Category: Монгол бөөгийн түүх

  • ХЭЭРИЙН ОНГОДЫГ ТАХИЛАА.

    Зуны эхэн сарын эхээр Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн Амгаа шавынхаа удмийн хээрийн онгодод зорьж очиж тахилга хийлээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт Мөрөн голийн эх Их Азрага гэдэг газарт онгон дагшин нь байрладаг юм.
    Хээрийн онгодийг тахихаар зорьж явах замдаа Азаргийн голийн ар бие ховор сонин тогтоцтой өвөрмөц газар онгод тэнгэрийн хэлснээр олж, Хөл мод тахиж бараа нь харагдах газраас өргөл дээжээ хүргэдэг хаалга үүд болгон холбоо болзоо тавьлаа. Хөл мод тахих бөөлөлтөд тэнд ойр нутагладаг ард түмний буюу уул хайрхан гол усний уяалдаа өвөг дээдсийн нандин сайхан түүхийн ул мөрийг дэлгэн хуучилсан нь одоо цагийн хүн зоний олсон олдвор өвөлжөө бууц, яриа хөөрөөтэй тохирч байгаа нь бидний сонирхолийг их татсан.
    Өрнөхийн тээхнийхэн одоо үед өнөр бүлүүд их олон хүмүүс байдаг юм билээ. Өрнөхийн тээхний дээр үед залсан онгон нь суугаа онгодтой.  Уг удмийн нь үр хүүхдүүдийг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн өөрийн хүчирхэг сайхан онгодуудийн хүчээр уулзуулж, Лус савдагийн хувирал, Хурмаст тэнгэрийн өөрчлөлтийг бишрэн гайхууллаа.
    Тахилга хийх явцад гэнэт манан үүсч хажуу дахь хүн, нэг нэгнээ ч харж болохгүй болж, улмаар маш том хэмжээтэй мөндөр орж, дараа нь халуун нар, устай бороо давхар солонго гэх мэт үнэхээрийн байгалийн гоц содон өөрчлөлт хоромхон хугацаанд явагдаж тэнд зорьж очсон биднийг гайхшируулсан билээ.
     
  • Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэв.

