Category: Нийтлэл, ярилцлага

  • ОДОО ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ МОНГОЛЧУУДААС БОЛОН ЧИНГИС ХААНААС СУРАЛЦАХ ЦАГ НЭГЭНТ БОЛЖЭЭ ”

    Францын их зөнч Нострадамус энэхүү ирж буй 2000-н жил үргэлжлэх Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс нэгэн их хаан энэ газар дэлхийд бууж ирнэ, гэхдээ тэр Монголд дахин заларна хэмээн 500-гаад жилийн тэртээ айлдсаныг түүний ном бүтээлд буй олон дөрвөн мөртүүд нотолдог бөгөөд энэ тухай дэлхийн болон Монголын цөөнгүй эрдэмтэн мэргэд, судлаачид тухайлбал Л.Түдэв, Ч.Эрдэнэ, Д.Гүн-Үйлс нар ном бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг билээ.
    Миний бие ч мөн энэ тухай нэгэн ном бичсэнийг уншигчид маань санаж буй нь лавтай. Харин энэхүү ирэх Тэнгэрийн их хааны талаар уншигчдаас олон асуулт тавьдаг болохоор тэдгээрийн заримд товчхон хариулт өгөхийг хичээлээ.
    Асуулт 1- Тэнгэрээс их хаан заларна гэдэг нь Тэнгэрийн орноос энэ дэлхийд бууж ирсэн нэгэн ариун сүнс хүний төрлийг олж өсч өндийн эрийн цээнд хүрч Тэнгэрийн их хаанаар тодрон гарч ирэхийг хэлж байна уу, аль эсвэл урьд өмнө нь Тэнгэрээс Монголд заларсан их хаадын сургааль номлол, гүн ухаан дахин сэргэн мандах цаг ирэхнээ гэсэн ойлголт уу.
    Хариулт- Энэ тухай ярихын өмнө их зөнч Нострадамусын айлдсан гурван онцгой сануулгыг анхааруулъя. Үүнд:
    1. Эл хэдэн шад шүлгийг уншваас хичээж гүн болгоо. Аливаа үл мэдэгчид, үл ухагчаас алс хол байлга. Элдэв балай зурхайчид, эрээвэр хураавар тэнэг бүдүүлэгүүд бүү халд.
    2. Би хүн тул алдаж эндэж хууртаж болно.
    3. Би бичсэн бүхнийгээ манан будангаар хучив.
    Одоо энэхүү гуравдахь сануулгаас харвал Нострадамусын зөгнөлийг урьдчилан хэн ч тайлж чаддаггүй бөгөөд гагцхүү болсон үйл явдлуудаар тайлагддагийнх нь нууц энэхүү манан будангаар хучив гэдэгт оршдог нь тодорхой бололтой.
    Тэгэхээр доктор Л.Түдэв гуай 1996 онд Монголын анхны зөгнөлт “Дал” сониныг эрхлэн гаргахдаа анхны дугаарын тэргүүн нүүрэнд “1999 онд есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ” гэсэн нэгэн онц сонирхолтой нийтлэл бичиж түүндээ их зөнч Нострадамусын Тэнгэрийн их хаантай холбоотой хоёр ч дөрвөн мөртийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм. Тухайлбал:
    Нэгэн мянга есөн зуун ерэн есөн он, долдугаар сар
    Ниргэлгийн их хаан Тэнгэрээс буун заларч
    Англомуасын их хааныг тэр дахин заяалгамой
    Анхнаас нь ч хожим нь ч олзтой Далха засагламуй
    Энэхүү нэг дэхь дөрвөн мөртөөс харвал ниргэлгийн гэгдэх их хаан Тэнгэрээс буун ирж Монголын их хааныг дахин тодруулахнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байх шиг.
    Харин энэхүү Нострадамусын айлдварт буй ниргэлгийн, аймшигийн, хүчирхийллийн догшин их хаан хэмээн орчуулагдахаас өөрөөр хэлэх аргагүй этгээд үгнээс болж л харийнхан Монголд аймшигт догшин их хаан дахин заларна хэмээн үзэж түүний дэргэд Гитлер, Сталин байтугай Чингис хаан хүртэл өөрөө өвдөг дагжин чичрэхээр тийм харгис хэрцгий нэгэн байх болноо хэмээн өнөөдрийг хүртэл хараар будаж тайлбарласаар байдаг юм. Тийм дээрээс ч ийм аймшигт их хаан 1999 онд бус 2999 онд заларч болзошгүй хэмээн зарим судлаачид үзсэн байдаг. Үнэндээ энэхүү Тэнгэрийн их хааныг тодруулахаар Тэнгэрээс бууж ирэх ниргэлгийн буюу аймшигийн их хаан бол Эрлэг Номун хаан (Ертөнцийн эзэн, Аллах Тэнгэр, Мөнх Тэнгэр) буюу Дамдинчойжоо, Очирваань, Жамсран зэрэг догшин сахиусуудын аль нэг байх нь ойлгомжтой бөгөөд тэрбээр асар хүчтэй аянга цахилгаан бүхий аадрын үүл хөлөглөн буун ирж их хааныг тодруулахнээ гэдгийг ОХУ-н эрдэмтэн Цебыкдоржиевийн орчуулганд буй Нострадамусын бас нэгэн дөрвөн мөрт болох
    Хүндэтгэн ёслохоор Бархасбадийн өдөр
    Хөх мөс газар Тэнгэрийг бүрхэнэ
    Мөргөн бишрэхээр дөрвөн зовхисоос цугларахуй
    Мөнх орчлон гайхамшигаар цалгина хэмээх айлдвар бэлхэнээ нотолдог шүү дээ. Тэгэхээр доктор Л.Түдэв гуай Нострадамусын дээрх айлдварыг хөрвүүлэхдээ Монголд залрах Тэнгэрийн их хаан, мөн түүнийг тодруулахаар Тэнгэрээс бууж ирэх ниргэлгийн их хаан буюу догшин сахиусыг (бурханыг) тусд нь салгаж харуулсан нь харин ч аймшигийн их хаан Монголд шууд залран ирэхээр ухаарагддаг ойлголтыг үндсээр нь өөрчилж их зөнч Нострадамусын чухам юу хэлж нууцалсаныг тайлж чадсан тийм гайхамшигт орчуулга болжээ гэж миний хувьд үздэг юм.
    Одоо энд Л.Түдэв гуайн дээрх нийтлэлд буй Нострадамусын айлдсан бас нэгэн дөрвөн мөртийг харцгаая.
    Тэгтлээ их хүлээгдсэн тэр эргэж
    Тэрслүү Европод бус Азид тодормой
    Аугаа Гермесийн үүдэгсэн холбооны нэгнээс
    Алс дорнын бүх хаадын дээгүүр тэр мандмуй
    Эхний мөрөнд буй тэгтлээ их хүлээгдсэн хүн гэдэгт Будда, Есүс Христ, Мухаммед, Чингис хаан гээд нэрлэвэл бүгд л багтаж болно байх. Харин хоёрдахь мөрөнд буй Европод бус хэмээн зориуд онцолсон нь урьд өмнө нь Европод төрж байсан байж болохыг үгүйсгэх аргагүйд хүргэдэг юм. Цаашилбал гуравдахь мөрөнд буй Гермес бурханыг Л.Түдэв гуай нүүдэлчид малчдыг ивээгч бурхан хэмээн тайлсан байдаг болохоор нүүдэлчний соёл иргэншлээ эрхэмлэн дээдлэгч нэгэн ирэхнээ гэж шуудхан хэлж болно байх. Мөн дөрөвдэхь мөрөнд буй мандмуй гэдэг үг нь нар лугаа адил мандах нэгэн ирэхнээ гэдгийг харуулж буй болохоор ямартай ч аймшгийн их хаан хэмээх цол гуншингүй нэгэн залрахнээ гэдэг нь маш тодорхой бололтой.
    Тэгэхээр дээрх “Есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ” хэмээх нийтлэлд буй Нострадамусын дөрвөн мөртүүдээс харвал Монголд залрах Тэнгэрийн их хаан нь бодит бие хүн байж зөвхөн Тэнгэр бурханы өөрийнх нь тодруулалтаар гарч ирэхнээ гэдэг нь одоо хэнд ч ойлгомжтой байгаа болов уу гэж бодогдож байна.
    Асуулт 2- Их зөнч Нострадамус Монголд залрах Тэнгэрийн их хааныг дахин заларна хэмээн тодотгосон нь Чингис хаан эргэн залрах нээ гэж ойлгож болох уу
    Хариулт: Ер нь Есүс Христ, Мухаммед, Будда тэр ч байтугай их зөнч Нострадамус хүртэл эргэн залрах тухайгаа айлдсан байдгийг бид сайн мэднэ. Харин Чингис хааны эргэн залрах тухайд нэгэн аман домог хадгалагдаж үлдсэн нь “Би 800-н жилийн дараа буюу Монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр цаг дахин морилох болно” хэмээсэн байдаг юм.
    Тэгэхээр эмээлээ гэдсэндээ авна гэдэг нь Монголчууд тэр тусмаа Монголын төрд залрагсад нь хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж ухаанаа уландаа чирэх тийм аймшигт цөвүүн цаг үе тохиож тэр цагт Тэнгэрээс дахин элч илгээхээс өөр аргагүй болохыг зөгнөсөн нь энэ болов уу гэж бодогдож байна.
    Харин миний хувьд энэ удаа залрах Тэнгэрийн их хаан бол ямартай ч гэсэн Чингис хаан гэж шууд онцлон хэлүүлэх нэгэн огт биш байх болов уу хэмээн үздэг бөгөөд өөрөөр хэлбэл өнөө цагт Есүс Христ, Мухаммед, Будда, Чингис хаан нар эргэн заларвал чухам ямар аугаа үйл хэргийг бүтээхээр ирэх байв, тэр бүгдийг хамтатган тээж өвөрлөсөн үхрийн бөөр лугаа адил олон бурхадын цогц болсон нэгэн заларч үхрийн бөөрний нууц тайлагдах болноо гэдгээр өөрийн ном бүтээлдээ маш дэлгэрэнгүй тайлбарласаар байдаг билээ.
    Тэгээд ч үнэндээ энэ удаа залрах Тэнгэрийн их хаан бол 5000 (таван мянга)-н жилийн тэртээгээс ирнэ гэдгээ Ведийн сургаалийг үндэслэгч Вьясадев мэргэнээр дамжуулсаар байсан төмөрийн эриний төгсгөлд залрах Калки бурхан ирэхнээ гэдэг нь маш тодорхой байдаг юм.
    Нөгөө талаар их зөнч Нострадамус Их хааныг дахин заларна хэмээн онцолсоноороо Монгол хэмээгч энэхүү Тэнгэрийн тамга хөх толбот нүүдэлчин үндэстний дунд мянга мянган жилийн зайтайгаар Тэнгэрийн их хаад дахин дахин ээлжлэн заларч дэлхийг төвшитгөх их үүргийг хүлээж үүрдэг шүү гэдгийг онцлон сануулж хэлэх гэсэн ойлголт болов уу гэж бодогдож байна.
    Ер нь Монголд Хан хурмаст Тэнгэрийн гурван хүү ээлжлэн залрах тухай эртний домог байдаг бөгөөд хэрвээ гуравдахь нь гарцаагүй мөн бол Монголоор үл барам дэлхийд тохиох хэд дэхь галавын хэд дэхь элч заларч бүрээгээ татах болж буй нь ч маш ойлгомжтой болох буй за.
    Асуулт 3- Их хаан нэгэнт Тэнгэрийн онцгой элч болохоор зөвхөн Монголыг гэсэн зорилго өвөрлөж ирэхгүй нь ойлгомжтой бөгөөд харин шинэ мянганы буюу Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс ийнхүү элч зайлшгүй илгээх болсоны цаад нууц чухам юунд байгаа бол
    Хариулт- Тиймээ, их хаан зөвхөн Монголыг гэсэн зорилгоор ирэхгүй ээ гэдгийг их зөнч Нострадамусын айлдсан
    Өнгөрсөн өдгөөг Бархасбадийн их хүн шүүх болно
    Өнийн ертөнц түүний мэдэлд орно
    Хуулийг мэдэгч санваартнуудыг хэзээ ч тэр үл хүндэлнэ
    Хугацаа жил их долоод ойртоход Гекатомбог (тахилын тоглоом) эхлүүлнэ хэмээх айлдвар бэлхэн нотолдог юм. Тухайлбал хоё дахь мөрнөөс харвал ирээдүйн дэлхий ертөнц их хааны мэдэлд орохнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байна.
    Ер нь урьд өмнө нь Монголд Тэнгэрээс заларсан их хаад ч мөн л Монголыг гэхээсээ дэлхий төвшитгөх их үүргийг хүлээ үүрдэг байсан нь өөрсдийн нь түүхээс илт харагддаг ш дээ. Мөн энэхүү дөрвөн мөртийн бусад мөрний утга агуулгыг өөрийн ном бүтээлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахиж хөндсөнгүй ээ.
    Харин өнөө цагт энэ дэлхийд чухам ямар учир шалтгааны үүднээс ийнхүү Тэнгэрийн элчийг дахин илгээх зайлшгүй шаардлага гараваа гэдгийг их хаан өөрөө ирж байж л тайлах нь бол ойлгомжтой юм. Гэхдээ нэг зүйлийг онцлоход Тэнгэрээс элч ирнээ гэдэг бол энэ дэлхийд аль нэг улс төрийн хүчний бодлого бус гагцхүү Тэнгэрийн бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсонд оршдогоо гэдгийг Монголд Тэнгэрээс заларсан их хаадын “Тэнгэрийн зараалаар ирсэн мөрийг минь бүү мөшгихтүн” хэмээх айлдварууд бэлхэнээ нотолдог шүү дээ.
    Тэгвэл энэ удаа залрах их хаан ч мөн л Тэнгэрийн зараалаар ирж буй нь нэгэнт ойлгомжтой болохоор хэрэгжүүлэх бодлого чухам юу байх түүний нууцад нэвтрэе гэвэл юуны түрүүнд эхлээд өнөө цаг үеийнхээ өнгө аясыг үнэн зөвөөр олж харахыг хичээх нь үнэнд илүү ойртох болов уу гэж бодогдож байна. Тэгэхээр өнөө цаг үе бол хүн төрөлхтөн хөгжлийн гэхээсээ харин ч мөхлийн байж мэдэх тийм замаар алхаж буй аймшигт цөвүүн цаг үе гэхэд бараг хилсдэхгүй болов уу. Үнэндээ энэ дэлхий дээр өдгөө хүн алга болчихлоо гэдгийг дэлхийн олон эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч ярьж хэлж бичсээр байна. Энэ бол Буддын сургаальд мөнхөрсөн “Сайн үйлийг бүтээх ганцхан боломжит найман чөлөө учрал бүхий хүн” гэсэн гайхамшигт тодорхойлолтондоо өнөөгийн хүн төрөлхтөн тэнцэхээ больчихсоныг харуулж байна гэж хэлж болно байх.
    Нөгөө талаар өнөө цаг үе бол төмрийн самууны аймшигт цөвүүн цаг үе юм. Бидний ухаант өвөг дээдэс “Дэргэдүүр төмөр сарлаг давхилдаж, мөн төмөр могой мушгиралдаж, дээгүүр төмөр царцаа нисэж, тооноор төмөр туурай цухуйх аймшигт цөвүүн цаг үе ирнэ” хэмээсэн байдаг болохоос бус машин тэрэг, онгоц, вагон хөлхөлдсөн хөгжлийн гайхамшигт цаг үе ирнэ гэж огт хэлээгүй шүү дээ. Чухам өнөөгийн энэхүү амьгүй мөртлөө амьтай юм шиг давхилдаж, дэлхий ээжийн минь элэг цөсөөр унд хоол хийгч, хэмжээ хязгааргүйгээр олширч буй аймшигт төмөр хорхой, вируснээс болж л дэлхий хэмээгч энэ гайхамшигт сав шим ертөнц буюу эхийн алтан хэвлий өдгөө мөхлийн ирмэгт тулж ирчихээд буй нь үнэн бөлгөө. Энэ бол мөн л төмрийн эриний задран унах тэр цаг тун ойртсоныг харуулж байна гэсэн үг.
    Цаашилбал өнөөдөр хүн төрөлхтөн эх дэлхийгээ амьгүй биет мэтээр ухаарч алт мөнгө, зэм төмөр, нүүрс нефтийг нь авна хэмээн ухаж төнхөж, урж тасдаж, барьж идэж буй нь мөн л өвөг дээдсийн маань үлгэр туульс, домогт мөнхөрсөн “хүн төрөлхтөн эхэсээ идэх аймшигт цөвүүн цаг үе ирнэ” хэмээх айлдвар нь өдгөө ийнхүү биелэлээ бүрэн олж дээ гэхээс өөрөөр нэрлэн дүгнэх аргагүйд хүргэдэг юм. Тэгэхээр энэ бүхэн бол өнөө цаг үеийн өнгө аяс гэдэг нь үнэхээр мөн л бол их зөнч Нострадамусын айлдварт буй “Хүмүүс аймшигт араатан мэт болж амьтан хүн бие биесээ барьж идэх цаг ирнэ, бузар булай садар самуун, оюуны аймшигт түнэр харанхуйлал ноёрхож хэрвээ Тэнгэр бурхан хориг тавихгүй орхих аваас энэхүү дэлхий ертөнц дээр амьдрал (үр шим) үлдэхгүй ээ” хэмээх тэр цаг биелэлээ бүрэн олж төгсгөлдөө хүрч буйг харуулж байна гэж хэлж болно байх.
    Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр өнөөдөр ухаант хүмүүний гайхамшигт өндөр хөгжилт соёл иргэншил цэцэглэж байна гэхээсээ харин ч хүн- хүн биш болон хувирагчдын аймшигт зэрлэг оршин тогтнол ноёрхож Тэнгэр бурханы хориг хаалт тавигдахаас өөр гарцгүй болсоныг нотолж байна гэвэл бараг хилсдэхгүй мэт.
    Тэгэхээр энэ бүхний үнэн худпыг цааш үргэлжлүүлж сонирхоё гэвэл танд “Ухаант амьтан дэлхий уйлж байна”, “Дэлхий ээжийгээ уйлуулсаны төлөөх Тэнгэрийн цааз ялтай хүн төрөлхтөн”, “Дэлхий ээжид минь аврал тун ойрхон айсуй” зэрэг ном бүтээл маань нэгийг нэмж хэлнээ гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна.
