Category: Нийтлэл, ярилцлага

  • Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    Бурхан Халдун гэдэг нь баруун монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн утгыг илэрхийлдэг. Ойрдууд “Битээ хальд” гэж ярьдаг. Энэ нь “бүү хүр” гэсэн санааг илтгэдэг. Хальд гэдэг эртний үг нь Халдун хэмээх үгийн үндэс. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүн эрч хүч, мэдээлэл авдаг. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Түүнд заяасан энэ их хүч чадал, холч ухааныг дэлхийн олон судлаач судалж, нууцыг нь тайлаагүй л байна. Чингис хаан Бурхан Халдун уулнаа очин дээд тэнгэрийн санааг сонсдог байсан тухай мэдээ баримт “Нууц товчоо”-нд бий. Энэ нь сансраас, харь гарагаас мэдээлэл авч байсан хэрэг юм. Чингис хаан хөвгүүн ахуйдаа мэргэдүүдээс нуугдан амь гарч тахиж шүтэж байсан Бурхан Халдун уулын зулайд очиж их овоонд нь сан тавьж, залбирсандаа их олзуурхан баярладаг.

    -Тууль хэмээх язгуур урлагийн төрөл ямар ид шидтэй болоод хэдэн мянганыг дамнан бөх оршиж байна вэ?

    -Тууль бол арга чадал, омог. Зөв сэтгэл, бодолтой хүн л хайлдаг жамтай. Орчин үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болоогүй эрт цагт сайхан, муухайг ялган заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх тухай туульд тод өгүүлсэн байдаг. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. “Биеийн бөхөөр арав, сэтгэлийн бөхөөр зуун хүнийг ялна” гэсэн суут хааны сургаалын учгийг тайлах хэрэгтэй. Монголчууд туульдаа оюун бодпоо шингээж хэдэн мянган дамнан амьдарсан ард түмэн. Тиймээс тууль оршсон газар монгол ахуй соёл мөхдөггүй. Тайлж, ухаарч чадвал туульд ертөнцийн гүн ухаан бий. Туулийг ардын дуутай адилтгаж болохгүй. Бидний өвөг дээдэс дайсандаа, сэтгэл муутанд тууль хайлж болохгүй гэж сургасан. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх нь чухал. Ялангуяа Чингис Богдын сургаалаа эргэж харах цаг болжээ.

    -Таныг барилгын инженер мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээ эрс өөрчилж туульч болоход тань юу нөлөөлсөн бэ?

    -Москвад барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Цөмийн цахилгаан станцад мэргэжлээрээ 30 нас хүртлээ ажилласан. Социалист нийгэмд амьдарч байсан би комсмолийн гишүүн гээд ардын ёс заншлаасаа хол хөндий байлаа. Миний зүүд их зөнтэй. “Жангар” тууль хайлахыг би зүүдэндээ сонссон юм. Үүнтэй зэрэгцэн Халимагт “Жангар” туулийн талаар эрдэм шинжилгээний том хурал болсон. Нөгөөтэйгүүр, тухайн үед манайд туульч үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн давалгаа үүсээд байлаа. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би “Жангар” тууль хайлж зүүдэлснээ мартдаггүй. Би 16 настайгаас тууль хайлах ёстой, атал завсарт нь “төөрөлдсөөр” 33 наснаасаа туультай золгосон доо. Нийгэм ч тэгж таарсан биз.

    -Баруун Монголын туульчид товшуур хөгжим, хайлдаг туулиа өв уламжлан авч явдаг. Халимагт мөн адил уу?

    -Би Чингисийн өвөг дээдсийн нэг Дува сохорын хүү Догшины удам Баатуд овгийн хүн.

    Баатуд овгийг 700 тэнгэртэй гэдэг. Миний аавын талынхан тууль хайлдаг байсныг би өвлөн авсан юм. Уг нь манай удамд Ээлэйн Овлаа гэж “Жангар” туулийг аялгуулан хэлдэг алдартай туульч байсан гэдэг. Тэр хүн шиг алдартай туульч болох юмсан гэж мөрөөдөн бие дааж оролдсоор “Жангар” туулийг аялгуулан хэлдэг болсон. Жангар” бол маш том тууль. Түүнийг бүрэн мэддэг хүн байхгүй. Бүтнээр нь хайлъя гэвэл хагас сарын ажил болно. Энэ туулийг бүлэг бүлгээр нь цувуулж хайлна. Манай халимагууд тууль аялгуулан хэлдэг хүнийг Жангарч, Монголчууд туульч гэдэг. Баруун монгол, халимаг бол угтаа Дува сохорын дөрвөн хүүгээс улбаалсан Ойрд түмэн. Бидний хэл, ахуй соёл маргашгүй нэг. Тиймээс товшуур, тууль хоёроо уламжлан өвлүүлдэг. Гэхдээ туульчид удмынхаа хөвгүүдээс нүдэндээ зальтай, нүүрэндээ галтайг нь шигшиж сонгодог. Зальтай гэдэг үгийг одоогийн монголчууд овжин, хүн хулхиддаг гэж ойлгодог. Заль гэдэг чинь уугуул монгол хэлээр гал гэсэн үг шүү дээ.

    -Туулын хэллэгт өнөөгийн бидний мартсан, хэрэглэхээ больсон үг тохиолдох нь элбэг. Тэгэхээр туулийн хэл гэх агуу өвийн судалгаа дутагдалтай байх шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

    -Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурхан шашнаас өмнө бий болсон. Тиймээс домог зүйн болон уран сайхны сэтгэлгээг хадгалсан, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын бүх төрлийг багтааснаараа онцлогтой. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэгтэй. Өнөөгийн баруун монголчууд эртний буюу туулийн хэлээ маш сайн хадгалсан. Өөрөөр хэлбэл, туулийн хэллэг баруун Монголын үгийн санд бий. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Туульч бол бурхны илгээсэн хүн. Тэнгэрийн ёсыг газарт дэлгэрүүлэгч гэж хэлж болно. Эрт цагт бөө, оточ, туульч гурвыг тахин шүтэж бдйсан. Эдгээр эрдэм чадалт гурван. хүний оргилд нь туульчид байсан юм шүү.

    -Та бол нэртэй жангарч. Энэ агуу туульд өнөөгийн бидэнд хэрэгтэй захиас, бадаг олон байдаг биз. Онцолж хэдийг дурдвал?

    -Би “Жангар” туулиар дамжуулж, монгол угсаатнаа агуу болгохыг хүсдэг. “Жангар” бол үзэл суртал юм. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургаал, эхлэл энэ туульд оршиж байна. Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Хөөмэй, хархираа бол эртний ан амьтны дуу авиа. Дэлхийг сэрээх дууч гэж хэлж болно. Энэ язгуур урлаг л Монголыг дэлхийд гайхуулж байна даа. Гагцхүү эрх баригчид, Засгийн газраас уран бүтээлчдээ дэмжих хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна. Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ төрийн бодлогоор хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх. Гэхдээ Монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Яагаад болохгүй гэж. Будда ч гэсэн бие хүн байсан биз дээ. Тууль бол сургаал гэж би дээр хэлсэн. Жангар өөрөөсөө хэтийдсэн чадалтай, их ухаантай баатар эрсийг нөхрөө болгосон байдаг. Хожим Чингис хаан ч ийм замаар ёсөн өрлөгтэй болсон. Жангарын хүлэг баатар “Агирвал найман чөмөг, Асгарвал аяга цус” байна гэсэн байдаг. Агирна гэдэг нь үхсэн хүний цайрч элэгдсэн ясыг хэлж буй хэрэг. Энэ нь хүн нэг л амьдрахаас хойш бие, сэтгэлээ ард түмэндээ зориулаад үхэхэд харамсахгүй гэсэн санааг илтгэж байгаа юм.

    -Киргизийн ард түмэн “Манас” туулиа эш болгон төр улсын түүхээ мянганаар урагшлуулсан. Монголчууд Хүннүгийн түүхийг үндэслэн 2200 жилийн төр улсын түүхтэй гэдэг. Хэрвээ “Гэсэр”, “Жангар”-ын туулиа эш болговол бидний түүхийн хугацаа урагшлах боломжтой мэт санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

    -“Манас” туульд киргизүүд Монголчуудтай байлдсан тухай буюу одоогоос 400 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлдэг. Тодруулбал, Зүүнгарын хаант улс буюу одоогийн баруун монгол, Халимагийн хаант улсын цэргийн довтолгооны эсрэг XV зууны үеийн тэмцлийг “Манас” туульд харуулсан байдаг. Гэтэл киргизүүд “Манас” туулиа мянган жилийн түүхтэй гэж ярьж, цаашлаад Хомерын “Одиссей”,”Илиада”, эртний Энэтхэгийн “Махабхарата”-тай эн зэрэгцэхүйц өв гэж олон улсад хүлээн зөвшөөрүүллээ. Туулийн гол баатар Манасыг X зууны үед буюу Чингис хаанаас ч өмнө амьдарч байсан мэт болгож туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааг урагшлуулсан. Киргизийн ард түмэн, төр засаг энэ туулиараа түүхээ урагшлуулснаас гадна Бишкекийн олон улсын нисэх буудлыг Манасын нэрэмжит болгосон. Манай монголчуудад “Гэсэр”, “Жангар”-аас гадна “Эрийн сайн Хан Харангуй”, “Алтайн магтаал”, “Бум-Эрдэнэ хаан” зэрэг нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг. Гэхдээ бид бусдыг шүүмжлэх нь зохисгүй болов уу. Харин тэднээс жишээ авах нь зүйтэй. Саяхан Киргизстанд нүүдэлчдийн их наадам зохион байгуулж, соёлоо сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлалаар орлого олж байна. Монголчуудад тийм хэмжээний соёлын наадам зохион байгуулах боломж бий.

    -Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Чингис хааныг өөрийн хаан гэж өмчлөх хэрэггүй” гэсэн. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

    -Дэлхийд тархсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Манай өвөг дээдэс дэлхийн дайдыг эзэлж, 50 үндэстэнг нэгтгэсэн их гүрэн байгуулж ахуйд монголчууд шиг хүчтэй угсаатан байгаагүй. Өнөөгийн Казахстан, Орос, Хятад улс бүрэлдэх эхлэлийг Монголын эзэнт гүрэн тавьсан юм шүү. Бат хаан тархай байсан Оросын вангуудыг нэгтгэж, улс байгуулсан гавьяатай. Хаант Оросын үеийн алдартай сэхээтэн, язгууртан дунд татар, монгол гаралтай олон хүн байсан. Тухайлбал, нэртэй язгууртан Шереметев Ширэмт, зохиолч Тургенев Түргэн, яруу найрагч Ахматова Ахмад гэсэн татар овгоос гаралтай. Казах буюу Хасагийн нүүдэлчдийг монголчууд л нэгтгэсэн. Цагаадай хааны үр хойчис, монгол удмынхан Казахстанд одоо ч амьдарч байна. Тиймээс тэд Чингис хааныг өөрийн эзэн хаанаа гэж үзэх үндэслэлтэй юм. Харамсалтай нь бид тийм хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс болжээ.

    -“Хальж гарсан” Халимагийн ард түмэн нүүдэлчин ахуйгаа хэр хадгалж үлдсэн бэ?

    -Бид Монгол нутгаа “Алтан өлгий”, монгол хэлээ “аав, ээжийн хэлэн” гэж тахин шүтэж ирсэн. Тиймээс үр хүүхдэдээ “Аав, ээжийн хэлээ марталгүй, Алтан өлгийгөө санаж явтан” гэж захидаг. Халимагууд монгол хүнтэй уулзахаараа ах дүүтэйгээ уулзсан мэт баярладаг. Манай халимагууд Монгол нутгаа сүслэн залбирдаг юм. Би Монгол Улсад ирээд буцахдаа энерги авдаг. Халимагт таван хошуу мал байдаг ч нүүдэллэн амьдрах газар алга. Оноож өгсөн газартаа л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.

    -Шашин угсаа гарвал ондоо ард түмнүүдийн дунд 400 жил амьдрсан халимагууд Монголоороо үлдэнэ гэдэг хэцүү байсан биз. Үндэс угсаагаа авч үлдэх зүрх, зоригийг халимагийн ард түмэнд юу өгсөн бэ?

    -Монгол ёс заншил агуу юм. Халимагууд исламын шашинт стан орнууд, үнэн алдартны орос зон олны дунд хэл, үндэс угсаагаа хадгалан үлдсэн нь туулийн гавьяа их. Зарим хүн буддын шашны гавьяа гэж ярьдаг. Халимагууд Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш туулиа хайлаад, бийгээ биелээд бид монгол хүн гэдэг зүрхээр амьдарч ирсэн. Тиймээс угсаатан үүсч, мөхөлгүй оршин тогтноход шашин төдийлөн үүрэг гүйцэтгэдэггүй. Мөнх хааны үед олон шашны удирдагчид Хархорум руу элч төлөөлөгчөө илгээн Монголын хааны тааллыг хүлээж, дэлхийг захирсан эзэнт гүрний төрийн шашин болохыг хүсч байсан. Тэр бүрт Мөнх хаан “Бид өөрийн тэнгэртэй. Бидний тэнгэр манай улсыг ивээж байдаг” гэсэн хариулт өгч байсан түүхийг одоо мартах ёсгүй. Монголчууд бид хөх тэнгэр дээвэртэй хөхрөгчийн ариун сүм болсон тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Одоо янз бүрийн шашны урсгал Монголд дэлгэрч байгаа нь тоогүй. Аливаа хэргийг хөх тэнгэр гэж уулга алддаг ард түмэн Монголоос өөр байхгүй. Монгол ёс дэлхийг удирддаг заяатай гэж би боддог. Тиймээс монголчууд түүх, соёлоо дөрөөлөн босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод, ард түмэн нь улам ядуураад байдаг. Ингэж болохгүй. Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлах боломж Монголд бий.

    -Аливаа угсаатан цаашлаад улс оршин тогтнохын баталгаа нь хэл соёлын дархлаа. Гэтэл Монголын соёл өдөр бүр гаднын халдлагад өртөж буй нь харамсалтай. Гаднын улс орнууд соёлын дархлаагаа батлан хамгаалах салбараас илүү чухалчилдаг. Хэл соёлоо хамгаална гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлана уу?

    -Соёлоо төдийгүй улс орноо мөхөөхгүй авч явахад ард түмэндээ хайртай, сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй. “Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь”, “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ” гэж Чингис хаан сургасан байдаг. Би бодохдоо түүх, соёл, ёс заншил, Чингис хааны сургаалаасаа эшилж, монголчууд сэрж босох цаг болжээ. Аливаа нэг изм, ардчилал, социализм, коммунизм биш Чингис хааны баримталж байсан уугуул Монгол сургаалыг үзэл суртлаа болгох хэрэгтэй. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх нь чухал. Үүнийг айхавтар улстөржүүлэлгүй овог угсаа, ах дүүгийн хүрээнд хэрэгжүүлж болно. Нэг удмын арван айл нийлээд аравт болно. Тэд шалгарсан чадварлаг, тэгэхдээ сэтгэлтэй нэгийгээ аравтын дарга болгож, арван аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их, хурлын гишүүнээ сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ сонгож буй хэрэг. Энэ бол Цагаанзамын зохиосон зүйл биш. Чингис хааны хэрэгжүүлсэн бас захиас юм. Ард түмэндээ хайртай эзэн оффшор данс нээхгүй. Эзэн хүн сэтгэлтэй байх нь чухал. Баруун монголчуудын хамгийн айхтар хараал болох “Эзээн залги” буюу эзнээ, тэргүүнээ, толгойгоо залги гэх үг “Жангар” туульд бий. Соёл, түүхийн чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно.

    -Таны дуулсан “Ээж минь” дууг сонсоход цаанаа л нэг халимагуудын зовлон шаналлыг хүүрнэх шиг санагддаг?

    -Би дуучин хүн биш. Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй гэсэн сэтгэлээр энэ дууг дуулсан. “Ээж минь” бол Халимагийн ардын дуу. Хүнд ядрах, зовох үе байна. Тийм л хэцүү үед ээжээ дурсан “Ээж минь” дууг дуулсан юм. Халимагийн ард түмэн II Екатерина хатан хааны үеэс асар их зовлон амссан. Энэ зовлон Увш хаан манжуудад хууртан Ижил мөрнөөс уугуул нутгаа зорьсон их нүүдлээр эхлэлтэй. Увш хаан залуу хүн тул гэнэ алдсан байх. Мөн түүнийг тойрон хүрээлсэн лам нар “Бар жилийн бар сарын бар өдөр нүүх хэрэгтэй” гэж хүйтэн өвлөөр нүүдэл эхлүүлсэн. Энэ нүүдлийн хөлд 110 мянган хүн амь үрэгдэж, 60 мянган хүн эсэн мэнд үлдсэнийг нь Манжийн хаан Шинжаньд нутаг зааж суулгасан. И.Сталины үед халимагуудыг Сибирь, Уралд цөлж, ямар ч гэм зэмгүй атлаа хүний ёсноос гадуур харгис дарангуйлалд өртсөн. Эх орны дайн ид болж байхад халимаг цэргүүд эх орноосоо урвалаа хэмээн зохиомол ял тулган үй олон халимаг дайчдыг буудан хороосон. Ар талд үлдсэн идэр эрчүүдийг нь толгой дараалан цэрэгт дайчилж, хүүхэд, хөгшдийг алс зэлүүд нутагт цөлж, төрж өссөн нутгаас нь Дотоод яамны зандалчдын хүчээр хөөж нүүлгэсэн юм. Түүний уршгаар Халимагийн ард түмэн ямар ч гэм зэмгүй хэрнээ асар их зовлон амссан. Манай нутгийн өвгөд, хөгшид цөллөгийн аймшигт он жилүүдийг зүрх шимшрэн нулимс унаган байж дурсахыг сонсоход сэтгэл өвдөх шиг болдог юм.

