Category: Монголын түүх

  • Чингис Хааны хөргөнд ямар нууц байна вэ?

     

    Монголд энэ зургийн хуулбар нь байдаг бөгөөд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Тайбэй хотын Үндэсний Музейн Ордон уг хөргийг ховор нандин эд зүйлсийн жагсаалтад багтаан нарийн чанд хадгалж зөвхөн онцгой тохиолдолд дэлгэн үзүүлдэг байна. Зургийн эхийг эрдэмтэн Аким Тайбэй хотод айлчилж байхдаа музейн зөвшөөрлөөр тусгай дэг жаяг, хатуу хамгаалттайгаар үзжээ.

    Найман зууны тэртээх эртний Юань гүрний нийслэл Ханбалиг /өнөөгийн төв Бээжин/ хотод Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 50 жилийн дараа Хубилай хаан тэр хөргийг бүтээлгэсэн байж болох талаар эрдэмтэн Баяр хөндөж ярьсан. Мөн монголч эрдэмтэн Моррис Россаби энэ зургийг хэрхэн бүтээсэн түүх маш сонирхолтой бөгөөд одоо болтол энэ нууцыг задалж амжаагүй болохыг дурдсан юм.

    Дэлхийн хамгийн алдартай хааны энгийн боловч бодол хураасан хөрөг бүх дэлхий даяар танил болж хэвлэн нийтлэгддэг бөгөөд сүүлийн үед энэ зургийг ямар нэгэн онцгой зүйлийг нууцалсан болох талаар эрдэмтэд ярьж эхэллээ.

    Зурагт хааны хойч үедээ хэлэхийг хүссэн үгсийг нууцалсан бөгөөд яг юуны тухай хэрхэн байршуулсан нь маш том анхаарал татаж байна. Түүнээс гадна энэ нууцыг эртний монголчуудын түүх соёл, хэл ярианы мэдлэгтэй магадгүй Чингис хааны итгэл хүлээсэн элч тайлах боломжтой хэмээжээ.

    Та бүхэн энэ зургийг сайтар ажиглаарай. Дэлхийн Их Хаан ирээдүй үед үлдээсэн захиас бас монголчуудын сүр хүчийг магтан дуулсан байж болох бөгөөд Та гайхамшигт нууцыг нээх ховор азтан болж дэлхийг шуугиулахыг үгүйсгэх аргаггүй юм..

    Ямартаа ч Их хааныхаа хөргийг тэнгэрт өргөн магтан дуулцгаая. Монгол хүн бүрт энэ мэдээг үтэр түргэн хүргэсүгэй Хаан хэмээсэн бус уу.

    www.URLAG.mn

  • Эзэнт гүрнийг эмхлэн мэдэгч их хатан Дөргэнэ

    1241 онд Өгэдэй хааныг нас барсны дараа түүний их хатан Мөхэ уламжлал ёсоор төрийн хэргийг түр засаж байв. Хаан Мөгэ хатандаа нас барахаасаа өмнөхөн: “Чи төрийн хэргийг хамаар. Ширэмүнийг нас биед хүрэхэд нь хожим дэмжиж, хаан ширээ хамааруул” гэж нэг бус удаа захисан тухай түүхэнд өгүүлсэн байдаг. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг хатан байсан ч харамсалтай нь удаан насалсангүй, их хааныхаа дараахан өвчнөөр тэнгэрт хальжээ. Ширэмүн энэ үед хаан ширээнд сууж төрийн хэрэг жолоодоход балчир байжээ. Гэвч Дөргэнэ хатан Мөхэ хатнаас нэн цэцэн, илүү сэргэлэн бөгөөд Өгэдэй хааны ахмад хөвгүүний эх болох тул хааныг нас бармагц сэмээр дөрвөн зүг найман зовхист элч томилж, өртөө дамжуулан явуулаад, Өгэдэй хааны ах дүү, үр ач, сайд түшмэд, ихэс ноёдод гашуудлын мэдээ хүргүүлж, басхүү “Шинэ хааныг сонгон тогтоохоос өмнө хэн нэгэн хүн албан ёсоор түр төрийг захирч, цэрэг засгийг хамаарч, хууль цаазийг чангатган, ард иргэдийг амаржуулвал зохино” гэж хэлж явуулсан байна.

    Ингээд Далан Даваа гэдэг газар хуралдаан хийж, шинэ хааныг өргөмжлөх тухай асуудал хэлэлцүүлсэн боловч, тэр чуулганаас хэнийг хаанд өргөмжлөх талаар тодорхой шийд гаргалгүй, Дөргэнэ хатанд төрийн хэргийг түр хамааруулахыг даалгасан байна. Өгэдэй хааны ах Цагадай хийгээд бусад сайд түшмэд: “Дөргэнэ бол Өгэдэй хааны ахмад хөвгүүний эх учраас хуралдаан хийж, шинэ хааныг сонгох хүртэл албан ёсоор түр төрийн хэргийг засвал зохино” гэж хэлсэн байна. Тэр үед Цагадай Чингис хааны хөвгүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр ихтэй байжээ. Ийнхүү Дөргэнэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1241- 1246 он хүртэл Их Монгол Улсын төрийг барьсан бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд дотроос анх их төрийн үйл хэргийг хамаарсан хүн юм.

