Category: Монгол бөөгийн түүх

  • АГАРЫН ХАЙРХАНЫ ДОМОГ

    Буцах замд элчийн морь бусгаж туйлахад эргээд харвал хар морьтой хэнгэргээ элгэндээ тэвэрсэн, орвоо сунган барьсан бөө давхин өнгөрөв. Дээр нь ч хэнгэрэг тас хийж, салхи шиг л алга болов. Тэр элч мөргөлчид дээр ирэхэд “За юу болов” гэж асуухад “Судгийн хайрханыг тахиулаад ирлээ” гэв.

    Тэр мөчид харуулын занги гурван настай хүүгээ дагуулан Хонгогчин гэдэг газар айлд архидаж байтал нохой боргон хуцаж, их дуу чимээ гарав. Гэрийн эзэгтэй гарч хараад:
    “Уяан дээр янзын аймшигтай юм ирсэн байна” гэв. Харуулын занги тэвдэж гараад мориныхоо цулбуурыг хутгаараа тас огтолж хүүгээ дүүрээд гэрийн зүг зугтан давхив. Харуулын занги Хулагчин уруудаж явтал, Амаажий удганы аянгын тэг татсан боловч занги гэрийнхээ гадаа хүрчээ. Занги мориноосоо буун гэрийн зүг гүйх зуур зангийг аянга ниргэж хүү аврагдсан бав.

    Маргааш нь мөргөлчид Бэлтэс голыг гаталж аян замдаа шуударсан гэлцдэг.

  • ЯМААН ДАХААР ЯЛ ЯНГААС МУЛТРАВ

    Дархадын хүрээг Ивдэд Тогосын талд байх үед нэг өдөр тэр хүрээний гудамжаар явж байсан хүн отгийн хашаан дотор ямар нэг хүнийг шүүж байх чимээ гарчээ. Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж байжээ.
    Тэгэхээр нь нөгөө хүн хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байжээ гэж бодон Мэнд гуайд хэлтэл, “За байз отог дээрээ нэг очдог юм уу, тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юмсан. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.

  • ЦАГААДАЙ, ЦАНХИЛАН ХОЁРЫН ТУХАЙ ДОМОГ

    Урьд ганц бие Цагаадай нэртэй өвгөн нуурын захад амьдарч байжээ. Тэр нууранд өдөр бүр 7 хун тэнгэрээс буун ирж хүн болоод усанд орж зугаацаж байгаад буцаад нисдэг байжээ. Нэг өдөр Цагаадай өвгөн цалам бэлтгэж, урьд өдөр нь урхи тавьжээ. Маргааш нь очиж үзтэл урхинд нь ногоон торгон дээлтэй хүүхэн байжээ. Тэгээд тэр хоёр гэр бүл болон амьдарч байгаад нас барахад Цагаадай, Цанхилан гэдэг хоёр онгод болон хувирчээ. Тэр хоёрын үр хүүхэд нь Шарнууд овгийн дээд өвөг болсон тул Шарнууд овгийнхон Цагаадай, Цанхилан хоёр онгодыг сүлдлэн тахидаг болжээ. Цагаадай, Цанхилан хус модны ацанд 5 өнгийн эд уясан авгай эмгэлжтэй онгодоор дүрслэн хонины ноосыг тараан эсгий уутанд хийж хотонд тавьдаг байжээ. Цагаадай онгодыг битүүний орой цавгаар оруулан тахиж шинийн нэгний өглөө зайнцраар нар тусаж байхад гэрээс гардаг аж.

  • ТАРХАЙ БУТАРХАЙ БӨӨ НАР НЭГДЭЖ ГЭР, ГЭРТЭЭ БИ ГЭЖ СУУДАГ БӨӨ НАРЫГ НЭГТГЭЖ, ГЭГЭЭРҮҮЛЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ЮМ.