    Ер нь энэ удаа залрах Тэнгэрийн иххаан ямар зорилгыг хэрэгжүүлэхээр ирж буйг дэлхийн зарим эрдэмтэн мэргэд, судлаачид авч үзэхдээ шинжлэх ухааны гайхамшигт шинэ нээлт, хүн төрөлхтөнийг аврах ер гайхамшигт онолын бүтээл бүтээл болох тухай ч онцолдогийг нь дурьдахад илүүдэх юун.
    Асуулт 4- Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс Мөнх Тэнгэрийн улс болж нэрээ солихын цаад утга учир чухам юунд байгаа бол. Ер нь энэ дэлхийд Тэнгэрийн улс үүсэх тухай эртний ном сударт юу бичсэн байдаг вэ?
    Хариулт- Тиймээ, аль нэг орны нэр байтугай хүний нэр хүртэл их далд гүн утга учир, -утгыг агуулдаг биз дээ. Тэгэхээр Монгол улсын нэр анх үүссэн цагаасаа л ямар нэгэн аугаа их дээд үнэнийг (философийг) хүн төрөлхтөнд ухааруулах зорилгоор нэрлэгдэж байсан мэт харагддаг юм.
    Энэ ч үүднээс миний бие Монгол улс чухам юуны учир анхлан Мэлхий улс хэмээн нэрлэгдэж, мөн дараа нь Хүн улс бслоод их Монгол улс хэмээсний утга учир чухам юунд оршиж байв. Тэгвэл өнөөдөр Мөнх тэнгэрийн улс хэмээн нэрлэгдэх гээд байгаагийн цаад нууц юунд байна вэ зэрэгт үнэний хариулт эрэлхийлж “2012 онд Мөнх тэнгэрийн улс үүсэж шинэ он тоолол эхлэх үү” нийтлэлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахин хөндөх нь илүүц болов уу гэж бодогдож байна.
    Харин Тэнгэрийн улс үүсэх тухайд эртний ном сударт бичигдсэнээр бол Библид: “Еврейн улс мөхсөнөөс хойш долоон үеийн дараа Тэнгэрийн улс үүснэ” хэмээсэн байдаг.
    Тэгэхээр энэхүү Тэнгэрийн улс үүсэх тухай айлдварыг Христ шүтлэгтэнгүүд болоод шинэчлэгдсэн Библид тайлбарлахдаа Еврейн улс нь манай эриний өмнөх 600-гаад жилийн тэртээ мөхсөн тул нэг үеийг гурван зуун жаран жилээр хөөж тооцвол 1914 онд долоо дахь үе нь дуусаж Есүс Христ тэнгэрийн орондоо Тэнгэрийн улсыг үүсгэн байгуулж их хаанаар нь суусан учир тэндээс хөөгдсөн муу сүнснүүд газар дэлхийд буун ирж байна хэмээн үздэгийг бид сайн мэднэ.
    Харин энэ үзэл бодолтой миний хувьд санал нийлдэггүй бөгөөд Есүс Христ Тэнгэрийн орноос энэ дэлхийд буун ирж номлолоо айлдсан нь нэгэнт болохоор түүний номлол энэ газар дэлхий дээр л биелэлээ олно уу гэхээс бус Тэнгэрт хэрэгжинэ гэвэл энэ нь дэндүү эндүүрэл болов уу гэж харагдаж байна. Ер нь дээрх айлдварт долоон үеийн дараа гэсэн байх тул өнөө цаг үе бол долоон үеийн дараах наймдахь үеийн зөвхөн дөрөвний (360:4) нэгийг туулж яваа нь үнэн болохоор Тэнгэрийн улс үүсэх хугацаа дахиад ч 70, 80-н жилийн зай байна гэж хэлж болно байх. Мөн Мусилман шашны зөгнөлд ‘‘Цаг хугацааны тоолол дуусахтай давхцаж Тэнгэрээс бурханы элч ирэх бөгөөд тэрбээр шударга ёсыг эрхэмлэн дээдлэгч нэгэн үндэстэнийг томилж бурханы хаант улсыг үүсгэн дэлхийг нэг удирдпагатай болгоно” хэмээсэн байдгийг С.Оно номондоо онцлон тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр миний бие энэ гайхамшигт зөгнөлийг мөн л энэ удаа залрах тэнгэрийн их хаантай холбон үзэж ном бүтээлдээ тодорхой тайлбарладаг билээ. Одоо энэ бүхнээс харвал Тэнгэрийн их хаан ийнхүү Тэнгэрийн үндэстэн хэмээгддэг Монголчуудынхаа дунд заларсанаар Мөнх тэнгэрийн улсыг үүсгэн байгуулж хүн төрөлхтөнийг хошуучилж хөтлөх их үүргийг хүлээж үүрэхнээ гэдэг нь маш тодорхой харагддаг юм.
    Тэгээд ч үнэндээ Тэнгэрийн улс үүсэж гэмээ нь Тэнгэрийн хаан энэ дэлхийд заларлаа гэдгийг дэлхий хүлээн зөвшөөхөөс өөр аргагүй болох нь ойлгомжтой буйзаа.
    Тиймээ, нэгдэхь мянганы магнай дээр Мөнх Тэнгэрийн хүчин дор хүчирхэг Хүн (Хүннү) гүрнийг байгуулж, хоёрдахь мянганы магнай дээр мөн л мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг үүсгэн байгуулж дэлхийг төвшитгөж явсан энэ аугаа түүхт үндэстэн гуравдахь мянганыхаа магнай дээр ч мөн л Мөнх Тэнгэрийн хүчин дор нэгэн аугаа их дээд улс гүрнийг үүсгэн байгуулж хүн төрөлхтөнийг хөтөлж тун болзошгүй байна гэвэл хилсдэхгүй бололтой.
    Асуулт 5- Тэнгэрийн их хаан Монголын аль нутагт төрж өсч өндийх нэгэн байх бол
    Хариулт- Монголчууд бол тусгай даалгавар хэрэгжүүлэхээр тэнгэрийн томилолт өвөрлөсөн тамгатай элчүүд хэмээн нэрлэгддэг болохоор их хаан Монголын аль ч нутагт төрж өсч өндийж болно хэмээн миний хувьд үздэг юм.
    Харин Ч.Эрдэнэ, Д.Гүн-Үйлс нарын орчуулсан ном бүтээлд их хаан аль нутгийн хүн байж болохыг маш тодорхой харуулсан Нострадамусын нэгэн дөрвөн мөрт байдгийг харцгаая.
    Усны гурван нэгдэлээс
    Бархасбадийг онцгойлон хурим найр үүсгэгч нэгэн мэндэлмүй
    Түүний нэр алдар, сүр хүчин яван яван өссөөр
    Догшин шуургыг дорноос дэгдээн эх газар далай тэнгист дуурсмой
    Тэгэхээр энэхүү дөрвөн мөртөд буй “Усны гурван нэгдэл” гэдгийг дээрх судлаач эрдэмтэд гурван голын бэлчир хэмээн тайлсан байдаг нь хамгийн зөв тайлалт гэж хэлж болно байх. Харин гурван голын бэлчирт төрнө гэдгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв, Булган, Сэлэнгийн нутгаар хязгаарлан ухаарч хэзээ ч үл болох бөгөөд магад ч үгүй хэдэн зуу, мянган жилийн тэртээ гурван голын бэлчирт төрсөн хэн нэгний үр удам өнөөдөр Монголын аль ч нутагт үр удмаа залгамжлуулан үлдээсээр буйг бид үгүйсгэх аргагүй шүү дээ. Энэ бол их хаан Монголын аль ч нутгийн нэгэн байж болох бөгөөд гагцхүү пүрэв гаригт мэндэлсэн нэгэн байх болноо гэдгийг дээрх дөрвөн мөрт харуулах бололтой. Үнэндээ Нострадамус Монголын гурван голын бэлчирийг ийнхүү онцлон дурьдсанаараа их хаан бол ямартай ч монгол хүн байх нь зайлшгүй шүү гэдгийг тодотгосон нь ойлгомжтой буйзаа.
    Харин миний хувьд нэгэн таамгийг хэлэхэд их хаан нэгэнт Очирваань бурханы хувилсан дүрийн нэгэн байх нь ойлгомжтой болохоор Очирваань бурханы шүтлэгт уул ус хайрханыг тухайлбал Отгонтэнгэр хайрханыг түшиглэж төрсөн нэгэн байхыг мөн үгүйсгэх аргагүй байдаг юм.
    Асуулт 6- Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс дэлхийг байлдан дагуулж эзэгнэх ямар дайныг өдөөн турхирч эхлүүлэх бол
    Хариулт- Монголчуудын эхлүүлэх их аян дайн чухам юу байх нь гагцхүү их хаан заларсан тохиолдолд тайлагдах нь ойлгомжтой ч гэлээ урьдчилсан таамгуудын аль нэг нь онож болохыг мөн үгүйсгэх аргагүй юм.
    Судлаач миний хувийн таамаг гэвэл Тэнгэрийн их хаан заларснаар энэ дэлхийд аль нэг улс төрийн хүчний бодлого бус гагцхүү Тэнгэрийн бодлого хэрэгжих бөгөөд тэр бодлого чухам юу байж болохыг ном бүтээлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахин нурших нь илүүц болов уу гэж бодогдож байна.
    Харин Нострадамусын дээрх дөрвөн мөртөөс харвал ямартай ч гэсэн дэлхийг бүрхэх догшин шуургыг Монголчууд дорноос эхлүүлэхнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байх шиг. Гэхдээ энэхүү догшин шуурга чухам юу болох нь мөн л их хааныг хүлээхээс өөр аргагүй бололтой.
    Нөгөө талаар доктор Л.Түдэв гуай дээрх нийтлэлдээ Тэнгэрийн их хаан Монголд заларсанаар буруу номтоны их дайн эхэлнэ хэмээн үзсэн байдаг юм. Тэгэхээр Түдэв гуайн энэхүү таамгийн үнэнийг цааш мөшгөе гэвэл эрт баларын цагт бидний ухаант өвөг дээдсийн айлдаж байсан ямар гайхамшигтай дээд үнэний номлолууд (философи) нь харийнханд буруу номлол хэмээн адлагдсаар өнөөдрийг хүрч ирсэн байж болох, мөн тэрхүү номлолууд өдгөө их хаан заларсанаар дахин сэргэн мандаж хүн төрөлхтөнийг хөтлөхүү зэрэгт үнэний хариулт эрэлхийлэхээс өөр аргагүй болно байх. Хэрвээ энэ үнэн бол буруу номтоны их аян дайн гэдэг нь Шамбалын ариун дайн байхаас өөр аргагүйд хүргэдэг юм.
    Учир нь хүн төрөлхтөн хэдэн зуу, мянга мянган жилийн тэртээгээс өөрсдийгөө аврах авралын нэг гайхамшигт улс орон хаа нэгтээ байх ёстой. Тэр бол ариун Шамбалын орон хэмээн хүсэж мөрөөдөж, эрж хайсаар яваа нь үнэнтэйг бид сайн мэддэг шүү дээ. Тэгвэл Тэнгэрийн их хаан энэ удаа Мон-голд заларч Монголчууд бид хүн төрөлхтөнийг авралын шинэ замаар дагуулж хөтлөх тийм дээд үүргийг хүлээж үүрэх аваас Монгол орон Шамбалын ариун орноор тодорч Шамбалын ариун дайныг эхлүүллээ гэхээс өөрөөр нэрлэх аргагүй нь ойлгомжтой буйзаа.
    Ер нь эртний ном сударт бичигдсэнээр бол Тэнгэрийн шамбал, Газрын шамбал хэмээгч хоёр гайхамшигт ариун дагшин орон байдаг бөгөөд газрын шамбалынхан гэдэг нь “Сүү бол булаг шиг ундарсан орон” хэмээн Пржевальский онцлон тэмдэглэж үлдээсэн байдаг. Мөн Ч.Эрдэнэ номондоо “Шамбалын оронд туйлын ухаант мэргэд сууж гадаад сансараас гаралтай байж болох нууц нандин мэдлэгийг эзэгнэн байдаг гэнэм. Тэрхүү нутаг нь Түвд болон Монголын нутаг болой’’ хэмээн онцолжээ.
    Тэгэхээр малынх нь сүү булаг шиг ундрахаар үл барам хүнийх нь сэтгэл ч сүү шигээ ариун цагаанхан орон бол Монголчууд байсан гэдэгт эргэлзэх юун. Харин энд нэг зүйлийг зориуд онцлоход шамбалын ариун дайн гэдэг бол цусан дайн опг биш бөгөөд тодруулбал таны толгой доторх арга билиг буюу хар цагаан, хараал ерөөл, гэгээрэл мунхрал, гэрэл сүүдэр, буян нүгэл, бурхан чөтгөр хоёрын хоорондох тулалдаан байхаас эхлэх болноо гэдгийг л онцлон хэлмээр байна.
    Тэгээд ч үнэндээ Шамбала гэдэг нь Азийн ард түмнүүдийн хувьд хамгиин ариун нандин үг болох бөгөөд Оксфорд Кембрижийн их сургуулийн дээд шагнал хүртсэн Ю.Рерихийн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд “Шамбала бол- ирээдүйн кальпа сансарын шинэ эриний удирдах дээд зарчим юм” хэмээсэн байдгийг Н.Сома нийтлэлдээ онцлон тэмдэглэжээ.
    Тэгвэл сансарын шинэ эрин гэгдэх бумбын эриний алтан босгоор хүн төрөлхтөнийг дагуулж хөтлөх тэр гайхамшигт удирдах дээд зарчимыг Тэнгэрийн их хаан Монголд залар-санаар Монголчууд бид боловсруулж хэрэгжүүлэхнээ гэж шуудхан хэлж болохнээ дээ. Тиймээ энэ бүхэн бол мөн л таамаг төдий тайлбар гэдэгт эргэлзэхгүй буйзаа.
    Асуулт 7- Та өнөө цагт залрах Тэнгэрийн их хааныг хоньчин байхыг үгүйсгэх аргагүй ээ гэсэн нийтлэл бичиж түүндээ 2027 оны хонин жилд заларна хэмээжээ. Таны бичсэнээр их хаан үнэхээр л хоньчин удмын хүн байж хонин жилд залрах ёстой юм бол 2027 онд бус 2015 оны хонин жилд заларч яагаад болохгүй гэж?
    Хариулт- Их хааныг 40-50 насны орчим хүн байна гэж хэлж болно байх. Харин хоньчин байхын хувьд гэвэл их зөнч Нострадамусын айлдварт нүүдэлчний соёл иргэншлээ эрхэмлэн дээдлэгч тэр тусмаа малчин заяандаа их элэгтэй тийм хүн байхыг харуулсан дөрвөн мөртүүд байдгаас түүнийг малчдынхаа сэтгэлд хүргэж их хаан бол малчин удмын нэгэн байх болно шүү гэдгийг хэлэх зорилгоор миний бие зөвхөн хоньчин гэсэн утгаар нь авч бичсэн болохоос бус их хаан заавал хоньчин байж хонин жилд залрах албагүй ээ гэдгийг одоо энд онцлон хэлмээр байна.
    Нөгөө талаар Нострадамусын айлдсан 1999 онд их хаан нэгэнт тодроогүй болохоор одоо хэдэн онд тодрон гарч ирэхийг ёстой Тэнгэр бурхан л өөрөө мэдэх болов уу.
    Миний хувьд их эзэн Чингис хаан, Батмөнх даян хаан нар цагаан бар жилүүдэд хаан ширээндээ заларч байсан болохоор 2010 оны цагаан бар жил, мөн эртний Майячуудын зөгнөлд мөнхөрч дэлхийг цочроосон 2012 оны луу жилийг онцгойлон авч үзэж их хаан заларч Мөнх Тэнгэрийн улс үүсэж магадгүй гэдгээр нийтлэл бичиж байсаныг уншигчид маань сайн санаж буй нь лавтай.
    Харин 2015 оныг энэхүү нийтлэлийн гарчиганд онцлон сонгосны учир гэвэл их хаан тодрох тэр цаг 2015, 16,17-гээд тоолбол 2027 оныг хүртэлх хугацааны аль ч онд тохиож мэдэхээр тийм ойрхон болсон шүү гэдгийг анхааруулах гэснийх гэж ойлгож болно. Энэ нь Монгол орон бол ямартай ч “Дээрээ харах Тэнгэр дэргэдээ ирэх эзэнтэй” тийм гайхамшигт улс орон шүү гэдгээ олж харж, ухаарч сэрэх тэр цаг чинь хэдийнээ болжээ гэдгийг Монголчууддаа дуулгах гэснийх гэж хэлж болно байх.
    Энэ бол мөн энэ дэлхийн харах нүд, сонсох чих, хөтлөх тархи нь Монголчууд гэдгийг дэлхийд сонсгох тэр тусмаа их зөнч Нострадамусын зөгнөлүүд нь биелэлээ хэрхэн бодитойгоор бүрэн олж байдгийг нотлох тэр цаг тун холгүй болсныг харуулж байна гэсэн үг.
    Одоо энд өнөө цаг үе бол таван зуугаад жилийн тэртээх их зөнч Нострадамусыг хүртэл айлгаж байсан аймшигт цөвүүн цаг үе үнэхээр мөнүү, хэрвээ мөн бол их хаан заларсанаар түүнийг номхотгох ямар гайхамшигт дэглэм тогтож болзошгүй байгаа, мөн их хаан хаан ширээндээ хаана очиж хэрхэн залрах тухайд Нострадамус чухам юу олж харж айлдсан байж болохыг харуулж мэдэх нэгэн дөрвөн мөртийг тайлбаргүйгээр толилуулъя
    Дэглэмд бүгд л төдхөн захирагдана
    Дэндүү аймшигт цөвүүн цаг үе-түүнээс би айнам
    “Би өөрөө” гэсэн баг хэрэглэхийг зогсооно
    Бие хүн түүнтэй байхыг үл хүснэ
    Тэгэхээр ОХУ-ын эрдэмтэн А.А.Сапёлкины “Орчлонгийн та-вилан буюу Нострадамусын лүндэн ” хэмээх номонд буй энэхүү дөрвөн мөртийн тайлбарыг “Тэнгэрийн орноос энэ дэлхийд залрах их хаан хоньчин байх өндөр магадлалтай” номондоо нэгэнт тодорхой тайлбарласан болохоор уншигчид маань тэндээс үнэн худлыг нь олж харж шүүн тунгааж дэнсэлж чаднаа гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна. Уншигч таны билиг оюун хурц билгийн мэлмий тань тунгалаг байж дээрх дөрвөн мөртүүдээс илүү олон үнэнийг олж харж ухаарах болтугай гэж ерөөе.
    Тиймээ, та дэлхийн ирээдүйг тэр тусмаа Монголын ирээдүйг их зөнч Нострадамусын айлдваргүйгээр харж байгаа бол би таныг ирээдүйгээ сохроор дурандаж байна гэж шуудхан хэлэх болно.

