Category: Үндэсний соёл, зан үйл

  • Бямбын Ринчен гуайн егөөтэй, сургамжтай түүхүүдээс

     

    -Би өгчихсөн

    -Та яасан хачин худалч хүн бэ? Надаас өөр мөнгө хураадаг хүн байхгүй. Би аваагүй. Та өгөөгүй

    -Би төлөх төлөхдөө халуун улаан цусаараа төлсөн гэжээ.

    -Үйлчлэгч юу ч хэлж чадсангүй. Юу гэсний нь ч ойлгосонгүй. Харин Ри гуайг явсан хойно өрөөнд нь орж үзвэл хоногийн мөнгийг орхисон төдийгүй

    “Нохой бөөсөө Чонон бясаагаа Цөөлтүгэй” гэсэн зурвас үлдээсэн байжээ.

    Хэл шинжлэлийн доктор, зохиолч Дожоогийн Цэдэвийн ярьсан хууч. Төвийн сонинуудын хошин буланд хэвлэгдсэн хэд хэдэн шогийг харьцуулан найруулав.

    Тамхичин азарга

    1960-аад онд Монголын манлайлах сэхээтний нэг нь Ж.Аминдаваа гэдэг эрдмийн зэрэггүй эрдэмтэн, их эмч, дуун хөрвүүлэгч байв. Нэг гэм нь бор дарсанд жолоо алдамхай. Гэхдээ ажил албаа цалгардуулах нь үгүй.

    Түүнийг албан байгууллага, үйлдвэр, их, дээд сургууль урин аваачиж анагаах ухааны сэдэвт, тэр дундаа архи тамхины хорын тухай яриулах нь цөөнгүй. Тэр ч байтугай Ж.Аминдаваагийн баталгаа сайт, итгэл үнэмшилт яриаг сонсоод, тамхиа тантан луу шидээд гарсан хүн ч бий гэдэг.

    Энэ тухай Ри багшид хэн нэг нь ярьж үг өгсөнд:

    -Адуу нэг янжуурт үхдэг гэж

    Аминдаваа гуай айлдсан байна лээ.

    Аминдаваагийн янжуурыг авч татаад

    Азарга үхэхийг үзээгүй байна лээ.

    Архи тамхинаас яаж гарахыг

    Аминдаваа гуай үлгэрлэвэл би ч бас баагиулахаа болино оо гэжээ.

    Нэгэн насаараа АУДС, УБДС-д багшилсан том сэхээтэн “данхар” хэмээх Ц.Готовын ярьсан хуучаас найруулав.

    Ам бүлээ танилцуулсан нь

    Ринчен доктор шавь нарынхаа хамт Говь-Алтай аймгаар аялжээ. Тонхил сумын “Лавлагаа Гаан-жуур” гэдэг өвгөн, Ри доктороос:

    -Та үр хүүхэд олонтой юу? Ухаантны удам өндөр байвал улс төрд хэрэгтэй гэжээ.

    Их, багштан өөрийн үр хүүхдийг дөвийлгөн ярих дурамжхан учир:

    -За би дөрвөн шар хүүхэдтэй гэж. Мөнөөх “лавлагаа” өвдөгт нь тулж суугаад:

    -Хүүхдүүд чинь том дарга уу? Эрдэм номоор мэдээж овоо биз? гэсэнд:

    -Том хүүхэн нүдний эмч нэртэй Хүний нүд сохлох эрхтэй.

    -Удаахь нь амьтан зүйч Монголын өөхөн сүүлтэй сайхан хонийг нохой сүүлтэй болгодог мэргэжилтэй.

    Хүү маань их говиор тэнэж, элс шороо ухаж, лууны өндөг хайж, лус савдаг хилэгнүүлж явдаг даа гэжээ.

    Жич:

    Нүд сохолдог гэдэг нь доктор Р.Нямаа

    Өөхөн сүүлтийг нохой сүүлт болгодог гэдэг нь доктор Р.Индра

    Лууны өндөг хайж Лус савдаг хилэгнүүлдэг гэдэг нь доктор Р.Барсболд билээ.

    Бөгсөөрөө удирддаг жолоодогч

    Цэдэнбал даргад зусардан бялдуучлагчид дулаан цагийн батгана шиг олширсон нь, хөөрхий буурал даргыг дураараа дургихын гулсуур болсон гэхэд хилсдэхгүй. Ямар л шударгадаа “МАХН бол Цэдэнбал мөн” Цэдэнбал бол МАХН мөн” гэж тунхаглаж байх билээ дээ. Харин гашуун атлаа үнэн үгийг хоёрхон хүнээс сонсчээ.

    Нэг дэх нь Дандар баатар даргад: “Би бол цусан гавьяаны баатар. Чи бол цагаан талхны баатар” гэжээ.

    Нөгөө нь Ринчен багш. Тэрбээр Цэдэнбал даргад “Улсыг бөгсөөрөө биш бөндгөрөөрө удирддаг юм шүү” гэж сануулжээ.

    Жич: Худлаа байх гэж итгэж ядмаар энэ үг үнэн болохыг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо Их тэнгэрийн аманд зохиолчдыг хүлээн авч уулзахад Ю.Цэдэнбал дарга өөрөө батлан ярьжээ.