    Дөнгөж л нэг хоёр дугаар ангийн балчирхан охин юугаа мэдэж тэгж хэлж байсан юм болдоо. /Инээмсэглэв/ Гэхдээ энэ Сугарын охин юм үзнэ гэж юу байхав гэдэг л байсан, нууж үздэг байлаа 1990-ээд оны үед нилээн задгай үзэж эхэлсэн дээ.
    -Удган бөө нар анх бөөгийн өвчин гэдэг зүйлээр өвдсөн гээд л ярьдаг. Энэ байдал Тань хэрхэн илэрч байсан бэ?
    -Их л халуурдаг байлаа. Тэрнээс унаж татдаг зүйл байсангүй ээ. Гудамжинд явж байсан хүний сайн сайхан зүйл нь мэдрэгдэж, ирээдүйд болох сайн болон муу зүйлийг мэдэрдэг.
    -Та анх ямар язгуураар босч удган болж байсан бэ?
    -Би халхаар боссон удган. Миний багш буриад, Дорнодын Дуламжав, Балбар гэж хүмүүс байдаг.
    -Та удган болоод 12 жилийг ардаа орхижээ. Энэ бол тийм ч бага хугацаа биш шүү дээ. Зовж, зүдэрсэн хүмүүс их л ирдэг байсан байхдаа? Бидэнд нэг жишээ хэлж болох уу?
    -За тийм зүйл зөндөө л байна. Хүн болгон л зүгээр, сайхан байхдаа юу гэж л лам, бөө нараар явахав дээ? Манай нутгийн нэг хүн хотод элэгний хорт хавдар гээд найдваргүй гэж байсан. Тэгээд би нутгаасаа тэр хүнийхээ голомт дээр очиж бөөлсөн. Тэгээд тэр хүн хөл дээрээ босоод ирсэн. Тэр үед их л сайхан санагдаж байсан. Энэ далдын, шидийн зүйлс гэж сонин шүү дээ. Одоо ч гайхахаа ч больсон доо. Одоо энэ хүн маань Налайхын Гордокд амьдарч байна. Ер нь хүнд байсан хүмүүс нь л сэтгэлд их тод байх юм даа.
    -Та 13 жил бөөлжээ. Өнөөдрийн байдлаар та хэдэн шавьтай байна, сүүлийн жилд олноороо гарч байгаа тэнгэрийн улаач нарыг юу гэж бодож явдаг вэ?
    – Арван хэдэн жил болоход би 1 зайран, 2 удган гээд 3 шавьтай л болсон байна даа. Энэ олон арван шавьтай байгаа хүмүүсийг их гайхдаг шүү. Тэр их хүний арыг дааж гэр бүлийг нь авч явна гэдэг бол хэцүү шүү дээ. Би их гайхах л юм. Шавь авна гэдэг тийм сайхан үйл биш болов уу? гэж боддог. Өнөөгийн нийгэмд би бөө мөн үү? уг байна уу? гэж асуух хүмүүс их ирж байна. Энэ бүхнээс үзэхэд бөө маань сүлжээ, бизнес чиглэл рүү орсон юмуу даа гэж хардаг. Намайг удган болж байх үед бүх юм их ховор, хувцас хуягаа ч яаж хийлгэхэв? Гээд л бүх юм үнэ цэнэтэй байсан. Гэтэл захаар байгаа бөөгийн хэрэглэл, худалдаалж байгаа лангуун нь хамгийн их ашиг орлоготой болчоод байна. Замбараагүй олон шавь босгоод нөгөө шавь нар нь яг адилхан дуудлага, яг адилхан хувцас хуягтай байна гэдэг бол болохгүй зүйл шүү дээ. Нэгэн бодлын энэ тэнгэрийн улаач болж байгаа хүмүүс их мэдлэг муу байна. Яг юу уруу яах гэж ороод байна вэ? гэдэг зүйлээ сайн мэдэхгүй бас нэг талдаа хохиогч болчоод байгаа тал байна. Нэг талд нь олон шавь босгож, нөгөө талд нь хувцас хэрэглэл хийдэг бизнесийн нүдээр хараад байгаа хэсэг бүлэг хүмүүсээс болж жинхэнэ мөнх хөх тэнгэрийн улаач нарын нэр хүнд унаж байгаад их сэтгэл өвддөг. Хүмүүс мэдээж зовж зүдрээд л бөө хүн дээр ирж байгаа гэтэл хүний зовлон дээр дөрөөлж тулган шаардалт хийж байна. Энэ бол буруу юмаа. Цаг хугацаа бүх зүйлийг харуулаад өгөх л байх л даа. Энэ бүхнийг зөв зам руу нь оруулж өгч, зөв залаасай гэж л хүсч байна даа.
    -Та МБНЭ-ийн тухай саналаа хуваалцана уу?
    -МБНЭвлэл гэж байгуулагдаад гурван жил болж байна. Энэ байгууллага байгуулагдсанаар тархай бутархай гэр гэртээ би гэж суудаг олон тэнгэрийн улаач нарыг нэгтэж, гэгээрүүлж байгаад нь их талархалтай ханддаг. МБНЭ-д орсоноороо хүн бүр өөрсдийгөө үнэлж дүгнэж байна. Өөрөөсөө чадал хүч ихтэйгээс нь суралцаж, өрөөлийн мэдэхгүй нэг ч болтугай зүйлийг хэлж өгч байгаа даа их баяртай байгаа шүү.
    -2014 Оны шилдэг удган болсонд нь дахин баяр хүргэе!
    -Баярлалаа. Энэ нэр хүндтэй цолыг би ганцаараа сайндаа аваагүй байх гэж бодож байна. Миний сайхан хамт олон, шүтэн бишрэгчидийнхээ туслалцаатай авсан шагнал гэж бодож байна. Цаашид хийх их ажлын төлөө олгосон гэж бодож байна. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.
    -Баярлалаа. Таны их үйлд тань мөн сайн сайхан бүхнийг хүсье, зовж зүдэрч замаа олохгүй байгаа сүсэгтэн нарыг зөв замд нь залах үйлд нь амжилт хүсье!

