Category: Монгол бөө

  • Бөөгийн шашинг луйварчдаас хамгаалъя

    Энэ эрдэм шинжилгээний төвийг нэг жилийн өмнө Эрхүү мужид байгуулжээ. Луйварчид бөөгийн шашинд итгэх итгэлийг эвдэж байна гэж Бөөгийн шашны хүрээлэнгийн професоор Пётр Ажунов хэлээд «Харамсалтай нь соёл иргэншил бөөгийн шашинд тэр болгон нааштай нөлөөлөхгүй байна.Луйварчид ирд хувилгааны хүчний тусламж хүмүүст шаардагдсан үеэр завшиж байна. Жинхэнэ бөөгийг луйварчнаас яаж ялгах вэ? Бөө сурч болдоггүйг санах хэрэгтэй. Бөөгийн шашин бол үеэс үед өвлүүлж буй авьяас билиг юм. Түүнээс гадна жинхэнэ бөө «үйлчилгээний төлбөр» огт тогтоохгүй.
            Бөөгөөс тусламж авах хүн талархалаа яаж илэрхийлэхийг өөрөө шийднэ. Эд мөнгө авсан бөөг эцэст хатуу ял шийтгэнэ хэмээн үздэг» гэв. Бөөгийн тухай гүнзгий мэдлэг бөөгийн шашинг хамгаалахад туслана. Эрхүүгийн хүрээлэн ийм мэдлэгийг нөөцлөж, нэгтгэн дэлгэрүүлж байна. Хүрээлэн Буриадын улсын их сургуулийн сууринд ажиллаж байна. Буриадын бөөгийн шашинтнууд ийм хүрээлэнг байгуулахыг санаачилжээ. Бөөгийн шашинг сайн судлагдсан хэмээн үзэж байгаа боловч эрдэмтэд нөр их ажил хийнэ. Бөөгийн ёслолыг анх удаа ийм гүнзгий тал бүрээр судлах болсон. Бөөгийн шашны хүрээлэн бол буриад, алтай, якут, шор, африк, индиан, монголын бөөгийн шашингийн тухай бүх мэдлэгийг эмхлэх оросын анхны эрдэм шинжилгээний төв билээ. Хүрээлэн дэлхийн ба оросын янз бүрийн бүс нутгийн уламжлалт шашинд бишрэгчдийг хамтрасан бага хурал, ёслолд цугларуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь ёслолыг харшуулах төдийгүй бөөгийн шашны олон нууцыг тайлах боломж олгох юм.
            Аризоны олон бөө саяхан хамтрасан ёслол үйлдэхээр Буриадад хүрэлцэн очлоо. Мөргөлд нь олонтаа дурдагдаж байгаа «Их усан» юу вэ гэсэн асуудалд тэд хариу олжээ. Аризона муж улс бол өргөн уужим цөл билээ.Индианчуудын бөөгийн шашинтнууд Байгал нуурыг «их усан» хэмээн нэрлэсэн гэсэн дүгнэлт хийсэн байна. Нуурын эрэг хавийн нутаг тэдний өвөг дээдэсийн өлгий нутаг байсан байж болзошгүй. Танин мэдээгүй зүйл олон. Жишээ нь бөөгийн өвчин гэгчийн үүсэл, анагаах арга барил тийм нэгэн асуудал билээ. Учир нь битүүлэг өвчин гаднаас харахад солиорохтой төстэй. Жинхэнэ бөө өөрөө биеэ эмчилж эдгэрүүлдэг. Хүрээлэнгийн ажилтнууд мөн үзэгдэл ба одоогоор ойлгож мэдээгүй асуудлуудыг судлах ажиллагаанд хэл бичгийн мэргэжилтэн, түүхч, угсаатны зүйчид төдигүй нийгэм судлаач, сэтгэл зүйч, эмч нар бүр физикчдийг оролцуулах төлөвлөгөөтэй байна.  