    Энэ тухай утга зохиолын шүүмжлэгч ЦХасбаатар “Ринчен гуайн тухай дуртгал”-даа “Цэдэнбал дарга Ринчен гуай руу хуруугаа заагаад “Энэ нөхөр Ринчен намайг толгойгоороо биш гэснээ ар доогуураа заасхийгээд “үүгээрээ боддог гэж хэлсэн” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм гэж түүхэн гэрчийн ёсоор батлан бичжээ.

    Гүтгэлгэн хүнс

    МАХН-ын Төв хорооны тогтмолжсон ажлын нэг нь эрдэмтэн Ринченг элдвээр гоочлох явдал байв. 1976 онд “Намын амьдрал сэтгүүлд” “Эрдэмтэн хүний хариуцлага” гэдэг өгүүлэл гарчээ. Түүнийг “Новости Монголий” сонин дор нь зээлдэн нийтэлжээ.

    Насан туршдаа гоочлуулсан өвгөн эрдэмтэн 1937 онд “Ардын дайсан” хаягтайгаар цаазлуулах ял сонсож байснаасаа илүү бухимдаж байв. Учир нь: зохиогчийн нэргүй тэр өгүүлэлд эрдэмтнийг дайран довтолсон төдийгүй, эцэг эх төрөл садны нь удам судраар нь гүжирдэн доромжилсон байлаа.

    -Багш аа, Намын төв хэвлэлд энэ том өгүүллийг бичсэн хүн яагаад нэрээ тавиагүй юм бол оо? гэж асуухад:

    -Нэл өт

    Баасаар хооллодог.

    Нэрээ нуугаачин

    Гүтгэлгээр хооллодог гэж билээ.

    Ри багшийн түншүүр, Ри багшийн билэгийн зул ном хэвлүүлэгчийн өдрийн тэмдэглэлээс

    Шинэ улс

    Шинжлэх ухааны Техникийн улсын хороо гээч нэгэн байгууллага 1970 оны дундуур байгуулагдаж дарга нь Майдар болсны маргааш Ри доктор, Майдар даргатай уулзаж:

    -Та шинжлэх ухаан техникийн улс байгуулаад бас өөрөө хаан нь болоо юу? Баяр хүргэе гэсэнд:

    Майдар доктор:

    -Уучлаарай Ри гуай би ч монгол хэлэндээ тааруухан шүү дээ гэхэд

    Ри: орос хэлэндээ бүр ч байхгүй шүү дээ гэжээ.

    Зүй нь БНМАУ-ын Шинжлэх ухаан, техникийн хороо гэх учиртай санж. Оросоор сэтгэж, монголоор үгчилсний гайг Ри гуай тийнхүү өгжээ.

    Сэтгүүлч, дуун хөрвүүлэгч, үеийн нөхөд нь Цицерон хэмээн авхайлдаг Ц.Цэрэн гүүшээс тэмдэглэв.