  • Л.ДАШНЯМ: МОНГОЛ ГЭР БҮЛ ҮНЭЛЭМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ, ТӨРИЙН ХЯМРАЛ АЙЛ ГЭРТ НӨЛӨӨЛӨХ БОЛЖЭЭ /ЯРИЛЦЛАГА/

    Мөн хэчнээн аав ганцаараа үр хүүхдээ тэжээх болов. Энэ бүхэн янз бүрийн шалтгаантай. Гол нь хүмүүс, тэр дундаа залуучууд амьдралын гол асуудалдаа хөнгөн хуумгай хандаж байгаагаас болж байна. Монгол уламжлалаа умартаж, гэр бүл, амьдрал хэмээх сонголтдоо хайнга ханддаг, эрт, өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх чадамжгүй насандаа гэр бүл зохиох гэж оролдох, харийнхны амьдралыг өнгөцөөр даган дуурайх болсон гэх зэрэг шалтгаантай.
    Баруунд “Бид сайн хүн бий болгохын тулд эхийн хэвлийд таван сартай байхаас нь санаа тавьж байна. Таван сартай үр хөврөл мэдээлэл хүлээж авч чаддагийг шинжлэх ухаан нотолсон. Тэр үеэс нь сайн, сайхан мэдээлэл өгөхөөс хүүхдийн хүмүүжилд анхаардаг” гэж ярьж байна. Тэнд тийм юм байж. Харин монголчууд төрөх хүүхдийн ирээдүй, төвшин сайхан гэр бүлийн төлөө бүр эрт санаа тавьж ирсэн уламжлалтай. Гэр бүл болох хоёр залуугийн удам судрыг судалж, жил, мэнгэ нь таарах нь уу, үгүй юү, ивээл үү, харш уу гэж судлахаас эхэлдэг байлаа.
    Одоо ч хардаг, судалдаг тал бий. Эмэгтэй хөл хүнд болоход хорио цээр тавихаас авахуулаад гэр бүл бүрэн бүтэн, эхнэр, нөхөр төлөв амгалан байж, хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж хөгжих нөхцөл бүрдүүлэх тухай бүхэл бүтэн шинжлэх ухаантай улс, бид. Жирэмсэн эхийн дэргэд чанга ярихгүй, айлгаж цочоохгүй, муу муухай, хараалын үг хэлдэггүй. Жирэмсэн эмэгтэй ч өөрөө энэ бүхнийг цээрлэнэ. Ингэж урагт муугаар нөлөөлөхгүй, үр зулбуулахгүй байх тухайд аль аль талаас хичээж ирсэн. Би энэ талаар “Монголчуудын хүн бүтээх эрдэм” гэдэг номондоо бичсэн дээ.
    Олдохоосоо авахуулаад ннгэж хайрлуулж төрсөн хүүхэд ёстой л өнөө арвай буудай асгахад зүүний толгой олж тогтохтой адил хүн болох хувь заяаг онож төрсөн үр айл гэрийн шүтээн байхаас яах билээ. Энэ ховорхон хувь заяанд хүн болж төрсөн юм шүү гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахаас, хүмүүжүүлэхээс хэн болох вэ гэдэг нь хамаарна. Тэр хүүхэд нь насанд хүрч айл гэр толгойлох эр, гэр бүл, үр хүүхдээ авч авах гэргий болдог. Эндээс, эхнээс нь ярих ёстой асуудал бол гэр бүл, түүний төлөвлөлт, төлөвшил, хөгжил юм.
    -Хүмүүн заяаг олох гэдгийг маш их дээдэлдэг, тэндээс хүнээр хүн хийх ухаан бий болгож байсан гэж ойлгох уу?
    -Болно. Монголчуудын уламжлалт ухаан бол дахин төрөх гэдэг ойлголт агуулсан Дорнын ухаанаас гаралтай. Дахин төрөх явцад янз бүрээр хувирч болно. Гагцхүү хүний төрлийг олж төрөх гэдэг тэр бүр заяахгүй хувь тавилан. Тиймээс энэ тавиландаа эзэн болж амьдрах гэдэг хүмүүний жаргал юм.
    -Тэгэхээр ээж аав бүр, гэр бүл болгон үүнийг мэддэг учраас хүмүүн заяанд ирсэн хүүхдээ эхийн хэвлийд олдсон цагаас нь эхэлж хайрладаг, бөөцийлдөг, хүндэлдэг байх нь. Хүүхэд тэр их хайрыг мэдэрч төрж, өсөх нь сайн хүн болохын гараа юу?
    -Тийм ээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн учир энэ. Энэ хэдхэн үг бүхэл бүтэн хөтөлбөрийн утга, агуулгатай. Хөтөлбөрт зорилго, зорилт тодорхойлдог биз дээ, түүн шиг зорилгыг ч, зорилтыг ч тодорхойлсон ардын ухаан юм. Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь анхаар, мундаг сайхан хүлэгтэй болъё гэвэл унаганаас нь сурга.
    Хүүхдийн хүн болж төлөвших орчин нь гэр бүл. Хүн болсон хүнээ эрдэмтэй, номтой болгохын төлөө сургана гэж авчрах ёстой. Харамсалтай нь одоо хүн хараахан болгож чадалгүй, түүхий, нойтон чигээр нь эрдэмтэй номтой болгоё гэх болжээ.
    -Тэгэхээр эндээс үүдээд хүнийг бий болгодог, өөрөөр хэлбэл олдог, тээдэг, төрүүлдэг, хүн хийдэг асар том амьдралын процессыг удирддаг гол хариуцлага ээж, аавд, гэр бүлд байна.
    Монголчуудын хувьд гэр бүл гэдэг нь ариун дагшин, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл дээр тулгуурласан ойлголт байж. Өнөөдөр энэ ойлголт ямар болоод байна вэ. Их өөрчлөгдсөн юм биш үү?
    -Амьдралын хэвшил, ахуй, монголчуудын сайн, муу гэх үзэл, амьдралынхаа зорилгыг тодорхойлж байгаа байдал энэ бүхэн уламжлалт ойлголттой харьцуулахад өөрчлөгджээ. Цагийн эрх, нийт хүн төрөлхтний хөгжил, бусад үндэстний соёл, шинжлэх ухаан, техник, технологи нөлөөлж байна. Түүхээ эргэж харахад хүн болгосон хүнээ ямар мэргэжил, чадвартай болгох вэ гэдэг нь их тодорхой байдаг байсан.
    Малчин бол бүх талын чадвартай малчин болгох, эсвэл сүм, хийд бараадуулж номын мөр хөөлгөх зэргээр замыг нь чиглүүлж өгдөг байсан. Энэ нь малаа зүс, шүдээр нь сайн таньдаг шиг хүүхдээ бас сайн таньж мэддэг байсантай холбоотой.

  • ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР: ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО /ЯРИЛЦЛАГА/

    Монголын хөрс маш эмзэг,нимгэн давхаргатайг судлаачид нь сануулсаар байтал Төр засаг нь анхаарахгүй байгаа нь тун хачирхалтай бас харамсалтай!
    Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
    Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
    1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
    Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
    2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
    Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
    3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
    Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
    4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
    Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
    5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
    Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
    6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
    Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
    7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
    Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
    8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
    Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
    9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
    Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
    10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
    Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
    11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
    Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
    12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
    Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
    Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу???!!!
    Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?
    Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.