    Х.Эрдэнэзаяа
    Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

  • Монголчууд амиа бодох их муухай гэж ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог

    Зөвхөн би л бүгдийг хийх ёстой.Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй.Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна.Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд монгол хүн болгонд нэвт шингэсэн.Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм.Нэгнийгээ бүх зүйлд дэмжин уриалж байгаа хүн алга.Учир нь хүн болгон “баатар” болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтдэггүй.Би, би гэсэн үзэл монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна.Хамтаараа бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга.Энгийн жишээ хэлэхэд машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг.Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна.Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орсон.2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг монголчууд тэр чигээрээ хараасан.Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ.Энд юу ажиглагдаж байна гэхээр зөвхөн би гэх үзэл монголчууд бидэнд хэзээнээсээ байжээ.Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм.Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг.Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд л бүх юмыг гацааж байдаг.Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол.
    -Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл ард түмнийг нь ажигла гэж нийгэм судлаач, эрдэмтэд их ярьдаг.Хотынхоо төв гудманд шүлсээ хаях, олон нийтийн газар тамхи татах…гэх мэт олон саар жишээг дурдаж болохоор.Энэ бүх зүйл монгол хүний ямар зан чанартай холбоотой юм бэ?
    -Манайхан нус шүлсээ баруун солгойгүй хаяж, тамхины ишээ газар шидэж, ланд 200-ийн цонхоор хэрэглэсэн салфеткаа хаях нь энүүхэнд.Манайх уул нь тамхины хуультай.Тэгэхдээ тэр хуулийг нь хуулийнх нь ч өөрсдөө хэрэгжүүлдэгүй шүү дээ.Хуулийг санаачилсан хүн нь өөрөө тамхи яаж татдагийг үзүүлсэн.Шүлсээ хаях бол хөгшин залуугүй үзүүлж өгнө.Бүр техниктэй нусаа нийдэг гээд л нэг залуу шоглоом болгож ярина лээ.Энэ бүгд чинь л өөрийгөө бодох зан чанартай шууд холбоотой.Миний гудамж биш, манай нойл биш.Надад ямар хамаатай юм гэсэн монголчуудын тархинд гүн шигдсэн сэтгэлгээ л яваад байна.Өөрийгөө бодох зан нь авто зам дээр л их илүү харагддаг юм даа.Эгнээгээ барьж явж чадахгүй урдуур дайрах, болих дахиад дайрах зэргээр нервтүүлж яг ганцаараа явж байгаа юм шиг л аашилна.Их уучилна.Их уурлана.Харин авто зам дээр миний өөрийгөө бодох түвшин арай бага юм шиг санагддаг.Бүх хүнийг өөрийнхөө хамаатан мэт санаж, ах шигээ хүндэлж урдуураа оруулна, гаргана.Ингэх нь надад стрессгүй амар.Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье.Шведийн Төв банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг зарласан.Ингэхдээ түүний “Сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа хэлсэн юм.Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь.Түүний чиглүүлэх эдийн засгийн энгийн жишээг би хэлье.Босоо нойлруу бие засаж буй эрэгтэйчүүдийн шээс их цацардаг тул цацрахгүй урсах тэр хэсэгт ялаа зурж.Тэгтэл юу болсон гээч, шээс цацрахаа больж цэвэрлэгээний зардал, хөдөлмөр маш ихээр хэмнэгдсэн байна.Учир нь ялааг онож шээхийн тулд эрчүүд цацруулахгүй шээдэг болж л дээ.Их дүрсгүй шинжтэй.Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүсийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.Хүний нийгэмд араатан ч бий амьтад ч бий.Тэр хүн болгоныг хянах боломжгүй учир эдийн засгийн аргаар чиглүүлэн тохируулах ухаан хэрэгтэй гэсэн үг л дээ.Ер нь ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах гол нөхцөл нь буруу шийдвэр гаргадаг төр засагт хариуцлага тооцож чаддаг ард түмэн, ард түмний хяналтанд дор зөв үйл ажиллагаа явуулдаг төр хоёрын нарийн мэдрэмжтэй харилцаа юм.Нэг талаас Монголын нийгэм ард түмний мэдлэг, ойлголтын түвшинг л дээшлэхийг хүлээгээд байгаа шүү.Хэн нэгэн бүлэг фракцыг дагаад шуураад байдаггүй зөвхөн үндэсний эрх ашгаа урдаа барьсан ард түмэн хөгжилд хүрдэг.Тэгсэн цагт бид төрөөс хариуцлага нэхэж чаддаг болох юм байна.Тэгсэн цагт бид энэ чөлөөт нийгэмд хамтран амьдрах чадвартай болно.Тэр хүртэл нутгархах, овгорхох үзлээс салж чадахгүй л байхаа даа.Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьж хэрэгжүүлэх байх.
    -Дэлхий дээр монголчууд л ганцхан аминчхан үзэлтэй биш байх.Бусад орны хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг бол?
    -Амиа бодохуй нь улс, үндэстнүүдийн хувьд өөр өөр байна.Япон болон өрнөдийн орны иргэд их амиа бодсон байдаг.Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй.Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг.Гэхдээ л Япон улс өнөөдөр хамгийн хөгжилтэй орнуудын тоонд орж байна.Бусад орнууд ч адил.2012 онд Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан.Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа.Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм.Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлаж.Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлсэн байна л даа.Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй.“Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй.Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй.Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог.Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна.Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ. Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог.Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө.Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ.Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно.Энэ мэт жишээ даан ч олон, ярьж барагдахгүй.Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.
    Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү… түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд.Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой.Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй. Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байхав дээ.Нийгмийн тэмцэл явж явж хүмүүсийн ёс суртахуун дээр тулаад гацаад байгаа гэж ойлгодог.Тэр нь үндэсний эрх ашиг, хувийн эрх ашгаа ялгаж салгаж чадах ухамсар, үйлдэл хэр вэ?гэсэнтэй утга нэг л дээ. Баялагийг тэгш хуваарилах нь нйигмээсээ шалтгаалах гээд байгаа ч юм шиг.Хууль журмаа мэдэхгүй, хамтран амьдрах чадваргүй, эрх чөлөөг дураараа загнах гэж ойлгодог хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй л дээ.Архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд, хөөрөг бариад, хурдан морь хөөгөөд жинхэнэ амралтын байдалтай амьдарна шүү дээ.Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна.Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна тэр улс орон илүү хөгжингүй байна.
    -Монголчуудын амиа бодох үзэл нүүдэлчин ахуйтай холбоотой юу?
    -13 дугаар зуунд овог аймгуудын талцал, тэмцэл дээд цэгтээ хүрээд байхад Тэмүүжин нэгтгэж зангидсан. Нэг удирдлагад орсон Монгол Улс ямар хурдан хүчирхэг болдгийг түүх бидэнд харуулсан.Одоо харин ард түмний дунд Чингис хаан шиг хүчирхэг удирдагчийг төрүүлэх хүлээлт байсаар байна.Ардчилсан засаглалтай улс оронд Чингис хаан шиг удирдагч гарч ирэх боломжгүй юм л даа.Нөгөө талаас Монголчуудын нэгдэж нягтарч чаддаггүй үзэл нь нүүдлийн соёлтой шууд хамааралтай.100 жилийн өмнөөс л хот сууринд төвлөрөн хамтран амьдрах байдал эхэлсэн.2000 онд авто замын түгжрэл байхгүй байхад тайван л амьдарч байлаа.Одоо авто зам дээрх осол, аваар, эд хөрөнгө, хүний амь насны хохирол ямар их болоо вэ.Бидэнд хамтран амьдрах чадвар дутагдаж байна.Гарцаар гарах, хурдаа барих, гэрлэн дохионд захирагдах чадвар, чадамж байхгүй л байхгүй юу.Хүн болгон өөрийн дүрмээр машин барьж байгаа болохоор үргэлж зөрчил үүсч байна л даа.2010 оноос хойш сошиал ертөнцөд хүмүүс амьдарч эхэлсэн гэж хэлж болно.Одоо энэ сошиалын солиоролд нийтээрээ орсон байх.Ажилд хийдэг хүн алга боллоо.Бүгд фэйсбүүк, твиттерийн ажилтан болсон.Сошиалийн зөрчил, тэмцэл хэрээс хэтэрлээ, үүнээс шалтгаалсан гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсээр байна.Энэ юу хэлээд байна вэ гэхлээр бид нийгэмд зөв, зөрчилгүй, хамтран амьдрах соёлд суралцаагүйг л илэрхийлээд байх шиг.
    -Та нийгэм судлаач хүн.Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?
    -Өнөөгийн бидний нийгэм худал, хуурмагаар дүүрэн байна.Нэг үе идэвхжсэн иргэдийн хөдөлгөөний зохицуулагч нар ард түмний нэрийг барьж яваад карьераа өсөөд ирэхээр нь хэрэглэж дууссан гэсэн шиг тэнд чин сэтгэлээсээ зүтгэж байсан хүмүүсээ хаяад нам улс төрлүү шургалж аль нэг фракц бүлэгт орсон.Үр дүн нь энэ.Өнөөдөр хэн үнэн яриад хэн худлаа ярьж байгааг ард түмэн ялгахаа больсон.Одоо хэн нь ард түмний нэрийг барьж карьераа өсгөж байгаад аль нэг хүчтэй гэх бүлэг фракцид шингэж худлаа үнэн бодлого ярьж суух бол.Тэр иргэний хөдөлгөөний удирдлагууд бүгд өөрсдийнхөө төлөө явсан.Нийтийн төлөө гэж дуугардаг болохоос цаанаа өөрийнхөө карьерт л үр дүнг шингээсэн л байхгүй юу.Ямар ард түмэн байна тийм төр байна гэж цэцэрхэх боллоо.Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм хохь чинь хар малнуудаа гэж байна.Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачаад та нар сонгосон гэнэ.Тэр намын даргын чинь 60 тэрбумын авилгаар бүрэлдсэн танхим шүү.Монголын ард түмнээр нэр дэвшигчдийг сонгуулсан бол жинхэнэ эх орноо гэсэн чин сэтгэлтэй, боловсролтой, өнгө мөнгөний шуналгүй шилдгүүдээс түүвэрлэх байлаа.Одоо хар та нар эх орноо. Өвөл нь утаанд угаартсан, зун нь бөгснийхөө баасыг дутуу арчсан хүүхэд шиг үмхий ханхалсан, төрийн сүлдээ турсиктэйгээ хольсон ихэнхдээ бөгснөөс доогуур зүйл ярьж, өрнөөс өрний хооронд, засгаас засгийн хооронд, шийдэж чаддаг асуудал байхгүй, талцал, хэрүүл, хорон дунд учраа олохгүй явна. Үндсэн хуулиа өөрчлөнө.Эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлнэ гэнэ.Эвлэрч нэгдэж ажиллаж чадахгүй болохоор эрх мэдлийг төвлөрүүлж нэг нэгэндээ ташуур өгөхийн байх.Цаазаар авна.Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно.Тэгээд бүгд ок болно гэсэн.Одоо энэ талцалаа зогсоож жинхэнэ ажлаа эхлэх хэрэгтэй.Асуудлын гол нь эдийн засагт байгаа.Эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил.Тэднийгээ бүх талаар дэмжих ажил бидний гол анхаарлын төвд байх ёстой.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортыг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, хадгаламжийн хүүгээс татвар авах зэргээр ажлаа эрчимжүүлье.Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бүтээе.Үйлдвэр эрхлэгчдэд зээлийг нь олгоё, эрүүл ахуйг хангахад нь тусалъя, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд нь зуучилья.Ердөө л энэ шүү дээ.Ард түмэнд таалагдах гэж халамжийн бодлого, инфляци ярьж муйхарлахаа больё.Хувийн хэвшлийг тултал нь дэмж.Дараа нь хөгжлийн тухайгаа ярьж том төслүүдээ хөдөлгө.Хөгжлийг их олон зүйлээр ойлгож болно.Хамгийн эхэнд байгаль эхийн тэнцвэр дараа нь хүний эрх, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, иргэдийн ухамсар боловсрол гээд маш олон хүчин зүйл байгаа байх.Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа.Хийцгээе.
    -Монголчууд аминчхан үзлээсээ салахын тулд яах ёстой вэ?
    -Мөнхийн эрх ашиг хүн болгонд байдаг.Үүнийг хэн бүхэн мэднэ.Барьцаанд орсон, хэт шунасан, хувийн мөнгөний эрх ашгаа бусдаас дээгүүр тавьсан энэ бүх зүйл бидний амьдралд байх ч болно, байсаар ч байна.Амиа хичээх үзлийг зөв талаас ойлгох аргагүй юм л даа.Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ амьсгалах агаарчгүй, уух усчгүй, бохирдсон хөрс, ухаж төнгөчсөн газар шороо, удирдлагагүй төр, хар тамхи, бузар булхай болсон нийгмийг хүлээлгэн өгөх гээд байна.Тиймээс бие биенээ дэмж, хамтран ажилла, эхнээс нь эхлээд дуусах хүртэл нь хамтын ажлаа ярилц, ойлголц, үр дүнг нь тооцоол, эрх ашгаа зөвшилц, эцсийг нь үз гэж хэлмээр байна.Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм.Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдрын чадавх байна.Үүнийгээ л ашигла.Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй.Эвлэрэл, тэвчээр, хөдөлмөр, тууштай сэтгэлээр хандаж хамтдаа зүтгэвэл бүх зүйл их амархан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.Тэгэхийн тулд би гэсэн үзлээ орхиж, бид гэсэн үзэлтэй болох учиртай.

  • Хатан голоо аврахын тулд хамаг бөө нар зүтгэх хэрэгтэй гэнэ

    Аливаа үйл явдлын учир шалтгааны талаар мэдээлэл олж авах олон сувгийн нэг нь бөөгийн онго буулгах арга юм. Ийм замаар олж авсан мэдээлэл хувь хүн, айл өрхөд хамаатай нь ч бий. Хаад ихэст хэлүүлсэн ч байдаг. Олон түмэнд зориулсан нь ч бий. Түүнээс гадна бөөнарт өөрсдөд нь хандаж захисан, анхааруулсан мэдээлэл их ирдэг. Ялангуяа бөөнэрээр бизнес хийгсэд олширч, улаач нарын ёс суртахууны асуудал хурцаар тавигдах болсон өнөөүед тэдэнд хандсан айлдвар анхааруулга их ирэх болжээ.
    Ер нь бөөхүн буруу хазгай үйл хийвэл газрын хуулиар биш, тэнгэрийн зарлигаар гэсгээгддэг номтой. Үүнийг нотолсон нэгэн айлдвар “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийн 2012 оны дугаар 12-т нийтлэгджээ. Бөөсудлаач Д.Бадарч энэхүүайлдварыг эмхтгэсэн гэснээс үзвэл хэд хэдэн онгын үгнээс нийлүүлж бичсэн байж мэдэх, эсвэл нэг онго олон удаагийн буултаараа хэлснээс түүвэрлэн нэгтгэсэн байж ч мэднэ. Ямартай ч энэхүүайлдвараас харахад сүүлийн он жилүүдэд бөөнар олноор төрсний цаад учир нь мөнх тэнгэрээс хамааралтай бөгөөд төр түмэндээ түшиг бол, улс Монголоо мандуул хэмээн улаач нарыг угийн дээдэстэй нь учруулсан гэсэн санаа:

    Өндөр тэнгэрийн хүслийн
    Өмөг түшиг болохоо
    Хөх тэнгэрийн хүслийн
    Хөл гар нь болохоо
    Мөнх тэнгэрийн хүслийн
    Мөчир салаа нь болохоо
    Хаан тэнгэрийн хүслийн
    Харуул манаа нь болохоо
    Эзэн тэнгэрийн хүслийн
    Элч улаач нь болохоо
    Удамт Монголын хойчсууд минь
    Угсаа залгасан үрсүүд минь
    Ухаж сайн ойлгогтун
    Учир ёсоо мэдэгтүн… гэж уг айлдварт өгүүлснээс тодорхой байна.
    Бөөхүнийг гэсгээх шийтгэх нь мөнх тэнгэрийн хэрэг, бөөнэрээр буруу муу үйл хийсэн хүмүүс энэхүүгэсгээлээс зугатах газаргүй хэмээн судлаач миний бие өмнөнь олонтаа бичсэнийг энэхүүайлдвар баталж:
    Дугуй дугуйгаараа нийлж
    Дур зоргоороо аашлагсад
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөглөнд орохоор яарагсдын
    Хийсэн үйлийг нь хэлэлцэж
    Хэцүүгашууныг нь ялгана
    Хэрцгий явсныг нь хэрчинэ
    Хомхой явсныг нь хуйхална
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөчир салаа үлдээхгүй хэмээн сануулжээ. Ийнхүүсайн мууг нь шүүж, буян нүглийг ялгаж, буруу ихтэй бөөд үр удам ч үлдээхгүй хэмээн сануулж буй нь зүгээр нэг хоосон үг биш юм. Бөөнэрээр омтгойрон хийрхэгсэд үйлийн үр гээч юм нэхэл хатуутайг санаж, гэм нүглээ эртхэн цайруулахгүй бол тэнгэрийн гэсгээл хатуудаа дэндүүхатуу л байдаг даа. Харин удамт монгол үрс угийн тэнгэртэйгээ холбогдох асуудлыг төрийн зарлигаар ч шийдэхгүй, бөөнар бөөгнөрч зөвшөөд ч шийдэхгүй, хэрхэхийг дан ганц тэнгэр мэднэ гэдгийг дахиад нэг сануулчихъя.
    Энэ ялдарт бас нэгэн айлдварын тухай өгүүльюү. Далд үзэгдэл судлаачийнх нь хувьд надад янз бүрийн л хүн ханддаг. Гурван жилийн өмнөбар жилийн өнгөямар байх тухай онгодын хэлсэн үгийг цахим шуудангаар нэгэн бөөилгээснийг би “Гэрэлт Цалиг”-таа нийтэлж байсан. Тэр бөөмаань дахиад нэг захидал ирүүлжээ. Нэрээ хэлэхийг тэр удаад ч, энэ удаад ч хүсээгүй нууцлаг бөөмаань захидалдаа юу өгүүлснийг түмэн олондоо сонирхуулах нь үүрэг хэмээн үзлээ. Тэгээд ч энэ айлдварт байгаль экологийн талаар өгүүлсэн нь бичигч миний хообийг хөдөлгөж орхилоо. Захидлаас үзвэл тэр бөөгийн онгод 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гэнэт бууж хатан Туулын тухай, Туул голоо устай болгохын тулд бөөнар хэрхэхийг хэлж өгчээ. Энэхүүайлдварыг багахан тайлбартайгаар буулгахыг оролдъё.
    Монголчууд хатан Туулын хөндийг яагаад сонгож нийслэл хотоо байгуулсан тухай тэрхүүонгод хэлэхдээ “Олон хүн орчиж, түмэн хүн түжигнэсэн газарт хар муу юм хэзээнээсээ хоргодох дуртай. Тэр хар муу юмыг урсгалаараа тээн одож байг, усаараа зөөн нимгэлж байг гэж их голын эрэг хөндийг сонгож хан төрийн нийслэл ханаа шийрлэсэн юм. Энэ голын ус татарвал уй гашуу ирнэ, уйтгар зовлон хэрнэ. Түмнийг хамарсан түйтгэр, олныг хамарсан гамшиг, гал дуудсан гай ирнэ. Яг одоо хатан голын чинь халгих ус нь ширгэж хар сайр нь гарчээ, булгих ус нь бултаж бут сөөг нь цөөрчээ, хар муу юм нүүрлэж хатан бие нь хагасарчээ” гэж өгүүлсэн байна. Тэгээд:
    “Их Монгол эвдрэлцэхгүй гэж
    Элгэн биеэ уралцахгүй гэж
    Бурууг хийгсэд бултахгүй гэж
    Бусдын үгэнд орохгүй гэж
    Бууц юугаа солихгүй гэж
    Буурь юугаа сэлгэхгүй гэж
    Уул усаа тахь
    Ургамал модоо шүт
    Хайрхан уулаа тахь
    Хатан голоо шүт
    Хаан хүнд хошуу хүргүүл
    Хамаг олонд хэл хүргүүл
    Бугшсан олны уурыг гаргахгүй бол
    Буруу л хүмүүс дээшээ гарна” хэмээн сануулсан байна.
    Тэгээд хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл. Тэгэхийн цагт хан тэнгэр хураа хайрлана, хатан гол урсах болно. Хатан голоо устай болго Хамаг олны хилэнг арилга. Бугшаад байгаа хилэн Буцлаад байгаа уур Омогшоод байгаа хилэн Огшоод байгаа уурыг дар. Харь хүний цацсан хар муугийн үр байна. Балгаар ус зөөгөөд барахгүй, бага багаар хийгээд дийлэхгүй. Олноороо нийлж, бөөнөөрөөбөөлж хурмастын хурыг дууд. Хувхайрсан сайр хурын усаар угаагдсаны дараа, Хурсан их бузар үерийн усаар хөөгдсөний дараа л булаг ус сэргэнэ, бут шанд амилна, Хатан гол бүтэн болно, Хамаг олны үйл бүтнэ” гэжээ. Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөөнар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөөбүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ.
    “Олны үйлийг үүрсээр байгаад
    Олбог минь цоорлоо.
    Түмний үйлийг үүрсээр байгаад
    Төөбие минь агчлаа.
    Эхээс төрсөн биеэ
    Энэ зөнд нь орхиё.
    Эргүүлж усаа хайрла даа,
    Эгэл түмнээ өрөвд дөө.
    Тавилан заяаг минь даа даа,
    Татарсан голоо тавиул даа.
    Бугшсан хилэнгээ тат даа
    Бургилсан усаа тавь даа хэмээн аргадаж
    Өргөлийн дээдийг өргөж,
    Өргөн түмний буяныг дуудаж,
    Мөргөхийн дээдээр мөргөж,
    Мөнх тэнгэрт залбирлаа хүргэгтүн” гэж мөнөөх онгод хэлсэн аж. Гараараа газар тулж элгэн биеэ голын сайранд хүргэн байж гуйхын учир нь монгол хүн хэзээ ч гараараа газар тулдаггүй бөгөөд аргагүйдэж ягтаа тулсандаа л ингэж байна гэсэн санаа гэнэ. Олбоггүй бөөлдөг нь ч гэсэн ийм олон бөөнар эгэл түмнийхээ зовлонг нимгэлэхээр олбог ширдгээ цоортол зүтгэж зүдэрснээ илэрхийлж буй хэрэг аж.
    Ийм нэгэн онгодын айлдварыг үл таних бөө цахим шуудангаар илгээлээ. Хэн хэрхэн ойлгох нь хувь хүний л хэрэг тул эрхэм уншигч өөрийнхөөрөөл болгоо. Гэхдээ ийм юм бичлээ гэж мөхөс намайг бүүшүүгээрэй. Аль болох олон бөөнийлж нэгдэж, отоглож хий гэсэн, тэгээд ч үйлдэл хөдөлгөөн, хэлэх гуйх үгийг нь хүртэл зааж зааварласан ийм даалгавар дээрээс өгөгдөж буйтай таарсан минь үгүй тул ийнхүүилүүтэй ихээр сонирхон дамжуулж байна.
    Б.Галаарид (Далд үзэгдэл судлаач)

