Category: Монгол бөөгийн түүх

  • ДОРНОД АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

     Маргааш өдөр нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, “Хун хатан эжий” бөөгийн байгууллагын онгодын өргөөнд зочилсон байна. Онгодын өргөөнд зочилоход энэхүү өргөөг байгуулахад гүл туслалцаа үзүүлсэн шүтэн бишрэгчид байлцсан билээ.
     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “МБНЭ-ийн хамт олны баталсан Монгол бөөгийн байгуулагыг бэхжүүлэх Стратеги хэтийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тодорхой жишээ бол Онгодын өргөө байгуулсан явдал юм. “ гэв.
     Буриад бөөгийн онцлогыг тусгаан онгодын өргөө нь өвөрмөц сонирхолтой байлаа. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдийг төлөөлж, дурсгалын зүйлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулсан билээ.
     Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөлтэй хамтарч Халх голын дайны гол үйл явдал өрнөсөн газарт аялж, шинээр баригдаж буй Халх гол сумын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
       Баярмаа

     
  • УЛААЧИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮ, БАС БАХАРХАЛТАЙ

    Харин 2018 оноос эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд манлайлагчийн эгнээнд тэргүүлэн оролцох болсон юм. Нэг хэсэгтээ дотоод зөрчлөөс болоод үйл ажиллагаа нь “зарцаад” байсан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажлыг хөдөлгөөнд оруулахад Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулуун тун идэвхитэй ажиллаж эхэлсэн билээ.
    Мөн оны 10-р сарын 18-ны өдөр Хөвсгөлийн Мөрөн хотын бөхийн өргөөнд Хөвсгөл аймгийн улаач нарын зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөн сумдаас төлөөлөн улаач, шүтлэгтэн нар оролцлоо.
    Уулзалт, зөвлөлгөөнд оролцогчид Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийг дэлгэрүүлэхэд анхаарах асуудлууд, Монгол бөөгийн түүхэн уламжлалт чанарыг хадгалж үлдэх нь, Өнөө цагт монгол бөөг уламжлалаар нь авч яваа хөвсгөлийн улаач нарт манлайлан ажиллах зорилтын мөн чанар, Монгол бөөгийн уламжлалт зүйлийн нарийн нандин зүйлийг алдалгүй хамгаалах зорилт, Монгол бөөгийн хээрийн онгодыг хамгаалах асуудлууд, Хөвсгөлийн нэр зээлдэн явдаг зарим улаач нар байгааг анхааралдаа авч ажиллах, хийгдэх ажлуудаар санал солилцсон.
    Уулзалт, зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийг сонгоход Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдаачаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, Монгол бөөгийн удган Д.Батчулууныг сонгосон юм. Тэр л үеэс удган маань МБНЭ-ийн үйл ажиллагаанд бүр идэвхитэй оролцох болсон.
    Монгол нутгийн хойморь болсон Хөвсгөл нуурын өмнө орших Хатгал тосгонд “Мөсний баяр”-т оролцохоор МБНЭ-ийн төлөөлөл очив. Хүн ихтэй буудал олдохгүй байсанч аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар сонгогдсон зайран Эрдэнэбаатар, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин удган Батчулуун нар гэр бэлтгэчихсэн биднийг угтаж билээ.
    Хөвсгөлийнхөн мөсний баяртаа хуран цугларчээ. Түүн дээр бүх аймгуудаас иргэд хүрэлцэн иржээ. Бидний хамгийн их сонирхож байсан ажиллагаа бол оройны галын наадам байлаа. Галын тахилгыг үзэж сонирхохоор олон түмэн хуран цугларсан байлаа. Түүний дараа олон бөө нар хуяглан бөөллөө. Жилээс жилд арга хэмжээ нь өргөссөөр байна. Гэхдээ цаашид анхаарвал зохих хэд хэдэн асуудал байсан бид тэр бүхнээ нэгдгэж Хөвсгөл аймгийн засаг даргатай уулзаад хэлж танилцуулсан билээ.
    Хавар нь Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумын алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ. Түүний бөөлөлтийг сонирхохоор хотоос 40 гаруй улаач очсон байдаг.
    Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг бол яах аргагүй Эрдэнэ хайрхан юм. Бас өөртөө асар их нууцыг агуулсан өргөө хайрхан билээ. Тиймээс Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн хүрээлэн энэ жилийн төлөвлөгөөт ажилдаа Эрдэнэ хайрханыг тахихаар болсон билээ. Эрдэнэ хайрханы тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар толгойлон бөөлж, Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун тэргүүлэн бөөлсөн.
    Дараа нь болсон МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт болон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуунд Монгол бөөгийн тэргүүн удган цолны асуудлыг хэлэлцэж олгосон байдаг.
    Би хожимдож ухаарч билээ. Удган маань хүнд хэцүү өвчинд шаналан зовж байхдаа шуд зуун хуяглан бөөлж, өөрийн бөөлөөгөө кино дүрсэнд мөнхлөн үлдээж, үлдсэн цөөн хугацаагаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан байдаг. Ийм байдлаар МБНЭ-ийн “Алтан сан”-д Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулууны сүүлчийн бөөлөлтийн дүрс үлдсэн түүхтэй. Улаачийн амьдрал хэцүү, бас бахархам байдгийг удганыхаа сүүлчийн зүтгэлээс мэдэрч үлдсэн билээ. Таны үйлийг дурсаж, залгамжилж явах Бөөгийн байгууллага байна, хойч үе чинь байна, бид монгол бөөгийнхөө төлөө эрхэмлэн зүтгэх болно.
    Д.ЖАРГАЛСАЙХАН

  • ГУРВАН ҮЕИЙН БӨӨГИЙН ТАХИЛГАД ОРОЛЦОВ.

    МБНЭ-ийн төлөөллийн бүрэлдэхүүн бөөгийн өвөрмөц зан үйлд оролцсон нь гурван үеийн бөөлөлт байсан юм. Энэ бөөлөлтийг эртнээс бэлтгэсэн байсан. Цаг үе нь биднийг байхад тохиов. Гурван үеийн бөөлөлтийн үндсэн онцлог нь уламжлалаа дараа үедээ шилжүүлэх бөөгийн өвөрмөц ёслол, зан үйл байсан. Энэ бол хэн хүнд тохиолдоод байдаггүй, олдошгүй нандин үйл байсан.
    Цагаан нуур сумаас бид хээрийн онгод руу хөдлөв. Үдшийн бүрэнхий болохын өмнөхөн хээрийн онгодод бөөлөх бэлтгэл ажлуудыг хангалаа. Түүдэгийн гал асааж, цугларсан олон дулааныг нөмөрлөн зогсоно.
    Энэхүү газар бол түүхийн явцад олон зайрангийн оршин байсаар ирсэн, их онгодын өлгий нутаг билээ. Уламжлан ирсэн түүхийг уншваас энэ нутагт амьдран ирсэн Гүнг зайран, Балжинням зайран, Баатар зайран, Хүүжий зайран нарын уугуул нутаг, амьдран оршин байгаа газар орон билээ.
    Харанхуй нөмрөхийн цагт наян найман насыг зооглон буй Манжигийн Пүүжий зайран хуяглан бөөллөө. Олон арван жил шүшэглэн мөргөж, залбиран дээдэлж ирсэн онгоддоо зайран ийнхүү бөөлөх болсон нь учиртай.
    Энэхүү ёслол бол тэр бүр тохиогоод байдаггүй ховор агшин байлаа.

  • ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

    Баруун, зүүн тайгын цаатангууд бүгд сумын төвд орж ирсэн байсан. Тэдэнтэй хамт бүхэл бүтэн цаатан бөөгийн төлөөлөл ирсэн байлаа. Бидний зорилго бол тэдэнтэй уулзах явдал байв. Бид зорилгодоо хүрсэн. Олон сайхан түүхэн уламжлалаа авч яваа улаач нартай уулзсан нь юутай завшаан билээ. Энэ бүх уулзалтуудад МБНЭ-ийн Залуучуудын удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Цэндсүрэн, Монгол бөөгийн удган Хүнбиш нар оролцож, их зүйл сонсож, үзэж суралцлаа.
    Наадам дууссан боловч галын тахилга хийхээр бэлтгэсэн мод хэвэндээ үлдэв. Галын тахилга хийгдээгүйн гол шалтгаан нь бөө нарт нутгийн захиргаа үл тоож хандсан, модыг нь босгоод тавивал нэрээ бодоод хэдэн бөө нар нь олон түмний өмнө бөөлж л таараа гэсэн байдлаар тоомсоргүй хандсан явдал байсан.
    Хоёр мянган цааны баярын арга хэмжээ дуусч, бөөгийн галын тахилга хийгдэлгүй хоцорч үлдэв. Тиймээс МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөө нартайгаа уулзсаных галын тахилгаа хийхээр болсон. Наадам тарж, цаатангууд тайгадаа буцсан, ихэнх жуулчид тарсан байлаа ч, хүлээж байсан зон олон богино хугацаанд цугларсан юм.
    Цаатан бөөгийн нэртэй улаач, Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий буюу Нэргүй зайран бөөгийн галын тахилгыг толгойлон бөөлж эхэлж, дараа нь Монгол бөөгийн зайран Эрдэнэ-Очир “боссон” билээ. Галын тахилгын төгсгөл үед бидэн дээр Монгол бөөгийн их зайран Моко буюу Батбаяр хүрэлцэн ирж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүндэтгэн олон түмэндээ цаатан бөөлөлтийн мөн чанарыг тод томруун харуулсан бөөлөлт хийсэн билээ.
    Ийнхүү ард олны хүсэн хүлээсэн бөөгийн галын тахилга болж өнгөрлөө.
    djmedia:173

  • Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар:

    1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ.
    2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган ажээ.

    3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь
    4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо хүртэл байдаг. 5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар нь байдаг.
    6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ.
    7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.

  • УДАМ ДАМЖСАН ХӨВСГӨЛИЙН БӨӨ ТАЙГЫН АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЯВААД ДАРХАД ЭРД ЖАТГАДУУЛАН СОЛИОРЧЭЭ.

    Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, задран ухаан алдаж унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.
    Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ.
    Үүнийг тэр үед 10 настай байсан хүү нь болох Баатар зайран сонсож, нүдээр үзсэн тухайгаа бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэрбат надад өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь ийн хуучлав. Баатар зайран надад ярьсан юм. Даржаа зайран Баатар бөөг есөн настай байхад бүх “юм”-аа өвлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүү Баатар нь есөн настайдаа зайран болсон хэрэг. Тэр жилийн намар анх удаагаа буусан юм байх. Ингээд байж байтал 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ. Ногоон малгайтнууд айснаасаа болоод үнхэлцэг нь хагарсан хэмээн оношилсон байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц тарнийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх.
    Баатар эхлээд бүлгэмд сууж, дөрвөн аргын тоо, бичиг үсэгт тайлагджээ. Түүнийг цааш нь сургах гэсэн авч нэгэнт шүтээн авчихсан, онгод нь үе үе орох тул ээж, дүү нартаа туслах нэрээр хөдөө үлдэж амжжээ. Улааны суртал ухаалга их, мөрдлөгө хавчлага туйлдаа хүрсэн тул бүр ойн иргэдийг бараадсан байна. Тэндээ бүгсээр 1939, 1945 оны дайн, 1947-48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг татлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад эмнэлэг, эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зайран байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэт домог бишгүй. Сорчлон ганц хоёрыг хүргэв. 50-иад оны сүүлчээр мал нийгэмчлэх үеэр болсон явдал гэнэ билээ. Сумын намын үүрийн даргын эхнэр хүнд өвджээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд ч тусыг эс олжээ. Ер нь л хэвтэрт орох тийшээгээ болсон юм байх. Тэр үед битгий хэл 70-80-аад онд “томчууд” болохоо байхаараа нууцаар лам, хар болдог л байсан шүү дээ. Сумын дарга хар домтой хүний эрэлд гарчээ. Сураглаад, сураглаад сураг эс гарав. Тэгж байтал малаа тушааж явсан нэгэн өвгөн Даржаа агсны хүү Баатартай уулзахыг зөвлөжээ. Тэр ч уухайн тас явсан байна. Ойн иргэдээс асуусаар байгаад олоод авчээ. Гэрт нь орвол нас тогтсон эмэгтэй гурван хүүтэйгээ байж.
    Сумын намын үүрийн дарга гэдгээ мэдэгдсэнд тэдний царай хувьсхийн түгшүүр тээгээд явчихаж. Аргагүй шүү дээ. Дарга, цагдаа хоёроос айдаг айдас нь гүйцэд арилаагүй цаг юм чинь дээ. Цай, цүү болсны эцэст дарга учраа хэлжээ. Баатар татгалзав. Татгалзах ч юу байхав, тийм юм мэдэхгүй, чадахгүй гэжээ. Удтал гуйлгасны эцэст “Надад болон ээж, дүү нарт минь муу юм хийхгүй бол аваад ир” гэжээ. Мань эр ч уухайн тас буцжээ. Маргааш орой нь морь тэргээр хэвтрийн хүн аваад иржээ. Баатар үдшийн бүрийгээр түүдэг асаагаад бөөлж гарчээ. Тэр бас галын тарнитай хүн байсан бололтой. Өвчтөн дээр жодгор босгоод шатааж орхиж. Дарга ихэд сандарсан ч яаж ч чадаагүй нь мэдээж. Энгийн хүн тэгсэн бол даргын эхнэр хуйхлагдаж үхэхгүй юу. Жодгор ч шатаад дуусчээ. Тэрүүхэн агшинд улайнд хэзээнээс дуртай хоёр хон хэрээ тагнай таших адил дуугарсаар өвчтөн болон тэнд байгсдыг гурав тойроод нисэн оджээ.
    Баатар хэсэг цамнаж байснаа ухаан балартсан байдалтай хэсэг суугаад “Улайны бузар болжээ. Эзэд нь ирээд явлаа. Айлаас див шингэсэн мах идсэн байна. Ирэх жилийн энэ өдөр хүртэл айлаас мах бүү ид” хэмээсэн лүндэн буулгажээ. Ингээд гурав хоноод буцахыг хэлжээ. Тэд ч ёсоор болгов. Өнөө хэвтрийн нөхөр гурав дахь өдрийн өглөө өөрөө босоод ганцаараа бие зассан гэдэг. Ингээд сумын намын үүрийн дарга зуутын хоёр дэвсгэртээр гар цайлгаад оджээ. Гурил, будаа, цай тамхи ч өгсөн гэдэг. Эцсийн найдлага байсан тул болсон ч, эс болсон ч дүүрч гээд бэлтгэлтэй очоо биз дээ. Далаад оны үед аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч очсон байгаа юм. Хүүхэд нь саагаар өвдсөн гэмээр чөдөртэй юм шиг өрөөлдөж явдаг болсон байна. Тэр үед саа буюу полиомиелитын шинжилгээ хийдэггүй байсан болохоор яг таг тогтоох боломжгүй байсан нь мэдээж. Сумын намын үүрийн даргаас сонссон уу, эсвэл түүний тараасан цуу ярианаас мэдэв үү, юутай ч Баатарыг олоод очсон байна. Аймгийн эмнэлгийн эмч ингэж явааг үзээд гайхсан нь мэдээж. Эмч “Манай хүүд үл танигдах өвчин туслаа. Орчин үеийн эмнэлэг лав эдгээж чадахгүй нь тодорхой болов. Бололцоотой бүх эмчилгээг хийгээд ядлаа. Чи л нэг аргалж үз” хэмээжээ.
    “Аймагт бөөлөх боломжгүй. Юутай ч аваад ир. Дийлэхгүй бол бүү гомдоорой” гэжээ. Эмч ч ёсоор болгов. Үнэхээр чөдөртэй морь шиг явдаг хүү иржээ. Мөн л үдшийн бүрийгээр түүдэг асаан бөөлжээ. Энэ удаа бүр итгэхэд бэрх юм болжээ. Газарт мод дэвсэж шатаагаад түүн дээрээ нүцгэн хэвтэхийг даалгажээ. Зайран хагас ухаантай байсан тул хөвгүүн айж, татгалзжээ. Гэвч онгод нь орсон зайран догшноор зандран хэвтүүлсэн байна. Энгийн хүн тэгсэн бол шад падхийн хиншүү, хярвас үнэртдэггүй юм гэхнээ, орилоод босон харайх байлгүй. Мод ч шатаад дуусчээ. Баатар зайран “Хүү ус бузарласан байна. Лусын хорлол болжээ. Галын засал хийлээ. Нэлээд хатуу байна. Домнолгыг гурав давтана” хэмээжээ. Ингээд гурав давтаад явуулжээ. Эмч чадах чинээгээрээ гар цайлгаад одсон нь мэдээж. Яг арав хонож байтал нэгэн машин ирж гэнэ. Машинаас эмч, эмчийн гэргий, хүү гурав буусан байна. Хүү жирийн явдлаар ирж мэндлэв гэнэ. Өөрөөр хэлбэл, бүр эдгэжээ. Эх нь доголон нулимстай, аав нь мөнгөн аяга, хадаг сүүтэй уулзжээ. Буцахдаа багахан агентын дайны бараа орхисон гэнэ лээ. Ингээд Баатар аймаг даяар алдаршив.
    Наяад оны эхээр ойн иргэдийн нэг өрхийг гамшиг дайрчээ. Долоон хүүхэдтэй айл байж. Дөрвөн хүү, гурван охин ямар нь мэдэгдэхгүй үл таних өвчин тусчээ. Гэнэт халуураад, биеэр нь улаан цэгэн тууралт гарч, төдөлгүй татаад талийдаг өвчин байж. Одоогийнхоор менингит гэмээр. Айлын ууган, отгон хоёр хүүхэд ийнхүү нас баржээ. Баатар удганыг залах нь тодорхой. Өөр хэнийгээ гэх билээ. Сумын эмнэлэг хол болохоор очиж, ирсээр байтал дахиад хэдэн ч хүүхэд өвдөх юм билээ, хэн мэдлээ. Зүгээр өвддөг бол ч яая гэхэв. Үхлийн аюултай өвчин шүү дээ. Ойн иргэдэд Баатар юу боллоо гэж цааргалахав. Очсон байна. Үдшийн бүрэнхийгээр бөөлдгөөрөө бөөлөөд, тамлага дуудаж, цамнаж, цамнаж ухаан балартаж ирснээ гэрт буй аав, ээж хоёрыг нь авдар сав, хэрэгтэй зүйлстэй нь гарган, хүүхдүүдийг дотор нь үлдээгээд, үүдийг нь хаалгаад галдаж орхиж. Урц дүрэлзээд, дотор байгаа юу ч үлдэхээргүй аймшигтайгаар шатжээ. Дотроос нь хэн ч аврал эрж хашгирсангүй нь хачирхалтай байж. Хуурай модон урц хормын дотор шатаад дуусахад дотроос нь хүүхдүүд үнс, тортог ч наалдаагүй гарч ирсэн байна. Ийм юм бас байдгаа гэмээр санагджээ. Эгэл хүн ингэсэн бол хүүхдүүд гэртэйгээ шатах нь ойлгомжтой. Ядаж л галын дөлд хуйхлагдана биш үү? Ингээд дахин бөөлж байгаад ийн хэлжээ. “Эзэн амьтны хараал болсон байна. Ой тайгын эзэн байж. Та нар өнчин амьтан намнажээ. Түүнийгээ шударгаар хэл” хэмээн ханджээ.
    Аав нь хэсэг хулгаснаа өнгөрсөн долоо хоногт том бид хоёр анд явсан юм. Ангаар баян тайгад нэг ч амьтан үзэгдсэнгүйд гайхаж явлаа. Гэтэл тайгын эхэнд өнчин цаа таарав. Залуу эр цаа байсанд хангай дэлхий “юм” хайрлав гээд намначихсан. Амь тавихдаа тайга доргитол аймшигтай мөөрсөн. Арьс, шийр, толгой нь тэр байна гэжээ. Баатар зайран, “Тэгнэ ээ, тэр. Тайгын эзэн онгон цаа намнажээ. Аргалаагүй бол танайх удмаараа сүйрэх байж” гэсэн байна. Энд өгүүлсэн хэдэн баримт бол түүний бараг өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг билээ. Тэр бүхнийг өгүүлэх боломжгүй юм. Галын засал голдуу хийдгийг бодохоор догшин хийгээд харын талын зайран байсан бололтой. Түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөнийг одоо өгүүлье.
    Энэхүү ширүүн “тулаан” 80-аад оны дундуур ойн иргэдийн хүрээнд болжээ. Тэр нэг гайт өдөр Хөвсгөлийн Ренчинлхүмбийн нэгэн даяанч дархад эр тэднийд буужээ. Монголчуудын ёсоор дайлж, цайлсан байна. Архинд халсан дархад, Баатар хоёр энэ тэрийг ярьж байснаа дуу нь чангарчээ. Улмаар маргасан аж. “Хөвсгөл бөөтэй ч сор нь Ренчинлхүмбэд бий. Үгүй дээ, манайхан ч бөөтэй. Би гэхэд л удам дамжсан зайран. Үхсэн хойноо, чиний бөө гэж юу байдаг юм. Танайхан тааруу даа. Ямараа чамд харуулна аа, гайгүй. Чаддаг юм бол тэг л дээ. Чадалтай нь дийлнэ биз. Үзье л дээ” гэх зэргээр маргаж байснаа унтаад, өглөө нь босонгуутаа дархад эр цай ч амсалгүй хар, цагаан дуугүй оджээ. Явахдаа “За, зайрантан. Хийдэг юмаа хий. Би хариу барья. Хэн нэг маань үлдэх биз” гээд мордсон гэдэг. Баатар ч хийдэг юмаа хийсэн бололтой. Дархад хариад хачин муухай хар даржээ. Хэд хэдэн шөнө тэгсэн байна. Хэрэг бишидсэнд хариуд нь дархад жатга хийжээ. Бүр айл амьтандаа хэлж байгаад хийсэн гэдэг. Баатар зайрангийн хар дом, дархад эрийн жатга хоёр харилцан тэнцүү байсан тул хэн нэг нь эндсэнгүй.
    Гэхдээ дархадын жатга арай хүчтэй байсан юмдаг уу даа, Баатар бөө удалгүй ухаан солиорчээ. Гэхдээ үе үе хальт ухаан ордог бөгөөд тэр үедээ ухаан гүйцэд гийвэл “Хариугаа авч гүйцээнэ ээ, чамайг” гэдэг байж. Түүнийг аргалах хүн байгаагүй тул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт байн байн хэвтсээр ерээд оны дундуур өөд болсон байна. Түүний ухаан бүрэн цэлмэж хариугаа авч амжсангүй. Одоо бодож байх нь ээ тэрхүү дархад эр зүгээр нэгэн биш байсан бололтой. Ренчинлхүмбээс Цагаан нуур, тэр дундаа ойн иргэдээр хэсэж явахыг бодоход эгэл эр биш байсан нь тодорхой. Тайгын харын бөөгийн, тэгэх тусмаа удам дамжсан бөөгийн хараалыг давна гэдэг амаргүй дээ. Тэгээд бодохоор тэрхүү дархад даяанч яав ч зүгээргүй нэгэн байж. Тэрхүү дархад эр ерээд оны дундуур өөрийн зөнгөөр нас эцэслэсэн гэдэг юм.

     
  • Зайран П.Ганболд: Миний удамд өөрийгөө зориуд буудуулаад амьд үлддэг ид шидтэй бөө ч байсан

     
    -Бөө нар нэгдэх нь илүү ашигтай юу?
    -Сүүлийн жилүүдэд маш олон бөө гарч ирлээ.Нэгдэхээс өөр замгүй.Би нутгийнхаа ахмад бөө нартай уулзаж байгаа.Би Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнг тэргүүлэх болсон.Бөө бол манай үндэсний маш том соёл юм шүү дээ.
     
    -Чанаргүй, хуурамч бөө нарыг яах ёстой юм бэ?
    -Сайны хажуугаар саар гэгчээр чанаргүй олон бөө гарч байгаа нь үнэн.Учраа олохгүй байгаа хүмүүсийг бөө болгож байна.Ямар ч удам угсаагүй хүмүүс бөө болохыг хязгаарлах нь зөв.Баатар эрсийн сүнсийг өөртөө авсан бөө ч гэх шиг, би ер учрыг нь ойлгохгүй байгаа юм.Тэр баатар эр нь заавал одоо бөө болж төрөх ёстой байсан юм уу.Би нутгийнхаа л заншлаар ярьж байна.Халх урианхай, буриад гээд ёс жаяг нь арай өөр байгаа юм.Минийхээр бол бөө хүн уул ус, байгаль дэлхийтэйгээ харьцаж бөөлдөг.Гэтэл тиймэрхүү сүнс талаас нь бөөлдөг бөө байдаг бололтой юм.Манай хөгшчүүд хэлдэг л дээ, уул ус онгодтойгоо харьцаж бөөлөх хэрэгтэй гэж.Манай Улаан-Уулд 80-аас дээш гарсан настайчууд ховордлоо.Би бөө судлаач хараахан болоогүй ч гэсэн тэднийхээ үгийг сонсон тэмдэглэл хөтөлж байгаа.Зарим нь мэдэхгүй юмаа мэддэг болж ярьдаг болж.Энэ их хэцүү юм.
     
    -Монголчууд бүгдээрээ хөх тэнгэртэйгээ харьцаж бөөлж чадна гэж зарим нь ярьдаг юм билээ?
    -Уламжилж ирсэн юмаа ингэж үгүйсгэж ярьдаг тал бий л дээ.Удмаа залгаж авч үлдсэн хүмүүсийн л тусгай том мөргөл юм шүү дээ.
     
    -Дархадын бөө нарын гол нууц нь юундаа байна вэ.Энэ нутгийг бөөгийн голомт гэцгээдэг шүү дээ?
    -Энэ бол мэдээж бөөгийн шид юм.Өнөө цагт ид шид гэдэг юм маш ховор боллоо.Бөөгийн удам угсаа тасраагүй нь тэрхүү ид шидтэй холбоотой юм гэж би боддог шүү.Миний өвөө уул усаа даган 1962 он хүртэл бөөлсөн байдаг.Түүний аав Равсал зайран гэж байлаа.Өлийн овоон дээр нэг хүнтэй тааралдахад бие нь сумын төвдөө, гэртээ байж байх жишээтэй, тийм шидтэй хүн байсан гэдэг.Мөн нисдэг бөө нар ч байсан шүү дээ.Дархадын ард түмэн маань бөөгийн ид шид талыг илүү түлхүү авч үздэг юм.
     
    -Нисдэг долоон бөөгийн тухай домог мэт яриа бий биз?
    -Бөө нарыг шатаасан гашуун түүх бий.Дүрэлзсэн гал дундаас Дархадын долоон бөө амьд гарсан гэдэг. Ер нь эрт дээр үед Дархадын нутагт бөөгийн ид шидээ үзүүлж  чаддаггүй нэг ч бөө байгаагүй. Бөө болгон ямар нэг ид шидтэй байсан.Үүгээрээ ч хүчирхэг байжээ.Хөвсгөлчүүдийн хувьд бөөгийн удам тасраагүйгээрээ онцлог юм.
     
    -Та зөвхөн эцгийнхээ талаас л бөөгийн удамтай хүн үү?
    -Үгүй ээ, ээжийн талд ч бөө удам байсан юм билээ.Аавын талаас миний мэдэх таван сайн бөө байсан.Ээжийн талд Цогт гэдэг бөө байлаа.Энэ Цогтын аав нь Равсал гэж хүн байв.Цогт гэдэг хүний талаар домог мэт олон сайхан дурсамж үлджээ.Түүний өргөж тавьсан гурван том хад чулуу бий.Мөн ургаа мод ч байдаг.Ээж маань эхээс гурвуулаа, бүгд эмэгтэй.Дарх хийдэг хүн байсан.Ээжийн нэг дүүгийн хүү нь улсын начин цолтой Бадрал гэдэг хүн юм.Хамгийн бага охин дүүгийнх нь том хүүд бөөгийн удам ирнэ гэдэг байжээ.Тэгээд би төрж, одоо бөө болоод явж байгаа нь энэ л дээ.Өвөөгийн галын гурван онгодыг нь хураасан байсны хоёрыг нь өнгөрсөн жил гаргаж тавьсан.Нийт таван онгод байсан.Үлдсэн гурвыг цаг нь болохоор гаргана.Хугацаа зааж захиж үлдээсэн байна лээ.
     
    -Онгодыг ил гаргах нь нарийн учир шалтгаантай байх уу?
    -Тийм ээ.Бүгд л учир холбоостой.
     
    -Бөөгийн зан үйлээс болоод олон хүн хэлмэгдсэн дээ, танайхан ч бас өртсөн үү?
    -Тэгсэн. Өвөөг минь хэд хэдэн удаа барьж явсан гэдэг.Гэхдээ буцаад л ирж байсан.Миний хувьд ээж талаасаа л бөөгийн онгод аваад байгаа.Ширдамба гэдэг нагац ах маань 90 гаруй наслаад өөд болсон.Түүний ярьсныг би бичиж авч үлдсэн.Нагац маань өөрийгөө буудуулж ид шидээ үзүүлж явсан гэдэг.Тэр над руу бууд гэж өөрөө хэлээд үрлэн сумтай буугаар буудуулсан байдаг юм.Гэтэл бууны суманд тэр үхээгүйгээр барахгүй биед нь жижигхэн цагаан сорви л үлдсэн гэнэ лээ.
     
    -Бөө нарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж та үздэг үү?
    -Тэгэлгүй яахав.Үндэсний маань нэг том соёл гэдгийг би дээр хэлсэн шүү дээ.Манай Хөвсгөлд одоо гадаадын хүмүүс аялал, янз бүрийн ажлаар очиход дарга нар маань бөө нараа бөөлүүлж үзүүлэн нүүр тахалж байна.Хөвсгөл далай, цаатангууд, гүн цэнхэр тайгыг нь харах гэж гадныхан очдог л байх.Гэхдээ ихэнх нь хамгийн түрүүнд бөөг нь үзье гэдэг юм.Гадаадынхан бөө нарын бөөлөхийг хараад маш их бахархдаг.
     
    -Монголчуудаас илүү мэдэрч байна гэсэн үг үү?
    -Бараг илүү их биширдэг юм шиг байна лээ. Яахав, одоохондоо манай монголчууд бөөгөө  сайн мэдрэхгүй байгаа юм уу даа. Яваандаа гайгүй ойлголттой болох байлгүй дээ.Төр засгаас сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм. 
     
    -Зарим улс төрчид сонгуульд бөө нарыг ашигладаг гэдэг.Танай нутагт тийм үйлчилгээ үзүүлдэг бөө бий юү?
    -Иймэрхүү яриа байдаг л юм.Хувь хүний асуудал учраас хамаагүй яриад байж бас болохгүй.Ер нь бөөг хараал жатга талаас нь муу муухай харагдуулах гэж зарим нь оролдох юм.Хүмүүс өвчин зовлонд баригдаад лам хуврагаар хүртэл яваад аргаа барахдаа бөө нартаа очдог.Сүүлийн үед бөө рүүгээ хүмүүсийн санаа бодол эргэж байна.Бөөгийн зан үйлийн нэг хэсэг нь байгаль дэлхийгээ хамгаалах, нөгөө талдаа хүмүүст шууд тус болох явдал юм.Биднийг цуглаад хурал хийж байхад нэг нөхөр ярьж байсан, та нар тэр хужаа нарын гэдсийг нь дүүртэл бөөлөөд өгөөч гэж.Бидэнд тийм эрх байхгүй.Бид тэнгэрийнхээ зарлигийг дамжуулна, байгаль дэлхийгээ тахиж, хамгаална.
     
    -Бөөгийн чадлаар мөнх тэнгэртэй харьцаж чаддаг бөө олон байсан байх аа?
    -Одоо тийм чадвартай бөө байхгүй гэж хэлж болохгүй.Мөнх тэнгэртэй харьцаж байгаа олон бөө бий.Тэд хамгийн эгэл даруухан явж байна.Цаашдаа ч гарч ирнэ дээ, тийм хүчтэй бөө нар.Халх бөө нарт сүнс дуудаж бөөлөх явдал байдаг.Манай нутгийнхан болохоор хөх тэнгэртэйгээ харьцаж бөөлдгийг би дээр хэлсэн шүү дээ.Халх бөө нар хүний нэрээр онгодоо нэрлэж байна, Дамдин аав гэх мэт.Хөвсгөлд дандаа газар усныхаа нэрээр онгодоо нэрлэдэг.Байгаль нь унаган чигээрээ үлдсэн нууц нь үүнд байдаг байх гэж би бас боддог юм.
     
    -Хүний сүнс гэхээр түмэн янзын юм байдаг биз?
    -Тэгэлгүй яахав.Арван хувьд нь өвөг дээдсийнхээ сүнстэй харьцаж байгаад дутуу хаядаг явдал ч ажиглагддаг.Ер нь хаанахын уул усанд харъяалагдахыг нь олж харьцах л хэрэгтэй байх.
    -Хүмүүс ихэвчлэн ямар хэрэгцээнээс болоод бөө нарт хандаж байна вэ?
    -Хүнд янз бүрийн хэрэгцээ шаардлага тохиолдоно л доо.Сүүлийн үед хавдрын өвчин их түгээмэл боллоо.Хүмүүсийн тал хувь нь өвчин зовлонгоо илааршуулах гэж бөө рүү очиж байна.
     
    -Танай нийгэмлэгийнхэн ойрын үед ямар томоохон тахилга хийх вэ?
    -Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс зүүн аймгуудын хэмжээнд их тахилга хийнэ.  Дорнодын нутагт Хөл уул гэж бий.Тэнд бид тахилгад оролцоно.Энэ сарын 12-нд болно.Хөвсгөлд ирэх хавар томоохон тахилгатай.
     
    -Хөвсгөлд нэг гайхалтай эмчилгээ хийсэн бөөгийн тухай зарим нь мэр сэр ярьцгаадаг.Тэр ямар эмчилгээ хийсэн юм бэ?
    -Америкаас  нэг  хүн  өвчтэй  хүүхдээ авчирч  Гооз  гэдэг бөөгөөр эмчлүүлсэн юм билээ. Тухайн үед энэ хүн теле камераар бичлэг хийгээд ганц нэг телевзээр цацсан байсан.  “Монгол бөөгийн голомт” төвийн бөө нар төөргийг нь үзэхэд оролцсон. Одоо манай нутагт  Гооз бөө амьд сэрүүн байж л байгаа. Түүнээс ч илүү гайхамшигтай зүйл хийсэн бөө нар байдаг шүү дээ, манай нутагт.Тэр бүгдийг монголчууд маань дутуу ойлгож, зарим нь бүр огт мэдэхгүй байгаа байх.Бөөгийн ийм сайн сайхан талыг сурталчлахаасаа илүү муу талаар их ярьдаг болжээ.Муу бөө ч бас олон болж. Худлаа бөө нар нь бизнес хөөж,  тэдний гайгаар бөөгийн нэр хүнд унаж байгаа нь тун харамсалтай юм.
     
    -Ер нь хараал хийхийг бөөгийн ёсонд хүлээн зөвшөөрдөг үү?
    -Жатга, ховс, хараал гурвыг хориотой л гэдэг ш дээ.Харин хариулга хийдэг.Янз бүрийн хэл аманд өртсөн хүний юмыг бөө нар л засч янзалдаг.Хараал туссан хүнийг үзээд бөө нар хариуд нь цаад хүнд нь юу гэж хараал хийх билээ.Тийм юм байхгүй.Хүний ёсноос гажууд юм шүү дээ.Тиймээс бусдыг бөөгийн хараал гэдгээр айлгах хэрэггүй юм.Ерөөсөө бөө гэдэг чинь хамгийн шударга харилцаа юм гэж ойлгох хэрэгтэй.Бөө нар зурхайг тэр болгон хэрэглээд байдаггүй.Хүн нэг бүрчлэн харж, үзээд хэлж, засдаг онцлогтой.
     
    -Монгол бөөгөөс буддын шашин их зүйл авсан гэдэг?
    -Тиймээ, бөөгөөс будда их юм авсан.Гэхдээ, жишээ нь зулыг бөө нар хэрэглэдэггүй байж.  Харин гал түлж бөөлдөг.Мөн эрхи, хадаг байна.Эдгээрийг бөөгийн ёсонд хэрэглэж байгаагүй гэж би үздэг юм.Одоо хаа сайгүй хадаг уяастай.Ингэж бөөд бас шарын шашны юм их холилджээ.
     
    -Бөө нар онгодоо дуудахдаа архи  хэрэглэдэг. Ийм ёс урьд нь байсан юм уу?
    -Архи ууж онгод дууддаг юм гэж байгаагүй шүү дээ.Эрт дээр үед одоогийнх нь шиг шилтэй спирт, архи ямар байсан биш.Энэ бол маш буруу зүйл юм.Харин сүүний архиа л өргөл мөргөлдөө ёс болгож хэрэглэж байсан байх.Түүнээс биш бөө нь архи уугаад согтож унаад байх нь утгагүй шүү дээ.Уул овоон дээрээ гараад хурим найр хийж байгаа юм шиг архи уугаад суух гэж юу байх билээ.Хурим найр ч гэсэн дэг жаягтай байдаг.Бөөд хамгийн зохимжгүй зүйл бол энэ архи юм.
                                                                                                                                              Ярилцсан Б.Отгонбаяр

     
  • Л.Загдаа: Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг тэнгэр ниргээсэй