    Эх сурвалж: “Хөх толбо” сонин

  • БҮСГҮЙ ХҮНИЙ ЭНЕРГИ АЛДАГДАХ ШАЛТГААН

    • Нүд – эмэгтэй хүний оюун ухааныг илэрхийлдэг ба эмэгтэй хүний харц бусдын сэтгэлийг маш хүчтэй татдаг. Хэрэв эмэгтэй хүн нэг зүйл дээр 40-өөс илүү секунд төвлөрч харах юм бол, тэрээр энэ талаар бодож, түүнийг хүсэмжилж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан аж. Тиймээс тэр тусмаа та нөхөртэй бол эрчүүлийн өмнө харцаа буулгаж байсан нь дээр. Ингэх нь таны нөхөрт хэрэгтэй юм биш, харин Таны оюуны амар амгалан байдалд хэрэгтэй юм шүү.
    • Хүзүүний ар шил – эмэгтэй хүний хамгийн сул бүсэд тооцогддог! Түүнийг байнга халхалж байх хэрэгтэй. Таны талаар муугаар ярьж байгаа хүмүүс рүү ар нуруугаа харуулж болохгүй, зөн билэгтэн нарын “ар нуруу руу хийдэг хараал” гэж нэрлэдэг хүчтэй хараалд өртөж болох юм шүү. Энэ цэг эрч хүчний хувьд маш эмзэг байдаг тул хамгаалалтын сахиусан зүүлт зүүвэл энэ бүсээ хамгаалж болно. Мөн үсээ сүлжсэн байвал маш сайн, ер нь өөрийн эрч хүчнээс илүү хүчтэй хамгаалалт байдаггүй.
    • Мөр, бугуй – бэлгийн хүчтэй эрч хүчийг ялгаруулдаг тул олонх ард түмний зан заншилд мөрөө халхлах, гартаа бугуйвч зүүх зэргээр өөрийнхөө эрч хүчийг хамгаалж, эрчүүлийн дурыг булаахаас сэргийлдэг байна. Сонирхолтой нь, харин хөх нь эрч хүч алдах бүс болдоггүй, гэхдээ энгэр задгай хувцас өмсөхдөө хэмжээ хамжааргатай байвал зохино. Хөх бол бэлгийн харьцааны бус харин эх хүний бэлэг тэмдэг. Тиймээс задгай даашинзыг хориглодоггүй (хэмжээ хамжааргатай байх ёстой гэдгийг дахин сануулъя). Гэдсээ ил гаргах нь тийм ч аюултай биш, учир нь гэдэс бол эмэгтэй хүний чинээлэг амьдрал, түүний амжилт, түүний чадавхын билэг тэмдэг юм – тиймээс түүнийг ил гаргаж болно. Би энд гэдэсний талаар өгүүлэхдээ цавь бус, харин аюулхайн орчмыг заасан болно.
    • Цавь болон гуя – энэ бол эмэгтэй хүний үр хөврөл тогтоох эрхтэнүүд байдаг газар, түүнийг халхалж байх ёстой. Энэ бол эмэгтэй хүний хамгийн чухал бүс, энд эмэгтэй хүний мөн чанарын цэцэг – умай байдаг!!! Хэрэв тийшээ хүн бүр харах юм бол уг эмэгтэй өвдөж, түүний сарын “юм” хүндрэлтэй ирж, үр тогтоох эрхтэнүүд асуудалтай болдог. Гайхалтай нь тийшээ харж байгаа эрчүүлээс илүү өөр бусад эмэгтэйчүүлийн харц маш аюултай байдаг! Гуяа тодотгон харуулж болно, харин бариун хувцас өмсөх хэрэггүй. Тэгвэл биеийн эрч хүчний хөдөлгөөн алдагдана, өөрөөр хэлбэл бие барьсан өмд өмсвөл, эрч хүч эр хүний хэв шинжээр хөдөлж эхэлдэг (ер нь, стринг бол дотуур хувцасны хамгийн хор уршигтай хувилбар билээ). Арай чөлөөтэй өмд, өгзөгөө халхалсан цамц өмсөж байх хэрэгтэй.
    • Шагайнаас өвдөг хүртэл – удмын генийн цэгүүд байдаг. Олонх эрчүүлд эмэгтэй хүний шагай таалагддаг нь учиртай юм. Тэнд удмын болон ирээдүйд мэндлэх удам залгагч нарын эрч хүч цэнэглэгдэж байдаг. Түүнийгээ ил байлгах уу эсвэл халхлах уу гэдгээ өөрөө шийднэ биз ээ. Туршилт болгож, богино ба урт банзал өмсөөд, өөртөө төрж байгаа мэдрэмжээ харьцуулаад үзээрэй.
    Санамж: үүнийг хайртай хүндээ дэлгэн хэлэх албагүй, харин түүнийхээ дэргэд дур тачаал хүргэм хувцасаар гоёж, үсээ задгай тавин, нүд рүү нь эелдэг зөөлөн харцаар харж болно гэдгийг санаж яваарай.

  • Уртын дуу-02

    нийллэг урлаг юм.Хөг хялгуу шүлэг зохиолын онцлогоороо Урт,Богино гэж хоёр төрөлд хуваагддаг.Утга агуулгаараа ардын уртын дуу , ардын богино дуу, ардын харилцаа дуу гэсэн 3 үндмэн төрөлд хуваагдаг..Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий.уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм. Ямар ч үед, ямар ч газар, зөвхөн монголчууд уртын дууг сонсвол цөмөөрөө сэтгэл догдолдог.Монгол ардын уртын дуу нь:Шүлэг үгийн уртдаа бус хөг аялгууны урт цээлхэн байдгаараа онцлог.Ардын богино дуу нь хөг аялгуу нь огцом, нугалаа цөөтэй, дуулахад хялбар байдаг.Харилцаа дуу бол нэг нь нөгөөгийнхөө асуултанд хариулсан утгатай ба ардын жүжиг наадмын хэлбэртэй байдаг.

    Л. Алтан-Эрдэнэ

  • Г.Жаргалсайхан: Энэ онд бид гурван соёлын өвөө бүртгүүллээ

    -Юуны өмнө “Алтангадас” хүртсэнд тань баяр хүргэе. Энэ одонг зүгээр л хэн нэгэн авчихдаггүй. Яагаад танд энэхүү шагналыг авсан гэж бодож байна гэдгээс яриагаа эхлэх нь зөв байх?
    -За баярлалаа. Юуны түрүүнд төрийн маань энэхүү шагнал бидний хийж байгаа үйл хэргийг гэрэлтүүлж өглөө гэж бодож байна. Бид зөв замд яваа юм байна. Бидний зам мөр үргэлж гэрэлтэй байж бусдыг мөн гэрэлтүүлэх од нь болж ажиллах болно гэдгээ хамт олныхоо өмнөөс олон түмэндээ хандаж хэлье дээ.
    – Өнгөрөгч 2013 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэс¬ний комисс юуг хийж амжуулав?