     
  • Монгол бөө улаачийн Мөнх тэнгэрт өргөх андгай тангараг


    Хөх толботой
    Хөх монголын үр билээ би
    Өргөсөн өргөлийг минь хүлээн авч 
    Чин шударга андгай тангарагыг минь 
    Тэнгэр, газар, төрсөн энэ биенд минь хадан тамгалж соёрхоно уу. 
    … …………., ……………… ………………. ……………………………. би /яс үндэс, Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр хүү охин алин болохоо хэлэх/ 
    Хан тэнгэр эцэг 
    Хатан дэлхий эжий 
    Харсан их заяач 
    Хас төрийн сүлдээ 
    Хамгаас дээдлэн шүтэж 
    Зовлонтны жолооч 
    Хэлтгийтний хэлмэрч байж
    Хөрст дэлхийн хүмүүнийг 
    Хэнийг нь ч ялгаварлахгүй 
    Хөрөнгө чинээлгийг нь зусардахгүй 
    Хөрөнгөгүй ядууг нь дорд үзэхгүй 
    Онгод тэнгэрийн нэр барьж 
    Олон түмний оюун санааг 
    Оргүй худал зүйлээр төөрөлдүүлэхгүй 
    Өөрт ашигтай, өрөөлд хортой үйлийг 
    Өрсөлдөн шунаж хийхгүй 
    Хар муу бодол, атгаг хорон сэдэлтээр
    Хүнийг эрхшээлдээ оруулахгүй 
    Атаа жөтөө санаж 
    Гэм зэмгүй хүнд хараал хорлол хийхгүй 
    Бор дарсанд хөлчүүрч 
    Бодол санаагаа самууруулж 
    Бодлогогүй муу үйл хийхгүй 
    Шалиг завхай явахгүй 
    Шунахай сувьдаг сэтгэхгүй 
    Хоожимоо шавь улаачийг босговоос 
    Хамаг онгодыг нь булаан авахгүй 
    Хатуу үйлд ашиглахгүй
    Хууран мэхэлж жудаггүй үйлдэл гарган
    Хүний итгэл эвдэхгүй 
    Хан тэнгэр сахиусны хүч увьдасыг 
    Хөх тэнгэр, хөрст дэлхий 
    Төр засаг, түмэн олныхоо сайн сайханы төлөө зориулсан 
    Чин шударга тэнгэрийн элч зарлага байж 
    Монгол төрийнхөө нууц 
    Монгол бөөгийн нууцыг чанд хадгалж 
    Мөнх тэнгэрийн ёсон 
    Монгол бөөгийн ёс зүйг даган мөрдөхөө 
    Дээд тэнгэр эцэг, дэлхий ээж этүгэн 
    Удмын их заяач тэнгэрүүд 
    Уг бариулсан багшдаа андгайлан тангараглаж байна. 
    Шоог шоог шоог

  • Бөөгийн үүсэл түүний түүх язгуур уламжлал

    Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагчнийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь шүтлэг болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болсон.

    Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
    Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
    Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.

    1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
    2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
    3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
    4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
    5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.

    Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
    1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
    2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
    3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
    4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
    5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе.
    6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
    7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
    8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
    9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
    10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
    ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

  • Бөө нарт хандаж дээд тэнгэрээс зарлигласан нь : Идуган зайрангууд сонсогтун:

    Эрхэм язгуурыг таниулж
    Эртний цагийг нь өртөөлье хэмээн
    Өндер тэнгэрээс нь июэж
    Өршөөл журмыг мэдүүлье хэмээн
    Дээдэс тэнгэртэй нь уулзуулж
    Дэмий буруугаас зайлуулья хэмээн
    Бузар мууг нь зайлуулж
    Буян хишигийг нь өгье хэмээн
    Хөх толботныг хөдөлгөж
    Хөсрийн заяанаас нь салгая хэмээн
    Өөдлех заяаг нь өртөөлөн
    Өнийн цагийг нь мэдүүлье хэмээн
    Эзэн тэнгэрийн сүрийг
    Эхлэн таниулахын учир
    Хөх тэнгэрээс эрхшээн
    Хөх цэргээ илгээв
    Эзэн тэнгэрээс эрхшээн
    Эцэг өвгөдийг нь илгээв
    Огторгуй тэнгэрээс огшоон
    Олон тэнгэрийг буулгав
    Хаан эзнээс зарлиглан
    Харсан тэнгэрийг нь буулгав
    Улаач болох үрсэд нь
    Уг удмыг нь залгуулав
    Улаач болсон үрс нь
    Учир ёсыг ухан сана
    Дээд тэнгэрийн хүслийг
    Дээд биендээ дээдлэн сана
    Энэ цагийн улаач нар
    Эрдэм шидийг хөөцөлдөн
    Элдэвхэнийг хийн суух нь
    Эрхэмлэн явах үйл нь биш
    Эхээс өгсөн хоол нь биш
    Хаан эзэн залрах цагт
    Хасбуу тамга нь харагдах цагт
    Хаа байгаа газраасаа
    Хамжиж дэмжих л үүрэгтэй
    Буй бүхий газраасаа
    Булчин хүчээ өргөх л зарлигтай
    Өндөр тэнгэрийн хүслийн
    Өмөг түшиг нь болохоо
    Хөх тэнгэрийн хүслийн
    Хөл гар нь болохоо
    Мөнх тэнгэрийн хүслийн
    Мөчир салаа нь болохоо
    Хаан тэнгэрийн хүслийн
    Харуул манаа нь болохоо
    Эзэн тэнгэрийн хүслийн
    Элч улаач нь болохоо
    Удамт монголын хойчисууд минь
    Угсаа залгасан үрсууд минь
    Ухаж сайн ойлгогтун
    Учир ёсоон мэдэгтүн
    Эрхэм язгуураа бариг хэмээн
    Эзэнт тордоон элбэг хэмээн
    Энэ цагт төрүүлсэн атал
    Энүүнийг үл тоовоос
    Эзэн тэнгэрээс ялтай
    Мэргэ төлөг тавих төдий нь
    Мөнх тэнгэрийн зарлиг биш
    Арга засал хийх төдий нь
    Авралт дээдсийн айлдвар биш
    Энэ цагаас эхлэн
    Идуган зайрангууд сонсогтун
    Дугуй дугуйгаараа нийлж
    Дур зоргоороо аашлагсад
    Дээд тэнгэрийн хүчийг
    Дэмий юманд зарагсад
    Дэвжид найман лусыг
    Дурын мэт санагсад
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөглөнд орохоор яарагсадын
    Хийсэн үйлийг нь хэлэлцэж
    Хэцүүгашууныг нь ялгана
    Хэрцгий явсныг нь хэрчинэ
    Хомхой явсныг нь хуйхлана
    Хүүрээр идэш хийснийг нь
    Хөвчлөн дарж хүүлнэ
    Хөх тэнгэрийн зарлигаар
    Хөл хучигсад үлдээхгүй
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөчир салаа үлдээхгүй
    Очирт тамд тулж
    Орших газаргүй болгоно
    Оломгүй далайд уйж
    Олиггүйн идэш болгон
    Арга заль хийн
    Амин хувиа хичээснийг
    Аргын зэвээр сүлбэж
    Алсын дайдад дарна
    Ард олондоо тусалж
    Ачит төрдөөзүтгэснийг нь
    Арчлан тэтгэнэ
    Авран нигүүлсэнэ
    Угаас хийх үйлэнд чинь
    Угсаа дээдэс чинь халдах гэсэнгүй
    Өөрийн хийх үйлэнд чинь
    Өндер тэнгэр чинь халдах гэсэнгүй
    Өнгөтөд илээх жам дор чинь
    Өнгөгэрэл нэмсэн төдий
    Нартад эдлэх заяан дор чинь
    Нарнаас элч нэмсэн төдий
    Зайран гээд займарч байгаагүй
    Зарлиг юуг дагаж л явсныг
    Удган гээд уухилж зогсоогүй
    Угийн үйлээ хийж л явсныг
    Угсаа залгасан үрс минь
    Угаас тэтгэсэн улаачид минь
    Уужуу ухаандаа дээдэлж
    Учир ёсоо ухагтун

  • Лам, бөө, зөн билэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш үү?

    дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХИЙГ ОЙЛГОНО гэж заажээ. Тус зүйлийн 2-т “хуурч мэхлэх арга” гэдгээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж заажээ.
    2017 оны Үндэсний Статистикын Хорооноос гаргасан гэмт хэргийн статистикын хураангуйг харвал Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10 гэмт хэрэг тутмын 6 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, харин өмчлөх эрхийн эсрэг 10 гэмт хэрэг тутмын 7 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 6 нь хувийн өмчийг хулгайлах, 2 нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг байжээ.
    Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тоо 2012 онд 9,023 байснаас жилд дунджаар 17%-аар өсч 2018 оны эцсийн байдлаар 22,468-т хүрчээ. Дээр дурдсан бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэгт санхүүгийн залилан, хулгай, дээрэм гэсэн хэдхэн л гэмт үйлдлүүд багтжээ.
    Тэгвэл хүмүүсийн (эхчүүд, тэтгэвэрийн хөгшид, залуучууд) мэдэхгүй боловч сайн, сайхныг хүсэмжилсэн сэтгэлийг ашиглан мөнгийг нь залилан авдаг элдэв ид шидийн багш гүрү нар, сүм хийдийн лам нар, ид шидтэнгүүд, фантаз номлогчид мөн адил бусдын эд хөрөнгийг хууран, залилж байгаа хэрэг биш үү? Тэд мөн адил эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг биш үү? Тухайн хүний хөдөлмөрөөрөө олсон мөнгө бол тэр хүний эд хөрөнгө биш хэрэг үү?
    Тэдний зааж, номлож байгаа зүйл нь дэлхийд хаана ч хүчинтэй, баталгаатай мэдлэг яг мөн үү? Дэлхийн томоохон их сургуулиудад, академийн байгууллагуудад очоод мэдлэгийн томчуудын өмнө тухайн сэдвээрээ эхлээд лекцээ тавиад ир гэвэл юу болох бол?

    Ерөөсөө эхлээд зөн билиг, ид шид, мэлмийн нүд, ямар нэг ирээдүй өнгөрсөнийг хардаг, ном тарни уншиж аргалж, хөөж туудаг, баяжуулдаг, ажил бүтээдэг тархиндаа хар нүхтэй нөхдүүдийн лекц, сургалтыг эхлээд дэлхийн том сургуулиудад сургалтын хөтөлбөрөө баталгаажуулж, докторын зэрэг хамгаалах шаардлагатай бол нэртэй том профессорын удирдлага дор дипломын ажлаа хамгаалаад, олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд дипломын ажлаа хэвлүүлж, дор хаяж 10,000 удаа бусад (олон улсын) шинжлэх ухааны мэргэжилтнүүд тухайн ажлы нь иш татаж, шүүмжилж, эх сурвалжы нь шалгаж, эцэстээ олон улсад баталгаатай гэдэг нь нотлогдсон үед л олон нийтэд нээлттэй сургалт, семинар явуулах ёстой биш үү?

    Хэрэв ингэж олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, эх үүсвэр нь тодорхойгүй, үнэн худалы нь ялгах боломжгүй ид шидийн худал хуурмагаа бусад хүмүүст үнэн мэт, бодит мэтээр сурталчилан, хариуд нь мөнгө авсан бол энэ өөрөө бусдын эд хөрөнгийг хууран, залилсан гэх Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 2-т шууд хамаарах биш үү?
    Тус зүйлийн 1-т заасан АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ-г хэн олгох вэ? Эрхээ яаж эдлэх вэ?
    Дээр нь нэмж дурдахад, хэрэв зөн билгийн, мэлмийн нүдтэй, ирээдүйг эсвэл өнгөрсөнийг хардаг эсвэл аялдаг, ном тарни уншиж аргалдаг, эдгээдэг, баяжуулдаг, бороо оруулдаг, туяагаар эмчилдэг нөхдүүдийн олон нийтэд сурталчилж байгаа “ид шид” нь олон улсад баталгаагүй (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээр дэлхийн мэдлэгийн томоохон институциас баталгаажсан, бусад шинжлэх ухааны мэргэжилнүүд бичсэн материал, түүнд ашигласан эх сурвалжуудыг нь шалгаж, асууж, шүүмжлэх боломжтой гэсэн ойлголтыг хөндөв) болох нь нотлогдвол тэдгээр ид шидтэнгүүд хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн нэрийг ашиглаж бусдыг хуурсан, мэддэг мэт худал дүр исгэж бодит байдлыг нуун дарагдуулсан гэмт хэрэгт унана гэсэн үг болж таарах нь ээ? Тэдэнд их сургууль, академийн цол олгож, гэмт үйлдлийг нь өдөөж, өөхшүүлсэн хүмүүс, албан байгууллагууд, боловсролын байгууллагууд хам хэрэгтэн болж таарах нь ээ?