     “Тэнгэрийн сүлдэр” холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гишүүд дэмжигчидээ дурсгалын медаль, дурсамж, баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа болов.
     Баярын ажиллагаанд оролцсон бөөгийн байгуулагууд болон хувь хүмүүс баяр хүргэж үг хэлэв. “Тэнгэрийн сүлдэр” холбооны байгуулагдсаны 10 жилийн баярын ажиллагаанд оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэлсэн байна. Түүнийхэлсэн үгийг товчлон хүргэж байна.
    “Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд болон Дээд цэцийн гишүүд, Бага хуралдайн гишүүд, МБНЭ-ийн нийт гишүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
    Монголын бөөгийн түүхэнд Их зайран Баавайн гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд Мөнх хөх тэнгэрээс өөрийн бүтээсэн их үйлийг залгамжлан авч яваа Та бүхнийг  бахархан харж суугаа гэхэд эргэлзэхгүй байна.
    Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөөтэй золгосон бөгөөд бөө шүтлэгийг Хүннүгийн үеээс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлсэн билээ. Чингис хааны үед бөөг монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөг төрийн хэмжээнд шүтэж байсан ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил, Мөнхтэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн  Их монгол гүрэн, үндэсний үзэл бүгд уялдаа холбоотой.
    Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр  бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна. Гадаад хэлнээс орчуулсан шашиныг ийнхүү шүтсээр гурван зууны нүүрийг үзлээ. ГадныбодлогоМөнхтэнгэрийнбөөшүтлэгттунхатууханддагбайлаа.
    Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
    Түүхийн ийм хариуцлагатай үед Монголчууд бид мөнх тэнгэрээ шүтэх, Монгол бөөг хөгжүүлэх тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа. Чухам энэ түүхэн  захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренчин, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
    Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, Буриад бөөг сэвтээгүй ариун нандин байлгах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Бүриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монгол баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Мөн энэ үйлсийг залгамжлан нэр төртэй авч яваа Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны хамт олон та бүхнээр Монгол бөөгийн нэр дор нэгдсэн бусад хамтлагууд бахархаж талархаж байгааг Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдөр тэмдэглэн хэлж байгаадаа нэн таатай байна. 
    Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм.
     Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
     Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм. 
     Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
     Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.
    Монгол Бөөгийнхөө төлөө хамтран ажиллах цаг иржээ. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя.
    Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ.
    МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, жилийн төлөвлөгөөтэй, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.
    Энэ жилийн хувьд нэгдсэн тахилгыг гурван удаа хийх бөгөөд эхний тахилгаа  Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймагт байдаг, Жаргалт хан хайрханы их тахилга юм. Хоёр дахь их тахилга бол Монгол туурагтаны Их тахилга байлаа. Энэ намар хийгдсэн гурав дахь тахилга бол Монголын тулгуур хөл уул, Хөх уулын  Их тахилга юм.
    Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно.
    Бидний хамгийн эрхэм зорилт бол өвөг дээдсээс уламжлагдан хадгалж ирсэн онгон байгалиа хамгаалах явдал мөн. 
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнхтэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөөзорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя.
      Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.” Гэв. Хуралд оролцогчид түүний хэлсэн үгийг сонсож баяр хүргэж алга ташиж байв. Үг хэлсэний дараа МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Д.Бадарч, МБНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Зайран Бямбадорж, МБНЭ-ийн Булган аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Удган О.Туул нар “Тэнгэрийн сүлдэр” холбооны удирдлагад дурсгалын зураг гардуулж, тус холбооны тэргүүн Ц.Оюунбаатарт “Алтан шонхор”, Н.Энхбаатарт ”мөнгөн шонхор”, удган М.Туяад ”хүрэл шонхор” медаль тус тус шагнасныг гардуулсан байна. Баярын хуралд оролцогчдод зориулж концерт тоглож, дараа нь хүндэтгэлийн зоог барив.
           Я.Мөнгөнөө
  • ”Улаач”сайн үйл бүтээжээ.

    Ингээд 8 удаа химийн эмчилгээ хийлгээд бүх үс нь унаж бүх бие нь хордогдоод босож суух тэнхэлгүй болсон. Гэрийнхэн нь өвчнийг нь нууж байсан боловч санаандгүйээр эмч нарын найдлагагүй болсон гэх яриаг сонсчээ. Түүнээсээ хойш бүр ч сэтгэл санаагаар унасан байна. Энэ хүний охин нь надтай холбогдож биднийг гэртээ залж аваачсан. Эхний зураг засал хийхээс өмнө. 2 дахь зураг бол онгодоор 5 удаа засал хийж, 10 удаа биеийг нь барьсны дараах зураг. 3 дахь зураг бол бариа хийснээс хойш нэг сар гам цээр хийж дууссаны дараах зураг юм. Хүн эрүүл болбол дотроосоо гэрэлтэж залууждаг болох нь үүгээр нотлогдож байна.
    Оюунаадаа аз жаргал ,эрүүл энхийг хүсье! Монголчуудын өвөг дээдэс ямархан ид шидтэй гэдэгт итгэх хүн байдаггүй нь харамсалтай. Монголчуудын уламжлалт бариа, заслын аргаар маш олон хүнийг хорт хавдраас аварч чадсандаа би маш их баяртай байдаг.
    Дөнгөж сая Оюунаа маань зургаа явуулсан тул та нартайгаа сэтгэлээ хуваалцлаа.
                        Намсрайн Энх-Амар

     
  • Монгол бөө ба ЮНЕСКО, баримтад кино зураг авав.

      ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал зохион байгуулах хүрээнд Монголд ирж кино зураг авлаа.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс энэхүү кино зураг авалтад Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн зайран Н.Баярсайхан нар оролцлоо. Кино зураг авалтыг Тэрэлжид авсан байна.
    МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нарын бөөгийн зан үйлийн тухай баримтад кино нь удахгүй ЮНЕСКО-ийн ивээлээр дэлхийн 140 гаруй улсад нийтэд үзүүлэхээр тараагдах юм.
    Монгол Улсад бөө, биет бус соёлын өвийг дэлхий дахинд сурталчлахад үнэтэй хувь нэмэо оруулах болно.
                                           Д.Хүрэлбаатар

  • БАТ-ОТГОНЫ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛ, ТАХИЛГАД ОРОЛЦОВ1

    Бид “Бөө, түүний мөн чанар” сэдэвт Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Гэвч энэ нь алдаа болсон. Үүнийг хожим тайлбарлах болно. Бат-Отгон “Эрдэм шинжилгээний хурлын эцсийн үр дүн, ач холбогдол бол нийгэмд бөөгийн тухай үнэн, зөв, нэгдсэн ойлголтыг өгөх, ялангуяа монгол бөөгийн тухай хамгийн зөв ойлголтыг өгөхөөс гадна ерөөсөө бөө гэж яг юу юм, бөөгийн мөн чанар нь юу юм гэдэг монгол суу ухааны үндсэн ойлголтуудыг өгөх юм. Харин хэлэлцүүлгийн эцсийн үр дүн, ач холбогдол бол зөвхөн монгол бөө нар дотроо төдийгүй гадны бөө нартай хамтарч өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаа ярилцах, хамтарч гарц хайх, хамтарч шийдвэрлэх болон газар газрын бөө нарын бөөлөх зан үйл, дэг ёсыг солилцох, санаа бодлоо хуваалцахад оршино.” Гэж тайлбарласан юм.
    Хурлын дараа нэгэн тэнгэрийн тахилга хийсэн. Энэ тахилга бол 13–р зуунаас хойш огт хийгдэж байгаагүй тахилга гэдгээрээ онцлог гэж мэдээлсэн. Хар болон цагаан сүлдийг тэнгэрийн тахилга хийж амилуулдаг учиртай юм байна. Тэгэхдээ бүр яг хүн шиг гурван амиар давхар амилуулдаг юм байна. Тэгж гэмээнэ сүлд нь тэнгэрийн хүчийг татаж ирдэг, татаж буулгадаг оньс болдог юм байна. Харамсалтай нь, одоо манай төрийн ордонд байгаа цагаан сүлд, батлан хамгаалах яаманд байгаа хар сүлд нь, бас тэнгэрийн улаач нарын шүтээн дээр байгаа хар, цагаан сүлд нь тэнгэрийн ёсоор амилаагүй учир тэнгэрийн хүчийг татаж ирж чаддаггүй юм байна. Тиймээс энэ тахилгыг хийснээр тэнгэрийн хүчийг татаж буулгах цагаан сүлд жинхэнэ тэнгэрийн ёсоор амилна.
    Би тэнгэрийн улаач болсон. Дээр нь миний онго тэнгэрүүд энийг л хийх гэж мөнх тэнгэрт тангараг тавиад бууж ирсэн. Энийг л хийх ёстой. Би бөө болсноороо онго тэнгэрүүдээрээ дамжуулж, 13-р зуунаас хойш тасарсан энэ том тэнгэрийн тахилга, энэний мэдээлэл бүх юмыг аваад тэрний хүчээр энэ тахилгыг хийлээ. Гэсэн билээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өмнө болсон Эрдэм шинжилгээний хуралд үг хэлсэнээсээ болж энэ тахилгад оролцох эрхгүй болсон. Бат-Отгоны шавь нар тахилгад оролцохоор очсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг угтаж, ийм мэдэгдлийг хийсэн байна. Удалгүй Бат-Отгон ч өөрөө ирж энэ мэдэгдлээ баталгаажуулсан. Тэгээд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тахилгад оролцолгүй “Х1Х зуун” амралт жуулчлалын бааз руу хөдлөв.
    Д.Хүрэлбаатар

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХЭНИЙ ОНГОДЫН ӨРГӨӨНД ОЧИВ.