    -Энэ 2013 он бидний хувьд онцлог олонтой жил байлаа. Манай үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа энэ оныг бид чамгүй өндөр амжилтаар үдэж байна. Монгол улсаас явуулж байгаа бодлого зорилтыг ЮНЕСКО өндрөөр үнэлж байдаг бөгөөд Монгол улс НҮБ-ын хамгийн их гишүүнчлэлтэй байгууллагад бодлого тодорхойлж оролцлоо. Тухайлбал өнгөрсөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан 37 дугаар чуулганаар Монгол улсын санаачилсан Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг хөгжүүлэх тухай тогтоолыг маань гишүүд санал нэгтэй баталлаа. “Бичиг үсгийн 10 жил” тогтоолыг мөн Монгол Улс санаачлан НҮБ-аар батлуулж ЮНЕСКО-той хамтран 2003-2012 онд хэрэгжүүлсэн бөгөөд цаашид энэ салбарт Монгол улс санаачлан зохион байгуулагч нь байж болох ажлыг эхлүүллээ. Шинжлэх ухаан, соёл, боловсрол, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагууддтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тоймтойг нь дурьдвал шинжлэх ухааны олон улсын зөвлөгөөн, бичиг үсгийн боловсролын үндэсний зөвлөгөөн хэлэлцүүлэг, Хүн ба шим мандлын зүүн азийн бүсийн зөвлөгөөн, хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ хэлэлцүүлэг, туулийн олон улсын хоёр зөвлөгөөн гэх мэт олон ажил амжууллаа. Энэ онд бид ЮНЕСКО-д гурван соёлын өвөө бүртгүүлж чадлаа. Соёлын биет бус өвд Монгол уран бичлэг, Монгол гэр урлах уламжлалт арга, түүнтэй холбоотой зан үйлийг бүртгүүлсэн бол Дэлхийн баримтат өвөөр есөн эрдэнийн Ганжуурыг бүртгүүлсэн. Гандантэгчилэн хийдийн номын санг засварлах ажлыг эхлүүлээд байна.
    -Ирэх онд юу хийхээр төлөвлөсөн бэ?
    -Бичиг үсгийн боловсролын асуудлаарх их эвслийг олон улсын хэмжээнд байгуулж ажиллах боломжийг судалж санаачлан ажиллах зорилт дэвшүүлээд байна. Хэрэгжүүлж чадвал Монгол улс энэ салбарт өөрийн олсон нэр хүндээ дэлхий дахинд улам бататгахаас гадна энэ салбарт хийх маш том буянтай ажил болох ёстой. Өнөөдөр дэлхий дээр 700 гаруй сая бичиг үсэггүй иргэд байна. Улс орнуудтай нь хамтран ажиллаж шийдвэрлэх боломжийг ЮНЕСКО-той хамтран эрэлхийлэх юм. Гагцхүү дэмжлэг л хэрэгтэй. Мөн Зүүн азийн хүүхдийн урлагийн наадам хамтран зохион байгуулна.

    -ЮНЕСКО-гийн гишүүн орон байх, гишүүн биш байх, конвенцуудад нэгдэх, нэгдэхгүй байхын ялгаа юу вэ?
    -Монгол улс ЮНЕСКО-д нэгдээд их амжилт олсоон. Өнөөдрийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжил энэ хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Бид зөвхөн НҮБ болон ЮНЕСКО-оос дэмжлэг хандив хараад байлгүй одоо бүр тус байгууллагад бодлого тодорхойлж оролцох бололцоотой. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаа. Одоо өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын таван хороонд сонгогдоод байна. Ингэж гишүүн болж хороодод сонгогдох нь мэдээж маш их давуу талтай. Нэг жишээ дурдахад бид сая Хууль бусаар өмчилсөн соёлын өвийг уугуул улс оронд буцаах Засгийн газар хоорондын хороонд сонгогдлоо. Энэ хороо юу хийдэг вэ гэхээр хууль бусаар гадаадад гарсан соёлын өвийг буцаан авчрах ажлыг зуучлан зохион байгуулдаг хороо. Өөрөөр хэлбэл Батаар шиг хууль бусаар гадаадад гарсан өвийг уугуул оронд нь авчрах ажлыг шийдвэрлэхэд оролцоно гэсэн үг. Гагцхүү холбогдох мэргэжлийн байгууллагууд нь идэвхитэй ажиллаасай гэж хүсэж байна. Олон улсын боловсролын товчоо мөн ялгаагүй. Бид гишүүн болсон давуу талаа ашиглах хэрэгтэй юм.
    -Конвенцид нэгдэх нь нэг хэрэг. Конвенцид нэгдсэнийхээ төлөө хүлээх үүргээ хэр биелүүлж байна. Ямар асуудал бэрхшээл байна?
    -Өнөөдрийн байдлаар Монгол улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн ороод хэрэгжүүлж байна. Мэдээж нэгдэж орсон үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж тайлангаа хугацаанд нь гаргахаас эхлээд тодорхой бодлого хөтөлбөрөө нийцүүлэх ёстой байдаг. Өөрийн гэсэн онцлогтой Конвенциуд ч бас бий. Тухайлбал Дэлхийн өвийн 1972 оны Конвенци, Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах 2003 оны конвенцийн дагуу төр засгаас тодорхой бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж газар нутаг өв соёлоо хамгаалах үүрэгтэй. Тулгарч байгаа бэрхшээл цөөнгүй. Хөрөнгө мөнгө санхүүгийн бэрхшээл байгаа хэдий ч хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал боловсон хүчний асуудал болж байна. Энэ тал дээр төр засгаас дэмжлэг хэрэгтэй.
    Б.МАНД