    Шарын шашны лам хүн уул нь номоороо бол орчлонгийн бүх нүглийг тэвчих ёстой юм байна. Мөнгө бол нэг нүгэл нь. Гэтэл миний ажил бүтэх үү, би сайн хүнтэй учирах уу, би гадаад явж чадах уу гэсэн аргаа барсан хүмүүст ухаарлын сургаал хайрлаад явуулахын оронд өгсөн мөнгий нь халааслаад авсан бол тэр лам дан ганц шашныхаа хуулийг зөрчөөд барахгүй эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл биш үү?

    Яг ирээдүйг харж чадах уу? Үнэхээр ирээдүйг харж чаддаг байсан бол хүмүүс хууртсаар, хууртсаар нэг л өдөр сайн хань, асар их мөнгө, баяжуулах тарнийн нууц, ажил бүтээдэг үрэл, төрөл бүрийн шившлэгийнхээ үр дүнг хожмын нэг өдөр та нараас нэхнэ гэдгийг харж чадсангүй юу? Мөнгий нь халааслаад золгсохгүй Монгол хүн энэ сайхан шашныг ойлгодоггүй үхэр мал учираас өөртөө гомд гэж давхар доромжилсоор байх уу?
    Өгөө аваа тэнцэх нь хүний хорвоогийн шударга ёс учираас Монголчууд мөнгөө өгч барсан учир одоо хариугаа нэхэж, шаардаж авч, шударга ёсыг тогтоох цаг болжээ. Хууль бол шударга ёсыг хамгаалдаг хэрэгсэл мөн биз дээ? Аливаа халдлагаас хамгаалах эрхийг хэрэгжүүлэх хэрэгсэл нь хууль мөн биз дээ?

    Бодит байдал дээр дан ганц лам ч биш ирээдүйг харж чаддаг гэж дүр исгэсэн бол шашны хувцас өмсөж, хийдэд сууснаар бодит байдлыг гуйвуулсан, эсрэг талаа тухайн дүр төрхөөрөө хууран мэхэлсэн, хууран мэхлэх үйл ажиллагаагаа үгээр, үйл хөдлөлөөр илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн 148-р зүйлийг илт, тодорхой зөрчиж байгаа хэрэг биш үү? Тийм гэмт хэрэгтнийг хаацайлан, өөрийн ивээл дор байлгах ямар ч сүм хийд бас 148-р зүйлийг зөрчиж байгаа хэрэг биш үү? Гэтэл гэмгүй хүн шиг гэмт үйлдэл, гэмт хэргээ үйлдсээр, олон гэнэн, гэмгүй эмэгтэйчүүд, хөгшид, залуучуудыг хохироосоор л байх уу?
    Монголын төр ард түмнээ ид шидтэнгүүдэд, тархиндаа хар нүхтэй дүр исгэгч нарт залилуулан, эд хөрөнгөөрөө хохирохы нь хараад л суух хэрэг үү?
    Хүн төрөлхтөний мэдлэгийн эсрэг нулимж, ид шидтэнгүүд, дүр исгэгч нарыг өөхшүүлээд л суух хэрэг үү?
    АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ гэж хоосон үг бичсэн хэрэг үү?