  • МОНГОЛЫГ, МОНГОЛЧУУДЫГ ЗАЯА НЬ ХАЯСАН БОЛОЛТОЙ Ирэх сонгуулийн талаарх энэ өдрийн эргэцүүлэл

    Гишүүдийн тоо шууд 50-иар нэмэгдсэн, эрх барьж ирсэн хоёр намын нэр хүнд ихэд унасан, сонгогчдын итгэл, найдвар бараг л ноль зааж байгаа, өнөөдрийн УИХ-ын гишүүд, сайд нарын дунд нэр бүтэн хүн бараг л үлдсэнгүй, сонгуульд оролцох намын тоо 30 гаруй болчихлоо, намуудын бараг л 80 хувийг сонгогчид мэдэхгүй, дээр нь өнгөрсөн 8 сонгуулийн дараа юм болохлоор сонгогчид тун ч шаггүй хэрсүүжээд байгаа, тараасан эд, мөнгийг нь авчихаад тас өөр хүнд саналаа өгч ч чадна, 30 гаруй нам бүхэн л элдэв арга, заль хэрэглэх нь гарцаагүй, “мэхт мэхэндээ” унах тохиолдол ч гарна, товчоор хэлэхэд юм юм л болох байх… Хар цагаан хоёр ч эвсэж болно. Хар хартайгаа ч эвсэж болно. МАН ба АН хоёр ч эвсэх эрхтэй..
    Монголыг, Монголчуудыг заяа нь хаясан бололтой. Уул нь Монголын заяа ихээ! гэцгээдэг дээ…
    Төр, засаг, намууд нь эх орноо, ард түмнээ яалт ч үгүй л сайн, сайхнаар аваад явж чаддаг улсууд олон л байх юм. Улс төрчид нь зүй бус аргаар баяжих гэж биш, харин ард олноо өөд нь татах гэж парламентын гишүүд, сайд болдог тэр улс орнууд л жинхэнээрээ заяа ихтэй юм даа. Гэтэл манай улстөрчид яадаг билээ. Хэлэхээс ичмээр, энд тэнд тааралдахаар нүүрлүү нь нулимамаар л санагдах болжээ. Тэд хийсэн хулгай, луйвраараа ичих, гэмших ч сэтгэлгүй байцгаах нь үнэхээрийн жигшилтэй. Бүр эр эмгүй, хөгшин залуугүй бүгд л ичих нүүрэндээ элэг наачихсан мэт жишим ч үгүй царайлцгаах ажээ. Ёс суртахуунаар ингэтлээ доройтно гэж байх уу? Тэд дахиад л нэрээ дэвшүүлж, дахиад л сонгогдож, бас дахиад л идэх, завших гэмт үйлдлүүдээ дахин, давтан хийхээр шийдэцгээж буй бололтой. Өмнөх 33 жилийн доторх муу муухай бүхэн дахиад ч 33 жил, бүр 2100 он хүртэл давтагдаж ч болох юм. Яг л иймэрхүү нөхцөл, тохироо бүрэлдчихээд байна. Ингэхлээр ганц гарц бол тайван замаар, сонгуулийн аргаар том, бүр онцгой том өөрчлөлт хийх л арга үлдээд байна.
    Би бүх насаараа нам бус явсан, одоо ч нам бус хүн. Аль нэгэн намыг чухам юуны учир гэдгээ ойлгохгүйгээр улайран дэмжиж, эсвэл гутаан буруутгаж ч байсангүй. Жирийн хүмүүсийн талд, ард түмнийхээ олонхийн нь талд л ямагт зогсож, 50 гаруй жилийн туршид “хөндлөнгийн” гэгдэх өнцөг, байр сууринаас санал хэлж, зөвлөж ирсэн нэгэн. Би хэнд ч хөлслөгдөж, хэний ч гар хөл болж яваагүй. Энэ удаа ч гэсэн ганцхүү улс орноо, жирийн иргэдээ гэж л сэтгэл зовинож, саналаа хэлж байна. Элдвээр хардалгүй уншаад, эргэцүүлж бодоцгоогоорой. Эрх барилцаж ирсэн хоёр намыг харсаар ёстой л “Бухын доодохыг харсаар үнэг турж үхэв” гээч болчихлоо. 33 жилийн туршид тэд “ээлж ээлжээр хооллоцгоож,” дахин давтан бялуу хуваацгааж, зээл, тусламж, бонд, тендер юу л байна бүгдийг нь хоослон авцгааж, бүр тусгай сан байгуулж байгаад ч ханатлаа, хагартлаа идэцгээлээ. Ихэнхи нь тэрбумтан болцгоолоо. Энэ байдлаа болих, засрах нь бүү хэл бүр ч их зальжин, нууц гаршсан, шилдэг аргуудаараа үргэлжлүүлэн идсээр байна. Олон тэрбум, олон их наядын мөнгөн дүнтэй том булхай, луйвар, шахаа, чавчаа, авилга зэрэглээ болон гарч ирээд мөн зэрэглээ мэт замхарсаар л байна. Тэд өөрсөддөө зориулж өршөөлийн хууль батлаад ард түмнээсээ нууцалсан, стратегийн гэгдэх орд газруудыг ч өөрсдийнхөндөө өгчихсөн буюу сорчлон ашиглуулсан бололтой. Энэчлэн тоочоод барагдах ч үгүй, бас гол нь яриад ашиг, тус ч үгүй болчихоод байна… Ийм нөхцөл, байдлыг дахиад 33 жил, бүр 66 жил, тэвчих гэж үү? Гэтэл улс эх орноо өөд нь татъяа, хөгжүүльеэ гэсэн нам цаана нь 33, 34 байгаа шүү дээ! Тэд хоёр томтойгоо нэгдэхгүй байгааг бодоход огт өөр бодол, зорилготой, бүр олзуурхмаар зөв улстөрийн хүчнүүд байж болно доо?
    Бүр ядахдаа 50-60 хувь нь зөв хүмүүс, зөв намууд байх учиртай биш гэж үү?
    Эдгээр 30 гаруй намын нэг бүрд нь наад зах нь л 10-20 шудрага улстөрчид байх аваас тэдний нийт тоо 300-600 хүн болчихож байна. Тэдэнд найдаад нэг үзвэл яасан юм бэ? МАН ба АН-ыг харж цөхөрсөн, туйлдсан, итгэл бүрэн алдарсан ихэнх сонгогчид, дээр нь нэмээд мөнхүү 33,34 нам нийлэхлээрээ тайван замаар, сонгуулийн аргаар ирээдүйгээ аварч чадах биш үү? 33,34 жижиг нам нэг эвсэл болоод, хөтөлбөр нь тун ч зохистой байх аваас, мөн эвслийн удирдлага нь итгэл хүлээхүйц хүмүүс байх юм бол МАН ба АН-д санал өгдөггүй сонгогчид (нийт сонгогчдын 30 орчим хувь), мөн энэ хоёр намд үл итгэх болсон сонгогчид дээр нь нэмэгдээд бүр томдоо орох хүч болчих боломжтой. 126 суудлын 50-ыг, 60-ыг, бүр 70 суудал ч авах магадлал буй гэж хэлж болно. Жижиг намууд АН-тай эвсэх аваас түүний уруудаж доройтсон нэр хүндэд чирэгдэн хоосон үлдэж болох хувилбар буй, мөн тус тусдаа биеэ дааж сонгуульд оролцох юм бол дээр дурдсан 30 орчим хувийн саналыг дэмий олон хувааж, эцэст нь бүгд хоосон үлдэх хувилбар ч бас байгаа… Эрх барилцаж ирсэн хоёр намаас дайжсан бүх саналыг өөртөө татаж чадахуйц шинэ, том эвсэл гарч ирснээр л өөрчлөлт шинэчлэл хийгдэх боломжтой хэмээн ойлголт бүрэлдсээр л байгаа нь анзаарагдах боллоо.
    Монгол орныг, Монголын нийгмийг ийм эгзэг, ээдрээтэй үед чадварлагаар удирдах нь битгий хэл өөрийгөө ч эмхэлж, цэгцэлж чадахгүй байгаа АН-д сонгогчид яаж итгэх юм бэ? Энэчлэн, хийсэн хэрэг, үйлдсэн нүгэл, булхай, авилга нь ил тод болчихоод байхад тэр хүмүүсээсээ салж чадахгүй, ядаж зохих хариуцлагыг нь үүрүүлж чадахүй байгаа МАН-ын удирдлагад сонгогчид яаж өмнө нь өгч байсан саналаа дахиад 100 хувь өгөх юм бэ? Энэ хоёр намын аль аль нь авч байсан саналаа нилээд хэмжээгээр алдах байх.
    Монголын бүх сайн иргэд МАН, АН хоёрт л байдаг биш шүү дээ! Үлдсэн иргэд нь бүгд чадваргүй, тэднээс л нөгөө 33, 34 нам бүрдсэн, байгуулагдсан ч биш билээ. Тиймээс мөнхүү 33, 34 намынхандаа найдаад үзэхэд болохгүй нь юу байх билээ? Одоо 76-лаа биш, 126 хүн зөвлөлдөх, шийдвэр гаргах болсон, энэ ч бас нэгийг өгүүлээд байна биш үү? “МАН бол нам нь нам л даа, гэхдээ авилгачид, идэж ханадаггүй шуналтнуудын нам. Харин Ардчилсан нам бол нам болж чадахгүй байгаа түр эвсэл, холбоо төдий. Тэгээд ч зөвхөн л дүр эсгэсэн ардчилагчид олонхи нь” – хүмүүс ингэж л үнэлэх, ярилцах болчихжээ. “Монгол Ардын Нам, Монголын Ардчилсан нам нь товчлоод бичихлээр адилхан нэртэй (МАН), бас төрийн эрх авахаараа мөн л адилхан авилгачид” ингэж ч бас ярилцаж байна.
    2024 оны сонгуулиар эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал ч өндөрссөөр байна. Аль ч нам 63-аас олон суудал авч чадахгүй байж ч болох. Цааш цаашдаа ч ийм байдал удтал үргэлжилж мэдэх юм. Гишүүдийн тоог хэтрүүлж нэмсэний нэгэн үр дагавар тэгж л гардаг жамтай. МАН дангаараа 63+ суудал авахын тулд тун ч их бодох, тун ч их ажиллах, чухам ямар хүмүүсийн нэр дэвшүүлэхээ ёстой л долоо хэмжиж байж нэг огтлохоос өөр аргагүй болчихлоо. Үл тоомсорлох, аз турших, өнгө ба мөнгөөр шийдэх гэж оролдвол “өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн” үлгэрээр орж ч болох юм. Ирэх сонгууль “илүү харж билүү долоов” гэхийн нэгэн жишээ болсон том сургамж үлдээж ч мэднэ. Үл таньсан, гэнэхэн байр сууринаас үндсэн хуулиндаа гар хүрээд уйлж байсан баримт буй… Бараг дангаараа шахуу байхдаа МАН гишүүдийн тоог шууд л 50 хүнээр нэмлээ. Энэ бол улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү ихийг авах, завших гэсэн л хүслийн дам илрэл байв. Иргэдийн тоо, сонгогчдын тоо өслөө гээд, түүнтэй шууд шүтэлцээтэйгээр парламентаа 50 гаруй хувиар өргөтгөж байсан жишээ дэлхийд байхгүй. Харин бүх улс орон удирдлагын зардлаа бууруулахыг л хичээдэг, буруулсаар л байдаг.
    Гишүүдийн тоог 126 болгосноор МАН-ын нэр хүнд өндөр байх аваас тэд байнгад олонхи болж, Засгийн Газраа байгуулна. Бусад намд (АН-д ч ялгаагүй) олонхи болох өдөр лав л энэ зуундаа ирэхгүй л болов уу. Нөгөө нэг хувилбар нь Монгол улс байнгад шахам эвслийн, тогтвор муутай Засгийн газруудтай байх тийм ч хүсэмгүй ирээдүй. Яг таг, ягштал нь, хийгүй гэхээр хэмжээ, түвшинд бодож, шийдэж байх чадвар л улстөрийн намд, тэр тусмаа эрх барьж байгаа намд үгүйлэгдсээр байна. Энэ бол олон будлихын дохио, амжилтаа бататгаж, бэхжүүлж чаддаггүйн илрэл, аль нэгэн байдлаар самуурахын эхлэл гэж ч ойлгогдох, үнэлэгдэх үзэгдэл, үйл явц юм. Нуршаад яахав. Ингээд зогсоё. Бодох, нягтлах хугацаа уг нь байна. Ямар ч болов эгзэгтэй цаг үе, энгийн бус сонгууль, эвийг нь олохгүй л бол эндүүрлээр төгсөх санаархал оролдлого болон үргэлжилж байгаа нь үнэн. Манайхан улстөрийн олон нам байгуулжээ. Аль ч улс орон самуурлын үедээ л 20-30 намтай болдог. Энэнийг түүх гэрчилнэ. Жишээ нь Октябрийн хувьсгалын өмнөх Орос орон…
    Нэгэнт олон намтай болчихсон юм чинь тэд ямраар ч эвсэж сонгуульд оролцож болно. Хэдийгээр үзэл, баримтлал өөр боловч МАН ба АН хоёр ч эвсэл болон сонгуульд оролцоход болохгүй гэх газаргүй. Тэгвэл ч тэд харин байнгад шахам олонхи болж 4 жил дутамд л Засгийн газраа байгуулах болно. “МАНАН хамтлаг”-ийн тоглолтыг бид XXI зууныг дуустал нь үзэж, “таашаал” авч байхын зайлшгүйтэй учирна. Энэчлэн мөн ч олон хувилбар буй юм. М.Гал-Аривын санал болгож буй хувилбар ч мега эвсэл гэсэн хэрэгжүүлж чадвал хүчтэй л хувилбаруудын нэг нь. Сайнаар ойлгож, сонгогчид хүлээн автал нь тун ч чадварлагаар ажиллах, “амилтал нь тэжээх, хөрвөжтөл нь бойжуулах” хэрэгтэй. Үхрийн бөөр алаг ч гэсэн үүргээ гүйцэтгээд л байдаг даа…
    Авилгачид, хулгайчдаа ил далд хаацайлсан, шудрага, цэвэр байж чадаагүйнхээ улмаас МАН, АН-ын аль аль нь урд өмнө авч байсан саналынхаа арав гаруй, арав гаруй хувийг алдах нь гарцаагүй. Энэ 20 хувь дээр хэнд нь ч өгдөггүй 30-аад хувийг нэмчих юм бол “эзнээ эрэлхийлсэн бараг л 50 хувийн санал буй болно. Энэхүү 50 хувийн эзэн болохын төлөө юу хийх, ямар хөтөлбөртэй байх, хэнтэй эвсэх, эвслийн удирдлаганд хэн хэн орох, сонгуулийн компаниа ямар технологиор өрнүүлэх… энэ бүхэнд үнэн мэдлэг, зөв мэдээлэл, хурц ухаан, туршлага хэрэгтэй.
    Сонгууль эхлэхээс өмнө, бүр энэ ондоо багтаагаад Монголд намуудын тоо чухам юунаас болоод 30 гартлаа өссөн болохыг судлах, таних, зорилго, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Болдогсон бол 30 гаруй намын санаачлагчдын үнэн учрыг мэдмээр байна. MAH, АН хоёр гологдоод байгаа юм уу? Чухам юу юу нь сөрөг, хэрэггүй, бүр хортой, хорлонтой болчихсон юм бэ? Энэ хоёр намын аль нэгэнд элсээд, намаа цэвэршүүлээд, нэгэнт бүрэлдчихсэн нөхцөл, боломжийг нь ашиглаад цааш цаашаа замнаж болохгүй байсан гэж үү. Аль эсвэл энэ хоёр намын гол цөм нь, удирдах бүлэглэл нь ямар ч найдваргүй, итгэл хүлээх чадваргүй, “улстөрийн амьд хүүрнүүд” болчихоо юу?
    Нөгөөтэйгээр мөнхүү 30 гаруй намынхан нэгдэж, томорч, хүчирхэгжиж болохгүй гэж үү?
    Ингэхэд гарч ирдэг гол саад, бэрхшээл нь чухам юу юм бэ? Бүх жижиг, шинэ намууд нэгдэх, нийлэх гээд оролдоод үзвэл яасан юм бэ? Шинэ, жижиг намуудын харилцан ойлголцох, хамтрах, нэгдэхэд зориулсан сарын аян, Их Хуралдай зохиоцгоо л доо. Та нар чинь бүгдээрээ л нэгэн угсааны эцэг, өвгөдийн үр сад мөн биз дээ? 30 гаруй нам бүр болохгүй бол арав арваараа нэгдээд гурван томоохон нам болол доо.
    “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэдэг дээ! Манай энэ гуйлт, хүсэлт бол Монголынхоо төлөө зовнин, догдлон лугших зүрхний угаас өөрийн эрхгүй л хэлэгдэж байгаа үг юм шүү. 30 жижиг нам “элсээр байшин барьж” тоглож байтал дорхноо л 30 жил дахиад өнгөрнө. Өнөөдөр 30-тай байгаа хүн 60 настай болно. Амьдралын замын төгсгөл хажууханд л ирчихсэн байх нь тэр… Цаг алдалгүй нийлээд, томроод, юу чаддагаа хийж, хэрэгжүүлэл дээ! Хэд гурвуулахнаа л энд, тэнд худал томроод ер хэрэггүй!
    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР: ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО. ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР

    Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
    1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
    Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
    2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
    Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
    3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
    Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
    4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
    Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
    5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
    Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
    6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
    Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
    7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
    Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
    8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
    Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
    9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
    Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
    10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
    Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
    11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
    Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
    12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
    Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
    Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?
    Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.

  • Судлаач Ганаа: Шарын шашны институтийн хямрал ба Монгол

    Монголчуудын олонхи Шарын шашин, Далай лам болон Богдын институтын түүхийг их бага хэмжээгээр гадарлах учраас авч үзэх хязгаарыг 1990-ээд оноос эхэлье. Үнэхээр ч 1990-ээд оноос шарын шашныг тойрсон геополитикийн хүчтэй зөрчил эхэлж, МУ түүнд татагдан орсон нь хөдөлшгүй баримт юм.
    Даяар зөрчлийн эхлэл
    1990.01.01. Энэтхэг Улс Бакула ринбүүчийг МУ-д суух элчин сайдаар томилов. Хэсэг хугацаанд Бакула Монголд байгаа цорын ганц хутагт болов. Тэр ирэх үедээ 73 настай байсан ба түүнийг таалал төгссөний хойно Монголд хойд дүр нь тодорно гэж олон хүн таамаглаж байв.
    1991 оноос. АНУ-ын Ерөнхийлөгч нар Далай ламтай албан ба албан бусаар байнга уулзах болов.
    1991 он. АНУ-ын Конгресс: “Түвд бол олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу булаан эзлэгдсэн орон бөгөөд түүний жинхэнэ төлөөлөгч нь Далай лам, Түвдийн ЗГ мөн” гэсэн тогтоол гаргасан ба үүнийг Ерөнхийлөгч Ж.Буш дэмжив.
    1991 оноос. Хятадын ЗГ шарын шашны талаар “эх оронч хүмүүжлийн” бодлого явуулж эхэлсэн ба лам нар “XIY Далай ламаас татгалзаж, улс төрийн сэдвүүдийг судлах” үүрэгтэй болов. Түүнчлэн Түвдийн мөргөлчдийг Непал, Энэтхэг рүү мөргөл үйлдэхийг зарим талаар хааж, буддын том лам нарт паспорт олгохоос татгалзах болов.
    1993 он. Москвад Түвдийн Соёл мэдээллийн Төвийг нээсэн ба энэ нь ОХУ-д байгаа Далай ламын төлөөлөгчийн газар мэт ойлгогдох болов.
    Дээрх цөөн жишээ шарын шашин тойрсон геополитикийн тэмцэл өрсөлдөөн Хятад, АНУ-ын хооронд эхэлснийг хангалттай нотолно. Энэтхэг, ОХУ хоёр, мөн Япон, Солонгос ч гэсэн эл асуудалд онцгой идэвхитэй биш ч гэсэн дам байдлаар оролцож эхлэв.
    Энэ зөрчилд МУ өөрийн түүх, соёл, шашин уламжлалаараа хүссэн ч, эс хүссэн ч татагдан орох хувь заяатай байлаа. Энэ үеэс эхлэн МУ шарын шашинтай холбоотой ямар ч асуудлаар Хятад, АНУ болон бусад улсын дунд ацан сонголт (дилемма) хийх “мөнхийн зовлонтой” учрав.
    Монголд шарын шашны дахин сэргэлт
    1990 онд МУ ардчилал, зах зээлд шилжин орохын хамт түүхэн уламжлалаа сэргээх их хөдөлгөөн өрнөв. Манай түүхэн уламжлалаа сэргээх хөдөлгөөн: 1. Эзэн Чингисийнхээ нэр төр, их гүрний түүх, уламжлалыг сэргээх, 2. Хавчигдаж шахагдсан Шарын шашныхаа уламжлалыг сэргээх гэсэн 2 том чиглэлтэй байсан ба энэ удаад Чингисийн үзлийн сэргэлтийг авч үзэхгүй.
    1991.09.20. XIY Далай лам ”бусдын хүсэлтийн дагуу” Соном Даргэг YIII Богдын хувилгаан дүр гэдгийг батламжлав. “Бусдын хүсэлт” гэдэг нь монголчуудынх гэдэг нь ойлгомжтой.
    1991.11.29. Зохиолчдын Эвлэлийн дэд дарга Ж. Бямба, МАН-ын дарга Баасан лам нар Шинэ Дели хотноо Далай ламтай уулзан IX Богдыг сураглаж, Монголд урих хүсэлтэйгээ илэрхийлэв.
    Гэтэл тэр дороо л эсрэг талууд бий болов.
    1992.03 сар. Монголын дээд зиндааны нэг улс төрч Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Монголын иргэдээс Жавзандамбыг урьсан янз бүрийн урилгаас цэрвэж буй бөгөөд үүний цаана улс төрийн далд санаа байж болзошгүй. Бээжин үүнд илтэд дургүйцэж хариу барих вий гэдгээс Монголын албаны хүмүүс зовниж байна” гэж мэдэгдэв.
    1993.05.01. Монголын зарим уран бүтээлч, сэхээтнүүд, түүний дотор YIII Жавзандамбын өргөмөл хүү Улаанбаатарт Богдын санг үүсгэн байгуулав.
    Ингээд Шашнаа сэргээн мандуулах хөдөлгөөн эрч хүчээ авав. Гэсэн хэдий ч асар удалгүй зорилго чиглэл нь өөр өөр хэд хэдэн бүлэгт хуваагдан өрсөлдөн тэмцэлдэх болсонд гадны нөлөө орсон нь эргэлзээгүй. Энэ нь удалгүй 1996, 1999 оны үйл явдлуудаар батлагдсан юм.
    Монголын төр арчаагаа алдав
    1996.09.11. Монголын Сүсэгтний Холбооноос: ”Сүсэгтэн олон, сүм, хийд болон Монголын шашны байгууллагуудын хүсэлтээр” IX Богд энэ 10-р сард Монголд морилон ирэх болсныг “ЗГМ” сониноор зарлав. Хэрэв IX Богд Монголд заларч Мигжид Жанрайсигийг шүншиглэх ёслолд оролцвол их том бэлэгдэл болох ба Богдын институтыг сэргээх эхний алхам болох учиртай байв.
    Хэдийгээр ил биш ч гэсэн Барууныхан үүнийг идэвхтэй дэмжсэн, Хятадын тал дургүйцэж шахалт үзүүлсэн нь тодорхой. Энэ нь М.Энхсайханы эвслийн ЗГ “IX Богдын хувьд хувилгаан тодруулсан дэглэм тодорхойгүй” шалтгаанаар виз олгохоос татгалзаж, “толгойныхоо өвчнөөс” салав.
    1997 он. Энэ явдлын дараа АНУ-ын Төрийн департаментад Түвдийн асуудлыг хариуцсан тусгай зохицуулагчийн (координатор) албан тушаал бий болгов.
    1998.02 сар. Чойжамц хамба: “Монголд X Богдыг тодруулахын тулд IX Богдыг хүлээн зөвшөөрч Монголд оруулах нь тун чухал” гэж хэлэв. Ийм шаардлагыг шашны болон ТББ-ууд олон удаа шаардаж байв. Мэдээж цаана нь улс төрийн тодорхой хүчнүүд байсан.
    Монгол алх дөшинд хавчуулав
    МУ 1999.07.15-18-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Зян Зэминий төрийн айлчлалд бэлтгэж байтал 1999.07.13-нд IX Богд жуулчны визээр Монголд орж ирэв. IX Богд Москва дахь консулын ажилтан Б. Энхбаяр, Халимаг дахь консул Ш.Будбаяр нараас 2 виз авсан байлаа. Энэ нь яах аргагүй монгол төрийн албан ёсны зөвшөөрөл мөн юм. Тэрээр өөрийгөө Энэтхэгт цагаачлан амьдарч буй Жампил Намжил гэгч бөгөөд нутаг нэгт Чойжил-Юндэнг дагуулан явж байгаа гэж танилцуулжээ. Мөн МУ-ын иргэн Л.Баясгалан, Чимгээ нарын хувийн урилгыг үзүүлжээ.
    IX Богдыг Монголд орж ирмэгц манай ГХЯ-ны ажилтнууд Монголоос гарч явахыг шаардав. Зян Зэминь, IX Богд нарын айлчлал давхцсаныг “санамсаргүй тохиолдол” гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ингээд асуудлыг зохицуулахчаа аядаж “Зян Зэминийг Монголд байх үеэр олны өмнө гарахгүй” гэдгийг IX Богдоор өөрөөр нь “хэлүүлэв”.
    1999.08.05. IX Богд Эрдэнэ-Зуу хийдэд хүрэлцэн ирэхэд Мэндбаяр, Нацагдорж, Дамбажав болон 17 хийдийн лам нар “Бурхны шашны Чуулган” зохион байгуулж, 68-тай Жамбалнамдолчойжижалцанг ”Халхын цагийг эзэлсэн Богд Гэгээн IX Жавзандамба хутагт” хэмээн өргөмжилж Монголын шарын шашны тэргүүнээр тодруулав.
    1999.08 сар. Гандан хийдийн хамба, Далай ламын цагаач Засгийн газар, МУ-ын Засгийн газрын хооронд нааш цааш бичиг захидал чулуудалцаж эхлэв. Монголын ЗГ “визийн хугацаа дууссан”, ”дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэх “тайлбар” хийж IX Богдыг эгүүлэн татахыг Далай ламаас дахин дахин “шаардав”.
    1999.08.16. IX Богд хэвлэлийн бага хурал хийж ”Миний айлчлал ямар ч улс төрийн зорилго агуулаагүй…” гэж мэдэгдэв.
    1999.08.23. Чойжамц хамба Далай ламд ”IX Богдын манай улсад эзлэх шашны статусын тухай албан ёсны тогтоол шийдвэрийг хүлээж байгаа учраас түүний буцахыг хойшлуулсан” гэж тайлбарлав.
    1999.09.17. IX Богд ОХУ-аар дамжин нутаг буцав. Энэ үеэр IX Богд дараа жилээс Монголд ирж бүрмөсөн суух санаатай тухай мэдээ зарим хэвлэлд гарав.
    1999.10.28. Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүүчий энэ оны 12 сард Монголоос бүрмөсөн нутагтаа буцах болсон тухай ӨС сонин мэдээлэв. ”Монголд ясаа тавина” гэж байн байн ярьдаг хүндэт хүн гэнэт нутаг буцах болсон нь тун хачирхалтай.
    Ийнхүү эрхэм дээд Богд жуулчны шугамаар Монголын ЗГ-ын консулын зөвшөөрлөөр ирж Монголын шарын шашны тэргүүнээр тодров. Тэгсэн атлаа Монголоос бараг хөөгдөж гарав.
    Монголын төр засаг арчаагаа бүрэн алдаж, энэ асуудлаар ямар ч шийдвэр гаргах чадваргүйгээ тов тодорхой харуулав. Хамгийн зэвүүн нь монголын төр 2 хуваагдаж IX Богдыг улс төр-шашны нэг бүлэг нь дур мэдэн урьж, нэг бүлэг нь хөөсөн явдал МУ-ыг дэлхийн шившиг болгов.Том гүрнүүд чангалж эхлэв.
    2000 он. Энэ үеэс эхлэн АНУ-ын ЗГ Түвдийн сан, Түвдийн мэдээллийн сан, Түвдийг дэмжих олон улсын кампанийг санхүүжүүлж эхлэв.
    2002 он. АНУ “Түвд дэх улс төрийн тухай хууль” гаргаж, Түвдийн өөрийн ахуйг хадгалах, яриа хэлэлцээр өрнүүлэхэд оролцоно гэдгээ тунхаглав.
    2004 он. ОХУ Далай ламыг Халимагт очуулсанд Хятад ихэд дургүйцсэн тул ОХУ-ын XIY Далай ламд цаашид виз олгохоо болив. Хятад “жижиг” Монголыг байтугай “том” Оросыг хүртэл шахаж “айлгаж” байгааг бид харж байна.
    2007 он. Хятад “Хойт дүр тодруулах (реинкарнаци) тухай хууль” гаргав. Энэ хуулиар шарын шашны хутагт хувилгаадыг тодруулах, монголчуудын ярьдгаар “алтан бумбаар шодох” үйлийг Хятадын ЗГ мэдэж зохицуулахаар болгов.
    2009 оноос АНУ-ын албан баримтуудад Түвд дэх шашин, Далай лам, хүний эрхийн асуудлыг байнга сөхөн тавих болов.
    2012 он Ерөнхийлөгч Б.Обама: “АНУ өөрийн соёлыг хамгаалахын төлөө Түвдийн ард түмний тэмцлийг Хятадын дотоодод ч, хилийн чанадад ч бүхэлд нь дэмжинэ” гэж мэдэгдэв.
    IX Богдын хойт дүрийг тодруулах улс төр-шашны тэмцэл
    2011.11.02. Өмнөх сард Монголд заларсан Х.Богдыг Монголын Бурхны шашны сэнтийд залах ёслол болов.
    2012.01.24. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдод “Монголын Буддын шашинтны тэргүүлэгч” гэсэн албан ёсны төрийн батламж олгов.
    2012.03.01. IX Богд насан эцэслэж, мөнх бусыг үзүүлэв. Ер нь бол IX Богдыг “хурдан үхээсэй” гэж нэлээд улс төрч бодож байсан баримт бий.
    2012.03 сар. IX Богдын хойт дүрийг тодруулах комисс байгуулав. Энэ комиссын бүрэлдэхүүн маш нууцлаг хэдий ч Гандан хийдийн нөлөө бүхий 6 ламаас гадна бүлэглэлүүдийн дээд мяндагтнууд оролцов. Монголын улс төр-шашны бүлэглэлүүд “өөр өөрийн” Богдыг бэлтгэж эхэлсэн ба энэ тоо 4 хүрч байлаа…
    Монголын Шарын шашны бүлэглэлүүд
    Жирийн хүмүүс монголын шашны бүлэглэлүүдийг сайн мэддэггүй. Монголын дээд лам нар хэд хэдэн том бүлэглэлд хуваагдах бөгөөд эдгээрийн тэмцэл өрсөлдөөн маш нууц байхын хамт улс төрийн том бүлэглэлүүдтэй ихээхэн нягт бөгөөд далд холбоотой.
