БНСУ-д болсон Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гран при шагналыг монгол залуу хүртжээ.
Манай тамирчид харвааны төрөл бүрт алт, мөнгө, хүрэл медаль авч, “Хан Монгол” морьтон холбооны Э.Эрдэнэ Гран при шагналыг авжээ.
Ямар ч атугай энэ домогт юм мэдэх хашир туршлагатай өтгөс өвгөдийн мэдлэг, амьдралын их туршлагын их ач тус зөвхөн хувь хүн ураг төрлийн дотор төдийгүй улс гүрний мөхлийг аврах ачтай юм шүү гэдэг гүнзгий санааг өгүүлжээ.
Эзэн Чингэс хаан хүний насан хутгийг мөнхрүүлж болох эсэх талаар нангиадын мэргэн түшмэлээс асуухад “хүнийг мөнхрүүлж чадахгүй ч урт наслуулах арга буй” хэмээн өгүүлдэг.
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс өтгөс өвгөдөө урт удаан наслуулж амьдралын агуу их туршлага, хуримтлуулсан их мэдлэгийг нь хойч үедээ өвлүүлсээр иржээ. Энэ бол хүн төрөлхтний олон мянган жилийн турш хуримтлуулсан амьдралын их жам ёсны нарийн нандин ёсны нэг юм. Бидний монголчуудын хувьд 50 гаруй наслах үеэс идэр залуугийн эрч хүч нь буурч өтөл нас руу өнгийх шинж тэмдэг илэрч эхэлдэг бололтой. Чухам энэ л үеэс идээ ундаа, явдал мөрийнхөө дэгийг айхтар бодож уруу өнхрөх чулуу мэт өтөл насны буурах эрчийг сааруулах элдэв аргыг эзэмших хэрэгтэй. Ингэж чадвал ажлын эрч хүч, өнгө чалх 15-20 жил онц ихээр алдагдахгүй хэвээр хадгалагдах бололцоо бий.
Биеэ тордож, ажил амьдралынхаа өөртөө тохирсон дэгийг зөв тогтоон чандлан сахих хэрэгтэй. Гэхдээ тавь хүрээд л биеэ чагнаад бай гэсэн үг огт биш. Монгол ардын зүйр үгэнд: “Тавь хүрээд тавьж уу Жар хүрээд жаргаж уу” хэмээн энэ насны хүний архи сархадыг тааруулан хэрэглэж болохыг таалсан байх нь хүний нас, бие махбодын хувиралттай уялдуулан хэлсэн үг мэт санагдана. Учир нь архи гэдэг идээ бол халуун чанартай тул тавь жаран насны үеэс хүний ходоодны гал илч буурч ялангуяа өвлийн цагт нас ахисан хүнд хүйтнээр хөлөлсөн өвчин эмгэг нүүрлэх тохиолдол элбэг байх үүднээс энэ насны хүмүүст бүлээцүүлэх, шимжүүлэх зорилгоор архи сархадыг дангаар буюу эм тангийн даруулга болгон хэрэглүүлдэг ажээ. Өтөл насны хүмүүс тухайлбал жараас дээш насныхан дур хүслээр бус хэмжээгээр хооллох хэрэгтэй.
Монголчууд зун цагт хааяа үхрийн борцтой хоол идэхээс бус бүхэл мах бараг идэхгүй өрөм, хурууд, айраг, тараг, хоормог тэргүүтэн цагаан идээгээр голчлон хооллож байсан нь ходоод гэдсээ өнгөршүүлэх гэж хэлдэг авч цаанаа цаг улирлынхаа нөхцөл байдалд нийцүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй маш оновчтой нарийн дэглэм байжээ. Зуны гурван сард зүрх, гэдсэнд өвчин буух нүүртэй байдаг тул халууны улиралд тохирсон хөнгөн, шим тэжээл сайтай цагаан идээгээр хооллох нь зүрхэнд халуу шургах, гэдэсний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж байсан хэрэг юм.
