Category: Монгол бөөгийн түүх

  • Бөөгийн үүсэл түүний түүх язгуур уламжлал

    Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагчнийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь шүтлэг болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болсон.

    Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
    Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
    Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.

    1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
    2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
    3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
    4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
    5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.

    Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
    1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
    2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
    3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
    4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
    5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе.
    6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
    7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
    8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
    9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
    10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
    ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

  • Чингис хаанд тэнгэр тусалдаг байсан

    Дэлхийн дулаарал болон Монголын цаг агаарыг судлахаар Монголд ирснийхээ дараа тэрбээр ийн дүгнэсэн гэнэ.
    Монгол цэргийн сүр хүчийг морьгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгвэл дайн байлдааны гол уналга болсон олон мянган адууг тэжээхэд их хэмжээний өвс, ургамал хэрэгтэй. Хэрэв цаг агаар муу байсан бол тэдгээр адгуус хоол тэжээлээр дутаж үхэх аюултай. Чингис хааныг тэнгэр ивээдэг байсны хүчинд тэд шимт өвсөөр дутаагүй” хэмээн Хессл ярьжээ.
    Ж.ЦЭЦЭГ

  • Бөөгийн суманд гүйцэгдээд чацга алдсан нь

    байна гэж нутгийн уяачдын амнаас сонсоод “Ногт” хочтой Жамбаа дээр очсон юм. Жамбаа яахав, жаахан ойворгон. Гэхдээ морины бурхан Хаянхирвын ивээлд багтсан адууны тэнгэртэй сайн уяач. Газар болгоны том, жижиг ямар ч наадамд очихдоо “Миний морь түрүүлнэ” гээд ногт ганзагалж очдогоос “Ногт” хэмээх хоч хүртсэн. Би хэллээ. Хөвсгөлийн Цэцэрлэгийн хурдан халиуны хондлойг илбэж үзмээр байна уу гэхэд мань эр ч хорхой нь хөдөлж, адуунд алдсан аазгай нь босч байх шиг. Овоо ч өндөр үнээр авна гэхээр нэг өдөр гараад Хөвсгөлийн Цэцэрлэг рүү давхичихлаа. Морийг өмнө нь үзээгүй болохоор судалж таних гэсээр хоёр ч хоногийг айраг цагаа эргүүлсэн хүний байдалтай өнгөрүүлж билээ.

    Бүх юмаа ч амжууллаа. Биеэ ч бэлдлээ. Нэг орой бүрэнхий болохын үед л нөгөө халиуныг чинь ижлийн хэдэн морьтой хамт тасалж хөөлөө дөө. Бас ч сүрхий юм бодож байсан даг. Хөвсгөлийнхөн бөө удгантай. Хойноос заавал юм ирнэ гэж мэргэн хүнээс шороо авч явсан юм.
    Хөвсгөл нутгийн захаас гарахын алдад хойноос нэг үүлэн цагаан морьтой, үүлэн цагаан хүн, хөөж яваа харагдлаа. Энэ лав бөөгийн сум байх гэж бодоод ууттай шорооноосоо цацлаа. Нөгөө үүлэн цагаан хүн морь хоёр ч нэлээд хол хоцров. Энэ мэтээр зугтсаар Завханы Тэс сумын нутагт ирээд агсагдаж ядарсандаа айлд орж аяга цай ууж суугаад тэр чигээрээ байхгүй болчихож. Унтсан ч юм уу, ухаан алдсан ч юм уу, мэдэхгүй.
    Хүнд хэлэхэд ичмээр ч юм гэсэн эр хүн эр хүний л хийдгийг хийж явахад тохиолдсон зүйл болохоор гүйцэд ярья. Нэг мэдсэн чинь тэр айлын хүүхдүүд “Пөөх-паах, өмхий хамхай” гэж ирээд инээлдэн шуугилдаж байна.

    Сэргээд өндийтөл гутлын минь түрийгээр чацгадаж орхисон баас минь цухуйж, тэсэхийн аргагүй үнэр ханхална. Ичсэн гэж юүхэв. Бас дээр нь ялаа батгана шаваад. Шууд л гараад мориндоо мордлоо. Тэгтэл хөөж явсан морьд маань буцаад нутаг руу гүйж, хөтөл давж харагдлаа. Хөтлийн орой дээр нөгөө үүлэн цагаан морь, хүн хоёр харагдсанаа хүн нь гараар зангах шиг болоод цааш одсон юм. Бөөгийн хараалыг миний авч явсан мэргэн ламын өгсөн элс буцааснаар гэдэс минь хөөж үхээгүй байх. Түүнээс хойш холын замд эмээл дээр явж чадахаа больсон билээ. Хойноос хөөсөн бөөгийн хараал л намайг тийм болгочихсон гэж боддог гэж ярьж билээ.

