Category: Монгол бөө

  • БӨӨ Э.МӨНХБАТ МӨНГӨӨР ЗАСАЛ ХИЙЛГҮҮЛСЭНГҮЙ ГЭЖ Ж.БАЯРСАЙХАНЫ МАШИНЫГ ДЭЛБЭЛЖЭЭ

     

    Тэд жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөлдөг залууд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Харин Ж.Баярсайханд тухайн үед Э.Мөнхбатын нэхсэн мөнгө байхгүй байсан болохоор засал хийлгээгүй юм байна.
    Нэхсэн мөнгийг нь өгөөгүйд хорссон бөө Э.Мөнхбат гэгч уурхайн тэсэлгээнд хэрэглэдэг хоёр ширхэг бодис машин доор нь тавьж, тус хэргийг үйлдсэн байна. Энэ хэрэг гарсны дараагаар Ж.Баярсайхан өөрийгөө бөө хэмээсэн Э.Мөнхбатын хэлсэн нь үнэн байсан гэж итгэж байжээ.
    Болсон хэргийн талаар сумынхаа Цагдаагийн хэсэгт мэдэгдсэнээр хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа буюу 29-ний өдөр гэмт этгээд Э.Мөнхбат болохыг тогтоосон байна. Одоогоор гэмт этгээд болох Э.Мөнхбат нь Зүүнхараа сумын Цагдан хорих төвд хоригдон шалгагдаж байгаа бөгөөд бид газар дээр нь хийсэн сурвалжлагаа маргаашийн дугаарт хүргэх болно.

    БӨӨ МАШИН ДЭЛБЭЛЖЭЭ

    Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны 04.00 цагийн үед иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг хэргийг Э.Мөнхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Бид уржигдар хэрэг болсон газарт очсон юм. Баруунхараад “Найман шарга” гэх хүнсний дэлгүүр байдаг. Дээрх хэрэг уг дэлгүүрийн ар талд байрлах хашаанд болжээ. Гэмт этгээдүүд уул уурхайн тэсэлгээний зориулалттай “Амонит 6Ж” гэх бодис хоёр ширхгийг машиных нь дор тавьж, дэлбэлсэн байна. Уг хашаанд микроавтобус болон суудлын автомашин байжээ. Гэмт этгээдүүд “Сүзүки” маркийн 67-98 УБС дугаартай суудлын автомашиныг нь дэлбэлжээ.

    Дэлбэрэлтийн уршгаар машины шал цөмөрч, салхины болон хаалга, арын шил, хойд, урд буфер нь хагарсан байна. Ойр орчмын айлуудад дэлбэ рэлт хүчтэй мэдрэгдсэн ч, тус суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУын хөрөнгө оруулалттай тэсрэх бодисын үйлдвэрийнхэн туршилт хийж байна гэж бодоод анзаараагүй өнгөрч. “Ж.Баярсайханы машин шатсан байхыг өглөө мэдсэн” гэж ойр орчмын нь айлынхан болон дэлгүүрийн худалдагч ярьж байв. Ж.Баярсайханы дэлгүүртэй залгаа, дугуй засварын газар ажиллуулдаг хүнтэй уулзахад “Тэр шөнө би эндээ хоносон. Их хүчтэй дэлбэрэлт болж, газар доргисон. Хааяа ийм чимээ гардаг болохоор анзаараагүй унтсан” гэв. Биднийг тэнд очиход “Найман шарга” дэлгүүрийн эзэд гэртээ байсангүй.
    Хөршүүд нь “Өглөөгүүр байсан юмсан. Хот руу явцгаасан юм болов уу. Эсвэл Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэс рүү явсан байх” гэж байлаа. Дэлгүүрийн ваакуум цонх дэлбэрэлтийн уршгаар хагарч, гялгар цаасаар таглажээ. Цонх төдийгүй гэр, дэлгүүрийг нь тусгаарласан шилэн хаалга ч хагарсан байв. Ж.Баярсайхан, түүний эхнэр Туяа нар эзгүй тул Баруунхараагийн Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Ганхөлөгтэй уулзахад “Би арванхоёрдугаар сарын сүүлчээр шинээр томилогдож ирсэн. Намайг энд шилжиж ирэхээс өмнө энэ хэрэг болсон учраас та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй. Иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуяг тэргүүтэй ажилтнууд шалгаж байгаа” гэв. Дэлбэрэлт болох үед гудамжинд явж байсан хүн суудлын автомашинтай хүмүүс Ж.Баярсайханы хашаанаас гарч, зугтаж яв – сан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр гэмт хэрэгт, хоёр хүн холбоотой болохыг нь мэджээ.
    Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа цагдаагийн ажилтнууд зайран гэх Э.Мөнхбатыг сэжиглэн Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэст саатуулсан байна. Бид хохирогч нартай холбогдож зарим зүйлийг тодруулах гэсэн боловч ямар нэгэн зүйл ярихыг хүссэнгүй. Тэндээсээ Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийнхэн тэй уулзахаар очлоо. Тус хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуягаас хэргийн талаар лавлахад “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа прокурорын зөвшөөрлөөр зарим мэдээллийг өгч болох байх” гэсэн юм. Тус сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Г.Чагдараас хэргийн явцын талаар лавлахад “Уг хэрэгт холбогдуулж хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас бидэнд илүү мэдээлэл алга. Ямар ч байсан иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг илрүүлсэн. Нарийвчлан шалгах олон зүйл байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтэн Э.Мөнхбатыг цагдан хорьсон” гэв.
    Тус Цагдаагийн хэлтсийн өөр нэгэн эх сурвалж “Сэжигтэн Э.Мөнхбатыг бөө болсон, үздэг, арга засал хийдэг гэхээр нь Ж.Баярсайхан гэр бүлийнхнээ үзүүлэхээр очсон юм билээ. Гэтэл Э.Мөнхбат “Энэ оны сүүлчээр танайд ихээхэн гарз хохирол учирна. Цаашлаад та нарын амь насанд ч аюул учирч болзошгүй. Нэг сая төгрөг аваад ир, аргалж өгнө” гэжээ. Ж.Баярсайхан мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед мөнгө төгрөгний боломж байгаагүй тул заслаа хийлгэж чадахгүй байсаар оны сүүлч болсон. Гэтэл машин дэлбэлэх үед 95… дугаараас миний утас руу залгаж “Шаардсан мөнгийг өг, эс тэгвэл гэр бүлд чинь муу зүйл болно. Цагдаад хэлбэл амь насанд чинь аюул учруулна” гэж заналхийлсэн” гэжээ. ЭЦГ-ын ажилтнууд залгасан дугаар болон бусад нотлох баримтыг цуглуулснаар Э.Мөнхбат уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байна. Тэсрэх бодисыг хаанаас хэрхэн олж авсныг ч илрүүлжээ.
    Цагдаагийнхан эхэндээ Баруунхараад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн тэсэлгээний бодисын үйлдвэрээс хэн нэгэн тэсрэх бодис авч Э.Мөнхбатад худалдсан байж болзошгүй гэж таамаглаж байсан гэнэ. Гэвч тус үйлдвэр орон нутгийн цагдаагийн байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг учраас тэндээс тэсрэх бодис авах ямар ч боломжгүйг тогтоожээ. Тус үйлдвэр Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг тэсэлгээний бодисоор хангадаг юм байна. Сэжигтэн Э.Мөнхбат цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Уул уурхайн зориулалттай тэсэлгээний бодисыг “Нарантуул” захаас танихгүй хүнээс нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэсрэх бодис авсан хүнээ танихгүй байх. Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг, гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэжээ.
    “Улс төрийн тойм” сонин