Ахимаг насныханд анхаарах зүйл гэвээс зүрх судасны өвчин, хуян шар усны хурмалаас болж хөл гарын үе гишүү сулрах, өвдөх, даралт ихсэх, эрэгтэй хүний манжин булчирхай өрөвсөх (томрох) зэрэг нас дагасан өвчин хууч ихсэх хандлагатай байдаг байна. Үүнд тус нэмэртэй ойр зуурын арга гэвээс нутаг орныхоо сайн чанарын амны хужирыг шороо чулуугүй цэвэр ариун авч нунтаглаж шигшээд, ширмэн тогоонд хуурч цайндаа бага багаар орхиж ууваас даралтанд тус болохын дээр цус харвалт хэмээх аюулт өвчнөөс сэргийлэхэд ч тус болно. Даралттай хүн задьтай цай тогтмол ууж байхад бас тустай гэдэг. Хөл гарын шар усны өвчинд найман настай эрэгтэй хүүхдийн өлөн шээсээр шавших, зэс бугуйвч зүүх, тохирсон иллэг, хөдөлгөөн хийх тус болно.
Манжин булчирхай томрохоос сэргийлэхийн тулд морь, дугуй унах, өглөө нойрноос сэрмэгц төмсөг хярзангаа доороос нь дээш нь насны тоогоор иллэг хийдэг уламжлалт арга буй. Сүүлийн үед манжин булчирхайн томролт залуужих, мөн шамбарам буюу цагаан мах гарах өвчин ихсэх хандлагатай болж байгаа нь морь мал унах, завилж суух, хатуу ор дэвсгэр хэрэглэхээ багасгасантай холбоотой байж болох юм. Монгол ардын зүйр үгэнд: “Дэрийн өндрөөс хуян Дэвсгэрийн зөөлнөөс бам” гэсэн оновчтой сургаал байдгийг ч санахад илүүдэхгүй биз ээ. Юу ч атугай та өдөрт гурваас дөрвөн цаг завилж суугаад ажил үйлээ амжуулахыг хичээгээрэй. Ингэж сууж сурвал таны алжаал ядрал багасаж, тархи толгой сэргэлэн, бие чийрэгжих болно.
Идээ ундаа, явдал мөрийн зохицуулалт
Эрүүл чийрэг байх нь эм тан гэхээсээ юу юуны тэргүүн хоол унд, ажил хөдөлмөр, амралтаа зохицуулах явдал юм.
Ахимаг насны хүн аль болохоор чанарлаг шим тэжээл сайтай хоолыг бага багаар өдөрт 3 удаа идвээс зохистой. Шар тос хий дарж, арвайн гурил гэдсэнд илч үүсгэн хоол шингээлтийг сайжруулж биенд сайн шим тэжээл болно. Мөн өглөөдөө сүүтэй цайнд бага зэрэг цагаан тан хийж ууваас ханиад томуу хүрэх нь бага, хүрэвч хөнгөн тусна. Үүнээс гадна хий дарах үйлчилгээтэй тул цус харвалтаас сэргийлэх сайн талтай юм.
Манай монголчууд махан хоолыг өргөн хэрэглэх тул түүний мөн чанарыг сайн мэдэж цаг улиралд биеийн байдалд зохицуулан хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал халуун шартай хүн адуу, хонины махыг дур хүслийнхээ дагуу хэрэглэх юм бол уг өвчний чухам морийг нь унуулна. Имгэхээр ямаа, тэмээний мах сэрүүн чанартай, үхрийн мах тэгш чанартай, хонь адууны мах халуун чанартай гэдгийг бодолцож аль нь зохимжтой болохыг тааруулж хэрэглэвээс таны биед нийцтэй байх болно.