    Дөргэнэ хатан арга ухаан, авьяас билэг хосолсон хүн тул олон ноёд түшмэдийн зөвшөөрлийг олжээ. Яг энэ үеэр Мөхэ хатан зол бусаар Өгэдэй хааны хойноос тэнгэрт хальсан байдаг. Дөргэнэ хатан энэхүү боломжийг ашиглан төрийн эрхийг ганцаар эзэгнэж, ордны дотоод болон гадны олонхи ноёдын байр суурийг хамгаалах ба тэдэнд бэлэг сэлт хүргэх зэргээр Өгэдэй хааны төрөл садан хийгээд сайд түшмэд, жич цэргийн ноёдыг өөртөө татаж, байр сууриа бэхжүүлэн биедээ үйлчлүүлэх болжээ. Тэр элдэв бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир цөм түүний зүг хандаж, эрх мэдэлд нь оржээ. Дөргэнэ хатан ийнхүү ханхүү Ширэмүний бага балчирыг чадамгай ашиглаж төрийн эрх барьж байсан бусад эмэгтэйчүүдийн дотроос хамгийн хүчирхэг хүн болон тодров. Тэрбээр монголын эзэнт гүрний төв нутаг болох Хангайн уулсын өвөр, Орхоны сав газарт Өгэдэй хааны бариулсан нийслэл Хархорум хотын дэргэдэх нүүдлийн ордоосоо улс орныг засаж байв. Монголчуудын хувьд энэ газар гол ус ихтэй, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, зундаа зүлэг ногоо сайтай, өвөлдөө хүн зон мал сүрэгт нөмөр нөөлөг бүхий уул нуруудтай тааламжит сайхан тал нутаг байв.

    Гэвч хоёр үндсэн шалтгааны улмаас монголын хааны ордон дотор түунийг эсэргүүцэгчид гарч ирсэн байна. Тэрбээр татварыг бүхий л аргаар нэмэгдүүлэхийг хичээхийн сацуу төвлөрсөн засаг захиргааны эрх мэдлийг бууруулах, хаан болон төрийн хэргийг гартаа атгасан ордны сайд түшмэдийн эрх мэдлийг багасгах гэсэн нь татварын бодлоготойгоо эрс зөрчилдөх болжээ. 1240 онд умард хятадаас авах татвараа хэрхэн нэмэгдүүлэх талаарх асуудал дээр хаан, хатан хоёрын санал зөрөх болсон тул Өгэдэй хаан төв азид олон жил суусан туршлагатай захирагч болох лалын шашинтан Махмуд Ялавичийг дээд шүүгчээр томилжээ. Дөргэнэ хатан түүнд дургүй байсан учир өөрийн талын Абдур Рахман гэгчийг татвар хураагчдын ахлагч болгожээ. Өгэдэй хааныг амьд сэрүүн байхад Дөргэнэ хатан энэ мэтээр ордны доторхи хатан, сайд түшмэдтэй өшөө хонзонтой байсан бөгөөд тэр нь цаг өнгөрөх тутам нэмэгдсээр байжээ. Иймээс төрийн эрхийг гартаа атгаж, байр сууриа бататгамагц тэдгээр хүмүүсээс өс хонзонгоо авахыг бодсон байна. Юуны түрүүнд Жүндү балгадад элч томилон, хятад иргэний бүххэргийг ерөнхийлөн хамаарагч баруун газрын хүн Махмуд Ялавичийг баривчлуулахаар хүн явуулав. Дөргэнэ хатны элч хятадын Жүндү хотод хүрсэнд Махмуд Ялавич тэднийг халуунаар угтан авЧ, гурван өдөр гурван шөнө архи дарс уулган, туйлаас хүндэтгэн дайлж, энэ завсраа морь унаа, хоол хүнс зэрэг замд хэрэглэх зүйлээ яаруу сандруу төхөөрч аваад, шөнө дөлөөр хэдэн морьтон дагуулан оргон зуттаж, сэмхэн Өгэдэй хааны 3 дугаар хөвгүүн Хүлгэн дээр дутаан очиж хоргоджээ.

    Дөргэнэ хатан Өгэдэй хааны баруун гарын чинсан бөгөөд их бичээч Чингайг бас барьж авахаар төлөвлөж байжээ. Гэвч Чингай авхаалжтай сэргэлэн хүн байсан тул аюулыг урьдчилан ухаж мэдээд, Дөргэнэ хатны гар хөдлөхөөс өмнө өөрийн хүмүүсээ дагуулж, мөн л Хүлгэний дэргэд дутаан очсон байна. Энэ хоёр дутаан ирээд амь аврахыг гуйсанд, Хүлгэн тэднийг хэдэн үеийн гавьяат сайд хэмээн өрөвдөөд дэргэдээ үлдээжээ. Дөргэнэ хатан тэдний хойноос хэд хэдэн удаа элч томилон явуулсан боловч Хүлгэн элдэв шалтаг заагаад гаргаж өгсөнгүй. Ялавич, Чингай хоёрыг буцаан авчирч чадахгүй болсноо мэдээд Дөргэнэ хатан Өгэдэй хааны их түшмэл байсан Имад, Мухамед гэдэг хоёр хүнд худал өчиг өгч, тэр хоёрыг хорлуулах гэсэн боловч тэд ийм бузар булай хилс хэрэг үйлдэхээс татгалзсан тул Дөргэнэ хатан тэднийг баривчлуулан гянданд хорьжээ. Түүний хойно туркестаны олон хот балгадыг захирч байсан Мусахад байдал мөн л муу болсныг мэдээд Батын дэргэд дутаан очиж хоргодсон байна. Дөргэнэ хатан Ялавич, Чингай, Мусахад гурвыг барьж чадаагүй тул Цагадайн омбул хөвгүүн Хархүлэг хийгээд Цагадайн сул хатан Хүрбуха, жич Аргун гурвыг перс газарт томилон явуулж, тэндэхийг захирч байсан Хулчисыг баривчлан авчирч гянданд хорьжээ. Тэгээд түүний оронд Аргуныг томилон явуулж персийн захирагч болгосон байна.