  • Хүүхдэд шинэ дээл өмсгөх зан үйл

    бүсийг нар зөв тойруулан бүслээд:
    Урд хормойг нь унага даага дагаг
    Хойд хормойг нь хонь хурга дагаг
    Дотоод хормойг нь тос өөх мялаа
    Гадаад хормойг нь ганзага сур чимэг
    Энэ жил даавуу даалимбаар хийв
    Ирэх жил торго дурдангаар хий
    Тоос бүү халд
    Тос халд
    Эд нь хэврэг
    Эзэн нь мөнх болоорой! гэж хэлээд хаваасыг нь авдаг. Шинэ дээл өмссөн хүүхдэд “дээлийн мялаалга” гэж боов чихэр, мөнгө төгрөг өгч урамшуулан баярлуулдаг.
    Ер нь Монгол хүн “Мандах төрийн магай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж өмссөн хувцасаа төрийн бэлгэдэл болгон хүндэтгэн нэрлэдэг бөгөөд дээлийн зах энгэрийг дээш харуулан тавих, хувцасны дээгүүр алхаж гарах, хүнтэй хувцас солих, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэй хүн өмсөх зэрэг олон цээр буй. Эр хүний сүлд хийморьн малгай бүс хоёртоо байдаг юм. “Хүнтэй бүү соль, хүнд бүү өг” гэж ах зах хүмүүс ярьж байхыг та сонссон байх. Малгай буруу харуулж өмсөхийг эртнээс нааш ихэд цээрлэж ирсэн бөгөөд зөвхөн талийгаачийн яс барих хүн л малгай буруу харуулан өмсөж шарилд хүрдэг учиртай.

    Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.

    Монголчууд хүүхдийн хувцсыг удаан эдэлгээтэй бөх бус, хүйтэнд хайрахгүй, халуунд сэрүүн, нимгэн хөнгөн эдээр хөдөлгөөнд саад болохгүй зүйлээр хийдэг. Олон хүүхэдтэй айл нэг хувцсыг дараа дараагийнханд нь нөхөн сэлбэж, томсгон өмсгөдөг. Хүүхэддээ хувцас эсгэхдээ хонь, тахиа, гахай, туулай өдрийг илүү таашаадаг. Хүүхдийн дээл баривчны захны ухлаадсыг ар голд нь хадаж өгдөг. Хуучирч элэгдсэн захыг хээр хаядаггүй, галдаа өргөдөг. Энхрий хүүхдийн хувцас өөр байдаг. Хүүхдийг ондоошуулж харагдахаар буруу энгэртэй дээл өмсгөж охинд эхнэр дээл, ууж малгай, хөвгүүдэд лам дээл өмсгөж том хүн болгон хувцасладаг бөгөөд Энхрий хүүхэдтэй зарим нь элэг бүтэн айлын хүүхдийн хувцас, эхийнх нь дээлийн дотоод хормой, эцгийн нь баруун ханцуйг авч нярайлах үед нь домнож хувцас хийж өгдөг байв. Хүүхдийг үдшийн бүрэнхийд элдэв муу юмнаас хамгаалдаг гэж урд энгэрт нь тээг, тэвх, шагай, зоос, мөрөн дээр нь хөө хуяг, ювуу, хүрэл сум, эрдэнийн зүйл, ар энгэрт нь бүргэд баавгайн хумс, гахайн соёо, бойтог гуталд нь хонх уяж өгдөг. Даавууг гурвалжин нугалж дотор нь хөвөн, ноос, өвс ургамал хийгээд үзүүр тус бүрт нь мяндсан цацаг оёсон тээг нь газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг гэж байв. Элдэв араатны хумс, шүд, эвэр, соёо нь гагцхүү хурц үзүүрээрээ гадны зүйлийг айлгадаг гэнэ. Харин ювуу, хөө хуяг нь цахилгаан, аянга, хуй салхинаас хамгаалж хүүхдийг урт наслахыг бэлгэдсэн юм. Цамц, баривч, дээлийн хормойн оёдлыг дутуу үлдээдэг. Энэ нь дахин дүүтэй болохын бэлэгдэл бөгөөд дүү нь төрмөгц тэр хэвээр өмсгөж байгаад ханцуй хормой залгаж эргээж ахад нь өмсгөдөг байв. Хүүхдийн шинэ хувцсыг мялаахдаа бүсийг нь бүслээд ар өвөр хормойг доош нь дугтарч өрөм, сүү, тос түрхэнэ. Хүүхдийн хуучин хувцсыг огт хаядаггүй ёсон бий.

  • Дөрвөн бэрх

    Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглододггүй хүүхэд гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг. Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно.
    Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ. Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, хоёр морь унаж бусад нь өөрчлөгдөх зургаан тохиолдол, гурван морь унаж бусад нь өөрчлөгдөх бусад өөрчлөгдөх гурав тохиолдол, дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг: Энэ гучин таван тохиолдол хонь, тэмээ, ямаа алинд ч адилхан байдаг.