Ахмад настангууд насан турш олж авсан мэдлэг, ажлын арвин туршлагаа үр хүүхэд, садан төрөл, шавь нартаа өвлүүлдэг сайхан уламжлалтай. Тухайлбал үйл үртэс хийх, чөдөр ногт зангидах, хонь малын мах эвдэж янзлах, арьс, сур элдэх, гэр өргөө зохируулах тэргүүтэнд настангууд биеэр үлгэрлэн үзүүлж, зааж зурж ирсний хүчээр энэ уламжлал манайд тасраагүй.
Залуу хүмүүс ахмад настангуудаасаа юм сурахын тулд тэдний хийж чадахгүй ажил төрөлд нь гар хурууны үзүүрт зарагдан явж, нарийн нандин бүхнийг нь өвгөдөөсөө өвлөн авдаг сайхан заншилтай байлаа. Жишээ нь: эмнэг хангалыг нь сургах, хашаа хороо, худаг ус гаргах, аян жин тээх, мал муулах, идэш ууш гаргах тэргүүтэн хүнд хүчир ажилд залуу хүмүүс голлон ажиллаж харилцан бие биендээ тусалж хэн хэнийхээ хэргийг бүтээж байлаа. Малчин хүний хувьд хуучин цагт тэтгэвэрт сууна гэсэн ойлголт огт үгүй. Настангууд олон мянган жилийн уламжлалтай бичигдээгүй хууль ёсоор хот айлын жинхэнэ “зөвлөх” болж өөрийн нас намбанд тохирсон ажил хийж биеэр үлгэрлэнэ. Өөрийн чадал тэнхээ, нас биендээ тохирсон бага боловч ажил хийж байх нь настангуудын долоон тамирыг нь доройтохоос хамгаалж байжээ.
Биеийг шимжүүлэх эм, домын засал
Хүний биеийн хүч чадлыг сэлбэж биеийг шимжүүлэх эм, тангийн зүйлийг монголын уламжлалт анагаах ухааны судар номд тусгай бүлэг болгон заасан байдаг. Гэвч олдох, олдохгүй олон эмийн жор тоочих нь “савхдах бүлээн юм үгүй, сайхан хоолны нэр тоочсонтой” адил буй заа. Үүний тул гарын дор амар дөхөм олдох зүйлээр биеийн чалх тамирыг хэрхэн засах талаар зөвлөхийг оролдъё.
Эмийн номын үндсэнд “саримсаг бол шим авахуулахад хамгийн дээд ” гэж дурьдсан буй. Саримсагийг хальсалж сайн архинд хэд хоног дэвтээгээд шүүсийг нь буцалсан сүүнд 3-5 дуслаар хийж эмийн журмаар уух сайн. Эсвэл саримсагийг хайлсан тостой найруулж арвайн гурилтай багсарч гурван долоо хоног идүүлбэл хийг дарж биеийг шимжүүлдэг байна.
Ходоодны гал суларч, биеийн чалх буурсан ахимаг насны хүнд улаан чинжүү 50 граммыг гурван хоолны халбага зөгийн бал, хуурай сүү мөн гурван халбага хийж багсарч зуурмаг болгоод мөхлөг эмийн маягаар өглөө эрт бага багаар хүлхэж идэхэд биеийн илчийг сэлбэж, царай зүс өнгө оруулж чалх тамир сайжруулна.
Мөн цэвэршүүлсэн барагшинг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэхэд элэгний үйл ажиллагаанд тустай төдийгүй бие махбодыг чийрэгжүүлж, нас уртасгах увидастай хэмээдэг. Эмийн сударт шорооны тунгалаг барагшингаар үл эмчлэгдэх өвчин байхгүй төдийгүй нас уртасгахын дээд нь юм гэсэн буй. Харин барагшин хэрэглэсэн хүн хятад буурцаг, тагтааны мах нэг насаар үл хэрэглэх ёстой гэнэ.
Ахимаг насны хүний яс мах бэртэх гэмтэх нь хялбар байх тул махны тэжээл шорооны тунгалаг барагшин, ясны тэжээл чулууны тунгалаг жонш, хүчний тэжээл модны тунгалаг бурам, шимийн тэжээл сарлагийн цагаан тос тэргүүтнийг зүй зохистой хэрэглүүлэх хэрэгтэй.