    djmedia:410
  • НОЁН ЗӨНӨГ БӨӨ

    Дараанаас нь гарсан хүүхдийг гэртээ авчирч, гөрөөсний сүүгээр тэжээдэг байжээ. Гэтэл эхнэр нь “юун хүүхэд авчирав” хэмээн сэрдэж, эзгүй хойгуур нь тэр хүүхдийг малын сүүгээр угжиж амийг нь хорлосон байна.

    Ахайн Буриад бөө нартай үзэлцэж, Бух бөөг дарж авсан ба Буриад нутгийн ноёны охин 18 настай бүсгүйтэй ханилан нутагтаа авчирсан гэлцдэг. Бас нисдэг живэртэй морины нь өд сөдийг эхнэр нь хяргаж хаясан тэр цагаас хойш Ноёо зөнөг бөө гэртээ суумгай болжээ. Хожим нисдэг бөө болох гэж бөөлөөд газраас тохой хэртэй хөөрөөд бие нь даагдаагүй аж. Учир нь Ноёо бөөгийн бөгсөн бие нь мэдээгүй болж, нэг сүүж нь хүрэл болчихсон байсан тул ниссэн бөөгийн тоонд ордоггүй байна.

     

  • МИНИЙ ГЭРИЙН ОНГОДЫН БУУДАЛ СУУДАЛ 250 ОРЧИМ ЖИЛИЙН УЛАМЖЛАЛ БИЙ.