    Монголын лам нарын бүлэглэлийг эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Жи: ОУ-ын харилцааны Хүрээлэнгийн ЭШАА, доктор Д.Базардорж: 1. Доржшүгдэн сахиусны, 2. Далай ламын, 3. Банчин Эрдэнийн гэсэн 3 бүлэглэлд хуваажээ. Харин судлаач Ө.Гонгор: 1. Гүрдаваа Ренбүүчийн, 2. Ажа Гэгээний, 3. Гандан болон Дарамсалагийн, 4. Бусад буюу Монгол бүлэглэл гэж ангилдаг.
    Мөн Богдын институтын түүхийн талаар МУҮИС-ийн багш, германы иргэн Удо Баркман багш монголчуудаас илүү сайтар судалж хэд хэдэн өгүүлэл бичсэн боловч түүний тоож уншдаг улс төрч сэхээтэн Монголд бараг байсангүй. Эрдэмтдийнхээ үгийг тоохоо байхаар эхлээд улс төр-шашны бүлэглэлийн, улмаар олонхи сэхээтний “тархи хамуурдаг” зүй тогтолтой.
    Дан ганц лам нарын бүлэглэлүүд өрсөлдөн тэмцэлдэж байгаа гэж үзэх нь маш буруу. Лам нарын цаана улс төр-бизнесийн том бүлэглэлүүд байдаг ба би үүнийг нийлүүлээд “улс төр-шашны бүлэглэл” гэж нэрлэж байгаа юм. Бас үүний цаана Хятад, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг улсуудын оролцоо, нөлөө байгаа нь ямар ч эргэлзээгүй.
    Энэ бүхэн холилдоод ирэхээрээ геополитикийн, улс хоорондын, улсын дотоод дахь улс төр-шашны бүлэглэлүүдийн, хувь хүний гэсэн олон түвшний зөрчил тэмцлийн бантан болж хувирдаг ба үүний учрыг олдог хүн Монголын төр, шашинд л лав байхгүй.
    Ахиад л будлиан хутгав.
    2016 онд Монголд хийсэн XIY Далай ламын айлчлал дэлхий дахинд болон Монголд их будлиан тарьж, монголын төр засаг шившгээ хутгасан юм. Үүнийг хронологийн дарааллаар товч авч үзье:
    2016.10 сар. XIY Далай лам Монголд ирэх тухай мэдсэн Хятадын ЗГ: “Дурын оронд, дурын шалтгаар, дурын хэлбэрээр явуулж буй Далай ламын хятадын эсрэг салан тусгаарлах идэвхийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэж сануулав.
    Хэд хоногийн дараа “Хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэх өргөн хэтийн төлөвийг сайтар санаж, энэ талаар өгсөн амлалтаа биелүүлэхийг бид Монголоос хатуу шаардаж байна. Далай ламын ирэхийг зөвшөөрч болохгүй. Түүнтэй хамтран ажиллаж, Далай ламын салан тусгаарлах гэмт бүлгийг дэмжиж болохгүй” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Генг Шуань мэдэгдэв. Үүнийг Монголын эрх баригчид үл ойшоожээ.
    2016.11.18-23. XIY Далай-лам Монголд зочлов. Ирсэн зорилго нь X Богдыг тодруулах явдал байв.
    Хятад үүнд уурсаж монголын уул уурхайн бүтээгдэхүүний татварыг нэмж, Монгол өгөхөөр тохирсон 4,2 тэрбум ам.долларын зээлээ царцааж, агаарын болон төмөр замыг зогсоож, хилээ хаав. Далай ламыг Монголд айчлах бүр ийм явдал болдог байв. Жи: 2002 онд Хятад хилээ хаасан, 2006 онд нислэг зогсоож, татвар нэмсэн.
    2016.12.22. Монголын ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадад очиж аргадав. Арай л өвдөг сөгдөн уйлахын наагуур болов. Тэрээр “Гандан хийдийн урилгаар XIY Далай лам Монголд айлчилсан нь бидний харилцаанд сөргөөр нөлөөлж, үүний улмаас үл ойлголцол үүсээд байна. Манай ЗГ үүнд харамсаж байна. Өнөөгийн ЗГ эрх барьж байхад Далай Лам Монголд ахин айлчлахгүй гэж бодож байна” гэж мэдэгдэв.
    Ийм арчаагүй, хөгийн, үхээнц байж шашны талаарх “төрийн бодлоготой”, “төрийн нууцтай” гэж ярихаасаа ичих хэрэгтэй л дээ…
    Х Богдыг тодруулах тэмцэл
    2017.08.03. Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын шашны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдов. Ийнхүү Ц.Хулан дотоодын хувь хүмүүс, улс төр-шашны бүлэглэлүүдийн тэмцлээс эхлээд гадаадын геополитикийн сөргөлдөөн хүртэлх аварга том бөгөөд өршөөл энэрэлгүй том зөрчил тэмцлийн дунд оров.
    2019.11.20. Ц.Хулан XIY Далай ламд Х Богдыг тодруулах талаар Монголд болж буй зөрчил будлианыг илчилсэн захидал илгээв. Захидлын агуулгаас үзэхэд X Богдыг тодруулах асуудал 2019 онд нэгэнт шийдэгдсэн байжээ. Түүнээс өмнө ч “шийдэгдсэн” байх өндөр магадлалтай. Нөхцөл байдал ийм атал Ц.Хулангийн Х Богдыг “жирийн ард олны дундаас” олж сонгох санал хүүхдийн гэмээр гэнэн мөрөөдөл байсан юм.
    2020.12.08. АНУ-ын сенат “Түвдийн бодлого хийгээд түүнийг дэмжих тухай” хууль гаргаж, түвдийн ард түмний автономит эрхийг хүлээн зөвшөөрөв.
    2020.05 сар. Ц.Хулан 2020 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших үедээ “Улстөрч.мн” сайтад ярилцлага өгснийг утгачлан товчилж сийрүүлье:
    “Шашны эрх чөлөөний хуулийн анхны хэлэлцүүлэг 2018.10 сард болсон. Орчуулга шиг байхаар нь мөшгөөд сурвалжлаад үзэхэд энэ хууль гадаадаас 100 хувь захиалгатай нь тогтоогдсон. Энэ хуулийн англи хэл дээрхи анхны эх Ц.Нямдорж гарын үсэг зурахад бэлэн болчихсон байсныг “ГХЯ-ны” албан тушаалтны өрөөнөөс би олсон. Тэгэхээр манай хуульчид гаднаас захиалгаар хууль оруулж ирдэг юм байна. Ийм их ач холбогдолтой хуулийг намууд хоорондоо наймаалцаж байна шүү гээд баримтаа З.Энхболдод өгсөн. Тэгтэл 7 хоногийн дараа намайг дуудаад:”Чиний соёл, шашны гэдэг тодотголоос шашны гэдэг үгийг хасмаар байна. Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөх байх нь учир утгагүй юм байна” гэж хэлсэн…Бид нар чинь (би ?!) өөрөө амьд явмаар байна ш дээ…”
    2021.03 сар. Байдены засаг захиргаа: “Далай Ламын хойт дүрийг тодруулахад Хятадын ЗГ ямар ч үүрэг гүйцэтгэх ёсгүй” гэж мэдэгдэв.
    2023.01.19. Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ баривчлан хорив.
    2023.03.08. Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам 8 настай монгол хүүг Халхын шашны тэргүүн, Х Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх ёслол үйлдэв. Богдын дараагийн дүрийг түрүүчийн Богд нас барснаас хойш 5 жилийн дараа тодруулах ёстой боловч 11 жилийн дараа тодруулав.
    Өмнө нь олон заваан явдал болсон хэдий ч энэ бол яах аргагүй манай дотоод асуудал бөгөөд Монгол Богдтой болсон нь нэг том ахиц юм. Иймээс одоо энэ асуудлаар хэрүүл хийж, хэл ам татлах ямар ч шаардлагагүй.
    Шарын шашны институтын хямрал
    Алтан хан 1577 онд лам Содномжамцад “Далай лам” цол олгосноос эхлэн тоолбол Далай ламын институт одоо болтол үргэлжлэн 2023 онд 446 жил болж байна. Далай ламын институт бий болж төлөвшихөд монголчууд ихээхэн ач тус үзүүлсэн нь эргэлзээгүй.
    Гэлэгва ёсонд Далай ламын дараа орох эрэмбэтэй Банчин богдын дэд институт нэлээд эртнээс улбаатай. Ойролцоогоор энэ үед бүрэлдэн тогтож, одоо 1995 онд Хятадуудын тодруулсан ХI Банчин Богд Гялцан Норов дээр үргэлжилж байна.
    1640 онд Занабазарыг Монголын Анхдугаар Богд Жавзандамба гэж өргөмжилснөөс эхлэн тооцвол Богдын дэд институт 383 жил оршин байгаад түүхэн тодорхой шалтгаанаар 1924 онд тасалджээ.
    Харилцан нягт уялдаа холбоо бүхий 3 тэргүүнтэй шарын шашны институт 400 гаруй жил “амар тайван” оршин тогтножээ. Яагаад гэвэл тэр үед Монгол, Түвд, Хятад гурвуулаа Манжийн мэдэлд байсан ба ганцхан Чин гүрний хуулийн дагуу шашны 3 тэргүүний хойт дүрийг тодруулж, энэ “ажилд” элдвийн хэл ам бараг гардаггүй байсныг би “амар тайван” гэж нэрлэж байна.
    Гэтэл холоос яривал 1911 оноос, ойроос яривал 1990 оноос шарын шашны орчин нөхцөл эрс өөрчлөгдөв.
    Маш бүдүүн тоймоор: Монгол: ганцхан Богдтой, Хятад: Түвд, Банчин Богд хоёртой боловч Далай ламгүй, АНУ: ганцхан Далай ламтай байгаа гэж зүйрлэж болно.
    Шинэ зууны шинэ нөхцөл байдалд шарын шашны асуудлыг уламжлалт хуучин аргаар шийдвэрлэх боломж энэ асуудалд холбогдон буй том жижиг аль ч улсад байхгүй нь тодорхой. Гэхдээ одоохондоо шинэ аргыг хэн ч олоогүй байна…
    Манай шарын шашны институт гүн гүнзгий хямралын байдалд оржээ. Энэ үгэнд цочирдох хэрэггүй. Учир нь шашин сөнөнө гэж хэзээ ч байдаггүй, харин үе үе хямралд ордгийг дэлхийн шашны түүх гэрчилнэ. Манай Зонхавийн шашин ч гэсэн тухайн цагтаа гүнзгий хямралд орсон буддын шашны согог гажуудлыг эсэргүүцэн төрж, маш их тэмцэл, дайн дажин туулж шашны том институт болон тогтсон. Шашин хямарсан тохиолдолд шашны реформ хийж гардаг. Харин шашны реформыг шашны институтын түвшинд сэтгэж, зөвхөн шинжлэх ухаанд тулгуурлаж байж хийж болно.
    Үүнийг маш олон хүн олон жилийн турш ярьж байгаа ч хийсэн ажил оргүй шахам. Манайхан шашны тэргүүн хувь хүмүүс хийгээд шашны институтын ялгааг огт мэддэггүй. Эдгээр нь нягт уялдаатай боловч өөр өөр ойлголтууд. Шашны институт гэдэг нь шашны тэргүүн нарын удирдлага зохицуулалтаар ажилладаг шашны олон урсгал, олон мянган сүм хийд, хэдэн сая лам, сүсэгтэн олны харилцан үйлдэх харьцангуй бие даасан тогтолцоо (систем), түүний механизм юм. Энэ ялгааг ухаж ойлголгүйгээр шашны талаар “төрийн бодлого” явуулна гэж дайрах нь тэнэг хэрэг.
    Манайхны өөр нэг том эндүүрэл нь “шашныг сэргээн мандуулна” гэдгийг YIII Богдын үеийнх шиг асар их эрх мэдэл, хүч нөлөөтэй болгох гэсэн хүсэл юм. Одоо бол яаж ч хичээгээд ингэх боломж байхгүй, учир нь дэлхийн геополитикийн болон МУ-ын хөгжлийн төлөв байдал, чиглэл, хандлага шал өөр болсон.
    Х Богдыг залснаар шашны бүх асуудлаа шийдчихсэн бодож байвал тун их эндүүрэл. Харин ч даяар зөрчилт үйл явц одоо л дөнгөж эхэлж байна.
    Би сургаар таамаглах дургүй. Гэхдээ илт тодорхой зүй тогтлыг хэлэх нь судлаач миний үүрэг юм.
    1935 онд төрсөн XIY Далай лам эдүгээ 88 настай. Далай багш удахгүй жанч халах нь хэн бүхэнд ойлгомжтой. Өөрөө ч гэсэн хойт дүрийнхээ талаар хэд хэдэн удаа дурдсан. Энэ тохиолдолд Далай ламын дараагийн дүрийг тодруулах явдал олон улсын хурц өрсөлдөөний талбар болох нь гарцаагүй. Далай ламын хойт дүр “онолын” хувьд Түвд буюу Хятад, Монгол, Энэтхэгээс тодрох өндөр магадлалтай. Гэхдээ Далай лам өөрөө: “Би хаана ч, тэр ч байтугай эмэгтэй хүн болон төрж ч магадгүй” гэснийг харгалзвал уг асуудал маш хүнд болж таарна. Ямар ч гэсэн МУ энэ маргаанд татагдан орох нь гарцаагүй. Энэ нь Монголын хувьд нэлээд таагүй сорилт болох нь мэдээж…
    Иймд одооноос эхлээд шашны талаар баримтлах төрийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд манай төрд шашны бодлого огт байгаагүйг 30 жилийн “ичмээр адал явдал”, “тэнэг хошин шогийг” өгүүлсэн энэ бичвэр хангалттай нотолно. Нэгэнт төрийн бодлого байхгүй тохиолдолд “төрийн нууц” гэж байхгүй. “Ямар нэг нууц” байж болох ч тэр нь “дараагийн дүр” тодруулахтай холбогдсон ач холбогдол багатай, хуйвалдааны шинжтэй “жижиг сажиг юм” байгааг тааж ядах юмгүй. Дашрамд Тагнуулын газар цаашид шашны асуудалд хутгалдан оролцохоо болих хэрэгтэй, энэ чинь ичмээр бөгөөд хууль бус зүйл…
    Харин одоо бол Ц.Хуланг шашны талаар дахиж ганц ч үг дуугарахгүй гэсэн ам өчгийг нь аваад сулласан нь дээр гэдгийг би зориуд сануулж байна. Судлаач би хэчнээн дургүй хүрч байсан ч шашны нэрээр өрсөлдөж, тэмцэлдсэн бүх бузар булайг нарийвчлан дэлгэж, нэр бүхий хүмүүс болон Монгол Улсаа дэлхийн шившиг болгомооргүй байна. Өөрөө дотроо тэмцэлдэн хямарч, гадаад дотоодод ноцтой будлиан тарихгүй бол шашны асуудалтай зууралдах өчүүхэн ч хүсэл надад алга…
    Х Богдоо залчихлаа, одоо болоо юм биш үү ?! Ц.Хуланг суллачихад хэн хохирох гээд байгаа юм ?! Харин шашны талаарх төрийн бодлогоо боловсруулах ажилдаа бушуухан орж үз. Том гүрнүүдийн зөрчлийн галыг дуудан авчирч өөртөө лай хураах хэрэггүй л дээ…
    Судлаач Х.Д.Ганхуяг
    Sonin.mn agency