    Дөргэнэ хатан ордны дотоод, гадаад эрхийг ингэж гартаа оруулан авсны дараа төрийн эрхийг голдуу Фатимагаар бариулах болжээ. Хэдийгээр хатан таван хүүтэй байсан ч тэдний хэнээр ч төрийн өндөр алба хашуулсангүй өөрийн шивэгчин байсан харь гаралтай эмэгтэйг хамгийн өндөр албан тушаалд томилсон нь Фатима гэгч байв. Фатима Өгэдэй хааны үеэс Дөргэнэ хатантай зориуд уулзан итгэлийг олж, төрийн түшээдийг хорлон алж эхэлсэн байна. Тэрбээр персийн Туси хотоос олзлогдон ирсэн далд явуулгатай, ов мэхтэй нэгэн байжээ. Ийнхүү Өгэдэй хааныг амьд сэрүүн байхад Фатима нууцаар Дөргэнэ хатантай сүлбэлдэн ойртож, хов жив зөөж, хутган үймүүлэх ажил хийдэг гол хүн нь болжээ. Тэрбээр хатны амин ба албан хэрэг, ялангуяа улс төрийн хэрэгт оролцон хов живээр хөөцөлдөж, Чингай Ялавич зэрэг төрийн үнэнч сайд түшмэдүүдийг гүтгэн, Дөргэнэд худал үг зохион мэдүүлж, өстөн болгосон гол хүн бол тэр байжээ. Дөргэнэ ордны болон шинээр эрхшээлдээ оруулсан газар нутгийн захиргааг өөрийн дураар өөрчилж, хятадаас турк хүртэл бүх газар нутагт өөрийн талын хүмүүсийг захирагчаар томилон суулгажээ. Түүнийг зарлигийг дагалгүй эсэргүүцсэн түшмэдийг олны өмнө хатуу шийтгэж байв. Тухайлбал дорнод ираны хэргийг хамаарч байсан уйгур гаралтай бичгийн түшмэл Коргуз Өгэдэй хаанд үнэнч хэвээр байж, Дөргэнэ хатныг ихэд хилэгнүүлснээс ам руугаа чулуу чихүүлж, үхэх ялаар шийтгүүлжээ. Түүний хувьд хамгийн ээдрээтэй асуудлын нэг нь өнөөгийн хятадын умард нутаг байв. Тус газарт суух монголчууд ялангуяа түүний хоёрдугаар хүү Годан хатан эхийн захиргааг хүлээн зөвшөөрөхгүй байв. Годан эхээсээ төрийн эрхийг булаан авч их хаан болох санаатай байв.

    Фатима ийнхүү төрийн хэргийг дам мэдэх болсны хувиар Чингай, Ялавич зэрэг хүмүүсийг хамгаалж байсан Өгэдэй хааны хүү Хүлгэнд хор уулган хороолгосон байна. Хүлгэн нас барахын өмнө ах Гүюгт элч илгээж: Фатима намайг хорлов. Намайг үхсэний дараа миний өшөөг авч өгөгтүн” гэж хэлүүлжээ. Түүний ийнхүү нас барсныг сонсоод Гүюг ихээр хилэгнэн дарлаж, эхдээ элч томилон илгээж: “Фатимаг авчруул” гэсэнд Дөргэнэ хатан: “Би өөрөө дагуулж аваачиж өгье” гэх мэтээр шалтаг заагаад өгөөгүй “байна. Улмаар төр самуурч эхэлсэн тул Дөргэнэ хатан үймээн дэгдэж магадгүй гэж эмээгээд, дөрвөн зүг найман зовхист элч илгээн, Чингис хааны алтан ургийн хийгээд олон газрын ноёд түшмэдийг “Далан Даваанд хлрэлцэн ирж, их хааны орыг сонгох хуралдаанд оролцогтүн” гэж зарлав. Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлсэн Ширэмүнийг амьд сэрүүн Зайхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч, нөгөө талаар нөлөө бүхий ноёд түшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх хүсэлтэй байсан учир Дөргэнэ арга буюу их хуралдайг хуралдуулахаар шийдвэрлэжээ.

    Дөргэнэ хатны жолоодлогоор 1246 оны хавар Монголын Эзэнт Гүрний гуравдутаар үеийн их хааныг сонгох их хуралдай эхлэв. Урьд Өгэдэй хаан лөрөв дэх хөвгүүн Хүчүгээр их суурийг залгамжлуулахаар тогтсон байжээ. Гэвч Хүчү 1236 онд өмнөд Сүн улстай байлдаж байгаад нас барсан байна. Хүчүг нас барсны дараа Өгэдэй хаан түүний ахмад хөвгүүн Ширэмүн ба Тулуйн ахмад хөвгүүн Мөнх хоёрыг дотночлон хайрлаж, ордон дотор асран хүмүүжүүлээд их ор залгамжлуулахыг зорьж байжээ. Ширэмүн хэдийгээр түүний өвөөгийн сонгосон ёсоор их суурийг залгамжлах хүн байсан ч харин засаг барьж байсан Дөргэнэ хатанд Гүюгийг өргөмжлөх санаа байсан ба тэгээд ч Ширэмүн нас бага учир их суурющ Гүюгийг дэвшүүлсэн байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед Зүчийн хүү Бат ба отгон хүү Тулуйн угсааныхан түүнийг эсэргүүцэж, харин Өгэдэй Цагадайн угсааныхан хүрээлэн дагасан байна. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээнд залах хураддай Дөргэнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд 1246 оны зун амжилттай явагдсан байна.