  • Ц.ӨЛЗИЙТОГТОХ: МАЛД ХАЛДВАР ТАРААЖ ТӨСӨЛ АВДАГ, ВАКЦИН ШАХДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ

    Энэ талаар Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.
    – Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг да¬гасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг бай¬даг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?
    -Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суу¬рилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс ба¬римтлах хөтөлбөрийн та¬лаар мэргэжилтнүүд ярилц¬лаа. Тэр уулзалт дээр нэг мэр¬гэжилтэн “Малын мах экс¬портлох бизнес зогс¬чихлоо. Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, ба¬талгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр за¬саг, яам нь ойлгодоггүй, биз¬несмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү.
    2014 оны тавдугаар сарын байд¬лаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэ-дэн жи¬лийн өмнө мал эмнэл¬гийн сал¬барт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ. Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэ¬мэг䬬¬лээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяр¬тайгаар яриад байна лээ.
    Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн ха¬лаас л түнтийсэн гэж боддог. Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.
    – Малчдын өмнөөс төр за¬саг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?
    -Мал эмнэлгийн нэрийг ашиг¬лан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өм¬нөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томоохон мэргэжилтнүүд, Зас¬гийн газ¬рын хэрэг¬жүү¬лэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шур¬гал¬сан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүү¬лэлтээ ил болгодог бай¬лаа.
    Өнгөрсөн жилээс эх¬лэн Монгол Улсад бүрт¬гэ묬гүй, орос, өвөрмонгол хоё¬роос вак¬цин оруулаад ирсэн. Сайд, Төрийн на¬рийн бичгийн дарга¬тайгаа ний¬лээд үнэ зо¬хио¬гоод гур¬ван хоногийн до¬тор авч байгаа юм. Тэр эм мал эм¬нэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хам¬гийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вак¬цин гэх “хогийг” авчирч ирээд хэ¬рэглэсэн дээ.
    – Гаднаас эм зөөгөөд мон¬гол мал эрүүлжих үү. Хэ¬дэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?
    -Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуур¬хал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвч¬тэй гэх яриаг дэвэргэж ма¬лын махны нэр хүнд, үнэд нө¬лөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед туув¬рын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл бол¬годог байлаа. Түүн¬тэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад ваꬬцин¬¬жуул¬чихсан байхад бол¬но шүү дээ. Таван тонн гар¬га¬хын тулд зарлага гар¬ган 60 сая малыг тарих шаард¬лагагүй шүү дээ.
    – Сүүлийн жилүүдэд Мон¬голын малыг судалдаг, док¬тор хам¬гаалдаг нөхөд ол¬ширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зар¬лах юм.
    -Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бру¬цёл¬лозыг судлаад док¬тор хам¬гааллаа л гэнэ. Гадаа¬даас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бру¬цёл¬лозын гал голомт гээд дэл-хийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр тур¬шилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ла¬де¬ний тараасан халдвар үүс¬гэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.
    – Баримт нотолгоо бий юу?
    -Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүх¬нийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөн¬хий газар хүлээн зөв¬шөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авах¬гүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэд¬лэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараа¬саар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бру¬цёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хү¬сэлт тавьж эмч нарыг бру¬цёллоз шинжилгээнд хам¬руулсан.

    Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хий¬чих¬сэн этгээд аймгуудад вак¬цин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вак¬цин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вак¬цины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад ав¬чихлаа” гэ¬сэн хариу өгсөн. Хэн ха¬риуц¬лага тооцох юм бэ. Хуу¬рамч гэрээ хэлцэл хий¬сэн нөхөд хүртэл инээ¬гээд л сууж байна.
    – Тэр нөхрийн халдвар та¬раасан 120 мянган ма¬лын мах сүүг идвэл яах вэ?
    -Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дор¬нод, Сүхбаатар аймгийнхан юм. Ту¬хайн үед мал эмнэлэг үрж¬лийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын за¬хирал Бат¬тогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.
    – Малын өвчин хүнд халд¬лаа гэдэг аюул шүү?
    -Бру¬цёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөц¬гий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бру¬цёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.
    – Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?
    -Миний тооцоолж бай¬гаагаар 2-3 тэрбум төг¬рө¬гөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм. Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүл¬хийтэй 20 үхрийг вак¬цинжуулаад хорио цээр тог¬тоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэл-гийн газар 17 тэр¬бум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий.
    Ин¬гээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гур¬ван жилийн дотор авчирч асга¬лаа. 1400 литр вакциныг л гэ¬хэд Говьсүмбэр аймагт хөл¬дөөгөөд хаяж байх жи¬шээтэй. Хадгалах хуга¬цаа нь дуусчихсан вакциныг та¬риад дуусгаж байсан то¬хиолдол олон бий.
    – Малын эрх ашиг хөндөг¬дөөд байна уу гэх нь хаа¬шаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хя¬налтгүй орон зай бол¬чихжээ дээ?
    Монголын мал эмнэл¬гийн хол¬бооны дүрэм дээр “Малын эрх аш¬гийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дам¬жин хүнийг өвчлүүлж эхэл¬лээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.
    Өглөөний сонин Т.Эрдэнэ

  • Монголоосоо Монголоо хайхуй

     

    Түвд Манж Ком Кап үзлүүд монгол ой санамж билэг ухаанд туссан гамшигт тахлууд байсан бөгөөд тэр нь биднийг “Тархи нь гашилсан амьтад” болгожээ. Үүнийг сэхээрэх нь эл номын хуудсыг нээхүйн шалтгаан болно. Энэ эмзэглэлээ гадаад хүний нэр мэт Мотүма Кокап гэж тэмдэглэвээс өнөөгийнхөнд язгуурын монгол үгнүүд биш тул чамин гоё сонсогдон хачин сайхан хоногших биз. МоТүМа нь Монголчууд Түвдчлэгдэж Манжижсан ой санааны удамшил. Кокап нь шинэ эрин цагийн Коммунист Капиталист үзлүүдэд өнгөцдөн өнцөгдсөн бидний арцалдсан “задарсан тархинууд” юм.

    Нүүдэлчин өвөг дээдсүүд хатуу хөтүү, хүйтэн нойтон, дутуу дулимаг, гацуу хэцүү, өлөн зөлөм хоосон бүхнийг яаж ийгээд нойртой нойргүй сөрөн туулж эс цус ясаа хайрлаж хадгалж хамгаалж биднийг төрүүлж өсгөсөн ч, үрс хойчис нь ой санамж ухаан эрдмийн хувьд Мотүма Кокап-ээдмэг гашилсан тархитнууд болж тэрсэлдээд голомтоо самрах гээд байдаг, хэлний үзүүр тархины гаргалгаа нь эв тангараг биш хов тонгорог болсон муйхар мухар сохор харь үзлийн“мэдлэг”-тнүүд болж. Хамгийн толгойтой “гавал” хүмүүс нь шашны хувилгаан хамбууд, манжийн чин ван, бэйл бэйс тавнангууд, шинжлэх ухааны коммунизмын онолтон докторууд, эсвэл барууны хөрөнгө мөнгөний шунал залиар тугаа болгосон үзэл сурталч шуналтнууд.

    Сэхэх, сэрэх, ухаарах жам байгаа бол одоол монголоосоо монголоо хайх цаг нь ирж. Сүйхээ ухаан үлдсэн л бол бодох онох үе тулж. Бид Эцэг тэнгэр, Эх орон хоёрын Эрх хүү, Бэрх монгол байсан. Одоо элдэв харь үзлүүдэд үнэмшсэн хорон санаа хувхай монгол болох нь ээ.

    “Хар хайрцагны бодлого” гэдэг егзөр лут хэллэг бол эцэг эхээс заяасан хар толгой доторхи төрөлх уг удмын ой санамж ухаан эрдэм юм гэдэг. Тэр нь гашилчихлаар “хар хайрцагны” бодлого алдагдаж Монгол ухаантай биш, Мотүма Кокап болчихож байгаа хэрэг. Хамгийн хяслантай нь бүх хүнд энэ жор адил биш нэг нь Тү нөгөөх нь Ма, гурав дахь нь Ком, дөрөвдөх нь Кап нүд, ухаанаар монголоо харж тэрсэл үүсгэн тал тал тийш нь чангааж, энд тэндэхийн өгөөш болж байгаа эмгэнэл.

    Тү мунхрал горьдлого, Ма бялдуучлал бөхөлзөл, Ком хэлмэгдэл айдас, Кап шуналын тулам үзлүүд үндэс язгуурыг маань бөхөөж мөхөөж дуусгах нь. Гэхдээ Зонхавын номлол төрийн хэргийнх бишийг, Манжийн хааны зарлиг монголын төрийг мандуулах биш доройтуулахыг, Марксын зохиол эдийн засгийн том онол, Лениний үзэл зөвхөн ядуу тариачин ажилчин нар төрийг жолоодон хаад язгууртан сайд хөрөнгөтнүүдийг устгах адал балмад хэт өрөөсгөл туйлшрал болохыг хэн нь ч эргэцүүлсэнгүй монгол тархиа гашилгаж ээдүүлцгээсэн хэрэг.

    Гадны нөлөө санаа нэвтэрмэгц монгол ухаанаараа хамж хувилган өөриймшүүлж, уусган хайлуулдаг асан ард түмэн юмсан. Сүү мэт төрд харь бодлого шургалмагц ээддэг, найр мэт амьдралд нэгэн сагсуу агсаганахад ерөөл маань хараал болдог. Эмзэг догшин эвсэг найрамдуу дээдсийн худал биш үнэн, буруу биш зөв,бузар биш ариун ухааныг ухан олдог гурамсан сэдэхүйт эрдэм ухаантай сэцэд мэргэдийн удамтай юмсан билээ бид.
    Бид харийн сайн сайхан бүхнийг хаман үлгэр авах сүйхээтэй хэлмэрч бэлтгэхийн оронд урвагч, орчуулагч биш оршуулагчидын газар болчихоод байгаа маань юутай эмгэнэлтэй.
    Бидэнд олон үзэл биш, нэг асуудлыг улсынхаа, төрийнхөө төлөө нэгтгэн шийдэх олон санаа хэрэгтэй асанж.Төрийн тэргүүнд өрсөлдөж хаан болох хүн нь нэг намаас нөгөө руу урван шарваж, улс төрөөс уурхай руу шуналтсан, харийн гүрнүүдийн зөвлөх болж хамаг нууц үүцээ далдуур арилждаг үлгэр дууриалгүй, тогтворгүй толгойтнуудтай байгаа энэ цагт шуурганд уруудсан мал шиг болсон монголчууд монголоосоо монголоо хайсаар.

    Үзэл хэмээх харийн чөтгөр

    Агуу Монголыг задлаж, бутлаж, хагалж, хуваасан ганцхан чөтгөр л дорой буурайн доромжлол руу биднийг түлхэн оруулж. Тэр нь харь хажуугийн элдэв “үзэл” хэмээх гай. Сургийн газар сайхан, суусан газар муухай гэгчээр үзээгүй бусдын нутаг, харийн амьдрал хачин байдаг нь мэдээж. Манайх ч тэдний нүдэнд ариун, онгон, ганган, баян, буяны өлгий болж арааны нь шүлсийг гоожуулан хараа шуналыг нь булааж байсны баримт нь өнөөдрийн хавчигдаж шахагдаж, танагдаж хасагдсан жижигхэн монгол орон – Их Монголын Голомт.

    Үзэл гэж ямар нэгэн изм-үүдийг хэлээд байна гэвэл тэр нь харийн ухаан санаа, шунал хууралт үнэмшүүлэлтэнд гэнэн гүехэн өнгөц хандан мухар сохроор итгэсээр автсаар ирсэн түүх. Иймээс бидний өвөг дээдэс үзэл гэдгийг үзлийн юм (хөгийн юм, сүгсэлзүүр), үзлийн амьтан (шашин, коммунизм, либерализм гэх мэт харь үзэлд хэт итгэсэн мунхаг хөөргүү амьтан), үзмэрч (ирээдүйг барим тавим тааж ярьсан онолгүй мэдэмхэй) гэх мэтээр хэлэлцдэг байсан сан.

    Үнэхээр Занабазар Түвдийн шашинд, хошой эфү Цэрэн манжийн хаанд, Чойбалсан коммунизмын Зөвлөлтөд, өнөөгийн овтой хэдэн залуу либераль ардчилал гээч мухардсан нийгэмд итгэсэн мунхгууд болж таарах нь 1990 оны ардчилсан хувьсгал Лениний дурсгалд толгойгоо гудайлган харуусч, социализмын алдааг залруулахаар шинжлэх ухааны коммунизмын үзэлт мэргэжилтнээр тэргүүнээ болгож байсан эхлэлтэй.

    Занабазар 3 настай хэлд дөнгөж орж байхдаа язгуураараа бусдаас онцхойрох эцгийн хөөцөлдлөгөөр түвдийн шашинд оосорлогдсон, Эфү Цэрэн алдарших баяжих, цолжих донгоороо төв халхаас манжуудад уургалуулсан, Чойбалсан ном үзэлгүйгээр коммунизмын саварт баригдаж ээрэгдсэн.

    Өнөөгийн Ардчилал нь популист амлалт гажуудлаар ард олноо жаргаана гэж цуурдаг америкийн сурталчдад бугуйлдуулсан. Тэд социализмын өмч, түмний хөрөнгийг дээрэмдэн баячууд болж 90 онд ард түмний сонгосон ардчилал хэмээх сонголтын нийгэм түүний үр дүнг булшиллаа.

    Тэд үзлээ нууж “улс төржихгүй байх” тэнэглэл гаргаж ирэв. Тэднийг “улсаа төрөө” бод гэж бид сонгодог. Гэтэл сонгогдсон төлөөлөл маань “Улс төржихгүй” гээд “үзэл сурталжсан” нэг бүлэгт шургалаад тэндээс хувиа бодон олзоо тооцож нуугдаад суучихдаг.

    Харин изм-ээр хийрхэж шинэсэг хуучинсаг гэж хэрээ хэрээнийхээ харыг гайхан үзэл сурталжих, үзлийн хэрүүл хараал, шунал зүхэл нь биднийг элгээрээ хэвтүүлж хохирсон, ядарсан, зүдэрсэн, зовсон ард түмэн болгов… Үзэл сурталжихаа больцгооё гэж хэн нь ч дуугарахгүй байна. Үнэн үзэл гэж байдаггүй. Ялангуяа харийн орны нэг хүний үзэл нөгөө улс оронд яв цав таарна гэж бүр байдаггүй. Үзлээс бодол тунгаалт – онол – эши (ертөнцийн жам ёсонд нийцэх) буй болдог. Энэ нь хүн төрөлхтний баялаг.

    Харамсалтай нь үнэн үзэл өнөөдөр хүртэл байгаагүй. Харин Монголчууд 9 их онолтой, ой санааны дархлаатай язгуур удамшсан байжээ. Ийм онол, ухааны өв эрдэмтэй учраас “Тэнгэрлэг Монголчууд” гэдэг юм. Социализмын жилүүдэд эх оронч үзэл, үндэсний үзэл гэгч орчуулгын хоёр хөөсөн, хоосон бөмбөлөг бий болж, эх орон газар шороо үндэстэн угсаатнаа хий үзэл сурталжуулах сурталчилгаа эхлэсэн… Одоо энэ хоёр “үзэл” дээр тоглож Монголоо барж эхлэв.

    Бэсүдэй овогт Н.Нагаанбуу агсан, Холбоос Т.Баярхүү нарын “Монгол ухаан-9 эрдэм” номын хэсгээс…

    Үргэлжлэл бий…

  • Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий дээр ямар сүйрлийг хүн үйлдсэн бэ?

     

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүмүүс, манай гариг дэлхийн ойн 70% -ийг устгасан. Дэлхий дээрх үлдсэн ойн 30 орчим хувь нь таруу хуваагдмал, бөгөөд тэдгээрийг жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтайгаар сөнөөж байна.

    Дэлхий дээр 45 мянга гаруй нуур бий. Жилд химийн аж үйлдвэр 70,000 гаруй органик нэгдлүүдийн нэг зуун сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд нэг удаа мянган шинэ бодисыг нэмж оруулна. Эдгээр химийн бодисуудыг хүрээлэн буй орчиндоо туршиж үздэг

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 4 зүйлийн шувуу устаж, бүх шувуу 11 хувиар багассан. Мөн хөхтөн амьтдын 18 хувь, загасны 5 хувь, ургамлын 8 хувьд устаж үүрд алга болох аюул заналхийлж байна.
    Дэлхий дээрх усны нөөцтэй шүрэн арлуудын усны бохирдол ихсэж, загасны нөөцгүй болж далай тэнгисийн бохирдолтоос үүдсэн халдварт өвчин гарч байгаа нь дулааралт нөлөөлж байгаатай холбож тайлбарлаж байна. Манай гарагийн хүн ам тогтвортой өсч байгаа учир нийт дэлхийн 30% дахин сэргээгдэшгүйгээр ашиглагдсан хэмээн тооцоо гарч байна.