  • БӨӨ МӨРГӨЛ БОЛ МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШИН БОЛОХ НЬ

    Мөнх тэнгэрийн номлол сургаал бол манай монголчуудын дэлхийг байлдан дагуулж нэгэн тэнгэр дор нэгтгэх тэр их хүчирхэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл хамаарал нь болж ирсэн юм.
    Тиймээс “МНТ”-ны нууц бол Чингис хааны тэнгэрлиг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон явдал эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа. Өнөөдрийн монголчууд удам угсаа уг гарлаа мэдэж, түүнийгээ залгамжлан, Их Монгол улсынхаа гал голомтыг бадрааж, монгол үндэстэн оршин тогтнох, мөнх тэнгэрийн үзэл номлолын хүчинд хөгжин цэцэглэж байгаа билээ. Энэ номлолоо улам боловсронгуй болгож хүн бүхэн ахуйн хэрэглээ болгох зайлшгүй шаардлага гарч байгаа нь нэн тодорхой бус уу? Үүнийг зөвхөн монголчууд өөрсдийнхөө хүрээнд авч үзэх нь эндүүрэл болой. Харин хямралдан дайтаж байгаа, зовлон шаналалд умбаж байгаа, хэтэрхий жаргалдаа ташууран гэм нүгэлтэн ард түмний энх амгалан, зол жаргалын төлөө энэхүү мөнх тэнгэрийн шашныг хөгжүүлж дэлгэрүүлэх учиртай билээ.
    Энэ бол мөнх тэнгэрийн санаа байсан ба монголын их хаадуудын алтан хайрцагны бодлого байсан гэж нэрлэж болох талтай билээ. Үнийг эрдэмтэд системчлэн судласны хүчинд тодорхой амжилтанд хүрсэн байна. Иймээс мөнх тэнгэрийн номлол сургаалыг гүн ухаан, соёл, ёс зүй, зан заншил, нийгэм-улс төр, эрх зүйн хүрээнд товчхон авч үзэхийг хичээсэн болно.
    – Бөөгийн шашны философи: ХIII зууны эхэнд монголчууд ертөнцийг 2 хэсэг болгон үздэг байсныг философид дуализм хэмээн нэрлэсэн байдаг. Ж-бэл: манай монголчуудын ойлголтоор эцэг тэнгэр бол ухамсрын шинжтэй, эх газар бол матерын төлөвтэй гэж үздэг байв. Хүн насан эцэслэхийг өөд боллоо гэдэг бол Чингис хааныг МНТ-д “Тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирээд түүндээ буцдаг гэсэн санааг баталгаажуулж байсан жишээ мөн юм аа. Харин махан биеийг газар бүтээж түүндээ буцааж шингээдэг билээ. Чингис хааны мөнх тэнгэрийг ухаарсан явдал бол философийн талаар хийсэн хамгийн том нээлт байсан бөгөөд ертөнц дахиныг нэгэн дээвэр дор захирсан их хааны минь философийн төр, эрх зүйн үндэс болбоос мөнх тэнгэрийн монотеист номлол сургаал болох болой.
    – Бөөгийн шашны ёс зүй: Бидний монголчууд эрт дээр үеэсээ хүмүүсийг хайрлан хүндэтгэн энэрэнгүй хүлээцтэй байсан ард түмэн билээ. Энэ нь Эзэн Чингис хааны их засаг хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Бид чинь хулгай дээрэм хийх, бусдыг зэрлэг хэрцгийгээр зодох, эрэмдэг зэрэмдэг болгох, тамлан тарчлаах, тахир дутуу болгох, тоглоом шоглоомоор алан хядах зэрэг бусармаг заваан үйлдлүүдийг хийж байгаагүй их жигшин зэвүүцсээр ирсэн билээ. Хүнийг уучлан өршөөх, туслан дэмжих, хайрлан энэрэх, хүндэтгэн харьцдаг шудрага үнэний зарчмыг гол болгодог байсан. Энэ нь түүхэн сурвалжуудад Их Монгол Улсын нийгмийн эмх цэгц урьд өмнө байгаагүй сайн байсныг өгүүлсэн байдаг. Харин бусармаг булай, зүйл бус янз бүрийн үйлдлүүд огт тэмдэглэгдээгүй үлдсэн нь нэн сонирхолтой байна. Бодит амьдралд ч гэсэн ХIII-р зуунд монголчуудын дэлхий дахиныг өдрийн наран, шөнийн саран мэт соён гэгээрүүлж удирдаж байсан дээд ёс бол мөнх тэнгэрийн ёс зүй байсан юм. Мөнх тэнгэрийн ёс зүйн гол зангилаас болбоос: Гаж буруу зүйлийг гэсгээн цээрлүүлж ертөнц дахинд шудрага ёсыг тогтооход оршино.
    – Мөнх тэнгэрийн улс төр – нийгмийн үзэл: ХIII-р зуунд монголчууд:
    “Хоёр наран ургаваас худагын ус хатью
    Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю”,
    “Тэнгэрт гэрэл гэгээ цацруулахын тулд наран саран заяажээ, харин газар дээр 2 хаан яахын байж болох вэ? ”
    хэмээн үздэг байсан нь дээрхи ишлэлээс илэрхий байна. Үүнээс үзвэл монголчууд нэгдсэн төртэй, нэгэн удирдагчыг хүсэж байсны илрэл мэдэгдэнэ. Эндээс томъёолвол: Мөнх тэнгэр бол цор ганц эзэн тэнгэр гэсэн бол Чингис хааныг мөнх тэнгэрийн хүчийг олж ертөнц дахинаа илч гэрэл цацруулан гэгээрүүлсэн тэнгэрлиг хөвгүүн буюу тэнгэрийн хүү гэж хэлж болох ажээ. Ийнхүү эзэн хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэндээ уламжлагдсан билээ.
    – Мөнх тэнгэрийн шашин болохыг утга соёлын хэд хэдэн асуудлаар авч үзэж болно.
    1. Гал бол соёлын эхэн мөн.
    Хүмүүн биет галыг олсноор хөгжил дэвшлийнхээ соёлын эхийг олсон билээ. Түүхий мах идэж байхдаа хүн адгууснаас ялгарах юмгүй байсан буй заа. Гал олсноор нөхөр дайснаа ялгаж, болгосон хүнс хэрэглэснээр араатнаас ялгарах ялгаа гарчээ. Монголчууд галыг эрт дээр үеэс дээдлэн шүтэж, ариун сайны эх гэж үздэг байсан. Бүх юм сүлд сүнстэй гэж үздэг билээ.
    Эрийн сүлд – малгай бүс
    Гэрийн сүлд – гал голомт, морин хуур
    Төрийн сүлд – хар цагаан сүлд
    ТАЙЛБАР
    2. Тамлага, дуудлага, онгодын хэлмэр зэрэг бол АМАН ТҮҮХ-ийн үнэт сурвалж болж байна.
    3. Бөөгийн үг хэллэг нь хэвшмэл, заншилтай үг хэллэгтэй язгуурын монгол үгийн сангийн үүсвэр нь болж байдаг. Үг хэллэг нь монголын яруу найргийн арвин их соёл мөн. Үүний нэг жишээ бол Д.Нацагдоржийн “миний нутаг” шүлэг болно.
    4. Монгол бөөгийн эд өлгийн түүх архелогийн сурвалжууд нь утга соёлыг агуулсан байна.
    5. Утга соёлын судлагдахууны нэг бол хад чулуу, хөшөө дурсгал, агуйн хана туурганаа зурсан сүг зургийн судалгаа юм.
    6. Бөөгийн өмсгөл дэх манжгийн уяа зангилаа ба дээсэн бичгийн утга санаа тайлах явдал бас болно.
    7. Сэтгэлзүйн ухаан юм
    8. Анагаах ухаан юм
    9. Одон зурхай, мэрэг төлгийн зүйл.
    10. Зан үйл
    11. Бөөгийн шашин утга соёл – урлаг мөн юм. Үүний шалгаан нь: Яруу найраг, дуу, хөгжим, бүжиг, бясалгал, бүтээл, бие бялдрын урлаг, хийн урлаг, тохрох хувилах урлаг зэрэг болох талтай.
    – Мөнх тэнгэрийн шашин болох нь: Монголчууд мөнх тэнгэрийг ухааран шашны сэтгэлгээнд оруулж ирснээр соёлын хөгжил, оюун санааны төвшинд их ахицтай тал бий болгосон билээ. Энэ шашныг аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цор ганц шүтээн хэмээн дахин шүтэж байсан билээ. Чингис хаан энэ үзэл номлолыг түгээн дэлгэрүүлж чадсанаар дэлхий дахинаа өөрийн гэсэн түүхэн үүргийг маш амжилттай биелүүлж чаджээ. Иймээс мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн монгол үндэстний шашин гэвэл эндүүрэл болно. Будда, Христ, Лалын шашинтай эн зэрэгцэхүйц даяан дэлхийн шашин юм аа. Тухайлбал энэ үзэл өнөөдөр дэлхийн 100-гаруй улс оронд бий болсон байна. Чингис хааны мөнх тэнгэрийн тухай бий болгосон үзэл бол нийгэм-улс төрийн тодорхой үндэстэй учир шашны сэтгэлзүйтэй юм. Энэ нь монголын ард түмний олон мянган жилийн ухамсрыг танин мэдэж хөгжүүлсний үр дүн харагдаж байна.
    Дүгнэлт
    Монголчууд өрнө, дорнын улс түмний шашин-философитой уралдуулан олон мянган жилийн байлдан дагуулалтынхаа онолын үндэс номлол сургаалиа бий болгож чадсанаар Будда, Христ, Лалын дараа гарч ирсэн дэлхийн хэмжээний 4 дэх монотеист болох юм.
    Дараах үндэслэлүүдээр монотеизм гэж үзэж болно.
    1. Цор ганц шүтээнийг номлосон.
    2. Олон улсад хүч нөлөөгөө тэлсэн
    3. Олон зуун жил тасралтгүй уламжлагдан ирснээр нь монголчууд дэлхийд 4 дэх монотеист шашныг үүсгэн байгуулсан хэмээн дүгнэж болно.
    “Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу” хэмээх зүйр цэцэн үгийг монголчууд хэлэх дуртай. Иймээс мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугацааны хувьд хожуу учраас бусад шашны алдаа дутагдлыг ялан давж чадсан байна. Тухайлбал:
    1. Цаг хугацааны хувьд даяан дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин юм.
    2. Газарзүйн байршлын хувьд Төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даяан дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол мөнх тэнгэрийн шашин юм.
    3. Угсаатан зүйн хувьд Аричүүд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэсэн ба түүний уламжилсан бол Урал алтайн хэлний үндэстэн, тухайлбал: Монголчууд мөнх тэнгэрийн шашныг үндэслэжээ.
    Тиймээс монголчууд өөрийн гэсэн шашин шүтлэгтэй байж чадсан ба уламжлагдан өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн амжилт нь гайхамшигтай юм. Монголчууд МӨНХ ТЭНГЭР-ийг шүтэж амьдарснаар манай гаригын орон зайнд өөрийн гэсэн оюун санаа, сэтгэлгээний байр суурийг эзэлж, мөхөөшгүй, өнөд сэргэн МАНДАХ болно.
    Ном зүй:
    “Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” Зайран Д.Бямбадорж /2006 он/
    “Тэнгэр шүтлэгийн амин судар” Зайран Д.Бямбадорж /2004 он/
    “Мөнх тэнгэрийн амин судар” Зайран Д.Бямбадорж /2006 он/
    “Бурхан халдун хайрханы тэнгэрийн тахилга, бөөгийн ёс”
    Зайран Д.Бямбадорж /2005 он/
    “Бурхан халдун хайрханы тахилга, тайллагийн судар”
    Зайран Д.Бямбадорж /2005 он/
    “Монголын түүх соёлын нэр томъёоны гаргалгаа”
    Н.Нагаанбуу /2005 он/
    “Монгол бөөгийн шашин” О.Пүрэв /1959 он/
    “Чингис хаан судлал” Н.Нагаанбуу /2006 он УБ/
    “Хас шинжлэлийн тойм” Х.Энхпүрэв /2005 он/
    “Үндэсний монгол судлал” ¹1 /2003 он/
    “Мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их засаг хуулийн тайлбар” Н.Ням-Осор /2003 он УБ/
    “Central asian shamanism (past and present)
    Shamanic cosmology (worldview and mythology)
    Shamanism in transition (tradition and innovation)
    С.Дулам, Д.Бум-Очир /1999 он УБ/
    13. “Новая модель вселенной” П.Д.Успенский /1993 он петербург/
    14. “Основын миропонемания новой эпохи” А. И. Клизовский /Москва 2002 он/
    15. “Концепций современного естествознания” В.М.Найдыш /Москва 2001 он/
    Даариймаа
    Zairan Byambadorj
    26 November 2017