    Миний аавын байгаа газар их сайхан таван өнгийн хадаг, таван өнгийн цэцэгс алгалсан үнэхээр сайхан би явлаа гээд л өөд болсон доо.
    -Тэрнээс хойш хэн бөө болсон бэ?
    – 60 жил бөө гарагүй.
    -Энэ хугацаанд энэ шүтээн тахилаа яасан бэ?
    -Эвий дээ миний ээж л гэрийнхээ баруун хоймрын авдарт хадгалдаг байсан. Бид нар тэр авдарыг налаад хэвтэх ч юмуу суухаар бидныг ойртуулдаггүй байсан. Миний ээжийн ах нь их мундаг харын талын лам хүн байсан бид нар Амбаа гэж авгайлдаг байсан. Шоогоор мундаг үзнэ. Эхнэр самган нь бас бөө хүн байсан. Амбаа маань Лувсангомбо, гомбо тахидаг хүн байсан. Амбаа манайд ирээд л бид нарыг унтсан хойно л ээжэй тэр тахил шүтээнүүдийг гаргаж ирдэг байсан. Бид нар хүүхэд байхад өглөө босохоор л гэр дүүрэн сүү болчихсон байдаг байсан. Магадгүй номын хүчээр харын талын үйлээр бид нарыг унтуулдаг байсан юм шиг байгаан. /Бодлогоширонгүй инээмсэглэв/ миний ээж бидэнд энэ их тахил шүтээнийг маань их сайн хадгалж хамгаалж надад ирсэн. Миний ээж 90 нас хүрээд өөд болсон.
    -Таны онгодын уламжлагдан ирсэн зарим нэг зүйлүүд нь шатсан гэсэн? Энэ тухай ярьж өгөөч?
    -Миний буурал аавын сайхан сайхан зүйлс их байсан шүү. Нэг пинтэй байдаг байсан. Миний ээж Дэмбэрэл зайрантай малаа тууж ирээд тахидаг байсан гэж ярьдаг байсан. Тэр пингийн хажууд хар нохой байдаг байсан. 3 тойрч иргэдэг, Дэмбэрэл зайран хицээ 3 удаа нүдхэд тууж явсан мал дотороос нь онгодын халзан хонь гарч ирдэг байсан агуу хүчтэй. Энэ сайхан зүйлсийг нь би 1996 онд өвлөн авч байсан.
    -Бидэнтэй өөрийн шүтээний сайхан түүх бахархалыг ярьж өгсөн таньд баярлалаа.