    Гүюг хааны их орыг залгамагц юуны өмнө Фатимаг баривчлан авч, гав гинж зүүлгээд гянданд хорив. Тэгээд доод хүмүүстээ тушаал өгч шүулгээд, өчгийг нь гоггоож, ялыг нь тогтоон, өмссөн хувцасыг нь тайчиж, дээд доод сүвийг нь оёод, эсгийд боож голд хаян, усанд цацааж хороожээ. Энэхүү чимээг Дөргэнэ хатан олж сонсоод туйлаас хилэгнэж дургүйцсээр удалгүй нас баржээ. Дөргэнэ хатан хоёр удаа харийн хүнд хучээр богтлогдож байжээ. Тэрбүрийдтэрбээр эхнэр, эх, хатанхүн байхыгшаардахамьдралын хатуу бэрх замналыг нэр төртэйгээр биелүүлсэн бөлгөө. Түүний хүний эрхшээлд орж урагласан хоёрдахь нөхөр нь Өгэдэй байв. Тэрбээр түүнд 5 хүү төрүүлж өсгөсөн ч тэдний аливаад эв хавгүй ханддаг байдал, бусдын үгийг сонсдоггүй эрх дураараа зан, өөрийг нь үл тоомсорлох явдал зэргийг огтхон ч ойшоохгүй байсан бөгөөд зөвхөн тэднийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хамаг хүч анхаарлаа тавьсаар иржээ. Эцгийнх нь тэвчихэд бэрх зан байдал, этгээд зөрүүд хүсэл сонирхол зэргийг үл харгалзан тэрбээр Гүюгийг хаан болгосон ч хөвгүүдийнх нь хэн нь ч түүний энэ гавьяаг үнэлж талархал илэрхийлсэнгүй.

    Дөргэнэ хатан 1241-1246 оны хооронд таван жил төр барьжээ. Дөргэнэ хатан төрийг түр засаж байсан үеийн байдаыг Юань улсын шастирт:”Ард түмний хүч тэнхээ барагдаж, аж төрөхийн аргагүй болов. Төрийн хууль самуурч, дэглэм сулраад, ардын сэтгэлийг алдав. Өгэдэй хааны үеийн өршөөлт засаг үгүй болж замхрав” гэж тэмдэглэжээ. Гэхдээ Дөргэнэ төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг цэгцлэхийн төлөө хатуу ширүүнээс халшралгүй тэмцсэн шантрашгүй зоригт хатан, хаант төрийн шадар зүтгэлтэн байсныг түүхэнд тодоор тэмдэглэн үлдээсэн ажгуу.

    2012-10-11 16:43:32
    Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

  • Чингис хааны тухай таван баримт

    Үүнд
    1.Түүхчдийн бичсэнээр Монголын агуу хаан Чингис гадаад төрх нь монгол хүнээс огт өөр байсан гэдэг. Чингис хаан хүрэн үстэй, цэнхэр нүдтэй байжээ. Монголчуудаас гадна хятад, буриад, казах, тэр байтугай япончууд ч түүнийг өөрийн үндэстэн гэж маргалддаг.
    2.Чингис хаан улс орнуудын газар нутаг төдийгүй эмс хүүхнүүдийг нь ч эзлэн түрэмгийлдэг байлаа. Оросын эрдэмтэд Чингис хааны хромосомы Евразийн эх газарт байх 20 гаруй үндэстэн ястны гениэс илрүүлжээ. Энэ нь Чингис хаан бэлгийн маш их чадалтай хүн байсныг харуулж байна гэж судлаачид үзэж байна.Тэрбээр албан ёсны таван хүүхэдтэй байсан ч үнэндээ маш олон хүүхэдтэй байсан байж магадгүй. Их хаан болон түүний үр хүүхдийн генитэй 16 сая эр хүн одоо дэлхийд байгаа гэнэ.

    3. Чингис хаан маш харгис, хэрцгий хүн байсан гэдэг. Тэр тулалдаан болгоны дараа цэргүүдээ алуурчин болохыг шаарддаг байлаа. Эзлэгдсэн хотын иргэдийг хотоос гарган монгол цэргүүд сэлмээр цавчиж эхэлдэг байв. Цэрэг бүр 50 хүн алах үүрэгтэй байсан бөгөөд алсан хүнийхээ чихийг огтлон хэлхэж, дарга нартаа тоолуулдаг байсан.
    4. Чингис хааныг хаана оршуулсан талаар одоо ч маргалдсаар байна. 2004 онд Монгол-Японы хамтарсан экспедиц Монголын зүүн хэсэгт XIII-ХV зууны үеийн барилгын суурь олсон.Судалгаагаар энэ барилга нь ордон биш мавзолей болох нь мэдэгдсэн тул тэд Чингис хааны булш энэ хавьд байгаа гэж зоригтой мэдэгдэл гаргасан. Гэвч одоо болтол үнэн эсэх нь нотлогдоогүй байна.

    5. Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа.Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөрмонгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ.
    М.Төгөлдөр

  • Чингис хаан хаана төрсөн бэ?

    Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъян 1928 онд зориуд биечлэн сурвалжилж Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр “Бас Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын зүүн этгээдэд зүүн өмнөөс Хэрлэн гол руу орсон нэгэн их амыг Болдагийн ам хэмээдэг. Тэр Дэлиүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн хэлдэг гэж тэндэх нутгийн хүмүүс хэлнэ. Энэхүү Дэлиүн болдаг хоёр газрын алинд нь Чингис хаан төрсөн болохыг эрдэмтэн мэргэд шинжлэх ажаамуу хэмээнэ” гэжээ.
    Нэрт түүхч Х.Пэрлээ: “… Дэлүүн болдог Онон, Балж хоёр голын боом буюу бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий” гэсэн нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Дэлүүн болдог юм.
    Сүүлийн үед Дэлүүн болдогийн байрлалын талаар шинэ санал гарч ирсэн ба газарзүй судлаач Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар Дэлүүн болдогийг Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Ламын ухааг мөн гэж үзсэн байна.
    Дээрхээс үзэхэд Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийн байршлын талаар үндсэн 4 санал дэвшигдэн гарчээ. Үүнд:
    1.Ононы адаг урсгал дахь одоогийн ОХУ-ын нутагт буй Дэлюн болдок,
    2. Ононы буюу Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдог,
    3.Хэрлэний Дэлүүн болдог,
    4.Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын ухаа болж байна.
    Дэлүүн болдогийг хайн судалсан дээрх эрдэмтдийн саналаас О.Жамъян, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн зэрэг манай ахмад эрдэмтдийн судалж тогтоосон Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог нь Чингис хааны төрсөн газар мөн байх үндэслэл хамгийн өндөр байна.
    Б.Баатархүү, Д.Одсүрэн: Чингис хааны төрсөн газрын нэр Дэлүүн болдог мөн үү, Нууц Товчооны нууцаас тайлах нь, 2014 номноос