    Моралтай Монгол Сан

  • Чингис хаанд тэнгэр тусалдаг байсан

    Дэлхийн дулаарал болон Монголын цаг агаарыг судлахаар Монголд ирснийхээ дараа тэрбээр ийн дүгнэсэн гэнэ.
    Монгол цэргийн сүр хүчийг морьгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгвэл дайн байлдааны гол уналга болсон олон мянган адууг тэжээхэд их хэмжээний өвс, ургамал хэрэгтэй. Хэрэв цаг агаар муу байсан бол тэдгээр адгуус хоол тэжээлээр дутаж үхэх аюултай. Чингис хааныг тэнгэр ивээдэг байсны хүчинд тэд шимт өвсөөр дутаагүй” хэмээн Хессл ярьжээ.
    Ж.ЦЭЦЭГ

  • БӨӨ МӨРГӨЛД УЛАМЖЛАЛ ҮГҮЙ БОЛ УСТАЖ МӨХӨХ БОЛНО

    анхаарах нь зүйн хэрэг юм. Уулс хангай бүрэн сэрж, ус мөрөн гүйцэтэд гэсч урсаагүй, ургамал мод ургаж эхлээгүй энэ цаг үед тэнгэрийн ёс хэмээн бөө мөргөлийн нэрийг зээлдэн тахилга тайлга хийх нь жинхэнэ бөөгийн ” Хийрхэл ” бус биш үү?. Гол мөрний мөс хайлж, цөн түрэх энэ үед харь холоос Монгол газар нутагт усны шувуу нүүдлэн ирж урин дулаан болоход ” Шувууны зад ” барьж идээ будаа, сүү сааль элбэг болохыг бэлэгдэн монголчууд оюуны шижмээ нэгэн жолоон дор болгодог ёсыг гуйвуулж, уул овоо, ургаа мод тахиж байгаа нь тайлга тахилгын уламжлалт ёсоо мөхөж буй хэрэг юм . .
    Харь холын газраас
    Халх Монгол нутагт минь
    Хөх тэнгэрийн жигүүртэн
    Хөвөн дүүлэх шувууд ирэв.
    Даяар олон баясан цэнгэж
    Даян дэлхийгээс шувууд цуглан
    Орон хангайг минь чимэглэх
    Жигүүртэн шувуудыг урин дуудъя
    Хамгийн дээд
    Хөх мөнх тэнгэрт
    Хан газар усны эздэд
    99-н цагаагчны сүүг
    Есөн ес сацнам
    Эерэсэн эерсчү
    Баярсан баясчу
    Эгээл зарлиг-эер өгтүгэй.
    Дүүрэн ес сацнам
    Их өчиг амтат их
    Цагаан цацалт
    Цэгээ сүүгээр
    Цацан цацан холбогдоё
    Цэгээнд цод
    Сүүнд цад.
    Өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй
    Торх үл багатах тостой
    Сав үл багтах өрөмтэй
    Тогоо товойн барзайх хусамтай
    Арвин амтат идээт болтугай
    Зун, өвөл, хавар, намар ялгалгүй
    Элбэг баян идээт болтугай
    Өвс усан элбэг, хамаг газарт мал
    Харганы будаа мэт өсөх болтугай
    Хан мөнх тэнгэрийн доорх
    Монгол түмэн бид чинь
    Хамгаар элбэг болоод эхэс доодосгүй
    Өвгөд эмгэд, их бага настан бүгд
    Өлзий хутаг дэлгэрэх болтугай.

    ГОТОВ

  • Бөөгийн суманд гүйцэгдээд чацга алдсан нь

    байна гэж нутгийн уяачдын амнаас сонсоод “Ногт” хочтой Жамбаа дээр очсон юм. Жамбаа яахав, жаахан ойворгон. Гэхдээ морины бурхан Хаянхирвын ивээлд багтсан адууны тэнгэртэй сайн уяач. Газар болгоны том, жижиг ямар ч наадамд очихдоо “Миний морь түрүүлнэ” гээд ногт ганзагалж очдогоос “Ногт” хэмээх хоч хүртсэн. Би хэллээ. Хөвсгөлийн Цэцэрлэгийн хурдан халиуны хондлойг илбэж үзмээр байна уу гэхэд мань эр ч хорхой нь хөдөлж, адуунд алдсан аазгай нь босч байх шиг. Овоо ч өндөр үнээр авна гэхээр нэг өдөр гараад Хөвсгөлийн Цэцэрлэг рүү давхичихлаа. Морийг өмнө нь үзээгүй болохоор судалж таних гэсээр хоёр ч хоногийг айраг цагаа эргүүлсэн хүний байдалтай өнгөрүүлж билээ.

