Category: Үндэсний соёл, зан үйл

  • Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ

    Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

    Одоогоос долоон жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор дөрвөн жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

    Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн гурван жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

    Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд гурван удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо.

    Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.

    Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг.

    Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа.

    Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ.

    Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчлэнэ шүү.

  • Хуяг хувцас онгод хэрэгслийг амилуулах зан үйл

    Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно.   Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.   Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг.   Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан  хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.   Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.   Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс  өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.   Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.   Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.               Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.      

  • Монгол хүний эрхэмлэх ёсон

     

    Монгол айлын дөрвөн чухал ёс:
    1. Эцэг эх асралтай
    2. Эх энэрэлтэй
    3. Дүү бишрэлтэй
    4. Хүү тахимдуу

    Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
    Гадаах ажлыг эр нь мэднэ
    Гарах орохыг эм нь мэднэ
    Саадаг нумыг эр нь мэднэ
    Сааль савыг эм нь мэднэ
    Аян жинг аав нь мэднэ
    Ааль аашийг ээж нь мэднэ
    Ардаг догшныг аав нь мэднэ
    Авах гээхийг ээж нь мэднэ

    Эцэг хүний таван эрдэм:
    1. Уужим ухаан
    2. Хатан зориг
    3. Бат журам
    4. Өрх гэрийн түшиг
    5. Үр хүүхдийн сүр сүлд

    Эцэг хүний цээрлэх найман зүйл:
    1. Бор дарсанд үл шунах
    2. Болчимгүй үгэнд үл автах
    3. Болох болохгүй хэргийг сэдэх
    4. Богд Чингисийн сургаалд үл тэрслэх
    5. Үр хүүхдээ үл хараах
    6. Үнэн ханийг үл гомдоох
    7. Үйлийн хэцүүгээс үл шантрах
    8. Өмсөхийн өнгөнд үл автах

    Эх хүний есөн эрдэм:
    1. Өнгөнд цэвэр
    2. Үйлэнд уран
    3. Үрд энэрэлтэй
    4. Үргэлж цэмцгэр
    5. Ханьдаа түшигтэй
    6. Хадамдаа элэгтэй
    7. Найранд дуутай
    8. Настанд ерөөлтэй
    9. Нартад буянтай

    Эхнэр хүний цээрлэх таван гэм:
    1. Эр бусдыг сэтгэх
    2. Атаа жөтөө өвөрлөх
    3. Муу санаа агуулах
    4. Харамч байх
    5. Зохилдохгүй үйл үйлдэх

    Эрхэм сайн хөвгүүний ёсон:
    Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийнхэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арг асанаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

    Асар муу хөвгүүний шинж:
    Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаан уун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

    Эрхэм сайн охины шинж:
    Сайхан гоо зүстэй, санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй.

    Асар муу охины шинж:
    Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ахдүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй.

    Хүүхэд хүмүүжүүлэх ёсон:
    Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
    Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
    Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
    Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
    Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэ гболго
    Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
    Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
    Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
    Хов зөөх, илүүүг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
    Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
    Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
    Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
    Аймхай хулчгарыг цээрлэн эрмэ гзоригтс урга
    Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

  • Зэр зэвсийн чимэглэлийн бэлэгдэл

     

    Монгол дархчуул зэр зэвсгийн хэв хэлбэртэй, чимэглэх хээ угалз,  амьтны дүрийг уран  нарийн зохицуулдаг байжээ. Гол төлөв амьтан дүрслэх, түүний намба төрх, сүр хүчийг гаргахыг зорьдог төдийгүй сүүлдээ хас, түмэн нас хээ, өлзий, сүлжээ зэрэг бэлэгдлийн  хээ чимгээр чимэглэж иржээ.  Монголд ирсэн европ жуулчин “Монголын эрэгтэйчүүд сур  харвахаас өөр юм үл мэднэ. Тэд ан хийж байга харван сургуулилдаг , том багагүй цөм сурамгаа харвадаг, хуралдай хийж зугаацан цэнгэхдээ амсгөл нь сүр хүчтэй ” гэж  тэмдэглэсэн байдаг.

    Монголчууд  зэр зэвсэг эд хэрэглэлийн урлаг өөх хоорондоо нягт нягт хобоотой уялдан уламжлагдаж иржээ.

  • Хөгц

    Японы эрдэмтэн Тошуки Нагукагигийн олж мэдсэнээр хөгц 2000 онд туршилт явуулж, “Physarum polycephalum” хэмээх ашигтай хөгцийг элсэн чихрээс гаргаж авсан.
    Аюултай хөгц
    Энэ хөгц хаа сайгүй биднийг дагалддаг, угаалгын өрөө, орон сууц, агааржуулалтын цооног, хамгийн хүсэшгүй нь бидний хүнсийг хадгалагч хөргөгчинд амьдардаг. Хүмүүс нүдэндээ ил бус бүхнийг үл тоомсорлодог аж.
    Мөөгөнцөр бүх материалыг идэж, бүрхэж бохирдуулан устгахаас гадна хүний биед нэвтрэн орж хортой элемэнтийг ялгаруулах чадвар өндөр байдаг. Өсөлтийн явцад уушиг, гэдэс, арьс зэрэгт нөлөөлдөг хорт бодисыг өөрөөсөө үйлдвэрлэж байдаг. Тэдний спорууд нь амьсгалын замаар нэвтэрч, бидний дотор “суурьшиж”, бактери, вирусийн оршин тогтнох замыг нээж байршуулж өгдөг. Түүнийг харшил гэх бөгөөд харшилыг үүсгэгч нь бидэнтэй хамт хөгц хэлбэрээр амьдардаг хамгийн хор хөнөөлтэй үр дагавар юм. Хөгцийн мөөгөнцөр нь ДНХ-ийн бүтцийг устгаж, хорт хавдар үүсгэдэг.
    Эрдэмтдийн үзэж байгаагаар хөгц болон мөөгөнцөрийн хор нь бие махбодоос бараг ариладаггүй аж.
    Хамгийн аюултай тохиолдол нь сүүн бүтээгдэхүүн, загас, самар дээр “үүсч” байгаа (Aspergillus) аспергилийн шар хөгц юм. Энэ нь аюултай хөгцөөс афлатоксины хор ялгардаг бөгөөд биед байнга хуримтлагдаж, ойролцоогоор10 жилийн дараа элэгний хорт хавдар үүсгэх суурийг тавьдаг байна.
    Хөргөгч болон талх хадгалдаг савыг долоон хоногт нэг удаа цэвэрлэж, нялх хүүхэдтэй айл угаалгын болон бие засах өрөөний булан тохойг сайтар цэвэрлэж байх ёстой юм.
    СайханУул 11-17