  • А.Амар “Монголчуудын уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе”

    МЭӨ 400-гаад оны үеийн Хятадын байлдаант долоон улсын Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс Ицюйг дуусгаж одоогийн Ганьсу,Шэнси мужийн хойгуур орд хот цогцлоож Монголыг хаав. Жао улс Ордос хавийг эзлэн сууж, Янь улс Дунху-г дарж мянганы газар хөөн монголыг халхалжээ. Ицюй гэж эртний монгол аймгийн нэр, Дун ху гэж зүүн монгол мөн.
    Цинь Шихуан нь бусад зургаан улсаа мөхөөн их Цинь улс \МЭӨ403-221он\байгуулан Цинь төрийг хүннү нар мөхөөнө гэсэн зөнчийн үгэнд итгэн жанжин Мэн Тяньд гучин түмэн цэрэг өгч Хүннүг алс умар зүг хөөн урд байгуулсан урт цагаан хэрмийг засч баруун Линьтао газраас зүүн Ляодун хүртэл түм илүү газар цогцлоов. Линьтао гэдэг нанхиадаар Ордос нутгийг хэлдэг.
    Нанхиад улсын умард хязгаар дагуу маш олон өөр нэртэй улс аймаг ээлжлэн халалцсаар ирсэн нь үнэн боловч эдгээр нь чухамдаа монгол, түрэг, зүрчид гурван үндэстэн болох ба аль нэг нь удирдан дагуулж нөгөө хоёр нь түүн дотроо багталцан явж нанхиадтай байлдан дийлж дийлэгдэн явжээ. Нанхиадууд монголыг тэднээс ялган эрт үеэс Ху хэмээн нэрлэж байж. Дунху буюу зүүн Монгол, Линь ху буюу баруун монгол хэмээн хэдэн мянган жилийн өмнөөс Дорнод Азийн судар, түүхэнд тэмдэглэгдсээр иржээ.
    Монгол үндэстэн эрхбиш баруун зүгээс ирсэн байж болзошгүй бөгөөд төвд энэтхэгүүд монголчуудыг Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэрхүү Хор хэмээх үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан хэмээдэг.
    Чингисийн өмнөх 1367-1136 оны Хань улсын 14-р Мин Ди хааны үеийн эрдэмтэн Фа Сяны Энэтхэгт очсон тэмдэглэл, түүнээс 300 жилийн дараа Тан улсын эрдэмтэн лам Тансаны мөн энэтхэг явсан замын бичигт Монголын их Ху ханыд очив гэдэг.
    Бас Төвдүүд монголыг эрт цагаас дээд, дунд, доод Монгол гэж гурав хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил Тарвагатай хавиас эхлэн Төвдийн араар Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боддог.
    Монгол хэмээх нэр нилээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг Мэнгу хэмээн нэрлэж байсан ба МЭ 25 оны үед Мэнгу нэртэй аймаг байж хэмээн сударт тэмдэглэжээ. Энэтхэг орны Моугал хэмээх үндэс нь Монголын овог мөн байж болзошгүй, судлууштай.
    Мөн монголын эрт язгуур цагаас нааших түүх сударт байдаг Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан монгол үндэстэн мөн байсан ба түүний хотын туурь нь Төвдийн Ханба хэмээх газрын Буруцу хэмээх гол буй. Тэдний үлдэгдэл цагаан Монголчууд одоо ч тэнд сууж буй.
    Ер нь монгол үндэстний зарим хэсэг маш эрт баруун зүгээс тасран гарч Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр цацран тархаж суусан мэт бөгөөд язгуурын газар үлдэгсэд зам зуур хоцрогсод уван цуван нийлсэн.
    Монгол хэлний аялгуу нь энэтхэгтэй их ойр гэдэг ба монгол хэлэнд энэтхэг, согд, уйгар үгс маш олон байдаг. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус энэтхэг, согд , уйгар нараас уламжилсан байна.
    Манай монголын ерөнхий сайд асан түүхч Анандын Амарын “Монголын товч түүх” номноос .

  • 5-17. Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын “намын эсрэг” бүлэг

     