  • ХӨХӨЧУ ЗААРИН

    Чира өвгөн Есүхэй баатарыг үхсэний дараа түүний эхнэр хүүхдийг харгалзан хамгаалж байсан ба тайчуудыг Чингисээс урваж гарах үеэр тэдэнд байлдаж байгаад шархдан үхсэн тухай МНТ-д тэмдэглэсэн байдаг. Эцэст Мэнлиг Өэлүнтэй эр эм бололцон ханилж байсан тухай Рашид Ад Дин мөн дурдсан байдаг.
    Хонхотны Мэнлигийнхэн тун их нөлөө бүхий хүндтэй хүмүүс байсан гэдэг. Нэгэн үед Чингис хаантай ураг барилцаж явсан язгууртан Мэнлигийн долоон хөвгүүний нэгэн болох Хөхөчу бол алдартай заарин бөө байсныг доорхи баримтуудаар нотлон түүхэнд тэмдэглэжээ. Тухайн үед бөөгийн бүхэл бүтэн 100 хүнтэй отог байсан гэдэг. Тэдгээр бөө нарыг “Тив тэнгэр” Хөхөчу заарин тэргүүлдэг байсан аж. Тэдгээр бөө нарыг “Тив тэнгэр” гэдэг бол түүнд Монголын төрөөс олгосон цолны нэр юм. Энэ нь тив дэлхий тэнгэр, газрыг захирсан гэсэн утгатай аж.
    Хөхөчу нэг өдөр Чингис хаанд “Мөнх тэнгэрийн сахиулсан нэг бол Тэмүжин улсын эрх барина, нэг бол Хасар улсын эрх барина гэж зөн мэдэгдэв. “Хасараас болгоомжлохгүй бол болохгүй байх” гэж хэлж Тэмүжин, Хасар хоёрыг муудалцуулж байжээ. Чингис дүү Хасарыгаа хаан ширээ булаалдах эрэлхэг этгээд хэмээн хардаж байсан тул Хөхөчу бөөгийн хатгаж хэлсэн үгийг сонордон лавшруулж үнэмшин Хасарыгаа шууд баривчлан засаглахыг завдтал эх Өэлүн нь хөндөлсөж хориглосноор Хасар амьд үлджээ. Үүнээс болж Хасар, Хөхчуа бөө нар нилээд эвдрэлцэж муудав.
    Хөхөчу бөөгийн нэр хүнд, хүч нөлөө улам нэмэгдэж Есөн хэлт, хамаг улс Хөхөчу бөөд талтай болж эхэлсэн ба Чингис хааны агтны хорооноос олон хүн Хөхөчу бөөд дагалдан оржээ гэж эрдэмтэн Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” номондоо дурджээ. Тэдний дотор Отчигин ноён Тэмүгэгийн харъяат иргэд Хөхөчу бөөд захирдсаныг буцаан өгөхийг шаардахад Хөхөчу бөө ах дүүсийнхээ хамт нэхэл хийсэн Отчигиныг доромжлон “Чи, буруугаа мэдсэн бол наманчилан сөгд” гэж өөртөө сөхрүүлжээ. Отчигин энэ явдлын тухай маргааш өглөө Чингис хааныг босоогүй байхад нь орж эл учрыг нулимс унагаан мэдүүлэхэд Чингисийг үг хэлэхээс урдчилж Бөртэ Үжин орон дотроосоо өндийн өвчүүгээ хөнжлийн захаар далдлан “Тэр Хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүрэлгэн бүслэж жанчив. Одоо бас Отчигиныг хойноос сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны чинь дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү? Яасан хэцүү Хонхтон нар вэ?” гэж Бөртэ Үжин нулимс цувруулсан гэнэ. Чингис хаан үүнийг сонсоод Тив тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахаа чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гурван бөх хүнийг бэлтгэж Тив тэнгэр, эцэг дүү нарынхаа хамт Чингисийн өргөөнд орж ирэхэд нь Отчигин Хөхөчугийн дээлний заамнаас барьж “Өчигдөр чи намайг наманчилуулсан билүү? Одоо хүчээ үзэлцье” гэтэл Тив тэнгэр мөн л Отчигины дээлний захаас барин тэмцэлдэв. Чингис “Та нар гадагш гарч тэмцэлдэгтүн” гэв. Тэгээд гадагш гарахад нь нөгөө бэлтгэсэн гурван бөх угтан очиж эврээ хугалж солжир эвэртэй болоод “Эврийг минь өг” гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэр тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр /зам/-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь: “Тэнгэр газар эелдэж /зөвлөж/, Тэмүжинг улсын эзэн болтугай” гэж мөөрнө. Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж үзүүлэв. “Тэмүжин чи улсын эзэн болбол намайг урдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?“ гэж асуужээ. Тэмүжин хариуд нь: “Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё” гэв. Хорчи өгүүлрүүн:
    “Өдий их төрийн үйлийг урдаасан заасан намайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс” гэсэн байна. Хорчи заарингийн тэнгэрийн элчтэй ярилцсан зөн совингийн биелэл 25 жилийн дараа биелэлээ олж Тэмүжинг 1206 онд Их Монгол улсын хаан болгосон байдаг. Чингис хаан Хорчи заарингийн хүсэлтийг ёсоор болгосон ажээ.