    Анх 2016 онд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Галт МБНЭ, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаагийн Онгодын өргөөнд зочилж байсан билээ. Тэр бол залуучуудын төлөөлөл байлаа. Харин энэ удаа АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочилсон билээ. 
    Монгол бөөгийн их зайран, Ойрад, дөрвөдийн бөөгийн удирдагч, Д.Одонхүү гэж хэн бэ. Манайхан сайн мэднэ. Харин сайн мэдэхгүй хүмүүст энэ өгүүллэгийг толилуулж байна.
    Монгол улаач хүн ямар ч мэргэжил эзэмшиж болно. Түүгээрээ төрийн албандаа зүтгэдэг. Бас мөнх хөх тэнгэр, бөө мөргөлөө шүтэж амьдардаг. Энэ бүхэн нэг нэгэндээ харшилдаггүй.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат юм. Монгол улсынхаа төлөө, мөнх тэнгэрийнхээ төлөө тэр бүх амьдралаа зориулсан. МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж явна. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулцсан. 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, МБНЭ-ийн хүрэл шонхор,  “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан.  Түүний намтраас улаачтай холбоотой хэсгийг танилцуулая. 
    МБНЭ-ийг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд эхнээс нь ажиллаж ирсэн.
    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдсан.   2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан.
    2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан.
    2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 
    2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон. 
    2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.
    2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон. 2015.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн. 
    2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
    2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон.
    2017.4.15-ны өдөр. БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн. 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн
    2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон. 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    2017.08.01-08-ны өдрүүдэд ОХУ-ын  Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн.
    2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан.
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн, ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтарсан арга хэмжээ, бөөлөлтөд оролцсон.
    Монгол бөөгийн хөгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж төрийн шагналд удаа дараа уламжилсан. Гэтэл монголын соёлын өвийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулсан Монгол улаачийг бус, дөнгөж 2 жил болж байгаа өвөрмонголын улаачийг “Алтан гадас” одонгоор шагнаж, ялгавартай хандаад байгаад бид их гайхдаг юм.
    Ийнхүү Монгол бөөгийн өргөөнд хүрэлцэн ирсэн хүндтэй эрхэмийг хүлээн авсан монголын эгэл жирийн улаачийн түүхийг сонирхуулахад ийм байна. 

     
  • БИД ГЭЖ ХЭН БЭ.

    Зочиноо угтан биечлэн оролцсан Монгол бөөгийн их зайран, Урианхай, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган, Дархад бөөгийн төлөөлөл, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран, Цаатан бөөгийн төлөөлөл, Х.Батбаяр (Бүдүрэ), Монгол бөөгийн их удган, Буриад, хамниган бөөгийн төлөөлөл, Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, халх бөөгийн төлөөлөл Ш.Нямдорж, Бахаамаазагд, Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Завхан аймаг, хотгойд бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган, Говь-Алтайн бөөгийн төлөөлөл Батжаргал, Монгол бөөгийн зайран, Өөлд, хотон бөөгийн төлөөлөл, Б.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн удган Оюунтуул, Цэндсүрэн, барга, үзэмчин, цахар язгуурын бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Ц.Мөнхчулуун, Ч.Одбаяр, Монгол бөөгийн удган С.Сэргэлэн, С.Батчимэг, Т.Анхмаа, М.Лхагва, урилгаар зайран зайран Готов, С.Отгонжаргал, Б.Болорням нар Монгол заншилаар угтаж, мэндчилж, хүндтэй зочиноо угтлаа. Ийнхүү монгол бөөгийн ахмад, идэр, залуу үе, бүх язгуур, угсааны бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн манлайлагч нартаа их баярлалаа.
    Бид нэг хүн шиг сэтгэл нэг, шуурхай ажиллаж чадлаа. Бид гэж ийм хүмүүс байлаа. Төр мэдрэх цаг ирнэ, Мөнх тэнгэр ивээх болтугай.

     
  • Монгол бөөгийн анхны сургалт болов.

     Сургалтын хоёр дахь сэдвүүд нь Монгол бөөгийн тухай байлаа. Энэ сэдэвт Мөнх хөх тэнгэрийн тухай, Онгодын тухай. Сүнс онгод болох тухай, Төрийн цагаан ба хар сүлд, Хайрхад, савдаг, шивдэг, газар шинжих тухай, Тэнгэрийн бичиг соёлын тухай, Галын тахилга, Лусын тахилга, Тахилга, тайлгын тухай, Залбиралт, “Зад барих ёс, зүглэл, зүгийн учир”, Алтай,  Дархад, Буриад болон бусад язгуурын бөөгийн тухай асуудлууд байв.
    Гуравдугаар хэсэгт  Монгол бөөгийн ёс зүйн асуудлаар дэлэгрэнгүй тайлбар, Бөө хүний өдөр дутам мөрдөх, хориглох зүйлүүд, Монгол бөөгийн түшээ, хэлмэрч, тулмаашийн тухай сэдвүүд байлаа.
    Дөрөвдүгөөр хэсэгт Монгол бөө-бариа засал, бясалгал, Монгол бөө, Монгол бөөд Эмийн ургамалыг ашиглах нь, Зүрхай-“Улаачийн оюун ухааны амьдралыг бодлын амьдралаас ялгах нь”. Мэргэ төлөг, энергийн тухай, Буддагийн шашинд авч хэрэглэсэн бөө шүтлэгийн зан үйлийн тухай гэсэн сэдвээр хичээл орлоо.
     Тав дахь хэсэгт нь Танин мэдэхүйн ойлголт, Одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн үндэс, хуулийн тухай, Компьютер-монгол бөө, Монгол үндэсний язгуур бөө шүтлэгийн тухай, Монгол бөөг хөгжүүлэх түүхэн шаардлага зэрэг сэдвүүдээр ярилцлаа.
     Эдгээр сэдвүүдийг Монгол бөөгийн их Дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Болд, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан, И.Болдбаатар, Г.Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Монгол бөөгийн Тэргүүн Т.Одончимэг, Я. Мөнгөнсувд, О.Туул нар боловсрүүлж заасан байна. Хичээлүүд онц сохирхолтой, харилцан ойлголцсон байдалд боллоо. 
       Д.Мандахнаран 

     
  • Агарын хайрхан гэж хэн бэ?

    Баглаан удган нь Цагаан адуучны тээхний шүтээн болсон, дархадын баруун
    отгийн ид шидээ гайхуулж явсан удган бөгөөд манж чин улсын эсрэг олон жил тэмцэлдэж байснаараа Баглаан заргач удган гэгдэх болжээ.Гал хар тэнгэр, оч хар тэнгэрийг хоёрыг ганцаар эзэгнэсэн удган байсан ба ядуу буурай амьдралтай ч Дүүрэгч вангийн хошууны ноёд, манж улсын хүмүүсийг ид шидийн хүчээр айлган сүрдүүлж байсан энэ удганы тухай домог олноор байдаг нь одоо ч нутгийн ард олонд маань дуурсан ярилцдаг юм. Дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг Арилдий бүргэд зайрангийн ээж бөгөөд хүү нь бүргэд болон хувирдаг байсан гэдэг. Хүү Арилдий нь Дүүрэгч вангийн хошууныханд цаазлагдсанаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их ид шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар голын савд онгодын асарыг босгож Агарын ээж гэж нутаг олон нь шүтлэн залбирах болсон гэдэг. Агарын хайрханыг дээр үед зөвхөн зайран хүн л тахидаг байсан бөгөөд сүүлд 1937 онд Дамба зайран тахиж байсан бөгөөд хамгийн сүүлд Цэгмид удган тахиж байсан мэдээ бий.
                     Нанжаа
     
  • Э.Содномпилжээ дэлхийн рекорд тогтоолоо

    2019-09-12 11:54:02
     
    Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн долоо зургаа дахь өдрөө болж байна.
    Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ.
    Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь 107 кг-ын жингийн дээд амжилтыг шинэчилж байв.