    Р. Сайхан Уул

  • И.В.Сталины тулгалт–Монголын хэлмэгдэлт

    Үүнээс үзвэл Монгол улс, үндэстний эсрэг яргалал үйлдэгчдийн хатгах жад, хангинах зэвсгийн торгон үзүүр чухамхүү лам нарын эсрэг чиглэсэн нь тодорхой бөгөөд цэрэг улс төр, төр захиргааны байгууллагын олон мянган ажилтан, албан хаагч, бичиг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монголоо гэсэн мянга түмээр тоологдох хүний амь насыг хөнөөжээ.

    1930–аад онд БНМАУ-д лам нарын эсрэг тэмцлийг тууштай хийх үүрэг даалгаварыг Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын эзэн И. В. Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголын эрх баригчдад удаа дараа өгч, зарим тохиолдолд биелүүлсэнгүй хэмээн зэмлэн буруушааж, илэрхий зааварлан тушааж, ятган шаардаж, элдвээр дарамталж байж гүйцэлдүүлэх харгис бодлого баримталж байсан нь хоёр улсын удирдагчдын хэд хэдэн удаагийн уулзалт ярианы явцад И. В. Сталины хэлсэн үг, яриа, байр сууриас тодорхой илрэн гарч байлаа.
    Тухайлбал И.В. Сталин 1933 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн Яамны сайд С.Довчин, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир нартай уулзсан уулзалт дээр: “Лам нар чинь улсын доторхи улс гэсэн үг байна. Чингис хаан бол үүнийг хүлцэхгүй, тэднийг бүгдийг хядах байсан” гэж зааварласныг доктор Д. Өлзийбаатар тэмдэглээд “лам нарын асуудлыг шийдэх арга бол “хядах” л юм гэхдээ бүгдийг нь гэсэн санаагаа шууд илэрхийлжээ” хэмээн дүгнэсэн нь чухам голыг нь олсон дүгнэлт юм.
    Улмаар ЗХУ-ын эрх баригчид Монголын лам нарын эсрэг тууштай тэмцэхийг онцлон анхаарч, БХК(б)Намын Төв Хорооны түвшинд тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тухайлбал, 1935 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа “Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд орж, өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх”-өөр шийдвэрлэж, дээр нь ТХ-ны “УТТ-ны санал авснаар” гээд дор нь Төв Хорооны нарийн бичгийн дарга И. В. Сталин” гэсэн баримт байна.

    1935 оны арван хоёрдугаар сарын 30-нд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нар П.Гэндэн, Г.Дэмид, Д.Намсрай нарыг Кремльд хүлээн авч уулзсан уулзалт дээр И. В. Сталин:
    “Ер нь Гэндэнгийн Засгийн газар ба нөхөр Намсрайн Дотоодыг хамгаалах лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа…” хэмээн зэмлээд П.Гэндэнд хандаж: “Та лам нарыг гомдоохгүйгээр үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулжээ. Цааш нь: “та нарт лам нартай тэмцэх дур хүсэл алга байна. Хооллохдоо дур хүсэлтэй хооллох хэрэгтэй. …тухайлбал Дэмид өөрийн санал бодлоо зөв илэрхийлж байгаа шиг лам нартай хатуу тэмцэл явуулах шаардлагатай байна” гэсэн шаардлага тавьжээ.
    Үүнээс хойш ч Сталин лам нарыг устгах асуудлыг дараа, дараачийн уулзалт дээр дахин давтан тулган шаардсаар байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн уулзалт дээр “Үндэсний хүчирхэгжил лам нарын хүчирхэгжилтэй зэрэгцэн байх нь тааршгүй зүйл юм. Лам нар бол …уналтын бүтээгдэхүүн мөн. Чингис хааны үед лам нар байгаагүй. Монголд лам үүсч хөгжсөн нь Монгол гүрний уналттай холбоотой” хэмээн онцлон сэнхрүүлэхийг оролджээ. Сталин энэ үгийнхээ дараа “лам нарын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэгч Засгийн газар шаардагдаж байна. Ийм Засгийн газар бидний холбоотон байх болно” хэмээн өөрийн байр сууриа тулган хатуу мэдэгджээ.

    Тийнхүү Монголыг монголоор нь багалзуурдуулах их гүрний бодлого эрчээ авч, Сталины хүсэл, шаардлагыг биелүүлэх улс төрийн хядлага 1937 оны намар Чингисийн Монголын гал голомтыг сахисан БНМАУ-д өрнөсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг болон хувирчээ.
    Харин Сталины хувьд Монгол дахь хэлмэгдүүлэлт нь өргөн хэмжээний “цэвэрлэгээ”, Японтой тулахын өмнөх бэлтгэл байж. Тийм л учраас Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгаан нь ЗХУ-ын коммунист нам, Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын бодлого, Японы Ази дахь цэргийн үйл ажиллагаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үеийн олон улсын харилцааны хурцдал, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх, бодлого, түүний шууд үр дагавар байжээ.

    1937 оны зургадугаар сард ЗХУ ба Япон хоёр улсын харилцаа хурцадсан. Долдугаар сард Япон, Хятадын хооронд бүрэн хэмжээний дайн дэгджээ. Энэ дайнд ЗХУ нь Хятадыг дэмжиж олон зөвлөх, нисгэгчдээ илгээж, манай нутгаар их хэмжээний зэвсэг зөөвөрлөн хүргэх, ингэснээрээ Хятадын байлдах чадварыг нэмэгдүүлж Японы Алс дорнод руу хийх довтолгооны хүчийг саатуулах бодлого баримталжээ. Тухайн үед И.В.Сталин Японы цэрэг БНМАУ-аар дамжин Байгаль нуурийн районд довтлохоос асар их болгоомжилж байсан. Хэрэв байдал өөрөөр эргэж Японы цэрэг Монголд орж ирээд Орост довтолвол Байгал нуураар зогсохгүй ЗХУ-ын Алс Дорнодын цэргүүд ар талаасаа таслагдаж, улмаар Сибирийн төмөр замыг алдах аюулд хүрнэ. Хэрэв тэгвэл Орос сүйрнэ гэж Сталин үзэж байж. Мөн Хятадын цэргүүд Японы дайралтаас ухарч Монголд ороод ирвэл тэдний араас нь Японууд БНМАУ-д цөмрөн орж, улмаар монголын цэргийг өөртөө хавсаргаад Байгаль нуурын районд довлох вий гэдгээс ихээхэн болгоомжилэ байлаа. Учир нь Барга Монголын цэрэг эрс Японы тугын дор явах тул Ар Монгол Японтой хамсахаас давхар сэргийлсэн хэрэг.

    И.В.Сталин энэ санаагаа 1937 онд Монголд илгээсэн М.Ф.Фриновскийд өгсөн заавартаа хэлсэн. Бас 1945 оны зун Хятадын Ерөнхий сайд Сун Цзы Вэнтэй уулзахдаа ч тайлбарлаж ярьсан байдаг. “Чамд би даруухан хэлэхэд Ар монголыг яагаад авах гээд байна вэ гэвэл цэрэг стратегийн байр сууринаас энэ хэсэг газрыг хэрэгтэй гэж үзээд байгаа юм” гэж шулуухан хэлжээ. Тэгэхэд Сун Цзы Вэн: “Бид гадаад монголын асуудлыг одоо босгож ярихгүй, унтаж байгаа нохойг тайван орхицгооё” гэж байжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ болон Хятадын хооронд Монголыг жийргэвч, халхавч байдалтайгаар нэр төдий оршин тогтнуулах талаар ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бас нэг шалтгаан, үндэс болсон гэж үзүүштэй.
    Хятадын удирдагч Чан Кайши дурдатгалдаа: “дэлхийд хувьсгал хийх гэсэн Оросын төлөвлөгөө үндэсний тусгаар тогтнолд барууны колоничлолоос илүү аюул учруулна” гэж бичсэн нь бий.
    Монголд их аюул учирчээ. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
    Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН, МАХЦэргийн удирдлага, удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм.
    Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.

    Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
    Монголын түүх, эдийн болон оюуны соёлын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан үндэстний дархлаа, урлагийн хосгүй үнэт дурсгалууд, 767 сүм хийд сүйрэлд автаж, монголын нийгмийн оюун санааны амьдрал, соёлын өв сан, хэв заншил, нийгмийн харилцааны ёс журамд асар их гарз хохирол учирсан байна.
    Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилгыг “сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон урьгалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд хүргэжээ.
    Ийм учраас Монголд дахин улс төрийн их хэлмэгдүүлэлт, хэлмэгдлийн алдаа дахин давтагдах ёсгүй юм.
    Тийм учраас Монголчууд бид манай газар нутаг, их баялагт шунасан гадаадын шунахайрал, их гүрнүүдийн авах, идэх, тонон луйвардах бодлогын золиос болох болчимгүй оролдлого, улс төрийн зорилготой элдэв явууллагад автахгүй байхыг улс төрийн хядлаг, хэлмэгдүүлэлтийн гашуун түүх сануулж байна.

    1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуультай болж эрх зүйт төр төлөвшин, хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан хууль, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Үүний хамт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, холбоод ажиллаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн аливаа илрэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодитой хүчин гэж үзэж болох юм. Хэдийгээр эрх зүйт төрийн тогтолцоо бүрэлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч, хөгжлийн түвшин доогуур, хүн амын амжиргааны түвшин дорой, нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа энэ үед улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага юм. Монголын жирийн иргэдээс эхлэн улс төрчид, төрийн бодлоготон хүн бүр хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө хичээх учиртай бөгөөд үүний хамгийн гол баталгаа нь бидний Монголынхоо төлөө эе эвээ эрхэмлэхэд л оршино.
    Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор 
    Дамдинсүрэнгийн ХОРОЛДАМБА