  • ХОЁР АРД ТҮМНИЙГ ХОЛБОСОН 22 ЖИЛ

    Хятадын үе үеийн шилдэг залуусын хүсэл мөрөөдөл болсон Бээжингийн их сургуульд элссэн дараахан өөрийн сонирхол, ачит багш нарын зөвлөсний дагуу монгол хэлний ангид орсон нь түүний хувь заяаны төөрөг дахь нэн чухал эргэлт байжээ. 1898 оноос эхлэлтэй Хятадын ард түмний оюун санааны ундарга болсон Бээжингийн их сургуулийн нэрт эрдэмтэн Жи Шяньлинь профессорын үүсгэн байгуулсан Хятадын дорно дахин судлалын хамгийн эртний, хамгийн олон мэргэжлээр сургадаг, гадаад харилцаа гадаад худалдаа соёлын солилцооны үндсэн боловсон хүчин бэлтгэдэг Дорно дахины хэл утга зохиолын факультетад хуваарилагдан орсон Цай Вэньруй нь Хоү Ваньжуан нарын суут багш нараар хөтлүүлэн эрдэм номд шамдан монгол хэл заалгахын зэрэгцээ өнө эртний түүхтэй, найрсаг харилцаат хөрш орныхоо түүх соёлоос оюутны дөрвөн жилд онцгой хичээнгүйлэн суралцсан шилдэг оюутан байлаа.
    Төрөлх Хармөрөн мужийнхаа дунд сургуульд заадаг байсан орос хэлний мэдлэг нь түүнийг монгол хэл сурахад багагүй суурь болсон гэж тэрбээр хожим өгүүлсэн байдаг. Гадаад хэлний ур чадвар, түүх соёлын болон гадаад харилцааны мэдлэгээрээ үеийн нөхөд дундаа шагшигдаж, эрдэмтэн багш нартаа үнэлэгдэн 1985 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтнаар томилогдсон нь түүний дипломатын 40 шахам жилийн ажил амьдралын гарааны эхлэл байжээ.
    Залуухан дипломатч Цай Вэньруй 37 жилийн тэртээ 1986 онд Монгол нутагт анх хөл тавьж МУИС-д мэргэжил дээшлүүлэх сургалтын хугацаандаа манай улсын монгол хэл бичгийн сор болсон эрдэмтэд Чой.Лувсанжав, Ш.Чоймаа нараар хичээл заалгаснаар түүний монгол хэлний мэдлэг чадвар улам төгс болж сайжирсаар байв. Ачит багш нарыгаа дурсан ярихдаа тэрбээр “Багш нарынхаа ачийг Монголд хийх ажлаараа хариулна” үргэлж хэлдэг.
    Түүний дипломатчийн замналын харвал:
    1985-1986 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан
    1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
    1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе
    1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
    1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
    1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга
    1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
    2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга
    2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
    2000-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний ажилтан
    2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга
    2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин хотод суугаа Ерөнхий консул
    2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул
    2020-оны 1-р сараас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллажээ.
    Дээрх замналаас харахад манай улсын сүүлийн 40 жилийн өөрчлөлт шинэчлэл, хөгжил цэцэглэлт, тэр дундаа социалист БНМАУ-аас орчин үеийн ардчилсан Монгол улсыг хүртэлх нийгмийн том өөрчлөлтийн бүхий л цаг хугацаанд тэрээр Монгол, Хятадын харилцааны тэргүүн эгнээнд ажиллаж хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн найрсаг солилцоог ахиулахад оруулан хувь нэмэр асар их юм. Цай сайдын монгол хэлний онолын зузаан мэдлэг, урсам сайхан ярианы ур чадвар, Монголын түүх соёлын арвин мэдлэгийг уулзсан хүн болгон магтан онцолдог бөгөөд үүнийгээ тэрээр “Эрхэм багш нарын ач гавьяа, монгол хэл сурсан буян заяа” гэж үргэлж бэлгэшээж, харин монгол хэл сураагүй байсан бол элчин сайд болж чадахгүй байсан гэж монгол хэл соёлыг үргэлж онцгой хүндэтгэж өгүүлсэн байдаг.
    Түүнийг Элчин сайдаар ажилласан 2020-2023 онуудад даян дэлхийг хамарсан аюулт цар тахлын хүндрэлтэй цаг үе тохиосон хэдий ч тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг олонтоо зохион байгуулж, эдийн засгийн харилцаа бэхжиж, хоёр талын худалдаа эргэлт 2022 оны сүүлч гэхэд 12 тэрбум долларт хүрээд байна. Аюулт цар тахал нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед үргэлж идэвх зүтгэл гарган ажиллаж худалдаа тээврийн харилцаанд үүссэн бэрхшээл болгоныг шийдэн хамтаар даван туулж байлаа. Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30000 хонийг Хүбэй нутагт хүргэн өгч эрүүл мэндийн салбарт олонтоо тусламж дэмжлэг үзүүлэхэд оройлон ажиллаж байв.
    БНХАУ-аас Монгол Улсад суусан 17 дахь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйгийн дипломатчийн амьдралд олон онцлох зүйлс байгаагаас дурдвал: Монгол Улсад хамгийн удаан хугацаанд буюу 22 жил ажиллаж амьдарсан, хамгийн олон удаа буюу зургаан удаа томилогдсон, хамгийн анхны Ерөнхий консул ба Элчин сайдаар дараалан ажилласан, хамгийн анхны Элчин сайдын яамны бүх албан тушаалыг хашсан гээд хөвөрч өгнө. Бээжингийн их сургууль түүнд хожмын Элчин сайд болох замыг чиглүүлж монгол хэлийг нь зааж сургасан бол харин тэр өөрийн нэгэн насны халамжит ханиа мөн л монгол хэлний салбараасаа сонгожээ. Түүний гэргий Гао Фэнин нь ГЯЯ-ны системд олон жил зүтгэж тэр дундаа Монгол Улсад олон удаа томилогдон Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх хүртэл албан тушаалуудад ажилласан чадварлаг дипломатч, монгол хэлний сайн мэргэжилтэн, найрамдлын зүтгэлтэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг эх орондоо буцах гэж буйтай нь тохиолдуулан Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд энэ нь Монгол, Хятадын ард түмний хөгжил цэцэглэлт, найрамдал нөхөрлөлийн төлөө 40 шахам жил зүтгэсэн түүнд ирэх зүй ёсны хүндлэл байв. Эрхэм сайд Цай Вэньруй маргааш Элчин сайдын үүрэгт хугацаагаа дуусган эх орондоо бүр мөсөн буцах гэж байна. Ийнхүү дипломатчийн замналаа өндөрлөж болох ч хоёр зууныг өртөөлж хоёр ард түмнийг холбосон тэрбээр найрамдал нөхөрлөлийн үйл үйлсийг манлайлах их аяны түүчээгээ дөнгөж эхлүүлж байна. Монгол түмний чин сэтгэлийн бэлгэдэл болсон сүүн цацлаар аяны дөрөөг тань мялаая. Баярлалаа. Та сайн яваарай. Удалгүй Улаанбаатартаа уулзахын ерөөл тавья.
    Хятад судлаач, Орчуулагч Х.БААТАРХҮҮ

    djmedia:773
  • ТӨР, ЗАСГИЙН ТОМЧУУД Л МОНГОЛЫГ МИНЬ БАЛЛАЧИХЛАА

    Дээрээс бороо их орвол нам доор газарт төчнөөн л их намаг, шалбааг үүсдэг. Дээр тэнгэрт үүл хуралдаж, тэнгэр дуугарч, цахилгаан цахиж эхэлбэл доор газар дээр айдас, түгшүүр үүсэж амьтан, хүмүүс хоргодох газар эрэн бужигналддаг. Ингэж дээрээс л сайн, муу бүх зүйл үүдэгддэг байжээ.
    Хүмүүс дээшээ харж, тэнгэр шинжиж, шүтэж байсан нь улс орон дотроо мөн л дээшээ харж, хаад, түшмэдүүдээс жишээ авч, тэднийг дууриаж амьдрахад хүргэжээ. Улстөрийн намуудын дотоод амьдрал ч гэсэн мөн дээшээ харсан, дарга нараа дууриасан шинж, байдалтай нь үнэн юм. Байгалийн энэ дээрээс үүдэгддэг аюул, аврал нь бөө, удган нарын сурталд тусаж тэд “дээрээс, тэнгэрээс асууж байж” хэрхэхийг хэлдэг болжээ. Зурхайч нар ч гэсэн тэнгэр дэх од, гаригсын нөлөө хэмээж 100 хувь шахам худлаагаа үнэн болгож сурталчилдаг. Чингэж бөө, удган нарын сурталд түшиглэн, тэднээс улбаалж зурхай, зурхайчид анх үүсчээ. Хожуу нь шашны суртал ч гэсэн тэнгэр, бурхныг зааж, тэднээс улбаалуулан, тэдэнтэй холбон үзэл, сургаалаа боловсруулж, түмэн олонд номлох болсон байна.
    Нийгмийн хувьд, нийт ард иргэдийн хувьд бол тэдний дагах, дууриах, үлгэр жишээ авах хүмүүс нь хаад, түшмэдүүд, улстөрчид, сайд, дарга нар байдаг. Лам нар ч хамбуудаа дууриадаг, цэргүүд ч жанждаа дууриадаг, сурагчид ч багш нараа дууриадаг. Ингэхлээр нийгэм дэх муу болон сайн зүйлүүд мөн л дээрээсээ эхлэл, нөлөөтэй ажээ.
    “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ ч олохгүй” хэмээхийн учир ийм юм. Ардчилсан нийгэмд ч гэсэн сайн, муу бүх зүйл мөн л дээрээсээ эхлэлтэй, төр засгийн томчуудаас үүдэлтэй байдаг. Ардчиллын алтан хараацайнууд бүгд авлигачид, хулгайчид болчих аваас нөхцөл, байдал яг л өнөөдрийн Монголынх шиг болчихдог ажээ. Эрх барьж ирсэн хоёр нам хоёулаа л “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө” гэж лоозогнодог шүү дээ…
    Байгаль дахь сайн, муу ч дээрээс, тэнгэрээс, мөн нийгэм дэх сайн, муу ч дээрээс, томчуудаасаа гэдэг нь үнэн юм. 1990, 1991, 1992 онд Монголын нийгэм, улстөр болон эдийн засгийн амьдралдаа шинэчлэлт хийж, 1960 оны үндсэн хуулийг халж, 1992 оны үндсэн хуулийг баталж, мөрдөх болсон үеэс л Монголын төр, засагт ажиллаж байсан эрхмүүд шударга, зарчимч, ёс суртахуунтай байж чадсансан бол ард түмний амьдрал шал өөр, сайхан болчихоор байв. Гэтэл Төрийн Ордонд 32 жилийн туршид хэн хэн байв аа? Бараг л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид! Тийм болохоор л тэдний жишгээр дунд, доод тушаалын дарга нар дагаад, тэднээс үлгэр аваад, дээдсийн мөрөөр ороод л мөн л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид болцгоочихжээ. Сайн, муу бүх зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг дээр дурдсан зүй тогтол Монголд маань яг хэргээ хийж, мөрөө үлдээлээ. Оросууд энэнийг “загас толгойноосоо эхэлж ялзардаг” гэж дүрслэн хэлдэг дээ.
    Аль ч улс орон, аль ч нийгэм дээдсээ, ихэсээ дагаж, дууриаж байдаг болохоор, муу, сайн аливаа зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг болохоор Монголын төр, засгийн томчууд л (эрх барьж ирсэн хоёр намын томчууд л) дунд үе, залуу үеэ уруу нь татаж, увайгүй байдалд оруулчихлаа.
    Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурсан нэртэй, үнэндээ бол мэдлэг цуглуулсан биш, зөвхөн диплом, хавтас цуглуулсан савангийн хөөс адил магистр, докторууд ч олон боллоо. Дээдсүүд нь хулхи болохоор цүнх баригчид нь дагаад л хулхи болцгоочихдог ажээ. Өнөөдөр төрийн өндөр алба хашиж буй 55-аас дээш насны хүмүүсийн дийлэнх олонхи нь гэмт хэрэгт холбогдож байгсад, тэдний дараах үе болох 40-өөс дээш насныхны мөн олонхи нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, энэ хоёр үеийнхний араас явж буй 25-аас дээш насныхны мөн л олонхи нь хулхидуу, хуудуутай, шуналдаа хөтлөгдөж мэдэх хүмүүс болчихоод байна.
    Ардчилсан нийгмийг байгуулнаа гэсэн хүмүүс маань зөвхөн л дүр эсгэсэн ардчилал, үндэсний хөрөнгөтний төр, засгийг буй болголоо. “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа, лоозон нь жирийн иргэдийн амьдралд нэвтэрч хэрэгжсэнгүй. 8 сонгуулиар тодорсон УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд авлига, хулгай, луйврын хэрэгт нэр холбоглож шалгагдсаар, ял зэмлэл хүлээсээр л байна. Арга, заль хэрэглэн уснаас хуурай гарсан хүмүүс ч олон боллоо.
    Эрх баригч хоёр намын дунд үе, залуу үе нь бүгд л дээшээ харж, дарга нараасаа үлгэр, жишээ авч улам л том авлигач, улам том шахаа, чавчаа хийж, улам их хор найруулагчид болсоор байгаа нь хууль, хүчний байгууллагууд дээр мөрдөгдөж байгаа гэмт хэргүүдээс тодорхой харагдаж байна. Томчуудынхаа эхлүүлсэн гэмт, нууц үйлдлүүдийн залгамжлагчид болж, нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулж, нам дамнасан хуйвалдаанд оролцсоор эцэсдээ гэмт хэрэгтний эгнээнд шилжиж буй залуус хөөрхийлөлтэй. 1990, 1991 оноос л гэмт хэргээ эхэлсэн (засгийн газрын 20-р тогтоолын нууц, алт диллерийн гэгдэх хэрэг, олон банкны дампуурал, өмч хувьчлал, лицензийн болон газрын наймаа гэх мэт) хууччууд нь тэрбумтан гэгдэж, тэргүүн зэргийн одон зүүж, гавъяатан гэгдэн “жүжиглэж”, харин тэдэнд уруу татагдсан хүмүүс ял зэмлэл хүлээсээр байна. Хууль, шүүхийнхэн маань яг л Манжийн үеийнхэн шиг “Хэргийн ихээр болохгүй, хээлийн ихээр шийднээ хө” хэмээн амандаа аялаж, шивнэж байх болцгоожээ.
    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж байна

    Хатагтай, ноёд оо,
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
    Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна.
    Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.
    Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.
    Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна. Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн.
    Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан билээ. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
    Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн бол саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна.
    Тэрбээр “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэмхэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.
    Эрхэм чуулганы дарга аа,
    НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
    Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ.
    Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг.
    Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон.
    Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.
    Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна.
    Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах” хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ.
    Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна. Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан.
    Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн.
    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.
    НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр “Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно” гэдгийг онцлон сануулжээ.
    Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.
    Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулсан.
    Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
    Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичиг”-ийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно.
    Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг. Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно.
    Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичиг”-ийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна.
    Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.
    Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан хүчин зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан. Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
    Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан.
    Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
    Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэж байна.
    Ирэх 2024 оны есдүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлого, санал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй. Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
    Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
    Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.