Category: Монгол бөөгийн түүх

  • МБНЭ-ИЙН ДЭРГЭД МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЬ ЭРЧИМТЭЙ ЭХЭЛЛЭЭ.

    Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд нэгдэж МБНЭ-ийн дэгэд залуучуудын байгууллага байгуулж 2015 оны эхний улиралын төлөвлөгөөгөө гаргаж идэвхи зүтгэлтэйгээр ажлаа эхлүүлж байна.
    • Нэгдүгээр сард тэдний хамгийн эхний төлөвлөсөн ажил болох “2015-МОНГОЛ БӨӨ-1” Цугларалт, сургалтад идэвхтэй оролцож, 80 хувь нь залуучууд байлаа.
    • Өнгөрсөн долоо хоногт Дээд цэцийн гишүүдын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнийг зохион байгууллаа.
    • Хоёр дугаар сард Монголчуудын маань уламжлалт баяруудын нэг болох Цагаан сар тохиож байгаа билээ. Хөхөө өвлийг өнөтэй давж, Урин хавартай золгох үеэр залуучууд маань хоёр дугаар сарыг “Сэтгэлийн өглөг”-ийн сар хэмээн нэрлэжээ. Амьдралын боломж бололцоо тааруу амьдралтай айл өрхүүдэд сэтгэлийн өргөл өгөх үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
    • МБНЭ-ийн Их Дархан Удган Д.Батчулуунтай уулзалт хийж, “Дархадын алдарт Зайран Дамдин”-ы тухай лекц уншуулах юм.
    • Гурав дугаар сард МБНЭ-ийн харъяа байгууллага дунд спортын тэмцээн зохион байгуулж “Спортын сар” болгожээ.
    • Дөрөв дүгээр сард “Монгол туургатангууд тай хийх уулзалтад залуучуудын төлөөлөл оролцохоор болжээ.
    • Тавдугаар сард Монголын арван гурваг Алтай, атаа таван тэнгэр, Монгол Улсын толгой уул “Цаст хайрхан”-ы Нэгдсэн Их тахилгад оролцох, Урианхайчуудын хүүхдийн цэцэрлэгт 30 хүүхдийн хэрэглээний иж бүрдэл гардуулах аяныг зохион байгуулах,
    • Зургадугаар сард “Монгол Төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн” эрдэм шинжилгээний хуралд оролцохоор болжээ.

    Хийж бүтээх их үйлсээр жигүүрлэсэн Тэнгэр шүтлэгт залуучууддаа цаашдынх ажилд өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
    ЭНЭ ДАШРАМД ДУРЬДАХАД:
    МБНЭ-ийн анхны залуучуудын удирдагчаар 2013 оноос Я.Мөнгөнсувд, 2014-2017 оноос Б.Солонго, 2017-2018 онд Ц.Мөнхбаяр, 2019-2020 онд МБНЭ-ийн Залуучуудын байгууллагын удирдагчаар Сэргэлэн тус тус сонгогдон ажиллаж байгаа юм.

    Д.Хүрэлбаатар

     

  • Энхбаатар

    Өмнөговийн аймгийн Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн зайран Энхбаатар Хөвсгөл нутагт тахилгаа хийж, өглөг буянаа зон олондоо хүртээж явна.

     

     

     

     

  • “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ.

     

    Нийгмийн салбарт ажиллах хугацаандаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн чиглэлээр гэр бүл, хүүхэд , залуучууд, ахмад эмэгтэйчүүдийг хамруулсан 300 гаруй олон талт арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж ажилласан.
    Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон , нийгмийн салбарын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнүүд, 12 багийн нийгмийн ажилтан нар дэмжиж, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна.

    djmedia:471