  • “Их хааны өв” ба Өвөрмонголчуудын амьдрал -Өвөрмонголд аялсан тэмдэглэл 4-

    гэрлэн чимэглэл нь хүртэл есөн цагаан тугны хэлбэрийг агуулсан байх нь нүднээ содон тусах аж. Монгол үндэсний хээ угалзыг хотынхоо жижиг детальд хүртэл нэгбүрчлэн оруулсны зэрэгцээ, монгол гэрийн хэлбэртэй Олон улсын бага хурлын төв, монгол шатрыг нэгбүрчлэн урлан тавьсан ногоон парк, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч судруудыг билэгдсэн гурван ном зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй Төв номын сангийн барилга, монгол маягийн эрэгтэй, эмэгтэй малгай зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй театрын барилга, Шанью-гийн алтан титмэн дээвэртэй үндэсний гар урлалын худалдааны төв, хүрэл зэвсгийн олдворуудаар хийсэн том баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, монгол үндэсний хээгээр чимэглэсэн далангаар хүрээлэгдэж, сүрэг адуу давхиж буй хөшөөг төв хэсэгтээ залсан Улаан мөрөн голын эрэг дэх амралт зугаалгын газар, Хияа багшийн шинэ дүүрэг гээд Ордос хотын онцлох “үзмэр”-ийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хотын төв хэсэгт байрлах музей нь гэхэд л элэгдсэн чулууны хэлбэр бүхий зэс гадаргуутай 39 метр өндөр барилга байх ба газар дор 1, газар дээр 4 давхар бүхий байгууламж гэнэ.Тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор нь барьж байгуулсан тус хотод хүн суурьшаагүй бололтой шинэ хороолол ч цөөнгүй харагдав.
    Монгол хүн үнэ төлбөргүй үздэг “шүтээн”
    Намрын эхэн сарын шинийн гурванд нутгаасаа гарсан манай багийнхан шинийн 8-ны өдөр “Их онгон” цогцолборт зочилсон билээ.Их хааны сүнс оршин буй хэмээн бидэнд тайлбарласан, энэхүү шүтээнд зочлохдоо багийнхан маань дундаасаа хадаг цай, архи тус бүр гурвыг өргөв. 99 гишгүүр шатаар алхан өгссөөр гол шүтээнд ороход “Эзэн сан” хэмээх ном уншиж, идээний дээжийг хүн нэг бүрт хүртээх бөгөөд зочид гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор хүж асааж, арц, улаан утаснаас нь хувь хүртдэг ажээ.

    Хишигтэн хошууны гаралтай Хайраа хэмээх тайлбарлагч бүсгүйн ярьснаар, шүтээний өмнө байх зулыг 786 жил унтраалгүй асааж яваа Боорчи, Мухулай нарын удмынхан үе дамжин онгон шүтээнд ажиллаж ирсэн ба шүтээнийг хамгаалдаг дархадуудад улсаас тэтгэмж өгдөг болсон гэнэ. Хар азарганы онгон дэлээр хийсэн Их хар сүлдийг догшруулах тахилгыг луу жил бүрт хийж, 12 жилд нэг удаа хар сүлдийг сольдог байна.Их хар сүлдийг тахихдаа “Сүлдийн сан” хэмээх ном унших бөгөөд хар сүлдийг байрлуулсан талбайн дээд талын шат руу эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэв.

    Өгөдэй хааны үеэс эхлэл нь тавигдаж, Хубилай хааны үед найман цагаан орд өргөөг тахих болсон уламжлал өдгөө ч хэвээр байгааг бидэнд үзүүлэв. Тайлбарлагчийн ярьснаар, цаг тайван бус байх 1939 онд Ганьсу мужийн Бумбын сүмд шилжүүлэн 10 жил тахиж, 1949 онд Хөх нуурын Гомбын сүмд таван жил тахисны дараа 1954 оны 4 сарын эхээр одоогийн байгаа Эзэн хороонд авчирсан аж. Харин “Их онгон” цогцолборыг 2005 онд байгуулж дууссан бөгөөд Сүлдийн тахилгыг зүүн дархадууд буюу Мухулайн үр сад, Ордон гэрийг баруун дархадууд буюу Боорчийн үр сад тахиж, хамгаалж ирсэн тул шүтээнд 24 цагаар байх эрх дарх эдэлдэг байна. Билгийн тооллын 7 сарын 14-нд их хар сүлдийг тахидаг бол, билгийн тооллын 3 сарын 21, 5 сарын 13, 9 сарын 12, 10 сарын 3-нд бусад тахилгыг хийдэг хэмээн бидэнд танилцууллаа.
    “Их онгон” цогцолбор өглөөний 07.30-19.00 цаг хүртэл зочдоо хүлээн авах бөгөөд Монгол Улсын зочид болон өвөрмонголчууд шүтээнийг үнэ төлбөргүй үзэж, тахилгад үнэ төлбөргүй оролцох эрхтэй байдаг гэнэ.Харин хятад хүн болон гадаад орны иргэд 110 юань төлж тасалбар авсны дараа уг шүтээн цогцолборт нэвтэрдэг аж.

    Даяарчлалд нэрвэгдсэн амьдрал
    ӨМӨЗО-ны хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү гэхэд хилсдэхгүй.Даяарчлагдсан ертөнцийн тавьж буй бүхий л шаардлагыг тэд биелүүлжээ.Харин хүн ам нь энэ хурдыг гүйцэхийн тулд үндэсний соёлоо, төрөлх хэлээ гээж үрэгдүүлээд зогсохгүй, даяарчлалын шуурганд нэрвэгдэн унахгүйн тулд хөл дээрээ тэнцэж ядан, шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа дүр зургийг өвөрмонголчуудын амьдралаас би олж харсан юм.Тэд аялгатай ч гэсэн хачин хэллэгтэй монгол хэлээр бидэнтэй ярьж, монгол дуу дуулж, морин хуурын аялгуугаар сэтгэл гэгэлзүүлж чадсан.Бас монгол айл бүрийн үүдэнд хос хар сүлд тахиастай байгааг бидэнд харуулж, монгол маягийн гэрүүд парк, цогцолборуудынх нь гол үзмэр болох нь анзаарагдаж байсан.Гэвч үндэсний соёл гэдэг тэдний хувьд асар том байгууламжууд, байшин барилга, эд зүйл дээрх хээ угалз, хэлбэр дүрс болон музейн гайхалтай үзмэр, түүнчлэн өөрсдөө бараг үзмэр болох шахсан үндэсний хувцастай аялал жуулчлалын хөтөч нарын түвшинд л үлджээ.