  • БӨӨ МӨРГӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

     

    Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.

    Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

    Харин бөө мөргөл шашин мөн хэмээгчид нь ихэвчлэн нийгэм – соёлын хүн судлаачид байдаг гэж үзэж болох талтай. Үнэн хэрэгтэй бөө мөргөлийг тэдгээр шашинтай харьцуулахад нилээн ялгаатай байдаг .Тухайлвал , бөө мөргөлд зарим тохиолдолд өөрийн шүтээн болсон онгод тэнгэрээ бөөлж залж жолоодож, үйл хэргээ бүтээлгэж байдаг нь шашны бусад хэлбэрүүдтэй ихэд эсрэгцэж байна.

    Энэ нь бусад шашны тохиолдолд бол хүн бурханыг захирч байгаа мэт болох бөгөөд энэ шинж нь бөө мөргөлийг шашин биш гэсэн санаа руу хөтөлж болох талтай.

    Энэ мэтчилэн мэтгэвэл зөвхөн бөө мөргөл төдийгүй дом шившлэг /magic/сүлд шүтлэг /totemism/, онгон шүтлэг /animism/ зэрэг эртний шашны олон хэлбэр бүгд шашин биш гэсэн үг болдог.

    Сүүлийн геийн өрнө дахины эрдэмтэд гүн ухаан болон шашин судлалын уламжилд байсан зарим онол саналыг үргэлжлүүлэн бөө мөргөлийг /religious phenonmenob буюу “шашны нэгэн үзэгдэл” гэсэн утгаар томъёолох болсон нь түүнийг шашин мөн гэж үзэж байгаагийн илрэл гэлтэй .Бидний монголчууд аман соёлтой хүмүүс , бичигддэггүй,аман соёлоор бичигддэггүйя философи юм.
    Бөө мөргөл ба онгод шүтэх ёс

    Бөө мөргөлийг тайлбарлан тодорхойлж ирсэн олон уламжлалын нэг нь Францын судлаач Мерциа Элиадегийн “бөө мөргөл бол эртний онгод оруулах урлаг” (shamanism – archaic of techniquesy)1 хэмээх санал юм. Бөө мөргөлийгарай ондоогоор бол онгод хэмээн тодорхойлж бас болно. Юуны өмнө онгод гэгч юун болох тухай өгүүлсүү. Монгол бөөгийн ойлголтоор бол онгод хэмээгч нь сүнсний нэгэн хэлбэр юм . Бүр тодруулбал амьд хүнийхийг сүнс гээд нас барсан хойн нь шүтээн болдог гэж үздэг ингэж үзвэл бөө мөргөл гэдэг нь нас барсан бөө удгадын сүнсийг шүтэх ёс гэж үзэж болох бөгөөд энэ шинжээр бөө мөргөлийг дээдсийн шүтлэг гэж нэрлэх нь тохиолддог бүр цаашилбал бөө мөргөл буюу shamanism гэдэг бол бүхэлдээ онгодын ертөнц болоод хүний ертөнц хоёрын хоорондын харицааны илрэн мэдэгдэж буй хэлбэр билээ. Энэ утгаараа аливаа онгод далд эчнээ орших онгодын ертөнцийн төлөөлөгч болж байхад бөө хүн хүний ертөнцийг төлөөлөгч болон хоёр ертөнцийг холбож байдаг ажээ.
    Бөө удган хүн гэж юу вэ?

