Тотгыг нь уруу харуулдаг Гаслахаас хар нохой Хангинахааса хар тогоо Үргэхээс малгүй Үнсэхээс үргүй Сээрийг нь сэнжилж Бөөрийг нь бөгтөрч Зүрхийг нь шарж Элэг дор барьсан хүнийг Эр эм хамаагүй Илт үзүүлье Угсаа ихтэй Бөө удган хүн Хүнийг доромжилж явтугай Үүнийг тодорхойлж илж үзүүлбээ Халуун цусыг хагалжээ. Хаан тэнгэр бүгдийг ундалжээ. Бүлээн цусаа бүлжээ. Бүгд тэнгэрийг ундаалжээ. Зүлдний хоёр сая тэнгэр ундаалжээ. Явдлын нэг сая тэнгэр Яарлын нэг саян тэнгэр Бүхий олонд Аръяавалын тэдийг авахуулахаад Амар сайхан жаргажээ. Юу санасан бүрийг Номын ёсоор бүтээе! Өөхөн цагаан өндгийг сөхөрч суугаад дуудъяа Өндгөн цагаан биеийг өндөлзүүлж суугаад дуудъяа 32 тоотой, цагаан шүдээ яралзуулж суугаад дуудъяа Догшин морины чинь чөдөр болъёо Номхон морины чинь ногт болъёо Хадан гэрээс урилаа Ханатай гэрт орууллаа Уулан гэрээс урилаа Уньтай гэр орууллаа Долоодойн эзэн Дором улаан тэнгэр Гунан улаан тэнгэр Гал улаан тэнгэр Галзуу чонон хөлөгтэй Баруун мөрөн дээр Бараан бүргэд сахиултай Зүүн мөрөн дээр Хүрэн эрээн бүргэд сахиустай Хөхөө шувуу зардастай Хөндий мод хоногтой Харцага шувуу хайгуултай Захын ганц мод суудалтай Эзэн тэнгэр угсаатай Бүгд олон дэлхий дахинаар Хамаг амьтан жаргалангийн Хутгийг олох болтугай Хус толгой буудалтай Хусын шивэр нутагтай Хэнгэрэг чулуун хамжлагатай Хэрээ голдуу зардастай Хар бууран онгон хайрхан минь! Хун хээрийн хаанаас цагаан заан хөлөгтэй Далай цагаан хувцастай Далан хоёр далбаатай Есөн хүний толгой молцогтой Гал улаан тэнгэр ээ! Хэрлэн, Туул сандалтай Хэнтий хаан дамжлагатай Онгон минь хайрхаан Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан жаргах болтугай Лхам бисман охин тэнгэр таныг Мөргөж байгаад урьж дуудъяа! Ар биеийг минь Арван найман шандас алдуулгүй Амь биеийн минь ухааныг алдуулдаг Охин лхам тэнгэр 75 Махгалын шидийг олсон Гуниа тэнгэр ээ! Сүлдийг минь сахигч 99 хаан тэнгэр Тэгш олон зүйл зүйлийн санасан бүгдийг Номын ёсоор оршуулж Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтныг амаржуулах болтугай! Найман үеийн бөө юм аа Ар арван найман галбиртай Өвөр 49 галбиртай Он пад хун Орой биеийг минь эзэлсэн Очирваань бурхны сахиустай Магнай биеийг минь эзэлсэн Манзшир бурхны сахиустай Ар биеийг минь эзэлсэн Далан таван Махгалын сахиустай Дунд биеийг минь эзэлсэн Догшин улаан лусын хаадууд Доод биеийг эзэлсэн Жамба хар лусын хаадууд Дээр Марчим бумбарай улаан тэнгэр эзэлосэн Дор 77 лусын хаадууд эзэлсэн Баруунтай 33 тэнгэр эзэлсэн