    Бүх юмаа ч амжууллаа. Биеэ ч бэлдлээ. Нэг орой бүрэнхий болохын үед л нөгөө халиуныг чинь ижлийн хэдэн морьтой хамт тасалж хөөлөө дөө. Бас ч сүрхий юм бодож байсан даг. Хөвсгөлийнхөн бөө удгантай. Хойноос заавал юм ирнэ гэж мэргэн хүнээс шороо авч явсан юм.
    Хөвсгөл нутгийн захаас гарахын алдад хойноос нэг үүлэн цагаан морьтой, үүлэн цагаан хүн, хөөж яваа харагдлаа. Энэ лав бөөгийн сум байх гэж бодоод ууттай шорооноосоо цацлаа. Нөгөө үүлэн цагаан хүн морь хоёр ч нэлээд хол хоцров. Энэ мэтээр зугтсаар Завханы Тэс сумын нутагт ирээд агсагдаж ядарсандаа айлд орж аяга цай ууж суугаад тэр чигээрээ байхгүй болчихож. Унтсан ч юм уу, ухаан алдсан ч юм уу, мэдэхгүй.
    Хүнд хэлэхэд ичмээр ч юм гэсэн эр хүн эр хүний л хийдгийг хийж явахад тохиолдсон зүйл болохоор гүйцэд ярья. Нэг мэдсэн чинь тэр айлын хүүхдүүд “Пөөх-паах, өмхий хамхай” гэж ирээд инээлдэн шуугилдаж байна.

    Сэргээд өндийтөл гутлын минь түрийгээр чацгадаж орхисон баас минь цухуйж, тэсэхийн аргагүй үнэр ханхална. Ичсэн гэж юүхэв. Бас дээр нь ялаа батгана шаваад. Шууд л гараад мориндоо мордлоо. Тэгтэл хөөж явсан морьд маань буцаад нутаг руу гүйж, хөтөл давж харагдлаа. Хөтлийн орой дээр нөгөө үүлэн цагаан морь, хүн хоёр харагдсанаа хүн нь гараар зангах шиг болоод цааш одсон юм. Бөөгийн хараалыг миний авч явсан мэргэн ламын өгсөн элс буцааснаар гэдэс минь хөөж үхээгүй байх. Түүнээс хойш холын замд эмээл дээр явж чадахаа больсон билээ. Хойноос хөөсөн бөөгийн хараал л намайг тийм болгочихсон гэж боддог гэж ярьж билээ.

  • Их, бага ээжид буусан Онгодын айлдвар

    янз бүрийн хэв маягаар боссон өндөр барилга байшинг тодотгон чимнэ. Их үдэд эхэлсэн бөөлөлт, дараалан орж ирэх онгод хүмүүсийн ноён нуруу, чиг хандлагыг айлдана. Өнөө цагийн улс орны байдлын талаар Төрийн онгод айлдвар илгээж, тун удахгүй, хагас сарын дотор засаг барьж буй ихэс дээдэс өөрчлөгдөнө, төр цаашид нилээд хугацаанд эзэнгүйтэх тухай, дээдэс суудлаа олохгүй бужигнах тухай айлдав. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Наран жаргах дөхөж, намрын хүйтэн салхи дотор жихүүцэх үед бөөлөлт өндөрлөв. Бүх зүйлийн эцсийн шалгуур цаг хугацаа бөлгөө. Д.Хүрэлбаатар

  • Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна..

    Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү…
    Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна. Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна. Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна.
    Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна. Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна. Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна.
    Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна. Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна. Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ.
    Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овтон зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна. Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна..
    Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?
    Б.Наминчимэд