    Бөө мөргөлийг бөөгөөс ангид салган ойлгох аргагүй юм. бөө мөргөлийн гол төвлөрөх хүчин үүтгэл нь онгод гэж үзвэл түүнтнэй зэрэгцэн орших бас нэгэн бүрдүүлэгч хүч нь бөө болж байдаг. Бөө гэдэг нь нэгэнт насан эцэслэж бие бод нь үхэж үрэгдсэн
    1. сүнс онгод өөрийн биеэ зээлдүүлэгч байх бөгөөд зарим уламжлалд арай өөрөөр
    2. бөөгийн сүнс биеэсээ салан одож онгод тэнгэрийн орноор аялан тогуулж тэдэнтэй уулзаж хэлхээ холбоо үүсгэгч болдог.
    Өөрөөр хэлбэл, онгод хүнтэй харьцах гэсэн сэдэл дээрээс үүдэн бөө хүн өий болж бөө мөргөл цогцолсон бололтой.
    Бөө Болохуй

    Хэн хүн хүссэнээрээ бөө болох аргагүй байдаг ажээ.Өөрөөр хэлбэл , бөө болно болохгүй гэдэг бол тухайн хүнээс , өөрийнх нь шийдвэрээс хараат бус асуудал юм.Үүнийг монгол бөө мөргөлд ” онгод наалдах” гэх бөгөөд бөгөөл онгод тэнгэр өөрийгөө хүний ертөнц , бүр тодруулбал , үлдэж хоуорсон үотэс хойчистой нь холбож өгөх төрлийн хүнийг сонгон наалддаг .Дархадаар бол тэр хүн ” онгодын улаач ” болж байгаа хэрэг бөгөөд энэ нь ” онгодын холбогч ” гсэн утгатай бөөг заасан нэрийдэл юм. Нэгэнтээ бөө болохоор оноогдсон хүнд нэг бол бөө болох нөгөө бол ухэл зовлон үзэж амиа алдах гэсэн зам л үлддэг байна. Аль ч тохиолдолд онгод наалдвал тэр хүн ” бөөгийн өвчин хийрэн ” тусч илрэн мэдэгддэг .

    Удамтай бөө : Өөрийн эуэг өвгөдийн өвөг удмын онгод наалдаж бөө болох

    Удамгүй бөө : Удам судартаа бөө удгангүй буюу байгалийн ер бус сонин содон үзэгдэлтэй тохиолдож түүнээс үхэл өвчинд хүргэсэн элдэв учрал тохиол үүсч гарч байж сая удгун зайран болох
    Сүнс ба бөө мөргөл

    Өнөөгийн нийгэмд эрэлт хэрэгцээ болсон хүмүүс яахаа мэдэхээ байчихсан байгаа асуудал бол бөө мөргөл.

    Бөө гэж юу вэ? Энэ олон бөө үнэн үү? Эдгээр асуултанд хариулъяа.

    Та бид золгохдоо малгайтай байх нь сүнстэй байна гэсэн үг. Хүндэтгэл юм .

    Харин сүнсэнд биенээс бусад бүх юм байна.Даарна өлсөнө ,гомдоно . Биеэ алдсан хүнийг сүнс гэдэг .Амьд хүн сүнс хоёрын ялгаа бие юи. Сүнсний хувьд бие бол бусад сүнстэй хүнтэй харьцах нэг гүүр болдог.

    Сүнс бол багаж зэмсэг болсон биеэ алдчихсан тул бусад хүнтэй харьцах чадваргүй болсон байдаг.

    Сүнс нь хэн нэгэн хүнийбие дотор орж байж л хүнтэй харьцаж чадна. Биднээс холдож одсон сүнс эргэн уулзах харилуах гэсэн шаардлага гардаг.Яг энэ хэрэгцээ шаардлагааас үндэслээд бөө гэж зүйл бий болж байна.

    Нөгөө биегүй болсон садан төрөл хайртай хүмүүс маань уулзаж чадахгүй байна гэж хлёр талаас ухаарч эхэлсэн үүнээс бөө мөргөл үүссэн он цаг гэж үзэж болно энэ үеийг архелогийн малтлагын олдвор зэргээс шинэ зэвсгийн үе болов уу гэж таамаглаж байна.

    Хэн нэгэн сайн санаат биегүй сүнсэнд өөрийн биеийг зээлж өгч байгаа гэсэн үг. Ингээд байхгүй болсон зүйлээ нөхөн авч байгаа.

    Энэ бол бөө өөрийн биеэ олон хагацсан хүмүүстэй хуваалцагч хүн .

    Бидний ертөнуц : амьд хүн болон онгодын , сүнсний ертөнц юм.

    Үүд битгий голло гэдэг.Онгод өрх ,тотгоор орж ирдэг.Өвгөд дээдэс үүнийг мэдээд хүндлээд үүд битгий голоо гэсэн үг. Өвгөдүүд сүнстэй амьдардаг байжээ.Бөө хоёр ертөнцийг холбож гүүр болдог . Өөрийн сүнсийг биенээсээ гаргаад сүнсний ертөнцөд юу болж байгааг таниулдаг. Ялануяа
    Яаж бөө болдог вэ? Хүн бүр болох уу?

