Category: Үндэсний соёл, зан үйл
-
Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?1
Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ.Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм. -
“Тэнгэр шиг бай” МУГЖ Т.Ариунаагийн тоглолт боллоо.
Гэхдээ тоглолтын хувьд гэрэл, хөгжим, бүжиг, лазeр гээд үнэн саак байлаа. Маш их хөдөлмөр зарцуулсан, маш том баг ажилуулсан, шинэлэг өнгө төрхтэй хийх гэсэн санааг зориуд магтан бичмээр санагдлаа. Т.Ариунаагийн дайчин, урлагийн төлөө гэсэн, нарийн мэдрэмжтэйг бахдан харж суулаа.
Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн нөхөр, Ноёд группын захирал Г.Буяндорж тайзнаа гарч ирэн эхнэртээ сюрприз барьж тэд хамдтаа бүжиглэж дууллаа.
Хамгийн гол нь бүх дуугаа шинэ, цоглог найруулгаар дуулсан нь үнэн тасархай байлаа. Дуучин Ариунаагийн тоглолтыг үзээд үнэхээр биширлээ. Их сайхан тоглолт үзүүлсэн дуучиндаа маш их талархаж улам их амжилтыг хүсье. -
Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ
Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ. -
САНЗАЙН АМ
1910-аад оны үед юм дагуу. Хүрээнд “чөтгөр” Санжаа гэдэг нэгэн эрдэмт оточ байж. Тэрээр Шүүх яамны хахууль хээл авдаг, зальхай харгис нэгэн түшмэлд хөлд нь зүү тавьжээ. Гэтэл өнөөх түшмэл ямар хахууль хэнээс авч байсан, хэн гэдэг хүнийг хилсээр хохироож байснаа хашгирч орилон ярьдаг солиот нэгэн болчихож.
Бас Хүрээний шоронгийн хянагч, тахар байгаад хахууль хээл авч, өгч тушаал дэвшин баяжсан нэг нөхөрт 2 ширхэг үрэл өгч. Тэгсэн нөгөө нөхөр цадахаа мэдэхгүй хоол иддэг болж доошоо байнга чацга гүйлгэн эцэстээ турж эцэн нүд аньжээ. Гэр орон нь ч хоосорч.
Хүрээний оточ нэртэй хүн амьтны мууг үзэх дуртай, атаач хорон зантай нэгэн ламд тан өгөөд маажуур өвчин тусгачихаж. Өнөө ламын хамаг бие нь халуу шатан загатнаж, хүнээр буюу өөрөө бүх биеэ маажуулан урж улаа нэлий болсон амьтан суудаг болсон гэдэг. Энэ Санжаа гэдэг хүний нэрээр Санзайн ам нэрлэгдсэн гэдэг шүү. -
“Алтан ордны үйсэн дээрх бичээс”
Мөн эх эдэ бэн-үн хэмээж буйг эрдэмт эд зурлага баларсан байсан учраас, эбэсүн /өвс/ гэсэн үг тайлсныг ёсоор баримтлана.
Эхийн үг:
Өвчүүний чинь үцэнүүдмэл алт болоосой
Эмгэг зовлон бүү таараг !эгүүндээд чага аминь!
Товчийн чинь үс хэн тун алтан болоосой хэмээлээ.
Готгор адад бүү золго, чагаа минь
Тэргүүн чинь үсэн дэлхий алтан болоосой хэмээлээ.
Энэ зохиол нь хөдөлмөрчин ардыг төлөөлсөн байдаг.Үүнийг 13 дугаар зууны “Уянгат дуулал” гэдэг. Анх булшнаас олсон бөгөөд бийр янтай олдсон нь бичээч хүний булш байсан гэж тодорхойлжээ. Нийт 25 хуудастай, 19 хуудас нь 2 талдаа, 6 хуудас нь нэг талдаа бичигтэй ба 13 нүүр нь монгол бичгээр, үлдсэ нь дөрвөлжин бичгээр бичжээ. Эрдэмтдийн мэдэж байгаагаар 1920-н хэдэн онд монголын голын хөндийд нэгэн булшнаас монгол бичигтэй төстэй бичиг бүхий үйсэн номолдсныг үрэгдүүлсэн байдаг.
Мөн 1970-аад оны үед үйсэн дээр бичсэн монголын хууль зүйн бичиг дурсгал олсноо эрдэмтэн Х.Пэрлээ судлан нийтлүүлжээ. Энэ бүхнээс үзэхэд монголчууд үйсэн дээр бичдэг эртний уламжлалтай байжээ. Зохиолд дөрвөлжин үсгээр бичсэн үгс байгаагаас хөөн үзвэл зохиолыг Хубилай хааны зарлигаар 1269 онд дөрвөлжин үсгийг зохиосноос хойш бичсэн байна. Уг зохиол нь эх хүү хоёрын харилцаа дуу хэлбэртэй эл зохиолыг харь холоос эхээ санасан хүү нь зохион дуулсан гэж үздэг. Энэ зохиол нь алс хол хүний нутгаас олдсон нь учиртай бизээ. Эзний зарлигаар дайнд мордсон цэрэг эр, гэр орон эцэг эхээ мөрөөдөн, эх нутгаа эргэн харахыг хүсэн дуулжээ. Түүнийг үдэж мордуулсан эх нь хүүгээ амар мэнд явахыг ерөөн хариу дуулна. Жинхэнэ хөдөлмөрчин малчин ард бол хаад ноёдыг үүсгэсэн булаан эзлэх дайныг талархахгүй харин орон нутагтаа малаа маллаж, энх амгалан аж төрхөөр хүсч байсан нь эл зохиолоос харагдаж байна. Өөрөөр хэлбэл Эзэрхэг ноёд энгийн ард хоёрын эрх ашгийг өөрөөр байсныг үзүүлсэн байдаг.
2012-01-09 11:36:00
Мэдээ оруулсан: Л. Номинчулуу -
Буриад ястаны түүхийн тухай
Эдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжин орж байв. 1643 онд Курбат Иванөв гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдахаар явжээ. 1644 онд мөнөөх Курбат Иванөв Амар орчмын нутгийн Брацкийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдсэн байна. Ингээд Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай Брацкийн хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг 3 удаа бvслэв. Сvvлчийн бvслэн хаах ажиллагаанд 2000 хvртэл хvн оролцжээ. Бvслэлт нь тодорхой амжилт олоогvй байна. Энэ бослого гарах шалтгаан нь тэр жилvvдэд Енисэйскээс мөнгө болон мөнгөний уурхайн газрын тухай янз бvрийн мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесникөв Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесникөв Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг хийсэн зэрлэг дээрэм тонуулаараа тэдний эсэргvvцлийг хvргэжээ. 1645 онд Колесникөв дахин замд гарч дээрэм тонуул хийсээр явж Байгал нуур хvрээд баруун талд нь өвөлжихөөр шийдэж замдаа тэр Куд болон Ангар мөрний орчмийн хvмvvсийг дээрэмдсэн мэдээ бий. Оросын казах цэргvvд худалдаачид, хожим нь тvшмэдvvд олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэгт цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлого явуулжээ. Ар Монголын ноёд Буриад-Мөнгөлын газар нутгыг хаант орос тvрэмгийлэн эзлэх санаархлыг зvгээр харж суусангvй. 1688-1689 оны хооронд Тvшээт хан Чахундорж цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд довтолсон нь Ар Монгол, Оросын харилцааг ихээхэн хурцатгажээ. Тэр vед бие даасан овгуудын хооронд эвсэлдэн тохирсон хөдөлгөөн ч vгvй, бvриад ноёд тvшмэд сайд нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvЙ байв. Ноёд тус бvрийн хувийн эрх ашиг, өөрийн овог угсааны амгалан байдал, эрх ашгийг хангаж байх vvднээс vйл ажиллагаагаа явуулж байжээ. Нэг хэсэг буриад овог нь Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн харгис тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросуудад дэмжлэг vзvvлж байсан ажээ. Хаант Орос, Манж Чин улс өөрсдийнхөө эзлэн тvрэмгийлэх бодлогодоо Ар Монгол, Зvvнгарын хаант улсын зөрөлдөөныг ашиглан нэгээр нь нөгөөг цохиулах башир арга хэрэглэж байснаас Буриад Монгол, Ар Монголыг харьцангуй амархан эзэлжээ.
Хэвчvv (Нэрчv)-гийн 1689 оны гэрээгээр Манж, Орос хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж нар Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг шууд хориглох бодлого явуулж байв. 1727 онд Тvшээт ханаас хvрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн ханд хvсэн мэдvvлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хvмvvсийг хил давуулахгvЙ байх зарлиг буулгажээ. 1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Оросын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багцан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ноогдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байлаа ч гэсэн албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvЙ байлаа. Тиймээс орон нутгийн захиргаа дарамт vзvvлж байв. Хаант Оросоос буриадын дотор засаг захиргааны өөрчлөлт хийж “Тал нутгийн Дум” хэмээх орос захиргаатай болсон бөгөөд 1885 онд “Волость” гэдэг захиргааны нэгжид харьяалуулжээ. Зарим газарт буриад-өрөсын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа хээл хахууль авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Сибирийн захиргаа 1635 онд төвдөө өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэрэг аван буриад гасар Лена голын эх өөд Она голын адагт урьд өмнө улсын алба төлж байгаагvЙ, буриад зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар очиход эдгээр буриад зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив, гэтэл Петр нөхдийн хамт 3 хоног бvслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийн хамт тэдгээр буриадыг элдэв арга мэх хэрэглэн уван цуван зодож алсан хvний тоо 90 хvрэв…” гэжээ. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, алба татвараар дарж тэсэхvйеэ бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард тvмэн Москва, Санкт Петербvргт овгийн элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар шороог хамгаалах талаар асуудал тавьж байлаа. 20-р зууны эхээр буриад нь хаант Оросын харьяат буурай олон ястны нэгэн адил vндэсний болон нийгмийн дарлалд нэрвэгдсэн цөөнх угсаатны нэг болжээ. Энэ бvх байдлаас зугатаж, шилжин нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. Тухайлбал 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Бvриад Орост нэгдэж дагаар орсон vйл явц маш ээдрээтэй бөгөөд зөрчилтэй vчир энэ асуудлыг авч vзэхдээ баримт материалд тулгуурлан vзэхээс гадна 17 зууны дунд vед Байгаль орчмын нутагт бvрэлдсэн нөхцөл байдал болон буриад овгууд, монгол ноёд, Оросын улс төрийн бодлого, тvvнийгээ хэрэгжvvлж байсан арга зэргийг нэг бvрчлэн харгалзан vзэх шаардлагатай. Мөн буриад нэгдсэн төр тогтоогvй, тэдгээрийн тархай бутархай байдал нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Буриад овгууд сайн дураараа Оросын харьяанд орсон гэдэг ганц утгаар авч vзвэл өрөөсгөл болно. Ногоотэйгvvр 17 зууны vед буриад нутагт оросуудтай хаа сайгvй мөргөлдөж зэвсгийн хvчээр эсэргvvцэж байсан ба тэд бvх буриадvvдыг зөвхөн хvчээр харьяалуулсан гэвэл бас алдаатай болох юм. Буриадын залуу тvvхч, эрдэмтэд “Истөрия Бурятий в вопросах и отвэтах” хэмээх номондоо: Байгаль нуурын ар өврөөр нутаглах овог аймгийн дотор нэгдсэн нэг vндэстэн гэж байгаагvй бөгөөд тус бvрдээ өөрийн хэл зан заншил, ахуй амьдралын өвөрмөц онцлогтой vндэстэн ястан суурьшиж байв. Энд монгол хэлтэн Монгол угсааны овог аймгаас гадна мөн тvрэг хэлтэн, соёд, тофалар, якут нар олноороо амьдарч байсан. Харин буриад нь Орост нэгдсэнээр цаашдаа аж ахуй соёл хийгээд буриадын ард тvмний нийгмийн байгууллыг хөгжvvлэхэд тvлхэц болсон. Ногоотэйгvvр Орос улисад нэгдсэний дараа Байгал нуурын ар өврийн өргөн уудам нутаг Монголоос тусгаарлаж, Оросын засаг захиргаа улс төрийн тогтолцооны ноёрхол бий болох тэр vед буриад угсаатан нэгдэж эхэлсэн билээ. Энэ vйл явц vндэсний биеэ даасан ухамсрыг бэхжvvлж “Буриад” vгсааг бvрэлдvvлжээ. Буриад угсааны бvрэлдэхvvнд суугуул буриад монгол аймгаас гадна бусад халх-монгол, ойрд, тvрэг, тунгусын бvлэг орсныг тэмдэглэх хэрэгтэй гэж бичжээ. Өрөс улсад нэгдсэнээр буриадад нийгмийн ялгавар хvчтэй болсон юм. Буриад vндэстний нэгдсэн төвтэй өөрийн бvрэн эрх гэж байсангvй, нэг талаас хаант засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байснаар Дорнод-Сибирийн нутаг засаг захиргааны хатуу хяналтанд оржээ. 19 зууны эцэс 20 зууны эхэн vе гэхэд Буриад нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хамгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Эдийн засгийн хоцрогдлын нэг гол шалтгаан бол зах хязгаар нутгыг хөгжvvлэхийг vл тоомсорлож байсан хаант засгийн дарангуйлах бодлогын илрэл юм. Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрийн аль vржил сжим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч олон мянган өрх орос тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалын болон газрын хөрсөн доорх баялгыг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Буриадын vндэсний уламжлалт соёл хvнд байдалд орж, хаант засгийн газар тvvний хөгжилд саад хийж байв. Империализмын vед хаант засгийн vндэсний дарангуйллын бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрийн болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvЙ vлдсэн газрыг улсын сангын газар болгохоор шийдвэрлэжээ. Ногоотэйгvvр шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар хадагдах, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бөдлөгө байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. Yvний улмаас 1902-1903 оны хооронд буриад-мөнгөлчvvд эсэргvvцэн босч цагдаа нар болон тариачидтай мөргөлдөн, хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ хөдөлгөөн эсэргvvцлийг харгислан дарснаас олон буриад-мөнгөлчvvд ар Монголд зугатан зайлжээ. Yvний сацуу дэлхийн 1-р дайнд зориулсан цэрэг татлага, хvнс нийлvvлэг ард тvмний нуруун дээр асар их ачаа vvрvvлжээ. Энэ бvхниг эсэргvvцсэн буриадvvд бас Ар Монгол руу бөөн бөөнөөрөө зугтах бас нэг шалтаг болжээ. Ийнхvv хаант засгийнхан Сибирийн олон vндэстний малчин, тариачин, ардын дунд байр сууриа бэхжvvлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ оросчлох бодлого явуулж байсан бөлгөө. Хаант засгийн газар оросчлох бодлого, газрын шинэтгэл, аж ахуйн бvтэц, нутаг дэвсгэрийн засаг захиргаа, удирдлагын арга барил гэх мэт буриадын ард тvмнийг оршин тогтноход хэрэгтэй дэвшилтэт хэд хэдэн хандалтыг хэрэгжvvлж байсан ч vндэстнийг уусгах, амьдралын уламжлалт хэвшил, оюун санаа, соёлын талаар дарангуйлж байлаа. Энэ бvхнийг бvр Оросын анхны хувьсгалын vеэс буриадын vндэсний шинэ сэхээтнvvд ухамсарлаж, өөрийн ард тvмний vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлж иржээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн анх гарахад тэргvvнд нь буриадын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид орж байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх чухал шат 1905 онд болсон Эрхvvгийн гvбэрн болон Байгалын арын (Забайкальск) мужийн буриад хvн амын их хурал юм. Их хурлаар өөртөө засах болон газрын асуудал vндэсний соёлыг хөгжvvлэхтэй холбогдсон ардчилсан хэд хэдэн асуудлыг дэвшvvлсэн байна. Энэ хvрал буриадын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх улс төрийн янз бvрийн бvлгийн тэмцлийг тодорхой харуулж байв. Дорнод Буриадад “хуучин думынхан” болон “Буриадын дэвшилт нам” хэмээх хоёр байгууллага сөргөлдөн зогсож байлаа. Эхний бvлэг (Э.Вамбөциренөв болон бусад) 1900-1901 оны хуулийн эсрэг vрьдын 1822 оны дvрэм журмыг хамгаалан vг хэлжээ. Тэд, vндсэндээ шинэ хvvль дvрэм хэрэгжvvлснээр засгаас гадуурхагдаж буй талын язгууртнуудын эрх ашгыг хөндөж байсан юм. Хоёр дахь бvлэг голдуу отгийн шинээр vvссэн хөрөнгөтөн буриад сэхээтнvvдийн төлөөлөгчид болох хамба лам тэргvvтэй (Ч.Ирелтvев, Г.Цибиков, Г.Д.Очиров болон бусад) ламын шашны санваартнуудын хэсгээс бvрэлдэж байв. Хурал дээр мөн либерал vндэсний vзэлтнvvд (А.Михайлов болон бусад) “оросжуулагчид” (С.Пирожков болон бусад) гэсэн хоёр урсгал vvсчээ. Эдгээр бvлгээс гадна vндэсний хөдөлгөөнд ардчилсан сэхээтнvvдээр толгойлуулсан “зvvн” жигvvрийнхэн бvрэлджээ. Энэ бол өөрсдийгөө “народникууд” гэж нэрлэсэн социалистvvд байлаа. Тэд нар буриадын тариачид хөдөлмөрчгдийн эрх ашгийг илэрхийлж байв. Энэ жигvvрийн төлгөйлөгчид нь Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агван Доржиев, Г.ТС.Цибиков нар юм. Агван Доржиев бол бурхны (буддын) шашны томоохон сургаалтан, шинэтгэгч, диплөматч бөгөөд бусад нь нэртэй эрдэмтэд соён гийгvvлэгчид, нийгмийн зvтгэлтнvvд билээ. Буриадын народникууд нийгмийн хурц зөрчлийг газрыг тэгшитгэн хуваарилах хийгээд хөрөнгийн дагуу алба ноогдуулах замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэж байлаа. Буриадын народникуудын vзэл сурталд шашны асуудал гол абир эзэлж байв. Байгалын арын нутагт (Забайкальск) буй дацангууд зөвхөн шашны vйл ажиллагаа явуулаад зогсохгvЙ боловсрол, ном хэвлэл, дvрслэх урлагын төв бөлж байсан юм. Шарын шашны (ламайзм) ёс горим, дэг жаягаар буриадvvд өдөр тутмынхаа амьдралын бараг бvхий талыг зохицуулж иржээ. Бурхны шашин зөвхөн vндэсний соёлын салшгvЙ хэсэг төдийгvЙ vндэсний эв нэгдлийн гол хvчин зvйл болно гэж народникууд шашны уламжлалыг авч vзжээ. Буриадvvд бvрэн эрхт нутаг дэвсгэрийн vндсэн дээр нэгдэхээсээ илvv шашны эв нэгдлийн далбаан доор нэгдэх нь хамаагvЙ хялбар гэж тэд vзэж байлаа. Ж.Цэвээн (1880-1937), Базар Барадин (1878-1937), Агван Доржиев (1853-1938) нар шашныг буриадын vндэстний соёлын сэргэн мандалтын гол хэрэгсэл болно гэдэгт итгэж байсан юм. Тэдний энэхvv санааг олон тvмэн дэмжин хvлээн авчээ. Иймээс 20 зууны эхний жилvvдэд баруун буриадуудын дунд бурхны шашинд шилжих давалгаа өнгөрч, шинээр сvм дуган, дацан барих барилгын ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнvvлжээ. Улмаар тэд Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад бурхны шашны сургаалыг дэлгэрvvлэх, мөнгөл-бvриад хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvлд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриадын олон нийтэд өлгөх зэрэг шаардлага тавьж байлаа. Шашны тухай асуудал ”баруунтныхан” болон народникчуудын хоорондын ширvvн зөрчлийн гол шалтгаан болж байсан юм. Эхнийх нь капиталист хөгжлийн vед буриадын ард тvмний нийгэм соёлын сэргэн мандалтын харьцаанд өөрийн гутрангуй vзлээ нуухгvй байхад, нөгөө хэсэг нь Сибирийн ард тvмний vндэсний соёл болоод ахуйн онцлогын капитализм хvчээр устгаж чадахгvй гэж vзэж байв. Хэрвээ бурхны шашин Байгалийн арын (Забайкальск) нутгийн буриадуудын уламжлалт шашин байсан бол Эрхvv мужийн уламжлалт шаахин нь бөө мөргөл байлаа. Yvнээс гадна Эрхvv мужид vнэн алдартны шашинд оруулах явц нилээд гvнзгийрч, буриадуудын оюуны болоод ахуйн амьдралд vлэмж өөрчлөлт оржээ.
Дорны билигт яруу найрагч, торгомсог уянгын хаан Бэгзийн Явуухулан
Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. Тэрбээр 1955 онд Би чамд хайртай шүлгээ, 1957 онд Туулын урсгал шөнөдөө сайхансан, 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ туурвисан байна. Явуухулан 1964 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж, 1970 онд Тэхийн зогсоол, 1972 онд Вансэмбэрүү, 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ, 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь-хүлэг минь шүлгээ, 1978 онд Улаанбаатар шүлгээ тус тус туурвисан нь уншигч олны хүртээл болж, талархлыг хүлээсэн байна.
Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж, “Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна. Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна”… хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж,
Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна”… хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэхийг дүрслэхдээ, өтөлсөн янгир насны туйлд хүрээд, өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдлом учрал, амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж, ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж, амьд ертөнц тэр аяараа оршиж буйг яруу сайхан шүлэглэсэн байна. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж, “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж, “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэм дүрсэлсэн байна. Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ.
Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж, өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакова, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Түүнчлэн энэтхэг, этиоп, кубаар энх тайвны элчээр аялан явж, олон сайхан шүлгээ туурвижээ. Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байжээ. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлэг юм. Дуулим хорвоод төрсөн минь учиртай хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм. Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!..хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаардцаг тийм он жилүүд байлаа.
Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хурээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайснуудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээллүүлж байжээ. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг, Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж, түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна.
Тэрбээр ийнхүү 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд, өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм. XX зууны монголын сод яруу найрагч Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогсож, монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
Шийрэвдорж Насанбат
Дорны билигт яруу найрагч, торгомсог уянгын хаан Бэгзийн Явуухулан
Бэгзийн Явуухулан /1929-1982/ Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрж өсөөд, 1948 онд Санхүүгийн сургууль төгсч, нийслэл хотод суух болсон тэр жилээ хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн, Улаанбаатар хот руу нүүсэн гэдэг. Санхүүгийн сургуулийн оюутан байхдаа буюу 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд, Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одсон байна. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. Тэрбээр 1955 онд Би чамд хайртай шүлгээ, 1957 онд Туулын урсгал шөнөдөө сайхансан, 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ туурвисан байна. Явуухулан 1964 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж, 1970 онд Тэхийн зогсоол, 1972 онд Вансэмбэрүү, 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ, 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь-хүлэг минь шүлгээ, 1978 онд Улаанбаатар шүлгээ тус тус туурвисан нь уншигч олны хүртээл болж, талархлыг хүлээсэн байна.