Зүүнтэй 44 тэнгэр эзэлсэн Ар 18 тэнгэр эзэлсэн Өврийн 49 тэнгэр эзэлсэн. Баруун урд зүг Атаа таван тэнгэр эзэлсэн Хамт төрсөн Сүлд таван тэнгэр Хар үүлэн хаяатай Хөх үүлэн хөвөөтэй Баруун урд зүгээс хос цагаан уулаар нутагтай Цанхил цагаан бөө нар удамтай Цанхилт цагаан удганаас эхтэй Долоодойн долоон үеийн бөө нар Тодож таван хошуу нутагтай Дөрвөлжин улаан ууланд суудалтай Хар дархад багштай 75 хөх үүлэн хаалганаас сахисан Сая сая бум хар тэнгэр Хэргийн эзэн Хэдэр хар Хадарган боомон тэнгэр Зүүн хойд зүгээс Чоно улаан хадат Цусан зээрд хүрэн морин хөлөгтэй Бум буман дагуултай Сая сая нөхөртэй Лхам Жамсранг урьж дуудъяа Чанх хойд зүгт Буриадын эзэн Бөх Илдэн хаан тэнгэрээ Харъяатын эзэн Харилт хатан улаан баатартай Явдлын хоёр сайхан тэнгэр Зүүний нэг тэнгэр Эх болсон 6 зүйлийн амьтан Ерөөлийг хүсч гуйж мөргөе! Баруун зуугаас дамжлагатай ирсэн 75 Махгалын шидийг олсон Данжин дорлиг Гунаа таван хаан Үхэр чулуун үдлэгтэй 13 Алтай хангай 33 Хан хөхий Хөх морь хөлөгтэй Одоо намнан хоногтой Орхон Сэлэнгэ ундтай Ширээ чулуун шинжтэй Шивэр тос хайгуултай Хөшөө чулуун хөрөгтэй Хүн бүгдийн сахиус болсон Хан богд Даян дээрхи Далх Вандад хайртай Замд нь нөхөр болох Харанхуй шөнөөр өдөр болох Самрын модон суудалтай Захын ганц модон дамжлагатай Алд улаан живэртэй Алтан шарга морин хөлөгтэй Нарийн хөндий наадамтай Нарийн шаргал морьтой Эшигэн толгой сандалтай Алтан гадас дамжлагатай Хашигийн хөндий харуултай Соёрын хөндий нутагтай Дулаан хаан түшлэгтэй Олон нуур дамжлагатай Булган уул миний эзэн Буурал аав аа! Улсын эзэн Улаан байгаль Өргөн Сэлэнгийн хөвөө дээр Өндөр торой дамжлагатай Зуун хүний цусан ундтай Баруун газраас ирсэн Түмэн хүний мах иддэг Өргөн Ерөөгийн хөвөө дээр Авгай Дэвсэг Зүүн зүгийн талаар Алтанбулаг дамжлагатай Мөнгөн уул Бүргэд уул суудалтай Дайчин гүрэн Олон шавь нартай Охин дээд нутагтай Авгай Дэвсэг гэдэг би байна. Гал могой ташууртай Галзуу чонон хөлөгтэй Долоодойн үеийн бөө нар Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан амаржих болтугай!
Category: Монгол бөө
-
ОНГОДЫН ӨРГӨӨНД ЗОЧЛОВ
аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Дуламжав удганы бөөгийн онгодын өргөөнд МБНЭ-ийн удирдлагууд зочилж, хүндэтгэл үзүүлэв.
Өвөрхангай аймаг бол буддагийн шашин өргөн дэлгэр түгсэн төв нутаг юм. Уул, овоо, хайрхан, лусын тахилга буддагийн зан үйлээр хийгддэг. Энэ нутагт монгол уламжлалт бөө мөргөлөө түгээн дэлгэрүүлнэ гэдэг хүнд сорилт бэрхшээлийг туулах болно.
Алтай -
Бөөгийн дамжааны төгсөлтийн баяр
Тэд бөө болсон тул баярлахаас өөр яахав. Гэхдээ бөөгийн дамжааны төгсөлт их дээд сургуулийнхан шиг өндөр зардалтай байдаг. Бөөгийн иж бүрэн хувцас цан хэнгэрэгээ багшаасаа худалдаж авна. Сахиусаа бас л багагүй үнээр авдаг. Нэгэн залуугийн сахиус нь минжний арьсаар дамжиж ирнэ гээд багш 1.5 саяар надаас ав гэжээ. Залууд тийм их мөнгө байгаагүй тул 350 мянгын заарт хархын арьс худалдаж аваад “орлуулая” гэтэл багш нь зөвшөөрөөгүй гэдэг. Одоо бас нэг хүнд ажил нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилээс дамжааны багш нар нь залуу бөө нараа Монгол орны уул овооны лус савдагтай “танилцуулах аян” хийдэг болсон. Догшин савдагтай онгод тахилгатай бүх уул овоонд очин савдагт нь шавиа “танилцуулах” учиртай тул сонгуулийн ажлаар яваа мэт Монголыг бараг бүтэн тойрог гэнэ. Энэ урт удаан аялалын бүх зардлыг мэдээж шавь нар нь нийлж гаргадаг.
NUUTS.MN
-
“Хунтайж” П.Давааням дааганы зүрхийг амьдаар нь сугалж, уул тахив
Өвөө Есүхэйг татаарчуудад хорлогдсны дараа таван өнчин хүүхдээ тэжээх гэж мөн ч их зовсондоо” хэмээн ярьдаг П.Даваанямыг монголчууд андахгүй. Тэрбээр өөрийгөө доктор, эрдэмтэн, ерөнхийлөгч гэж нэрлээд зогсохгүй “Хунтайж” хэмээн өргөмжилдөг. Гэвч түүнийг ямар хааны хүү, бас хэн түүнийг хунтайжаар тодруулсныг нь мэдэх хүн байдаггүй гэж болно. Харин тэрбээр хамгийн сүүлд уул хангайдаа дааганы зүрхээр тахил өргөснөөр твиттерт өнөөдрийн гол дүрийн баатар болж байна. Жиргээчдийн саналыг харахад олонх нь түүний тахилга ганц даагаар зогсоосой гэж хүссэн байлаа.
-
Бөөгнөрсөн пөөдийсөн бөө
байдалд орчихвоо. ТВ 9 телевизийн Бүсгүйчүүд гээд нэвтрүүлэгт орлоо. Түүний дараа бөөн л юм боллоо. Элдэв янзаараа ч дуудууллаа. Сайхан ч урам их авлаа.
Гэхдээ нэг юм байнаа. Бөө байдаг уу гэвэл байдаг. Үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ одоогийнх шиг тархиа угаалгасан хэдэн хүмүүсийн сүлжээний бизнес огт биш. Хэдэн төгрөгөө өгөөд галзуурсан хүмүүс ч байна. Хэдэн хүмүүс цуглуулаад бичил жүжиг тавьж байгаа ч нөхөд байнаа.
Ичиж үхмээр юм. Нэг айлын 5 хүний 3 нь ч бөө гэх шиг. Бөөнөөрөө бөө. Бөөгнөрсөн бөө. Пөөдийсөн бөө.
Галзуу солиотой хүмүүсийн хүн сүрэг. Ая яа яа. Но*ш гэж.
Шинжлэх ухааны орой зай хэр хэмжээнд байгааг өнөөгийн бидний дүр төрхөөс харж болно. Зарим нэг нь бөө болоод чадахгүй болохоороо сэтгэл санаагаар унаж архинд орох, бөө болсон нэг нь 3, 4 литрээр архийг ууж, хэд хэдэн тоогооороо сүү уудаг сурагтай.
Тэгээд л тэнгэрээс тэтгэсэн гээд уйлж дуулж, хашгирч өгдөг гэсэн. Ёстой өрөвдөлтэй. Галзуурсан, солирсон, доромжлогдсон Улаанбаатар.
Энэ солиотой, мэдрэл нь муудсан, согтуу хүмүүс дээр ирээд амьдарлаа зуруулаад гарч байгаа хүмүүс бүр ч асуудалтай. Харин тэр хариуцлагаа өөр хүн дээр тохдог.
Чухам яагаад бөө нар ингэж их үзэгдэл боловоо. Ерөөсөө л амьдарлын асуудлаа өөрөө биш, хүнд хариуцлагаа тохоох гэсэн эрмэлзлэл юм.
Шалгалтандаа онц авья гэвэл өөрөө бэлтгэ, ямар нэгэн арц унгатгаад хэрэггүй. Сэтгэл хангалуун байя гэвэл дуртай зүйлээ хийгээд түүнийхээ эцсийг үз, тархитай чихэр идээд хэрэггүй. Эрүүл байя гэвэл хөдөлмөрлө. Нуруулуугаа шилбүүрдүүлээд хэрэггүй. -
МОНГОЛ БӨӨГИЙН НЭР ТӨРӨӨР ТОГЛОХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ 02
Тэрхүү амьдралын гашуун, зовлонг биерээ туулж яваа түүнийг хараад хэн ч дуу алдахаар ажээ. Түүний ажил үйлс, амьдрал хэвийн явж үргэлжилж байсан. Залуу бүсгүй бөөгөөр засал хийлгэхээр өөрийгөө Зайран Чанцалын Батбаяр гэж нэрлэсэн нэгэнд ханджээ. Тэр тодорхой нэг өдөр бөөгийн зан үйл хийж, бөөгийн “хорхоглох угаалга” гэгчийг үйлдэж өгчээ. Энэ зан үйлииг хийлээ гэж бүсгүй М-ээс нэг сая таван зуун мянган төгрөг авсан байна. Тэгээд өргөл авсан шигээ шүтэн бишрэгчдээ үйлчилж чадсангүй. Тухайн үед бүсгүй М нь энэ зан үйлийг хийлгэхээс татгалзсан байна. Гэтэл зайран гэх Ч.Батбаяр нь тэнд байсан дөрвөн залуугаар хүч хэрэглэн байж улайсгасан чулуун дээр архи асгаж, ууранд нь бүсгүй М–ийг утсан байгаа юм.
Энэхүү зан үйлийг хийсний дараа бүсгүй М-ийн тодорхой хэсгүүдээр улайлт өгч, улмаар загнатсаар зурганд үзүүлсэн яр, шарх бий болж, улмаар нүүр царайнд өөрчлөлт орсон байна. Энэ шарх үүснээс хойш ямар нэг хувцас өмсөх боломжгүй болж, хэрвээ хувцас өмсвөл үрэлт үүснээс шарх нь сэтэрч улам нэмэгддэг болсон. Түүгээр зогсохгүй залуу бүсгүй М-ийн царай нь маш хурдан өөрчлөлт орж, хоёр жилийн дотор хөгшин хүний төрхийг олжээ.
Нүүр биенд өгсөн өөрчлөлт, биеийн шарх өнөөдөр бүсгүй М-ийг “там”-д унагаад байгаа. Хүнд залуу нас дахин олдохгүй. Тэрээр бөөгийн нэр барьсан нэгэн”Залилагч”-тай учирсанаар ийм зовлонт амьдралтай учирсан байна.
Өөртөө зайран нэрийг олгосон Ч.Батбаяр нь өнөөдөр бөөгийн ажлаа хийсээр яваа. Өөр бусад хэнийг ч ийм хэцүү байдалд оруулж байгааг хэлэхэд хэцүү.
Мөнх тэнгэрийг шүтлэгтэн хэн ч өнөөдөр бөө гэсэн тааралдсан болгонд хандаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирох бус жинхэнэ “Тэнгэр”-ийн улаач нарт хандаж үйлчлүүлж байхгүй бол ийм байдалд хүрч, амьдралын зовлонд унаж болохыг бүсгүй М-д тохиолдсон сургамж харуулж байна.
Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна. Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ. -
Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд, Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог
Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог” хэмээн айлджээ.
Лус савдаг нь нүднээ үл үзэгдэгч хий махбод биетэй, адгуус хийгээд бирдийн язгуурын амьтан бөгөөд харамч болон хилэнт нугууд үйлийн эрхээр лус, савдаг болж төрдөг байна. Иймээс лус савдаг нь өөрийн эзэмшил газрын ил далд баялагт харам ихтэй, түүнтэй зүй бусаар харьцвал хилэгнэн тогширч хорлол хөнөөлийг хүргэдэг аж. Лус савдагийг дотор нь эр, эм, хар, цагаан гэж ангилна.
Лус нь ерөнхийдөө эр нь гурван зуун жар, эм нь гурван зуун жар байдаг бөгөөд нөхөд, зарц сэлтийнхээ хамт тоо томшгүй олон ажээ. Мөн лусыг цагаан, хар, бор, хөх, шар, ногоон, улаан, хар цоохор өнгөөр нь найман аймаг болгон ангилдаг.Үүнд: Хааны язгуурын цагаан лус, богдын язгуурын шар лус, бярманы язгуурын хар лус, 4 махранз найман их лус зэрэг болно. Эдгээр найман аймгийн лусуудын дүр байдал нь хүмүүн цээжтэй, могой бөгстөй. Тэд их хүчтэй, эзэмшил баялаг ихтэй, хэдэн галбыг хүртэл насалдаг гэнэ. Сохор хар лусын хорлол нүүрлэвэл хэн боловч хорлолоос ангижран хагацалгүй өвдөх зовох тэр байтугай амь насаа хүртэл алдах аюулыг амсана. Иймд лусыг аргадан тайтгаруулж байх нь зохилтой.
Савдаг нь газар дэлхий, ан амьтан, ургамал модыг эзэмшин оршино гэж үздэг. Савдгийг хураангуйгаар ерэн нэг, дунджаар зуун тавь, дэлгэрэнгүйгээр мянга хүртэл байдаг. Газар усны эзэд нь сахиус бурхан, хүчит тэнгэр, баатар жанжид, хүчит амьтдын дүр байдалтай байдаг байна. Лус хэмээгч амьтан нь буух, буцах, ичих цаг хугацаа өдөртэй. Лус нь зөвхөн үхэр сар буюу өвлийн адаг сард ичдэг байна. Иймд уул овоо, ус голыг тахихдаа лус буух, буцах, ичих өдрүүдийг сайтар мэдвэл зохистой.
Лусын буулттай өдөрт уул овоо тахих, лусын бумба дарах, лусын сан тавих, тахилга үйлдэх, аргадан тайтгаруулах, хүсэл даатгалаа өчих, дүлцэнгийн элс өргөх зэрэгт лус савдаг баярлаж өлзий хишгээ хайрладаг.
Лусын буцалттай өдөр болон ичсэн үед дээрхи үйлүүдийг хийхийг тэвчинэ. Хэрэв үйлдвээс лусын хот балгад, орон газарт цусан болон мэсэн хур бууснаар лусууд муужрах, галзуурах, тахир дутуу болох, өвчин эмгэг хүрэх зэрэг гэм гардаг тул тухайн хүн болон нутаг оронд лусын хорлол, өвчин тахал, үхэл үгүйрэл зэрэг өлзий бусын зүйл гардаг ажээ.
Лусад тэдний үл таалдаг сонгино, сармис, архи, мах, хүдрийн заар, элдэв хорт муу үнэртний зүйл, бузар буртгийг үл халдаах нь нэн чухал. Зарим уул овоонд мах шүүс, архи дарсыг өргөдөг нь номын адистын хүчээр рашааны мөн чанарт урвуулж өргөл болгодог. Үүнийг мэдэхгүй хүн дураар үйлдэж болохгүй.
Билгүүн чинад хязгаар хүрсэн Очироор огтлогч судрын ач тусаар уншигч тойн ба савдагийн эзэд сэлт бодь хутагт хүрсний хорин хоёрдугаар зүйлд: Би энэ газрыг эзэлсэн савдаг нь бөлгөө. Энэ хаан өдөр бүр манд их хэрэгтэй эм зай, номын өглөг өгөх буй.
Түүний харъяат олон улс нь хиншүү хярвас үл хийхийн тул лус савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй аажим жаргасан нь энэ хааны ач тус тул ачийг хариулсугай гэж санаваас хаанд туулсан бурханаас бус бүгд нь гүйцэд тул шажин их дэлгэрэх амьтныг их тусалваас үнэхээр туулсан бурханы хутгийг хаан даруй олох болно гэж сэтгээд тэнгэрээс бошго олж би тэргүүтэн лус савдагууд бид бүтээж хаанд өргөсөн сүм энэ билээ…хэмээн лус савдагууд хүмүүний зүй зохистой үйл мөрд баясаж хариу үзүүлж байдаг байна. -
Бөө нар ийм хэрэг үйлджээ-2012 он архив
байгууллагаас тасрахаа больжээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс бөө нэртэй этгээдүүдийн үйлдсэн хэргийг тоймлон хүргэе.
БӨӨ БОЛОХ МӨНГӨ ӨГСӨНГҮЙ ГЭЖ ЭГЧИЙГЭЭ ХӨНӨӨЖЭЭ
Э.Учрал гэгч одоо 18 настай. Тэрбээр бөө болохоор шийдэж зан үйлд зарцуулах мөнгийг нагац эгчээсээ гуйжээ. Нагац эгч Цэрэннадмид нь түүнд мөнгө өгөөгүй аж. Үүгээр нь шалтаглан Э.Учрал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нагац эгчийгээ зургаан удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ. Түүнийг танхайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар шалгаж байгаа аж.
БӨӨГИЙН ЧАНАР АВАХУУЛНА ГЭЖ ТҮЛЖ АМИНД НЬ ХҮРЧЭЭ
Өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч Наранзул гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн халуун чулуугаар түлж, амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд гарсан. Д.Болд-Эрдэнэ бөөгийн чанар авахуулна гэж дээрх эмэгтэйг гурван чулуу халаасан ууран дээр суулган, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлжээ. Талийгаачийг амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг нь түлэгдэж амиа алдсан гэдэг дүгнэлтийг шүүх эмнэлгээс гаргасан байна. Төв аймгийн Сэргэлэн сумын V багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт гарсан энэ хэргийг прокурорын байгууллага хянаж, сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс гадна Ховд аймгийн Мөст сумын нутаг Улаан толгой багт бөө гэх Ч.Цагаанцоож хохирогчийг ширгэлж байна гээд биед нь хүнд гэмтэл учруулжээ. Хохирогч гэмтлээ даахгүй нас барсан аж. Түүнийг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шалгаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ. Бөө Р.Бадамханд, Б.Цогтсайхан нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр зарим хүний онгод, тэнгэрийг дуудаж “гүй” гэж тойргоор гүйлгэжээ. Бөө болох гэсэн хүмүүс гүйцгээж байтал нэг нь бахардаж амиа алджээ.
ӨВЧНИЙГ НЬ ЭДГЭЭЖ, ТУС БОЛОХ НЭРИЙДЛЭЭР ЗАЛИЛДАГ АЖ
Бөө нар залилан хийхдээ ихэвчлэн дээд тэнгэртэйгээ холбогдон засал хийж, өвчин зовлонг нь анагаана, баян чинээлэг болгоно гэдэг аж. Тухайлбал, өөрийгөө бөө гэх О.Даваацэрэн иргэн Э-ийн тархины саажилттай хүүхдийг эмчилж өгнө гэж гурван сая төгрөгийг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард залилан авчээ. Гэтэл өвчтэй хүүхдийг эдгээгээгүйгээр барахгүй эмчилгээ хийлгээгүйгээс болж хүүхдийг бие улам муудсан аж. Тиймээс хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Бөө О.Даваацэрэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг Орхон аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Мөн зайран Г.Даринчулуун өнгөрсөн оны тавдугаар сард Т.Ундармааг бөө болгож өгнө гэж 2.5 сая төгрөгийг нь залилан авсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгажээ. Түүнд холбогдох залилангийн хэргийг хохирогч зайрантай эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Падсүрэн гэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол, Чингэлтэй дүүргийн нэр бүхий таван иргэнийг эмчилнэ, бузрыг нь арилгана, бигнэнэ гэх мэтээр их хэмжээний алт, мөнгөн эдлэл, 51 сая төгрөгийг залилан авчээ. Түүгээр барахгүй “АМАА” хувийн эмнэлэгт бөөлж байхдаа 100 ам.доллар, нэг сая гаруй төгрөг хулгайлжээ. Түүнийг залилан, хулгайн хэргээр яллагдагчаар шалгаж байгаа аж.
Мөн Орхон аймгийн иргэн Ч.Балжинням нь гар утаснаасаа “Чи хүнд тусал. Буян үйлд. Тэгэхгүй бол ээжийн чинь өвчин улам хүндэрнэ” гэх мэт мессэж бичиж Г.Баасандорж, Ч.Нарантунгалаг нараас 24 сая гаруй төгрөг залилжээ. Түүнд шүүхээс зургаан жил хорих ял оноосон байна. Хөвсгөл аймгийн иргэн Н.Баатар гэгч нь өөрийгөө бөө гэж итгүүлэн хохирогч Сүхбатад “Хэт хутга чинь амьдралд чинь гай болно” гэж өөртөө авчээ. Үүнийхээ хариуд хоёр жил хоригдохоор болсон аж.
УДГАН БОЛОХ ШАВИА ХҮЧИНДЭВ
Бөө гэх Ю.Эрдэнэ-Очир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Б-г шавиа болгохоор тохиролцжээ. Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-ний 21.00 цагийн орчимд шавийнхаа удган болох ёслолыг тэмдэглэж архи өгчээ. Шавь нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон үед Ю.Эрдэнэ-Очир хүчинджээ. Түүнийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1.5 жил тэнсэн харгалзах ял оноожээ.
ӨРГӨЛ ӨГСӨНГҮЙ ГЭЖ МАШИНЫГ НЬ ШАТААВ
Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын иргэн Ж.Баярсайхан жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их хохирол амсана. Бүр амь насанд чинь аюултай” гэж засал хийх их хэмжээний өргөл нэхжээ. Тухайн үед Ж.Баярсайханд бөөгийн нэхсэн мөнгө байгаагүй учраас засал хийлгээгүй аж. Э.Мөнхбат өргөл барьж бариагүй, өөрийг нь хүндэтгэсэнгүй гэж хорсон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний шөнө хохирогчийн “Сузуки” маркийн 78-97 УБР улсын дугаартай машиныг дэлбэлжээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэх үндэслэлээр шалгаж байна.
Ц.ӨРНӨХ -
Анхлан танилцав
Биднийг очиход Моко зайран тосож уулзсан билээ. Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал ийнхүү МБНЭ-ийн Д.Жаргалсайханг Монголын нэртэй зайран Мокотой танилцууллаа.
Биднийг зайран Моко өөрийн онгодын гэртээ урилаа. Моко зайрантай МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж Монгол бөөгийн хөгжил, Бөөгийн байгууллагуудын өнөөгийн байдал хэтийн төлвийн талаар танилцууллаа.
Ийнхүү МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Моко зайрантай анхлан танилцаж харилцан санал бодлоо солилцсон ярилцлага сонирхолтой болж өнгөрлөө.
Д.Хүрэлбаатар -
БАТ-ОТГОНЫ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛ, ТАХИЛГАД ОРОЛЦОВ.
Хоролдамба, Бадарч нар Эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Гавьяат дуучин Ариунаа хоёр олон жилийн дараа уулзаж, орон нутагт арга хэмжээнд хамтарч оролцож, зохион байгуулж байснаа дурсацгаана билээ.
Бид “Бөө, түүний мөн чанар” сэдэвт Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Гэвч энэ нь алдаа болсон. Үүнийг хожим тайлбарлах болно. Бат-Отгон “Эрдэм шинжилгээний хурлын эцсийн үр дүн, ач холбогдол бол нийгэмд бөөгийн тухай үнэн, зөв, нэгдсэн ойлголтыг өгөх, ялангуяа монгол бөөгийн тухай хамгийн зөв ойлголтыг өгөхөөс гадна ерөөсөө бөө гэж яг юу юм, бөөгийн мөн чанар нь юу юм гэдэг монгол суу ухааны үндсэн ойлголтуудыг өгөх юм. Харин хэлэлцүүлгийн эцсийн үр дүн, ач холбогдол бол зөвхөн монгол бөө нар дотроо төдийгүй гадны бөө нартай хамтарч өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаа ярилцах, хамтарч гарц хайх, хамтарч шийдвэрлэх болон газар газрын бөө нарын бөөлөх зан үйл, дэг ёсыг солилцох, санаа бодлоо хуваалцахад оршино.” Гэж тайлбарласан юм.
Хурлын дараа нэгэн тэнгэрийн тахилга хийсэн. Энэ тахилга бол 13–р зуунаас хойш огт хийгдэж байгаагүй тахилга гэдгээрээ онцлог гэж мэдээлсэн. Хар болон цагаан сүлдийг тэнгэрийн тахилга хийж амилуулдаг учиртай юм байна. Тэгэхдээ бүр яг хүн шиг гурван амиар давхар амилуулдаг юм байна. Тэгж гэмээнэ сүлд нь тэнгэрийн хүчийг татаж ирдэг, татаж буулгадаг оньс болдог юм байна. Харамсалтай нь, одоо манай төрийн ордонд байгаа цагаан сүлд, батлан хамгаалах яаманд байгаа хар сүлд нь, бас тэнгэрийн улаач нарын шүтээн дээр байгаа хар, цагаан сүлд нь тэнгэрийн ёсоор амилаагүй учир тэнгэрийн хүчийг татаж ирж чаддаггүй юм байна. Тиймээс энэ тахилгыг хийснээр тэнгэрийн хүчийг татаж буулгах цагаан сүлд жинхэнэ тэнгэрийн ёсоор амилна.
Би тэнгэрийн улаач болсон. Дээр нь миний онго тэнгэрүүд энийг л хийх гэж мөнх тэнгэрт тангараг тавиад бууж ирсэн. Энийг л хийх ёстой. Би бөө болсноороо онго тэнгэрүүдээрээ дамжуулж, 13-р зуунаас хойш тасарсан энэ том тэнгэрийн тахилга, энэний мэдээлэл бүх юмыг аваад тэрний хүчээр энэ тахилгыг хийлээ. Гэсэн билээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өмнө болсон Эрдэм шинжилгээний хуралд үг хэлсэнээсээ болж энэ тахилгад оролцох эрхгүй болсон. Бат-Отгоны шавь нар тахилгад оролцохоор очсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг угтаж, ийм мэдэгдлийг хийсэн байна. Удалгүй Бат-Отгон ч өөрөө ирж энэ мэдэгдлээ баталгаажуулсан. Тэгээд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тахилгад оролцолгүй “Х1Х зуун” амралт жуулчлалын бааз руу хөдлөв.
Д.Хүрэлбаатар