    Мний ойлгосноор бөө болох ганц шалтгаан бий . Сүнс онгодоос бөө болох сонголт хийснийг тэнгэрээс тамгатай төрсөн гэж үздэг. Сонгоод авсан бол ямар шинж тэмдэг мэдэгддэг вэ? Гэвэл энэ бол хатуу хэрэг. Энэ бөөгийн өвчин гэдэг. Онгод нь хэл мэдээ өгөөд л байдаг .Онгод сонгосон улаачаа авч явахаас өмнө хажуудах бүгдийг авч явна. Ойр хавийнхнийг нь аваад явчихдаг.Энэ гай зовлон угаа аваад бөө болсны дараа арилдаг.

    Зэрэгуэн орших үл үзэгдэгч орчноо хүлээн зөвшөөрсөний дараа л асуудал шийдэгддэг. Бөө нь сүнс хүн аоёрын харилцаа юм. Өргөн утгаараа .

    Английн бөө үхсэн бүх сүнстэй харилцдаг.Монгол бөө зөвхөн онгодтой харьцдаг.

    Онгод гэдэг бол нас барсан бөөгийн сүнс юм. Бөө хүний харьцдаг дэгээр нь уул усны эзэн савдаг , онгодыг шүтдэг. Үүнийг байгаль шүтлэг гэдэг. Зэрэг дэв дээшлэх тусам 99 тэнгэр болдог.13-р зууны үеийн бөө нар 99 тэнгэртэй харьцдаг байсан . Онгод бол дээдсийн шүтээн.
    Түвдийн бөө уул усны эзэдтэй харьцдаг.

    Буддын шашны нямава гүртэн чойжин, дээдэс болон энгийн сүнс байхгүй, тэнгэрийн сүнс байхгүй,Чойжин нь 10 хангал оруулдаг.Гүртэнд туслахууд нь ордог. Энэ бүгд бидэнд ямар хамаатай вэ? Бидний амьдралд сүнс оролцдог уу гэвэл бидний өдөр тутмын ажилд оролцдог.
    Яаж вэ?

    Бидний сүнсэнд хүрээд байдаг.Бидний сүнсээр дамжуулж нөөлөөлдөг.Бид шинжлэх ухаанч ухамсартай. 18-р зуунаас шинжлэх ухаан бий болсон харин шинжлэх ухаан сүнсийг нотолтол бид хүлээх үү? Бидний таван мэдэрхүйд мэдрэгддэггүй маш олон зүйл байгаа.үүнийг үгүйсгэвэл маш утгагүй болно.Сүнс бидэнд нөлөөлөхдөө аварч бас алж ч чаддаг. Бидний 50% д сүнслэг амьдрал нөлөөлсөөр л байдаг.Бидний амьдарлын бүх зүйлд сүнслэг амьдрал нөлөөлж байдаг.Аварна бас хорлоно.Хүн үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцтэй хамт байдаг болохоор сүнсээр дамжин бодит байдал болоод байна.Харах тэнгэр байвал аврагдаад л байна. Хаячихвал хамгаалах хүнгүй болно.Сүнс бие хоёрыг салгавал , бусад сүнсийг мэдэр болдог.Сүнс салах жишээ үэхэ , дараа нь бөө тэгээд унтах, зүүдэнд харагддаг. Сүнс бие хоёр унтахад салчихсан байдаг тул сүнс сүнстэйгээ харьцаж бидэнд мэдээлэл өгч эхэлдэг. Согтуу үедээ сүнс салдаг. Хүн биеэ мэдэрхээ болихыг хэлээд байна. Гурван нас хүртлэх хүүхэд сүнс . чөтгөр бүгдийг хардаг . Бөө хүн онгод нь ороод өөрийнхөө мэдэхгүй харийн хэлээр яриад байдаг.Энэ тайлагдашгүй зүйл.

    Асуулт : Хараал гэж бий юу? Бодит уу?

    Хариулт : Хараал бол зөрчилдөөн, дайн тулаан гэсэн үг. Хараал бол бодит хүчин тусдаг юм.

    Асуулт : Тийрэн гэж юу вэ?