    Тэдний алдааг бид давтахгүй гэхийн аргагүй тул, “хашгирч чарласан” гэмээр хэт хөгжилд улайрч, бусдыг дуурайн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа татгалзах хэрэгггүй юм байна гэдгийг “тал нутаггүй, бэлчээргүй” болсон өвөрмонголчуудын амьдрал бидэнд харуулж байна. “Тал нутаг хаана байна” гэдэг дууг хятад хэлээр дуулан зогсох өвөрмонгол эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүд нь зөвхөн засмал замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй амьдарч, паркад очиж агаар амьсгалах, нэг байшингаас нөгөө байшинд, нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суух тийм л амьдралд “хүлэгдсэн” хувь заяаг эргэлт буцалтгүй сонгожээ.

    Харин бидэнд зөв сонголт хийх боломж нь одоо ч нээлттэй байна.Сайхан Монгол орныхоо сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж, цэцэгт ногоон талдаа тааваараа бэлчих мал сүргээ маллан, морио унаж, монгол дээлээ өмсөөд, өргөө гэртээ сэтгэл тэнүүн амьдран сууж, нутгийнхаа хаана ч хүссэнээрээ зугаалж яваа монголчуудын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн ажээ.Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэсэн дууны үг юутай үнэн болохыг мэдрүүлсэн энэ өдрүүдэд баярлалаа.

    “Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” хэмээн өглөө бүр төрийн дууллаа дуулж зоригжин, хичээлдээ, ажилдаа явж буй хойч үеийг төрүүлсэн хүмүүс билээ бид.Бидний Монгол Улс мөнхөд оршиг.

    Нийтлэсэн: Цэдэвдамбын Оюунчимэг

  • Г.Аюурзана: Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

    -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ. (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.

    -“Цагаан хар улаан” романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Тор¬гууд ястны дунд аль хэр удаан байв?

    -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номонд минь бараглаад орсон доо. Ер нь Монгол Улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон “Жангар”-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив.

    -Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичсэн үү?

    -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол “Жангар”-тай холбоотой л доо.

    -Уран бүтээлч хүний сэтгэ¬лийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөр¬чил¬тэй байд¬гийг та зохиолдоо гаргав уу?

    -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө “Цагаан хар улаан” романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ.

    -Хомерын туульсын Одиссей баат¬рын хатан Пенелопе тохиолд¬лоор таны романы баа¬тар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу?

    -Туульсын сэтгэлгээний онцло¬гийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарийн эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маяг хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз. Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм.

    -Торгуудын сүүлчийн жан¬гарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу?

    -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жан¬гарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин “Жангар”-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ.

    -Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьд¬ралыг “галзуугийн эмнэлэг”-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан?

    -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. Жаран шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ. Гэтэл яаж хайлаад байна. Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ.

    -Сүүлийн гурван романаа хэлж байна уу?

    -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод…

    -Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз?

    -Би өөрийнхөө фэйсбүк хууд¬санд Рэнцэнрааг орос багш нь урла¬гийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би гуравдугаар курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удир¬дагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл “Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу” гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад “Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу. Би мэдээгүй л яваа шүү дээ” энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ “За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү. За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла” гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд “Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу” гээд тулгалаа шүү. Би ч “Яалаа гэж дээ. Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ” гэсхийн дүлэгнэтэл “За, тэгвэл нутаг руугаа буц. Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай” гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-1994 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ.

    -Та багшийнхаа гэр рүү утасд¬сан уу?

    -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Воро¬ши¬лов¬той л архи уудаг хүршгүй том амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ. Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө “Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан” гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр мягмар гараг бүрт л “Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү” гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий.

    -Таны романд домгийн шинж¬тэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу?

    -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээнэ аядлаа.

    -Зохио¬лын баатар туульч Намар¬жаан гуайг тууль хайлахдаа хөгж¬мийн зэмсэг биш эвдэрхий тов¬шуур цохиод байгаагаар дүр¬сэл¬сэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү?

    -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ. Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй.

    -Зураач гурван уулын зур¬гийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол?

    -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ.

    -“Цагаан хар улаан” романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна?

    -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.