  • ДЭЭЛ, АР БИЕ, БҮС, БҮЧ, ЗАХ, МАНЖИГ, ӨРБӨЛГӨ, СУГА

    Дээлийн бүс-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө нар газар лусаа хөллөж /хүчийг олж/ бөөлдөг учир газар уснаа явагч могойн дүрсийг бүс болгон хэрэглэдэг уламжлалтай. Үүнийг цааш нь нарийвчилбал хуулар овгийн зайрангийн бөө дээлийн могойн дүрсэн бүс гурван ац сүүлтэй бол удганых шувтан ганц сүүлтэйн дээр эдгээр бүсүүдийг хүрэн улаан өнгийн эдээр дүрслэн үйлддэг байжээ.
    Дээлийн бүч-Бөөгийн өмсгөлд байдаг бүч нь лус савдагийн элч нар буюу лусын амьтан болох могойнууд хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, ямба ёс, хучлага дэвсгэр эсвэл илд, сэлэм зэрэг зэвсгийг илэрхийлдэг гэдэг. Монгол угсааны бөө нарын өмсгөлд байдаг бүч нь хөх цэнхэр өнгөтэй, тэгш өнцөгт дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарынх улаан хүрэн, ногоон өнгөтэй гурвалжин үзүүртэй байдаг.
    Дээлийн зах-XX зууны эхэн дунд үеийн монгол харын болон шарын бөө нарын бөө дээлийн зах нь тухайн үеийн монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн нэгэн адил манж захтай байсан нь язгуурын монгол үндэсний дээлийн зайвар зах, бурхан шашны монгол лам дээлийн зах болж хувирсантай холбоотой. Үүнээс улбаалж хүн амыг дотор нь лам хар гэж нийгмийн байдлаар нь хоёр хувааж хар нь эр эмийн ялгаагүй төрийн тал болсон учир хан төрийн, лам нь монголын шашны ёсыг дагах болсон байна.
    Дээлийн манжиг-Бөөгийн шүтлэгтэнүүд газар уснаа явагч могойг лус савдгийн амьтан хэмээн үзэж бөөгийн өмсгөл хэрэгсэлд дүрслэхдээ могойн дүрсийг олноор нь нэгэн дор багцлан байрлуулсныг монгол харын бөө нар манжлаг буюу цацаг хэмээн нэрлэсэн нь сунжирч манжиг гэсэн нэр үг болон хувирчээ. Манжигийг томж эрчлүүлсэн хонины ноос, хөвөнгөөр дүрсэлж гадуур нь зохих өнгийн даавуугаар бүрж, бүтээгээд, бөө дээлийн үндсэн хэсэг болгон хадалж бэхэлдгийн дээр ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг.
    Дээлийн өрбөлгө-Монгол бөөгийн тухай түүхэн домгуудад эртний алдарт бөө нар төрийн цаазын өмнө хүзүү толгойгоо гудайлгах үед биеийг нь эзэмдсэн онгод тэдний хоёр мөрний тус газраас нь ямар нэгэн шувуу болон нисэн одсон тухай өгүүлдэг.
    Домгийн шувуудын нисэн одсон тэр газар буюу бөө дээлийн хоёр мөрөн дээр харын бөөгийнхөнд бүргэд, шарын бөөгийнхөнд улаан цоохор эдээр багцлан өдийг нь сарвайлган бэхэлсэан байдаг. Харын бөөгийн ийнхүү багцалж бэхэлсэн бүргэдийн өдийг өрбөлгө хэмээн нэрлэдэг.
    Дээлийн суга-Монгол харын бөө нар хүний суганы арьс биеийн бусад хэсэгтэй харьцуулбал харьцангуй нимгэн учир түүгээр бөөд онгод орж гардаг гэж үздэг болохоор харын бөө нарын бөө дээлийн хоёр сугыг зориудаар цоорхой хийсэн байдаг.