  • Н.Нагаанбуу: Итгэхүйн ухаанд суралцахгүйгээр бид урагшлахгүй

    -Монголоороо байя, монгол ухаан гэж олон хүн ярьдаг. Гэтэл монгол ухаан, эрдэм гэж юу вэ гэхээр хэлэх зүйл байдаггүй. Зарим нь орос ухаан, бразиль ухаан гэж байдаг юм уу гэлцэн элэглэх нь ч бий. Тэгэхээр монгол сэтгэхүй ухааны тухай ярихын тулд юуны өмнө ул суурьтай судалгаа хийх ёстой юм.
    Тийм бүтээлүүд гарч байх ёстой гэж бодож би “Итгэхүйн ухаан” номоо бичсэн юм. Энэ нь итгэлзүйн ухаан гэсэн үг. Үүгээр юу судлах вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би нийгмийн сэтгэлзүй, сэтгэлзүйн ухаан гэдэгт эргэлздэг. Сэтгэлзүй гэдэг хүний темпераменттай, эмчтэй холбоотой ойлголт. Түүнийг нийгмийн янз бүрийн категориудаар судалж болохгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар нийгмийн итгэлзүйг нээгээсэй, судлаасай гэж боддог.Итгэлзүйн ухааны тухай ярихын тулд шинжлэх ухааны танин мэдүүлэх юм уу, тийм судлагдахуунтай бүтээл туурвих шаардлага байсан. Тэр тухай бичихийн тулд би өмнө нь “Монголчуудын гурвалын онол” гэдэг номоо бичсэн. Тэр ном намайг монголд төдийгүй олон улсад таниулж, нэр хүнд хайрласан. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай редакторлаж 1996-1997 онд хэвлүүлсэн юм.
    -Тэгвэл та “Гурвалын онол”-оо юунд чиглүүлэв?
    – Энэ нь дэлхий ертөнцийн онол худал байна. Идеаль мэтээр ойлгоод байгаа ин, янь буюу эсрэг тэсрэг гэсэн хоймсон онол худал байна. Тэмцэл гэдэг үг чинь ч худал байна гэдэгт чиглэсэн. Тухайлбал, тэмцэл гэдэг үг нэгдүгээр бие дээр ярьдаг үг юм. “Би энэ хэдэн хүүхдийг өсгөх гэж их тэмцсэн дээ. Энэ өвлийн зудыг давах гэж их зүтгэж, тэмцэж орлоо” гэж ярьдаг, тэгэхээр нэгдүгээр биеийн үг байгаа биз. Өнөөдөр намууд тэмцэл гэж ярьж байгаа нь энэ агуулгад таарахгүй. Тэдний үйл хэрэг бол арцалдаан, тэрсэлдээн. Нийгэмд хор учруулна, нийгмийн итгэлзүйг сэвтүүлж буруу тийш уруу татна. Итгэхүйн ухааныг ингэж шинжлэх ухааны мөн чанартай бичихийн тулд янз бүрийн категориуд байх ёстой. Бас уламжлал ч байх ёстой. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-г сөхөөд харах юм бол итгэл, итгэхүй гэдэг үг маш олон тааралдана. Сурвалжуудад ч маш олон байдаг. Ардын зүйр цэцэн үг гэхэд л “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж бий. Тэгэхээр философийн хамгийн гол чанар нь үнэнийг л хайдаг. Монголчууд язгуураасаа “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж үзэж байсан байна шүү дээ. “Итгэлээ гээснээс эдлэлээ гээ” гэж хэлсэн байна. “Итгэлээ гээвэл сүг болно, сэтгэлээ гээвэл буг болно” ч гэж ярьдаг. Монголчууд ийм ард түмэн. Гэтэл өнөөдөр бид тийм юманд зорьж байгаа гэсэн итгэл алга.
    -Тухайлбал?
    -Өөрөөр хэлбэл, монголчууд төрд итгэдэг, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Тэр мөн чанар алдагдчихсан. Өмнөх нийгэм коммунизмд бид итгэж байсан. Тэр итгэж байсан ард түмнийг хэн бүтээсэн бэ. Өнөөдөр юунд итгэж байна вэ. Энэ олон асуулт бидний өмнө гарч ирнэ. Шинжлэх ухаанд үүнийг үнэлэх үнэлэмж, харьцангуй үнэн, батлагдаагүй үнэн, үнэмлэхүй үнэн гэдэг ч тэр үнэнг бид олоогүй байна. Тиймээс “Итгэхүй ухаан” номыг гаргахын тулд итгэл, найдвар, үнэмшил гэдэг гурван үгийг ялгаж, салгаж ойлгох шаардлага гарсан.
    -Найдлага, үнэмшил хоёрын тухай жаахан тодруулна уу?
    -Найдлага гэдэг бол харьцангуй үнэн юм. Нагаанбуу ганц найдлага гээд явуултал, нөгөөх нь хоёр тавиулчихаад хүрээд ирдэг. Тэр юуг хэлж байна вэ. Үнэмшил гэдэг бол худал юмыг үнэн мэтээр ярьдаг мөн чанар. Энэ бол үнэмлэхүй үнэн. 1990 онд ардчилал гэж бөөн юм болсон, амьдрал өмнөхөөс илүү сайхан болно гэж бодсон. Өнөөдөр монголоор дүүрэн итгэлээ гээсэн сүгнүүд, архичин, ажилгүйчүүд байна. энэ категориудыг цааш яривал олон юм бий.
    -Итгэлийн гурван мөн чанарыг та хэрхэн үзэж байна?
    – Тухайлбал, гэнэн чанар байна. Энэ юуг хэлж байна гэвэл, “Өө энэ нөхөр ёстой зөв ярьж байна. Гоё хэлж байна” гээд шууд итгэдэг. Тэгвэл нөгөө нь “Энэ юу яриад байна вэ” гээд эргэлздэг. Үлдсэн зарим нь эсэргүүцдэг. Тэгэхээр нийгмийн амьдралыг болон түүнд хандах хандлагыг гэнэн, хэрсүү, хашир гэсэн гурван мөн чанараар судалж үзэх шаардлагатай. 1990 оны жагсаал, цуглаан бол гэнэн хийрхэл байсан. Социализмыг сайхан болгоно, алдаа дутагдал нь арилна гэж бодсон. Капитализмын үүд хаалгыг сөхөж ороод өнөөдрийн ээдрээтэй амьдралд хүргэнэ гэж хэн ч сэтгээгүй. Тэгж сэтгэсэн бол жагсаалд хэн ч ирэхгүй байсан. Гэнэн итгэл тэр.
    -Гэнэн итгэлийг яавал хэрсүү болгох бол?
    -Сонгуульд санал өгч буй байдал, бидний гаргаж ирж байгаа Их хурлын мөн чанар бол гэнэн итгэлийн илрэл. Чихэр боов, гоё царай зүс, сайхан амлалтад хууртсан хуурталтуудаас санаа авч хэрсүүжих ёстой. Өмнө нь Батыг гаргасан, тэр нөхөр баахан худал ярьж гоё юм амлачихаад ганц ч ирээгүй. Хороо, сум дээр ирж дарга нартай архи уучихаад явчихдаг. Одоо жаахан гайгүй шиг хүнийг сонгомоор байна. Залуухан, мэдлэгтэй, мэргэжилтэй хүнийг гаргая гэж байгаа бол хэрсүү мөн чанар. Энэ бол итгэхүйн ухааны нэлээд олон категориудаар жишээ авч ярьж болох ухагдахуун. Өөр нэг категори нь хашир мөн чанар. Өнөөдрийн монголчууд хашрах болоогүй. Ирэх 2016 оны сонгуульд бид итгэл тавьж байна. Гэтэл тэр бас л хашраагүй, тухайн үед хэн ямар сенсац дэгдээнэ, түүнд хууртана. Тиймээс нийгмийн итгэлзүйн ухааныг бүрэн хэмжээнд судлах, сурталчлах шаардлага байна. Тэгэхгүйгээр нийгэм урагшаа хөгжихгүй.
    -Итгэхүй алга болсон гэж та хэллээ. Түүний орон зайг юу эзэлж байна вэ?
    -Өнөөгийн монголчуудын ухаан санаа түвдизмээр дүүрчихэж. Өнөөдөр нэг яам нь шинэ ордны суурь тавилаа гэхэд баахан лам суулгачихсан ном уншуулж байна. Орой нь тэр ордныхоо нээлтэд зориулж бөх барилдана гэсэн чинь хэдэн нүцгэн толгойтой лам нар суучихсан боорцог тарааж байдаг. Энэ бол өнөөгийн хүмүүсийн толгойноос түвдизм салахгүй байгаагийн илрэл. Шашнаар улс гүрнийг өөд нь татдаг, түүнийг итгэл үнэмшил болгосноор мандсан түүх Монголд байхгүй. Чингисийн үед монголчууд шашингүй байсан. Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг хэн нэгэн үзэл сурталчтай, номлогчтой байдаг. Монголчууд үнэхээр төвдийн шашинд орсноор уруудсан. Богдыг хаан болгосноор бүр баларсан. Манжийн үед үзээгүй дарлалыг үзсэн. Жанрайсаг, зоо парк, Богдын ногоон ордонд алба гувчуур авч хамаг мөнгийг татсан. Энд олон баримт архивт бий. Нутаг хошуугаараа үгүйрлээ, Богд хаан минь, Хатан минь, эх дагина минь. Та хоёрын зардлыг бид дийлэхгүй байна гэсэн бичиг өргөн барьж, энд тэндгүй бослого тэмцэл өрнөж байсан. Гэтэл өнөөдөр тэр тухай ярихгүй, ярихаар үндэсний шашин гэдэг. Түүх үнэн байх ёстой. Бид үнэнийг ярих ёстой.
    -Түүх гажуудаж байгаа нь үнэн. Гэхдээ залруулж, тайлбарлаж болохгүй ямар шалтгаан байна гэж та үзэж байна?
    -Бид Өндөр гэгээн гэж магтаад байдаг. Тэр хүн тухайн үед ямар ч нэр хүндгүй байсан. Энэ түүхийг хэн ч ярихгүй, ярихаараа баастай бурхан байсан мэтээр ярьж байна. Ойрдууд Өндөр гэгээнийг эсэргүүцэж дайн хийсэн. Гэтэл халхууд түүнийг дэмжсэн байх ёстой. Тэгвэл “Халх журам”-ыг аваад үзэхээр 2.84 талд юу гэж бичсэн байна гэвэл, “Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг харанхуй мухар тийш чирсэн ялтан бүхний дээд ялтан мөн. Тэр үхвэл оршуулах газар Монголд байхгүй” гэж бий. Гэтэл өнөөдөр тэр тухай огт ярьдаггүй. Ярихаар шашнаа мууллаа гэдэг. Тиймээс өнөөдөр бидний тархи толгойд түвдизм бат оршиж байна шүү дээ. Ингээд бидний итгэлзүй алдагдсан. Нөгөөтэйгүүр, бидний тархи толгойгоор дүүрэн манжизм байна.
    -Бид Манжийн колони аль эрт дууссан гэж үздэг. Гэтэл өнөөдөр ч байна гэж үү?
    -Манжизм дуусаагүй байна. Тухайн үед, малгайд хаддаг чулуу, шувууны өдний төлөө тэмцэлдэж, хошуу нутгаа үгүйрүүлж байсан. Чин ван, гүн гэхчлэн Манжийн хаанаас цол, зэрэг авахын төлөө хошуу нутгаа худалддаг байж. Өнөөдрийн алдар цолыг хар, юу ч хийгээгүй байж гавьяат, тэргүүний болчихож байна шүү дээ. Бөхчүүд гэхэд л цол авсан гээд хошуу сумаараа ийм байр сууц, тийм жийп гээд хошуурдаг. Энэ манжизм. Алдар нэр, цол хэргэмийн хийрхэл. Дээр нь социализм, коммунизм гэхчлэн хийрхэл байсан. Үүнээс болж монголоо монголоор нь авч явах бидний ухаан эвдэрсэн. Олон изм-ээр дүүрсэн. Үзэл гээч юмаар улс орныг хөгжүүлдэггүй. Жишээ нь, коммунист үзэл гэж их ярьсан, одоо тэр нь хаана байна. 1990 онд ардчилсан үзэл гэсэн, одоо тэр нь хаана байна. Ийм учраас монголчууд үзэл гээч юмыг үгүйсгэдэг. Үзэл бол сэтгэгдлийн төдий юм. Юмс үзэгдлийн хамгийн доод төвшин буюу харьцангуй үнэнд гоё юм ярьдаг, тэр нь амьдралд батлагдаагүй зүйлүүд. Үнэмлэхүй үнэний шалгуурыг даваагүй, туйлын үнэн биш байдаг. Энэ өнөөдрийн манай нийгмийн амьдралын эмгэнэлт дүр зураг мөн. Үзсэнээ бодвоос бодол болно, бодсоноо онох аваас онол болно. Оносон юм нь ертөнцийн жам зүйд нийцвээс тэр иш болно. Гэтэл өнөөдрийн аль ч намд бүгд үзэл ярьж байгаа болохоос онол алга. Онолгүй учраас өнөөгийн улс төрийн намууд гурван бүлэглэлд хуваагдсан идэж уухын төлөө нэгдсэн сүйхээтэй найз нөхөд байна. Бидэнд итгүүлэх онол тэдэнд алга. Тэр онолыг нь итгэхүйн ухаан, ертөнцийн жам зүйгээр шалгах баримт бичиг хэнд нь ч алга. Өөрөөр хэлбэл, нийгмийн гэнэн итгэлзүйд үндэслэсэн байдалтай байна. Тиймээс би түрүүнд хэлсэн, нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар ниймгийн итгэлзүйн тухай судалж, үнэлэмж категориудаар шалгаж үзэж байгаасай гэж боддог.
    -Итгэлзүйн категориу¬даар нийгмээ тольдвол ямар дүр зураг харагдаж байна вэ?
    -Тухайлбал, нийгмийн итгэлзүйн гаргалгаагаар нийгмийн хөгжил гэж байх ёсгүй. Хөгжил гэдгийг зөвхөн хүн дээр ярьдаг. Хүний хөгжил гэж ярьдаг нь зөв. Хөгжөөнтэй байх, хөгжилтэй, цэнгэлтэй байх тухай утга юм. 1990 оноос хойш хүний хөгжил газарт унасан. Түүнээс өмнө бүг ажилтай, орлоготой. Түүнийхээ төлөө санаа зовсон байдалтай байсан. Бүгд цалинтай, орлоготой байсан учраас балан цулан болгоогүй ч хүүхдүүдээ тэжээж, өрх гэрүүд сайхан байсан. Өнөөдрийн нийгэм дэх гэр бүлүүд арцалдаан, зөрчлөөр дүүрэн. Миний аав, ээж унхиагүй, тэдний хүүхэд тийм юм эдэлж байхад би ийм байна. Ээжтэйгээ ингэж хэрэлдлээ, аавтайгаа тэгж муудалцлаа гэж ярьж байна шүү дээ. Нийгэм дээр ярих зүйл бол дэвшил ахиц, бууралт ухралт. Байгальд дэгжил гэж ярьдаг. Энэ дотор нөгөө л итгэлзүйд хэрэгтэй категориуд маань явж байдаг. Жишээ нь, өмчийн тухай ярихад хүнд гурван өмч байсны эхнийх нь хүний амь. Хоёр дахь нь ухаан. Доржийн ухаан гэхэд тэр хүнд л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр хүнд төрсөн бодол өөрт нь л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр бичих зүйл тухайн зохиолчид л байна уу гэхээс өөр хэн ч бичиж чадахгүй. Тэгэхээр хүн болгон өөрийн гайхамшигтай, мөн чанартай. Хүний гуравдахь мөн чанар нь удам. Хүн удмаа их боддог. Миний ач зээ ингэж байна, хүүгээ ийм чиглэлд сургая, охиноо ингэж сургахсан гэж ярьдаг. Тэгэхээр монголчудын өмч идеаль байсан, тэр нь амь, ухаан, удам. Гурвалын онолоор энэ нь амь, ахуй, ухамсар. Удам гэдэг нь эс, цус, яс. Энэ нь монголчуудын үндсэн өмч. Өнөөдөр үүнийгээ мэдэхгүй, хий юм ярьж яваа нь харамсалтай.
    -Өнөөдрийн өмчийн тухай та юу хэлэх вэ?
    -Өмч гэхээр тухайн хүн шуналаа нэгдүгээрт тавьчихаад эсээ, цусаа, ясаа огт тоохгүй яваад байгаад учир байна. Муу бодол, өөрт нь чиглэсэн хэл ам аль хэдийнэ тухайн хүнийг хүн биш болгосон байдаг. Өөрөө өөрийгөө буянтай гэж бодоод, үр хүүхэд нь тагсагладаг. Гэтэл мөн чанарыг аваад үзвэл, таван үе баян явсан хүн байдаггүй. Дуусах, уусах нь хэнд ч бий. Энэ мөнгөнд итгэсний, өмчийг шүтсэний уршиг. Өндөр байшинд хэчнээн амьдарлаа ч, үхэх цагт тэндээс гаргаж хаяна шүү дээ. Тэнд мөнх амьдрахгүй. Мөнгөнд итгэсэн амьдрал бол гутамшиг. Монголчууд хэлдэг шүү дээ, эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, эцсийн баян эд хөрөнгө. Энэ үгийг эцэг өвгөд эрт хэлж, бидэнд итгүүлсэн. Харин сүүлийн үеийнхэн итгэхээ больсон нь учир дутагдалтай.
    -Сүүлийн үед хүмүүс шашин руу ихээхэн тэмүүлэх болсон. Энэ зөв үү?
    -Бидний олонх нь шашинд итгэдэг. Шашин гэтэл горьдлого л дардаг. Өнөөдөр ах дүүсээс нь диваажинд очоод сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хулгайч, танхай этгээд тамд очоод муу яваа сураг байна уу. Шашин хүнийг сүнс гээч юмаар айлгадаг. Сүнс эрт балар цагийн хүмүүсийн уран сэтгэмж болохоос бодит байдалд байдаггүй. Жишээ нь, Н.Сарандаваа гэдэг хүн сүнс яриад, түрийвчээ гаргаж даллаад мөнгө орж ирнэ гэж байна. Тэр худал, залилангийн сүлжээ. Аура гэрлэн бүрхүүл гээд ярьдаг. Тэр ч бас худал, тусгай зохиосон программ. Шинжлэх ухаанаас илүү шуналын сүлжээ тэнд яваад байна. Буддизм мөн адил. Лам нар тариф тавьчихаад ном уншдаг. Гэтэл буддагийн философи байхгүй болчихсон шүү дээ. Зонхов Лувсандагва гэдэг хүний сургаалийн шүлгийг бидэнд ойлгуулдаг гэгээрэл байхгүй болсон. Төвд хэлээр ном уншлаа гээд бид юу ч ойлгохгүй, уг нь түүний цаана сургаалийн шүлэг байсныг бидэнд хэлж ойлгуулаагүй учраас тэр. Тэгэхээр мухар сүсэг дахин дэлгэрсэн, тэр нь 1930-аад оныхтой яг адилхан. Тэр бол бидний итгэх үнэн биш.
    -Итгэхүй ухааны тухай энэ гаргалгаануудыг та ямар эх сурвалжуудаас олж үзэж судлав?
    -Энэ бүхнийг би өөр ном, эх сурвалжуудаас олоогүй. Өвгөдийн сургааль, өрийн эргэцүүлэл, хэдэн жил сууж бичсэн зүйлүүд, шавь нарын маань тус дэм энд шингэсэн.
    Ярилцсан Үл-Олдох

  • Тэнгэр үзэл гэж юу вэ

    Тэнгэр бол ертөнц дахины ер бусын их хүчийг агуулсан байгаль, нийгмийн юмс үзэгдлийн эх үндэс гэж үздэг байжээ. Монголчууд “Мөнх Тэнгэр минь,хамгийн дээд Мөнх Тэнгэр минь, … хөдөлхийн дээд хөх Мөнх тэнгэр минь, хөдлөх бүгдийг заяасан Тэнгэр минь” гэх нь бөө мөргөлийн Тэнгэрийн үзэл санаа үнэхээр танин мэдэхүйн чанадад хүрч чадсаныг харуулдаг. Энэ тухай ”Үнэнийг үнэн болгон заяасан тэнгэр гэдэг нь туйлын гагц Үнэнийг буюу Туйлын оюун санааг илэрхийлсэн ажээ. Хамаг бүгдийг заяасан тэнгэр гэдэг нь бүхнийг бүтээгч гэсэн санааг агуулна.”/1 /гэжээ.
    Италийн жуулчин Плано Карпини энэ тухай бичихдээ, “тэд ертөнцийн үзэгдэх ба үл үзэгдэх юмсыг бүтээгч орчлонгийн жаргал зовлонг үүсгэгч цорын ганц тэнгэрт сүсэглэн бишрэх.” бөгөөд тэд нар сар болон ус газар дэлхийд сүсэглэн мөргөж хоол цайныхаа дээжийг өргөдөг болой. /2/ “Монголчууд Мөнх тэнгэрийн тухай бүхнийг мэдэж чадах дээд тэнгэрийг онцгой товойлгон гаргаж байв.Түүнчлэн наран, саран,од гариг ,уулын эзэн, усны савдаг ,өвөг дээдсийн сүнс зэргийг ихээхэн чухал онгон болгожээ.”/3/
    Өгөөдэй хааны үед 1230 оны үед монголоор аялж явсан хятадын Пэн да яа, Сюй тин зэрэг хятад түшмэдийн “Хар татааруудын тухай товч тэмдэглэл” зохиолд монголчуудыг яриандаа Мөнх тэнгэрийн хүчин дор, хааны ивээл дор …мөн Тэнгэр өршөө гэж ямар нэг юм хийхдээ хэлдэг гэжээ. /4/ “Мөнх дээд Хан тэнгэр нь жирийн хөх тэнгэр буюу агаар мандал биш ,наран саран од гаригс ч арай биш,тэд бүгдээс дээгүүр тэд бүгдийг эзэмдэн захирсан,гагцхүү хамгийн их зайран бөөд хааяа онгон сахиусын дүрээр илрэн үзэгдэж санаа зорилгоо мэдүүлдэг ямар нэгэн далдын аврага сүг хүчин мэт сэтгэгдэж байсан болтой.” Гэжээ /5/
    Монголчуудын сүсэг бишрэлд Мөнх Тэнгэрийн дараа газар дэлхий ордог. Тэнгэрийг наран саран од гаригсын хамт шүтдэг байсны нэгэн адил газар дэлхийг уул ус хад чулуу, ургамал амьтныг тус бүрд нь дангаар нь шүтдэг байжээ/6/ гэж нэрт түүхч Н.Ишжамц гуай бичжээ.
    Өвөр монголын эрдэмтэн Тү.Өлзий “Тэнгэр гэдэг үг бол ертөнцийн юмс үзэгдлийн тухай хамгийн хураангуй мөртлөө дэлгэрүүлэхүй ухагдахуун гэжээ. Тэнгэр гэдэг ухагдахуун нь хамгийн дээд гүн ухааны хураангуй ай сав болж илэрчээ.Эртний монголчууд нэг л тэнгэрээ язгуур ухагдахуун болгож 3 тэнгэр,9 тэнгэр 99 тэнгэр хэмээн хийдэм бэлгэдэн шидээн болгож шүтсэн түүхэн явцтай билээ. Монголчууд эцэг тэнгэр ,эх тэнгэр түүнээс гадна 99 тэнгэр байдаг гэж бөө мөргөл,тэнгэр шүтлэгт авч үздэг. Хичнээн ч олон янзын тэнгэрийн ойлголт байлаа ч тэр нь эцсийн эцэст Эцэг тэнгэрт л харьяалагдана гэж үзжээ”./7/
    Доктор Л.Дашням “Тэнгэр бол аугаа оршихуй,аугаа их хүч,үлэмжийн их нөлөөлөгч өөрчлөгч юм. Тэндээс л ер бусын дохиолол түгж, тэр нь хүмүүний хүртээл болдог гэжээ. Мөнх Тэнгэр бол …үнэнийг өгүүлэгч хувь заяаг тодорхойлогч,өөрийн эрхшээлт оршихуй болж таарч байгаа бөгөөд үүний тухай баримт Нууц Товчоонд арвин бий гэжээ”/8/
    Судлаач эрдэмтэн Д.Бум очир “Энэ ертөнцийн бүх юмсыг бүтээгч нь Мөнх тэнгэр юм. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц дээр хөдөлж хөрвөөдөг бүх зүйлийн дээд,хамгийн дээд шүтээн нь Мөнх тэнгэр гэж үздэг байх юм”/9/.
    Монголчууд мөн галыг тэнгэр дэх наран саран,од гаригтай адил төсөөтөй шинж чанар нэгтэй зуйл гэж онц хүндэтгэн бишрэхийн дээр үнэхээр элдэв өвчний хорхой,бузар буртгийг арилган устгаж юмыг ариутган цэвэрлэх чадал бүхий зүйл гэж мэдсэн байна. /10/
    Эртний монголчууд Тэнгэрийг ихэд тахин шүтэж,аливаа ариун нандин бүхнээ холбож ойлгон ухамсарлаж ирсэн төдийгүй амар тайван оршин амьдрахуйн эх үндэс болсон төр улсаа байгуулж, дээдлэн өргөмжлөхдөө юуны өмнө Тэнгэртэй шууд холбон үзэж , улс гэрээ тохинуулж улмаар улс төрийн сургааль номнолыг буй болгожээ. Эртний монголчууд орчлон ертөнцийн зүй тогтол хүмүүний төөрөг тавиланд харш үйл гэж юу болохыг тэнгэрт тэрслэх гэдэг үгээр томъёолж, хүмүүний хийх үйлийг болно болохгуй гэж 2 ангилж үзэж байжээ. Ийнхүү болохуйг нь дээдэлж,болохгүйг нь хорио цээр болгон өөрийн гэсэн жаяг ёсыг тогтоож зан заншлаа буй болгож үлгэр туульс, зүйр цэцэн үгс ,ардын аман зохиолдоо шингээж үр хойчис бидэндээ гэрээс сургаал болгон өнөөг хүргэжээ. Энэхүү тогтоосон жаяг ёсоо дээдлэн ирсний үрээр шоронгүй, хулгай дээрэмгүй, байгалдаа хал балгүй, хүмүүс нь үнэнийг эрхэмлэж, ёс жудагтай тайван амгалан амьдарч иржээ.
    Монголчуудын Тэнгэр үзэл түүхийн урт удаан хөгжлийн явцад бүрэлдэн тогтож тэнгэрийн сургаалд монголчууд гэгээрч эзэн Богдын үед Мөнх Тэнгэрийн сургаал номлол хүчээ авч, цогц сургаал болтлоо хөгжиж иржээ гэж хэлж болно.
    Хүннү нар хаанаа Тэнгэрээс заяатай Шанью Модун гэх зэргээр өргөмжилж байжээ.Энэ үзэл санаа эртний нүүдэлчин улс түмний тэнгэрийн үзлийн салшгуй нэгэн хэсэг болж Хүннүгээс эхлээд Чингисийн монголчуудыг хүртэл тасралтгуй уламжлагдсаар ирсэн байна. Ийм ч учраас монголчууд хүчирхэг төрт улс болох Хүннү гүрэн болон дараа үеийн эртний улсуудыг байгуулж улмаар Их Эзэн Богдын үед хамгийн хүчирхэг дэлхийг хамарсан том эзэнт гүрнийг байгуулжээ.
    Гэвч дэлхийчлэгдсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж ирсэн тэр нууцыг эрдэмтэн мэргэд тайлахыг оролдож ирсэн боловч үнэн нууцыг нь одоо болтол хараахан тайлж чадаагуй байна. Энэ тухай Жак Уотерфорд номондоо Бөө судлаач эрдэмтэн О.Пурэв агсан ”Чингис хаан бол түүхэнд хамгийн хүчтэй бөө байсан гэж үздэг бөгөөд эх бичиг тэр бүх нууцыг билэгдлийн аргаар эмхэтгэн цуглуулсан болохоор тэр их эрх мэдэлд хүрсэн” гэж уздэг байв. Энэ бүгдийг тайлж чадвал дэлхий ертөнцийг байлдан дагуулж,удирдан жолоодох бөөгийн заавар байх болно/11/гэжээ.
    Монголын хүчирхэг болсон түүх нь Их эзэн Богд Чингис хаантай салшгуй холбоотой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ. Монголчууд Мөнх Тэнгэрийг шүтэн биширч тахин шүтэж тэнгэрийн оюун ухааны нууцад бөө мөргөлөөр нэвтрэн орж танин мэдэхүйн хирээр улам бур хүчирхэгжиж ирсэн нь дамжиггүй.Ийнхүү монголчууд айх аюулгүй амгалан тайван амьдрах эх үндэс болсон хүчирхэг төр улсаа байгуулж Их Эзэн Богдын үед тэнгэр шүтлэг дэлхийчлэгдсэн шүтлэг болтлоо хөгжсөн гэж эрдэмтэн мэргэд үзэж байгаатай санал нийлж байна. Ийнхүү талын нүүдэлчин монголчуудын дотроос гайхамшигт эрдэм чадалтай суут удирдагч цоорон гарч ирэх тэнгэрийн зурхайтай байсныг МНТ зэрэг түүхэн бичиг баримтууд нотолсоор байдаг.
    13- р зуун бол өвөр хоорондоо арсалдан тэмцэлдсэн, тонуул дээрэм, алт мөнгөний шунал туйлдаа хурсэн аюумшигт хар зуун байжээ. Хар зууныг тохинуулж үнэн шударгыг тогтоон түмэн олныг амирлуулах чадвартай тийм үндэстэн бол тэнгэрийн тамгатай хөх ардууд болох монголчууд, тэдний гайхамшигт удирдагч нь Эзэн Богд байсан нь ойлгомжтой билээ. Эзэн Богд хаан бол Мөнх Тэнгэрийн оюун ухаанд төгс боловсорсон цоо мэргэн удирдагч байсан гэдэг нь тодорхой. Чингис хаан өөрийн өвөг дээдсийнхээ эрдэм чадлыг өөрийн хичээл зүтгэлээр өвлөн авч Мөнх тэнгэрийн оюун ухаанд төгс боловсорсон төдийгүй зовлон бэрхшээлээс үл айн өөрийн нөр их хичээл зүтгэлээр тэнгэрийн ивээлд орж Мөнх тэнгэрийн элчээр сонгогдсон гэдэг нь ойлгомжтой байна.
    Ийнхүү нүүдэлчин монголчууд тэнгэрээс тамгатай хөх ардууд болж даян дэлхийд хүчирхэгжин “Мөнх тэнгэрийн хүчин дор наран мандахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно. Та нар Мөнх Тэнгэрийн зарлигийг сонсон ойлговч нэвтэрхийлэн мэдэж итгэхийг таалахгүй,манай газар хол, манай уулс бат,манай далай их хэмээн үзэж үүнд эрэмшин бидний эсрэг хөдөлбөөс бэрхийг хялбар,холыг ойр болгосон Мөнх Тэнгэр маань бидний юу мэдэх,юу чадахыг удирдан залах болноо” гэж Франкийн Людовик Ванд илгээсэн захидалдаа дурьдаж байжээ.Бидний мэдтүгэй гэсэн үг бол Мөнх тэнгэрийн зарлиг мөн болой. Ийнхүү та нарын бидэнтэй дайтах,найрамдахын алин болохыг бид мэдсүгэй гэж/12/ Мөнх Хааны хэлсэн үгнээс харахад ойлгомжтой.
    Ийм л учраас бусдаас хүчтэй байж Хаадын Хаан болсон их эзэн Богдын морин дэл дээр дэлхийг тохинуулсан хичээл зүтгэлээр бүтээсэн бүхний их нууцыг 800 жилийн туршид үл ойлгон өнөөг хүрч нэг бол хараар будаж ,эсхүл гайхшран магтаж мянганы хүнээр хүртэл өргөмжилсэн боловч, үнэн нууцыг нь тайлах гэж оролдсоор түүхийн үнэнд тулж очсоныг монголын ба гадаадын эрдэмтэн мэргэдийн судалгаа харуулж байна.Энэ тухай оросын эрдэмтэн Л.Н Гумилев “ Монгол хаадын хувийн зан чанар эрмэлзлээр…13-р зууны аймшигтай сүйтгэлтэй дайн гарсан бус.Тэгж ярих нь наанадаж ард түмнийг гүтгэсэн хэрэг болно.Бидний хүсэл зоригоос гадуур оршиж байдаг тэр “үйлийн эрх”түүхийг хөдөлгөдөг бөгөөд энэхүү “үйлийн эрхээс” түүхийн зүй ёсны үйл явц бүрэлддэг юм/13/ гэжээ .