    МАХН-ын Төв Хороо, “Монголын урчуудын эвлэлийн хорооны ажлын тухай” /1969/ тогтоол гаргаж, “… сүүлийн 2-3 жилд манай зарим зураач үзэл сурталгүй бүтээл гаргах, хөрөнгөтний урлагийн хэлбэрдэх арга барилыг дуурайсан хийсвэр зураг зурсан нь уран бүтээлийн зарим ажилтан харш үзэл суртлын нөлөөнд ямар нэг хэмжээгээр автагдсаныг гэрчлэх баримт мөн”1 гэж тэмдэглээд, зураач О.Цэвэгжав, П.Балдандорж, Г.Дунбүрээ, Г.Соосой нарыг буруушааж арга хэмжээ авсан байна. Үнэн хэрэгтээ тэд уран бүтээлдээ шинийг эрэлхийлж, модернист чиглэлийг туршин үзэж байсан юм.
    1970 онд МАХН-ын Төв Хороо акадаемич Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толийн хавсралтын тухай” хэлэлцэж, “Мянган жилийн харьцуулсан хуанли”-д В.И.Ленин, VIII Богд Жибзундамба нарын төрснийг нэг зиндаанд дараалуулан бичих зэргээр ангич байр суурь, улс төрийн сонор сэрэмж алдсан, шашны болон үндсэрхэх үзэл бүхий зарим баримт сэлт оруулсан гэх мэтээр зэмлэн буруушааж, худалдагдсан цөөн тооны толийг хураан авч, номын худалдаанд байгаа толийн хавсралтыг салган авч устгасан байна. Гэтэл толийн эл хавсралт нь сахь эрдэмтний нөр их хөдөлмөрийн үр дүн, ард олонд түүхийн боловсрол, мэдлэг олгож, үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой туурвил байсан бөлгөө.
    1976 онд Намын Төв Хороо “Залуучуудын үнэн”, “Улаанбаатарын мэдээ” сонинд нийтэлсэн, радиогоор нэвтрүүлсэн “харш үзэл бүхий найруулал”-ын тухай хэлэлцэж, Г.Жамъян, Г.Дугар, Ж.Дашдондог, Ц.Шийрэв, Ө.Цэдэндорж, Ж.Барамсай зэрэг 20-иод сэтгүүлчийг зөвлөлтийн эсрэг үзэлтэн болгон арга хэмжээ авсан байна.
    Интернационализмын далбаан дор үндэстэн ястны хэв заншил, өвөрмөц онцлогийг ч үгүйсгэж байв. Намын Төв Хороо “Интернационалч хүмүүжлийн ажлыг хүчтэй болгох тухай” /1978/ тогтоолдоо: “Баян-Өлгий аймагт зарим хүн, түүний дотор удирдах зарим ажилтан ч орон нутгийн явцуу, отог омгийн үзэлд автах, түүний илрэлтэй тэмцэхийн оронд эвлэрэнгүй хандах, интернационалч хүмүүжлийн ач холбогдлыг дутуу үнэлэх ноцтой дутагдал гаргаж” байгааг тэмдэглээд, хүмүүсийн ахуй, ухамсарт үлдэж хоцорсон хуучин нийгмийн явцуу отог омгийн үзэл нь МАХН-ын марксист-ленинист улс төрийн бодлого, интернационалч хүмүүжилд харш бөгөөд үндсэрхэх үзэлд хүргэх аюултайг анхаарч, түүний аливаа илрэл, хоцрогдол зан заншилтай шийдвэртэй тэмцэл явуулахыг заажээ.
    1980 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо “БНМАУ-ын түүхийн дээж бичиг”, “БНМАУ-ын түүхийн сурах бичиг”-ийг зохиосон эрдэмтэн Г.Сүхбаатар, Л.Жамсран нарыг Монголын түүхийн дээж бичиг бэлтгэхдээ “марксизм-ленинизмийн эх зохиолоос оруулалгүй”, хятад эх сурвалжийг голчилж, ангич, намч байр суурь, улс төрийн сонор сэрэмж алдсан хэмээн буруутган арга хэмжээ авч, судалгааны ажлаас нь хөндийрүүлж, алба амьдралаар нь хохироож байв.

  • Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан1

    1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа. Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв. Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно. Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.

    Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа. Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж. Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

    Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв. Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.

    Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай. Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ. Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав. Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

    Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

    Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд оггхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.

    Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой rap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ. Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

    Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.
    Мэдээ оруулсан: undesten

  • Чингис хаан

    Уг гарал

    Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаасБоржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.

    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаанХамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

    Бага нас
    Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
    Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
    1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи,Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

    Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

    Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
    XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

    Нас нөгчсөн нь

    Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг
    1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicleодоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
    Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдунууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм.

    Чингис хааны булшны нууц

    Их хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.

  • Цөст их ойрадууд манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан 1

    Энэ байлдаанд Галданг галт зэвсэг хэрэглэсэн хэмээн Энх- Амгалан хааны бодролын бичигт өгүүлдэг байна.Арнай жанжин ийнхүү ойрадуудад ширүүн цохигдон буруулсан бөгөөд Энх-Амгалан хаан түүнийг “Зарлигийг зөрчин омтгой байлдсан” хэмээн тушаалаас бууруулан шийтгэсэн байна.Үүнээс үзэхэд, Галдан Бошготтой хийх тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж нягт нямбай хандаж байв.Тэрбээр Галдан Бошготод элч зарж тал засахын зэрэгцээ, цаг хожин цэргийн хүчээ татан хуримтлуулжээ.Энэ үеийг хүртэл Галдан Бошгот дийлэгдэж ялагдаж явсангүй тул ойрад нутагт ар хударгаар нь Цэвээнравдан хаан ширээг нь гудайлгаж, өөрт нь цохигдсон халхууд манжид хүч хавсран дайсагнан байсныг үл тоон манжийн их цэргийг нэгмөсөн цохихоор улайран зүтгэв.Чухамдаа энэ нь Чингис хааны үйлсийг давтахаар мэрийсэн гэлтэй.Манж Чин гүрэн мандан бадрах бүх үеийн түүхэндээ ийм аймшигтай эн тэнцүү хүч үзсэн дайсантай учирсангүй тул нийслэлд нь ойрадын их цэрэг ойртон ирэхэд маш их болгоомжлон, үймэн сандарч байсан гэдэг.

    Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг 3 түм байсан бөгөөд түүн дээр Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар 10 түмэн цэргийг дайчлан татсан байжээ. Тэрээр өөрийн ах Фу Чуанд “Хол дахиныг дагуулагч их жанжин” цол өгч, 5 түмэн цэрэг бүхий зүүн жигүүрийг захируулсан бол, гуравдугаар ах чин ван Цин Нянд “Умар дахиныг амаржуулагч их жанжин” цол олгон 5 түмэн цэрэг өгч баруун жигүүр болгон Галданг тосуулахаар явуулжээ. Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ. Энх-Амгалан ийн цэрэг томилон явуулахцаа Галдан Бошготын их цэрэгтэй байлдана гэж алдаршуулсангүй, харин хааны ах, агь нар Улаанбудан гэдэг газар ирж, өвөрмонголын олон ноёдын хамт Галдантай чуулган хийж, Тушээт хан болон Жавзандамба хутагт нарын бурууг хүлээлгэж, ял хэлтрүүлэх явдлыгхэлэлцэх гэж байна гэх зэргээр халхлан, Галданд бичигявуулсан байна. Галдан үүнийг гэнэдүүлэх арга болохыг мэдэж, мөн уг аргыг хариу хэрэглэн чуулганд очно хэмээн алдаршуулан хэлэлцэж, цэргээ аван урагшлав.

    Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Улаанбуданд Галдан Бошготын цэргийг очиход манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.Уулын бэлд байрлуулсан манжийн цэрэг их буу олонтой, тэр нь наранд гялалзаж ярайтал жагсаасан байх нь ойрадын эсрэг Энх—Амгалан хаан лут том хүчийг хуралдуулсныг илтгэнэ.Мөн халх, өвөрлөгч хошуудын цэргүүдээс бүрдүүлсэн морьт цэргийг ганга жалганд бөөгнүүлсэн байлаа.Галдангийн цэргүүд их төлөв хөвөнтэй дээлний гадуур нимгэн төмөр цагираг хэлхэж хадсан хуягтай бөгөөд зарим нь тэр хуягныхаа гадуур гинжин хүрэм давхарлан өмссөн байлаа.Түүнчлэн, хүний хүзүүг ч тас харвах хурц иртэй саран зэв, хутган зэв, шөвгөн зэв бүхий нум сумтай байлаа.Хоёр их буутай байснаа манжийн цэрэг эхлээд довтлон ирэх байх гэж үзсэн онь газарт зоов.

    Манжийн цэрэг нэмэгдэн ирсээр нэгэнт давуу хүчтэй болсон тул санаачлагыг авч, үхэр буугаараа буудаж сүрийг бадруулсаар уулан дээр давшин гарч ирэхэд, ойрадууд дор шугуй дотор эрэг бүхий голын тэртээ тэмээнүүдээ хэвтүүлэн халх босгож, манжийн цэргийг тосон байлджээ. Ингэхдээ унаж ачиж яваа 500 орчим тэмээг хөндлөн хэвтүүлэн, босч туйлахгүйгээр хөлийг тушин боож, дээрээс нь банз мод тавьж, нойтон эсгий олон давхарлан бүтээсэн нь сумны зэв нэвтэрхээргүй зузаан хаалт болсон байлаа. 2 саахалтын хэр газарт ийм хаалт хийжээ.

    Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.Манжийн талаас олон их буу зэрэг галлан сүрийг бадруулах нь урьд өмнө сонсож байгаагүй чимээтэй болов.Хаалт эвдрэн, тэмээний зарим нь үхэж, зарим хэсэг нь босож туйлан зугтаалаа.Ойрадын цэрэг энэ үед хариу дайралт хийн цавчилдаж гарав.Их бууны нүргээн, цэргүүдийн хашхиралт, тэмээ орилох, морьд янцгаах дуун нийлж тэнгэрт тулсан бөөн хар утаан дунд чих дүлийрэм чимээ үргэлжлэв.Ойрадын цэргүүд давуу хүчтэй дайсантай тулалдаж, манж цэргийн бөөн бөөн дайралтыг няцаасаар байлаа.Энэхүү ширүүн тулалдаан нар бууж уулын сүүдэр гартал үргэлжилсээр байлаа.Бөөн хүч хавиралдан, тулаан болж байгаа газар хүний, өөрийн цэрэг яаж явааг мэдэх тойм алдагдав.Галдан Бошгот хотойн цөмөрч буй хүрээ рүү нөөц хүчнээсээ явуулан сэлбэг өгч, манжийн цэргийн дайралтыг торгоон барьсаар байлаа.

    Оройхон ойрадын цэргийн байгаа уулын араас гэнэт морьт дайсан бөөн хүчээр дайралт хийн улаан манан татуулсан хэдэн мянган иэрэг хуйлруулан орж ирэхэд, Галдан Бошгот ганганд нуусан нөөц морьт цэргээ сөрөн довтолголоо. Уулын бэлд хоёр талын цэрэг нүүр тулж, илд бамбай начигнан, морьд янцгааж, манж, монгол, хятад хүмүүсийн дуун хадаж байв. Ийнхүү морьтой болон явган цэргийн тулаан уулын хяр бэл, голын хөвөө, эрэг ганганд үргэлжилсээр байв.Галдан Бошготын цэрэг нэн овсгоо зориг гарган тулалдсан учир манжийн морин цэргийг өөрийн хүрээнд оруулсангүй гэдрэг нь няцаан зайлуулжээ.Хоёр талын цэрэг унасан дээрээ даван хатгалцаж, газарт урссан цусаа гатлан нүдэлцсээр үдэш болгов.

    Ойрадын цэргийг баруун жигүүрээр нь ороон цохих гэсэн манжийн цэргийн хэдэн мянган морьтон болон явган цэрэг энэ үед голын хөвөөний зузаан намагт орж шигдээд, урагшаа ахих аргагүй болж, зарим нь зоогдон, үлэмж хэсэг нь ухарчээ.Энэ явдал ойрадын цэргийн амьд хүчинд их жийрэг болов.Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмощ манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.

    Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ. Галдан Бошгот энэ үед цагийн байдлыг тооцоолоод хүчтэй дайсантай тулгарснаа мэдэж, энэ тулалдаан хэт нь ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор “төр шашны тулд хэлэлцээр хийе ” хэмээн эхлээд Ялгуусан хутагт дараа нь Жирон хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж найрамдахыг гуйв. Манж нар энэ үед тулалдааны хүч нь сарнисан, нөгөөтэйгүүр Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хараахан хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галдан Бошготын элчийг тусгай цацар барьж хүндэтгэн хүлээн авчээ. Манжийн цэргийн удирдлага Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харьяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч, бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ.