    Хариулт : Тийрэн гэж бий. Хүнд үхсэн хүний сүнс наалдчихсан байдгийг хэлнэ.

    Асуулт : үхсэн хүнд тэмдэг тавиад байдаг тэр юу вэ?

    Хариулт : Тэр тавьсан тэмдэг дахин төрөх нь сонин.

  • Бөө мөргөлийн сэргэлт

    үзэл хандлагыг бий болгож, шинэ эрин цагт амьдрах үүдийг нээж өгч байна. Энэ цагийн хүмүүс хорвоо ертөнцөд зөвхөн бид амьдардаггүй бөгөөд үл тасрах гинжин хэлхээнд үргэлжилдэг болох тухай түүнчлэн оюунлаг мөн чанарууд мөнхөд оршин эргэх холбоогоор өөрсдөөс доош хөгжилтэй оюун санаатангуудад дэмжлэг үзүүлдэг тухай, хүн бид хорвоо ертөнцийн тухай өрөөсгөл бодол, төөрөгдөл, оюун санаа, сэтгэл зүрхний төгс бус байдлаас хамаарах үйлийн үрээ эдэлдэг болох тухай олон үзлийг хүлээн зөвшөөрөх болов. Түүнчлэн олон хүн тэнгэрлэг мөн чанар, ёс суртахууныг эрхэмлэн дээд тэнгэрийн ивээлийг хүртдэг болжээ. Өөр чухам ямар ололт дэвшил ирснийг цаг хугацаа харуулах нь мэдээж.