    -Яриагаа шууд эхлэх үү. Сүүлийн үед бөө нар олширчээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй Монголоор дүүрэн бөө байна. Удган хүний хувьд юу хэлэх вэ?
    -Олшрохоос гадна хэт худлаа бөө нар олон болсон. Уг нь социализмын үед хориотой байсан тэнгэр язгуурын мөн чанарыг ардчиллын буянаар гаргаж ирсэн ч өнөөдөр хэт хатгайруулж, ард олны сэтгэл зүйгээр тоглох боллоо. Ер нь хар шар гэлтгүй шашин маань утгаа алдсан. Монгол Улс ерөөсөө шашины олон урсгалд дарлуулаад байна. 10 дугаар ангийн хүүхэд бөө болоод 150 мянган төгрөгөөр хүний зовлон бэрхшээлийг аргалж өгнө гээд сууж байх юм.
    -Энэ чухам юунаас болоод байгаа хэрэг вэ. Мэдээж мөнгөний хүчин зүйлс байгаа ч өөр хүчин зүйлс нөлөөлдөг болов уу?
    -Амар хялбар мөнгө олох гэсэн л арга. Өнөөдөр өвдсөн хүн болгон угийн нэхэлд орлоо, онгод сахиус намайг дуудлаа. Тэнгэр хэлж байна гээд л бөө болдог. Угтаа бол тэд юунаас болоод өвдөөд байгаагаа ч мэддэггүй. Хэт удаан компьютер дээр сууснаас болж ядарчихаад угийн нэхэлд орлоо гэдэг. Эсвэл буруу хоололтоосоо болоод өвдсөн байх жишээтэй.
    -Бөө болох гэж байгаа хүн заавал нэг бөөд шавь ордог гэсэн. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
    -Би нэг жишээ хэлье. Нэг хүүхэн охиноо дагуулаад над дээр ирсэн юм. Долоон жилийн өмнө над дээр ирж байсан охин мөн гэдгийг би мэдэрсэн. Тэгээд ээж нь манай охин бөө болсон. Та л нэг тус бол гээд ирэхгүй юу. Тэгэхээр нь би бөө мөргөлд хэрэглэдэг толио гаргаад ир гэсэн чинь өнөөх охин чинь нүүр тольддог толь гаргаад ирлээ. Хар шил зүүчихсэн, түүнийг нь хугалж шидээд хөөгөөд гаргасан. Тэнгэр заяа, тэнгэр шүтлэг гэдэг чинь хэн бүхний мэдээд, шүтээд тахиад байдаг эд биш. Маш нарийн дэг жаягтай зүйл. Энэ үеэр ээж нь надад хэлж байгаа юм. Манай охин шөнөөр гарч багштайгаа хамт бөөлдөг юм. Багш нь гэж нэг залуу бий. Өндгөө зүсч, цусаа архинд дусаагаад тэнгэрт өргөдөг гэсэн. Тэд үнэхээр тэнгэр заяа, шүтлэгээ юу ч мэдэхгүй. Өвөг дээдсийн цусаараа, амиараа авч ирсэн нандин эрхэм зүйлийг ингээд шоудчихвал юу болох вэ. Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг тэнгэр ниргээсэй.
    -Нөгөө талд манай хүмүүс бас их хавтгайруулж, тэдний мөн чанарыг ойлгохгүй итгээд байх шиг. Тийм үү?
    -Манай хүмүүс их хэцүү. Юу ч гэмээр юм бэ дээ. Нэг хүн дээр очиж, өнөөх нь ганц зүйлийг нь тааруулаад хэлчихвэл их сайн гээд бусаддаа зарлаад явдаг. Өнөөдөр бөө болоход доод тал нь нэг сая төгрөг. Түүнээс дээш бүр 4-5 сая төгрөг хүрэх ч байна. Хүнийг аргалж байна гээд өвлийн шөнө дөлөөр нүцгэн босгоод уул тойруулаад гүйлгэж байна гэнэ. Элдэв зүйл сонсогдох юм. Өнөөх хүн нь түүнээс болж галзуураад байна. Би онгод сахиусаа дуудуулаад 20-иод жил болж байна. Тэгэхэд ийм зүйл үзэх бүү хэл сонссонгүй. Багануурт нэг бөө байна гэнэ. Тэр 800 шавьтай гэж байгаа. Харин шавь нараа 1000 хүрэхээр тэнгэр болж, тэдэндээ ач буянаа өгөх юм байх. Үнэхээр л Монголд тийм олон бөө нар байгаа бол энэ нийгэм сайн сайхан байх нь яасан юм. Ядахад л “Танай хүүхэд авто осолд орох нь байна шүү. Болгоомжлоорой” гэж хэлэх нь яасан юм бэ.
    -Хар, шар гэлтгүй шашин хавтгайрч байна. Яг л ардын хувьсгалын өмнөх үеийн хандлага бий болчихлоо. Үүнийг яавал дээр вэ?
    -Би дээр хэлсэн. Хуурамч шоудаж байгаа улсыг нэг п өдөр тэнгэр ниргэнэ шүү. Энэ эмх замбараагүй байдалтай манай төр хүртэл тэмцэх цаг болсон. Одоо айл бүхэнд нэг бөө байна. Заримд нь хоёр ч магадгүй. Манай төр бөөгийн чиглэлээр үйп ажиллагаа явуулдаг албан ёсны байгууллагуудтай  хамтраад энэ бүгдийг цэвэрлэх болсон. Үнэхээр бөө мөн юм бол шалгараад үлдэнэ биз. Манай эцэг эхчүүд ч тэр, бага насныхаа  хүүхдийг баллаж байна. Юуг нь ч мэдэхгүй. Манай хүүхэд бөө болжзэ гээд хөтлөөд явж байдаг мөн ч дүүрсэн хэрэг шүү.
    -Таны хувьд аюултай ч юм уу, ямарваа нэг зүйлийг урьдчилж мэддэг үү?
    -1980-аад онд юм. Гэнэт хамаг бие хачин болоод, надад газар хөдлөлт, байшин савны нурах чимээ, хүмүүсийн орилолдох дуу сонсогдсон. Тэгээд л ухаан дэн дун нэг мэдсэн нойлын өрөөндөө усны хоолой зуурчихсан зогсч байсан. Тухайн үедээ яагаад байгаагаа ч мэддэггүй байсан. Сүүлд санаж байхад тэр үед гадаадын нэг оронд хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн үрэгдэж байшин сав нурсан юм билээ. Нэг удаа миний нүд юм харахаа болиод эмнэлэгт хагалгаанд орох гэж байтал гэнэт хараа орсон. Тухайн үед надад эмчлүүлээгүй үлдсэн эмнэлэг гэж нэг ч байгаагүй. Тархи гэдэг бол асар том генератр юм.
    -Бөө нарыг удам дагадаг гэдэг. Таны хувьд бас п удмын юм бий биз дээ?
    -Манай удамд 1937 онд хэлмэгдэж байсан нэг хүн бий. 1937 онд түүнийг ноосоо тушаахаар явсан хойгуур 17 настай хүүг нь До яамнынхан бариад явсан гэдэг. Тэгэхээр эцэг нь очоод хүүгээ суллаж явуулаад өөрөө оронд нь үлдсэн юм бипээ. Тэр өөрөө дээр үеэсээ маш том бөөгиин удамтай хүн байсан. Баригдаад аавыгаа орондоо орхиод гарсан хүү бүр сүүлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж байгаад өөд болсон. Одоо ч үр хүүхэд нь бий. Тэгээд би өөрийнхөө тухай ээжээсээ асуусан юм. Манай төрүүлсэн ээж одоо ч амьд сэрүүн Монгол Улсын гавьяат малчин хүн бий. Ээж маань хэлэхдээ “Чамайг гэдсэнд байхад хотонд чоно ороод, нэг хурга сэрвээн дээрээ тохоод явж байхад нь ээж нь гэрээс гараад хаалга хаатал, чоно гэдэс шүргээд гарсан. Бодоход тэр хэлмэгдэж явсан хүн өлсч, цангаж л нас барсан байлгүй дээ хөөрхий. Тэр чоно учиртай байжээ гэж боддог. Тэгээд буу тавихад гэрийн баруун зүгт маш тайвнаар явж далд орсон гэсэн. Тэр их хүний сүнс чоно болж манай хотонд ирээд явжээ гэж байсан.
    -Та дээр төрүүлсэн ээж гэлээ. Айлын өргөмөл охин байх нь. Хэлмэгдсэн бөө тэгэхээр өргөмөл талынх уу, эсвэл ураг төрлийнх үү?
    -Хэлмэгдсэн нь өргөмөл талын бөө удмын хүн байсан. Манай ураг талд гэхээр ээжийн аав маань их сайн оточ, бариач мундаг хүн байсан юм билээ. Би өнгөрсөн жил Буриад руу очиж өвөөгийнхөө газар дээр бөөлөөд ирсэн. Буриадад очоод 90 нас дөхсөн нэг өвгөнөөс өвөөгийнхөө газрыг асуусан чинь “Чи тийм мундаг юм бол өөрөө ол” гэхгүй юу. Тэгэхээр нь нэг газар сонгоод бөөллөө. Бид 85 настай нутгийн нэг өвгөн дагуулж явсан юм. Өнөөх өвгөн чинь дуугүй байж, байж бөөлөөд дуусахаар “Танай өвөөг энүүхэнд нутаглуулсан” гээд газрыг нь зааж өгсөн. Гэхдээ л тун ойролцоо очиж бөөлсөн байсан.
    -Та үе, үе их зүйл мэдэрдэг гэж ярьсан, тэгэхээр яг тэр үедээ өөрийн ухаангүй болдог хэрэг үү?
    -Онгод орж байгаа нь тэр. Дорнодод байхдаа би 11 дүгээр байшинд амьдардаг байсан. Эсрэг талд аймгийн дарга, намын даргынх байна. Тэднийг өглөө гараад явж байхыг харахад хоёр өрөөсөн гутал өмсөөд явж харагддаг. Ийм л сонин. Нэг удаа би гэнэт хачин болоод жигнэж байсан халуун бууз идээд халуун савтай цайг яг л хүйтэн ус шиг залгилсан байгаа юм. Манай хэд үймж гүйгээд сүйдтэй юм болохгүй юу. Ингэж л онгод ирдэг байж. Би сүүлдээ өвдөөд ямар ч арга чарга байдаггүй. Тухайн үед лам хараар явах нөхцөл байхгүй. Лам хар авчрах гэхээр дарга нарынх хажууд, хараа хяналттай цаг. Арга буюу өвдөхийн эрхэнд өвөөг маань залсан юм билээ. Тэгэхэд өвөө маань шөнөжин ном уншиж, бөөлөөд, онгод сахиус дуудсан. Ингэж байхдаа “Миний охин олонд тустай хүн болно. Манай удамд дөрвөн үеийн цаана маш том бөө байсан. Түүний онгод сахиус байжээ, аргагүй” гэж хэлээд явсан. Үүнээс хойш би Мардайн үйлдвэрт автоматик релейн хамгаалалтын ажиптан байлаа. Манай үйлдвэрийн нэг орос мастер өвдөөд эмч нараар яваад эдгэдэггүй. Би эдгээж байсан. Ураг талын бариа заслын юм надад бас байгаа хэрэг.
    -Та ингэхэд онцгой тохиолдолд хүний амь аврах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авч байсан бол жишээ дурдахгүй юу?
    -Отгонцэрэн удган бид хоёр огт хараагүй хэвтэрт байсан нэг охиныг босгосон. Тэр охины сэтгэгдэл хүртэл надад бий. Огт хэлгүй байсан хүнийг хэлд оруулж байлаа. Энэ мэт зүйп зөндөө байсан.
    -Тухайн цагт нийгэм хаалттай байсан. Тэгэхэд тэнд нэг зовлон тээсэн хүн мэдрэгдээд, очоод туслах гэхээр болохгүй ч гэх юм уу, тийм зүйл байсан уу?
    -Бүр анх хүний бие өвдөөд байгаа ч юм уу, өөрийн бие ч өвдөөд байгаа юм уу мэдэхгүй. Сүүлдээ бол мэдэлгүй яах вэ. Жишээ нь хөл өвдөөд болохгүй. Тэгэхэд тэнд нэг хугархай хөлтэй хүн шаналж байдаг. Дээд тэнгэрээс тэр хүнийг эмчил гэж дохио өгч байгааг тухайн цагт мэддэггүй л байхгүй юу. Харин сүүлд сахиусаа дуудаад залчихсан хойно бол мэддэг болсон.
    -Бөө нарыг улайссан хутга долоохоос эхлээд хүний хийж боломгүй зүйлийг хийлээ гэдэг. Энэ үнэн үү?
    -Бөөгийн онгод орно гэдэг өөрийн мэдэлгүй юуг ч хийлгэдэг. Ерөөсөө энэ мэт тухайн үйлдэл бол дээрээс онгод сахиус хийлгэж байгаа зүйл юм. Би ямар ч эмнэлэгт үзүүлж болдоггүй. Дотор эрхтнээ компьютерт харуулах гэж гурван удаа үзсэн. Дандаа компьютер нь гацаад, унтраад болоогүй. Хүний юмыг эвдээд яах вэ гээд үзүүлэхээ бүр больсон. Энэ дээд тэнгэрээс хайрласан энергийг зөв зарцуулах хэрэгтэй. Гэтэл одоо 50 вт-ын энерги авчихаад 300 вт-ын энерги авсан юм шиг аашилж байгаа нь даанч боломгүй зүйл.
    -Бөө нарыг хараал хийдэг гэдэг. Энэ бол бүр ард түмний айж бэргэж явдагзүйлийн нэг. Энэ талаар юу гэхсэн бол?
    -Дээд тэнгэрээс өгч байгаа их хүчийг бид буруу мэдэрдэг. Түүнээс биш тэнгэр огт хараадаггүй. Хүн өөрөө буруу бодоод, муу санаалаад байхаар тэр нь хараал шиг санагдаж, түүндээ итгээд явдаг. Хүн ер нь бусдаас болж өвддөг, бусдаас болж ажил үйлс нь бурууддаг юм л ярина. Угтаа бол түүний өөрийнх нь л буруу, өөрийнх нь л сэтгэл санаа байдаг. “Миний буруу өршөө” гэдэг хүн тун ч ховор доо. Ажил нь бүтэхгүй болохоор энэ Загдаа хараачихлаа. Бие нь өвдвөл энэ Загдаа хараалаа л гэнэ. Хамгийн гол нь сэтгэл санаагаа ариун байлгах нь чухал. Өнөөдөр сэтгэлийн ариун цэвэр гэдэг алга болжээ. Үүнээсээ л болж байгаа юм. Өөрсдөө шатрын нүүдэл шиг зовлон сэтгэлдээ бий болгочихоод түүнээ нүүх гэж, хожих гээд зовдог.
    -Хараал жатга хариулна гээд сэржим өргүүлж байдаг. Тэгэхээр бас л хараал хариулна гэдэг хараал хийхийн нэг хэлбэр биш үү?
    -Яалаа гэж хараал хийх вэ. Хараал хариулна гэдэг чинь тэр хүний сэтгэл санааг ариусгаж, засахад л байдаг. Тэр өргөөд байдаг сэржим ч буруу. Миний хувьд хар сэржим өргөдөггүй. Тэнгэртээ, нарандаа сүү өргөдөг юм. Арга буюу дөрвөн хайрхандаа л архи хаа нэг өргөдөг. Буруу үйл хийвэл дээд тэнгэр цээрлэнэ. Дээд тэнгэр хүртэл шоронтой байдаг. Гэтэл манайхан хар, шаргүй сэржим өргөөд асуудал шийдчих юм шиг санах юм. Бүр цустай архи өргөж байна гээд бод. Хар юмаар сэржим өргөнө гэдэг хаа нэгтээ байгаа хүнд өчүүхэн ч атугай хор учруулж байдаг зүйл. Сэржим өргөж байгаа үед тэнд нэг хүүхдээ хөтлөөд явж байгаа эмэгтэйд хүрэх ч юм уу гээд зөндөө зүйл бий. Үүнийгээ л мэдэхгүй юм. Хар юм бол хар л байдаг шүү дээ. Миний хувьд энэ мэт зүйлээс болоод бухимдал дээд цэгтээ тулаад байна. Би бол сэтгэл зүйн маш их дайнтай байна даа.
    -Архийг ус болгодог, нисдэг бөө гээд л ярьдаг. Одоо бол үгүй биз дээ?
    -Дээр үеийнх шиг мундаг бөө цөөн ч гэсэн бий. Архийг ус болгох бол байлгүй яах вэ. Дээд тэнгэрийн их увдис байна. Тэгээд тэр тэнгэрийн их увидаст эзэмдүүлж байгаа хүн юу ч хийж чадна.
    -Бөөгийн шашинт эртний хаадаас эхлээд уул усандаа хөх тэнгэртээ мөргөж, уул усаа тахидаг байсан түүхтэй, өнөөдөр уул усны тахилга хэрээс хэтэрлээ гэх боллоо. Энэ талаар?
    -Энэ үнэн. Манай ард түмэн уул усаа шүтэхгүй байна, Шүтэж байгаа нэг нь буруу тахилга хийж байна. Олон хүн цуглаад л баахан хог новш, шил хөглөрүүпээд  орхидог. Хүүхдүүд аав, ээжээ хайрладаггүй. Тэднийг зүгээр п мөнгө өгөх ёстой мэтээр ойлгодог. Тэгсэн хэрнээ бурхан гэж ярьдаг. Аав ээж чинь л бурхан байхгүй юу. Ингэж бүх зүйпээ буруу хийж байгаагаас доройтож байна. Хэнгэрэг бариад хашгирахаар мөнгө олно гэсэн бодолтой хүн олон байхад өөдлөхгүй.
    -Хар, шарууд хоорондоо их муу байдаг тухай ярьдаг. Буддизм, бөө хоёрт харшлаад, муудаад байх зүйл юу байна вэ?
    -Хүмүүс л тэгж ойлгодог. Түүнээс биш бид лам нартайгаа ч уулздаг. Ялгарах юм нь гэвэл лам нар нэг ном уншаад орхидог бол бөө нар тэр хүний төлөө өөрсдөө өвдөж, зовж бүх бие сэтгэлээрээ туулж байж аргалдаг онцлогтой. Миний нэг шавь гэнэт алга болсон чинь гандан дээр лам хувцас өмсчихсөн явж таарлаа. Би ч чи яагаад гэнэт алга болов гэхэд багшаа тэр бөөгийн эрдэм чадал гэдэг чинь тусдаа зүйл шиг байна. Түүнийг эзэмшихэд их урт хутацаа орно гэж хэлж байсан. Байдал ийм л байна. Мөн чанарыг нь ойлгоод л явсан хэрэг.
    -Бөө, будда хоёрт харшлаад сүйд болох юмгүй ч удган хүн шарын шашны гандангийн хашаан дотор явж байсан гэхээр сонин санагдаж байна?
    -Би жилдээ нэг удаа ганданд очиж, Жанрайсэгт мөргөдөг, мөргөж яваад дотор байрлуулсан хүрдэнд нэг алхам ойртоход л хамаг бие хачин болоод салгалаад ирдэг юм.
    -Тэр нь яаж байгаа юм?
    -Тэнд дандаа зовлон тээсэн хүмүүс очиж өнөөх хүрдэнд хамаг зовлонгоо шившиж, эргүүлдэг байхгүй юу. Тэр муу муухай бүхэн түүнд шингэн үлдсэн байдаг. Түүнийг нь миний онгод сахиус мэдэрч байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ бол тийм газарт хүн сэтгэлээ ариусгах гэж очно гэдэг хэцүү.
    -Шарилын газар ч юм уу, өөр бусад газарт ингэж мэдрэмж ирэх үү?
    -Миний хувьд нэг сонин зүйл байдаг юм,Төрийн хувцастай хүн харахаар огт онгод ордоггүй юм. Бас нэг хууч дэлгэхэд би нэг удаа найзынхаа охиныг машиндаа суулгаад эмнэлэг дээрээс явж байтал нөгөө охин “До яам”-аар нэг ороод гаръя” гээд хэлчихсэн чинь гар хөл салганаад нүүр ам улайгаад жигтэйхэн болсон. Өмнө нь Хууль зүйн яам гээд хүмүүстэй зөндөө л ярьдаг байсан, Тэгэхэд ямар нэг зүйл мэдэгдэггүй л байсан. Тэр удаад “До яам” гээд хэлсэн чинь бүр хачин болж билээ.
    -Энэ нь ямар нэг онгод сахиустай холбоотой юу?
    -Би боддог юм. Миний онгод сахиусыг нь авсан удмын бөөг мэдээж “До яам”-нынхан цаазласан. Тэгээд л “До яам” гэж сонсохоор ийн онгод сахиус маань эвгүйрхэж байгаа юм. Төрийн хувцастай хүн хараад онгод ордоггүй нь болохоор тэр хүмүүс цаазлуулахдаа төр намайг шийтгэлээ. Төрийн сүлд өршөө гэж цаазлуулж байсан бопов уу гэж бодогддог юм. “Төрийн минь сүлд өршөө” гэсний учир энэ биз. Төрөө дээдлэх, шашнаа хүндэтгэх ухагдахуун ч том ухагдахуун юм даа. Миний хувьд төрийн есөн хөлт цагаан тугандаа дандаа мөргөж дээдэлж явдаг. Төр гэдэг маш том зүйл юм.
    Ярилцсан С.Ууганбаяр
  • Ер бусын “Онгод”-той хэмээх бөө хүний далд ухамсар

    Ер бусын “Онгод”-той хэмээх бөө хүний далд  ухамсар
     
    Бөөгийн орчин дахь далд ертөнцийн оршихуйн сэтгэлгээн дотор бөө хүний хэл аялгууны үйл явц чухал үүрэг гүйцэтгэдэг. Бөө мөргөл ч бай, шашин бүрийн урсгалын чиглэл ч бай сүүлийн үед шинжлэх ухааны салбарт ихээхэн олон төрлийн тайлбарууд гарч байдаг учраас ер нь бөө хүний далд ухамсар чухам юундаа байдаг вэ? хаана нь оршин тогтдог вэ? чухам тархинд уу, биенд үү гэх мэт есөн жорын асуудлууд гарч байгаа шүү дээ.
    Сүүлийн үед элдэв төрлийн сүнс, бурхан, буг чөтгөр, шулам, тийрэн, хий үзэгдэл болоод далдыг хардаг, зөн билэгч гэх мэт төрөл бүрийн нууц бүхий тайлагдашгүй, тайлбарлахын нөхцөлгүй зүйлүүдэд бүхий л анхаарлаа дэлхийн ба монголын эрдэмтэд, судлаачдын дунд их өрнүүн явагдаж байна. Бөө мөргөлд гурван сүнс байдаг гэж сүсэг бишрэлийн тэрхүү байдлаас үүдэн шинжлэх ухаан мөн сүнсний асуудал дээр янз бүрийн тайлбар өгч, эсэргүүцэн няцааж байсан үе саяхан билээ.
    Эрт дээр үеэс уламжлалт бөө мөргөл нь сүсэг бишрэлийн хэлбэрт байх үедээ онцгой чадвар бүхий ой ухаанаа хөгжүүлсэн, өөрийнхөө нууц шившлэг үгийн тусламжтайгаар бөө хүн, бөөгийн орчин дахь далд ертөнцтэйгээ харьцаж байжээ.
    Энэхүү үйл явцыг явуулж байсан нь бодит үнэн бөгөөд түүгээр ч барахгүй өнөөг хүртэл бөө хүн далд ухамсрынхаа эрч хүчээр уул ус, овоо хайрхад, шүтлэгтэн хүмүүсийн ахуй амьдралд янз бүрийн нөхцөл шалтгаанууд тохиолдож байсныг нь дүн шинжилгээ гарган хийснийхээ үндсэн дээр аргадан тайтгаруулах арга заслуудыг эдүгээ хүртэл хийж байна.
    Орчин үед шинжлэх ухаан, шашин хоёр ер бусын маргаанаа хоёр талд болон түүнээс үүдэн шинжлэх ухааныг материалист, шашинг идеалист гэж одоо ч гэсэн дүгнэлт өгч тодорхойлж байгаа шүү дээ. Яагаад гэвэл, шинжлэх ухаан бол философи үнэлгээний шугаман дээр яг зогсдог бөгөөд харин шашин бол бурхан, онгод, тэнгэрийн гэсэн нөлөө их байдаг учраас тэрхүү байдлаас уялдуулан ихэнхи үед өвөрмөц шинжийг агуулсан гэж үнэлэлтийг бүрэлдүүлдэг байна. Бөө мөргөл бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил дээр үндэслэгдсэн өв соёл бөгөөд харин үзэл санаа нь онгод, тэнгэр, шүтээн гэсэн нэр томъёондоо дулдуйлдаж байгаа юм шүү дээ.
    Философи бол бөө мөргөл, шинжлэх ухаан хоёрыг аль аль талаас нь авч үзэж, тэдгээрийн үзэл санаанд ихээхэн тайлбар тавьдаг. Шинжлэх ухаан бол дэвшүүлж буй үзэл санаагаа баталж нотолж чаддаг учраас тэрхүү нөхцөл шалтгааны утга учрыг нь түмэн олны итгэл үнэмшилд хамгийн их найдвар төрүүлдэг бөгөөд энэ мөн чанараараа мөн албан ёсны болдог нь үнэн.
    Одоо шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн аясаар интеграцчилах аргад шилжиж байгаа бөгөөд харин энэхүү шилжиж буй аргад бол синергетикийн салбарт эрс хүчээ авч байна. Тэрхүү синергетикийн салбарын үндсэн гол зарчим бол аливаа физик системд өөрийн эрхгүй орж, түүнээс шалтгаалан ер бусын үзэгдэлд цэгцрэх тогтолцоо буюу ямарваа нэгэн ер бусын далд эрч хүч үйлчилдэг байна гэж юуны өмнө хүлээн зөвшөөрөх талдаа байдаг. Энэхүү байдлаас үндэслэхэд шинжлэх ухаанд итгэсэн ч итгээгүй ч танин мэдэхүйн нөхцөл шалтгааны шугаман хэлбэр бүхийгээс татгалзаж байх боловч шугаман бус талбарт нэвтрэх нь чухал гэж цаанаасаа шаардагдаж байгаа нь үнэн билээ.
    Орчин үед дэлхийн болон монголын эрдэмтэд, судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүнд физик, математикийн шинжлэх ухааны нөхцөлд шугаман бус үзэгдлийг шугаман загварт оруулаад судалдаг аргачлал ихээхэн дэлгэрүүлсэн ажээ. Ийм учраас амьдрал дээр хүн ба байгаль ертөнцийн бодит ба бодит бус үзэгдлүүдэд шугаман байдлаар хязгааргүй үргэлжлүүлэх ойлголтгүй гэж үзэх боловч тэрхүү нөхцөл шалтгааны утга учрыг нь тайлбарлахыг оролддог байна. Иймд дээрхи асуудлаа орхиё. Одоо юуны өмнө бөө хүний далд ухамсар гэж юу вэ? гэсэн асуудалд оръё.
    Бидний амьдран буй орчин нөхцөлд бодит юмс маань бүгд л ил харагддаг бөгөөд харин ямарваа нэгэн үл үзэгдэл бүхий л хий хоосон маань далд үзэгдэл буюу далд ертөнц оршдог нь мөнхийн хууль болох гээд байна л даа. Амьдрал дээр бөө хүн бол өөрийгөө бүрэн ухамсарлан, ёс зүйн харьцааг ухаарсан, оюун ухааны гэгээрэлд орохоос өмнө өөрийн гэсэн онгод, тэнгэр гэсэн өвөрмөц сэтгэхүйн орчинд нөхцөн орсноор мөн тэрхүү хэм хэмжээнд илүү ихийг сурахыг мэрийх бөгөөд бөөгийн далд ертөнц байх “Мөнх тэнгэр” гэсэн орчингоо нээхээс гадна түүнтэй танилцан байж л оюунлаг далд ухамсар луу аяндаа шингэн ордог жамтай.
    Дээр үеийн бөө нар бол ер бусын далд ертөнцтэйгээ харьцахдаа бөөгийн үйл ажиллагаагаа хийх үедээ зөвхөн оюун санааны хэлбэр дээр үндэслэдгээс шалтгаалан тухайн үед байгаль ертөнц цэвэр орчингоор дүүрэн байсан болохоор тэдний оюун ухаан чинь маш их өндөр чадвартай байжээ гэж дэлхийн болон монголын эрдэмтэд, судлаачдын бичсэн лекц, ном товхимолд дурдсан нь хангалттай хариулт гэж ойлгогдохоор байна. Гэтэл одоо цагийн бөө нар бие, сэтгэл, оюунлаг санааны нэгдлийг бүрэлдүүлж байж л нөгөө онгод, тэнгэр, шүтээн гэсэн үйл явцаа цухуйлгаж байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол яаж ч тийчигнээд онгодтой бөө гэж нэрлүүлэх хувь тавилан нь дутагдах нь магад.
    Энэхүү байдлаас нөхцөл шалтгааны гол утга учрыг одоо цагийн эрдэмтэд, судлаачид янз бүрээр тайлбар хийж байгаа юм шүү дээ. Ингэж тайлбарлалаа гэхэд өнөө цагийн бөө нар чинь төрөл бүрийн бясалгалыг тогтмол хийж, байгаль ертөнцтэйгээ танилцан байхдаа ч гэсэн  оюунлаг эрч хүч их чадварлаг болж байгаа нь сайшаалттай байна.
    Ер нь бөө хүн зүрхнээсээ сэргээгдэн буй цусан хангамж нь их тархины ухааралд шингээн хүлээн авч байгаа тэр оюунлаг ухаан “Тэнгэр” гэсэн далд ертөнцийн нэр томъёондоо дулдуйлж байгаа юм шүү дээ. Энэ бол ёстой бөө хүний зүрх, тархины хөгжил хэр зэрэг хөгжиж байна тэр л утгаараа “Мөнх тэнгэр” нь оршиж байгаа юм. Саяхан монголын эрдэмтэн Н.Нагаанбуу гуай “…наад уураг тархи чинь л “Мөнх тэнгэр” оршиж байгаа юм гэж дүгнэж ярьж байгаа нь үнэний хувьтай. Тийм учраас бөө ч бай, лам ч бай, жирийн иргэд байсан  ч түүний уураг тархины оршил нь “Мөнх тэнгэр”-тэй юм байна гэж үнэлэгдэхээр болж байна шүү дээ.
    Харин бөөгийн орчинд онгодтойгоо нөхцөлдөн оршин буй бөө хүний далд ухамсар бол түүний оюун ухааны асар их чадвартай өвөг дээдсийн онгод-сүнс нь өөрийнх нь махан биенд нь оршиж буй зүрхэн дотор оршиж байгаа сүнс нь сэрээд тархинд нь ухааруулаад гурав дахь ертөнцтэйгээ ямарваа нэгэн байдлаар (сэрэл, хүртэхүйн шинж чанараар) харьцан ер бусын асуудал үүссэнээс үүдэн байгаа нь тэр л далд ухамсар сэрж байна гэж хэлэхэд илүүдэхгүй. Түүнээсээ халин бүр “Тэнгэр язгуур “гэж шинэ нэр томъёог одоо босгож байгаа л даа. Энэ нь монголын эрдэмтэн О.Лхагваа, Бат-Отгон, Н.Нагаанбуу… болон бүр цаашилбал бөө судлаачид, бөөчүүд, жирийн иргэдүүд хүртэл “Тэнгэр язгуур” гэдэг үгийг тухайн хүн гэдэг ертөнцийн өдөр тутмын амьдралын ба мэдээллийн хэрэгслэлүүд цацагдсаар байна. Түүгээр ч барахгүй хүүхэд залуучуудын амны уншлага болж байгааг нуух юун.
    Ийм учраас ер нь бөө хүний далд ухамсар чухам хаанаас гараад байна вэ? гэхэд хүн ба байгаль ертөнцийн бодит ба бодит бус зүйлүүдийн ил тод байгаа юмс үзэгдлүүдтэйгээ бөө нар чинь харьцангуй дээд ой ухааны эрч хүчинтэй санамсаргүй учирч байгаагаас шалтгаалан өнгөрсөн, одоо, ирээдүйн цагийн аяс бүхий үе улиран байгаа ч гэсэн урьд өмнөх үеийн ер бусын амьдралын тохиолдлуудыг өөрсдөө бүрэн ухамсарлаж ойлгох ба онгод, тэнгэр, шүтээнтэйгээ харилцаж байх үеийн их ой ухааны далд ухамсарт байдлаа улам хөгжүүлсний үндсэн дээр бөө хүний далд ухамсарын мөн чанар байна.
     
    С.Лхагважав.
  • Миний хоёр ижий

    Миний Монголын тэргүүн удганууд
    Хүмүүний төлөө заяасан тавилан
    Хөх Монголын бахархалын нэг
    Эгэл жирийн л миний хоёр ижий
    Энэ хорвоод бөөгөө л гэж мэндэлсэн тэд
    Удган  Д.Бадчулуун, Д.Энхжаргал нарт