    Галдан өөрийн хүрээнд манжийн элч Арнай нарыг хүлээн авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ.Гэхдээ хоосон гуу барьж тангараг тавьсан гэдэг.Манжийн элчийг буцаахад Галдан Бошгот “Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн оршин буй газар хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн очиж, зарлиг хүлээхийг хүсч буй”-гаа хаанд дамжуулахыг хүсчээ. Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байсны дээр найрамдал байгууллаа хэмээн сэрэмж буурсныг далимдуулан Галдан Бошгот манжийн элчийг буцсан шөнө зай сүвийг олж бүслэлтээс гараад Шар мөрнийг гатлан түргэвчлэн явсаар замдаа Хишигтэн аймгаас хүнсний хонь үхэр, уналгын агтыг олж, өдөр шөнөгүй довтолгон явсаар гөвийг гаталж, Ганга нуурын хөвөөнд хүрсэн байна. Манж нар Галдан Бошготын буруулсныг 3 өдрийн хойно мэдэж нэхүүлсэн боловч нэгэнт хожимдсон байлаа.Энх-Амгалан хаан энэ тухай сонсмогц гол дайснаа нэгмөсөн дарж чадаагүйдээ бухимдан цухалдаж, харьяат цэргийн даамлыг тушаалаас огцруулах, пүнлүүг нь хасах зэргээр хатуу шийтгэсэн байна.Бас Галдан Бошготод захиа бариулан элч довтолгож “Чам лугаа байлдах гэсэн учиргүй, гагцхүү чиний хүн урьд гар хөдөлсөн учир манай цэрэг аргагүй байлджээ” гэх мэтээр түүнд зөвийг өгч, холдуулахгүй хүлээлгэхийг оролдсон боловч ойрадууд зогсолтгүй явсаар 10-р сард Онон голын савд буцаж ирсэн байна.Галдан Бошгот 1690 оны 10 дугаар сарын сүүлээр Ононгийн орчмыг орхиж, Завхан, Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурыижээ.Галдан Бошготын цэрэг Ононгоос Ховд хүртэл урт замыг туулсны дээр Халхын олон нийт түүний замын зуур дайсагнасан учир их хохирол амсжээ.

    Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

    2013-06-27 16:46:12
    Мэдээ оруулсан: undesten

  • 5-16 Сэхээтний төөрөгдөл

    Чингээд “БНМАУ-ын түүх, утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” /1949/, “Ардын унших бичгийн тухай”, “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” /1956/, “Б.Ринчингийн сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” /1959/ зэрэг Намын Төв Хорооны чухал чухал тогтоол шийдвэрийг дахин хянан үзэж өөрчлөх, заримыг нь хүчингүй болгох тухай асуудлыг нэг бус удаа тавьж байсан.
    Тус бүгд хурал Д.Төмөр-Очирыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны болон Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халсан байна. Түүний эрдэм шинжилгээний ажил хийх хүсэлтийг үл харгалзан Баянхонгор аймгийн барилга угсралтын конторын даргаар томилж, хэрэг дээрээ нутаг заан суулгажээ. Д.Төмөр-Очирын намын эсрэг ажил явуулга гэгчийн талаар МАХН-ын Төв Хорооны дэлгэрэнгүй захидал гаргаж, намын байгууллагуудын хаалттай хурлуудад танилцуулсан байна. 1963 оны 1 сард намын үзэл суртлын ажилтны улсын зөвлөгөөн болж, намын үзэл суртлын ажлыг бүх талаар эрчимжүүлэх, үндсэрхэх, үгүйсгэх үзэл, хөрөнгөтний үзэл суртлын эсрэг шийдвэртэй тэмцэх заалт өгч “Д.Төмөр-Очирын намын эсрэг явуулга” гэгчийг дахин гүнзгийрүүлэн тайлбарлаж, түүний хор холбогдлыг арилгах талаар тууштай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
    Д.Төмөр-Очирын “Намын эсрэг явуулга”-д Ш.Бат-Очир, Д.Юмжав, Д.Доржсүрэн, Ж.Төмөрбаатар, Т.Чогсом нарыг хамааруулан ажил, албанаас нь зайлуулж, хөдөө орон нутагт амьдрал мэдүүлэх нэрээр нутаг заан суулгасан байна.
    1963 оны 4 сард “Түмний нэг” киноны II ангийн тухай “МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол” гарч, киноны уран бүтээлчдийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудалд өрөөсгөлөөр хандаж, хууль ёс алдаа завхралыг засах хэрэгт намын гүйцэтгэсэн үүргийг харуулах гэж оролдоогүй, үндсэрхэх үзлийн нөлөөнд автсан гэж үзэж, Соёлын яамны удирдах хүмүүс, зарим уран бүтээлчдэд арга хэмжээ авсан байна.
    1963 оны 12 сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал “Л.Цэндийн намч биш ажил явуулгын тухай” хэлэлцэж буруутгажээ.
    1963 оны 12 сард болсон МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай асуудал авч хэлэлцсэн байна. Бүгд хурал дээрх нэр бүхий хүмүүсийг хэд хэдэн үндсэн зүйлээр буруушааж, “намын эсрэг бүлэг” гэж үзжээ. Тухайлбал: Лоохууз, Нямбуу, Сурмаажав нар Намын Төв Хорооны өмнөх бүгд хурлууд дээр удаа дараа эрүүл бус үзэл алдаагаа улам гүнзгийрүүлж, улмаар намын жанжин шугамыг эсэргүүцэн намд хагарал гаргах зорилгоор бүлэглэсэн явуулга хийх зам шуударсан гэж үзжээ.
    Тус бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг Намын Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, намаас хөөж, тэднийг болон хань хамсаатан нь гэж үзсэн олон арван хүнийг албан тушаалаас нь халж, нам, захиргааны арга хэмжээ авч, хөдөөд нутаг заан суулгаж, тодорхой албан тушаал, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хаан, мөрдөн хавчиж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих болжээ.