Мөн өтгөсийг тэнхрүүлэхэд хааяа бүхэл хонины ясны шөл арц, даль, балгана, зээргэнэ, агь тэргүүтэн таван рашааны хандтай халуун усанд оруулахад бас арьс шимжүүлж, нойр хоолондоо сайжрах сайн талтай. Ер нь тэгээд өвгөн хүнд өргөмж хэрэгтэй. Залуу хүнд сургамж хэрэгтэй гэсэн сургаалийг санаж та өтгөсөө сайн өргөж чадвал хариу тус нь таньд төдхөн эргэж ирнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
Эх сурвалж : duuren.mn
…
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ “дэнлүү” гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ “лампа” гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай
-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босч зогсоод
Арван тавны cap нь Агаар тэнгэртээ лаампаг даа
Арван тавтай шоожуу нь Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд
-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.
…
Нэг удаа Ренчин гуай Зохиолчдын хороогоор орж ирэв. Толгой дээрээ тавьсан дугуй малгайны завсраар буурал үс нь бултайсныг ажсан нэг нөхөр өмнө нь гүйж очоод “Ренчин гуай Таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар “Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохооро малгай нь ч малгай л даа. Харин Таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ” гэжээ.
Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай улангасан дайрч амь өрсөн бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байсан…
Хатан тэсэхүйеэ бэрх өвдсөндөө уруулаа хөхөртөл тас зууж, нүүрэнд нь борооны дусал шиг хөлс бөнжигнөн, ар нурууг нь даган урсах хөлсөнд нимгэн тэрлэг нь нэвчин биеийг нь барина. Гэрийн хаяанд өвдөх олзны бүсгүйгээс ямар хүүхэд төрөхийг үзэх гэж хоёр шивэгчин манаж зогсоно. “Ижий” гэж амь тэмцэн хашгирахтай зэрэгцэн хоёр хүүхэд дуу дуугаа авалцан часхийв. Дөнгөж төрсөн хоёр хүүхдийн хүйг таслан бооход охин төрүүлсэн Насан хаяанд амаржсан бүсгүйн хүүг харлаа. Шарбаатарын хатан хажуудаа тавьсан охиноо өндийж аваад, тамирдангуй дуугаар:
–Монголжин! гэв. Олзны бүсгүй хатны зүг хардангуй харцаар цэрвэн харахад, Насан цээж нь ялихгүй түхэлзэн амьсгаадаж,
– Чи бид хаяа, хатавч хоёрт алтан ясаа хэлтэлж, алаг махаа тасалж эх боллоо! Май миний охиныг ав! Хүүгээ аль! Чамд энээс өөрөөр хүүгийнхээ амийг аврах арга байхгүй. Охиныг минь өрнөөсөө унагасан үр шигээ өврөөсөө салгалгүй өсгөөрэй гэлээ… Монголжин гайхан өндийж,
–Юу гэсэн үг вэ? Эзэн чинь мэдчихвэл… гэтэл Насан,
–Түргэл! Хүн харахаас урьт! гэж шаардангуй хэлэхэд олзны хатан тээнэгэлзэн нэг үг хэлэх гэтэл:
-Май гээд охиноо ханын нүдээр цээжин дээр нь зөөлөн унагалаа. Монголжин ч хүүгээ зөрүүлэв.
,,, Аяны асарт ташаа тулан бодлогоширч суух Ойрадын Шарбаатар өмнөө сөхрөн унасан хиаг цоо ширтэн
–Миний хатнаас хүү төрж, олзны хүүхнээс охин гарлаа гэв үү Хэн хэлүүлэв гэж нухацтай агаад догшин асуув. Хиа:
– Таны залуу хатан Насан ахайтан гэж түргэн хариулаад, өршөөл эрсэн хүлцэнгүй харцаар нүд цавчилгүй ширтэв. Шарбаатарын зүрх нь цээжиндээ багтахгүй дэлбэрэх нь үү гэмээр түхэлзэж,
–Би өөрийн нүдээр үзнэ гэж намуухан хэлснээ, хөмсөг өргөн,
– Морь бэлд! гэлээ.