    djmedia:402
  • Т.ЦЭНДСҮРЭН:БИ ХҮНИЙ НЭР ЖИЛИЙГ Л АСУУДАГ, ӨӨР ЮУ Ч АСУУДАГГҮЙ ҮЗЭЖ ЭМЧИЛДЭГ

    -Тэгэхээр бөөгийн зан үйл, өөрийн байгалиас авч төрсөн бариа заслын мэдрэмжийг хөгжүүлдэг, энэ замд хөтөлдөг хүмүүс гэж байдаг даа?
    -Намайг энэ зам харгуйд хөтлөн оруулж, эрдэм авьяас өвлүүлэн сургасан олон сайхан хүмүүс бий. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Батбаяр буюу Бүдүүрээ зайранд очиж анх хуур бариад, тэр хуурыг есөн жил барьж яваад Улаан-Уул сумын Ганболд гэдэг зайранд очиж хуяг дуулгаа өмсөж байлаа. Харин эмчилгээний эрдэм зааж сургасан Н.Тухайт гэдэг хүн бий. Мөн лам багш маань Хүрэлбаатар гэж зурхайч хүн Улаан-Үүдэд амьдарч байгаа бол Наро Бэнчин гэгээнтний хойд дүрээр тодорч явсан Дагийжамц гэдэг хүнээс олон тарнийн хүчийг авсан.
    -Их сонин санагдаж байна. Өөрөө сахиус буулгаж авсан удган хүн, тийм байтал лам багштай, бас зурхайч бариач багштай юм байна. Ялангуяа бөөгийн шашин, шарын шашин хоёрт зөрчил гарахгүй юу?
    -Энэ тухай хэдэн жил бодож яваад Москва хотод нэг гэгээнтэн дээр очлоо. Тэгээд “би удмын сахиустай хэдий ч бөөгийнхөө шашин руу орж чаддаггүй. Мөн манай удам жод тавьдаг лам хүн байсан ч шарын шашин руу орж чадахгүй явсаар есөн жил боллоо, одоо яах вэ” гэж асуусан. Үнэн хэрэгтээ би тухайн үед эргэлзэж явсан хэрэг шүү дээ. Тэр хүн мэргэ тавиад “чиний хувьд биендээ бурхан буулгасан ч болох юм байна, сахиус буулгаж залаад явсан ч болох юм байна” гэж хэлсэн. Гэхдээ “Хамгийн гол нь чи алийг нь ч хаяж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд ч манай ээжийн талынхан бөөгийн шашинтай байсан ч улааны шашинтай жод барьдаг хүмүүс байсан юм билээ. Тэгэхээр миний хувьд сөргөлдөж харшлаад байх зүйлгүй.
    -Сахиус буулгасан, өндөр мэдрэмжтэй бариа засалч хүмүүс хүний зовлон жаргалыг мэдэрдэг тийм мэдрэмтгий хүмүүс байдаг гэдэг. Таны хувьд?
    -Би хүний нэр жилийг нь асуугаад үздэг, өөр юу ч асуудаггүй. Юуны өмнө тухайн хүний биед ямар өвчин зовлон байна вэ, тэр нь ямар шалтгаанаас үүдэлтэй байна вэ гэж харж ажиглаад, түүний дараа энэ хүнд ямар бариа засал, ямар дом хэрэгтэйг мэдэж хийдэг. Ерөөсөө өөрийнхөө бие сэтгэлээр мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, би үзэж байгаа хүний хаана ямар өвчин байгааг яг өөрийнхөө биеэр өвдөж сүнсэн биеэрээ мэдэрч үздэг, бас эмчилдэг. Үүнийг ихэнхдээ энергийн бариа заслаар эмчилдэг.
    -Би таниас дээр асуусан, ОХУ-ын Буриад тэргүүтэй хотуудад олон өвчин шанлалтай хүн эдгээж босгосон гэж. Энэ талаар?
    -Би Улаан-Үүд, Чит гэх мэт ОХУ-ын зарим хотуудад таван жил амьдрахдаа олон хүнийг энергийн бариа заслаар эмчилсэн. Элэгний өвчин, зүрхний импакт гээд олон төрлийн өвчтэй хүмүүсийг эдгээсэн дээ. Хамгийн наад зах нь архинд хэт донтож орсон хүнийг ч эрүүл саруул болгож байлаа. Саяхан наашаа ирэхээс өмнө бага насны хүүхдэд ханиадтай үед нь вакцин хийснээс болоод тархины өвчин тусаад ухаангүй байхад нь босгоод ирлээ. Гэхдээ тухайн хүн ямар шалтгааны улмаас өвдөв гэдгийг юуны өмнө олж мэддэг. Ямарваа нэг зүйлд шалтгаан байдаг учраас түүнийг нь олоод дараагийн шатны эмчилгээ, дом засалдаа орохоор төгс эмчилгээ болдог.
    -Өөрийн унаган мэдрэмж, авьяасаар бариа засал хийдэг байж таарна. Гэхдээ үүнийг орчин цагийн анагаах ухаантай хослуулсан тохиолдол бий юу. Хэвтэрт орсон хүн босгож байсан гэдэг?