    Үүнээс авч үзвэл Монголчууд зөвхөн өөрсдийн дур хүслээр энэхүү байлдан дагуулалтыг хийгээгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд дэлхийчлэгдсэн амар амгалан төр улсыг байгуулах явдал гол зорилго байсан гэдэг нь ойлгомжтой юм.Тэр үүргээ биелүүлж хаа сайгүй олон жижиг улсууд хоорондоо үргэлжийн дайн тулаан хийж ард иргэд нь зовж байсан хар зууныг төвшитгөн, дэлхийгээ хар энергээс аварч, даян дэлхийн улс орнуудыг амаржуулж дэлхийчлэгдсэн том гүрнүүдийг байгуулсныг Жак Уотерфорд “Чингис хааны морьт цэргүүд 13- р зууныг туулахдаа тив дэлхийн хил хязгааруудыг өөрчлөн шинэчилсэн юм. Тэр хад чулууг бус улс үндэстнүүдийг бүтээн бий болгож байлаа.Чингис хаан олон жилийн туршид хаант улсуудыг нэгтгэн том хүчирхэг гүрнийг байгуулсан юм. Дорнот Европт Монголчууд славяны арав гаруй вант улс ,хотуудыг орост нийлүүлсэн.Зүүн азид зүүн талаараа манжуур дахь зүрчидийн нутаг,баруун талаараа Түвд болон говьтой залган тангуд улсыг,зүүн Туркестан Уйгарын нутагтай Сүн улсын үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид хятад улсыг нэгтгэн байгуулсан юм.Монголчуудын тогтоосон хил хязгаарыг орчин цагт бараг хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос Энэтхэг улсууд үүссэн гэж бичжээ./14/Ийнхүү эдүгээ цагийн олон том гүрнүүд үүсэх эх үүсвэрийг тавьжээ.

    Энэхүү хар зууны тухай нэрт жуулчин Марк Поло бичихдээ “яагаад гэвэл христос лалын бүх улсад айдас хүрэм эзэрхэг ёс,эмх замбараагүй байдал оршиж,амьд явна гэхэд хөрөнгө бүрэн, нэр төр бүтэн байнаа гэх баталгаа байхгүй ер нь аж төрөхөд маш хүнд байлаа. Их хааны улсад бол хууль,эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг хийчихгүй л бол туйлын амар тайван сууж болно” гэжээ /15/.

    Монголчуудын байлдан дагууллыг Л.Н. Гумилев өрнө дорны түүхчид хараар будаж  хар домог болгон гүтгэж  байсныг няцаасан юм. Л.Н Гумилев агсаны хэлээд байгаа тэр “үйлийн эрх” гээд байгаа нь монголчуудын  хэнээс ч үл хамаарах газар дэлхийд үүрэх сүнсний үйл тавилан, зурхайг нь  хэлсэн гэж ойлгож болох юм.

     Буриадын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор Ш.Цыденжапов “…Чингис хаан бол өөрийн үндэстний оюун санааны эцэг болж гол бөөгийн үүргийг гүйцэтгэж байв .Мөн түүний өвөг дээдэс нь бөө нар байсныг  ч төрсөн төөрөг тавиланг ч үзэж  аугаа их  хаан болох тавилантайг нь тодорхойлж байсан” гэжээ /16/.

     Залуу судлаач Мөнх Тэнгэрийн академийг үндэслэгч  доктор Г.Гэрэлбаатар өөрийн судалгаандаа Эзэн Богд хааныг Мөнх Тэнгэрийн монотеист шашныг үндэслэгч гэж үздэг байна.

     Мөнх тэнгэрийн үзэл санаа  сургааль 13-р зуунд хүчээ авч , бусад улс орон ард түмнүүдийн шашныг  хүндэтгэн тэдэнтэй тэрсэлдэж, шашны дайн сөргөөлдөөн хийж байсангүй  харин ч эв найртай оршин байхын үлгэр жишээг монголын эзэнт гүрний түүх харуулдаг .Шашны талаар баримтлах энэхүү үзэл баримтлал нь олон шашны дайн сөргөлдөөн үргэлжилсээр буй өнөө цагт ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Дэлхийн өндөр хөгжилтэй гэгдэх улс орнууд ч шашны сөргөлдөөний асуудлыг  шийдвэрлэж чадалгүй өнөөг хүрч шашныг улс төр, үзэл суртлын сөргөлдөөндөө ашигласаар байна.Энэ  бүхнийг шийдвэрлэж 5 өнгийн 43 улс орны  зуу зуун сая ард түмнийг нэгэн дээвэр дор нэгтгэн амиржуулсан Тэнгэр үзэл үнэхээр гайхамшигтай. Эдүгээ соёлт ертөнц гэгдэгч улс гүрнүүд Эзэн Богдоос сурах зүйлс асар их ажгуу.Энэ бүхэн Тэнгэр шүтлэг гэдэг ямар агуу  тэнгэрлэг  дээд  үзэл санаа байж вэ  гэдгийг нотлон харуулж байна.

     Гэтэл өнөөдөр  2.7 сая хүн амтай Монгол гэдэг жижиг улс тогоон дотроо өтөж, хэл амаа олохоо больж ард түмнийхээ сэтгэлийг ч амирлуулж чадахгүй байгаа нь тэнгэр үзлээсээ салсны хар гай юм. Хүчирхэг явсан монголчуудыг тэнгэр үзлээс нь салгасан харийн колоничлогчдын улс төр, үзэл суртлын нөлөөгөөр сүүлийн 400 гаруй жил монголчууд Тэнгэрээ хаалган тэнгэрээсээ төрийн хэмжээнд салж холдсон боловч монголчуудын зүрх сэтгэл, зан заншлаас нь салгаж чадалгүй өнөөг хүрчээ.Эртний эмгээс  үүссэн бөө мөргөл,тэнгэр үзлийн ёс заншил болох Тэнгэрээ шүтэж залбирч, сүү цайныхаа дээжийг  өргөх, уул усаа тахих ёс заншлыг ямар ч улс төр, үзэл суртал оргүй арчин хаяж чаддаггүйг монголчуудын амьдрал харуулж байна. Монголчуудын яс мах цусанд нь шингэсэн өвөг дээдсийн удамшил тэнгэрийн тамга болох хөх толбыг  ямар ч хүчин устгаж үл чадах ажээ.

     Оюун билэгт  оршихуйн эрдэмд төгс боловсорсон өвөг дээдэс минь бөө мөргөлийн хүчээр ийнхүү  билэг болох  тэнгэрээс оюун санаагаа авч, эх дэлхийгээсээ ахуйгаа бүрдүүлж арга билгийг хослуулан тэнгэр газартайгаа арга билгийн ёсоор зохицон нэгдэж оршихуйн гайхамшгийг бүтээжээ. Монголчууд  Мөнх  тэнгэрийг хамгийн дээд оюун ухаан гэдгийг ухааран ойлгож,  хүлээн авч, харилцаж Мөнх тэнгэрийн цогц сургаалийг бүрдүүлж дагаж мөрдөж иржээ .Нэг үгээр хэлбэл Мөнх тэнгэрийн гүн ухаанд буюу сургаальд нь  боловсорч,тэнгэртэйгээ нэгдэж ,  орчлон ертөнцийн  зөв амьдран оршихуйн зүй тогтлыг нээж түүнийг даган мөрдөж хүчирхэг төр улсаа байгуулж үндэстэн угсаатнаа хүчирхэг болгож дэлхийчлэн амьдарч чадсаныг түүх гэрчилнэ.

     Монголын нэрт эрдэмтэн Эйнштейний шагналт шинжлэх ухааны гавьят зутгэлтэн доктор профессор О.Лхагва“…Монгол туургатны өвөрмөц танихуйн өрнөлөөр цэгцрэн  хөгжсөн эрдэм ухаан бол Мөнх Тэнгэр билээ. Нүүдэлчдийн өвөрмөц танихуй хийгээд соёл нь Мөнх тэнгэр цогц  эрдмийг бүрдүүлжээ.Мөнх тэнгэр эрдмийн өндөрлөг дээр их талд эзэнт гүрнүүд удаа дараа үүсэн мандсан нь  үнэн буюу туршлага мөн.Чингис хааны оройн дээд эрдэм ухаан бол Мөнх тэнгэр байсныг хэн хүнгүй л мэднэ. Мөнх тэнгэр нь орчлон байгаль ухаарахуйн амь нэгсэхүйд суурилан тэрлэсэн өвөрмөц эрдэм ухаан. Энэхэн ялдамд байгаль эхээс хол хөндий дан нийгэм,шашин суртлын үүднээс эл эрдэмд ханддаг дэндүү хөнгөн хуудмаг харалган үзлийг халах цаг нэгэнт болсныг хэлмээр байна. /17/

    Шинжлэх ухаан болон дорнын гүн ухаан тэргүүн шугамд ид ойртон зарим цагт шүргэлцэж байгаа.  Мөнх тэнгэр эрдмийг орчлонгийн ил ба далд оршихуйн шүтэн багцрах тавилан зүйд нийцүүлэн өргөтгөн шинэтгэж хөгжүүлэх цаг тулж ирлээ. Энэ бол монголчууд бидний даруй судалж шийдвэл зохих Чингис хаан судлалын тулгамдаж буй асуудал мөн. Монголчууд бидэнд эх байгаль өвөг дээдсээс уламжилсан заяаны зөн мэдрэхүй зан үйлийн ил ба далд өв сан хадгалаатай бий. Тиймээс их талын эсгий туургатны эрдэм Мөнх тэнгэрийг дэлгэрүүлэн тайлах хөгжүүлэх тавилан бидэнд заяажээ./18/гэж бичжээ. Ийнхүү дэлхийд данстай их эрдэмтэн О. Лхагва Тэнгэр үзлийг квант физик синергетикийн онолын үүднээс судлаж эрдэм ухааны бүтээл туурвилаа хийсээр байна.

     13- р зууны монголчуудын шүтлэгийн зарим чухал зүйл Ордос дахь Чингисийн шарил хэмээх Алтан дэвтэр бичигт нилээд хэмжээгээр тусч үлджээ. С.Д.Дылыков  “Эзэн Хороо” өгүүлэлдээ Алтан дэвтрийг тодорхойлж хуучин тооллын жил бүрийн 3 сарын 21 нд Чингисийн сүлдийг тахих Их тайлга дээр уншдаг бөө мөргөлийн маягийн судар болох бөгөөд тэнгэр газар наран саран Чингисийн сүлдийг урин дуудаж тахих зан үйлийн зүйл голчилж оржээ.Мөнх Хөх тэнгэрт 99 гүүний сүүгээр 81 цацал өргөдөг” гэжээ /19/

    Чингис хаан бөө мөргөлийг монголын төрийн албан ёсны мөргөл болгов.Тэнгэр ба хаан хоёрыг төрийн эрх мэдлийн хоёр үндсэн эх сурвалж мөн гэж үзсэн нь тодорхой.Хаан нь гагцхүү тэнгэрийн хүчинд шүтэн гагцхүү тэнгэрийн хүчээр төрийн үйл хэргээ явуулж гагцхүү тэнгэрийн таалал,зоригийг хэрэгжүүлнэ./20/

     Ийнхүү монголчуудын бөө  тэнгэр шүтлэг Эзэн Богдын үеэс хүчээ авсан нь Монголчууд Мөнх тэнгэрийн ивээлд орж Чингис Хаан тэнгэрийн элчээр сонгогдон  тэнгэрийн зарлигаар  явж тэнгэрийн санааг гүйцэлдүүлж, хар нийгмийн эрин зууныг гай зовлонгоос авран үнэн шударгыг тогтоож, монголчууд төдийгүй хүн төрөлхтнийг амаржуулан энх тайвныг тогтоох тэнгэрийн элчийн үүргээ хатамжин биелүүлсэнтэй холбоотой гэж үзэж болно . Эзэн Богдын үеэс Тэнгэр хэмээх ойлголт улам бүр гүнзгийрэн хөгжиж ертөнц дахины хувь заяаг шийдвэрлэх ер бусын ид шидэт Тэнгэр хэмээх дээд хүчний тухай бүхэл бүтэн сургаал номлол буй болжээ гэж хэлж болно. Монгол хаад ийнхүү тэнгэр доорхи бүхнийг нэгтэх нэг үгээр хэлбэл дэлхийчлэх бодлого явуулж түүнийгээ тэнгэрийн зарлиг хэмээн  амьдралд хэрэгжүүлэн Ази Европийн ихэнх хэсгийг хамарсан”РАХ Мongolia” буюу ”Монголын энх амгалан “гэдгийг тогтоосон юм.

     Дэлхийн эзэнт гүрнийг байгуулах тухай Монголчуудын тэрхүү үзэл баримтлал ёсоор бол дэлхий дахиныг захирах онцгой эрхийг Чингис хаанд мөнх  тэнгэр олгосон байна.Монгол хаадын төрийн тамганд Мөнх Тэнгэрийн хүчин дор,Их монгол улсын далай хааны зарлиг” Ил булга иргэн дор хүрбэсү Биширтүгэй аюутугай гэжээ”/ 21/ Энэ тухай оросын эрдэмтэн Л.Н.Гумилев “хар домог “зохиолдоо  “тэнгэрээс татар нарт хүч заяаж,манай орныг ялах хишиг хүртээснийг армян ,гүржийн мэргэн ноёд мэдээд номхрон захирагджээ.” гэж Армяны олон христосчуудын  саналыг илтгэн Григор Акнерцийн  дурдсаныг иш татжээ. /22/

     Мөнх хаанаас Францын Луй ханд илгээсэн захидалдаа “мөнх тэнгэрийн зарлиг”тэнгэрт ганц  Мөнх тэнгэр, газарт ганц  эзэн Чингис хаан,тэнгэрийн хөвгүүн.. гэж дурдаад, хэрвээ биднийг дагахыг хүсвээс элч нараа илгээж зохилдох,дайтах эсэхээ мэдэгдэхтүн! Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран шингэхүй хүртэлх бүх улс орон амаржин зохилдох цагт биднийг чухам юу хийхийг мэдтүгэй. Хэрвээ та нар Мөнх тэнгэрийн зарлигт үл итгэн  бидний эсрэг цэргүүдээ довтолговоос юу хийхээ бид мэдсүгэй.Бэрх бөгөөд хялбар  хол бөгөөс ойр болгодог ганц Мөнх тэнгэр мэдтүгэй,, хэмээжээ /23/

     Энэ бүхнээс үзвэл Эзэн богд хаан өөрийн дур зоригоор дэлхийг эзлэх гэж улс гүрнийг дайлсан бус харин тэнгэрийн зарлигаар хийжээ гэдэг нь тодорхой байна.Үүнийг монголын хаадаас Европын зэрэг улс орнуудад илгээсэн зарлиг захидал бичгүүд нотлон харуулдаг.

     Л.Н Гумилев Монгол хаадын хувийн зан чанар эрмэлзлээр 13-р зууны аймшигтай сүйтгэлтэй дайн гарсан бусаа.Тэгэж ярих нь наанадаад ард түмнийг гүтгэсэн хэрэг болно.Бидний хүсэл зоригоос гадуур оршиж байдаг тэр”үйлийн эрх” түүхийг хөдөлгөдөг бөгөөд ,үйлийн эрхээс,түүхийн зүй ёсны үйл явц бүрэлддэг гэжээ/24/ Үүнээс үзвэл монголын байлдан дагуулал гэгч тэнгэрийн санаа байсныг алдарт эрдэмтэн төвөггүй ойлгожээ.

     Монголд  тэнгэр шүтлэг нь 13-р зуунаас хойш буурал ба задралын үедээ орсон гэж  гэж бөө судлаач нэрт эрдэмтэн Ч.Далай О.Пүрэв нар үздэг нь үндэслэлтэй юм. Аливаа шашин шүтлэг бол улс үндэстэн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл, тухайн үндэстний оюун санаа болон соёлтой салшгүй холбоотой үүсч буй болсон нийгмийн ухамсрын хэлбэр байдаг. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл нь бөө мөргөлөөс үүсч  ардын аман зохиол үлгэр туульсад тусгалаа олж ердийн ухамсрын түвшнээс халин гарч  нийгмийн ухамсрын олон хэлбэрт шилжин  нийгэмдээ үйлчлэн оршин иржээ. Монголын нүүдлийн соёл иргэншилтэй хамт үүсч буй болсон  бөө мөргөл нь өөрийн гэсэн гүн ухаан ёс заншлыг агуулсан  эртний монголчуудын ертөнцийг үзэх үзлийн цогц хэлбэр болж байв.

     Бөө мөргөл нь онгон шүтэх,газар усыг шүтэх,гал болон амьтдыг шүтэх зэргээс улмаар халин гарч Тэнгэр хэмээх ойлголтонд байгалийн харагдаж үзэгдэх болон үл үзэгдэх бүх юмсыг хамруулан шүтэх болжээ.Бөө мөргөлд Мөнх тэнгэр болон олон арван тэнгэр, сүнс,онгодуудтай нөхөрлөн харилцдаг хүнийг бөө,зайран  удган гэж нэрлэх болжээ.Монголчууд ийнхүү мөнх тэнгэр шүтлэгтэй улс үндэстэн байж өргөн уудам газар нутаг дээрээ нүүдэллэн хүчирхэг төр улсаа байгуулж зуу зуундаа амьдарч хүчирхэг явсан түүх нь  манжийн колоничлолын үе хүртэл үргэлжилсэн байдаг..

     Буддын шашин монгол оронд эрт дээр цагаас Хүннү Сянби нарын дунд  ч хожим хойно ч олигтой дэлгэрч чадалгүй явсаар  16-р зууны сүүл үеэс шарын шашны хэлбэрээр дэлгэрч  эхэлсэн нь харь гүрний улс төр,үзэл суртлын бодлоготой шууд холбоотой байсныг түүх гэрчилнэ. Шарын шашныг төрийн шашин болгох гэсэн  үйл явц шулуун дардан байсангүй. Монголчуудын уугуул  шүтлэг болох бөө мөргөлийн эсэргүүцэлтэй тулгарч төрөөс нэг ёсны бөө мөргөлд дайн зарлаж ,хатуу хууль гарган бөө шүтэхийг хориглож бөө нарыг олноор нь алж устгах шатаах зэрэг хүчирхийллийн аргыг хэрэглэж дарсан байдаг.

     Монголд шарын шашин дэлгэрүүлэх үйлсийг манжийн турэмгийлэгчид зүйл бүрээр хөхүүлэн дэмжиж  монголыг  манжаас хараат феодлын төр засгийг тогтоон барих монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход ашиглаж ирсэн нь түүхэн үнэн юм. Манж нар Галданбошигт  тэргүүтэй Зүүн гарын хаант Улсыг нухчин дарж эх орончдыг хэрцгийлэн хэдэн зуу мянгаар нь устгасныг түүх гэрчилнэ.Манж Чин улсын  дарангуйллын  бодлогын үрээр хүрээ хийд лам нарыг олшруулах явдлыг элдвээр хөхүүлэн дэмжиж эрэгтэйчүүдийн 40 гаруй хувийг хүрээ хийдэд шавилан суулгаснаар монголын хүн ам 20-р зууны эхэн гэхэд хагас сая гаруй болж монголчууд мөхөж буй улс үндэстний тоонд орох болсон байна.

     20-р зууны эхэн үед лам нар хөрөнгөжин баяжин, шалиг завхай амьдарч байсан нь шарын шашны ялзрал доройтлыг харуулдаг.Тэр  үеийн монголын нэрт сэтгэгч В.Инжинаш монголчуудыг бурхны шашнаар мунхруулж номхон хүлцэнгүй болгох хүн амыг цөөрүүлэх гэсэн Манж чин улсын бодлогыг илчлэн “..шашныг нэн эрхлэх ч буруу,цэрэг төрийн албыг ч цалгардуулан нэн энхжих ч бас буруу энэ хоёр хоёулаа сөнөхийн шалтгаан болдог” гэжээ /25/

     Б. Инжинааш Монгол үндэстнийхээ сэргэн мандсаныг бурхан шашинд ороогүй үетэй, монгол  үндэстнийхээ доройтон буурсаныг шарын шашин дэлгэрсэн үетэй холбон үзэж, чухамдаа дэлхийн тэргүүний хөгжилтэй улс үндэстнээс хоцрон сүүлдсэний нэг шалтгаан шарын шашин мөн гэж үзэж байв. Б.Инжинааш олон тооны сэргэлэн цовоо хүүхэд багачуудыг лам болгож зөвхөн түвд ном уншуулж монгол бичиг үсэг сургах явдлыг цээрлэж байсныг эрс  эсэргүүцэн буруушааж, залуучуудын сурч мэдэхийн замыг хаасан нь туйлын буруу,монголчууд түвд номоор онол ухааныг ухна хэмээгч өдрийн од шөнийн солонго мэт цөөн” гэж бичиж байв.

     20-р зууны нэрт эрдэмтэн Ч.Дандаа /Ч.Дэмчиг дорж/ Шарын шашныг хязгаарлан  гагцхүү бурхны сургаал л байвал болов гэдгийг буруушаан бусад олон янзын сургаал соёлыг үл ойшоон үзэхгүй байж болохгүй гэж байв.Ц.Дандаа ийнхүү ”Манай хүмүүс зөвхөн шарын шашныг эрхэмлэн шинэчлэгдэхийг эс хүсвээс  сөнөж мөхөхөд хүрнэ “ гэжээ/26/Монгол орон ийнхүү шарын шашин дэлгэрсэн 400 гаруй жилд  орчин цагийн соёл боловсролоос асар их хоцрогдсон орон болжээ.

     Ийм ч учраас  өвөг дээдэс маань үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө  1911 оны үндэсний эрх чөлөөний  хувьсгалаар  манжийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулжээ.Монгол улс  тусгаар тогтнолоо олсон авч 1915 онд Орос ,Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг хязгаарлаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын бүрэн эрхт байдал Хиагтын гурван Улсын гэрээгээр цуцлагдан хязгаарлагдаж Хөрөнгөтний Дундат иргэн Улсын хэмжээт  эзэрхийллийн дор Гадаад Монголын Автономит улс болсон юм.  Монголын ард түмэн дахин эрх чөлөөнийхөө төлөө босч 1921 оны ардын хувьсгалыг ялалтанд хүргэж, улмаар БНМАУ-ыг 1924 онд тунхагласан билээ.

     Зөвлөлт Орос Улс Коминтерний нөлөөгөөр  шашингүйн үзлийг тунхаглах болж монголчуудын оюун санаанаас шарын шашныг таягдан хаяж ,олон зуун мянган лам нар, алтан ургийнхан,хуучны сэхээтэн, цэргийн эрхтнүүдийг хэлмэгдүүлжээ.Шарын шашныг коммунизмын үзэл санаагаар сольж 70 жилийн нүүрийг үзэв.Ийнхүү монголчууд  харийн колоничлол,шашин улс төрийн нөлөөнд хавчигдан хэлмэгдсэний дээр социализмын үед ч монгол үндэстний уугуул шүтлэг бөө мөргөлийг хоцрогдсон бүдүүлэг хүй нэгдлийн гэж үзэж байв.

    Гэвч үүгээр дууссангүй 1990 оноос ардчилал  дэлгэрч шүтэх бишрэх эрх чөлөөг тунхаглаж шарын шашин дахин сэргэж,манжийн үед жалгын нэг байсан сүм хийдийг сэргээн босгож хөрөнгө мөнгийг хайрлахгүй цацаж  200 гаруй сүм хийд олон мянган лам нартай болжээ.Шарын шашин сэргэж “..лам болж ташаа захтай дээл өмсөж орхимж нөмрөн эрх хүзүүндээ зүүсэн банди нарын дотор архины  шим,нүглийг үзсэн хүмүүс цөөнгүй байдаг.Хүрээ хийдийн зах зухыг урд бага зэрэг үзэж ном заалгаж байгаад хар болж,ан агнаж байсан зарим хүмүүс ч лам нэр зүүж эдүгээ эдийн шуналд автагдаж олз олох зорилгоор бурхан шашныг ашиглаж байдаг хүмүүс ч байдаг бололтой  гэж академич агсан Б.Ширэндэв гуай бичиж байв./27/

    1990 оноос хойш шарын шашин хүчтэй дэлгэрсэн боловч монголчуудын ёс суртахуун урд өмнөхөөс илүү  доройтож гэмт хэрэг зөрчил ихсэж, буян нүглээ ялгахаа больж, хулгай дээрэм ,архидалт ,янхандалт газар авч эдийн засгийн болон төрийн өмчийг шамшигдуулах тендер  төсөл нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх, авилга хээл хахууль, алт эрдэнэс ухаж, газар шороогоо ухан  харь гүрэнтэй нийлж өнгө мөнгөний хойноос хөөцөлдөж,  байгаль орчноо хохироох үзэгдэл хэрээс хэтэрч түүнийг дэмжсэн үзэл суртал улс төрийн бодлого ноёрхжээ.Энэ бүхнээс авч үзэхэд манайд зонхилох шашны байр суурь эзэлдэг шарын шашны нэр нөлөө хир байгааг харахад ойлгомжтой.Харин ч газар шорооны ажилд нь очиж ус лусыг аргадаж явдаг болжээ.  Эдүгээ манай оронд хоёр зуу гаруй буддын ,хэдэн арван христийн сум, лалын болон бахай, язу тарнийн сүм хийдүүдтэй болжээ.

     Монгол  улс  олон нам эвсэл холбоодод  хуваагдаж сонгуулийн үед хоорондоо хэрэлдэн сонгуулийг гул болгож ,сүүлдээ зэвсэг хүртэл хэрэглэж, хүний аминд ч хүрэх болов. Хэдэн мянган ТББ тай болж үзэл суртал, улс төрийн хувьд монголчууд нэгдмэл чанараа алдаж шуудайд хийсэн үхрийн эвэр мэт болж олон үзэл суртал, улс төрийн урсгалтай болж салж бутран эв нэгдэлгүй болж хэрүүл уруул ,хэл ам нүүрлэсэн улс болов.

    Хэдийгээр бид  социализм коммунизм гэдэг харь үзлийн золиос болж үндэсний үзэл соёл ёс заншлаасаа холдсон боловч Төрийн Тусгаар тогтнолоо олж, ард иргэд нь орчин цагийн соёл боловсролтой болж , сургууль соёл ,шинжлэх ухаан техник ,үндэсний аж үйлдвэртэй орчин цагийн улс болж,  хүн ам нь хагас саяас  2,7 саяд хүрч сэргэн мандаж ирсэн ололтыг хараар будах нь хэнд ашигтайг бодож үзэхэд илүүдэхгүй. Бид түүхийн аль ч үеийг дүгнэн цэгнэхдээ Монгол улсын тусгаар тогтнол,үндэсний эрх ашиг, хүн ардынх нь аж амьдрал, хөгжил дэвшилтэй ь холбож үзэх нь зүйтэй юм.Гэтэл Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо олж сэргэн мандсан 70 жилийн түүхийг арчин хаяж, ардчиллыг хэт дөвийлгөх гэсэн оролдон өнгөрсөн түүхээ харлуулах оролдлого гарсаар байгааг харь гүрний улс төр үзэл суртлын бодлого гэж хэлэхэд хилсдэхгүй.

     1990 оны Ардчилсан хувьсгалаар  нийт ард түмний төлөө байгуулж байсан социалист дэглэмийг нурааж, чөлөөт зах зээлийн үзэл санаа, амин хувиа хичээх арчаагүй үзэл ноёрхож, хүний эрх гэгчээр бамбайлан олон шашин дэлгэрч, дур зоргоороо дургиж, ардчилал бус анархизм дэлгэрэв.Монголд өнөөдөр ардчилал хэнд үйлчилж, намууд хэний төлөө тэмцэлдэж байгаа нь ойлгомжтой байна.  Монгол гэсэн нэгэн улсыг хэдэн арван намд хувааж эв нэгдэлтэй хүчирхэг улс болох чадварыг нь алдагдуулжээ.Өнөөгийн монголчуудын оюун санаа ийнхүү олон шашин,соёлын нөлөөнд хүчтэй автагдаж  харийг зохиомлоор дууриах,өнгө мөнгөний хойноос хэт шунан хөөцөлдөж, үндэсний олигархи цөөн тооны баячуудтай ч болж, тэд засгийн эрхэнд мөнгөөр гарч ирдэг болов.

     Ийнхүү монголчууд үзэл суртал, улс төрийн  хямралд орж , авилга хээл хахуулд автагдаж, монгол оронд  үндсэн хуулинд заасан шудрага ёс, тэгш эрх, үнэн,шудрага  ёс гэгч хоосон цаас болж, монголын ард түмний бум түмэн жилээр уламжлагдан ирсэн оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээдэлдэг ёс заншил, оюун ухаан ,ёс суртахууны үнэт зүйлс алдагдаж, үндэсний соёл, зан заншил мартагдан өнгө төдий болжээ. Өнөөдөр бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн Тэнгэр шүтлэгээ хаяж гээсний харгайгаар байгаль орчинтойгоо зүй бусаар харьцаж хүн малын амьдрах орчин бохирдож,байгал экологийн сүйрэл нүүрлэж, хүн амын 40 шахам хувь нь ядуурч дэлхийн ядуу ,буурай хөгжилтэй орны нэг болжээ.

    Монголчууд бидэнд оршин амьдрах эх нутаг, цэвэр цэнгэг агаар, ус, таван хошуу мал сүрэг, тайван амгалан амьдрах амьдралын баталгаа чухал байна.Ард түмний сайн сайхан амьдрал өнөөдөр эх орон ,газар шороогоо хайрлахаас эхэлнэ гэж хэлж болно.  Гэвч зөн билэгт монголын ард түмэн энэ бүхнийг зөн билгээрээ сэрэн мэдэрч монголоо гэх соёлоо дээдлэх  эх оронч үзэл санаа монголчуудын оюун санааг эзэмдсээр байна.Эцэг өвгөдөөс уламжилсан шүтлэг бишрэл үндэсний соёлоо дээдэлж  явсан үедээ монголчууд хүчтэй байсан нь түүхэн үнэн билээ.

     Монголчууд оройдоо дээдлэж ирсэн Үнэн Шудрага  ёс Мөнх тэнгэрийн эрдэм ухаан уланд гишгэгдэж , ард түмний төр засагтаа итгэх итгэл алдарчээ.Их Эзэн Богд хаан мину бидний өвөг дээдсийн хамт үнэн шударгууг  монголд төдийгүй дэлхийд тогтоож чадсаныг дэлхийн түүх бэлхнээ харуулдаг. Өнөөдөр дээд тэнгэрт байгаа өвөг дээдсийн сүнс онгод амирлахаа больж монгол улс үр хойчистоо сэтгэл нь зовж үр ач нартаа залран буух болжээ.

    Ийнхүү харийнхан тэнгэр үзлийг маань шарын шашнаар хааж, олон зуун жил өнгөрсөн боловч монголчуудын өвөг дээдсийн удамшуулсан хөх толбо яс мах цусанд нь шингэснийг эдүгээ төрөн гарч байгаа бөө улаачид харуулж байна. Үүнийг залуу судлаач Д.Бум- Очир галзуурал биш гэж бичсэн байдаг. Ийнхүү бөө удгад олноор төрж, өндөр дээд онгод өвөг дээдсийн сүнс  залран бууж  буй нь эрин цагийн тэнгэрийн дуудлагатай салшгүй холбоотой бөгөөд Монгол улс болон хүн төрөлхтөн эх дэлхий сүйрлийн ирмэгт байгааг сануулж байна.

     Гэвч бас л дайны хажуугаар дажин гэгчээр овжин зальтай хуурамч бөө удгад  өвөг дээдсийн өв, гайхамшигт шүтлэг бөө мөргөлөө гутааж, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөн бизнесийн арга хэрэгсэл болгон баяжиж, мөнгөжих  хар сэтгэлдээ ашиглах явдал ч дэлгэрч  үндэстнийхээ ариун шүтээнийг гутаан нэр хүндийг нь унагаж байгаа бусармаг явдал эцэслэх цаг ирэх буйзаа.

     Сүүлийн 20 жилд ардчилал зах зээлийн замаар орлоо гэж баярлан бахдах боловч буруу замаар будаа тээж монголчуудын эв нэгдэл задарч,олон толгойтой могойн үлгэрээр орж эх нутаг, тусгаар тогтнол  алдагдахад хүрч, монголын ард түмэн оюун санаа, үзэл суртал, ёс суртахууны доройтолд орж, экологийн сүйрэл нүүрлэснийг ухамсарлан ойлгох болжээ.

     Иймд Мөнх Хөх Тэнгэр, Эх дэлхий газар шороо цэнгэг агаар, уул ус, гол мөрөн байгалаа амьтай гэж шүтэн биширч ирсэн тэнгэр шүтлэгээ сэргээх нь  хүн төрөлхтөнд гариг эрхэс, байгаль экологийн сүйрэл нөмөрсөн өнөө үед юу юунаас илүү амин чухал асуудал болж байна.  .Эх дэлхийн цэвэр усны сав ундрага болох монгол орныг байгал экологийн сүйрлээс аврахгүйгээр дэлхийг аврах боломжгүй юм гэдгийг өвөг дээдэс, Аянгат удган минь сануулсаар байна.

     Түүхээс авч үзэхэд монголчууд Тэнгэрээ шүтэж үндэсний соёл  зан заншлаа дээдэлж явсан үедээ хүчтэй байсан нь түүхэн үнэн билээ.Ухаант мэргэн өвөг дээдсийнхээ үгийг сонсож монголын соёл өв уламжлалаа дээдлэн амьдрах нь монголчуудын язгуур эрх ашиг мөн. Цагийн аясаар жам ёсоороо эргэн ирж буй язгуурын Монгол Тэнгэр Шүтлэг  монгол орноо ,эх дэлхийгээ аврах цорын ганц арга зам болж байгааг ухаарах цаг ирлээ. Энэ бол тэнгэрийн дуудлага ,эх дэлхийн дуудлага, өвөг дээдсийн минь дуудлага гэдгийг хөх толбот тэнгэр заяат монгол хүн бүр сэрэн мэдэж , эх  орноо экологийн болон нийгэмийн сүйрлээс аврах нь чухлыг ойлгох цаг болжээ.

     Монгол түмэн, монгол туургатны оройн дээд шүтээн болсон Их Эзэн Богд Чингис Хаан мину онгодоороо  эх болсон Монгол улс, хөх ардууддаа, шинэ мянганыг эхлүүлэх гайхамшигт Аянгат удгандаа заларч айлдвар сургаалиудаа тунхаглаж байна. Мөнх хөх тэнгэр Монголыг дахин  ивээлдээ авч, шинэ мянганыг тохинуулах,Монгол орон, Эх дэлхийгээ аврах Тэнгэрийн элчээр Их Эзэн Богд  мину дахин сонгогдож Монгол Улс  сэргэн мандах түүхийг эхлүүлж байна. Тэнгэрийн цаг ирлээ.