    Сайны хажуугаар саар ямагт байдаг. Энэ цагт ч бөө мөргөлтэй холбоотой олон таагүй зүйлс болох болж, айдас эмээлттэй хүлээн авсан Монголчуудын дургүйцэл, хилэгнэлийг бүр ч ихээр хүргэх болжээ. Мөнх тэнгэрийн нэр хүндийг унагасан болгон гэсгээл хүртэх нь дамжиггүй. Мөнх тэнгэрийн өгсөн үүрэг хийгээд олгосон завшаан боломжийг зөв ашиглан удам угсаагаа өндөр өргөж буй нь ч цөөнгүй байх. Энэ бүхнийг ухан ойлгож чадалгүй дээрээ тэнгэр, доороо газар үгүй мэт санаж, дур зоргоороо аашлагсад ч мөн л цөөнгүй байх шиг. Шигшигдсэн гарч ирсэн шилдэгүүд л хөгжлийн шинэ шатанд дэвших нь гарцаагүй.
    Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.
    Ёс суртахууны доройтол, оюун сэтгэлгээний төөрөгдөл нь хүний гэрлэн бүрхүүлийг төдийгүй гариг ертөнцийн материаллаг орныг бохирдуулдаг гэж эзотерикт сургадаг. Тэгэхээр зөвхөн хэн нэгэнд хар муу үйл хийсэн гэдгээс илүү хорвоо ертөнцийг бохирдуулсан ял тэднийг хүлээж байгаа нь лавтай.
    Оюун санаа, ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй улаач увидас эрдмийг хүлээн авснаар угаас тэрхүү улаачид агуулагдаж байсан харш сэтгэлгээний эрчим, түүний сэтгэц, биед эвдлэн сүйтгэх нөлөөлөл үзүүлдэг аж. Энэ хэрээрээ тэд дээд тэнгэрийн бус доод эрчмийн буюу хар хүчний нөлөөлөлд автдаг байна. Ийм нөлөөлөлд автсан буюу тийрэн бөө нарын уршиг үнэхээр их. Хорон муу санаат хэмээх хүчнүүд эрт цагаас л нэр төр хөөцөлдөх, “ид шид”-ийг хөнгөмсгөөр саваагүйтэн шохоорхох, бусдаас ялгарах, тэднийг захирахыг улайрах, өнгө мөнгийг шүтэн эрхэм чанарыг үгүйсгэх өчүүхэн бодол ухаантай хүмүүсийг урхидан эзэлдэг байжээ. Муу хүчний зорилго мэдээж өөрсдийн засаглалыг тогтоох. Энэ хэрээрээ нэгэн тийрэнтэн хамсаатнаа төрүүлдөг нь нууц биш. Мөн чанарыг ойлгон таниагүй гэнэн итгэгчид тэдний ээлжит золиос болдог байна. Тэнгэрийн шүүлт хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн. Морин жилийн намар хүртэл үргэлжлэх тухай ч яригддаг. Учраа ч бүрэн олоогүй залуухан улаач нар амь насаа алдсан тухай цөөнгүй сонсогдох болжээ. Мөнх тэнгэр нь биш юмаа гэхэд өндөр дээд өвөг дээдэс нь ухаангүй мунхаг улаачийгаа өөрсдөө шийтгэж, дахин шинэ боломжийг эрэлхийлж байж ч мэдэх юм. Бөөгийн удмын тэмдэгт улаач нь гэм үйлдээгүй ч андуурагдан боссон “улаач” нэртний гэм нүгэл мөн л уршиг ихтэй. Санаатайгаар бөө болж наадагсад уүр удмаа таслуулах аюултай. Мөнх тэнгэр хэнийг хэрхэн яллахаа мэдэж байгаа. Тэнгэрийн таалал оршиг.
    Энэ цагт бөө ёстой хүнийг зөв таниагүй, буруу хүнийг тэнгэрт мэдүүлэн босгосон, буруу ёс жаягаар босгосон, үнэн мөн чанарыг таниулалгүй мухар сохроор дагуулсан, шунал хүсэлдээ автан зовлонг нь нэмж туйлдуулсан, бөө болох учиргүй хүнд хээрийн буюу эзэнгүй онгод авч өгсөн, бусдын онгод тэнгэрийг хар буруу үйлд ашиглан сэвтүүлсэн, өчүүхэн бодол ухаан, зан авиртаа автан хүмүүст хараал, зүхэл хийсэн, амраг хос, айл гэрийг хүчээр салгасан, үйлийн үрээ эдлэх ёстой зовлонтны нүглийг хүчээр цайруулах оролдлого хийсэн, байгаль дэлхийд хор хөнөөлтэй үйлийг хийх, тийм үйлтнийг дэмжих, буруу үзэл, үйлтнийг өөгшүүлэх, булихай мууг дэмжих, төрийн хууль цаазны эсрэг үйл хийх, өшөө хонзон санаж хар мууг хийсэн аливаа бүхэн гэмтэй бөгөөд гэсгээл хүртэнэ.
    Өш хонзон санаж хэрэгжүүлэхгүй байхыг өндөр дээд гарвалууд ийнхүү сургадаг байна.
    Өрөвч цайлган сэтгэлтэй
    Өршөөн нигүүлсэнгүйн заяатай байж
    Өшөө хорсол зангидваас
    Өнчирч хоосрохын нигууртай
    Ард түмнээ ачлаад
    Алтан төрдөө зүтгээд
    Өргөн түмнээ өргөөд
    Өндөр тэнгэрээ дээдлээд
    Өнчин ядуусыг тэтгээд
    Өршөөл ивээлээ үзүүлээд
    Өөрийн хийх үйлээ
    Өөрөө л хийх учиртай
    Заяа муутай завхай
    Зам дээр хаягдсан золбинтой
    Заалдаж тэмцэлдэх аваас
    Зам юугаа хааж
    Заяа юугаа гомдоодог учиртай
    Өөр өөрийн үйлээр
    Өнөө маргаашаа торгоосон
    Өөдлөх заяа үгүй
    Өөдгүй муу улстай
    Өш зангидах хэрэггүй
    Өршөөн нигүүлсээд орхи

    Улаач байх заяатан хүндрэл бэрхшээл бүрийг зөв даван туулах хэрэгтэй бөгөөд эд бүгдээс дээд тэнгэрийн ухааруулан таниулж, төлөвшүүлэн суулгах гэсэнг ялган ойлгох учиртай. Энэ тухай мөн ийнхүү өгүүлжээ.