Шарбаатар мориныхоо амыг таталгүй суран ганзага сарвайтал цогиулсаар шөнө дундаас хойно дайны газраас алсхан барьсан аяны гэрүүдийн гадаа ирлээ. Тэр хөхөл нь сэгсэлзэж зүрх нь хөөрсөн борлог мориныхоо амыг татан ангалзуулж, түмпэнтэй ус барьж, гүйх шахам явсан шивэгчнээс “Хүүхдүүд хаана байна” гэж өндөр дуугаар асуув.
–Тэр! гэж жижигхэн гэрийг заахад Шарбаатар мориноосоо үсрэн бууж, сул орхиод, гэрийн үүдийг ширүүн сөхлөө. Гэвч орчин тойрондоо юу болж байгааг гадарлах ч үгүй нам тайван зэрэгцэн унтаж байгаа алгын чинээхэн хоёр нялх амьтныг хараад зогтусан хэсэг алмайрав. Цэрвэн дайжсан, аль нэг юмнаас айж эмээсэн, шилэмтэн шунасан итгэж цөхсөн аль нь үл мэдэгдэх харцаар хүүхдүүдийн зүг бүлтийн ширтсээр болгоомжлох мэт алгуур дөхөж очлоо. Цээжиндээ багтахгүй оволзох зүрхээ бахим том гараараа дарахад, төвөнх нь гүрэлзэж хөл нь чичирч байлаа. Тэр, өлсгөлөн бүргэд гэнэт олз харсан мэт догшин нүдээр хүүхдүүдийн дээрээс цоо ширтээд “Тэгнээ тэр, Аман хүзүүгээр минь тас харвах атаатны зулзага төрж” гэж шивнэв. Бүсэндээ хавчуулсан илднийхээ ишнээс чанга атгаснаа хөмхийгөө зуухад түүний чамархайн судас луг луг цохилж, тархи нь задарчих шахан ангалзан өвдөнө. Уур хилэн, гомдол цухал шингэсэн хүрлэгэр өнгөөр царай нь хувирч, гэрээс ухасхийн гарлаа. Хатны гэрийн зүг түргэн түргэн алхсаар үүдэнд нь ирэхэд, гэрээс домботой цай барьж гарах шивэгчний “Хатны бие тааруу байгаа шүү” гэж анхааруулах, гуйх зэрэгцсэн өнгөөр хэлэхийг ч анзааралгүй, шууд л яваад орчихов.Тэр арай ядан амьсгаагаа дарж, сая амаржсан хатныхаа зүг хэлмэгдсэн хүний гомдолтой агаад шаардангуй аясаар “Чи юунд намайг мэхлэв” гэж хоолой чичрүүлэв. Тамирдаж туйлдсан хатан нь Шарбаатарын зүг толгойгоо алгуур эргүүлэв. Насангийн царай шөнийн сар шиг цонхийж, улаа бутарч асангэрэлт хацарт нь судлын төдий ч цусны туяа байсангүй. Тормос тормос тоглож байдаг алаг нүдний нь харц сулран нялхарч, нулимс гүйлгэнэнэ. Тэр цээл тунгалаг атлаа сонсдох төдий намуун зөөлөн дуугаар
–Өршөө намайг! Ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашихыг давж чадахгүй нь. Цус нулимсны өнгөнд нүд минь өвдөж байна. Би өөрөө ч одоо үхэх нь. Үхэх хүний сүүлчийн гуйлтыг биелүүлээч! Хүүгийн амийг өршөө! Та минь өршөө! өршөө! гэх дуу нь суларсаар огцом агдасхийв. Түүний өрөвдөн нигүүлсэж, хайр дүүрсэн мэлмийх нь гал аажим буурахад, танхилхан болцгор гар нь сул унжлаа. Шарбаатар ухасхийн гарыг нь атгаж, суун тусч сөхрөв. Хатны нүд “өршөө, өршөө” гэсэн үгийг давтах номхон харцаар ширтсээр… Шарбаатар нүдний нь зовхийг алгаараа зөөлөн илж, буулгахад задгай цээжинд нь уураг чинэн томбойх хун цагаан хөхнийх нь товчин дээр сүү түрэн бөнжийснөө, сугы нь даган нулимс адил урслаа. Шарбаатар яахаа мэдэхгүй манан дунд төөрсөн мэт алмайран халаглахад, түүний хайрлаж дурлаж явсан жаргалтай мөчүүд нь зүүд мэт зурсхийн үзэгдлээ. Тэр гүнзгий эхэр татсанаа, хэзээ ч нулимс гарч байгаагүй болов уу гэмээр хурц догшин нүдэнд нь яах ийхийн зуургүй харуусал гуниг дүүрч, хатныхаа хар үсээр эмжээрлэгдсэн хөөрхөн духыг нь удаан үнслээ. Түүний хучлагыг алгуур дээшлүүлэн нүүрий нь бүтээгээд үлгэн салган амьтан арай ядан хөлөө зөөж гарахдаа үүдэнд зогсож:
-Тунхаглан зарла. Миний хатнаас хүү төрсөн хэмээн хоолой зангируулан хэлээд гуйвлан цааш алхав. Тэртээ зүүн хаяанаас тэнгэр өндөрсөн үүрийн сүүн цагаан туяа орчлонг гийгүүлэн мандав аа.
Исгэрэх гэдэг нь ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх, эсвэл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болно.
Монголчууд өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй. Гагцхүү зун намрын цэлмэг нартай өдөр, бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо, эсгий зулж байхдаа, ноос савж байхдаа исгэрэхийг цээрлэдэг. Монгол хүн малаа услахад заавал исгэрдэг нь морь малыг ус уухад аятай таатай болгон, ангаа цангааг нь тайлан, тавтай ундаалахад нь тус болог гэсэн санаатай юмсанж. Мөн аян замд элэгдэн яваа халуун хөлстэй морь, ширүүн туусан адуу мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг малчин Монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэн учир тэр юм. Ноос савах, эсгий хийхэд хэдий бүгчимдэн халууцавч, салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс авхуулаад галын эзэн, эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшилж болзошгүй гэж үздэг байснаас тийнхүү цээрлэдэг байв.
Хvзvvн дээр
Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцvv амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
Эрvvн дээр
Бусдын хvндлэлийг хvлээдэг.
Мөрөн дээр
Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.
Хавирган дээр
Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
Нуруун дээр
Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.
Өгзгөн дээр
Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
Уруул дээр
Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.
Цээжин дээр
Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.
Бэлхvvс дээр
Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.
Мөрөн дээр
Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мөнгө, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.
Сарвуун дээр
Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.
Гаран дээр
Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.
Шагайн дээр
Ажилч хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.
А.Тэмүүл
Халх гэдэг нэр томъёо чухам хэдийд хэрхэн гарсан, утга учир нь юу болох нь хараахан бүрэн тодорхой мэдэгдэхгүй боловч Даян хааны шадар зургаан түмэний магтаалд “Халх” гэдэг нэрийн учрыг тодруулсан нэгэн зурвас мэдээ байх нь:
Хангай ханд сууж
Харин ирэхийн хайгуул болсон
Халуун аминд түшээ болсон
Халх түмэн гэжээ (“Зуун билэг оршибай” Ц.Д)
Үүнээс үзвэл Халх түмэн монгол улсын хайгуул халхавч болж эх нутгаа сахин хамгаалах чухал үүрэг бүхий байснаас “Халх” гэдэг нэршил үүсчээ.
“Халх” түмэн буюу “Халх” ястан үүсэн бий болсон нь :
“Халх” нь XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд Батмөнх Даян хаан Монголын төрийг барьж байх үед Зүүн Монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Халхыг “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр отог халх” гэж нэрлэдэг байжээ. Эл үед Халх түмэн нь Цахар, Урианхайтай нийлэн Зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байв. Нутаг нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр бөгөөд хожим Цахар түмэн зүүн зүг нүүдэллэж, Урианхай түмэн бослого гаргасны улмаас сарнин бутарчээ. Батмөнх Даян хаан отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжид Халх түмнийг өөрийн гал голомт нутгийн хамт үлдээснээр “Халх орон”, “Халх түмэн”, “Халх улс” хэмээх товлосон нэр үүссэн байна.
Халх нь Гэрсэнзийн (1513-1549) нэртэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, 1549 онд Гэрсэнз бие барсны дараа түүний их хатан Хатунгай, ууган хөвгүүн Ашихайд Үнэгэд, Жалайр, дэд хөвгүүн Ноён-тойд Бэсүд, Элжигин, гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэргүүд, дөрөвдүгээр хөвгүүн Аминдуралд хүрээ хороо, Цоохор, тавдугаар хөвгүүн Дарьд Хүхүйд, Хатигин, зургадугаар хөвгүүн Далданд Тангуд, Сартуул, долдугаар хөвгүүн Саму Бумад ганц Урианхан отгийг өмчлүүлэн хувиарласнаас Халх долоон хошууны үүсгэвэр тавигджээ.
XYI зууны эцэс XYII зууны туршид үргэлжилсэн Халхын гурван хант улсын хоорондын болон Ойрадтай хийсэн дайн самуун, ялангуяа, 1655-1888 оны хооронд Түшээт хан, Засагт хан аймаг болон Ойрадын хооронд болсон дайн самуун нь халх түмний түүхэнд хүнд үе байсан юм. Дайны хөл үймээнээр Халхын долоон хошуудаас олон зуун мянган өрх айлууд дүрвэн Өвөрмонгол, Орос, Хөх нуур, Алтай (Галдан бошигтын харъяанд) зэрэг нутаг руу нүүдэллэсэн ба зөвхөн 1700 оны эхээр уван цуван төрөлх орон нутаг, отог, хошуундаа зарим нь эргэж ирсэн ажээ.
1691 онд Халх нь Манж Чин улсад дагаар ороход засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж дөрвөн аймаг, 86 засаг хошуу, шавийн тавд хуваагдан аймаг, хошуудыг алтан ургийн Гэрсэнзийн удмын засаг ноёд үе залгамжлан захирч байжээ.
“Халх” хэв маяг
Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, хөх цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. Тоорцог, лоовууз, хар хилэн, юүдэн зэрэг малгайнуудыг өмсдөг.
Халхчууд охиныг нь гуйж, сүй тавих үеэс эхнэр хүний иж бүрэн хувцас, гоёл чимэглэлийг бэлтгэн хуримын өдөр нь эхнэр хүн болгодог заншилтай. Эхнэр хүний дээлийн ханцуй урт нарийн, дэргэр мөртэй байдаг. Дээлэн дээр ууж өмсөх бөгөөд гоёлын, ажлын гэсэн хоёр янз байна. Өдөр тутам өмсдөгийг нь цээж ууж, гоёлд өмсдөгийг нь урт ууж гэнэ. Нөхөрт гарахаар үсээ дэрэвгэр болгон засаж, үзүүр хэсгийг үсний гэр туйванд хийнэ. Туйвны дээд хэсэгт цалин цагаан мөнгөөр хээ угалз бүтээн шүр сувд хатган тоноглодог.
Энэхүү бичвэрээс өнцөгөөр Халх ястанг XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд үүссэн гэж өнцөгөөр дүгнэн үзэж болохгүй учир нь Халхчуудын өвөг дээдэс нь YIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба монголын нэгдсэн тулгуур төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон Хамаг монгол улсын хойч үеийн удам угсаа юм.
Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл номоос
Номтой Нөхөрлөе Клуб Б.Амаржаргал