     Мөнх хөх тэнгэр ивээх болтугай .Аюутугай Дагатугай Биширтугэй

                                             Нарандулам

    Ашигласан ном зохиол

     1.  Эртний шүтлэг.Монголын соёлын түүх.тэргүүн боть УБ 1999 он 279,280-р тал

    3. Н.Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь УБ 1974 111-Р тал

    4. Пэн да я  И  Сюи Тин ,,Краткие сведения о черных татарах,,Журнал проблемы востоковедения,, номер 1960 143-р тал

    5. Н. Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь УБ 1974 112”р тал

    6.мөн тэнд  113 р талд

    7.ТҮ.Өлзий бөөгийн тэнгэрийн бүтээвэр сэтгэц Тэнгэрлэг бөө.сэтгүүл 2011 он 9 дугаарт

    8.Л.Дашням Тэнгэризм ба монголчууд 2011 Улаанбаатар хот  2011 он 140 -р тал.

    9.Д.Бумочир Тэнгэрлэг бөө.сэтгүүл 2011 он 2 сар

    10. Н.Ишжамц Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь 1974 121-р талд

    11. Жак Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан 2011 УБ 30-р тал

    12. Гильом де Рубрук Дорно этгээдэд зорчсон минь.УБ 1988 он 213-р талд

    13. Л.Н.Гумилев А.И Куркчи Хар домог 1992 он 88-р тал

    14. Жак Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Хаан 2011 УБ 18 –талд

    15. Л.Н.Гумилев А.И Куркчи Хар домог 1992 он 81-р тал.

    16. Ш.П.Цыденжапов Чингис Хан Улан Уде 1990 71-р талд

    17. О.Лхагва Хумхи ертөнцийн квант жам УБ -2011 он 210-р тал

    18.О.Лхагва мөн тэнд 211 –р талд

    19.СД.Дылыков Эджен хороо Филология и история монгольских народов М..1958 с. 229  \

    20. Ш.Бира Монголын тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэл. Тэнгэризм  ба монголчууд УБ 2011он 65-р талд

  • ЧИНАГИЙН ГАЛСАН: М.Ю.ЛЕРМОНТОВ ШИГ НАЙРАГЧ БОЛНО ГЭДЭГ БАЙЛАА

    -Би Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төрсөн хүн. Хонин жилтэй. 75 нас зооглох гэж байна. Тува ястан. Тэр үед Цэнгэлхайрхан гэж Монгол Улсын хамгийн баруун талын сум байсан юм. Цэвэр тува сум. Дөрвөн багтай, их газар нутагтай том сум байлаа. Тувачууд түүхэндээ бичиг үсэгтэй байж үзээгүй. Уран зохиолоо ярьж өгдөг болохоор тууль их хөгжсөн. Дуулдаг, шүлэглэдэг ард түмэн. Бичиг бол сайхан. Бичиг хэрэгтэй. Бичиг байхгүй байх бүр сайхан. Яагаад вэ гэвэл бичих юм байхгүй учир маш сайн тогтоож цээжилж сонсдог. Тууль хайлж байхад хүүхдүүд чихээ наагаад сууж байна. Туулийг бадаг, шадаар нь тогтоочихно. Тувагийн тууль дуулж, ярина. (Тувагаар тууль хайлж эхлэв. сурв)
    Эртийн эрт цагт
    Юм бүхэн эхэлж байх үед
    Бөмбөрцөг нь өнхөрч
    Чингис нь төрж байх
    Тэр цагт юм гэнэ
    Уул газрын өвс
    Чонын сүүл шиг намирч байсан цаг юм гэнэ
    Тал газрын өвс
    Үнэгний сүүл шиг ганхаж байсан цагт юм гэнэ
    Энэ юм бол
    Тэр цагт болсон юм гэнэ билээ хүүхдүүд гэж тууль эхэлнэ. Тийм учраас цээж их сайтай. Харсан юмаа андахгүй, сонссоноо мартахгүй. Би тэгж тууль хайлж, үлгэр сонсч, дуулж сурсан. Миний хамгийн анхны сурсан ухаан бол дуу дуулах. Таван настайдаа дуулж сурсан. Мал хариулж явахдаа бүх юмыг ажиглана. Газар дэлхий, байгаль, үүл, тэнгэрийг уншаад л явна. Бидний уншдаг ном бол байгаль.
    Тэгж байтал хасгууд орж ирлээ. Хасгууд Монголын баруун аймгийнхантай их нөхөрсөг харилцаатай байлаа, тэр үед. Орон гэргүй тэнэж явсан хасгуудыг Монголын ард түмэн маш халуунаар хүлээж авсан. Хэн ч байсан сайхан хүлээж авдаг нь нүүдэлчний ёс юм даа. Тэгээд бид хасаг айлуудтай хамт өвөлжиж, зусна. Дотно сайхан харилцаатай. Миний хувьд нэгдүгээрт сурсан гадаад хэл бол хасаг хэл.
    Долоо, найман нас хүрч сургуульд орлоо доо. Сургуулийн черта гэж байлаа. Зураас гэсэн орос үг л дээ. Сургууль гэж нэг жижигхээн навтгар модон байшин бий. Тэрийг тойруулж дөрвөлжин хэлбэр гаргаж чулуугаар зураас татна. 500 метр урттай юм уу даа. Тэр черта руу орсон тохиолдолд тувагаар ярих хориотой. Монгол хэлтэй сургууль учраас монгол хэлээр ярих ёстой. Тэгтэл багш нар нь бүгд тува. Зун манайд ирж хонож өнжиж, надаар морь, малаа авахуулж байсан ах нар чинь манай багш нар болчихсон байдаг. Би тэр жил сар гарны дараа аравдугаар сарын дундуур хичээлдээ сууж эхлэв. Ах, эгч хоёр минь сургуульд явдаг байсан болохоор тэдний ном, дэвтэр рүү өнгийсөөр байгаад бичиг, үсэг сурчихсан байсан юм. Даанч монгол хэл байдаггүй. Тэгээд ангидаа орлоо доо. Хир тос болчихсон, тарвага, зурамны цус, тостой салбархай тэрлэгтэй. Тэр үед эрэгтэй хүүхдүүд алчуурыг хойноо уядаг. Охид эрүүн дотороо зангиддаг байлаа.
    -Цагаан өнгийн алчуур уу?
    -Эрээн даавуун алчуур. Настай эрэгтэй хүмүүс алчуурыг магнай дээр зангидаж уяна. Одоо үед урлагийнхан тэгж алчуур зангиддаг мода байх шиг байна. Алчуураа өвөртлөөд орлоо. Олон хүүхэд жирийгээд сууж байна. Тэгтэл надаас багш нэг юм асуулаа. Тэгэхээр нь “Юу гээд байгаа юм, ах аа” гэж тувагаараа асуулаа. Тэгтэл нэг хүүхэд “Нэрийг чинь асууж байна. Энэ хүнийг ах аа гэхгүй. Энэ хүн чиний багш” гэж байна. Тэгтэл багш өвөр рүү минь зааж бүсээ тайл гэж байна. Бүсээ тайлтал модон шалан дээр нэг юм тогхийгээд уналаа. Хартал гаанс минь.
    -Гаанс аа?
    -Далны ясан гаанс. Тамхи татдаг байсан юм. Гэхдээ тамхичин биш. Уушгилаж татахгүй, утааг нь үлээгээд л сууна. Миний тамхи гэж юу байх вэ. Элдэв ургамал татаад, сүүлд туулайн баас татсан юм даг. Туулайн баас чинь хаа ч очиж хамгийн амттай нь байдаг юм шүү. Алтан шар өнгөтэй, хэвлэчихсэн юм шиг жижиг хээтэй. Имэрч байгаад гаансандаа хийгээд татахад гоё гэж жигтэйхэн. Би зогсоо зайгүй татна. Утааг нь залгихгүй. Ингээд гаанс, ууттай туулайн баасаа багшдаа хураалгачихлаа. Манай ангийн Ишгей (Ишгэн) гэж охин надад багшийн ярьсныг орчуулж өгнө. Багш миний нэрийг асуухаар нь Журук-Уваа гэлээ. Тэгтэл хүүхдүүд нирхийтэл инээлдлээ.
    -Журук-Уваа гэдэг нь ямар утгатай юм?
    -Хөдсөн Маамуу гэж байгаа юм (инээв). Багш “Ийм нэр болохгүй ээ” гэж байна.
    -Гэрийнхний тань дууддаг нэр байж л дээ?
    -Тийм, тийм. Одоо ч нутагтаа очиход намайг Журук-Уваа гэнэ л дээ. Багш маань монгол нэр олж ирж гэлээ. Ээжийн маань ээж их номтой, цээж сайтай хүн байсан юм. Эмээ “Галдан гэдэг нэртэй бол” гэв. Галдан бошигтыг бодож л дээ. Ингээд би Галдан гэдэг нэртэй боллоо доо. Маргааш нь хичээлдээ очлоо. Намайг хамгийн урд талын ширээнд суулгалаа. Багш надаас нэрийг минь асууж байна. Тэгтэл би эмээгийнхээ өгсөн нэрийг мартчихаж. Гал…Гал…Гал…юу билээ гээд бодлоо. Сургуулийн үүдээр орж ирэхэд сургуулийн манаач өвгөн Улаан нүдэн Галсан тааралдсан юм. Тэр хүн санаанд ороод Галсан! гээд хэлчихсэн чинь багш “За боллоо” гээд бичээд авчихав. Ингэж Галсан гэдэг хүн долоо, найман насандаа анх төрсөн нь тэр.
    -Таныг арван жилийн сургуулиа төгсөхдөө бичсэн бүх шүлгүүдээ шатааж байсан гэдэг?
    -Би хоёрдугаар ангиасаа эхэлж шүлэг бичсэн юм. Ханын сонин гаргах боллоо. Тэгтэл шүлэг бич гэж байна. Шүлэг гэж ямар юм байдаг юм гэсэн чинь “Яагаав, толгой холбож ярьдаг юм” гэж байна. Хоёрдугаар ангид монгол хэлэндээ овоо ч болчихсон байлаа. Тэгээд шүлгэрхүү юм бичлээ дээ. Одоо бодоход,
    Шаргал намрыг ирэхэд
    Шар бух нь мөөрөлдөнө
    Шалбааг, гол, мөрнүүд
    Уураа бадруулан үерлэнэ гэсэн мөр л санаанд бууж байна (инээв). Ингэж толгой холбож байгаа юм. Юун шүлэг байх вэ дээ. Багш маань ихэд олзуурхаж байгаа бололтой. Дараа нь ханын сонин гарах болгонд шүлэг бичиж өгдөг боллоо. Гэхдээ би шүлэглэх ухааныг хөдөө хээр дуулж явахдаа, үүл, уул, тэнгэрийг харж явахдаа сурчихсан байсан юм чинь. Шүлэглэх ухаан цээжинд минь орчихсон байсан. Аймагт ирээд тавдугаар ангид ороод баахан шүлэг бичлээ. Төвөөс очсон Дашдорж гэж халх багш байсан. Тэр хүн надаар шүлэг бичүүлнэ. Намайг дэмжиж, их магтана. Би ч нээрэн юм байх гээд л шүлэг бичээд жил болгоны эцэст Уран зохиолын шагналыг нь авдаг байлаа. Аравдугаар ангиа ч төгслөө. Дотуур байрандаа орж ирээд харсан чинь модон хайрцаг минь байна. Хүнд гэж жигтэйхэн. Онгойлгосон чинь 96, 48 хуудастай “Тетрадь” гэсэн зузаан дэвтрүүд. Дүүрэн шүлэгтэй. Эхнээс нь гаргаж ирээд үзлээ. Одоо энэ дэвтрүүдээ яана даа. Харихад ачаа юм даа гэж бодлоо. Уншсан чинь шал дэмий. Зүгээр л одооны зохиолчдын бичдэг юм шиг л. Би тэр үед М.Ю.Лермонтов шиг найрагч болно гэдэг байлаа. Манай ангийнхан ч намайг Лермонтов гэнэ. Лермонтов чинь 27 насандаа Кавказын ууланд дуэль хийгээд буудуулж үхсэн, Оросын хоёр дахь том найрагч. А.С.Пушкиныг нас барахад “Шүлэгчийн үхэл” гэж харамсан шүлэг бичээд цөллөгт явсан.
    Би Лермонтов болно гээд л. “Эр хар сур” дотор,
    Эрт эхэлж эрт дуусгахаар
    Эрхэс гаригт ам гарсан юмсан
    Оргилыг давж оргил болохоор
    Омголон Лермонтовт шавь орсон юмсан
    Хуй дэврүү хүүхэд насаа
    Худалч болгохыг би хүссэнгүй
    Бүхнээс өндөр оргил болох
    Бүл надад үнэхээр дутлаа
    Довон дунд дов байхыг
    Дотроо би өөрөө чамлалаа
    Хан Алтайд үндэстэй надад
    Харь Оросын хувь зохисонгүй
    Хүүрнэл зохиолын хүнд буулганд
    Хүчээ гаргаж хэрдээ зүтгэлээ
    Төрийн биш уншигчийн сүлдэнд
    Төмөр үзэг минь алтартал гийлээ
    Үхэж биш амьдарч алдарших
    Үйлийн заяа намайг хөтөллөө гэж учраа мэдэж, оршил хэсэгт бичсэн юм.
    Тэгээд би шүлэг бичихгүй явсаар байгаад бүр сүүлд нэртэй зохиолч болчихоод монголоор хэдэн шүлэг бичсэн юм. Германаар бол тоймгүй их шүлэг бичсэн л дээ. Шүлгийн найман түүвэр.
    -Таны хайрын шүлгүүд Германд их алдартай юм билээ?
    -Алдартай. Сонгодгуудынх нь тоонд орно. Намайг зөвхөн Монголын зохиолчид төдийгүй Германы зохиолчид дуурайсан нь бий. Дуурайхад нь баярладаг.
    -Германд сурсан тухайгаа хуучилбал?
    -Зохиолч ч болсон юм байхгүй явж байгаад ерөөсөө эрдэмтэн болъё гэж бодсон. Германд очоод баахан эрдмийн юм хийлээ. Зургаа дахь жилдээ дипломын ажлаа бичих гээд сууж байтал гэнэт уран зохиол санаанд орж ирлээ. Тэгэхээр нь дипломын ажлаа хажуудаа тавьчихаад нэг амьсгаагаар гурав, дөрвөн уянгын богино өгүүллэг биччихэв. Тэрнээс хойш өглөө болгон уянгын богино өгүүллэгүүдээ бичдэг боллоо. Дипломын ажлаа ч сайн хийж сургуулиа амжилттай төгслөө. Тэр жилийн төгсөгчдийг төлөөлж намайг үг хэл гэдэг юм байна. 15 минутын хугацаанд үг хэл гэхээр нь би ёстой асгаж гарлаа. И.В.Гётегийн “Фауст”-ыг орчуулна л гэлээ. Л.В.Бетховены IX симфонийг Монголд хүргэнэ л гэлээ. Бас герман хэлийг гурван үгээр баяжуулна гэж хэллээ. Өө, намайг дэмжээд тэнд цугласан бүх хүн алга ташаад л байсан. Сүүлд бодоод байх нь ээ ичээд байдаг юм. Жижигхэн, сэргэлэн, ази нөхөр ирчихээд жигтэйхэн том юм амлаж байхад багш нар инээлдэж ирээд л алга ташаад байсан. Хөөрхий, сэтгэл нь хөдөлж дээ, яриг яриг гэж бодсон байх даа. Тэр үйл явдал Лейпциг хотын захиргааны хүндэтгэлийн танхимд болсон юм.
    -Хэдэн онд та германчуудад тэгж ам гарч байв?
    -1968 оны долдугаар сарын 13-нд тэгж санаанд багтамгүй тэр их юмыг хийнэ гэж амлажээ. Тэгсэн чинь яг 33 жилийн дараа өөр нэг хотын захиргааны байрны хүндэтгэлийн танхимд шагнал авдаг юм байна.
    -Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолчдод олгодог Х.Додрерийн шагнал уу?
    -Тэгсэн. Их том шагнал юм. 30 мянган дойч марк дагалддаг шагнал. Өмнө нь би хэд хэдэн шагнал авчихсан байсан. Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберг фон Шамиссогийн шагнал, Уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу амрах цагаар” туужийн номоороо авчихсан байсан үе. Герман хэлийг хөгжүүлэхийн төлөө оруулсан хувь нэмрийг минь үнэлж Х.Додрерийн шагналыг олгож байна гэсэн чинь дотроо айгаад явчихлаа. “Ээ хайрхан, ямар том шагнал вэ. Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан л юм байх даа” гэж бодлоо. Өнөө гурван үгээ олоогүй, олно доо л гэж бодоод яваад байсан хэрэг. Сонссон чинь нээрээ л шагнал өгвөл ч өгчихмөөр, герман хэлэнд өөрчлөлт хийжээ.
    -Ямар?
    -Мартагдсан юмыг эргүүлээд мушгиад хувилгаад нүүдэлчний ухаанаар санаа авахуулаад тэдний хэлдэггүй байдлаар хэлэхээр уншигчдад их таалагддаг юм байна л даа. Улсууд “Энэ бол манай герман хэл биш. Энэ чиний герман хэл байна” гэцгээсэн. Тэгээд тэр шагналыг нь авчихлаа. Амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр тийм юм болдог л юм билээ. Би гоц авьяастан биш. Гоц авьяастан Монголд төрөөгүй байна. Намайг ялгаж байгаа хоёрхон юм бий. Нэгдүгээрт, би хар багаасаа ажилсаг төрсөн. Аав жигтэйхэн ажилсаг, ээж ч ажилтай. Ажилтай аав, ээжийн гэрт өссөн учраас ажилсаг. Аав биднийг ер зүгээр суулгадаггүй. Битгий дэмий суугаад бай. Ядаж бие засаад ир гэнэ шүү дээ. Ядаж наад нусаа сайн нийчихээд ир. Аргал түүвэл сайныг, ан агнасан ч мөндөл сөндөлхөн рүү биш эр, сувайг нь олж буудах хэрэгтэй гээд л сургадаг байсан. Хоёрдугаарт, цагийг маш сайн баримталж сурсан, Германд. Ямар ч герман хүнийг айхаар хэмжээнд цаг баримтална. Хүн суръя гэвэл болдог юм билээ. Энийг даваад гарна гэсэн бол давж гарах хүртлээ авирдаг. Тийм учраас зүтгэлтэй болсон байх гэж боддог.
    -Та зохиол бүтээлээ Монголд туурвих боломж байсан уу?
    -Монголд бичсэн номууд байна шүү дээ. Долоон ном байна.
    -Яагаад Германд номоо хэвлүүлээд байдаг юм?
    -Манайхан намайг ерөөсөө урагшаа гишгүүлэхгүй байна шүү дээ.
    -Монголын зохиолчдын хүрээнд үү?
    -Энэ олон жилд Зохиолчдын эвлэлээс зохиосон ажилд нэг ч удаа оролцож үзээгүй.