    Эвий эвий эвий
    Эргүү бяцхан үрсл минь дээ
    Энэ л ертөнцийн түмэн зовлонг
    Элээж л тоолж л явна уу даа
    Амьдрал гэдэг хүчир шүү дээ
    Алдаа эндээ их л шүү дээ
    Алсын зам нь урт л байхад
    Ард нь заавал гардаг л юм даа
    Өвчин зовлон үхэл хагацал нь
    Өрийг өвтгөж зүрхийг зүсдэг ч
    Үнэн л чанар нь өөр л шүү дээ
    Үйлийн үр нь тэр л шүү дээ
    Уйлах дуулах нь л тоотой шүү дээ
    Урсах хурах нь хэмжээтэй шүү дээ
    Ухаан билгээрээ таньж л чадвал
    Ухаарч сэхээрч мэдэж л чадвал
    Удаж төдөлгүй дуусдаг л юм даа
    Хүчир хэцүү хүнд ч гэлээ
    Хүн түүнийг даах л учиртай
    Хуурч мэхэлж тойрч болдоггүй
    Хууль ёс нь хатуу л шүү дээ
    Ихээ ихээ зовлоо ч гэсэн
    Эндүүрч буруу ухаарч ойлговол
    Эцэслэнэ гэж байдаггүй юм шүү
    Эргээд зовлонгоо үүрдэг л юм шүү
    Хөрстийн амьдрал хүчирч гэсэн
    Хүмүүний зовлон их чгэсэн
    Халуун итгэл нь байгаа л цагт
    Хар бараанаас салж л болно
    хэмээжээ. Улаач заяатан хувь заяагаа хэн нэгэнд даатган амьдрах ёсгүй бөгөөд энэ бүгдийг зөв даван туулах нь эргээд ач тусаа өгөх нь ч байна.

    Хүн үр нь
    Хэдий балчир ч
    Хөрст ертөнцөд
    Хүчгүй дорой ч
    Хүлцэн тэвчсэн
    Хүндрэл бүхэн чинь
    Хүлээх алсад нь
    Хүчирхэг болгоно
    Гэмшин ухаарсан
    Гэм нүгэл чинь
    Гэсгээл зовлонг чинь
    Гэтэлгэн зогсооно

    Алдаа юугаа ухааран гэмшиж, мөнх тэнгэрээс өршөөл аврал гуйц, гэм нүглээ үйлээрээ засан залруулах аваас хөнгөлөх боломж байхыг үгүйсгэхгүй тул нэгэнтээ алдсан нэг нь засан залруулах, учраа олоогүй нэг нь зөв замнахыг хичээх хэрэгтэй.

    Аравт.мн

  • УРИАНХАЙ УДГАНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

    аймгийн төв Өлгий хотод очиж тахилгын бэлтгэлийн дутуугаа гүйцээгээд Цэнгэл хайрханы зорихын өмнө тус аймагт амьдардаг Урианхай удгантай уулзаж билээ.
    Түүний гэрээр очиход хүн ихтэй байсан тул бид өөр газар сонгож удгантай уулзсан билээ. Олонд хийдэг бөөгийн зан үйлээрээ алдаршсан түүнийг аймаг даяраа андахгүй мэддэг ажээ. Монгол бөөгийн нэр төрийг олонд түгээхэд оруулсан хувьнэмрийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ.
    Удган маань амьдралын туршид бөөгийн зан үйлээр иргэдэд үйлчилж явсан болохоос шагнал гэдгийг огтхон мэддэгүй хүн байлаа. Энгэрт нь шагнал зүүж өгч байх тэрхэн агшинд сэтгэл нь бага зэрэг хөдлөх нь ажиглагдсан.
    Олонд алдаршсан удгантай хийсэн уулзалт, бас түүнийг шагнасан шагнал ч сүүлчийнх байсныг хэн, хэн нь мэдээгүй. Урианхай удганы цорын ганц зураг түүхэнд үлдсэн түүх ийм билээ.
    Д.ХҮРЭЛБААТАР

     

    djmedia:115
  • Шорон дамжсан “зайран” Дамдин Б.Ширэндэв, Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ

    ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг.

    Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ.
    Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ.

    Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ.
    Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ.

    Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан.

    Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ.

    Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм.

    Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм.
    Эх сурвалж www.wikimon.mn
    М.ТЭЛМЭН

  • ОНГОДЫН ӨРГӨӨНД ЗОЧЛОВ

    аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Дуламжав удганы бөөгийн онгодын өргөөнд МБНЭ-ийн удирдлагууд зочилж, хүндэтгэл үзүүлэв.
    Өвөрхангай аймаг бол буддагийн шашин өргөн дэлгэр түгсэн төв нутаг юм. Уул, овоо, хайрхан, лусын тахилга буддагийн зан үйлээр хийгддэг. Энэ нутагт монгол уламжлалт бөө мөргөлөө түгээн дэлгэрүүлнэ гэдэг хүнд сорилт бэрхшээлийг туулах болно.
    Алтай

  • Анхлан танилцав

    Биднийг очиход Моко зайран тосож уулзсан билээ. Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал ийнхүү МБНЭ-ийн Д.Жаргалсайханг Монголын нэртэй зайран Мокотой танилцууллаа.
    Биднийг зайран Моко өөрийн онгодын гэртээ урилаа. Моко зайрантай МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж Монгол бөөгийн хөгжил, Бөөгийн байгууллагуудын өнөөгийн байдал хэтийн төлвийн талаар танилцууллаа.
    Ийнхүү МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Моко зайрантай анхлан танилцаж харилцан санал бодлоо солилцсон ярилцлага сонирхолтой болж өнгөрлөө.
    Д.Хүрэлбаатар

  • БАТ-ОТГОНЫ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛ, ТАХИЛГАД ОРОЛЦОВ.

    Хоролдамба, Бадарч нар Эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Гавьяат дуучин Ариунаа хоёр олон жилийн дараа уулзаж, орон нутагт арга хэмжээнд хамтарч оролцож, зохион байгуулж байснаа дурсацгаана билээ.
    Бид “Бөө, түүний мөн чанар” сэдэвт Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Гэвч энэ нь алдаа болсон. Үүнийг хожим тайлбарлах болно. Бат-Отгон “Эрдэм шинжилгээний хурлын эцсийн үр дүн, ач холбогдол бол нийгэмд бөөгийн тухай үнэн, зөв, нэгдсэн ойлголтыг өгөх, ялангуяа монгол бөөгийн тухай хамгийн зөв ойлголтыг өгөхөөс гадна ерөөсөө бөө гэж яг юу юм, бөөгийн мөн чанар нь юу юм гэдэг монгол суу ухааны үндсэн ойлголтуудыг өгөх юм. Харин хэлэлцүүлгийн эцсийн үр дүн, ач холбогдол бол зөвхөн монгол бөө нар дотроо төдийгүй гадны бөө нартай хамтарч өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаа ярилцах, хамтарч гарц хайх, хамтарч шийдвэрлэх болон газар газрын бөө нарын бөөлөх зан үйл, дэг ёсыг солилцох, санаа бодлоо хуваалцахад оршино.” Гэж тайлбарласан юм.
    Хурлын дараа нэгэн тэнгэрийн тахилга хийсэн. Энэ тахилга бол 13–р зуунаас хойш огт хийгдэж байгаагүй тахилга гэдгээрээ онцлог гэж мэдээлсэн. Хар болон цагаан сүлдийг тэнгэрийн тахилга хийж амилуулдаг учиртай юм байна. Тэгэхдээ бүр яг хүн шиг гурван амиар давхар амилуулдаг юм байна. Тэгж гэмээнэ сүлд нь тэнгэрийн хүчийг татаж ирдэг, татаж буулгадаг оньс болдог юм байна. Харамсалтай нь, одоо манай төрийн ордонд байгаа цагаан сүлд, батлан хамгаалах яаманд байгаа хар сүлд нь, бас тэнгэрийн улаач нарын шүтээн дээр байгаа хар, цагаан сүлд нь тэнгэрийн ёсоор амилаагүй учир тэнгэрийн хүчийг татаж ирж чаддаггүй юм байна. Тиймээс энэ тахилгыг хийснээр тэнгэрийн хүчийг татаж буулгах цагаан сүлд жинхэнэ тэнгэрийн ёсоор амилна.
    Би тэнгэрийн улаач болсон. Дээр нь миний онго тэнгэрүүд энийг л хийх гэж мөнх тэнгэрт тангараг тавиад бууж ирсэн. Энийг л хийх ёстой. Би бөө болсноороо онго тэнгэрүүдээрээ дамжуулж, 13-р зуунаас хойш тасарсан энэ том тэнгэрийн тахилга, энэний мэдээлэл бүх юмыг аваад тэрний хүчээр энэ тахилгыг хийлээ. Гэсэн билээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өмнө болсон Эрдэм шинжилгээний хуралд үг хэлсэнээсээ болж энэ тахилгад оролцох эрхгүй болсон. Бат-Отгоны шавь нар тахилгад оролцохоор очсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг угтаж, ийм мэдэгдлийг хийсэн байна. Удалгүй Бат-Отгон ч өөрөө ирж энэ мэдэгдлээ баталгаажуулсан. Тэгээд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тахилгад оролцолгүй “Х1Х зуун” амралт жуулчлалын бааз руу хөдлөв.
    Д.Хүрэлбаатар