  • Д АМИН ДЭМИЙН ДУТМАГШИЛ

    бий болдог бөгөөд хүүхдэд хөхний сүүний Д амин дэмийн агууламж багассанаар хүүхдийг Д амин дэмийн дутагдалд хүргэдэг. Элэгний өвчтэй хүмүүст эцсийн шатанд тохиолдох нь түгээмэл.
    Эндээс үзэхэд Д амин дэмийн дутмагшилд ганц хүүхэд төдийгүй насанд хүрэгчид, хүнд өвчний явцад ч орж болдог байх нь.
    Шинж тэмдэгүүд:
    Илрэх шинж тэмдэгийн хувьд нилээд далд шинжтэй. Дараах шинж тэмдэгүүд илэрч болно.
    • Хүүхдүүд голчлон оройтож хөлд орох, эсвэл хэт удаан суух /явах суух харьцаа/
    • Насанд хүрэгчдийн хувьд архаг булчингийн өвдлөлт таталтаар илэрч болдог.
    Бие мах бодийн хувьд
    • Хүүхдэд, бидний сайн мэдэх хөл майжийх
    • Насанд хүрэгчдэд, ясны өвдөлтүүд илрэх ба хамгийн их өвчүү болон шилбэ орчимд илэрэх нь элбэг.
    Оношилгоо:
    Клиникийн оношилгооны гол параметр бол лабраторт serum 25-hydroxyvitamin D буюу (25[OH]D) маркераар тодорхойлох юм. Нэмээд parathyroid hormone (PTH) тодорхойлох нь Д амин дэмийн дутагдлыг тодорхойлоход ач холбогдолтой. Учир нь Д амин дэмийн дутагдал нь хоёрдогчоор баймбайн даавар ихсэлтийг бий болгодог.
    (25[OH]D) маркерийн үзүүлэлтийн хувьд:
    • 21-29 ng/mL (52.5-72.5 nmol/L) түвшинтэй бол Д амин дэмийн дутмагшилд орж буй
    • < 20 ng/mL (< 50 nmol/L) түвшинтэй бол Д амин дэмийн дутмагшилд орсон гэж үнэлэх нь.
    Авах арга хэмжээ:
    Д амин дэмийн дутмагшилтай нэг нас хүртлэх хүүхдүүдэд
    • өдөрт 2000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 400-1000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай 1-18 нас хүртлэх хүүхдүүдэд:
    • өдөрт 2000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 600-1000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай насанд хүрэгчдэд:
    • өдөрт 6000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 8 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 эвсэл Д3 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 8 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 1500-2000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай тарган болон хоол боловсруулах замын /голчлон шимэглэт / өвчтэй хүмүүс
    • өдөрт 6000-10000 IU витамин Д хэрэглэж
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 3000-6000 IU хэрэглэнэ
    Хэрэв дээрхи арга хэмжээнүүдийг авсан боловч Д амин дэмийн дутмагшилд доривтой өөрчлөлт авч ирэхгүй байгаа бол ultraviolet B шарлага эмчилгээг санал болгож витамин Д ийн статусыг нэмэгдүүлж болох юм.
    Урдчилан сэргийлэх нь:
    Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь нарны гэрэл витамин Д ийн хамгийн чухал эх үүсгэвэр юм.
    • Наранд 10-15 цагийн хооронд арьсанд витамин Д нийлэгжих нь ууж хэрэглэснээс 2 дахин их байдаг байна.
    • Бүтэн биеэрээ наранд шарлага хийхэд витамин Д 10000-25000 ЕД уусантай ижил хэмжээнд Витамин Д нийлэгждэг.
    • Нарны тос, пигмэнь хэрэглэхэд арьсанд витамин Д шийлэгжлийг саатуулдаг.
    Д амин дэмин дутмагшилд орж болох эрсдэлтэй хүмүүст дараах байдлаар хүнсний нэмэлт өгнө. Сүүлийн үед зах зээл дээр витамин Д дусал, тарилга, шингэн гээд олон хэлбэрийг санал болгох болсон бөгөөд АНУ, Англи гээд олон орны сонголт их байгаа боловч мэргэжлийн талаас зөвлөхөд заавал өндөр үнэтэй гэж сонгохоосоо илүү доор дурьдсан өгөгдлүүдийн дагуу өөрт болон үр хүүхдүүдээ тохирох савалгаа тун хэмжээтэйг авч байхыг зөвлье.
    • Нэг нас хүртэл хүүхдүүд, хамгийн багадаа өдөрт 400 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    • 18 хүртлэх насныханд, хамгийн багадаа өдөрт 600 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    • 19-50 насныханд, хамгийн багадаа өдөрт 600 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    Тус тус уулгаж хэрэглэнэ.
    Ихэнх хүнсэнд витамин Д хангалттай агуулагддагүй бөгөөд Витамин Д хамгийн их агуулагддаг хоол хүнсийг дор бичил ээ / орчуулахгүй байхад болох байх /
    • Fortified milk (8 oz) – 100 IU
    • Fortified orange juice (8 oz) [6] – 100 IU
    • Fortified cereal (1 serving) – 40-80 IU
    • Pickled herring (100 g) – 680 IU
    • Canned salmon with bones (100 g) – 624 IU
    • Mackerel (100 g) – 360 IU
    • Canned sardines (100 g) – 272 IU
    • Codfish (100 g) – 44 IU
    • Swiss cheese (100 g) – 44 IU
    • Raw shiitake mushrooms (100 g) – 76 IU
    • Most multivitamins (1 tab) – 400 IU
    жам

  • Үндэсний бөх

    барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно. Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм. Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал. Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин 2.Харцага 3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга

    Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль “Эрийн сайн хан харангуй”-д “буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг” гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ.

    Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай 2.Зодог, 3.Шуудаг, 4.Гутал, 5.Оймс, 6.Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм. Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг.