Category: Нийтлэл, ярилцлага

  • Удирдагч болох ёс зүй (Залуустаа зориулав)

    бусдыг удирдан жолоодохдоо юуны өмнө чадлынхаа хэрээр ойлгуулж ухааруулж, сэтгэлийг нь төвшитгөн тайтгаруулж байгаад дараа нь зохих зүг рүү нь залж чиглүүлж эхлэх хэрэгтэй. Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэдэг, өөрөөр хэлбэл, биеэ бүрэн даасан байдалтай байхаар заяасан амьтан.Түүнийг нь албан хүчээр үгүй болгоно гэдэг хүний нь хувьд үл тоомсорлосон, хамгийн их гомдолтой, утга учиргүй зүйл мөн.Хүний сэтгэл санааг мөн сэтгэл санаагаар л засч залж чадна.Хүнийг үргэлж зэмлэж, их дуугаар зандарч зүхсэнээр сайн зам өөд залан хөтөлж чадахгүй.Хамгийн чухал нь юуны өмнө, залж жолоодож байгаа хүндээ итгэдэг болгоод өөрийгөө таньж, алгуур аажим аажмаар дэвжин, дэгжих замд оруулахыг хичээх хэрэгтэй.Анх харсан даруйдаа л хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.
    Гарамгай илтгэгч байвч нөлөөлөх хүч, өгөөж нь дутмаг бол эгшигт хайрцагнаас ялгаа юун.Хамгийн чухал нь уран гоё яриандаа биш нөлөө, өгөөж хоёртоо л байдаг.Хүн алив хэрэг явдлыг шүүн тунгааж, дүгнэж цэгнэх өөр өөрийн арга барилтай байдаг.Тохиолдол бүрийн аяар өөр өөр хэмжүүр хэрэглэх нь ч буй.Зориуд хоосон цэцэрхэж маргахаас илүү мунхаг тэнэг зүйл гэж байхгүй.Хүнд итгэл төрүүлж, ойлгуулж ухааруулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байвал сайн.Гэхдээ бусдад бодол санаагаа хүчээр тулгахын төлөө жирийн байдлаар маргалаа ч гэсэн тэр бол утга учиргүй, ямар ч үр дүнгүй явдал л болохоос цаашгүй.Олон хүн өөрөө бусдаас ямагт дээгүүр байхыг санаархаж байдаг.Тэрнээсээ болоод бусад хүний хүчтэй тал, сайн сайхан зүйлийг хүлээн зөвшөөрөх уужим талбиун дотор ч үгүй болсон байдаг.Тийм хүн өөрөөсөө дөнгүүр яваа хүнийг үзэн яддаг.Харин хүний өө сэвтэй талыг олоод харчих юм бол “хурай”-н дуу хадааж гарна. Үнэндээ энэ бол хүн гэдэг амьтанд түгээмэл байдаг араншин. Элдвээр өөчилж гоочлохыг мэддэггүй дөлгөөн, зөөлөн, халуун сэтгэл бол тэнгэрлэг сайхан сэтгэл.Үргэлж хямарч байдаг, хүйтэн цэвдэг, өөнтөгч ярдаг сэтгэл бол адгуусны сэтгэл.Муухай аашаа хөдөлбөл түүнийг байдаг чадлаа хөвчлөн даруй үлдэн хөө.Аашны мууд хийсэн юухан ч бай өөдтэй болдоггүй.
    Нэгнээ бүү муул
    Нэрийг нь бүү хугал
    Нас гэдэг ахархан
    Нартын амьдрал богинохон
    Хүн “алдар хүнд” өөд зогсоо жолоогүй тэмүүлж байдаг. Чухамхүү үүнээсээ болоод л бардаж сайрхах, баширлаж маяглах, бусдыг дорд үзэх, нүд хуурах, хардаж сэрдэх, атаархаж жөтөөрхөх, өс хонзон санах гээд үзэшгүй муухай олон нүгэл үйлддэг.Олон хүн өөрийгөө өө сэвгүй сайн, өрөөл бусдыг өөдгүй муу гэж бодон алдас хурааж явдаг.Хичээл зүтгэлийг минь үнэлсэнгүй, авъяас билигийг минь таньсангүй гэж гомдол мэдүүлж үглэж явдаг хүн олон байдаг.Үүгээрээ тэд зөвхөн өөрийгээ таниулж, үнэлэхүүлэхийн төлөө хичээж зүтгэж явсан гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм.Бид алдар хүндээ шударгаар зөвшөөрүүлэн хүлээлгэх ёстой юм.Нөгөө талаар бид аливаа хүнийг үнэлэж дүгнэж, шагнаж урамшуулахдаа нэн шударга байвал зохино.Өөрөө өөрийгөө шударга үнэнээр шүүж явах гэдэг тун хүсүүштэй чухаг зүйл юм.Өөртөө зохиогүй хоосон дэмий нэр хүнд олж авах шиг үнэхээр ичгүүртэй юм байхгүй.Хүн өөрийн байгаа хэр хэмжээнээсээ дээгүүр үнэлүүлж, магтуулж, шагнуулж, алдар цол авбал ичиж зовох ёстой юм.Өөрийнхөө хэр хэмжээ, буян дутмагийг бодохгүй, өрөөл бусдыг бүү хатуу ширүүн зэмлэж бай. Өөрийнхөө байгаа үнэн хэр хэмжээнээс дээгүүр,сүрхий хүн болж харагдах шиг огт хэрэггүй юм байхгүй. Битгий сайрхаж бардамна.Бүү уруу дорой царайл.Энэ орчлонд төрсөн хэн боловч өөртөө ноогдсон үүргийг л биелүүлж явах учиртай.Ерөнхийд нь бүхэлд нь аваад үзэх юм бол хүн бүрт, юм бүхэнд өөр өөрт нь оногдсон энэ цагийн оноо төөрөг гэж нэг юм бий.

    Хүнийг сайн, муу, хараал идсэн, хайр булаасан л гэнэ, энэ бүхэн цөм бидний өчүүхэн аминчхан бодолд шийрлэсэн үзэмжийн төдий үнэлгээ.Аливаа хүнд сул тал, хүчтэй тал гэж байдаг.Бид хүчтэй талаа эрхэмлэлцэж, эмзэг муу сул талдаа ууч сэтгэлээр хандацгааж явах учиртай.Хэрэг явдлын мөн чанарыг, зөвхөн өнгөн талаас нь хараад буруу ойлгохоос болгоомжлох хэрэгтэй.Шунахай биш, ашигч сэтгэлгүй хүн бол элдэв маяг жаяггүй, зусардах зулгуйдах гэдгийг огт мэддэггүй юм.Та бялдуучилсан бүхэнд л итгэж дотносоод байх юм бол хэрэг дээрээ зусар зулгуй гэдгийг мэддэггүй, цэвэр ариухан сэтгэлтэй хүмүүсээс холдоод л байна гэсэн үг.
    1. Өвөг дээдэс, ахмад үеийнхээ сургаж захьсан бүгдийг сур. Ахчлах, дүүчлэх ёсыг баримтлан яв.
    2. Тэдгээрийн сургамж захиасыг эш болгон мөрд. Хэрэг явдлыг дараалан туршиж, бодит хүрээнээ хашир суу.Юм бүрийг тунгаан бодож, сайн ойлгож яв.Үүнээс ондоо гадуур зам үгүй.
    Эрт цагаас нааш хамгийн эрхэм хүндтэй хүмүүс ч гэлээ тухайн цаг орчны нөлөөнөөс гадуур явж ирсэн нь нэгээхэн бээр ч үгүй.Хожим хойт үед ч тийм байх болно.Хүн гадаад орчноосоо хоол унд, хэл, ёс заншил зэрэг олон зүйлийг хүртэн шингээсээр бие сэтгэлийн хувьд өсч, төлжсөөр ирдэг жамтай.Орчны нөлөө гэдэг асар хүчтэй.Хамгийн гоц гойд хүн ч гэсэн төрсөн нутгийнхаа ёс заншлын нөлөөнд орохгүй байж чаддаггүй.Монгол үндэстний язгуурын үзлээр дөрөөлөн омог бардам, хийморь золбоотой, аливаа юманд үнэн зөв, гэгээн цагаан сэтгэлээр хандацгааж байя.

    …Аливаа хүнд гомдож болдоггүй гурван зүйл байдаг.
    1.Төрсөн эх, эцэг өвөг дээдэстээ
    2.Төрөлх газар шороо, эх орондоо
    3.Өөрийнхөө хувь заяандаа гомдож болдоггүй юм.
    Хүн өөрөө өөрийгөө ажин шинжиж сурах хэрэгтэй.Юуны өмнө өөрийгөө таньж байж бусдыг таньдаг болно.Дотуураа гэгээрээгүй харанхуй хүнд юм бүхэн харанхуй харагдана.Сэтгэл оюун гийсэн цагт л юм бүхэн тод саруул үзэгддэг болно.Өөрийгөө тэнсэн тунгаадаггүй хүн өсөх, дэвжих гэдэг үгийн жинхэнэ утгаар өөдөлж өндийдөггүй юм.Ер хэн боловч өөрийгөө хатуу чанга, шударга шүүгч мэт ажин шинжиж явбал зохино.Идэр хүний сэтгэл гэдэг нэг талдаа цэвэр ариун, шулуун шударга авч нөгөө талдаа гэнэн багын уран хоосон сэтгэмжээсээ ангижраагүй байдаг юм.Сэтгэлээ аль болох уужим талбиж, хэрэг явдлыг гүн нарийн шинжин тунгааж бай.

    Хамгийн урьдаар дотоод сэтгэл агуулгад өөрчлөлт орж, гадна тал хэлбэр нь түүнээ дагадаг.Хүн гэр орноосоо авахуулаад үндэстний хэмжээнд хүртэл жижиг, том янз бүрийн орчинтой холбоотой байдаг.Тийм учраас олон хүн янз бүрийн харилцааны эрхээр ухамсартай, ухамсаргүй алин боловч өөрийнхөө хүсэл зорилгоос гадуурх амьдралын гольдролд өөрийн эрхгүй орж явдаг.Өөрийгөө таньж мэдээгүй хүн л өчүүхэн юманд баярлаж хөл алдан, хэрэггүй юманд гутарч гуних нь амархан байдаг.Хүнд хамгийн чухал нь өөрийгөө жинхэнэ ёсоор танин мэдэж, хаана ч хэзээ ч өөрийгөө даруу бариу авч явах явдал юм.Ер нь ямар ч тохиолдолд бусдыг өөлөх зэмлэхээ урьталгүй, өөрийгөө гэгээрүүлэхийн тулд биеэ ажин шинжиж бай.Ам хамхилгүй боргож байдаг нохой аймхай байдаг.Хөөсөрч шуугиж, үсчиж цовхчин урсаж байгаа ус гүехэн байдаг.Ялимгүй юмны төлөө үргэлж үглэж зэмлэж байдаг хүн өчүүхэн сэтгэлтэй байдаг.Түмэн бэрхийг туулсан хүн л түмэн хэргийн мөн чанарыг мэддэг болно.Хал үзэж халуун чулуу долоож баймааж л хүн ариудаж, хатуужиж байдаг.Төмрийг галд улайсгаж, усанд сойж, лантуугаар эс давтваас төмөрт яахин хат суух вэ.Хөгжил дэвшил гэдэг зөвхөн хүний толгойд байгаа мэдлэгийн бус бодит туршлагын үр дүн мөн.

    Орчин үеийнхэн бодит туршлагыг юманд боддоггүй, өрөөсгөл хоосон онол ном хөөдөгт л хамгийн муу бүхэн оршиж байна.Хүн өөртөө, хамгийн зовлонтой үед ч огт ажрахгүй, амгалан тайван байж чаддаг хат суулгах хэрэгтэй.Зөвхөн ном судар шагайсан төдийхнөөр бус хал үзэж баймааж нь тийм хат суудаг юм.Өдөр бүр зай завсаргүй юм л хийж байвал нэн сайхан амьдрал гэдэг тэр.Яагаад гэвэл сэтгэлд хоосон орон зай гардаггүй юм.Хүмүүс бие биеэ хайрлаж, өрөвдөж, талархаж байгаа цагт л жинхэнэ жаргал байна. Их мэргэд “Өчүүхэн доорд хүний нөхөрлөл бал мэт амттай, өндөр дээд буянтны нөхөрлөл ус мэт энгүүн байдаг” гэж айлдсан нь буй.Хонжоо харсан нөхөрлөл үзэх өнгөндөө таатай мэт байлаа ч ашиг дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай.
    Дээшээ долигнох дуртай хүн л доошоо их ширүүн байдаг.Тийм хүн тун их хөөрхийлөлтөй харагддаг.Ая тал зассан сайхан зан, чин сэтгэлийн найрсаг зан хоёр хоорондоо их ялгаатай.Хүн таныг зусардаж долигноод байвал цаана нь лавтайяа нэг далд санаа бий гэсэн үг.Өнгөний нь аяг аашаар хүнийг хуумгай үнэлж болохгүй.

    Язгууртан дээдсийн өмнө гөлөлзөөд байх ч хэрэггүй
    Ядуу доордост болхлээр ярвалзаж дээрхлээд байх ч явдалгүй
    Хэний ч өмнө бид аль болох хэвийн сайхан
    Хэрэггүй маяг жаяг гаргахгүй л байх нь эрхэм сайхан.
    Жирийн хүний ертөнцөд аж төрж буй хүн, эгэл жирийн хүний ёсоор л бай. Харин та өөрийгөө элит, дээдэс хэмээн бодож жирийн олноосоо ангижран салж одвоос эцэстээ зөвхөн нийгмийн хоолноос хороодог төдийхөн өөдгүй өчүүхэн жижиг амьтан болж хувирна. Эдүүгээгийн байдалд сэтгэл хангалуун явдаг юмуу, өөрийгөө ажин хянаад, би ч хүний амьдралын түвшнээс дээш гарчихсан хүн юм гэж боддог бол та амьдралын мөн чанарын тухай их л эндүү ташаа ойлгож байна гэсэн үг.Нийгмийнхээ зэрэг зиндааг юманд боддоггүй хүн их алдартан ч бай, эгэл нэгэн ч бай, хүүхдийн гэмээр гэнэн сайхан сэтгэлтэн учир хамгийн ариун сайхан амьтан байдаг…
    Удирдагчид нийгмийн мөнгөн сан хөмрөгийн тэнцэл тооцоо, үрлэг зарлагыг хамгийн хэмнэлттэй байлгахын төлөө бүгд хичээн зүтгэдэг байвал зохино.Нийтийн мөнгөн сан хөмрөгийг сэтгэл огт зовохгүй үрэн таран хийж, өөрсдийн явцуу эрх ашигт зарцуулж огт болохгүй.Бусдыг удирддаг хүн, хүнийг таньдаг, үнэлж цэгнэж чаддаг байх гэдэг зайлшгүй чухал.Тийм авъяас чадвар заяагаагүй бол хамгийн өвөрмөц их авъяастан байлаа ч гэсэн удирдах ажилд огт тэнцэхгүй.Хүн өөрийнхөө хариуцлагын хүрээн дэх ажил хэрэгт л хамаг бололцоогоо дайчлан, хэний ч албадалгүй зүтгэдэг юм.Хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.Орчин нь бүдгэрээд байхад улам л гялалзаад байдаг хүн л үнэхээр бишрүүштэй.

    Бидний өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг тоглоомд ялагч, ялагдагч гэж байдаггүй, улам бүр хар амиа боддог болгож, амьдрах орчинг маань хэрүүл тэмцлээр буртаглан бузарлаж байна. Бид эе эвийг дээдэлсэн, оролцсон хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэн баярлуулдаг тоглоом бий болгох ёстой. Тохиолдлын замд сэтгэл бүү хана.Эрээд байвал цаана нь илүү сайн жинхэнэ зам олон бий.Өвөг дээдсийнхээ ач буяныг мэддэггүй одоо цагийнхан, өөрсдийнхөө өөдгүйд үнэнхүү харамсч байгаа үедээ л их хөгжил дэвшлийн зах руу алхаж орнo.
    Хаан аавын сэнтий хар тортгоо сэгсэрч
    Xатан ээжийн голомт бузар буртгаа гүвэн
    Ард олны сэтгэл санаа ариусч
    Сайн сайхан цаг ирж байна…
    Эвгүй бол эвдэрдэг
    Эетэй бол бүтдэг
    Эрмэлз, хичээ. Гагцхүү
    Элдвээр бүү харшилд
    Өшөө хонзон,цэвдэг сэтгэл
    Өөдтэй юманд огт хүргэхгүй.
    Амьдарна гэдэг хөдөлж байхын нэр.Иймд гар хөл, толгойгоо аль болох их ажиллуулж бай.Тогтмол ус дороо л ногоорч өмхийрдэг.Хамгийн сайн ажил үйлс ч гэлээ олон түмэн эс мэдвээс үр дүнтэй болдоггүй.Тийм учраас ажил бүтээл хэчнээн сайн болно, төчнөөн хэмжээгээр сайн сурталчилах хэрэгтэй. Манай үргэлжилсэн үгийн их мастер Чадраабалын Лодойдамба агсан “Амьдрал бол тоос хөдөлгөн амьдрахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр” гэж хэлсэн байдаг.Хүн зоныхоо сайн сайхны төлөө зовлон бэрхшээлийг тэсвэрлэн туулна гэдэг жинхэнэ хүн шиг хүний явдал.Сүүлд нь ямар ч учир зүйтэй шалтаг, шалтгаан тоочиж болох бай хамаагүй, гагцхүү өрөөл бусдад төвөг удах үйлийг л бүү үйлд.Бусадтай сэтгэлээ хуваалцаж, сайхан санаагаа бусдад үг сэтгэлээрээ харамгүй зориулж бай.Энэ бол яндашгүй бөгөөд ямар ч гарзгүй өглөг юм.
    …Цангаж ангаж яваа нэгнийгээ
    Цангаа юугий нь тайл
    Аяншиж ядруу яваагаа
    Амрааж буудаллаад явуул
    Аяа тэгвэл чиний
    Ажил төрөл чинь аяндаа бүтнэ
    Амраг хань чинь үнэнч байна
    Алаг үр чинь эрүүл байна.
    Гэгээрэл бол амьдралын хөдөлгүүр юм.Гэгээрэл мөрөөдөлгүй болсон хүнд юу ч тус болох нь өнгөрсөн хэрэг.Гэгээрэхгүйгээр амьдрах гэдэг жинхэнэ амьдрал биш үхсэнээс ялгаагүй.Хүний сэтгэл оюуныг эрхэмлэж дээдлэн үздэггүй улс орон сайн сайхан үр дүнд хүрдэггүй.Хүний ертөнцийн мөн чанарын талаар нэвтэрхий гэгээрсэн хүн үнэхээр эрхэмсэг, номхон, зоригтой, энгүүн, найрсаг сайхан зантай байдаг.Ажил хийх сонирхолтой, гэгээрэл тэмүүлэлтэй, зорилготой байх гэдэг нэн сайхан хэрэг.Бусдыг зүгээр л дуурайгаад байх биш, бусдын жишээгээр өөрийгөө өөд татаж яв.Тийм баймааж нь л хүн баяр баясгалан дүүрэн, шулуухан урагшаа явж чаддаг болно.Энэ ертөнцөд та шалтгаан, үрийн жамыг үл ухаардаг, энэ ертөнцийн амьдралын дараа биднийг үл мэдэх нөгөө ертөнцийн хатуу ширүүн шүүлтүүр хүлээж байдгийг үл ойлгодог, сайн муугийн ялгамжааг үл мэддэг, зальхай бусармаг хүмүүс лүгээ бүү нийл.Муу үйл үйлдэгч ямагт бууран доройтож явдаг.Сайн үйлстэн үргэлж өөдлөн дэвжиж байдаг.Энэ бол хэзээ ч юухан дээр ч яв цав байдаг хатуу жам хууль мөн.
    Одоо гэдэг хормыг л мөнхчлөн бясалга
    Одоо л хамгийн сайн үйлээ үйлд
    Одоо гэдгийг л эрхэмлэн дээдлэ
    Одоогийнхоо цэвэр би-г илтгэн гарга
    Эгэл сайхан зүрх сэтгэлийнхээ аяыг дагаад
    Эцэс төгсгөлгүй аяныхаа замыг үргэлжлүүл, залуус аа…

  • 2019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл

     

    Вакцинжуулалт нь өвчин тусахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд жилд 2-3 сая хүнийг үхлийн аюулаас авардаг байна. Үүгээр зогсохгүй дэлхий дахиныг вакцинжуулалтад бүрэн хамруулж чадвал өөр бусад 1.5 сая хүний амь насыг аврах боломжтой ажээ.
    Зарим орны хувьд хэдийнэ ангижирсан улаан бурхан зэрэг өвчний тархалт сүүлийн үед дэлхий даяар 30 орчим хувиар нэмэгдсэнийг ДЭМБ-ын тайланд онцлон тэмдэглэсэн байна.

    Антибиотикт тэсвэртэй нянгууд
    Хүн төрөлхтөн антибиотикууд болон вирусийн эсрэг эмүүдийг бүтээсний сөрөг талууд хэдийнэ ажиглагдах болсон нь тэдгээрийн хэрэглээг хэтрүүлсний улмаас антибиотикт тэсвэртэй нянгууд үүссэн явдал юм. Үүний улмаас энгийн эмчилгээ шаарддаг уушгины хатгалгаа, сүрьеэ, заг хүйтэн, салстеллезоз зэрэг өвчнийг эмчлэхэд улам хүндрэлтэй болсон байна.
    Сүрьеэ өвчний улмаас жил тутам ойролцоогоор 1.6 сая хүн нас барж байгаа бөгөөд антибиотик нөлөөлөхөө больсны улмаас шаналах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.
    Антибиотикт тэсвэртэй нянгуудтай тэмцэх төлөвлөгөөг ДЭМБ-ын мэргэжилтнүүд боловсруулж байгаа бөгөөд үүнд ард иргэдийн мэдлэгийг сайжруулах, халдварын тархалтыг бууруулах, энэ төрлийн эмийг болгоомжтой хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжих зэрэг багтаж байна.

    Агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлт
    “Агаарын бохирдлын улмаас жил тутам 7 сая хүн нас барж байгаа ба хүмүүсийн 90 хувь нь бохирдолтой агаараар амьсгалж байна” гэж ДЭМБ-ын тайланд мэдээлжээ.
    Агаар дахь зөвхөн бичил авайн дуранд харагддаг бохирдуулагчид нь амьсгалын болон цусны эргэлтийн системд нэвтэрч, уушги, зүрх болон тархины үйл ажиллагааг гэмтээсний улмаас жил тутам 7 сая хүн хорт хавдар, зүрхний шигдээс болон зүрх, уушгины өвчнөөр нас барж байна.
    Агаарын бохирдлыг нэмэгдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт аж. НҮБ-ын мэдээлснээр, 2030-2050 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хоол тэжээлийн дутагдал, хумхаа, суулгалт, хэт халалтаас үүдэлтэй стресс зэргийн улмаас жил тутам 250 мянган хүн нас барж болзошгүй байгаа ажээ.
    Уур амьсгалын өөрчлөлт яагаад бизнесийн үйл ажиллагаанд их хэмжээний хохирол учруулах вэ?
    Уур амьсгалын өөрчлөлт нь ган гачиг үүсэх хамгийн том шалтгаан бөгөөд Төв Америкийн олон мянган иргэн АНУ руу дүрвэх болсон шалтгаануудын нэг энэ билээ.

    Томуугийн цар тахал
    ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий нийт томуугийн дахин өөр цар тахалтай нүүр тулгарч болзошгүй бөгөөд энэ хэзээ, хэр их хохирол учруулж ирэхийг мэргэжилтнүүд мэдэхгүй байгаа аж.
    Энэ улиралд зөвхөн АНУ-д л гэхэд наад зах нь 13 хүүхэд томуугийн улмаас нас баржээ. “Энэ онд тархсан “H1N1” вирус нь бага насны хүүхдүүд болон 50-аас доош насны хүмүүст түгээмэл тархаж байна” гэж “Vanderbilt” их сургуулийн Анагаах ухааны төвийн профессор Уильям Шаффнер хэлжээ.
    ДЭМБ дэлхий даяар цар тахал үүсэхээс сэргийлэхийн тулд томуугийн вирусийг тогтмол хянаж байгаа ба үүнд 114 орны 153 байгууллага оролцож байгаа ажээ.

    Зарим бүс нутаг дахь хямралууд
    1.6 тэрбум гаруй хүн буюу дэлхийн нийт хүн амын тавны нэгээс илүү хувь нь ган гачиг, өлсгөлөн, мөргөлдөөн болон шилжилт хөдөлгөөн зэрэг хямрал бүхий бүс нутагт амьдарч байна.
    Иргэний дайны улмаас Сирийн нэг сая гаруй иргэн дүрвэж, үер усны гамшиг болон хүйтэн цаг агаарын улмаас олон хүн түр хоргодох байранд амьдарч, зарим нь амиа алдаж байна.
    Саяхан 8 настай Сири хүү шуурганы улмаас амиа алдсан бол өөр нэгэн охин голд унаж амиа алдсан хэрэг гарсан билээ.
    “Эбола” вирустэй адил өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчид
    Өнгөрсөн онд “Эбола” вирусийн халдварыг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарласнаас тун удалгүй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын бүс нутгуудад уг вирусийн тархалт газар авч эхэлсэн юм. Тэдгээр тархалтын аль аль нь нэг саяаас дээш хүн амтай хотод тархсан гэж НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан газраас мэдээлсэн байна.
    Уг халдвар нь цаашид үүнтэй төстэй өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч тархаж болзошгүйг батлан харуулсан гэж ДЭМБ мэдээлжээ.
    Эрдэмтэд “Эбола” вирусээс гадна өөр бусад эмгэг үүсгэгчдийг тогтоосон нь “Зика”, “Нипа”, “Мерс” буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж болон “Сарс” буюу Амьсгалын замын цочмог халтай хам шинж зэрэг юм.

    Халдварладаггүй өвчнүүд
    Олон тооны халдварт өвчин үүд тогших болсон энэ үед дэлхий даяар өвчний улмаас нас барсан хүмүүсийн 70 хувь нь хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг бусдад дамжин халдварладаггүй өвчний улмаас нас барсан байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна.
    Дээрх өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлэгч 5 томоохон хүчин зүйлийг мөн нэрлэсэн байна. Үүнд: тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, согтууруулах ундаа хэт их хэрэглэх, эрүүл бус хооллох болон агаарын бохирдол зэрэг багтжээ.

    Денге чичрэг өвчин
    Ганцхан шумуулын хазалтаар үхэлд хүрдэг өвчин бол денге чичрэг бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн турш энэ өвчний учруулах аюул өсөн нэмэгдсээр байгаа тухай ДЭМБ мэдээлжээ.
    Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь денге чичрэг тусах эрсдэлтэй байдаг бөгөөд жил тутам 390 сая хүн халдвар авдаг байна. Денге нь томуутай ижил төстэй шинж тэмдэг үзүүлдэг ажээ.
    Энэ өвчин Бангладеш, Энэтхэг зэрэг улсад борооны улирлын үеэр эрчтэй тархдаг бөгөөд энэ улирлын үргэлжлэх хугацаа улам уртсах болсонтой холбоотойгоор эрсдэл улам нэмэгдэх болсон байна. Мөн халуун орнуудад тархах эрсдэл бага байдаг бол эсрэгээр сэрүүн, таатай уур амьсгалтай оронд түгээмэл тархах хандлагатай байдаг ажээ.
    Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ дутмаг байх
    Эрүүл мэндийн даатгалаа сайн төлдөг нэгэн эмнэлгийн тусламжийг сайтар хүртэж байхад дэлхийн өнцөг булан бүр дэх зарим хүн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээгээ ч хүртэж чадахгүй амьдарч байна.
    Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ нь тухайн хүний насан туршийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэдэг бол олон улс оронд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг газрууд дутагдалтай байна гэж ДЭМБ мэдээлжээ.

    ХДХВ
    “Сайхан мэдээ: Бид ХДХВ-ийг оношлох, эмчлэхэд их хэмжээний ахиц дэвшил гаргалаа. Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвар тээсэн 22 сая орчим хүнийг эмчилж байна” гэж ДЭМБ мэдээлээд, ХДХВ-ийн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүст халдвар тархахаас сэргийлж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийж байна гэжээ.
    Гэсэн хэдий ч энэ халдвар тархсан хэвээр байгаа бөгөөд жил тутам нэг сая орчим хүн ХДХВ/ДОХ-ын улмаас нас барж байгаа юм. ДЭМБ-ын тооцоогоор, дэлхий даяар 37 сая орчим хүн ХДХВ-ийн халдвар авсан байна.
    ДЭМБ энэ онд ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ өөрөө тогтоох технологийг хөгжүүлэх талаар дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ингэснээр халдвар авсан хүмүүсийн хувьд өөрсдийн түвшнээ мэдэж, эмчилгээ авах боломж бүрдэх ажээ.
    ДЭМБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь компаниуд болон байгууллагуудыг дэмжиж, ХДХВ-ийн тест бүтээх салбарт ажиллахыг санал болгож байгаа юм байна.

  • Тал нутагт тэргүүлэхийн төлөөх тэмцэл буюу хүйтэний тулалдаан

    байр суурийг эзэлж, Хамаг Монголын хан болж чадсан юм.Энэ замдаа тэрбээр өөрийн өстөн болон дайсагнагч олон овог аймгуудыг тус тусад нь даран мохоожээ.Гэтэл Хамаг Монголын хан Тэмүжин болон хэрэйдийн Ван хан Тоорил нарын холбооны өмнө хүлээсэн удаа дараагийн ялагдал нь монголын зүүн зүгийн аймгуудад сэрэмжлүүлэг дохио болсон учир хамтын хувь тавилан нь түр ч гэсэн нэгдэх явцыг түргэтгэв.Тэд удаа дараа хүчирхэг холбооны өмнө дан дангаараа ялагдал амссан ч бусдын буулган дор орохыг хүсэхгүй, өөр өөрийн дураар засаглаж явахыг илүүд үзэж байв.

    1201 онд зүүн зүгийн бүх аймгууд Эргүнэ гол, Хан гол, Тэлмэн голын цутгалан уулзвар газар Улаан эрэг гэдэг газарт чухал чуулган хийв.Хатагин, Салжиуд, Жадран, Татар, Найман зэрэг 12 аймгийн толгойлогчид чуулж, жадран аймгийн Жамухыг Гүр ханд өргөмжлөхөөр тогтжээ.Гүр хан хэмээх нь “хануудын хан, бүгдийн хан” гэсэн утгатай юм.Хамтран байлдаж, мөхлөөс аврагдан, оршин тогтнохын тулд, цагтаа цалгиж яваа Ван хан Тэмүжин нарын эсрэг дайлаар мордох шийдвэр гаргав. Тэд нар азрага, гүүг цавчин алаад, хөлөөр эрэг өшиглөн нурааж, сэлмээр мод тасар цавчин: “Бидэнтэй найрамдсан хэн бүхэн, хэрэв энэ хуйвалдааныг задруулвал, яг ийм нурсан шороо, хяргуулсан мод шиг болно” гэж тэнгэрт сөхрөн андгайлав. Энэ нь холбооноос урваж, хөрвөхийг зүрхлэх хүн байвал ингэнэ гэсэн анхааруулга, магад тийм хүн гарвал цаашдаа сайнаа үзэхгүй гэснийг болгоомжлуулах оролдлого байв.Түүнээс хойш удсангүй баруун зүг нэгдсэн цэрэг хөдөлгөж, Тэмүжин, Ван хан хоёрыг гэнэдүүлэн довтлохоор бэлтгэв.

    Энэ нь Жамуха тэргүүтэй язгууртны улс төрийн холбоо байсан хэдий ч тийм бат бэх байсангүй.Учир нь аймгуудын язгууртан нар нэгэнт олсон улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо алдахыг хүсэхгүй байсан учраас, улс төрийн хамтын зорилго нь хангалтгүй, дутуу дулимаг байв.Тэд бас тус тусын цэргийг өөр хүнээр удирдуулж хөдөлгөх дургүй байсан учраас нэгэн зааврын дагуу байлдах нэгдмэл цэргийн хүч бүрэлдүүлж чадаагүй байна.Хамтарсан цэргийн хүч гэдэг нь “гай газар дороос, гахай модон дотроос гарсан цагт” тулгарах аюулаас аврагдахын гулд Тэмүжин Ван ханы довтолгоонд сөрөг цохилт өгөх зорилготой, түр зуур эмхлэн байгуулагдсан байлаа.

    Жамухын цэрэг хөдөлж эхэлмэгц Горлосын Хоридай амь насаа алдах аюулыг сөрж, шөнөжин давхиж хэл хүргэснээр сэжиг ажиггүй байсан Тэмүжинийг ялагдлаас зайлуулж чадав. Тэмүжин одоогийн Хэнтий амгийн Цэнхэрийн голын эхээр нутаглаж байхдаа дайсны талаас ирсэн мэдээг аваад тэр шөнөдөө Ван ханд дуулгав. Хоёр тал цэргээ яаралтай хуримтлуулж, Хэрлэнг даган уруудахдаа ашигтай газрыг эзлэн байрлаж, алжаал ядаргааг зам зуур тайлах зэргээр Жамухын удирдсан хамтарсан цэргийг тосон хүлээж байлаа. Холбоотнууд цэргийн нарийн төлөвлөгөө байршил хийж, зургаан манлай, гурван харуул тавьсан бөгөөд хиад овгийн нэр төртэй язгууртан Алтан, Хучир, Даридай, Ван ханы хөвгүүн Сэнгүм. Ван ханы дүү Жаха Хамбу болон Билгэ бэхи нараар манлай ангийг удирдуулав.Манлайд явагсадын түрүүнд 3 харуул тавьжээ. Ингээд нэгэн үдэш манлай болж явагсадын түрүүч Утхия гэдэг газар хүрэх үед Чихурхуд тавьсан харуулаас хүн давхин ирж “Дайсан айсуй гэж мэдээлжээ. Иймд холбоотнууд дайсныг угтан байлдахаар тэр даруй хүрээ бэхлэлтээ базаав.

    Эхлээд Тэмүжин, Ван ханы цэрэгтэй Жамухын дөрвөн манлай цэрэг тулгарсан бөгөөд тайчуудын Агучу баатар, найманы Буйруг хан мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүн Хуту, ойродын Худуга бэхи нар түүнийг удирдан явжээ. Тэмүжин, Ван хан нарын цэрэг бэлтгэл сайтай явсан учир Жамухын гэнэдүүлж дайрах арга тактик нуран унажээ. Тэр өдөр тэнгэр харанхуй болоход Тэмүжин Ван хан нар бүх манлай цэргээ их хуаранд цугларахыг зарлиг болгов. Бүх цэрэг нэг хуаранд нийлж хоносноор өөрийн цэргийн хүчийг дээд зэргээр бөөгнүүлээд, дайсантай маргааш байлдахаар тогтов.

    Дорноос үүр гэгээрээгүй байхад Тэмүжин, Ван хан нар дайснаас өрсөн ашигтай байрлал эзлээд Жамухын хамтарсан цэрэгтэй Хүйтэн гэдэг газар тулгаран байлдав. Энэ нь одоогийн хятад монголын хил дээрх Хүйтэн уулын орчим газар байсан бөгөөд Тэмүжин Ван хан нар уул түшиж бэхлэлт барьсан тул хамгаалахад амар, довтолход хэцүүгийн дээр хүн хүчээ багцлаад ашигтай газрыг олоод авсан боловч, тэр өдөр хувьсан өөрчлөгдөж байсан “ааш нь олдохгүй тэнгэр”-ийн царайг харахад хүрчээ. Жамухын хамтарсан цэрэг ч гэсэн тэнгэр, цаг агаар яадаг бол гэж санаа зовж байв.Энэ үед найманы Буйруг хан, ойрадын Хутуга бэхи нар өөрсдийгөө задын аргийг мэдэх ид шидтэн гээд хур оруулж шуурга тавиулах буюу байгаль дэлхийтэй хамжин холбоотны цэргийг бутцохих арга сэдэв. Энэ зорилгоор тэд: “Царанд цэвэр ус авчир” гэж доод хүмүүст тушаагаад дотор нь үхэр, адууны гэдэснээс авсан гэх тахианы өндөгний чинээ хэдэн чулуу хийгээд тарнидах болжээ. Улмаар амандаа ном уншин, “Тэнгэрээс аадар бороо оруулж, дайсныг довтолход туслаач” гэж шүншиглэв.Хэлэхэд ч гайхам тохиолдол болж төдөлгүй тэнгэр харанхуйлан, шуурга тавьж, бороо орох нь тэр.

    Тэгтэл гол хэрэг нь тэдний санаснаар болсонгүй буруугаар эргэж, догшин салхи, ширүүн бороог хуйлруулан Жамухын хамтарсан цэрэг дээр буулгав.Тэмүжин, Ван хан нарын цэрэг салхины уруу харвахад бүр хялбар дөхөм болж, тэнгэрийн цаг Тэмүжинд ашигтайгаар өөрчлөгдөв. Салхи, бороо сөрж, уул өөд авирах Жамухын хамтарсан цэргүүд балчигт гулган, жалганд унахад тэдний дундаас: “хөх тэнгэр биднийг таалсангүй. Бидэнд тэнгэрийн хилэн болов” гэж орь дуу тавих дуулдав.Тэнгэр бурхнаас тусламж горилсон хүмүүс шүтлэг бишрэлийнхээ гай барцадыг амсаж, удаж төдөлгүй цэргүүд нь цөм тал тал тийш бутран дутаажээ.Түр зуурын эвсэл холбоо нь нэгдсэн удирдлагаар дутагдаж, хүчээ хадгалж үлдэхийн тулд “хувиа борлуулж, довоо шарлуулах” гэгч болов.Энэ бол анхнаасаа Жамухын хамтарсан цэргийн аминд хүрэх сул тал байв.

    Дөнгөж өчүүхэн саадтай тулгармагц Жамухын 4 манлай цэрэг ийнхүү дайрч довтлох чадвараа алдсан байна. Найманы Буйруг хан Тэмүжиний манлай Алтаны удирдсан хамгаалалтын шугамыг сэтэлж чадалгүй, мориныхоо амыг эргүүлж, аймгийнхаа цэргийг дагуулан холдохцоо бүгдийг ерөнхийлөн захирах ёстой Гүр хан Жамухад ч хэлсэнгүй, мөр зэрэгцэн тулалдаж яваа 3 манлай дайчдаа ч хайхарсангүй, баруун тийш гэрийн зүг тэр чигтээ дутааж одов. Зориг мохсон цэрэг ялагдах тавилангаас мултарсангүй.

    Түрүү манлай ниргэгдсэний уршиг тэр дороо бусдад нөлөөлж, нөгөө 3 манлай нь дайтахаас халшрав.Мэргэдийн Хуту байдал бишдсэнийг хараад өөрийн аймгийнхнаа дуудан цуглуулж, ард нь явснаа урд нь гарч, Сэлэнгэ рүү ухрав. Ойрадын Худуга бэхи бурханд -,птэл адцарч, мориныхөө дөрвөн хөл мэдтүгэй гэсэн шиг ташуурдсаар лайны талбараас зайлж, умар зүгийн ой модыг бараадахаар ум хумгүй з>ттаж, Шишгэдийг зорив. Баатар цолтой тайчуудын Агучу нэр хугарах ч яамай гэсэн шиг бусдыгаа дагуулан Онон мөрөн дэх хүрээ гэр рүүгээ =аран сандран хөдөлжээ.