    -Орчин цагийн анагаах ухаанд авах зүйл олон байлгүй яахав. Мөн уламжлалт анагаах ухаанд ч зүү төөнүүрээс эхлээд олон авах зүйл бий. Дээрээс нь би олон төрлийн өвс ургамлыг эмчилгээндээ хэрэглэж байна. Элгээр өвдөөд эмчилгээгүй гээд цус алдчихсан хүнийг нэг сар эмчлээд босгож байлаа, зүрхний хагалгаанд орох гэхээр нас өндөр болсон гээд эмнэлэг буцаасан хэвтрийн хоёр ч хүнийг босгоход эмч нар хүртэл гайхаж байсан тохиолдол байдаг. Эмнэлэг найдваргүй гэсэн олон хүнийг эмчилж босгосон.  
    -Бөө нар дунд нэг нэгнээ эрэмбэлсэн байдал ажиглагддаг. Энэ талаар?
    -Миний хувьд тийм ийм байх ёстой гэдэг ч юм уу, нэр төр хөөцөлдөөд байдаггүй. Би энэ замаар 10 гаруй жил явж байхад тийм бодол ч төрж байсангүй. Удмаасаа буулгасан сахиусаа авч, дээдсээс өвлөсөн бариа заслаа хийгээд олон сайхан хүмүүсийн ач буянаар үүнийгээ хөгжүүлээд, хүмүүст тус хүргээд явж байна. Ингэхээр үүнд эрэмбэ тогтоох, нэр төр хөөцөлдөх эрх хэнд ч байхгүй. Одоо ч тайлж чадаагүй байгаа тэр нууцыг, магадгүй цаашид тайлагдахгүй байх магадлалтай нууцыг өвлөж авсан хүнд ийм бодол орж ирдэггүй. Яахав, хэмжүүр гэж байдаг бол тухайн хүн өөрөө хэр олон хүнд буян хүргэж вэ, нийгэмд тэр тус нь хэр өргөн хүрээнд эерэг тусч байна вэ гэдгээр эрэмбэ тогтоож болох юм.
    -Таны хувьд удмаасаа, байгалиас авч төрсөн авьяас билгийг бол мэдэрч, түүнийгээ олон түмэнд түгээж яваа хүн. Тэгэхээр цааш үүнийгээ үргэлжлүүлээд улам олон хүнд тус хүргэх бодол байна уу?
    -Миний монголд ирсэн нэг зорилго бол хөдөө орон нутагт байгаа ахмад настнуудад тус болох юм. Тэд Улаанбаатар болон бусад өөр газарт очиж чадахгүй, тэнхэл дорой болсон хүмүүс ч бий. Нялхас ч бий. Энэ бүгдэд газар дээр нь очиж тус хүргэх санаа байна. Ахмад настнуудад буян хүргэх нь эргээд бидний ажил үйлсэд ихээхэн тустай. Яагаад гэхээр би монголдоо ихээхэн ажил хийх сонирхол байгаа учраас ахмадуудаа юуны өмнө баярлуулж тус хүргэх бодол бий. Энэ тал дээр орон нутгийн Ахмадын байгууллагад хандаж, бүр нэг кампанит ажил болгох зорилготой. Би бодохдоо зүдэрч зовсон хүмүүстэй уулзаад чи төдөн төгрөг өг гэх мэтээр хэлж үзсэнгүй. Гэхдээ өнөөдөр би монголд ирэхэд онгод шүтээнээ ч залах газаргүй, ажлын байр ч үгүй байх жишээтэй. Гэсэн ч би цаашид ажил амьдралаа зохицуулж аль болох олон хүнд тус хүргэхийг хичээнэ. Энэ тал дээр надтай хамтран ажиллах, сайн санааны үүднээс дэмжлэг үзүүлэх хүнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна.  
    -Олон улсад нэр хүндтэй байгууллагаас таны авьяас чадварыг удаа дараа үнэлж байсан гэдэг. Чухам ямар байгууллагуудаас шагнал урамшуулал авав?
    -Буриадад би олон ч хүнд тус хүргэхийг хичээж, энэ хэрээр өвчтэй зовлонтой хүмүүс эдгээд баяр хөөр болж л байдаг. Мөн “Оны шилдэг бариа засалч”, Залуучдын холбооноос “Авьяаслаг залуу” алтан медаль, Боловсролын байгууллагаас “Тэргүүний ажилтан” гээд олон цол тэмдэг өгсөн. Энэ бол ядарч зүдэрсэн хүмүүс зовлонгоосоо ангижарсан баярын их сэтгэгдэл юм даа гэж боддог.  
    С.Ууганбаяр

  • ХУЯГ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙН ЭЗЭН ОНГОД, ХУЯГЛАХ, ХЭЛ ХУУР, ОРБО, ОРГОЙ, ХАС

    Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.

    Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.

    Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.

    Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.

    Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.

    Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.