  • Улаачийн хэрэгсэл, Манжлага


    Манжиг-Монгол бөөгийн шүтлэгтэнүүд могойг лус савдгаас онгод тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн элч төлөөлөгч хэмээн үздэг. Энэ нь алсан, үхсэн хонины ноос биш, амьд яваа хониноос хяргаж авсан ноос буюу сүүлийн үед хөвөн зэргийг томж, гадуур нь өнгө өнгийн даавуугаар бүрж, могойнууд дүрслэн, бөөгийн өмсгөлийн үндсэн хэрэглэгдэхүүн болгодог явдлаар илэрдэг. Монгол овгууд эдгээр могойн дүрсүүдийг өөр өөрөөр дүрсэлдэг. Бөө нарын нэг хэсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан. Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг.
    Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.
    Бие манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.
     Хоёрдугаарт: хэц бүч нь лус савдгийн илгээсэн элч нар болох могойнууд, тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, хучлага-дэвсгэр, илд-сэлэм, ямба ёсыг;
    Гуравдугаарт: дээд тэнгэр, дэргэдэх лус савдгийн ивээлээр үүсч бүрэлдсэн жигүүртэн, араатан амьтад болон мал сүргийг төр түмнийхээ хамт бөөгийн шүтлэг нуруундаа үүрч, хамгаалж явдаг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааг тус тус илэрхийлдэгийн дээр гол мөргөл манжигт эзэн төрийн гурван тулгуурыг дүрсэлсэн гурван хүч байдаг.
    Зүүн мөргөл манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм. Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ. Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.

  • Монголчууд тэнгэр шүтээнээ гээвэл хүн төрөлхтөн мөхнө

    уламжлалт ёс заншил, өв уламжлалаа Монгол газар шороон дээр соёолоогүй харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуврагагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль нь өөрийнх, аль нь хариас ирсэн билээ гэдгээн ялгаж чадахаа болитлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай.
    Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд байх шиг.

    Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.

    Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад “бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй” гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай.

    Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан “Монголын нууц товчоон” хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу” гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг.

    Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга.

    Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз.

    Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу.

    Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох “шинэ гэрээ”-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив.

    Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.

    Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг.
    Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна.
    ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

  • Хөвсгөлийн алдарт Дамдин зайран Б.Ширэндэв Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ.

    нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг. Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ. Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ. Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ. Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ. Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан. Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ. Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм. Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм. М.ТЭЛМЭН

  • Мэргэн бөөдий олшрох цагаар

    Бөөгийн шашин нь хүн амьтан өөд болмогц амин сүнс нь дээд тэнгэрийн оронд очоод тодорхой хугацааны дараа удам судрынхаа нэг хүнийг тамгалан сонгож, бөөгийн онгод болон бууж, түүний болон ах дүүсийнхээ амьдралыг бүх талаас нь хамгаалдаг. Харин тамгалагдсан хүнийг улаач гэнэ. Бөөгийн шашин амьдралд ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдгээрээ онцлогтой хэмээн бөөсудлаачид тайлбарладаг юм билээ.
    Харамсалтай нь сүүлийн хэдэн жилд бөөнөөрөө“төрсөн” бөөнарын уршгаар энэ шашны нэр хүнд унаж эхлэв. Зальтай нэг нь хүмүүсийн сүжиг бишрэлээр далимдуулан мөнгөхийх болж нэг үгээр бөөгийн шашнаар дагнасан бизнесийн сүлжээ ч бий болсон.
    Хэн нь ч юм бэ “Үздэг хардаг, мэргэн түргэнээрээ гайхуулдаг нэг нь тэнгэрийн үүд нээгдэж, Монголоо тохинуулах их зорилго дор нэгдсэн онгод тэнгэрүүд олноороо бууж ирж эгэл ардын биед “нутагшиж” буйгаас бөөолноор төрж буй юм” хэмээн цэцэрхсэн байдаг. Тэр ч бүүхэл зөвхөн энэ онд Монголд 20 мянган бөөтөрөх юм гэсэн. Чухам үүнийг дагаад ч тэр үүбөөболж буй хүний тоо улам нэмэгдэж бараг айл өрх болгонд нэг хүн бөө, удган болж байгаа. Нэг талаас нь харвал монголчууд гэж үнэхээр л тэнгэр заяат хүмүүс юм аа. Нөгөөөнцгөөс нь ажвал бусдыг мунхруулан итгүүлж, өөрийгөөшүтүүлэх гэсэн арга төдий. Шүтлэг дээр нь дөрөөлж мөнгөолох гэсэн заль ч гэж хэлмээр. Олны дунд ч ийм яриа хэдийнэ хаврын хуурай өвсөнд ассан түймэр мэт хүчээ аван тархаж байна. Үнэндээ ч өдөр болгон шахуу нэг бөө“мэндэлж”, үзсэн, харсан хүнээ заавал бөөболгоно гээд байвал хэцүүл юм. Бөөболно гэхэд мэддэг чаддаг нь байг гэхэд хамгийн наад зах нь өмсч эдэлдэг хувцас хунарыг нь худалдаж авахад хоёр сая шахуу төгрөг хэрэгтэй гэнэ. Дээр нь хурсан олныг цайлах идээ ундаа, багшдаа барих өргөл барьц гээд бодохоор дор хаяж таван сая төгрөг явчихдаг гэсэн. Гэтэл ийм хэмжээний мөнгөгаргаад байх бэлтэй чадалтай нь хэд билээ. Болгоод гаргалаа гэхэд ид шид эрдэм чадалгүй байлаа ч гаргасан зардлаа буцааж олж авах арга чаргын эрэлд хатна. Угтаа бол залилан хийж эхэлнэ гэсэн үг.
    Түүнээс гадна хачирхаж гайхаад ч барамгүй нэгэн зүйлийг дуулсан юм. Бөөболох гэж буй хүмүүст зориулан тусгай хичээл ном хүртэл заадаг гэнэ. Ингэхдээ бөөгийн шашны тухай, ёс заншил, уламжлал ухааных нь талаар, хүн ардын төлөөнигүүлсэхүйн сэтгэлээр буян хийх тухай биш харин хөгшдийн үг хэллэгийг заан цээжлүүлж, дуу хоолойны өнгөөсольж өөрчилж дуугарах аргад сургадаг гэх юм. Үнэн бол жинхэнэ утгаараа залилан болж таарна биз дээ. Хэлж ярьж буйгаар нь үнэхээр л өвгөдийн сүнс орчин үеийн хүний биед орж, оюун ухааныг нь залж зүглүүлээд байдаг юм бол хүмүүст ярих чадвар заах хэрэг байхгүй л баймаар.
    Тэгээд ч бөөгийн онгодоо дуудах зан үйл болоод хувцас хунар, эд хэрэглэл нь дутуугаас болж улаачийн биед өвгөдийн сүнс биш харин ад зэтгэр шүглэн орж хэн нэгний дүрд хувилан сүсэгтэн олныг хуурч байгаа тухай ахмад бөөболоод судлаачид үзэж байгаа юм. Түүнчлэн “Энэ мэтчилэн “бөөболох хүн яадаг ч үгүй юм” хэмээн энгийн хүнийг дүрэлзэж байгаа гал руу оруулж түлж алсан хэрэг ч гарч л байсан. “Бөөболохгүй л бол удам судар, хамаатан садан чинь нэг нэгээр амь үрэгдсээр байгаад удам тасарч үгүй болно” хэмээн айлган сүрдүүлж заримдаа бүр “Ганцхан намайг л шүтэх ёстой үгүй бол ажил амьдрал болоод амь насанд чинь харшилтай” хэмээн албадах ийм хачирхалтай шашин гэж баймааргүй л юм. Сайн бөөлж чадахгүй бол бурхан биш ад чөтгөрийг сэрээдэг гэсэн энэ бөөгийн шашныг бид арай л буруу замаар будаа тээлгээд байгаа бус уу.
    Түүнээс гадна хоёр сая гаруй монголчууд ингэж явсаар бүгд бөө, удган болчихвол энэ улсад чинь хүн биш бурхад аж төрдөг болж таарна биз дээ.

    С. Саранзаяа

  • Би бөөгийн шашинг шvvмжлэх гэж очоод шvтээд буцсан хvн дээ

     

    -Таныг би бөөтэй нутгийн хvн гэж сонссон юм байна. Танай удамд бөөхvн байсан юм уу?

    -Манай эхнэр бид хоёр Хөвсгөл нутгийнх. Тиймээс бөөгийн тухай судлахад арай ойр дөхөм байсан гэхvv дээ. Гэхдээ манай талд бөө хvн байхгvй. Би чинь лам хvний хvvхэд шvv.
    Харин манай хадам ээж бөө хvн байсан. Гэвч эрт бурхан болсон л доо. Гэхдээ хадам аав маань бөөгийн ёс, монгол бөөгийн дvрэм журмыг сайн мэддэг. Ингэж болохгvй, ийм учиртай, ингэх ёстой гээд их зvйл зааж сургаж байсан нь миний ажилд маш их тус дэм болж байсан.

    -Та чухам яагаад бөөг сонирхон судлах болсон юм бэ?

    -Би угаасаа тvvхч хvн. Намайг оюутан байх тэр vед чинь шашин шvтлэгийг хоргилдог хаагдмал vе байсан шvv дээ. Тэр vед намайг бөөтэй нутгийн хvн байна танай нутагт хэн хэн ард тvмнийг яаж мунхруулж байна гэдгийг мэдэж танд гэсэн vvргийг эвлэлийн vvрээс даалгадаг юм байна. Би нэг нөхрийн хамт эвлэлийн даалгавар өвөртлөөд нутагтаа очлоо. Тэгтэл ч Ханд гэдэг тэнгэрээс арц буулгадаг удган бөөлнө гэж байх юм. Бид хоёр ч сонирхоод очлоо. Хvмvvсийг яаж мунхрууулдаг болохыг илрvvлэх зорилготой шvv дээ. Нөгөө нөхөр маань гэрийн тооноор хэн арц шидэхийг харах гэж гадаа нуугдаад, би гэрийн доторхыг тандах гэж дотор суулаа. Ханд удган ч бөөлж байнаа. Гэтэл удаач vгvй хэнгэргээ дээш нь өргөөд тостол харсаар байтал арц хэнгэрэгт дvvрчихсэн. Арц авангуутаа хормой доороо хийх ёстой тэгэхгvй бол онгод нь аваад явчихдаг гэж байна. Аваад vзтэл шvvдрийн устайгаа нойтон арц. Бvр vндэстэйгээ улаан шавартайгаа шив шинэхэн арц байхыг хараад маш их гайхсан. Тэгж л анх бөөгийн гайхамшигт vзэгдлийг нvдээрээ vзээд итгэж биширсэн. Наяад километрын цаана байгаа тэр өндөр тайгаас хэн тэр арцыг аваад ирэв. Энэ бол маш гайхамшиг. Тэгж л эвлэлийн даалгавраар шvvмжлэх гэж очсон хvн маань шvтээд буцсан юм даа. Тэр цагаас хойш бөөгийн шашины тэр гайхамшигт увидас, учир начирыг олж, тайлах гэж бараг хагас зуун жил судалж байна даа.

    -Таны анх судалж байсан vеийн бөө, орчин vеийн бөө нар ямар ялгаатай байна вэ?

    -Ялгаатай. Гол ялгаа нь зах зээлийн хуулинд л орчих шиг боллоо, Орчин vеийн бөө нар цаг vеээ дагаад мөнгө их ярьдаг болж дээ. Хөдөөнөөс бөө нар их олноороо хот руу нүүж ирэх болж. Энэ чинь мэдээж зах зээлээ дагаад орлого мөнгө л олох зорилготой шvv дээ. Yvнийхээ хажуугаар худлаа хvнээс мөнгө салгадаг бөө нар гарч л байна.

    -Орчин үеийн бөө нар яаж мөнгө олдог гэж?

    -Бурхны шашины ламнартай адил хvнийг vзэж харна, засал хийнэ, эмчилнэ,бөөлнө. Одоо ч харьцангуй хvмvvс бөөгийн шашинд ханддаг болж дээ. Манайд гэхэд Хөвсгөлөөс залуухан бөө хvний урилгаар ирчихсэн байгаа. Тэр холоос урилга зарлага болгоод авчирч байгааг бодоход манайхан бөөгийн шашиныг мэддэг, ойлгодог, итгэж биширдэг болчихсон байна. Бөө нар засал их сайн хийдэг. Засал хийж хүнд их тус болж байна.Yvүнийхээ хэрээр орлого олж амьдралаа залгуулж байгаа болохоор бас мөнгөний хойноос явлаа гэж буруутгах аргагvй юм.

    -Засал ямар vнэтэй хийж байна?

    -Тvvнийг нь ч би мэдэхгvй юм даа.

    -Бөө удам дамждаг уу? Эсвэл хэн нэгэн хvнд илэрдэг юм уу?

    -Монгол бөө голдуу удам дамжиж байна. Бас удам дамжихгүй ёс ч бий. Одоо удам дамждаг бөө нар ховор болжээ. Удам гэдэг чинь цусаар л дамжина гэсэн vг. Гэхдээ заавал бөөгийн хvvхэд бөө болох албагvй. Бөөгийн хvvхэд коммунист, лам ямар ч хvн болж болно.

    -1990-ээд оноос хойш маш олон бөөгийн төв бий болсон? Энэ ямар зорилготой ямар vйл ажиллагаа явуулдаг юм бол?

    -Төvvд бол дандаа мөнгө олох гэсэн бизнесийн зорилготой л гэж би хэлнэ. Голомт төв гэж хvмvvс их сайн мэдэх байх. Тvvнийг vvсгэгчийн нэг нь би шvv дээ. Би бөө бол орлого хөөцөлдөх ёсгүй гэж үзээд гарчихсан. Ерөөсөө хvмvvсийн сvсэг бишрэлийг далимдуулж аль ч шашин мөнгө олох нэг арга зам болж байгаад маш их харамсдаг. Шашинаар бизнес хийж болохгvй л болов уу. Бүр тариф тогтоочихсон байгааг ойлгодоггvй.

    -Бурхны шашинд нvгэл гэж ойлголт байдаг. Тэгвэл ингэж их мөнгө, бизнес хөөгөөд байгаа нь ямар нэг сөрөг муу vр дагавар болох уу?

    -Бөөгийн ёсонд орлогыг бас vгvйсгэхгvй л дээ. Хvнээс мөнгө авч байгаа нь нvгэл биш бас адилхан буян. Гэхдээ олон тvмнээс орж ирж байгаа хөрөнгийг өөрийнх бус олны юм гэж үздэг юм. Энэ ёс бvр XIII зууны vе байсан. Олны юмыг олонд нь буцааж зарцуулах ёстой. Одоо манайд энэ зөрчил харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин шинэ хоёр ёс мөргөлдөөд байх шиг байна.

    -Орчин vеийн бөө нарын бөөлөх ёс өөрчлөгдсөн vv?

    -Бөөлөх ёсонд ч өөрчлөгдөх юм байхгvй. Онгод ордгоороо л орно. Харин тоног хэрэгслэлийн хувьд ч аль болох хуучин юмаа л барьж авахыг эрмэлздэг.

    -1990-ээд оноос хойш гэнэтхэн гараад ирсэн тэр олон бөө удган нарыг жинхнэнэ онгодтой хvмvvс гэдгийг яаж мэдэх вэ?

    -Үүнийг судлаач нар л мэдэх байх. Yvнийг мэдэх судлах газар гэж байхгvй..

    -Yнэхээр чадахгvй байж энэ зан vйлийг vйлдээд байгаа хvмvvст онгод тэнгэр нь хилэгнэнэ гэж юм байх уу?

    -Хилэгнэнэ. Чаддаг ч бай, үгүй ч бай онгодын ёс гэж айхтар юм бий. Гэвч тэр журмаа зөрчвөл онгод нь аваад явчихна шvv. Сvvлийн vеийн шинэхэн бөө нар дотор бөөлөх жам дэгийг зөрчиж байгаа хүн нэлээдгvй харгаддаг. Тэгэж буруу vйл хийвэл хэзээ нэгэн цагт онгод тэнгэртээ өөрөө л ахуулчихдаг. Ийм жишээ олон бий. Үүнийг дээхэн үед онгод тэнгэрээ хилэгнvvлж, онгоддоо хорлууллаа гэдэг байсан. Чадахгүй юмаараа оролдох юм бол өөрөө л амиа алддаг. Ер нь бөөгийн шашин бол хатуу ёс гуримтай, хатуухан шашин шvv дээ.

    -Бөө мөргөл хаана, хэзээ үүссэн юм бол?

    -Миний бодлоор Монголын бөө энд тэнд vvссэн гэх газаргvй. Тэр vvсгэсэн гэх эзэнгvй. Байгаль дэлхийн vзэгдлийг биширснээр л эхэлсэн. Байгаль дэлхийтэйгээ маш нарын сэжимээр холбогдсон ертөнц дэлхий хэмээх эзэнтэй Монголын эртний шашин. Монголын бөөг 5-7 мянган жилийн өмнө vvссэн гэж vзэж байгаа.

    -Монголын бөө мөргөл бусад нутгийн бөө мөргөлөөс онцгой ялгаа байна уу? Шарын бөө гэж байх уу?

    -Байхгvй. Монголын бөөгийн шашинаас бурхны шашин луу нэлээн орсон урсгал байдаг. Тvvнийг нь монголчууд шарын бөө гэж нэрлээд байгаа юм. Бөө мөргөл гэдэг бол шашин биш, зан vйлийн нэр. Шашин бол өөрөө философитой, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байх ёстой. Тэгэхээр нэр томъёоноос эхлээд бөө мөргөл, бөөгийн шашин хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

    -Бөөг хар, цагаан гэж ялгадгийн учир?

    -Хар, цагаан гэдэг эртнээс байсан юм. Хар, цагаан зvгийн гэсэн vг. Монголчууд ертөнцийг 24 цагт хуваагаад түүнийг цагаан, хар, хөх гэж өнгө өгдөг байсан. Yvнээс улбаалаад өнгөөр ялгадаг болсон. Хар зүгийн гэдгийг нь манайхны ойлголтоор догшин, аюултай гэж болох. Нөгөөтэйгүүр шударгуу хүчтэй бөө байдаг. Тиймээс харын талын бөө нар цааш харуулахаа цааш нь харуулчихдаг. Наашаа авах юмаа наашлуулчихдаг хvчтэй байдаг юм. Цагаан зүгийнх бол арга засал, эмчилгээ гэх мэт эерэг зүйлийг хийж байдаг. Yvгээрээ л гол ялгаатай.

    -Тэгэхээр харийн зүгийнх гэхээр муу талын гэсэн үг үү?

    -Ертөнц гэдэг бол өөрөө амьдрал vхэл, хар цагаан, эсрэг тэсрэгийн туйлаас бvрдэж байдаг. Хар цагаан бол амьдралын өнгө. Эрт vед төрийн туг хар байсан нь энгийн ч нэг зүйл биш. Энэ чинь цаанаа маш нарийн утга учиртай. Хүннүгийн үед ч байсан, Чингисийн үед ч байсан. Одоо манайх хар тугаа БХЯ-нд өгчихсөн байгаа шvv дээ. Энэ бас утгатай. Цэрэг гэдэг чинь угтаа бол хүн алахад л бэлтгэгдэж байдаг хүмүүс. Хvн алж байгаа vйл нь хар учир. Тvvнтэй адил харын талын бөө нь хvнийг цааш нь харуулж байгаа тул муу зvгийн гэдэг.

    -Монголд харийн талын бөө хэр олон бол?

    -Эртхэн үед байсан. Одоо бол мэдэхгүй. Монголчууд ер нь хар өнгөнд их дургүй ард түмэн шүү дээ. Тиймээс хар зvгийн бөөгөө зориуд цагаан бөө гэж нэрлэдэг юм. Батмөнх даян хааны үед цагаан зайран гэж алдартай хар бөө байсан. Хар, цагаан бөө бүр эртнээс л байсан. Сүүлдээ цагаан бөөг шарын бөө гэдэг болсон. Шар нь шарын шашин талдаа болж байгаа юм..

    -Хоёр талын бөө нар хоорондоо зөрчилдөх тал байсан уу?

    -Байнаа. Бие биенээ алах талын хүчтэй зүйл байдаг.

    -Монголын бөө мөргөлийн оргил үе хэзээ байсан бол?

    -Монголын бөө мөргөлийн хамгийн дээд хөгжлийн vе бол Чингис хааны дараах үе. Бурхны шашин XYII зууны vед хvчтэй дэлгэрсэн. Нарийн яривал Монголын бөө мөргөлийн бүр оргил үе бол эртний Хvнvvгийн vе. Одоогоос 2500-гаад жилийн өмнө. Яагаад гэвэл тэр vед бөө мөргөл төрийн шашин байсан. Тэр vеийн төр бол бөөгийн үзэл санаагаар зохион байгуулагдсан, бөөгийн vйл ажиллагааг явуулдаг төр байсан. Тэр vед ч, дараа нь ч төрийн тэргүүн өөрөө бөө байсан юм. Энэ нь шашин, төр хоёр нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө хүн өөрийн дураар төрийн үйл ажиллагааг явуулдаг байсан тэр vеvvд бол бөөгийн шашин монголын ард тvмний хамгийн гол шашин байсан тvvхэн vеvvд юм. Төр шашны хэрэг холилдож байсан vеvvд Чингис хааны үеээс дуусгавар болж,. Чингис хаан төр шашин хоёрыг салгасан. Салсан бөө нь Чингистэй хамтарч тэмцэж байгаад Чингис хааныг байхад нь шашин талаараа чингис түүний ах дүүстэй буруу харьцсанаас цаазаар авахуулсан.

    -Та Чингис хаан, бөө мөргөл хоёрын холбоог хэр үздэг вэ?

    -Холбоотой. Чингис өөрөө бөөгийн шашинтан хүн. Бөөгийн ёсыг сайн мэддэг. Тиймийн учраас Тэв тэнгэр зайранг ёс жаягаа зөрчсөн гэж цаазаар авдаг шvv дээ.

    -Монгол бөөгийн гайхамшиг гэвэл бий юү?

    -Байлгүй яахав. Гэвч миний мэдэх цөөхөн том бөө нар байхгүй болчихож. Мэдээж хүний зовлонг нимгэлнэ гэдэг их тус. Бөө нар тулгын гурван чулуун дээрээ бөөлөх нь наад захын зүйл. Гайхмаар зүйл маш их бий. Жишээ нь: нөхөр нь анд явахад бөөлж байгаад хормой дээр нь ангийн үс жаахан хийгээд та төдий тооны ийм ийм амьтан агнана гээд явуулахад нөхөр нь яаж л хичээгээд илүү ч vгvй дутуу ч vгvй яг л нөгөө хэлсэн тоогоор нь агнасан тохиолдол байсан. Түүнчлэн нөхөртөө та цагаан булга агнахнээ гэж хэлэхэд нь нөхөр нь vнэхээр цагаан булга олж алаад эхнэртээ алсангүй гээд ууланд нуугаад ирэхэд нь авгай нь та тэнд л нуусан байна шvv дээ гээд нуусан газрыг нь хэлж байсан. Ганцаараа ууланд явж байгаа хvнийг юу дагаж яваад тийм мэдээг өгчихөв. Энэ бол гайхамшиг. Энэ мэт шууд ямар ч зөрөөгүй хэлдэг байсан гайхалтай бөө нарын бодитой жишээ маш олон. Байгальтайгаа айхтар зохилдож байгаа биз. Нисдэг бөө, хулгай барьдаг бөө, цас бороо оруулдаг бөө гээд янз янзын бөө байсан.. Би ч түүнийг мэдэх юм. Харин тийм бөө одоо гарч ирэхгүй л байна. Хэрэв байвал манай төрд их л хэрэгтэй байх даа.
    -Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

    Ж.Алтантуяа

  • ШАВЬ НАРЫН ХАМТ ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Яармагийн дэнжийн өмнө орших уулын аманд тахилга хийж, хуяглан бөөллөө.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл болон шавь нарын оролцсон тахилгын үйл ажиллагаатай танилцлаа. Шавь нар отог, отгоор байрлажээ.
    Тахилгын эхэнд Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл толгойлж эхэлж, дараа нь шавь нар нь дараалан бөөлөв. Түүний шавь нарын бөөлөлт, үйл ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.

     

     

     

    djmedia:101
  • 2012.05.13-ны өдрийн Зүүн Хараа Ноён уулын тахилга: Удган Ш.Э-ийн буултаас

    Нартын орны үрс
    Алиагаа алдсан амьтад
    Далайн мандлаас цаашихыг нь
    Даанч мэдэхгүй дээ
    Агаар мандлаас дээшхийг
    Арайч мэдэхгүйдээ
    Эх дэлхий ээжийнхээ
    Элгэн биенээс үүссэнээ
    Огт оргүй тэнгэрээс
    Оюун санаагаар биежсэнээ
    Хүн төрхөө алдагсад
    Мөн чанараа гээгсэд
    Ухаарч ойлгоогүйд
    Удмын тэнгэрүүд хилэнтэй
    Хүн төрөлхтөний үйл хэрэг
    Хөрст дэлхий ээжийн
    Хүсэл зорилгод нийцэхгүй байна
    Орон дэлхийн уудамд
    Огт оргүй зайд
    Цаг хугацаанд баригдахгүй
    Цаглашгүй их тэнгэр
    Хий дүртэн
    Хийсгэлэн биетэн
    Хийсвэр оюун санаатнуудаас
    Биелэж бүтсэнээ мэдэхгүй байна
    Оюун санааны тэнгэрээс
    Оргиж их буугаатангууд
    Мөнх хөх тэнгэрээс
    Мөргөл залбирал хүртээтэнгүүд
    Хөрст этүгэн дэлхийн
    Зүрхэн дээр оршоотонгууд
    Хүмүн төрөлхөт заяаны
    Мөн чанарыг гээгээтэнгүүд
    Билигийн сүв нь нээгдэж
    Билиг оюун нь хаагдсанд
    Мөн чанараа алдаж
    Мөхөл сөнөлд хүрснийг
    Үүсгэгч нар хүлээхгүй
    Үр дагаварыг нь хариуцахгүй
    Хөрст этүгэн эхийн
    Өвөр дээр эрхлэх
    Хүмүн төрөлх заяаны
    Мөн чанарыг илэрхийлэх
    Заяагаа хайж
    Залбирч байгаа нь талархалтай ч
    Дайр этүгэн эхийн хилэнд өртөж
    Дарьтай торхон дээр сууж
    Дальдарч байгаа амьтад
    Дагжин байгаа үрс
    Өндөр тэнгэрийн үрс гэхэд
    Үнэмшимгүй болжээ
    Өндөр дээд шүтээнээ гэж
    Өргөж тахиж байгаа бол
    Өнгөтийн орны үрс борчуул
    Өмөг гуйгаад мөргөж байгаа бол
    Ихэсийн алтан онгоноос
    Ивээл гуйгаад ирж байгаа бол
    Хамаг Монголын хаанаар
    Хан тэнгэрт гэрчлэгдсэн
    Өргөн дайдыг эзэллээ гэж
    Өөртөө омогшсон
    Эзэн хааны дархлагдсан шүтээнд
    Ивээл гуйгаад мөргө
    Тэнгэрт гэрчтэй шүтээн юм шүү
    Тэрсэлдсэнд халтай онгон юм шүү
    Өнгөтийн орны борчуул
    Өмөг гуйсан амьтасад
    Айлтгаж хэлэх үг байна
    Өндөр этүгэн ээжий чинь юмаа
    Өмөг ихтэй тэнгэр эцэг чинь юмаа
    Бие чинь этүгэн эхээс үүсэлтэй
    Билиг оюун чинь тэнгэрээс эхтэй
    Этүгэн их шүтээний
    Эмзэг нарийн эрхтэнийг
    Эрдэнэс нэрээр цөлмөж
    Гал болгон шатааж байгаа
    Гангараа болгон зүүж байгаа нь
    Өнгөтийн орны үрсийг
    Өлсөхөөрөө өөрийгөө иддэг
    Өтнөөс өөрцгүйд бодно
    Хөгжил гэдэг
    Хөгжил гэдэг
    Хөнөөлийг өөртөө дуудсан
    Хөөрхий нялх борчуул
    Сүүлийн 100 жилд
    Сүйрлийг өөртөө авчирсан
    Оюун санаанд нь
    Оргүй их баялаг байтал
    Орон лусаа ухаад
    Ойгүй гасланд унасан
    Харцын үрс
    Хааны зэрэгт хүрдэггүй юм
    Хан төрийг түшдэггүй юм
    Алтан ястай
    Ариун цустай
    Тэнгэрт тамгатай
    Өнгөтөд зүстэй амьтныг
    Дээрээс нь илгээнэ
    Дэргэд лусаас түшэхэд
    Олон түмний онцгой мэдрэмж хэрэгтэй
    Олж өргөх хэрэгтэй
    Энэ орон дэлхийн
    Эзэн болсон тэнгэр нь
    Цагаан зүгийн тахилтай юм
    Цай сүүний нэхэлтэй юм байна
    Цаг хугацаанд баригдаггүй
    Хий биеэрээ хийсэж
    Огт оргүйгээр оргиж
    Орон дэлхийгээ эргэж байдаг юм
    Эгэл ардын үрс
    Эрдэм номтой байсан ч
    Хааны язгуурт хүрэхэд
    Төрөл солих хэрэгтэй
    Алтан ястай
    Ариун цустаныг
    Олж өргөвөл
    Олон түмэн түшвэл
    Өеөдсөн төр өндийж
    Өнчирсөн түмэн сэргэнэ
    Хүмүн төрөлхтөн
    Хөгжихийн хэрээр
    Хөнөөл дууддаг юм байна
    Ариун сайхан үүсгэлдээ
    Аюулыг авч ирдэг юм байна
    Алтан сайхан лустыг
    Ашиг болгож хараатангууд
    Үйлээ удахгүй үүрнэ
    Үйлс заяа нь харлана
    Хоёр зууны дараах
    Хорлолын эхийг тавилаа
    Эх дэлхий ээжийгээ
    Эндэж халахад хүргэлээ
    Усан эрдэнэ ширгэж
    Ургамал ногоо хатахад
    Алтан дэлхий этүгэний
    Амьсгал тасрана
    Агаар мандал замхарна
    Улаан элсээр шуурсан
    Улаан нар нь төөнөсөн
    Ув улаан цөлд уйтгарлаж явна
    Балга ус олдлооч
    Балгахын заяа үгүй
    Эвэр хошуутай амьтан болж
    Энэлэх үйлийг эдлэнэ
    Хаа долоон зууны өмнөөс
    Домог болгон шүтэж
    Ихэсийн ариун шүтээн гэж
    Дархалсан газар нь
    Хан төрийн харъяалалаас гарснаас
    Өндөр төр өеөдсөн
    Өргөн түмэн өнчирсөн
    Заяачууд нь холдсон
    Зам мөр нь бүдгэрсэн
    Онголсон шиг онгол
    Дархалсан шиг дархал
    Эрдэнийн лусыг хөндөөтөнгүүдэд
    Элгэн биенд нь халдаатангуудад
    Эрээ цээргүй авирлаатангуудад
    Алтан биенд нь халдаатангуудад
    Хилэн уураа гаргаж
    Хэрэг үйлсийг нь зогсоо
    Үйлийнх нь үрийг
    Үрийх нь үрд үүрүүл
    Хоёр үеийн цаана
    Хорлол болгож очуул

  • “Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг

    Энэ нь эртээс бөөгийн зан үйлийг дээдлэн тахиж, ёсчлон биелүүлдэг байсныг гэрчилнэ. Харин XX зууны төгсгөл, XXI зууны эхээр Монгол Улсын нийт өрх айлын талаас илүү нь гэртээ удган, зайрантай болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэдгээрээс хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх. Тиймээс бөөгийн зан үйлийн үүсэл хөгжил хийгээд хуурамч бөөгийн тарьсан уршгийг анхааруулга болгох үүднээс уншигч Та бүхэнд доорхи бичлэгийг хүргэе.

    Мөнх тэнгэр монголчуудын Шүтээн
    Одоогоос 5000-7000 жилийн тэртээ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг гол, мөрний эхэнд буюу эрс тэс уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүссэн нүүдлийн соёл иргэншлийн үед монгол бөөгийн шашин үүссэн тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.
    Энэ зан үйл МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч нүүдэлчдийн анхны төрийг бүрдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс болж байв.

    Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаан Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх нар аливаа шашныг ялгалгүй тэгш хүндэтгэн үзэж байсан ч тухайн үед бөөгөөс бусад шашнаас тэргүүн сонгоогүй байдаг.
    Үүнээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол зан үйл нь бөөгийн зан үйл байсан ба Чингис хаан цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг Улсын их зурхайч Бэхид, хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зайранг Улсын их бөөд өргөмжилж байжээ.

    Гэтэл Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж улмаар уг шашныг тэтгэн дэмжсэнээр бөөгийн зан үйлийг тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан байна. Ингэснээр хаад ноёдын санаа хоёрдож, шарын шашны нөлөө ихсээд зогсохгүй дэлгэрэн хөгжих нөхцөл бүрджээ.
    Одоогоос хоёр мянган жилийн тэртээгээс шарын шашин өөрийн үзлээ бидний өвөг дээдэст өвлүүлэн үлдээж, монгол бөөгийн зан үйлийн үзэл санааг өөртөө шингээн авч их хүчийг олжээ. Тэр үеэс Монгол бөөгийн зан үйл хувиран өөрчлөгдөж дотроо задарсан байдаг.
    Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн зан үйлийнхээ язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарчээ.

    Бөөгийн шашин нь хүн амьтан өөд болмогц амин сүнс нь дээд тэнгэрийн оронд очоод тодорхой хугацааны дараа удам судрынхаа нэг хүнийг тамгалж / сонгож/ бөөгийн онгод болон бууж, түүний болон ах дүүсийнхээ амьдралыг бүх талаас нь хамгаалдаг аж. Харин тамгалагдсан хүнийг “Улаач” гэдэг.
    Нэгэн бөө судлаачид “Орчин үед шарын бөө нь байсаар байгаа ч түүнийг хүмүүс шарын шашин хэмээн ойлгож бөө мөргөлийг бараг устсан гэж үздэг.

    Бөөгийн шашин амьдралд ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдгээрээ онцлогтой” хэмээн тайлбарладаг юм билээ.

    Бөө мөргөлийн утга учир буюу жинхэнэ бөө
    Жинхэнэ бөө хүмүүсийн өвчин, зовлон, саад, тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг гэдэг.
    Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм. Зарим бөө “Тайлга тахилгын үеэр хүмүүс үзүүлэхээр ирэхдээ улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмссөн байвал миний хүч илүү хүрдэг.
    Хар өнгийн хувцастай хүнд хүч хүрэхгүй буцаж ойдог” гэж ярьдаг. Бөө нар зан үйлээ үйлдэж байхад нь харьцаж байдаг гол зүйл нь онгод юм.
    Арван хэдхэн настай жаахан охины сахиус нь настай өвгөн болж буух үед царай зүс, зан төрх нь өвгөний дүрд хувирдаг байна. Зарим сахиус омголон буюу үсэрдэг, модонд авирдаг, нисдэг байвал улаач тамирдаж ухаан алдах нь ч бий. Бөөгийн зан үйлийг эрдэмтэд олон жилийн өмнөөс судалсан байдаг.
    Тухайлбал, 1960- аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийхдээ Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ.
    Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар буй. Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө.

    Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ. Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор төрж буй.

    Сүсэг бишрэлийн төлөөс хуурамч бөө
    Энэ онд дээд тэнгэрийн дуудлагаар 20 мянган бөө монголд төрөх ажээ. Үүнээс үзэхэд 10айлын нэгд нь бөө төрөх бололтой. Аливаа шашныг шүтэн бишрэх нь тухайн хүний эрх чөлөөний асуудал л даа.
    Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд өөрийгөө бөө хэмээн нэрийдсэн хэнийг ч хамаагүй шүтэж, янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайсаар байгаа нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Сүүлийн үед бөөтэй холбоотой эмгэнэлт хэргүүд олноор гарах болсныг дараахь үйлдэл нотолно.
    Өнгөрсөн онд өөрийгөө бөө гэх Ф.Баянжаргал 21 настай бүсгүйг “Чи удган юм байна” хэмээн мунхруулж гэмт хэргийнхээ золиос болгосныг хүн бүхэн санаж байгаа байх. Тэрбээр Дэнжийн-1000-д амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол эзэмшээгүй шахам нэгэн аж. Өөрийгөө бөө хэмээн элдвээр ярьдаг байж.

    Нэг удаа найзтайгаа явж байхдаа Н.Гэрэлмаа гэдэг эмэгтэйтэй танилцсан байна. Н.Гэрэлмаа тэднийг машиндаа суулгаад засварын газар уруу явах хооронд Ф.Баянжаргал “Чиний машинд албин чөтгөр байна” гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн гэдэг. Улмаар түүний Солонгост ажиллаж байгаад ирсэн эмэгтэй дүүгийн утасны дугаарыг авч, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоожээ.
    Эцэстээ бөө гуай Н.Гэрэлмаагийн дүү бүсгүйд дурласан хэмээн өдөр шөнөгүй утасдаж эцэст нь түүнийг Солонгосоос ирсэн дунд эгчийнх нь хамт гэртээ дагуулж очоод бэлгийн гаж үйлдэлд уруу татахыг оролдсон байдаг.
    Бэлгийн гаж донтон гэдгээ мэдэгдсэн ч дүүг нь “Надтай гэрлэхгүй бол боож үхнэ” гэж сүрдүүлж байгаад Дархан хотод дагуулан очиж зочид буудалд байрлажээ. Тэгээд “Танайхан бид хоёрыг ойлгохгүй байна. Чи миний эхнэр болохгүй бол амиа хорлоно. Хоёулаа хамт үхье” хэмээн ятгаад архидан согтуурч, судсыг нь ханажээ.

    Гэтэл гэмт хэрэг хийсэнФ.Баянжаргалыг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Учир нь Ф.Баянжаргал хохирогч бүсгүйгээр “Гомдолгүй” гэсэн бичиг хийлгээд прокурорт өгсөн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой.
    Энэ мэтчилэн өөртөө итгэтэл мунхруулж мөнгийг нь галд шатаах, сүр хүчтэй хэмээн итгүүлэх гэж машиныг нь дэлбэлэх, ад зэтгэрийг нь хөөх нэрээр зодох, “Чи сахиустай юм байна. Авахгүй бол танайханд муу юм болно” гэх мэтээр дээд тэнгэрийн нэрээр далайлгаж мөнгө олдог хуурамч бөө олширсоор байна. Өөрөөр хэлбэл, манай улсад бөө нар шинэ бөө төрүүлэх, засал хийх нь бизнесийн сүлжээ болон өргөжжээ.
    Түүнчлэн өөрийгөө бөө боллоо хэмээн итгэж байшингийн тагт, мод зэрэг өндөрлөгөөс үсэрч бэртсэн, түүдэг гал дээгүүр харайж түлэгдсэн залуус сүүлийн жилүүдэд Гэмтлийн эмнэлэг, Түлэнхийн төвөөр үйлчлүүлэх нь олширч байгааг эмч нар хэлж байгаа.

    Зарим хохирогч шүүхэд өргөдөл гаргаж асуудлыг шийдүүлэх гэдэг ч харамсалтай нь бөө нарын хэргийг шийдэх боломжгүй байдаг гэнэ. Учир нь тэдний залилан, хүн амины хэргийг шүүн таслах хуулийн заалт, зүйл анги эрүүгийн хууль болон бусад хуульд байдаггүй. Харин сэтгэлзүйчид үүнийг хүмүүсийн сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж, сүнс, ид шидэнд итгэдэг нь тухайн хүн бүрэн боловсроогүйн шинж гэж үзэж байна.
    Энэ онд тодрох 20 мянган бөөгийн түрүүч аль эрт манай урлагийнхан дотроос ч төрөөд байгаа. Тухайлбал, жүжигчин Ц.Ганзориг, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн, УГЖ С.Жавхлан, дуучин Т.Эгшиглэн, реппер Gee гээд тоочвол барагдахгүй л дээ. Эднийг хуурамч, эсвэл жинхэнэ гэдгийг нь хэн ялгах вэ. Ямартаа ч бусдыг онгод тэнгэртээ уриалан дуудсан бөө нарын балгаар гэмт хэргийн тоо өсч байгааг л мэдэж байна.

    Бөөгийн сахиустай хэмээн мунхруулж “албин сүнс” дуудаж өгдөг
    Эртнээс монголчуудын төрийн шашин нь бөөгийн зан үйл байсан хэмээн үздэг ч өнөөдөр замд таарсан бөө, удганыг шүтэх нь ихэсч байна.
    Бөөгийн нэрээр “бизнес” эрхэлдэг хүн олширч байгааг дээр дурдсан. Уг нь жинхэнэ бөө болох улаачийг дээд тэнгэрээс сонгодог ажээ.
    Тухайн улаач сахиусаа удирдаж авахын тулд зүг нийлэх бөөг багшаа болгон сонгодог юм байна. Ингээд жинхэнэ бөөгийн сахиус авах гэж буй дээд тэнгэрээс тамгалагдсан хүн онгод сахиусаа бүрэн удирддаг болтол багшийнхаа дэргэд доод тал нь хоёр, цаашлаад 10 жилийн хугацаатай байх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн бөө, удган Таныг “Чи сахиустай юм байна. Түүнийг чинь дуудаж өгье” гэвэл худлаа бололтой.
    Учир нь дээд тэнгэр хүртэл шаталсан гурван үе давхаргатай ба хамгийн доод үед тэнүүчилж байдаг ад зэтгэр буюу тэнэмэл сүнсийг хэдхэн хоногийн дотор дуудаж өгнө гэсэн үг.
    Ийм сүнсийг өөртөө буулгасан улаач амиа ч алдаж болзошгүй. Цаашлаад балмад хэрцгий үйл хийхэд хүргэдэг аж. Энэ мэтчилэн хуурамч бөө, удгантай холбоотой балгийг дурдвал барагдахгүй л болов уу.
    Ажил хийж биеэ зовоолгүй мөнгө олох боломж хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авахыг хажуунаас нь харахаас өөр ямар ч аргагүй бололтой.

    Энэ үзэгдэл даамжирсаар эцэстээ монголчууд бүгдээрээ бөө болох янзтай. Нэгэнт л энэ онд олон мянган бөө төрөх сонин учрал тохиож байгаа хойно эртхэн шиг улсынхаа нэрийг өөрчлөөд “Бөө улс” гээд нэрлэчихвэл зүгээр юм биш үү.
    М.НАРАНБОЛД

  • ДАРХАДЫН АЛДАРТ ЗАЙРАН ЧУЛУУНБААТАРЫНД ЗОЧЛОВ.

    Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зочилсон байна. Монголын бөөг уламжлан авч яваа цөөхөн цөө нарын нэг нь Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар юм. Дархад бөөгийн уламжлалт мөн чанарыг хадгалж яваа түүнд талархахаас аргагаүй билээ.
    Дархадын алдарт удган Цэгмэдийн хүү, Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатарын амьдрал үйл ажиллагаатай танилцаад Онгодын өргөөгөөр орлоо. Үе уламжлан дамжиж ирсэн онгодын өргөөнд саатан морилоход таатай байлаа.
    Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар гуйад МБНЭ-ийн нэгдсэн тахилгад толгойлон бөөлж залуу үедээ, түмэн олонд бөөлөлтөө харуулахыг хүссэн юм. Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар болон гэргий нь хамтдаа нэг нэгдсэн тахилга дээр урлагын тоглолт хийж, тахилга дээр толгойлж бөөлөхөө илэрхийлсэн байна. Энэхүү саналд МБНЭ-ийн Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
    Д.Хүрэлбаатар