    Ингээд 12 аймгийн холбоо бут үсэрчээ.Хамтарсан цэргийн улирдагч Жамуха бусдаас дээрдэх юмгүй болж, түүний бүгдийн хан гэдэг Гүр ханы нэр сүрнээс шавхруу ч үлдсэнгүй.Манлай цэргийнхээ сарнилыг харсаар байж, бүх цэргийнхээ сэтгэлийг тайтгаруулан, эмх цэгцэнд оруулах ёстой байтал өөрийг нь өргөмжилсэн иргэдийг замдаа дээрэмдэн, тэдний гэр майхныг онгичин хоослоод, Эргүнэ голыг уруудан дорно зүг буцах замаа хөөжээ.

    Энд харин нөхцөл байдлыг ажиглаж тулалдаанд ороогүй байсан Хонгирод аймгийнхан Жамухын тэргүүлсэн эвслийн хүчийг ялагдмагц Тэмүжинтэй даруй очиж нийлэн, улсад нь нэгдсэн байна.Хүйтэний байлдаан ийнхүү дөнгөж хагас өдөр үргэлжилсэн ба зэгсэн хүчирхэг 5аймаар Жамухын холбоо эрч нь задарсан дээс мэт нэгмөсөн задран унав.Энэ цаг мөчөөс эхлэн монголын тал нутагт анхны их эргэлт гарсан билээ.Энэ бол монголын тал нутагт эв нэгдэл дийлэх үү, эсвэл бүгдээрээ тархай бутархай хэвээр байх уу гэдгийг шийдэх гол тулалдаан байв.Хэрвээ холбоотны тал ялагдсан бол бусдыг өөртөө нэгтгэн татах төвлөрсөн хүч алга болж төв азийн нүүдэлчид урьдын бахь байдлаараа үлдэх байв.

    Харин Жамухын эвслийнхэнтэй хийсэн тулалдаан нь Тэмүжин, Ван хан хоёрын ээлжит ялалтаар ийнхүү өндөрлөсөн боловч нөгөө талаар тэднийг хагацан салах явдлыг түргэтгэжээ.Учир нь Жамуха ялагдсаныхаа дараа Ван хантай сүлбэлдэх болсон бөгөөд тэр тусмаа Тэмүжинийг тууштай үзэн ядагч Сэнгүмтэй дотно харилцаатай болсон байна.

    Ц.Хан-Хөхий

  • Доктор Д.Хоролдамба : Монголын бөө , удгад нэгэн дээвэрт багтсанаар асар их хүч бий боллоо

    – Монголд анх удаа бөөгийн нэгдсзн эвлэл байгуулагдсан гэж сонслоо. Энэ талаар товч танилцуулиа уу?
    -Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмний сайн сайхны төлөөэвлэлдэн нэгдэж, хүний эрхийг дээдлэх, өвөг дээдсийнхээ язгуур өв соёлыг танин мэдэх, хойч үедээ өвлүүлэх, монгол эх орныхоо төлөөбөөгийн хүчийг ашиглая, хүчээ нэгггэе гэж бөө, удгад нэг дор чуулж, зоригтой шийдэлд хүрч нэгдсэн зохион байгуулалгад орсон нь томоохон дэвшил юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсад бөөгийн төв, байгууллагууд, бөөнарыг нэгтгэсэн МБНЭ байгуулагдлаа. Эв¬лэл өөрийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм журмаа хэлэлцэн баталлаа.
    Дор бүрнээ шавьнартаа хүндлэгдсэн тэднийхээтөлөөлөл болсон 100 гаруй багш бөөнар, төр түмэнд нэр алдартай зайран, удгад Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл гэдэг нэгэн дээвэртбагтсан түүхэн үйл явдал боллоо. Цаг нь ирэхээр цасан доороос яргуй цухуйна гэдэг энэ. Олны танил, тэнгэрийн үйлд итгэмжлэгдсэн бөөсудлаачид ч оролцсон. Тэнгэрт ивээгдсэнэнэ дээвэр багтаамж ихтэй. Ач тустай олон сайхан зайран, удгад, олон түмэнд үүд хаалгаа нээлээ.
    Бөө,бөөгийн явдал өөр, бүжин туулайн харайлт өөр гэдэг болохоор Мон¬голын бүх бөөг багтаана гэж байхгүй. Харин их зонхи нь нэгэн дээвэрт орохыг илүүд үзсэн хэрэг. Монголын Бөөгийн нэгд¬сэн эвлэлийн Epөнхийлөгчөөр Монгол Улсын УАБЗ-ийн ажлын албаны даргаар 10-аад жил ажилласантомоохонмэргэжилтэн, хурандаа Д.Жаргалсайхан сонгогдлоо. Монгол бөөгийн “Дүнгэр” төвийн тэргүүн, олон түмэнд төрийн зайрангэж алдаршсан Д.Бямбадорж зайран, Монгол бөөгийн”Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат нарыг хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон.
    Дэд Ерөнхийлөгчид хэд хэдэн хүнийг сонгосны нэг нь миний бие юм. Эдгээрдэд ЕрөнхийлөгчидМонгол туургатан бөө, Дархад бөөгийн төвийн тэргүүн Ч.Чинбат, Азийн бөөгийн холбооны Энхжаргал удган, Д.Одгэрэл, Энхзаяа зайран, Батчулуун удган, болон бөөг судлах, сурталчилахад дорвитой хувь нэмэр оруулж буй Д.Бадарч ах нарт бөө, уд¬гад итгэл найдвар хүлээлгэлээ.

    – Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл байгуулсан талаар хүмүүсийн сэтгэгдэл ямар байв?

    Бүтэн өдрийн турш чуулахад санал, шуумжлэл, маргаан, мэтгэлцээн өрнөж, бөө, зайран удгад, тэнгэр шүтлэгтнүүд хоорондоо танилцаж, нүүр хагарч, магнай тэнийж байв. Чуулган өндөрлөхөд тэд сэтгэл нь хорогдож, нэг хэсэгтээ л тарж явахгүй байсан. Би нөхдөө оллоо. Уpar төрөл өө оллоо. Миний онгод, тэнгэр тэсгэлгүй их баярлаж байна гэж сэтгэлийнхээ үгийг хэлцгээж байсан.
    Биднийг чуулахад онгод, тэнгэрүүд баярлаж, хооронд нь тийнхүү дотносох сэтгэл төрүүлсэн хэрэг. Тэнд оролцсон хүн бүрийн амнаас Монголынхоо төлөө бид нэгэн хамт олон боллоо. Унэхээр энд тэнд ганцаардаж бай¬сан бол одоо хамт олонтой боллоо гэж олзуурхан баярлацгааж байснаас үзвэл үнэхээр жинхэнэ бөө нарын олон жилийн хүлээлт байсан нь харагдаж байгаа биз. Тэнгэр шүтлэгтэн монголчуудад ихээхэн итгэл найдвар төрүүлж байна.

    – Бөө нар олноор төрж байгаагийн учир юувэ?

    Хөх толботныг хөдөлгөж
    Хөсрий заяаг нь өртөөлөн
    Эзэн тэнгэрийн сүрийг
    Эхлэн таниулахын учир
    Хөх тэнгэрээс эрхшээн
    Хөх цэргээ илгээв
    Эзэн тэнгэрээс эрхшээн
    Эцэг өвгөдийг нь илгээв
    Улаач болох үрсэд нь
    Уг удмыг нь залгуулав гэсэн өндөр тэнгэрийн айлдвараас тодорхой мэдэж болно.

    Мөн цааш нь:
    Хаан эзэн нь залрах цагт
    Хасбуу тамга нь харагдах цагт
    Хаа байгаа газраасаа Хамжиж дэмжих л үүрэгтэйгэж уран яруу айлдсан өндөр тэнгэрийн айлдвараар хариулья.
    Жинхэнэ том онгод, тэн¬гэрүүд ойр зуурын мэргэ төлгө, авгай хүүхний хэрүүлээр цаг нөхцөөдөггүй, төр, түмний тусын тулд юмхийх учиртайг энд давхар хэлсэн байгаа.

    – Чингис хаан ер нь бөөтэй ямар холбоотой юмбэ?

    Нэн эрт цагаас монгол нутагт бөө мөргөл хөгжсөөр XIII зуунтай золгосон. Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, монголчуудын оюуны аугаа их нэгдлийг эмхлэн бий болгохын тулд бөөгийн ёсыг төгөлдөржүүлж мөнх тэнгэрийн шашныг үндэслэж, тэнгэризмийг төгс төгөлдөр томьёолж өгсөн бас нэг гавьяатан юм. Чингис хаан өөрөө мөнх тэнгэртэй харьцдаг аугуу их зайран байсан юм, Үүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Чингис хаан, түүний үр, ач нарын хаанчлалын үед мөнх тэнгэрийн шашин Монголын эзэнт их гүрний мандал бадрал хоёр нэгэн үед хөгжлийнхөө ноён оргилд хүреэн юм. Бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашныг хоёр сая гаруй монгол хүн шүтдэг байж. Чингис хаан мөнх тэнгэрийн шашны эцэг болохын хувьд түүнийг хэв хууль, зан заншил болгон хэвшүүлэн бэхжүүлэх олон заалтыг Их засаг хуулиндаа хуульчилж өгсөн. Ийм учир бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашин нь биднийязгуурын шашин юм.

    – Хэдхэи жилийн дотор бөө нар олноор бий болж, ард олныг айлгаж ичээх нь хэтэрлээ. Үүнийг цагдах ёстой юм биш үү гэдэг үзэл бодолтой хүн олон байгаа?

    Бөө, удгад төрөхийг цагдаж, хязгаарлаж болохгүй., Аяндаа шүүгдэнэ. Үлдэх нь үлдэнэ. Гэхдээ аяндаа шүүгдэх юм гэж хүлээж сууж боломгүй.
    Мөнх тэнгэр бол аугаа их хүч. Бөөбол түүний ач ивгээлийг зон олонд хүргэх улаачид юм. Сайн муу зэрэгцэж байдаг юм хойно онгод тэнгэрийн үйл хийгч бөөнарынхаа нэрийг хөөдөгчид, олны зовлонгоор тоглогч, олз ашиг хайгч хуурамч бөө, ичгуур сонжуургуй этгээдүүд олширч байгааг ярьж байна.
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараал ерөөл хийнэ гэсэн зар мэдээ хуртэл цацагдах болж.Зарим бөө удгад сүсэгтэн олноос архи дарс , мөнгө төгрөг нэхдэг гэр орноор нь орж дайлуулж, цайлуулж согтуурхан хөлчуурч, эмс охидыг нь чангааж, элдэвлэх,эхнэр нөхрийг салгах, гэр орныг үймүүлэх, ид, шидтэн болгож байгаа нь энэ гээд хүнийг түлж, шалзалж алах зэргээр ёсон бусын явдал ёртой юм шиг их болж байгааг дээр дооргүй ярьж, дэвэн дэлхийгээр хэлэлцэж байна.
    Хэдэн арав байтугайзуу, мянгаар тоологдох бөө нэртнүүдийг “үйлдвэрлэж” байгаа бөөгийн тухай, 45 хоногийн курс зохиож, бөө, удганы зурганд мөргүүлээд таван сая төгрөг нэхсэн тухай бөө нар халаглан ярилцаж байна. Нэг ураг төрлийнхнөөс хэдэн арваар нь, нэг өрхийн гишүүдийг бүгдийг нь бөө, удган болгосон тохиолдлууд дуулдаж л байна. Энэ бүх алдаа, завхралуудыг цэгцлэх шаардлага амьдралд гулгараад байна шүү дээ.
    Монголчууд юугаар ч солимгүй үндэсний соёл, хүмүүжил, зан заншил, үндэсний бахархал болгоноо өдрөөс өдөрт гээж байна.
    – Мөнгөнд улайрч газар шорooroo хүртэл худалдаж байraar онгод, тэнгэрүүд хэрхэн өгүүлдэг вэ?
    Өндөр дээдсийн минь цycaa юүлж, ясаа ивж үлдээсэн газар шороог харийн луйварчидтай амсан хөнтөрч, лус савдаг хилэгнүүлж, зон олны заяаг хэлтийлгэж байгааг журамлах цаг нь болсныг өгүүлдэг юм. Энэ цагийн ихэнх дээдсүүд шуналын тулам болжээ. Нэг л их нүд шүд нь гялалзсан, мөнгө зоосонд унасан, хөлд нь хий орсон улс байх болж. Зуу наслахгүй байж мянган жил идэх хөрөнгө хураах гэж улайрах нь даанч гаслантай. Гэтэл мөнгөтэй хамт нүгэл хурааж буйгаа ер ухаарахгүй юм. Нарны цаана нас, орчлонгийн цаана там байдаг гэж Найрамдлын Хадхүү зайрангийн онгод айлддаг, олон түмэнд түгээн хэлэхийг шаарддаг юм шүү дээ. Биений чинь цаана биесүүд байдаг юм шүү дээ үр минь! гэж сургадаг том онгод тэнгэрүүдтэй тааралдаж л явлаа. Товчхондоо цадигаа алдаж , цагаандаа гарсан байдлыг таслан зогсоох шаардлага тулгарчихаад байна шүү дээ.
    Олон мянган жилийн турш эцэг өвгөдийн минь бүтээн туурвисан оюуны соёл, дархлааг мөхөөчихөлгүй хадгалан хойч үедээ уламжилах, Монголоо Монголоор нь мандуулахад тэнгэр шүтлэг онцгой ач холбогдолтой.
    Харсаар, үзсээр атал Монгол Улс, үндэстэн харийнхны гудас, дэвсгэр болж гүйцлээ. Монгол хүний үндэсний бахархал, омогшил хаачив аа. Их Монгол үндэстэн гэдгээ санаж, сэтгэлийнхээ галыг асаагаач ээ, монгол ах дүү нараа. Улс мөхөлд ойртлоо. Улс үндэстнийхээ оюун санааны тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалцгаая.
    – Монголдшашны олон урсгал орж ирсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
    Ер нь хүн шашин шүтэх эрхгэй. Гэвч 2,7 сая хүнтэй, хоёр их гүрний завсарт орших, их гүрнүүдийн стратегийн со- нирхлын бүсэд хамаарах томоохон газар нутагтай, буурай хөгжилтэй, хүн амын олонхи нь ядууралд автсан улсад харийн 30 гаруй шашны урсгал ороод ирсэн байна гэдэг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.
    Хятадууд бурхны шашинг шүтэхийн зэрэгцээ 234 сая хүн нь өөрсдийнхөөбүтээсэн Кунзийн сургаал болон Даог шүтдэг. Япончууд бурхны шашинг шүтэхийн хамт шинто шашнаа шүтэж л байна. Монголчууд бид бөө, тэн¬гэр шүтлэгээ хослуулаад байж яагаадболохгүй гэж.
    Тусгай бэлтгэгдсэн, зохион байгуулалттай, хөрөнгөмөнгөтэй удирдлагатай харийн шашны өмнөбид удирдлага, зо¬хион байгуулалтгүй байснаараа асар их алдаж байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс МБНЭ-ийн бас нэг зорилт бол ард олныхоо оюун санааны тусгаар тогтнолыг хамгаалахад төр, түмэнд туслах явдал юм.
    – Жинхэнэ бөөнарыгхэрхэн таньдаг вэ?
    Онгод , тэнгэрүүд буух ёстой улаачдаа буудаг гэдгийг хэлье. Уг тэнгэртэй хүн танигданадаа. Зайран, удгад онго, сахиусаа буулгаж байхад тухайн газар цугларагсдын дундаас хамгийн түрүүнд тэнгэрийн улаач’ гэж мэдээд дуудаж өөртөө бараалхуулдаг. Хан тэнгэрийн улаач үр байна гээд л бусдаас илүү хундэлдэг учиртай. Ерөнхийдөө сайтар төлөвшсөн, нүдэнд дулаахан, хэний ч хүндлэлийг хүлээхээр бөө томоохон онго, сахиустай байдаг нь харагддаг.
    – Нэг бөө энэ зулыг унтарахаас өмнө 500 мянган төгрөг авчирч даатга! Тэгэхгуй бол танайхаас хүний гарз гарах гээд байна! гэсэн гэж сонссон. Тийм юм байх уу?
    Тийм яриаг би бас дуулсан. Бөөгийн тийм ёс байхгүй. Тэр бол хүний сэттэл зүйгээр тоглосон цэвэр луйвар. Ер нь бөөгийн ёс зүйн сэдвээр манай эвлэл тусгайлан хурал зохион байгуулахгэж байгаа.
    Зовлонтны жолоог залья
    Золгүйтний гайг зайлуулья
    Олзонд ихээр шунахгүй
    Олонд тусыг хүргэе
    Барцад гайгаас айхгүй
    Балбаж тонилгож өгьегэсэн бөөгийн андгай байдаг юм шүүдээ.
    – Сүүлийн үед бөөгөөр хараал хийлгэнэ гэсэн яриа их дэлгэрч байх шиг.
    Гавьсан ч юмгүйбайж хэн нэгэнд атаа санаж “юм хийлгэнэ” гэдэг тэр хүнд өөрт нь л муу. Хараал хар толгойд ньгэдэг.Тийм юм хийвэл улаачид өөрт нь муугаар тусах байдал ажиглагддаг. Түүнээс болж онго, тэнгэрууд нурдаг гэдэг. Тэнгэрийн хууль өөр байдаг юмаа. Тэгэхээр бөөнарыг гэгээрүүлэх ажил чухал болоод байна. Энэ талаар манай эвлэл төлөвлөсөн ажил бий. Лам нар 5-10 жил хамт суралцаж, шавилан сууцгааж, нэлээддэс дараатай сургалтаар боловсорч, хүмүүждэг. Гэтэл гэнэт гарч ирж буй шинэ залуу бөөнар тулгамдаж, цочирдож, зарим нь асар их хөөрөл, омогшил, сэттэлийн хөөрлөөбарьж чадахгүй байдал үзэгддэг. Гэхдээ хараалчдаар юм , хийлгээд байхад түүнээс айгаад зүгээр суу гэсэн үг биш. Хариуг нь хэрхэн өгөх вэ? Хараалыг нь эсрэг байтугай үнэг, чоно, буга, туулай зэрэг лусын хайртай ямар нэгэн амьтан хөнөөсөн хүн хүртэл нэг байтугай хэдэн үедээ “apга хэмжээ” авагддаг нь туйлын үнэн. Тэгэхээр онгод, тэнгэртэй хүний эсрэг хараалчдаар хараал хийлгэнэ гэдэг өөрөөболомжгүй хэрэг. Муу юм хийснээсээ болж улаач нь сэвтэх, цаашилбал онгод тэнгэр нь дургүйцэх. туних, зай авах нь ч бий гэдэг. Яг энэ сиймхийг анаж байсан ад тийрэнгүүд улаач руу довтлон орж, бөөг тийрэнтүүлдэг гэдгийг туршлагатай зайрангууд хэлж, ярьдаг юм шүү. Учир нь бөөбөөлж байхад элдэв завсрын юмнууд, хий биетан, хийсгэлэн явдалтан, ад тийрэн, албин чөтгөрууд өдөөгдөж, идэвхиждэг болохоор ямагт шурган орох зайг эрж байдаг гэж байгаа. Тийм этгээд өөрсдөөүйлийн үрээр хэмх ниргүүлдаг нь жам.
    Монголчуудын эсрэг аян дайн хийж, муу заль хэрэглэсэн Манж нарыг үндэсгүй болгон арилгасан гэж өндөр тэнгэр айлдсан байдаг. өөрөөр хэлбэл Манж нар онгодын хараалхүрчустаж сүйрсэн гэсэн мэдээг өндөр тэнгэрийн айлдвар өгч байна. Манж чин гурэн XYII-XXзууны эх хуртэл Дорнод Азинйг хамарсан их гүрнийг захирч байсан. Асар богинохугацаанд уусч, устсаны учрыг өндөр тэнгэр ингэж л айлдаж байна Энэ тухайд:
    Тэнгэрийн хүчтэй тэрссэн тул
    Тэнэг мунхагаа үзүүлсэн тул
    Минийүрсийгмуулсантул
    Мэхний мууг гаргасантул
    Ёжлон муугаар инээсэнтул
    Ёрын мууг үзүүлсэн тул
    Баруун гарыг минь байлган мөхөөж
    Зуун гарыг минь зүдрээн мөхөөж
    Зүйргүй хорслыг өдөөсөнтул
    Хан тэнгэрийн хараалыг хүртэн
    Харагдах бараагүй болгосон буюу
    гэж байх жишээтэй.
    Монголын оюун санааны амьдрал гадны их гүрнүүдийн явуулгад автах аюулд орчихоод байна. Монголоо алдахаас сэргийлцгээе.
    Хар сүлдээ энэ луу жил тахих ёстой. Төр хямарч,түмэн олон үймрэх, магадлал их байна. Тиймээс хар сүлдийг амилуулан тахих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

  • Оюуны хоосрол нь амьдралын ядуурлыг араасаа дагуулдаг

    Харин Монгол Улс зах зээлийн чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш  нийт өрх айлын талаас илүү нь гэртээ бөө  удгантай болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс тэдгээрийн хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх болсон.

    Жинхэнэ бөө нар хүмүүсийг өвчин зовлон, саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг байжээ.  Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог байсан аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм.
    1960-аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийж явахдаа Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ. Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж, эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт яриа өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар байдаг аж.  Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө. Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ.  Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор бий болоод байгаа нь нууц биш юм.
    Ажил хийж,  биеэ зовоолгүй мөнгө олох боломж хайх явдал хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авах болсон нь бидний нүдэн дээр илт харагдаж байгаа билээ. Үүний нэг тод жишээг хэд хоногийн өмнө Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан нэгэн лекцээс харж болно. Олны дунд “Тооны машинтай зурхайч” хэмээн алдаршсан Монголын бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академи, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваагийн ” Таван Хишгийн даллага” нэртэй лекцийн тасалбар бараг худалч хүнд ямар ч тоглолтоос илүүтэй амархан борлогдон дууссан нь манайхны мухар сүсэг бишрэл ямар агуу их болохыг бэлхнээ гэрчилж байна.

    Уг лекцэнд даллагын уут, тавгийн идээ, 3 хүсэл, ногоон 10 төгрөг, мөнгөний хэтэвчтэйгээ очсон хүмүүсийн зураг хөргийг дараа нь сонирхож байхад, үнэхээр чин сэтгэлээсээ сүслэн байгаа нь нүднээ илт харагдана. Ингэж сүслэн залбирах нь хэдийгээр муу зүйл биш ч гэсэн, тэр хэрээрээ амьдрал ахуй, ажил үйлс нь дэвжин дээшлээд байдаг бол болж л байна. Хэрэв Б.Сарандаваагийн лекцэнд очиж суугаад л баяжчихдагсан бол хөөрхий тэдгээр төрийн түшээдээ янз бүрээр гоочлоод муулаад байх огтхон ч шаардлагагүй мэт.  Тэдэнтэй тэдэнгүй, Б.Сарандаваатай хамт байхад л болоо биш үү, элдэв асуудлаа дор дор нь бясалгалын хүчээр шийдээд л…
    Уг нь, энэ хүн цаас өгөөд “Овог нэр,төрсөн он,сар,өдрөө бод! Хурай!” гэхээр биш, өөрөө  хөдөлмөрлөхөөр л мөнгөтэй болдог юм шүү дээ!
    Д.Мигаа

  • Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?

    Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.
    Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.
    Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.
    Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ.
    Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ…
    Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.
    Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм.
    Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.
    Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж.
    Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.
    Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна.
    Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ.
    “Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ.
    Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.
    Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна.
    Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй.
    Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй.
    Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ.
    Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа.
    Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ.
    Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?
    Б.Галаарид

  • Бөөгийн тухай хэн юу гэв.  

     
    Д.Арвин : Яагаад намайг МАН-аас хөөгөөд байгаа юм
    Та бизнесээ хийж байгаа юу?
    –          Үгүй үгүй. Олон нийтийн байгууллагаа ажилуулж байна. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулсан. Тэнд Дондогдулам хатны музей байгуулж байгаа. Удахгүй ашиглалтанд оруулна. Бид бөө удгануудтай холбогдож, намрын дунд сарын сайн өдөр Дондогдулам хатныг буулгасан. Дондогдулам хатан нэлээд хэдэн зүйл захиж байна лээ.
    Юу захисан гэж…
    –          Музейд тулга хийж , гал тахихыг захисан.  Үүнийг гүйцэлдүүлж байгаа. “Сэтэртэй цагаан морийг нутагт минь тавиач” гэсэн. Тэр морийг сая ижил сүргээс нь оллоо. Дондогдулам хатан өөрийнхөө унаж байсан сүйх тэргийг шинээр хийхийг хүссэн. Богдын музейд байгаа сүйх тэрэг нь түүнийх биш гэдгийг тэр хэлсэн. Мөн Богдын бага хатан Гэнэнпил хатны хөргийг музейд залахыг хүссэн байгаа. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхээр ажиллаж байна даа. Намрын адаг сард энэ бүх ажлыг дуусгаж , гал тахихаар хичээж байна. Мөн Дондогдулам хатан Оросын хааны хатны гоёмсог булган нөмрөгийн талаар ярьж байсан шүү.
    Хатдын өргөөнд хүн их очиж байна уу?
    –          Их очилгүй яахав. Хоёр жил дараалан хүмүүс тасрахгүй байна. Тэр бол их энерги сайтай сайхан газар болсон. Монголын их хатдын өргөөний нээлтийн үеэр хатдын дүр бууж, тэмдэг үлдээгээд явсан зэрэг дурсгалтай зүйл тэнд их бий. Түүхч хүнийхээ хувьд Монголынхоо түүх соёлыг хадгалж явах үүднээс хатдын өргөөг байгуулсан нь энэ юмаа.
    Эх сурвалж :    Я.Мөнгөнцэцэг
    Өдрийн сонин 2012 оны 10 дугаар сар 12 .  № 244
    Бөө болчихвол сүрьеэ эдгэрнэ гээд явж байх юм.
    ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны дарга О.Батбаяртай ярилцлаа.
    Эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс үзмэрч, удган бөө хүн дээр очиж үзүүлдэг болжээ. Миний мэдэхийн 20 гаруй хүн эмчилгээгээ орхиод бөө болохоор явсан. Тэр битгий хэл бөө болчихвол сүрьеэ нь эдгэрнэ гээд яриад яваа хүн ч байна. Уг нь бол эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүнийг хөгжилтэй орнуудад бол тусгаарлаж эмчилдэг. Манайхаас Эрүүл мэндийн хуулийн заалтыг үндэслэн тусгай журам боловсруулан ЭМЯ-ны сайдаар батлуулан ийм хүмүүст хөл хорио тогтоон эмчлэхээр ажиллаж байна.
     Эх сурвалж :    Я.Мөнгөнцэцэг
    Өдрийн сонин 2012 оны 09 дүгээр сар 13 .  № 219
     
    Сюпер нэгдлийн онол
    Баабар ингэж өгүүлэв.
    Хүний хамгийн анхны төсөөллийн нэг нь үхэхээрээ тэнгэрт гардаг, сүнс гэж байдаг, тэнгэр бурхан хорвоогийн амьдралыг зохицуулдаг , тэдэнд өргөл барьц өргөж аргадах хэрэгтэй гэх мэт болой.  Хүний нийгмийн оюун санааг бөө мөргөл 100 мянган жил удирджээ.  Сонирхолтой нь одоо үлдэж хоцорсон дэлхийн өнцөг булан бүрт биенээсээ үл хамааран тогтсон бөө мөргөл хоорондоо тун төстэй, нийтлэг шинж чанартай. Иргэншил буй болж эхлэхтэй зэрэгцээд шашин үүссэн байна. Цэгц номлолтой, ертөнцийн тухай тодорхой тайлбартай , тогтсон зан үйлтэй,  өөрийн философитойгоороо шашин нь бөө мөргөлөөс эрс ялгаатай юм. Шашин иргэншилийг төрүүлсэн үү  ? эсвэл эсрэгээрээ юу? Юутай ч хүн төрлөхтний ихэнхийн оюун санааг сүүлийн дөрөв таван мянган жилд шашин удирдаж байна.
    Эх сурвалж :
    Өдрийн сонин 2012 оны 09 дүгээр сар 26.  № 230
    Л.Энхтайван : Хүн төрөлхтөн гэгээрлийг сонгон нүүж эхэлсэн.
    Одоо цагт хүн бүр бясалгагч, их мэдэгч,  бөө , сахиустан болчихоод байгаа юм биш үү. Тэгвэл сайн, ингэвэл муу гэх зэргээр хүмүүсийг заналхийлэх болж. Мөнгөтэй, энергитэй болгож , өвчнөөс салгадаг лекц хүртэл зарим шашны нэрийг барьж уншдаг болж?
    –          Тэднийг бас буруутгах арга алга.
    Яагаад буруутгаж болохгүй гэж. Та лам бөө нараас айгаа юу?
    –          Учир нь бид өөрсдөө тэднийг төрүүлсэн. Бидний мунхаг байгаа нь тэднийг давруулахад хүргэдэг юм байна. Хүнд зовлон бэрхшээл тохиолдох бүрт арчаагүй царайлаад лам, бөөгөөр аргалуулах гэж гүйгээд ном гүрэм уншуулж, дом хийлгэж, мэргэн түргэн хүнээс тусламж гуйдаг. Жишээлбэл : та ингэж гүйдэг үү?
    Монголчууд дийлэнх нь сайн лам, бөөгөөр үйлчлүүлдэг байх шүү. Ялангуяа цагаан сараар лам нар их эрэлттэй болдог?
    –          Ингэж гүйдэг хүн бүр сэрэх шаардлагтай гэсэн үг. Ийм хүмүүс сүнсний хувьд унтаж байгаа гэж ойлгоорой. Буянтан болж харагдах гэж хичээгч дуураймлууд гэгээнтнүүдийн нэр сүрийг гутааж байдаг. Тэд таниас мөнгө авах гэж л харьцдаг биз. Бясалгаж гэгээрсэн хүн бусдаас ямар нэг өргөл барьц авахгүй. Таныг өөртэйгөө ижил хүн гэсэн үүднээс хүндэтгэж харьцдаг.
    Эх сурвалж :
    Зууны мэдээ сонин 2012 оны 10 дугаар сар 12.  №239

  • Далны зөн

    Амь зуухын төлөөхөөс өөр эрмэлзэл хүн толгойтонд байсангүй.Хоёрдох нэгдэл нь “аймаглах нэгдэл” гэж нэрлүүштэй болой.Хүн төрөлхтөн өсч өндийж аймаг угсаа олширч улмаар хэл амаа ололцохоор нэгдэх чиглэлд орсон юм. Энэхүү “нэгдэл” нь нилээн хэрүүл зодоонтой, бас ч сарнисан хэлбэртэй байсан тул тэднийг нэгэн гэр бүлд нэгтгэх үйлсийг “мөнх тэнгэрийн хүчинд” Монголчууд Чингис Хаан Тэмүүжингийнхээ удирдлагаар хэрэгжүүлж, Номхон далайн хойд эргээс Атлантын далайн наад эрэг хүртэл өргөн уудам нутгийнхныг нэгэн том айл болгож “аймаглан нэгтгэж” өгсөн билээ.

    Энэ нэгдэл төгөлдөржөөгүй, ийм маягийн нэгдлийг Англичууд, тэднийг дуурайгчид колончлох аргаар үргэлжлүүлсэн боловч нурсан.Харин Англи хэл их газар авсан.Хүн төрөлхтний хоёрдох нэгдлийн эцэсрүү гуравдах нэгдэл буюу “Ангийн нэгдэл” буй болох хөдөлгөөн өрнөсөн юм.”Орон бүхний пролетари нар нэгдэхтүн!” гэж Рейн мөрний эрэг дээрээс Арийчууд урайлснаар ийм нэгдэлд хүрэх оролдлого байсан.Тэрхүү нэгдэлд хүргэх хүмүүсийг нь “ажилчин анги” гэж үзсэн байлаа.

    Энэ нэгдэл бас төгөлдөржсөнгүй, мөнхүү зууныхаа төгсгөлд задарсан билээ.”Бумбын ордонд” шилжин орсон хорин нэгдүгээр зуунд хүн төрөлхтөн дайны аргаар ч, үзэл суртлын зэвсгээр ч нэгдэлд өөрөөр хэлбэл дэлхийг хамарсан “дээд нэгдэл”-д хүрч чадахгүй гэдгийг ухаарсаар байна.Тийнхүү дөрөв дэх нэгдэл нь бүрэлдэхээс аргагүй болжээ.Энэхүү нэгдлийг “андалдах нэгдэл” гэж болох буй за.Энэхүү хэлбэрийн нэгдлийн анхдагчаар ангийн нэгдэлээр, дайны аргаар дэлхийг нэгтгэх гээд чадаагүй Европчууд тодорч хориод улсыг “андалдуулан”.Европын Холбоо /ЕХ/ байгуулагдаж, таван хошуу бүхий цэнхэр тугтай, “Евро” гэдэг нэгдсэн мөнгөтэй болсон байна.

    Гэвч энэ ЕХ бол эхлэл.Энэ зуунд ахиад гурван том холбоо төрөн гарч байж хүн төрөлхтний түүхийн “андалдах нэгдэл” буй болно.Хамгийн түрүүнд нэгд нь “ЛАН” холбоо болно.Энэ нь Арабын Лалын нэгдсэн улс юм.Ийм холбоо байгуулахад түлхээслэгч нь Америкийн Нэгдсэн Улс бөгөөд газрын тосны /нефть/ шуналаасаа болж Арабын орнууд, лалын шашинтнуудыг “ЛАН” холбоонд нэгдэхээс аргагүйд хүргэх бололтой.Энэ холбооны гол баялаг, гол тулгуур нь газрын тос, үзэл санааны үндэс нь Лалын буюу Исламын шашин, дээд шүтээн нь Аллах болно.Одоо дэлхийн 100 хүн тутмын 60 нь Ислам шүтлэгтэн байгаа билээ.”ЛАНУ” холбоог үүсгэсэн зовлон тэр холбоонд түлхсэн АНУ-д тусч улмаар үндэсний хямрал гарч бас нэг “ЛАНУ” үүсэхэд хүргэнэ.Тэр нь Латин Америкийн Нэгдсэн улс юм.”Америк үндэстэн” гэж байхгүй бөгөөд АНУ-ын сүлд дуулалд ч Америк гэсэн уг байдаггүй, бас одоогийн АНУ-ын хүн амын дийлэнх нь Испани хэлтэнгүүд болоод байгаа билээ.

    Нөгөөтэйгүүр Латин Америкийн орнуудад Америкийн Нэгдсэн Улсын түрэмгийлэл даамжрах юм бол Латин Америк нэгдэж, андалдах нь дамжиггүй юм.Ингээд Европ, Америк, Арабын орнууд андалдсан нөхцөлд гуравдах “ЛАН” улс буй болоход хүргэх юм.Гурав дахь нь Ази, Австралийн нэгдсэн улс байх болно.Энэхүү холбоог эхний үед Хятад улс тэргүүлэх боловч түүнд хүчтэй өрсөлдөгч Энэтхэг, Австрали, бас Япон ч гэсэн мөчөөгөө өгөхгүй бизээ.Ингээд энэ хорвоо түүн дээр оршин сууж, хүн ам олширсоор буй хүн төрөлхтөн Европоос гадна А толгойтой гурван том нэгдэлд “андалдан” орших болно.

    Ийм холбоонууд буй болж “андалдах” үйл явц нь хорин нэгдүгээр зууны төгсгөлд тавдах нэгдэлд хүрэх бэлтгэл болно.Тавдах нэгдэл бол “дээд нэгдэл” /супер нэгдэл/ байх юм.Энэ тухай ярихаас өмнө дээр дурьдсан бага нэгдлүүдийн заяа төөрөг ямар байхыг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм.Хүмүүс хэл амаа ололцож, өөр хоорондоо андалдаж болно.Үүнд саад болох юм нь хүмүүсээс өөрсдөөс нь хамаарна.Харин хүн төрөлхтөн өөрийнхөө оршин сууж буй дэлхийн бөмбөрцөг, түүний хуулийг зөрчвөөс сүйрэлд хүрч болох бэрхшээлтэй учирч болох юм.Тэр бэрхшээлийн дэргэд ямар ч эвсэл, холбоо нэгдэхэд хүчин мөхөсдөж болно.

    Тийм аюулыг Монголчууд “гал, усны гашуун зовлон” гэж эрт дээр үеэс тодорхойлж үе дамжуулан цээжиндээ хадгалж иржээ.Ийм гашуун зовлон амсах нүглийг хүн төрөлхтөн өөрөө гардан хийсээр ирлээ.Үүнийгээ ухаарах цаг оройтох зүгтээ явж байна.”Гал усны гашуун зовлон” тохиолдохыг Монголчууд “галав юүлэх” гэж нэрлэдэг.Тэгвэл энэхүү Бумбын ордон буюу Европчуудын нэрлэснээр “водолеи” /ус цутгалангийн/ ордонд аж төрөх эхний зуун өндөрлөөгүй байх цагт усан галав юүлэж мэдэх болоод байна.

    Хойд, өмнөд мөсөн туйл гэсч, дэлхийн агаар утаа угаарт халж, гадаад далайн усны түвшин нэмэгдэж, дэлхийн бөмбөрцгийн 2/3 -ыг бүрхээд байгаа их ус нэмэгдэж, нам дор гэгдсэн хуурай газрууд усан дор орвоос энэ нь “усан галав юүлнэ” гэсэн үг юм. “Усан галав” юүлбэл эхлээд Япон, Хятад, Солонгос улсын нутаг живнэ.Япончууд Фүжияма уулнаас өөр авралгүй болж, тэр ууландаа ч багтахгүй сүйрнэ.Гэхдээ тэр уулнаасаа төмөр тэнхлэг тал тал тийш сарвайлган “тавцант” талбай байгуулж, дээр нь хэсэг хүнээ амьдруулах ухаан, тэнхээ бий.Хятад бол аврах гарц өлгий нь цаст Гималайн уулс, Гиндкүшийн нуруу, магадгүй Баян Хар уул усан дээр байх биз.

    Хэдийгээр овоо хэдэн уултай ч гэсэн хүн ам нь хэтэрхий олон тул даац нь хүрэхгүй.Солонгос бол Пяктусан ууландаа авирах ч гэсэн мөн л хүн сүрэг багтахгүй бизээ.Тэгээд яах билээ?Хойшоогоо Монгол өөд дүрвэцгээнэ.Гэтэл Монголын говь нутаг бүхэлдээ усан бүрхэвчтэй, их нууруудын хотгор хүртэл нилдээ нуур болчихсон байх болно.Харин Их Богдын нуруу, Хэнтийн нуруу, Алтайн уулс, Хангай, Хөвсгөлийн уулс уснаас дээш шовойж байх бөгөөд тэнд Монголчууд малтайгаа бүрэн эзэгнэн суусан байх болно.Малнаас нь тэмээ, үхэр үгүй болж, сарлаг үлдэж, адуу нь цөөрөөд, хонь, ямаа нь хэмжээтэй өсдөг байх болно.Тэдгээр уулсад харийнхан санаархавч суух зайгүйн дээр халуун орны нөхцөл дутаж, хэцүүдэхээс гадна Монголчууд тэдэнд одоосийнх шиг долигнох нь өнгөрсөн байх болно.

    Европын тухайд бол Альпийн нуруу уснаас цухуйж байх болно.Карпатын нуруунд Унгарууд, Пиринеид Испани, Португалууд чихцэлдэн сууж, өдөр бүр усны түвшин дээшлэхээс айцгаана.Кавказын нуруунд бол Армен, Гүрж болон уулынхан аж төрцгөөх ажээ.Африкт бол Луугийн нуруу, Атлас, Климанжаро, Этиопын уулнаас өөр авралын газар байхгүйд хүрнэ.Гэхдээ уулс нь нилээн эзэлхүүнтэй газрууд юм.АНУ-д бол-харин Анд, Кордилерын нуруу гэж байгалиас заяасан урт бөгөөд өндөр хэрэм байгаа нь үнэнхүү авралын орон болж хувирна биз.Ази тивийн хувьд Гималайгаас гадна Каракорум /Хархүром/, Гиндикүш, Гатын баруун зүүн нуруу, хойшлоод Тэнгэр уулс, Памирын уулс гэж өндөрлөгүүд Хятад, Энэтхэгчүүдийг аврахад багагүй нөөц болой.

    Уралын нуруу Оросуудыг, Сияаны нуруу Тува, Буриад зоныг Верхоянск, Черкаск, Колым, Таймир зэрэг газруудад манай Монголын садангууд захад, Эвенк, Нивх болон бусдууд хоргодож үлдэх боломжтой.Өндөр уулсын бүсэд уур амьсгал нь нам дор газрынханд ширүүдэж, хүний хохирол нилээн гарах биз.Гэхдээ хүн төрөлхтөн мөхөхгүй, уулынхан болон хувирч, үлдэх болно.Тэр цагт одоогийнхны гайхуулж газрын тосыг барж, агаар мандлыг бузарладаг төмөр сүрэг буюу автомашин гэгч үгүй болно.Уртын урт төмөр зам /засмал зам/ бол үеэ бараг дуусгана.Газар тариалан мөхөж, ногоо, жимс төдийгөөр хязгаарлагдана.Улс гэх ойлголт бараг үгүй болж, өөр хоорондоо дайтах нүгэлт явдлаа мартах болно.Хот, тостод ч үгүй болно.”Усан галав” юүлэхийн наад захын нөлөө иймд хүргэх юм.

    Үүнээс сэрэмжлэх, усан галав юүлэхээс болгоомжлох этгээд нь хүн өөрөө юм.Одоогийнх шигээ байгаль орчноо тал бүрээр нь хэлмэгдүүлээд байвал 50 хүрэхгүй жилийн дараа ийм усан галав юүлнэ.Хэрвээ үүнийг сэрэмжилж чадваас түүндээ бардсан хүн төрөлхтний ойворгон тэнэг хэсэг нь толгой дээр гарвал “галын галав”-ыг өөрсдөө буулгаж мэднэ.Тэрхүү “галын галав” нь одоо ч бараг зурахад бэлэн болгоод далдалчихсан чүдэнз шиг байгаа юм.

    Дэлхийн 2-р дайны төгсгөлд энэхүү галын галвыг асаах чүдэнзийг АНУ бэлтгээд Японы хоёр хот дээр зурж олон зуун хүний амь нас, барилга байшин, их хэмжээний хөрөнгө хогшилыг үнсэн товрог болгосон.Тэгмэгц өнөөх Зөвлөлт улс мөн тийм “чүдэнз” хийж эхэлсэн.Тэр нь “цөмийн бөмбөг” гэдгийг хэлүүлэлтгүй юм.Өнөөдөр тэр цагаас хойш нэгэн зуун дуусч, дараах зууны эхний мөчлөг эхэлж өндөрлөж байхад тэрхүү галын галав юүлэхэд бараг 10 шахам улс орон цөмийн зэвсэгтэй болоод байна.Юуны төлөө тэр вэ?Хөгжил дэвшлийн төлөө биш хүн ардыг хөнөөж, хот сууринг товрог болгохын төлөө бие биендээ заналхийлж дээрэнгүйлэх л зорилготой нь хэнд ч ойлгомжтой юм.

    Сүүлийн үеийнхээр үзвэл АНУ “Пенетратор” (Нэвтрэгч) гэдэг нэр төрлийн бөмбөг хийсэн нь 300 килотоннын хүчтэй бөгөөд газрын гүнд нэвтэрдэг чадалтай (1361 мод 11) хөнөөлт зэвсэг юм.Тэднийтэй өрсөлдөгч Зөвлөлт Орос улс бас л тийм зэвсэг хийж байгааг бүүр өнгөрсөн зуун Никита Хрущев гайхуулан ярьсан нь дэлхийн хэвлэлүүдэд гарсан билээ.Цөмийн зэвсэг хийдэг, бас худалдаалан авч нөөцөлсөн улс орон одоогийн дэлхийн тив бараг болгонд байгаа юм.

    Араатны чанартаа дийлэгдэж хэн нэг улс цөмийн дайн дэгдээвэл жинхэнэ “Галын галав” юүлж дэлхий гэгч бөмбөрцөг бүхэлдээ шатсан, үйрч сүйрсэн бас цацраг идэвхт бодис түгээгүүрийн булш болон хувирах юм.Тийм аюулыг дэгдээгч хэн боловч хөгжихгүй шууд л “Халуун тамд” унаж дуусах нь гарцаагүй.Тэгээд Буд юмуу Улаан нүдэн гариг шиг зэвхий хар чулуу хайрган бөмбөрцөг болж хоцороод олон мянган жилээр сэхэхгүй нурамшина.Ийм эмэгнэлд хүрэхгүйн тулд оройтоогүй дээрээ одоо л “цөмийн шүдэнзнүүдээ” мулзалж хүн ардынхаа амьдрал ахуйг өөд татах нь хойшлуулахгүй үүрэг.

    Ер нь дэлхийд дэгдсэн бүх дайныг ерийн эгэл хүмүүс биш тэдэнд өргөмжлөгдсөн түшмэдүүд санаачлан дэгдээж гэмгүй мөрөөрөө аж төрж яваа залуусыг цэрэгт дайчлан олон зуу бүр саяаар нь хүртэл хядуулсан түүхтэй юм.Саяханы баримт дурьдхад НАТО-н далбаан дор АНУ Европын тодорхой улсын зүгээс Арабын ертөнцөд дэгдээсэн “Ирак, Ливи, Сири” дайнд эр цэргээс гадна энгийн номхон иргэд, хүүхэд багчуудын амь нас, гэр орон өмч хөрөнгө тооцоолошгүй их хохирол үзсэн шүү дээ.

    Дайн дэгдээсэн орнууд ч гэсэн хүний нутагт тарьсан хөнөөлдөө өөрийнхөө улсын залуусыг хэдэн зуу мянгаар хядуулсан нь нууц биш.Зөвхөн тэдний цэргийн амь нас хорин мянгаас доошгүй сүйдсэн.Тэхээр бөмбөгдүүлсэн тэслүүлсэн улс орнуудын хохироп даруй нөхөх боломжгүйд хүрсэн.Гагцхүү газрын “Хар цусаараа (нөфть)” шархаа нөхөж, шархдуулагсдыг “Цатгах” арга үлдсэн.Тэр нь ч хэрэг болж эхэллээ. Өөр нэг гайхмаар юм гэвэл одоо үед дэлхийн улс орнуудын батлан хамгаалах зардал нь нэг триллион хэдэн зуун сая доллар хүрч “2010 оны тоогоор” дээд үзүүлэлт болсны 43 хувь нь АНУ (666 тэрбум) болжээ.

    Бас энэ салбарын худалдааны эрэлт 5 дахин өссөн байна. Тив алгасах 180 пуужин 1000 тонн километрийн тэнхээтэй усан доогуур явах цөмийн хуягт 3 том онгоцоо далайн усанд нууж буй хоёр ч их гүрэн байна. Тэдний хүсэл бол “Цөмийн галав” л биш байгаасай. “Галав юүлэх” аюул аз болоход нүүрэлдэггүй эсвэл нүүрлэх нь хойшилдог юмаа гэхэд “Хүний галав” юүлэхийг хүн өөрөө бас “Үйлдэх” болж мэднэ.

    Өмнө дурьдсан “ЛАНУ” “ААНУ” “ЛАНУ” бүлэглэлийн улсууд дотороо хэл амаа ололцож чадаж гэмээнэ энхүү 3-н нэгдэл нь бас тив хоорондын зөрчил үүсгэж мэдэх юм. Гэтэл эднээс ахмад Европын холбооны улсуудын тухайд асуудал гарна энэ холбоонд хэдийгээр “Боловсронгуй” хөгжингүй улсууд олонхи ч гэсэн амь нас нь олон зүйлээр “хэврэг” юм. Үүнд одоогоор дэлхийн хүн амын 20% Европчууд гэж байгаач гэсэн тэдгээр улсын хүн амын өсөлт зогсонги болсон бас гадаадад их гарч буй (Зөвхөн Итали улс гэхэд хүн амын 3/1 нь нутагтаа үлдсэн) болон бусад шалтгаанаар энэ зууны төгсгөл хавьд очиход хүн амын 10 орчим хувь нь болон цөөрсөн байх хандлагатай нь Европ хүний хүчин зүйлийг шийдвэрлэх үүрэг сулрах юм.

    Нөгөөтэйгүүр гадаадын диаспор хүмүүсийг ихээр агуулж буй тул тэд “жин дарах” ам хэл гаргахгүй гэх магадлал байхгүй юм бас олон таван хошуу дугуйруулан дүрсэлсэн бэлэгдэлтэй энэ нэгдэлийн орнууд нь хөгжилийн хувьд жигд бусаар барахгуй тэргүүлэн яваа орнуудынхаа хөгжилийг их удаж байж гүйцэх шинжтэй нь бас нэг бэрхшээл юм.

    Тухайлбал “Эв нэгдэл” орнуудын жилийн өсөлт хөгжил 4% байхаар бодход Кипер улс 21 жил болж байж Европыг гүйцэх юм. Мальта улс 29 жил, Унгар 34 жил, Словак 38 жил, Бальтийн орчмын улс 58 жил, Польш 59 жил болж байж гүйцэнэ гэсэн тооцоог эрдэмтэд гаргаад байгаа. Энэ хугацааг богиносгоход тус хүргэх хүчирхэг баян улс Европд цөөхөн бас Грек мэтийн ядуурч буй улс ч шинээр нэмэгдэж мэдэх юм.Бас “Ангийн тэмцэл” биш (ашгийн тэмцэл) гэж нэг юм бий.Энэчлэнгээ эргэцүүлэн бодход Европын холбооны ирээдүй их манантай харагдаж байгаа хэрэг.Харин Латин Америкийн нэгдсэн улс (“Нэгдсэн гэдэг нь одоогийн Америкийн нэгдсэн (соединенные штаты) гэдэг томъёогоор авч буй) бол Бразил, Аргентина, Мексик мэтийн яггүй тэнхээтэй улс орнуудын хүчин чармайлт нэгдвэл ихэд тэнхээжихээс гадна цөмөөрөө газар нутаг салангад биш нэгэн тивд оршин суугаа нь бас том үзүүлэлт. АНУ-г Европоос очиж үүсгэн байгуулсан европчуудын үр төл цөөрч нас өндөр болж Америкийн хүн амд эзлэх хувь нь жил тутам буурсаар буй ” хүний хүчин зүйл” гэдэг нэг том асуудалтай АНУ тулгараад байгаа ажээ.

    Хоёр зуугаад жилийн турш “Бага ястануудыг” Африк, Азиас сайн дураар нь гэхээсээ хүчлэлтээр америкт аваачиж гол төлөв “зарц” маягаар ажилуулж өөрснөө “жаргал” эдэлж байна хэмээн ойлгож бие оторлон хамаг хар бор ажлаа бусдаар хийлгэж амташсан Америкийн Европчууд нэг л мэдсэн цөөнх болж, бас дээр нь хүүхэд төрүүлэн өсгөхийг ч төдийлөн ойшоохоо больсоны балгаар уугуул хүн ам жингээ алдаж эхэлсэн бөгөөд Европ гаралтай хүн ам 1900 онд 90% байсан нь одоо 40 гаруйхан хувьтай болжээ.

    1960-аад онд АНУ-д 38,8 сая Испани гаралтай, 38,3 сая хар арьстан, 13,5 сая Хавай, Номхон далайнхан, 3 сая Арабууд аж төрдөг болж, хамгийн баян муж улсын 35 сая хүний 49% нь цагаан бус хар арьстнууд болоод шинэ зуунд АНУ -ын ерөнхийлөгчөөр хар арьстан сонгогдон ажиллаж байгаа билээ. Нөгөө нэг томоохон хүчин зүйл нь хэл юмаа.Одоо АНУ-ын хүн амд Испани хэлтэнгүүд бий болж, АНУ-ын 50 муж улсын 28-д нь Испани хэлтэнгүүд эзэгнэн суурьшжээ.Нөхцөл байдлыг эргэцүүлэн бодвоос АНУ бус ЛАНУ / Латин Америкийн Нэгдсэн Улс/ байгуулагдахад тун ойрхон очжээ.

    Хоёр дахь “ЛАНУ” буюу Лалын Арабын Нэгдсэн улс буй болоход АНУ -ын бусармаг бодлого их түлхээс болж байгааг өмнө нь дурьдсан.Лалын бусад Ислам шүтлэгтэнгүүд дэлхийн тив бүрд бас томоохон улс болгонд /түүний дотор Монголд ч орж ирсэн/ цөөнгүй бөгөөд 100 хүний 60 нь гэсэн тоог өмнө нь дурьдсан.АНУ-д гэхэд л 3 сая гаруй Лалын шашинтан байгаа нь бие, нас, санхүүгийн өндөрлөгүүдэд гарч чадсан нь ихэнхи нь юм. Хориод жилийн тэртээд Лалын шашинтнууд:
    -Францад 3 сая
    -Германд 2 сая
    -Англид 2 сая
    -Италид 0,5 сая /500 мянга/
    -Скандинавт 0,5 сая /500 мянга/
    -Нидерландад 0,3 сая(ЗООмянга)
    -Автрид 0.3 сая
    -Швевйцарьт 0.2 сая байгаа тоо гарсан нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс биш хасагдсангүй ажээ.Хүний хүчин зүйлээс гадна Лалын Арабуудын гарт газар нутаг нь бас “мөнгө” гэдэг генералисимиус, “Нефть” гэдэг маршил байгаа билээ.Энэ хоёр нь мөнгө болоод нефтнээс хараат оронуудыг “бөхөлзүүлэх” чадалтай юм.

    Хэрвээ АНУ- болон европын хэд хэдэн орон “нефть” гэдэг газрын хар тосноос хараат бус байсан сан бол Арабын орнуудруу бүлэглэн дайрч хүч түрэмгийлэх шалтгаан байгаагүй гэж болно. Дэлхийн нэфть хэрэглэгчдийн тэргүүнд яваа АНУ хэрвээ шинжлэх ухаан техникийн “хувьсгал” хийж чадахгүй суугаад байвал “төмөр сүргээс” эхлээд өлбөрч ахиад л зэвсэг барихад эрх мэдэлтэнгүүд, ард нь суудаг баячуудыг турхирах магадгүй зүйл. Тийм турхиралтын балгаар Ливи, Сири, Ирак, Египет улс хөлд нь чирэгдэж асар их хохирол үзсэн нь нууц биш юм.

    АНУ анх 2002 онд хэрэглэдэг нефтийнхээ талаас илүү хувийг гадаадаас импортолдог болж 17-18 миллярд барель нефть бүхий Ирак улсад үл ялих шалтгаан гарган дайн дэгдээсэн нь уламаар Сири, Ливан цаашлаад Иранд ч халдах магадлалтай болсон.2025 онд гэхэд АНУ гадаадаас импорпортлох нефть нь 70-н хувь болон өсөх төлөвтэй юм.Гэвч эв эеэр биш зэвсгийн хүчээр асуудал шийддэг хоцрогдлын зуун өнгөрсөн.Бас тийм оролдлогын зууны сургамж нь лалын ертөнцийн санаа бодлыг нэгэнт өөрчилсөөр “ЛАНУ” байгуулагдахад өөрийн эрхгүйгээр хүргэж болно.

    Гуравдахь нэгдэл буюу “ААНУАзи, Австралын нэгдсэн улс байгуулагдах шинж тэмдэг нь хэдийнэ мэдэгдэж Ази, номхон далайн орнуудын уулзалтууд болсоор байгаа билээ.Тийм уулзалтад Казахстан улс хүртэл идэвхтэй оролцож байдгийг нийтээр мэднэ.Монгол улс бол түүнд ажиглагчаар оролцдог юм.Энэ нэгдэл тийм ч амархан бас санаснаар буй болохгүй нь мэдээж юм. Япон, Хятад, Энэтхэг, Австрали зэрэг биеэ даасан томоохон бас цөмийн зэвсэг болон сансарын хөлөгтэй бие даасан тусгаар тив /Австрали/ эзэгнэсэн зэрэг улс орнуудын нэгдэл гэдэгт бол тийм ч амархан “нийлчих углуурга” одоогоор байхгүй.

    Довтлон эзэгнэх биш “дотор санаагаар” л хэрэгжиж мэдэх үзэгдэл юм. 2025 он гэхэд: Энэтхэг 1 тэрбум 231 сая Хятад 1 тэрбум 198 сая Пакистан 306 сая Индонез 251 сая Бангаладеш 178 сая хүн амтай болох эрдэмтдийн тооцоо гарсан байна. Энэ нь гурван тэрбум 170 аад сая хүн гэсэн үг буюу одоогийн дэлхийн хүн амын бараг тал хувьтай тэнцэх их тоо юм.Хүний олноороо давамгайлна гэвэл Хятад, Энэтхэг хоёр ААНУ-нэгдлийг аль нэг нь толгойлох биз.Гэхдээ хоёр тив дамжсан нутагтай нэгэн том улс Хятадтай хил залгаа байгаа нь Орос улс юм.Эднийх Европын холбоонд нэгдээгүй ч Украйн, Кавказын улсуудын байдал эгзэгтэй юм.

    Уул нь 16 улсыг нэгтгэсэн Зөвлөлт Холбоот улсыг байгуулж, бараг 80-аад жил “хамтралжуулж” байсан энэ орон өөрийнхөө дэвшүүлсэн гол төлөв Сибирь талруугаа хэлтийсэн удирдагч нарыг (Горбачав, Ельцин) тэргүүн дээрээ өргөмжилсний дараа салж бутарч дунд Ази, Казахстан, Кавказ нутгийнхнаасаа салсан билээ. Тийнхүү “задарсны” дараах Орос орны байдал гэвэл:

    Бага ястнуудын гүнд живэх / Америкийн Европчууд Испани болон хар арьстнуудад живэх ёр орсон шиг / аюулаас салж тусгаарласан боловч өөрснийхөө (орос үндэстэн) өсөлтөөр өнөржих боломж хангалт муутай, Жирэмсэн орос эхчүүдийн 60 хүртлэх хувь нь абортоор үрээ хөндүүлдэг. Хүн ам нь жил бүр нэг саяар хорогдож буй (настайчууд нь сэтгэлээр унаж, бас архинд толгойгоо мэдүүлж, бусад шалтгаанаар)

    Дөрвөн хүүхэд төрхөд гурав нь лалын шүтлэгтэн байсан боловч одоо жаахан өөрчлөгдсөн байгаа ч татар, башкир, тува, халмиг, буриад, якут, эвенк, нивх гэх мэтчлэн монголиодууд ихэнх нутаг дээр нь аж төрдөг гэх мэтчлэн эрэгцүүлэн бодох зүйл нэг бус байгаа билээ. Канад, Австралын байдал ч хүн амын хувьд Оросыг санагдуулхаар байгаа төдийгүй Европын баруун хэсгийн хүн амын цоорхойг нөхөхөөр үлгэр үзүүлэх орон нь Польш болж тэдний үр хөндөлтийг (аборт) хуулиар хориглосон.

    Европын цорын ганц орон болоод буй нь ч тоомжиролгүй өнгөрөөх асуудал биш буйзаа.Ямар ч гэсэн хүн амзүйн бодлого шинчлэл шаардаж байгаагаар барахгүй олон улс орны хувьд бас нэгэн төрлийн “Хавдар” үүсгэх төлөвтэй юм.”Нэг гэр бүл нэг хүүхэд” гэдэг бодлого дэвшүүлсэн Хятад ард улс уул бодлогоо хэтэрхий яс баримталсанаас үндэстний хувьд хөгшрөх хандлагатай болж саяхнаас “Хоёр хүүхдийн” зөвшөөрөл өгч эхэлсэн нь ч бас эрэгцүүлэн бодууштай зүйл.ЛАНУ, ААНУ, ЛАНУ нэгдэлүүд бүрэлдэн тогтох юм бол энэ нь хүн төрлөхний “дээд нэгдэлийн” (Супер нэгдэл) босго болох юм.Энэ босгоор алхан ормогц “Дээд нэгдлийн” Хүн төрлхтөн төлөвшин тогтох болно.Супер нэгдэл буюу дээд нэгдлийн онолыг үүсгэгч нь Эйнштейн боловч тэрээр түүнийг төгөлдөржүүлж чадаагүй юм.

    Гэтэл 21-р зууны босгон дээр монголын эрдэмтэн Бэсүд Ч.Эрдэнэ уул онолын бүрэн төгс цогцыг бүрдүүлсэн юм.Түүний тодорхойлсоноор “Монгол төвт дэлхий” бол супер нэгдлийн онолын биелэл болох юм. Ийм нэгдэл нэгдэлт дэлхийг буй болгохоор монголчууд 13-р зуунд Чингис хааныхаа удирдлагаар хэрэгжүүлж номхон далайн хойт эргээс Атлантын далайн наад эрэг хүртэлх өргөн зайд улс орнуудын агуу том нэгдлийг байгуулж, Хүн гүрний эхлүүлсэн алхамыг бараг 80 хувьд хүргэсэн боловч тэр их үйлийг бүтээгчдийн нас мөнх биш тул үр хүүхэддээ захиж үлдээх цагт их эзний итгэлийг хүлээсэн Өгөөдэй “өөхөнд боосон ч үхэр шиншихгүй” “өвсөнд боосон ч нохой идэхгүй” тийм хойч үе гарч ирэхвий гэхээс айж байгаагаа хаан эцэгтээн шууд хэлсэн байдаг. Тэр үг нь хэдэн зуунаар хол харсан хүний мэргэн санаа байсан тул хэрэгжиж эхэлсэн юм.Ухааны чадал заасан түүхэн энэ үйлсэд нь зөвчөө орсон юм. Дэлхийчилсэн их гүрний буурийг зассан хөх монголчуудын хойч үеийг

    1791 онд
    -Зүүн урдаас нь шарлуулж Зүрх зоригийг нь мохоосон

    1921 онд
    -Баруун хойноос нь улааруулж Бага ихгүй улаан туг бариулсан

    1991 онд
    -Тал талаас нь цоохортуулж Таних тэмдгийг нь баллуурдсан Энэ юу гэсэн үг вэ гэвэл бусдад “уруу татагдаж ухаан төөрөгдсөн “гэсэн үгээ.

    Тэгээд дэлхийн супер нэгдлийн үйлс нэг хэсэгтээ замхарсан хүчээр, зэвсгээр сэргээх оролдлого Герман, Гүрж хүмүүс гаргасан боловч бүтээгүй.Харин Оросын удирдлагууд 20-р зууны сүүлрүү “глобалчлах” /дэлхийчлэх/ гэдэг асуудал дэвшүүлсэн нь Америк болон барууны орнуудын түлхээс орсон үзэл санаа байх талтай.Европ эхлээд Европчлогдож байна.”Дэлхийших” үйл явц нь өмнө дурдсан гурван янзын “ЛАНУ” хэлбэрээр эхний үе шат нь тавигдах бизээ.

    Ийм хэлбэр нь дайн, түрэмхийллийн бус аргаар, буюу Монголын их хаадаас Ромын Папад бүүр тэртээ дээр үед бичсэн илгээлтэндээ дэвшүүлсэн үзэл санаагаар хэрэгжих юм.Тэр нь 1305 онд Өлзийт хаанаас Францын Гуа Филипп хаанд илгээсэн илгээлтэд дэвшүүпсэн “Үнэнхүү зохилдохуйгаас сайн юун ахуй” гэсэн онол баримтлал билээ.Энэ энгийн боловч онцгой үзэл баримтлалыг хэрэгжүүлэн дэлхийн хүн төрөлхтнийг “супер нэгдэлд” хүргэхэд зэвсэг биш ухаан хэрэгтэй юм.

    Хорин нэгдүгээр зуун бол мэдээллийн зуун, оюун ухааны зуун болох бөгөөд цааших зуунуудад хүний оюун ухаан улам гүнзгийрэн, дэлхийших болно.Оюун ухааны гол хөдөлгүүр нь хүний уураг тархи, түүний чадал тэнхээнээс ундарна. Хүн төрөлхтний гурван өнгө арьстан нь: Монголоид, Негритюд, Европеид бөгөөд тэдний тархи нь
    -Негритюд буюу хар арьстнууд 1280 грамм
    -Европеид буюу цагаан арьстных 1330 грамм
    -Монголоид буюу шар арьстных 1382 грамм жинтэй ажээ.

    Монгол хүний тархи хар, цагаан арьстныхаас 50 гр-аар илүү байдаг байна.Өөрөөр хэлбэл тархины чадамж /ухаан/ нь Монгол хүнийх бусдаас өндөр ажээ.Түунийг бас Айкью /10/ гэдэг хэмжүүрээр авч үзэхэд дэлхийн 185 орны хүмүүсээс Монголчууд 21-р байрт орсон судалгаа бий.”Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ.Тэгвэл Монголчууд гарцаагүй тэргүүлнэ.Учир нь тэдний тархи Хамгийн том нь /1382 гр/ юм” гэж Германы нэрт эрдэмтэн О.Форте бичжээ.

    Үүнийг нотлох мэтээр сүүлийн энэ зууны эхний үед манай Монгол залуучууд гайхмаар нээлт, бүтээлүүд хийж эхэлсэн бөгөөд түрүүчийн хэдэд нь төр шагналаа хайрласан нь сайшаалтай юм. “Супер нэгдэл” буюу “дээд нэгдэл”-д хүрэх 22-р зууны Төв Азийн зулай дээрээс Монгол ухааны бамбар гэрэлтэж, хүн төрөлхтөнд замчлан, “үнэнхүү зохиолдохуйгаас өөр сайн юун ахуй” гэдэг үзэл баримталлаа мандуулах болном за!

    Жич: Дэлхийн тив бүрт холын болон ойрын элгэн садангууд маань сууцгааж байгаа шүү.

    Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран зохиолч, эрдэмтэн, сэтгүүлч Л.Түдэв

  • Бөө хүний ёс зүй

    Эртний хүмүүсийн үйлдвэрлэл болон аливаа хэрэглээний өсөлтийг дагаад харилцааны хэм хэмжээ, ёс горим бүрэлдэн тогтсон ажээ. Ёс суртахуун нь маш их өргөн хүрээтэй ойлголт, ялангуяа сэтгэлийн үзэгдлүүдтэй салшгүй холбоотой. Бөө хүн ер нь зан араншингаараа зөв төлөвшихийг зөв ёс суртахуунтай гэж ямар ч нөхцөлд гэсэн ёс зүйн хуульдаа захирагдах нь зүйн хэрэг.
    Зөв ёс суртахуунтай бөө хүн бол бөөгийнхөө ба бусдын ямарваа нэгэн зөв амьдралд хохирол учруулах тийм хүсэл, шуналаа дарж чаддаг, аль болохоор сайн зорилго бүхий үйлдэл рүү чиглүүлдэг дадалтай болох, гаргасан алдаанаасаа болж ичих, гэмших сэтгэлтэй, улмаар буруугаа зөв хүлээдэг чадвартай байх, олон нүүр гаргах нь гутамшиг гэж үздэг сайн зан араншингийн үйлдлүүд нь зөв ёс суртахуунтай гэж нийгмийнхээ дунд тодорхойлогдоно.
    Сайн, муу, хүнлэг, шударга ёс, нүгэл хийх зэрэг нь ёс суртахуун ухамсар хийгээд сэтгэл санаа, төрөлх зан араншинг илэрхийлж байдаг. Гэхдээ ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн болон бусад салбарын шаардлагад ч нийцдэг байхыг шаарддаг байна. Яагаад гэвэл, ёс суртахуун нь хүмүүсийн зан араншинг зохицуулж, хориглодог шинжтэй. Ёс суртахууны хорио хязгаар нь:
    1. Бөө хүн субьектийн дотоод хүсэл зоригийг хянадаг
    2. Бөө хүний дотоод хяналтын хорионы болзол, нөхцлийг илэрхийлдэг
    3. Бөө хүн ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах нь зайлшгүйг илтгэдэг онцлогтой байна.
    Дэлхийн орон орны ба монголын нийгэм социологийн судлаачид ёс суртахууны тухай өөр өөрсдийнхөө үзэл бодлоор нэлээд хэрэглээний хэмжээнд тохируулсан ёс суртахууны сургаалуудын агуулгуудыг нийгмийн харилцааны нөхцөлтэй уялдуулан янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайлбал, ёс суртахуун нь хүн ба нийгэм, байгаль, хамт олон, гэр бүл хоорондын харилцааг зохицуулах тогтсон хэм хэмжээ, ёс, дүрэм, хууль, ёс заншил, ёс горим зэргийг өөртөө багтаадаг ойлголт юм.
    Нөгөө талаар ёс суртахуун нь хүний ухамсар, зан байдлын хэм хэмжээт үнэлэмж байна. Жишээлбэл, сайн, муу, шударга, шударга бус, буян, нүгэл зэрэг. Сайн, муу аль алинд нь хэм хэмжээ бий бөгөөд муу нь сайныг төрүүлэх нэг үндэслэл. Гурав дахь утгаар нигүүлсэхүй, даруу төлөв, хүн чанар зэрэг эерэг чанарыг нийгэмд бий болгодог.
    Энэхүү байдлыг шинжин үзэхэд ёс суртахуунд зайлшгүй байх гурван шинж агуулагддаг байна. Үүнд:
    Нэгдүгээрт:Ёс суртахуун нь харилцаа юм
    Хоёрдугаарт:Ёс суртахуун заавал ямар нэг шаардлага, хэм хэмжээ, үнэлэмжийг илэрхийлнэ.
    Гуравдугаарт:Хүний үзэл санаа, үйл ажиллагаа өөрөө дундаж, гол ёсонд захирагдахыг зайлшгүй шаарддаг. Ийнхүү сайн гэдгийг батлахад заавал зөв зохистой үйл хийсэн байхыг тэмдэглэгдэнэ. Монголын эрдэмтэн судлаачид ёс суртахуун (зан суртахуун)хэмээх ойлголтыг янз бүрээр тайлбарлаж байжээ. Жишээлбэл, нийгмийн ухааны доктор Д.Дашжамц “Ёс суртахуун бол хүний зан үйл, нийгмийн болон оюуны амьдралын бүхий л үзэгдэлд хандах үнэлэлтийн өвөрмөц байдлыг бүрдүүлдэг ёс суртахууны хэм хэмжээ, зарчим, категори, чин эрмэлзлийн цогц мөн. Ёс суртахуун өөрийн хэм хэмжээ, үнэлэлт, чин эрмэлзлэлээр дамжуулж хүмүүсийн олон талт харилцааг зохицуулж байдаг нийгмийн ухамсар, хүнээс ертөнцийг эзэмдэх өвөрмөц хэлбэр” гэж тодорхойлсон ажээ. (Д.Дашжамц. Монголын ард түмний ёс суртахууны дэвшилт өв уламжлалаас. УБ. 1982 он. 92 дахь тал.) Мөн доктор Д.Тунгалаг “Бие хүний сайн үйл, хэм хэмжээ, хууль дүрэм гэх мэтийн шаардлагууд нь ёс суртахууны ухамсраар дамжин илэрч, ёс суртахууны харилцааны өвөрмөц хэлбэрүүдийг өөртөө агуулж байгаагаараа үнэн хэрэгтээ бодит байдлын шууд илэрхийлэл нь болж байдаг” гэж тодорхойлсон байна. (Д.Тунгалаг. Ёс зүй. УБ. 2002 он.9 дахь тал.)
    Ийнхүү дээрхи үндэслэлийг авч үзсэний нөхцөлд одоо цагийн бөө хүмүүсийн зөв, сайн үйлийг хэрхэн дүгнэх вэ? Бөө хүнд ёс суртахуун яагаад хэрэгтэй вэ? гэх мэт асуудлууд тулгарч байгаа учраас ер нь бөө хүнд бол бүх талын харилцааг зохицуулах хэм хэмжээ, зарчим, үнэлэмжийн тухай ойлголттой байх нь чухал. Мөн бөө хүнд байх ёстой хэм хэмжээний ёс суртахуун нь бөө хүний мөн чанар, бөө хүн өөрийгөө ухамсарлах, байвал зохих хэм хэмжээнд ухаарах үйлдэл болж байгаа юм. Тийм учраас бөө хүнд байх ёс суртахуун нь буян, сайн үйлийн төлөө, эрмэлзэх, хүн чанар, бухимдал цухалдлаа захирах ухаан, одоогийн нийгмийнхээ нөхцөлд уялдуулан амьдралын хэм хэмжээнд тохирсон ухамсрын хэлбэр болно.
    Бөө хүнд ёс суртахуун, зан суртахуун хэмээх хоёр ойлголттойгэдгийг тайлбарлах ёстой. Тийнхүү бөө хүний үйлдлийн субьектив талыг ёс суртахуун, обьектив талыг нь зан суртахуун байх магадлалтай. Ер нь бөө хүний оюун санааны хөгжил нь үе удам дамжсан ба удамшаагүй онгодтой байх хийсвэр эрх, ёс суртахуун, зан суртахуун гэсэн гурван үе шат байх нь зүй. Ийм учраас л бөө хүний хийсвэр эрх нь субьектив байхад зан суртахуун нь обьектив талдаа оршино.
    Бөө хүний энэ хоёр нэгдэл нь буюу төгс чанар нь эрх чөлөөний дээд шат болох ёс суртахуунд илрэлээ олдог ажээ. Бөө хүнд байх чөлөөт байдал нь тухайн хүний эрхэд илэрч байдаг хийсвэр ойлголт юм. Ийм учраа бөө хүнд байж болох эрх бол чөлөөтэй нөхцлийг бүрдүүлж буй ахуй мөн. Бөө хүн чөлөөтэй байна гэдэг нь бөө хүн бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагааг хийж байх зүйлийнхээ хязгаарыг хянахаас гадна зайлшгүй байх чанарыг ухамсарлах нь чухал. Яагаад гэвэл, бөө хүн бөөгийнхөө үйл ажиллагааныхаа ухаалаг нөхцлийг хангахыг хүсвэл тусгаарлагдсан хүн шиг биш, харин бөө хүн зан суртахууныхаа байдалд анхааралттай өөрийгөө хянах чадвартаа зохицуулах ба түүнээс гадна ёс суртахууныхаа үйлдэлдээ бөө хүн өөрийгөө биш, өөрийн гэсэн мөн чанараа л гол болгох хэрэгтэй юм. Гэхдээ бөө хүн болгон чөлөөтэй утгаараа байна гэсэн хэт буруу ташаа ойлголтыг хүн бүхэнд төрүүлэх юм бол бүр ёс суртахууныхаа хууль эрх нь алдагдах болно.
    Энэхүү ёс суртахууны хэм хэмжээг хэт алдагдуулснаас шинээр бөө төрүүлж байна гэж хаа хамаагүй тааралдсан хүн бүхнийг бөө болох уг барих замд юуны тухгүй оруулж байгаагаагаас шалтгаалан ёс зүйг алдаж байгаа юм. Шинээр бөө төрүүлэх учир нь тухайн хүмүүсээ сайн судлаж, өөрийнхөө боломжит арга барилаар дүн шинжилгээ хийснийхээ үндсэн дээр л бөөгийн үйл ажиллагааны уг барих замд оруулж сургах нь илүү үр дүнгээ өгнө. Ялангуяа 13-25 насны үеийн хүүхэд, залуучуудын оюуны чадамж, удам угсааны талаархи, мэдрэхүйн шинж чанар, мэдлэг боловсролыг харгалзан шинжилсны үндсэн дээр бөөгийн үйл ажиллагааны сургалтын явц гэхэд 3-5 жилийн хугацаанд нь багтаах журмаар бөө мөргөлийн ерөнхий уг барихыг зөв гольдригоор нь оруулах хэрэгтэй шүү дээ.
    Ер нь ямар ч нөхцөлд бөөгийнхөө болон жирийн нөхцөлд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байх үедээ зөв ёс суртахуунтай бөө хүн өөрийнхөө хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар ханддаж чаддаг байх ёстой. Бөө хүний ёс суртахуун хүсэл зоригийн хэм хэмжээнд нөхцөлдөж байдаг. Тийнхүү бөө хүний хүсэл зоригийн илэрхийлэл нь ёс суртахууны ба субьектив үйлдэлдээ байхаас гадна өөрийнхөө бөөгийн үйл ажиллагаанд явагдаж буй зорилгоо биелүүлж байгаа явдал бол субьектив талын чанараа хадгалагдаж байгаа шүү дээ. Иймээс бөө хүн нь ёс суртахууныхаа салбарт хүчирхийллийн нөхцлийг бүрдүүлж болохгүй. Яагаад гэвэл, бөөгийн болон жирийн нөхцөлд явагдаж буй үйл ажиллагаандаа зөв ухамсрын хэлбэр оршиж байх бөгөөд сүсэгтэн олон түмний харилцаа нь нааштай зөв хандлага тавих болно.
    Бөө хүний зан суртахууны хүрээнд бол субьектийн юу хийхээр төлөвлөж байгаагаа ухамсарлах мэдлэг, хүсэл зориг байх нь нэн чухал. Бөө хүний зан суртахуунт чанар оюун ухааны хэм хэмжээнд нь үндэслэн тодорхой үзэл санааны нөхцөл бүрдэх бөгөөд одоо амьдран буй иргэнийхээ нийгэмд тэгш бус байдал, бөө мөргөлийнхөө үйл ажиллагаанд ч гэсэн олон хуваагдмал үүсч бий болох зарчмыг ч үгүйсгээгүй.
    Үүнтэйгээ адил бөө хүний хэл соёлын уламжлалд ч гэсэн зан суртахуун гэсэн нэр томъёоллын утгаар уламжилж ирсэн учраас хамгийн эрхэм зарчмууд, харин бөө хүний ёс суртахуун нь зан байдлынхаа хувьд бол өвөг дээдсийнх нь түүхэн хувьсамтгай хэм хэмжээ юмаа гэж ойлгогдоно. Гэвч энэхүү үзэл нь одоогийн нөхцөлт байдлаар ёс суртахуун, зан суртахуун гэсэн ойлголтууд бол нэгэн адил утга агуулагдаж байгаа юм. Ер нь бөө хүн зан байдлынхаа хувьд ёс суртахууны хуульд захирагдах ёстой. Захирдагдаж байхын нөхцөлдөө ч гэсэн хуулиа эрхэмлэх нь чухал.
    Ийнхүү бөө хүн өөрийгөө хэт их дөвийлгөсөн талдаа орох юм бол бас л өрөөсгөл талтай болно. Тийм ч учраас бөөгийн байгууллагууд ба бөө болон иргэн бүхэн монголын улсынхаа үндсэн хуулийнхаа эрх, хэм хэмжээний дагуу хуулиа мөрдөж явах ёстой шүү дээ. Хуулиас гадуур ёс бусын зан араншин үүсгэх юм бол бөө хүн та олон түмнийхээ итгэл хайрыг хүлээж чадахгүйд хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
    Бөө хүн өөрөө өөртөө дүгнэлт хийж, зан суртахууныхаа тодорхойлолт хийж байх ёстой. Түүнээс гадна одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн тогтолцоон дахь янз бүрийн ёс суртахууны ертөнцөд бөө хүн өөрийгөө жишиж үзэх нь чухал. Яагаад гэвэл, бөө хүн өөрийгөө төлөвшүүлэх ёс суртахууны шинэ хэм хэмжээ, хууль дүрмийг сайн судлан өөрийнхөө нөхцөлт байдлаа боловсруулахад хүргэх байна. Ийм учраас одоогийн монголын нийгмийн тогтолцоон дахь байдалд шашны үйл явц ихээхэн газар авч байгаа юм. Үүний нэг нь бөө мөргөлийн үйл ажиллагаа хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд түгэн дэлгэрч байгаа учраас бөө хүн тухайн нөхцөл байдалдаа тохирсон жинхэнэ дүрэм боловсруулж үйлдэх чадвартай байх ба өөрийнхөө аливаа бөөгийнхөө үйл ажиллагаандаа ч гэсэн төлөвшсөн байх нь чухал ажээ. Өөрөөр хэлбэл, бөө хүний бөөгийн үйл ажиллагаан дахь цогц чадамжуудын нэг чухал зүйл бол ёс суртахууны хэм хэмжээндээ нийцсэн дүрмүүдийг боловсруулсныхаа үндсэн дээр түүнийгээ өдөр тутам дагаж мөрдөх чадвар л хэрэгтэй.
    Бөө хүний ёс суртахууны үүрэг:
    Бөө хүний ёс суртахуун нь бөөгийн үйл ажиллагааг хийж байх үедээ буюу жирийн нөхцөлд мөрдөж байх хоорондын холбоо уялдаа бүхий дараах үүргүүдийг өөрөө өөртөө дүгнэлт шинжилгээ хийснийхээ үндсэн дээр гүйцэтгэх нь:
    1. Бөө хүн дэлхийн орон орны ба монгол улсынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд ч гэсэн тухайн орны болон монгол улсын үндсэн хууль ба өөрийнхөө ёс суртахууны хуулийг зөв чиглэлээр ухамсарч байж л түүнийг дагаж мөрдөн, байгаль эх болон хүн төрөлхтнийг энэрэл хайрын дээдээр хүндэтгэж, өөрийнхөө нэр хүндийг өндөрт авч явах нь чухал.
    2. Бөө хүн бөөгийнхөө ба жирийн үйл ажиллагаанд зохицуулах үүрэг агуулагдана. Бөө хүн өөрийнхөө ёс суртахуунаар зохицуулах харилцаа маш өргөн бөгөөд тухайн нийгмийнхээ болон хувийн сонирхол, бөөгийнхөө үйлдлийг сайн үйлд чиглүүлэх ёстой. Яагаад гэвэл, ёс суртахууны зохицуулах зүйл нь бөө хүн ба сүсэгтэн олон түмний хоорондын харилцаа, нийгмийнхээ дотор бөө хүний зан араншин, биеэ авч явах байдал юм. Үүний зэрэгцээ, бөө хүн улс төр, шашныхаа нөхцөлд дам зохицуулагдана.
    3. Бөө хүн өөрсдийнхөө сурсан эрдмээ аль болохоор онол, практикийг зөв хослуулан боловсорсны үндсэн дээр бөөгийнхөө үйл ажиллагаандаа зөв чиглүүлэх ба бөөгийн сургалтыг ч гэсэн онол, арга зүйн аргачлалаар шавь нараа маш их чадварлаг арга барилаар сургаж байх ёстой. Тэгэхдээ шавь нараа өөрийнхөө онгод тэнгэртэйгээ ижилсүүлэх байдлаар хувцаслуулах, багаж хэрэгслийг нь ижилсүүлэх гэх мэт явцуу үзлийг бий болгохыг хориглох нь чухал. Яагаад гэвэл тухайн шинээр шавь болж байгаа бөө нарын өөрсдийнх нь асуудал учраас хүндэтгэлийн эрх хэм хэмжээг дээдлэх нь чухал шүү дээ.
    4. Бөө хүн бөөгийнхөө ба жирийн үйл ажиллагаанд бол хүмүүжлийн үүрэг гэж хүлээх байна. Бөө хүнийг нийгмийн тогтолцоон дахь хууль эрхийн хэм хэмжээг хүндэтгэн, өөрийгөө болон шавь, сүсэгтэн олон түмнээ зөв чиглэлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүргийг хүлээнэ. Иймээс бөө хүний хувийн ухамсар төлөвшихөд идэвхтэй өөрөө өөртөө хэр зэрэг мэдлэг боловсрол, улс төр, нийгмийнхээ дотор хэр зэрэг биеэ зөв авч явж байна гэдгээр одоогийн нийгмийнхээ тогтолцоонд амьдран буй түмэн олон чинь таныг үнэлэх болно. Бөө хүний ёс суртахууны мэдлэг боловсрол, хүмүүжлийн чиг хандлага нь бөөгийн ба жирийн үйл явцад ёс бус үйлдэл хийхээс сэргийлэх, ёс суртахууны төлөвшлийг хангах нь чухал.
    5. Бөө хүнд ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг гэж байна. Энэхүү нь бөө хүний нийгмийн тогтолцоон дахь харилцаанд ба хувийн ёс суртахууны ухамсрыг тусгах хэм хэмжээ, үзэл ойлголтуудыг илэрхийлэгдэнэ. Бөө хүний ёс суртахууны танин мэдэхүй нь ердийн болон онолын түвшнээр ялгаатай байна. Яагаад гэвэл, бөө хүний ёс суртахууны хувьсал түүний нийгмийнхээ тогтолцоондоо гүйцэтгэх үүрэг, зүй тогтлыг танин мэдэхэд ёс зүй онцгой үүрэгтэй салбар юм гэж ойлгох ёстой шүү дээ.
    6. Бөө хүний үнэлэмжийн үүрэг. Бөө хүн нийгмийнхээ тогтолцоонд амьдран буй үед өөрийгөө болон сүсэгтэн олон түмний зан байдал, ёс суртахууны хүмүүжилд үнэлгээ өгч байх нь чухал.
    Энэхүү утгаараа ч гэсэн бөө хүний чадварынхаа хэм хэмжээнд үнэлэмжийнхээ үүргийг гүйцэтгэх болно. Тийм учраас бөө хүн хаа хамаагүй иргэдтэй, шавь нартаа ёс бусын дарамтын зан үйлдлээр доромжлох, дарамтлах, өөрийгөө хэт дөвийлгөх, бөөгийн арга заслыг хийж байгаа үедээ ёсон бусын үйлдэл хийхийг аль болохоор хориглох нь чухал байна. Ийм учраас бүх бөөгийн байгууллагууд ч гэсэн анхааралдаа авч байх ёстой. Тухайлбал, ямарч ухамсаргүй зарим бөө нар би чаддаг, хараал хийж чадна, хүмүүн төрөлхтөнд ёсон бусын арга заслыг хийдэг асуудал мэр сэр бий. Энэхүү бөөгийнхөө арга заслуудыг тухайн иргэд, байгууллагуудад хийх нөхцөл бүрдэх үедээ хэт их мөнгөний хойноос явцуурхах нь нэр хүндийн асуудал учраас маш хүнд байдалд тулгарах болно.
    Бөөгийн байгууллагууд ба бөө хүний ёс суртахууны талаархи тодорхой хэм хэмжээний мэдээллийг улс орны болон төрийн ба төрийн бус байгууллагуудад, жирийн иргэдийн дунд ч гэсэн үзэл суртлын сурталчилгааг маш их зөв чиглэлтэй, зөв үндэслэлтэйгээр явуулж байх нь өнөө цагийн нийгмийн тогтолцоонд шаардагдаж байна.

    Бөө хүний ёс суртахууны үнэлэмж:
    Бөөгийн байгууллагууд ба бөө хүний үнэлэмжийн тогтолцоо нь тухайн нийгмийнхээ тогтолцоон дахь оюун санааны амьдралын бүхий л хэлбэрийг багтааасан байх бөгөөд тухайн бөөгийн байгууллагууд болон бөө хүний өөрийнх нь ёс суртахуун, гоо сайхан, үзэл санаа, сонирхлыг нэгтгэн илэрхийлдэг байна. Ёс зүйн тайлбар тольд “үнэлэмж нь субьектив ахуйн дотоод ертөнцийг зохион байгуулдаг эрхэмлэл, хүсэл эрмэлзэл, буян ба зорилго болно. Үнэлэмжийн эх сурвалж нь хэм хэмжээ юм” гэж тодорхойлжээ. Иймээс үндсэн агуулгаар бөө мөргөлийн хувьд бол бөөгийн ёс заншлийн гэж ангилагдана.
    Бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь тухайн нийгмийн байр суурь, мэргэжил боловсрол, хувийн зохион байгуулалт, соёл, шашин шүтлэг зэргээс гадна угсаатны сэтгэл зүйгээс ихээхэн хамаарагдана. Яагаад гэвэл, бөө хүний үнэлэмж бол зөвхөн өөрт тохирсон үнэлгээ бус, бас үнэлэгч субьект, үнэлэгдэгч объектыг бөө хүн өөртөө багтаадагт байна. Энэхүү бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь хэм хэмжээ, эрхэмлэл, итгэл үнэмшил, хорио цээр зэрэг олон элементүүдийг багтаадаг учраас субьектийн үйлдлийн итгэл үнэмшил, чиглэл болж байдагт оршино. Бөө хүний үнэлэмжийн объект нь бөөгийн ба жирийн үйл ажиллагааны үйлдэл мөн. Тийнхүү үйлдлээр дамжин хүсэл эрмэлзэл, зорилго, сонирхол, мэдрэмж зэрэг бөө хүний ёс суртахууны чанар илэрч гарч байх ёстой.
    Бөө хүний үнэлэмж нь угсаа гарвал, соёл боловсролын түвшин, нийгэмдээ хэрхэн харилцаж байгаа хандлага, бөө мөргөлийнхөө шүтлэг гэх мэт олон хүчин нөхцлөөс шалтгааалдаг. Яагаад гэвэл, бөө хүний үнэлэмж нь бусад үнэлэмжтэй харьцуулахад үүсэл, гарлын хувьд хамгийн эртний үнэлэмж байсан учраас удамшсан, удамшаагүй гэсэн нэр томъёоллоор маш их өргөн агуулгатай.
    Бөө хүний ёс суртахууны үнэлэмжийг агуулгаар нь зол жаргал, нигүүсэл, ашиг, үнэн, сайн гэх бөгөөд тодорхой нөхцөл дэх шинж тэмдгээрээ эерэг, сөрөг байх нь олонтой. Жишээлбэл, нигүүсэл-зовлон, ашиг тус- хор уршиг, аюултай-аюулгүй, үнэн-худал, сайн-муу гэх мэт. Түүнээс гадна бөө хүний үнэлэмж нь тухайн бөөгийн хэрэгцээ, сонирхлоор ихээхэн тодорхойлогдоно. Бөө хүний ёс суртахууны үнэлэмжийн нийгмийн ач холбогдолтой тал нь гэвэл тухайн бөө хүний эрхэмлэх зүйлс болно.
    Энэхүү шалгуур нь бөөгийн үйлдэл ба жирийн үед хийгдэх үйлдэл бол:
    v Үр дагавар
    v Сэтгэл ханамж
    v Зөв байгаа эсэх
    Бөө хүний ёс суртахууны эрхэмлэх зүйлүүд нь хэм хэмжээтэй бүхий агуулгатай бөгөөд сүсэгтэн хүмүүсийнхээ сайн сайхан, амьдралд нь болох ашигтай үр дагаврын төсөөллийг багтаасан суурь ойлголтууд юм л даа. Яагаад гэвэл, нөгөө талаар бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь бөө хүний нийгмийн болон хувийн сонирхлыг тодорхойлох арга хэрэгсэл шүү дээ. Ийм учраас субьектын уг чанараас шалтгаалах бөгөөд бөө хүн бүхний ёс суртахууны үнэлэмж нь харьцангуй байдагт байна. Бөө хүний үнэлэмж нь тухайн бөө хүний ёс суртахуунтай салшгүй холбоотой. Бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь байгаль ертөнцийг танин мэдүүлэх, зохицуулах, хүмүүжүүлэх, удирдан чиглүүлэх, өөрийн гэсэн ёс журмын хэм хэмжээт үүрэгтэй байна.
    Бөө хүний ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн зарчмууд:
    Тухайн нийгмийн тогтолцоон дахь байдлыг харгалзан засаг төрөөс хуульчлан гаргасанг хүлээн зөвшөөрсөн, өдөр тутам дагаж мөрдөх шаардлагуудын цогцыг мөрдөхийн тулд бөө хүний ёс суртахууны хэм хэмжээ гэнэ. Бөө хүн болон сүсэгтэн олон түмний нийгмийн харилцаанд ёс суртахууны үүднээс тавигдах шаардлага нь уроамшуулан дэмжсэн, зөвшөөрсөн, хориглосон, үгүйсгэсэн, сануулсан, анхааруулсан, хувь хүний ухамсарт түшиглэсэн итгэл зэргээс илэрч болно. Тийм учраас бөөгийн үйл ажиллагаан дахь ёс суртахууны хэм хэмжээг Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд түшиглэн хуульчлан гаргаж батлавал бөөгийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал болдог.

    Бөө хүний үндсэн зарчмууд:
    Бөөгийнхөө болон жирийн үйл ажиллагаагаа ёс горим, хэм хэмжээнд чиглүүлэх шаардлагыг бөө хүний ёс суртахууны зарчим гэнэ. Бөө хүний ёс суртахууны зарчмыг дараах нөхцөл байдлаар нь ангилна. Үүнд:
    v Бөө хүн өөрийн орчин ба дээд байгууллага, салбар, төвүүдийн эрх, үүрэг болон хэм хэмжээн дэх хууль дүрмийг хүндэтгэж байх
    v Бөө хүн бөөгийнхөө ба жирийн нөхцөлд ч тодорхой үйлдэлдээ төрт ёсоо, хуулиа дээдлэх
    v Бөө хүн бөөгийн үйл ажиллагааг хийж байгаа үедээ эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл санаа
    v Бөө хүн бөөгийн үйлдэл ба жирийн нөхцөлд байгаа үедээ хаа ч тохиолдол бүрт эв эеийг хүндэтгэн хичээх
    v Бөө хүн өөрийнхөө нинжин сэтгэл ба өглөгч сэтгэлтэй байх
    v Бөө хүн тухайн нийгмийнхээ тогтолцоон дахь нийт хүмүүн төрөлхтнийхээ нэр төр алдар хүндийг хайрлан хамгаалах
    v Бөөгийнхөө үйл ажиллагааг явуулж байх үедээ лус хангайгаа болон сүсэгтэн түмэн олондоо хичээнгүй, үнэнч шударга байх
    v Түмэн олонтойгоо хүнлэг энэрэнгүй хандаж байх
    v Бөөгийнхөө үйл ажиллагаандаа бөөгийн ба ардын уламжлалын ёс заншлийн дэг журмыг хатуу баримтлах зэрэг олон талт үйл ажиллагаандаа өдөр тутмын амьдралдаа хатуу мөрдлөг болгож байх хэрэгтэй.

    Бөө хүний өдөр тутмын бөөгийн ба жирийн үйлдэлдээ эрхэмлэж байх журмаас дурьдая:
    Ø Бөө хүн өөрийнхөө авъяас билгийг нээн илрүүлж, нийгмийнхээ тогтолцоондоо зөв байр суурьтай байх
    Ø Бөө хүн өөрийн бие бялдрыг хөгжүүлэхийн зэрэгцээ ялангуяа бөөгийн үйл ажиллагаанд холбоотой бясалгалыг өдөр тутам алгасалгүй хийж байх ба эрүүл ахуйн талаар анхаарч байх
    Ø Бөөс хүн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлэх, мэдээллийн төрөл бүрийн асуудалтай бүхнийг чадварлаг ашиглаж чаддаг байх
    Ø Бөө хүн өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмийнхээ орчиндоо тав тухтай, жаргалтай, шударга байлгахын тулд бөө мөргөлийнхөө үйл ажиллагаандаа чадварлаг харьцаж байх
    Ø Бөө хүн өөрөө өөргийгөө болон хүн ардынхаа төлөө явахаас гадна сүсэгтэн олон түмнийхээ айл гэрийн тэнгэрийг мандан бадруулж явахын төлөө эрхэмлэх
    Ø Бөө хүн үе удмынхаа ариун нандин онгод тэнгэрээ хүндлэж явах ба ахмадынхаа өмнө хүндэтгэлийн эрхтэй, хойч үедийнхээ өмнө тодорхой үүрэгтэй байх
    Ø Бөө хүн соёл иргэншилт хүн төрөлхтнийгөө хүндэтгэж, бусдаар хүндлүүлж баймааж нь хүнлэг бүрийг өөрийн гэж үүргээ хүлээх нь чухал.
    Ø Байгаль эхийн үр сад-Бид байгаль орчинтойгоо бөөгийн ба жирийн амьдралынхаа нөхцөлд зохицож, бөөгийнхөө үйл ажиллагаагаа хийнгээ байгалийнхаа хуульдаа захирагдаж байх ёстой гэсэн журмыг бүх амьдрах насаараа баримтлах.
    Тийнхүү дээрх бөө хүний нийтлэг бүхий ёс суртахууны зарчмуудаас гадна бөө хүн болон бөөгийн салбар, төвүүд нь өөрсдийнхөө эрх зүйн дагуу тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэхдээ тухайн орчин нөхцөлдөө тохирсон зарчмуудыг мөрдөж ч болох талтай.
    Бөө хүний ёс суртахууны хүмүүжил:
    Бөө хүний ёс суртахуунтай холбоотой дээрх хэм хэмжээ, зарчмын шалгуурт тэнцэх сайн бөө хүн ба иргэд бүхнийг төлөвшүүлэхийн тулд нийгмийн тогтолцоондоо тохирсон хүмүүжлийн янз бүрийн аргууд байх боловч тухайн бөө хүн болон салбар, төвүүд нь өөрсдийнхөө нөхцөлд тохируулан хэрэглэх нь зүйтэй. Энэхүү асуудал нь зөвхөн бөө хүн болон бөөгийн байгууллагуудтай холбоотой гүйцэтгэх ажил биш учраас нийгмийн бүх хүмүүс бүрийн хариуцлагатай холбоотой юм.
    Бөө хүний ёс суртахууны хүмүүжлийг бөөгийн ба жирийн үйлдэл бүрт өөрийн биеэр үлгэрлэх, бөөгийн арга заслын үеэр ч, хөдөлмөрөөр, соёл, аман зохиол, ном эрдмээр, бөөгийн болон ардын уламжлалт сургаалаар дамжуулан эзэмшүүлэх нь чухал.
    Түүнээс гадна ардын ёс заншил, билиг сургаал нь бөө хүний үйлдэл, сэтгэл, оюуныг зөв замд нь чиглүүлэх, ёс бусын буруу үйлдэл хийхээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст бөө хүний төлөвших үндэс суурь юм л даа.
    Бөө хүн өөртэйгээ, бусадтай, байгальтай, нийгэмтэй харьцах ёс суртахууны эрхэм чанарыг эзэмшүүлэх, ухамсарлуулах үйл ажиллагаа, тийнхүү үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэж тодорхойлно. Яагаад гэвэл, бөө хүний ёс суртахууны хүмүүжил нь байгаль болон хүн төрөлхтөнтэйгээ харьцах хоорондын харилцааг зохицуулаад ч төдийгүй бөө хүнийг төлөвшүүлэх, түүний хувийн ухамсар төлөвшихөд идэвхтэй нөхцлийг бүрэлдүүлж өгдөг байна. Ийнхүү ёс суртахууны хүмүүжлийн үр дүн бол:
    Ø Бөө хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Ийнхүү нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь, бөө хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
    Ø Бөө хүнд ёс суртахууны мэдрэмжээ зөв удирдах итгэл зүтгэлийн үнэмшилтэй болох ёстой.
    Ø Бөө хүн бөөгийнхөө үйл ажиллагааг хийж байх үед буюу жирийн нөхцөлд нийгмийн доторхи байгаль эх, хүн төрөлхтөнтэйгээ харьцаж буй харилцааны соёл, сайн сайхан бүхнийг амьдруулах арга засал, бусдыг манлайлах чадвар, биеэ зөв авч явах ёсонд суралцах зэрэг ихээхэн ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна.

    Иргэн бүхний бүхний баримталбал зохих төрийн хуулиудын хэм хэмжээ, түүнээс гадна сүсэгтэн олон түмний, ялангуяа бөө мөргөлийн нөхцөл дэх бөө хүний баримталбал зохих тухайн тодорхой бөө мөргөлийн хэм хэмжээний зэрэг байваас албадлагын үйлчилгээтэй байх нь тодорхой шүү дээ. Харин зарим нөхцөлд бөө хүнд тохиолдох ёс суртахууны хэм хэмжээнүүд албадлагын шинжгүй байх үе бий. Энэхүү нөхцлийг тухайн бөө хүний ёс суртахууны ухамсар л тодорхойлогдох бөгөөд ёс суртахуун бол хүмүүс хоорондын харилцааныхаа хэм хэмжээг тасралтгүй шинэчлэн бүтээхүй байх нь түүний мөн чанар л оршино.
    Бөө хүн болбоос өөрийгөө үнэлэх, бусдаар үнэлүүлэх, улмаар энэ хоёрт хоёуланд нь өртөх зэрэг ёс суртахууны үнэлгээний янз бүрийн хэв маягийн объект болж байх нь олонтаа. Жишээлбэл, бөө хүний нэр хүнд бол нэг юм уу, бүлэг хүмүүс, олон нийтийн байгууллагын зүгээс хүмүүс ба сүсэгтэн олон түмний итгэл үнэмшил, бишрэл, шүтлэгт болон зан араншингийн үйлдэлд нөлөөлөх замаар бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагааг нь бөө хүн өөртөө чиглүүлдэг арга, бөөгийнхөө ёс дэглэмдээ ч гэсэн тодорхой нэгэн хэлбэр мөн.
    Бөө хүний нэр хүнд бол итгэл, бишрэл, шүтлэг, эсвэл аргагүйдэх, айх, түүний дотор янз бүрийн хэл ам гарахаас сэтгэл тавгүйдэх гэх мэт зэрэг сэтгэл зүйн янз бүрийн хүчин зүйлийг ашиглан тогтох нөхцлийг бүрэлдүүлэх үе бий. Тийнхүү бөө мөргөлд бол дээд нэр хүндэт эхлэл нь тухайн бөөгийн дээд шүтээн нь онгодонд түшиглэсэн Мөнх тэнгэрийн хүчин гэж байдаг. Ер нь бөө хүний нэр хүнд бол шударга ба шударга биш, тайван ба хүчирхийллийн гэх мэт янз бүрийн арга замаар тогтохоос гадна энэ нь нэр сүрээр дамжин хэрэгждэг байна.
    Бөө хүн нэр сүр бол тухайн нөхцөл дэх нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүс, олон нийтийн байгууллагуудын өмнөх бөөгийнхөө үйл ажиллагаа, зан араншинд, мөн энэ талаархи цаашдынх нь хандлагад бусад холбогдох шинэ шавь бөө ба иргэд, сүсэгтэн олон түмний зүгээс л ёс суртахууны үнэлэлт, дүгнэлт өгдгийн үр дүн ба илэрхийллийн мөн чанартай холбоотойгоор оршино. Тухайн бөө хүн ба бөөгийн байгууллагууд ч гэсэн эерэг юм уу, сөрөг аль нэг нэр сүр бүхий байх нь бодитой юм уу, субъектив янз бүрийн шалтгаантай байж, улмаар энэ нь тэрхүү бөө хүн ба бөөгийн байгууллагын нэр хүндэд бас эерэгээр юм уу сөргөөр хүчтэй нөлөөлөх нөхцөл бүрэлддэг шүү дээ.
    Яагаад гэвэл, бөө хүний нэр хүнд бол ганц нэр сүрээс шалтгаалдаг биш шүү. Тухайн нийгмийн тогтолцоонд болж буй удирдах, шийдвэр гаргах албан байр сууринд буй бөө хүн ба бөөгийн байгууллагууд байваас сайн нэр сүр олж авч чадахгүй юм уу, түүнээ алдсан үед ч гэсэн нийгэмд амьдарч буй хүмүүсийн тархийг угаах, эсвэл хүч хэрэглэх юм уу, хэрэглэхээр заналхийлэх зэрэг арга хэрэгслүүдийг ашиглах үндсэн дээр бөө хүн нэр хүндээ харьяа иргэд ба байгууллагуудад албадан тогтоох нь ч байдаг.
    Бөө хүн ба бөөгийн байгууллага нь албадан нэр хүндийн зарим асуудал нь хүн амд эерэг ач холбогдолтой байдгийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Жишээлбэл байгалиа хамгаалах, газар лустайгаа зөв харьцах, бөөгийнхөө үйл ажиллагаагаа зөв гольдригоор нь үйлдлээ хийх, аливаа нөхцөл дэх гэмт хэрэгтэй тэмцэх зэрэгт бол албадлага, хүч хэрэглэх үйл ажиллагаа нь тийнхүү үйл ажиллагаануудын хууль-эрх зүйн үндсийг бүрдүүлсэн болон хэрэгжилтийг нь хангаж буй холбогдох бөө хүмүүс ба бөөгийн олон нийтийн байгууллагуудад сайн нэр сүр авчирах нь зүй ёсны хэрэг мөн.
    Бөө хүн нэр хүндээ зөв ойлгож, эзэмшиж, илэрхийлэх нь нэг талаар өөрийнх нь идэвхи, санаачлага, үйл ажиллагааных нь зайлшгүй үр дагавар юм уу, азтай тохиолдол зэргээс, нөгөө талаар нийгэм, төр, сүсэгтэн олон түмнийхээ хүрээллийнх нь нөлөө, нөхцөл байдлаас, өөрөөр хэлбэл объектив ба субъектив, зайлшгүй ба тохиолдол шинжтэй, азтай ба эзтэй янз бүрийн хүчин зүйлүүдээс ихээхэн хамаарна шүү дээ.
    Яагаад гэвэл, бөө хүний нэр хүнд аливаа амьдарч байгаа нийгэмдээ хамаарах ёстой байдаг бол нэр төр нь тухайн холбогдох бөө хүнд бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үедээ олж авсан сайн нэр сүрийнх нь хэм хэмжээ, далайцаар хэр зэрэг нөлөөлж байдгаар нь тодорхойлогддог юм.
    Түүнээс гадна нэр төр нь бөө хүн ба бөөгийн байгууллагад харилцан адилгүй үйлчилнэ шүү дээ. Тийм учраас одоогийн амьдран буй нийгмийнхээ дотор бөө хүн ба бөөөгийн байгууллагууд харъяалагдаж буй нийгэм, давхраа, язгуурынхаа нийгмийн байр суурь, эрх ашигт нийцсэн нэр төрөө илүү хайрлан хамгаалах ёс суртахуунтай л холбоотой асуудал шүү дээ. Жишээлбэл, өнөөгийн эрин зуунд амьдран буй нийгмийнхээ нөхцөлд бөө хүн өөрийгөө хэдэн үе удам дамжсан, олон шавь төрүүлсэн, юм болгоныг хийж чаддаг гэгчээр нэр төрөөрөө бахархаж, жирийн ард түмнийг доод давхрааныхан гэж хэмээн басамжлах, улмаар тухайн ард түмэнтэйгээ ёс зүйгүй харьцах, их биеэ тоосон, мэдлэг боловсролоор бага тийм бөө хүн нь нэр төрөө булингартуулна гэхээс биш сайн нэр төртэй болно гэдэг нь тийм ч амаргүй.
    Ер нь бөө хүн ба бөөгийн байгууллагууд нь аливаа нийгмийнхээ нөхцөл дэх бүх давхрааныхаа ард түмэнтэйгээ эв эе, найрамдалтай, элэгсэг дотно, бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагаандаа нэр төртэй, нийтлэг ёс суртахууныхаа хэм хэмжээгээ хүндлэн сахидаг байх нь хамгийн гол эрхэм зорилго мөн.
    Нэр хүндтэй бөө хүн ба бөөгийн байгууллага нь түмэн олноор хүрээлүүлснээр түмэнтаа хүндлүүлнэ, тэр боломжоороо түмэн олныхоо өмнө ихээхэн хариуцлага, итгэл найдварын хүлээх болно. Түмэн олноор хүндлүүлэхээс гадна бөө хүн ба бөөгийн байгууллага нь өөрсдийнхөө хүчинд итгэж, өөрсдөөрөө бахархаж явах ёстой юм. Түмэн олноос нэр хүнд, энэрэл хайраар хайрласан нөхцөлдөө өөрсдийнхөө алдар хүндийг буруугаар ашиглах, хариуцлагаа ухамсарлахгүй, бөөгийн ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагаандаа ажиллах эрч хүчээ сааруулах зэрэг нийтлэг бүхий дутагдлууд байдаг нь ёс суртахууны асуудалдаа хайнга ханддагийн илрэл мөн.
    Тийнхүү бусдыг манлайлахын тулд бөөгийнхөө ба жирийн нөхцөлдөө үнэнч шударга, урагш тэмүүлсэн эрч хүч, зөв шийдвэр гаргах чадвар, үр ашигтай удирдах, удирдуулах арга барилыг чадварлаг эзэмших нь чухал.
    Товч цувралыг: “Монгол туургатны Номт цагаан тэнгэр бөөгийн төв”-ийн тэргүүн, бөө судлаач, зайран С.Лхагважав.

  • Хийх ёстойгоо хийчихээд л энэ ертөнцөөс буцмаар байна

    “Монгол хүний оюуны ур чадвар
    дутуу үнэлэгдэж болохгүй”
    -Театрын нэрний тухайд чухам яагаад ийм нэр өгсөн юм бэ?
    -Театрын нэрийн хувьд “Live Theatre”. Урьд нь бид олон нэр өгч үзсэн. “Live” гэдэг үг нь амьд, шууд харьцаа гэсэн утга бүхий учир бид энэ нэрийг сонгож тогтсон. Хүмүүсийн дунд гадаад нэр өглөө гэсэн зүйл яригдаж байна лээ. Англи хэл бол дэлхийн хэл шүү дээ. Технологи өндөр хөгжиж буй, сошиал ертөнцөд энэ үгийг мэдэхгүй хүн ховор.
    -Танай театрын хувьд хамгийн анхны жүжиг шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
    -Театрынхаа нээлтийг хийх гэж байгаадаа бид бүхэн их баярлаж, сэтгэл догдолж байна.
    -Та уншигчдад маань театрынхаа уран бүтээлчдийг танилцуулаач?
    Театрын уран бүтээлчдийн хувьд бүгд мэргэжлийн, их дээд сургууль төгссөн, уран бүтээлч, жүжигчид байна. Үзэгчдэд хараахан танил болж амжаагүй, авьяаслаг, чадварлаг залуучууд байгаа. Бидний уран бүтээлийг ирж үзээд үзэгчид маань жүжигчдийн уран чадварыг үнэлэх биз ээ.
    Манай театр нь монголын бүх уран бүтээлчдийг хамрах боломжтой. Учир нь энэ бол хувийн театр. Нөгөөтэйгүүр бид өөр уран бүтээлчидтэй чөлөөтэй хамтарч ажиллах бодолтой байна. Тиймээс ч Монголын өнцөг булан бүрт байгаа авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нээлттэй.
    Мөн бид энэ театрыг анхнаасаа маш зөв зохион байгуулалттай байгаасай гэж хүссэн. Манай театр дотроо залуу уран бүтээлч, зохиолчдын “Үүдэл” гэж багтай. Шүүмж судлалын хэдэн залуучуудтай. Бидний жүжиг гарсны дараа мэргэжлийн талаасаа бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Үзэгчдийн сэтгэгдлээс арай өөр гэсэн үг. Тайз, зураг, хувцасны баг, уран бүтээлийн баг, удирдлагын баг, гадаад харилцааны багтай гэх мэтээр үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна даа.
    “Үзэгчид маань энэ театрыг гар дээрээ
    өлгийдөөд аваасай л гэж хүсч байна”
    -“Live Theatre Mongolia” хамт олны зорилго юу вэ?
    -Өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд гарцаагүй хошин шог, инээдмийн төрөл жанраас гадна амьд, үнэн бүтээлийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээ байна гэж манай залуучууд хоорондоо ярилцаад театраа байгуулья гэж зориглосон юм. Үзэгчид маань тодорхой хэмжээнд соёлтой болж. Урлагийн ямар төрөл жанрыг сонгох вэ гэдэг дээр сонголт хийх хэмжээний боловсролтой болсон байна. Тэр дундаа театрын жүжгийн, амьд харьцааны орон зай зайлшгүй үзэгчдэд үгүйлэгдэж байна. Ер нь бол монголд сэргэн мандалтын үе ирчихээд байна гэж хувьдаа бодоод байгаа. Тийм ч учраас уран бүтээлчид, үзэгчид маань бүгд зэрэг хөгжиж, өөрчлөлтийг монголд авчрах хэрэгтэй. Би учиргүй хувьсгалд уриалаад байгаа юм биш л дээ. Гэвч хувьсан өөрчлөлтөнд орохгүй бол дэлхий өнөөдөр хавтгай болчихсон, глобалчлагдаж байгаа ийм цаг үед хөгжлийг гүйцнэ гэдэг бэрх. Монгол хүний оюуны ур чадвар дутуу үнэлэгдэж болохгүй.
    -Магадгүй кино продакшн байж болох байсан шүү дээ. Яагаад заавал театр гэж?
    -Драм бол бүх урлагийн суурь. Бүх урлагийн төрөлд жүжигчний уран чадварын хичээл ордог. Тэгэхээр театр гэдэг бол хамгийн чухал суурь гэсэн үг юм. Гэхдээ театрт ч гэсэн хувьсал, өөрчлөлт хэрэгтэй байна. Театр шинэчлэгдэх, шинэ зүйлийг үзэгчдэд хүргэх зайлшгүй хэрэгцээтэй байна. Хувьсалаар л энэ цаг үетэй хөл нийлүүлэхгүй юм бол болохгүй. Үүгээр хуучнаа үгүйсгэж байгаа юм биш л дээ. Хуучнаас бид авах юмаа авна. Үлдэх нь тэртээ тэргүй үлдэнэ шүү дээ. Хуучингүй шинэ гэж үгүй. Тэгэхээр энэ ахмад үеэсээ залуу үедээ залгаа болж байгаа би өөрийнхөө хувьд хийх ёстой юмаа хийчихээд л энэ ертөнцөөс буцмаар байна. Үр, бүтээл хоёр л үлддэг хорвоо гэдэг дээ.
    -Тэгвэл нээлтийн жүжгийн тухайд? Яагаад заавал тус жүжгийг сонгох болсон юм бэ?
    -Би энэ театрын уран сайхны удирдаач гэж явдаг. Манай жүжгийн ерөнхий продюсер Б.Балжинням гэж залуу бий. Жүжгийн зохиолын хувьд авсртийн зохиолч П.Туриннигийн бүтээл “Хархны устгал” буюу орос хэлнээ “Үхэр оготны ав” гэж орчуулагдсан байдаг. Бид бүхэн “Устгал” нэрээр тайзнаа тавьж байна. П.Туринни зохиолчын бүтээлийг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, оюутнууд сайн мэдэх байх.
    Хүн яах гэж төрдөг юм бэ? Хорвоод яах гэж ирдэг юм бэ? Амьдралд үнэн шударга зүйл гэж байна уу, үгүй юу? гэдгийг л хамтдаа хайж, тэмтэрч, эндээс тодорхой хэмжээний гаргалгааг олж авах нь л энэ жүжгийг тавих болсон шалтгаан, үндсэн санаа юм. Жүжгээр өнөөдрийн нийгэмд байгаа бузар булай, муу муухай бүхнийг устгах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.
    Цохож дурьдахад одоогоос 23 жилийн өмнө 1995 онд Соёлын төв өргөөний тайзнаа Монголд анхны абсурд жүжиг гэж энэ жүжиг тоглогдож байсан түүхтэй. Тухайн үед жүжгийн найруулагчаар Ё.Алтангэрэл, гол дүрийн эрэгтэйд миний бие, гол дүрийн эмэгтэйд н.Долгор бид гурав хамтарч ажиллаж байсан. Тэр үедээ ганцхан удаа л тоглосон. Маркетинг, менежмент ч гэж байхгүй, сайн хөгжөөгүй байсан үе л дээ. Ёстой бид уран бүтээлийн эрч хүчээрээ, залуу халуун байсан учир зүтгээд л тоглож байсан санагддаг юм. Тухайн үед өрөнд ороод л тоглож байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана манай жүжгийг үзээд шүүмж бичиж байсан олзуурхууштай үйл явдал болж байлаа. Түүний шүүмжинд монголын тайзан дээр тавигдаж байгаа анхны абсурд жүжиг гэж тодотгосон байсан. Учир нь энэ жүжиг тухайн үед европд маш алдартай байсан. Жүжгийн агуулгыг үзэгчид ирээд үзвэл ярьснаас илүү сонирхолтой болов уу. Үзэгчид маань энэ театрыг гар дээрээ өлгийдөөд аваасай л гэж хүсч байна.
    -Театрын цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
    -Цаашдаа бид олон төрлийн бүтээлүүд туурвих бодолтой байна. Эмгэнэлт, инээдэм, туульсын драмын жүжгүүд тавих болно. Олон улсын театрын уралдаант тэмцээнүүдэд уран бүтээлээ сойх зэрэг олон төлөвлөгөө манай театрынханд байна. Бидний эхлүүлж буй үйл хэрэгт сайн муугийн асуудал яригдах л байх. Сайнтай муутай байж л аливаа юм үнэн оршдог.
    -Өнөөдөр драмын урлагийн чиг хандлага хаашаа чиглэж байна гэж та бодож байна?
    -Улаанбаатарт өнөөдөр драмын жүжиг тавьж байгаа ганцхан театр байна. Театрын уран бүтээлч хүний хувьд би сэтгэл дундуур явдаг. Мэдээж хангалтгүй. Хангалтгүй учраас л өнөөдөр энэ театрыг үүсгэн байгуулсан.Бөөсөө арилгахгүйгээр бид хөгжлийн тухай ярьж болохгүй. Адгууслаг шинжээ хадгалаад, адгууслаг шинжнээсээ салахгүйгээр бид хотжихгүй. Тийм учраас л өнөөдрийн театрын урлагийн түвшин ямар байна вэ гэдгийг дүгнэж ярих биш хийж л харуулья гэж бодож, зорьсон юм. Хийснээс минь хүмүүс миний үгийг сонсоод, хийснээс минь хүмүүс намайг ойлгоосой гэж хүсэж байна. Миний бодол санаа, бүгд уран бүтээлд маань шингээстэй байгаа. Үзэгчдийн гоо зүй, театрын боловсролд дусал ч атугай нэмэр оруулж байвал бидний ажил бүтлээ л гэсэн үг. Цаашид би өөрөө ч гэсэн тайзан дээрээ дүр бүтээнэ.
    -Та театрын үнэнч үзэгчиддээ хандаж юу гэж хэлмээр байна?
    -Театр бол хүний сэтгэлийг ариусгагч. Энэ их бухимдалтай, зүг чигээ алдчихаад байгаа нийгэм цэгцтэй байгаасай гэж би хүсдэг. Тийм байхын тулд хүн өөрөөсөө эхлэх ёстой. Бүгд өөрсдийнхөө үзэл бодлыг нэг нэгэндээ тулгахгүйгээр амьдрарч чадвал амьдрал энгийн. Гэхдээ тэгэхгүй байгаа учир л амьдралд зөрчил, мөргөлдөөн, тэмцэл гараад эхэлдэг. Тиймээс л хүмүүс театрт ирж сэтгэлээ ариусгадаг байгаасай, театраас сэтгэлийн гоо сайхныг мэдэрч, сэтгэлийн дутуу, дундуур байгаа бүхнээ дүүргэж аваасай л гэж хүсч байна. Театр амьд учраас хүчтэй. Тийм хүчтэй байдаг болохоор л бид бүхэн театрт дурладаг шүү дээ.
    Н.Даваасүрэн