  • Далны мэргэ

           Далаар мэргэлэх тухай товчхон өгүүлэхэд: Хонины баруун хааны далыг чанаж махнаас нь салгаж ясыг нь барьж мэргэлэх зүйлээ шившин галд шатаана. Далыг шатаахад дараах журмыг баримтална. Хоёр, гурваас илүү хүн байх ёсгүй, олон хүн байхад шатаах хэрэггүй юм. Далыг нэг их ширүүн биш хэтэрхий зөөлөн биш гал дээр шатаах бөгөөд шатааж байх үед чимээгүй байвал зохино. Мөн анхаарлаа төвлөрүүлж, мэргэлж байгаа зүйлээ бодон төв суух хэрэгтэй. Далыг галд шатааж байгаа үед  час час гэсэн авиа гарвал хэрүүл маргаан болох хүн муу санаж байж мэднэ. Харин далны яс тас тас хэмээн дуугарч байвал гэр орон, эд хогшил бохир байгааг илтгэнэ энэ бол шинж тэмдэг. Далны хамар хугарч унавал бие лагшин муудах төд удалгүй илаашрана. Далны яс гал дотор матийж махийвал гал голомтоос болсон хэрэг бөгөөд галд өргөл өргөх хэрэгтэй. Далны яс тууш шулуун цуурж шатсан бол хийх ажил саадгүй,  хэрэв хөндлөн цуурсан юмуу эсвэл өмөрч унасан байвал тэр зорьсон ажлаа бүү хий.
         Далаар мэргэлэх тухай ном судар арвин ихээ. Монголчууд суурин соёл иргэншилд шилжиж “Дал түлэх” бололцоо хомсдож далны мэргэ төлгө аажмаар мартагдах чигтээ хандсаныг хэлэх юун. Далны мэргийн тухай судар номыг судалж илүү ихийг мэдэж аваарай.

  • Хүннүгийн бахувцас өмсгөл Бүс

    [Давыдова 1995: 8].Энэхүү томоохон оршуулгын газрыг судалсан байдлаас үзэхэд, талийгаачийг дагалдуулан тавьсан хойлгын эд зүйлийн доторбүсний төмөрлөг горхи, цагариг, дэгээ зэрэг зүйлс олдожбайсан байна. Хамгийн сонирхолтой нь эр хүний оршуулгатөдийгүй, мөн эмэгтэйчүүдийн булшнаас ч бүсний чимэглэлолдсоныг судлаачид төрөлжүүлэн ангилжээ [Батсайхан 2002:110-114]. Эрчүүд бүснээсээ хутга, сэлэм, саадаг, хоромсого зэрэгбайлдааны зэр зэвсгийн зүйлсийг зүүдэг бол эмэгтэйчүүд уут сав, сувс, сондор, явуу зэрэг гоёлын зүүлт тэргүүтнийгзүүдэг байсныг тогтоосон байна. Бүсний чимэглэл болон гоёлчимгийнх нь байдлаас үндэслэн эндээс олдсон эрчүүдийнбүсийг 5, эмэгтэйчүүдийн бүсийг 4 ангилан хуваасан ба энэ ньтухайн үеийн хүмүүсийн хөрөнгө чинээ болон нийгэмд эзлэхбайр суурийг илэрхийлж байна гэж үзжээ [Давыдова 1995: 27].Хүннүчүүд эртний нүүдэлчдийн бүс хэрэглэх уламжлалд чухалүүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний бүс анх удаа хүрэл зэвсгийнүеийн зөвхөн арал, товруу төдий төмөрлөг хийцээс илүү гарсаннарийн бүтэцтэй, олон төрөлтэй болж чадсан байна [

  • Хүннүг үеийн хувцас өмсгөл Цамц, өмд, гутал

    Уг өмдний хоёр гуянд нь гурван өнгө алагласан хөндлөн зурвас хадсан байв.Тэндээс гарсан нөгөө нэг өмд нь мөн үүнтэй ижил хэлбэртэйбөгөөд элсэн шаргал өнгийн нимгэн торгон эдээр хийсэн байжээ.Эдгээр өмд нь хэлбэр дүрсийн хувьд XX зууны сүүл үеийг хүртэлтүрэг (казах, киргиз), монголчуудын хэрэглэж байсан өмдтэй ижилбайна гэж судлаачид үздэг [Руденко 1962: 39].Хүннүгийн шалбуур өмдийг дүрсэлсэн өөр нэгэн чухал олдворбол Хятадын Сиань хотын дэргэд малтсан Хүннүгийн нэгэн булшнаасолдсон бүсний арал дээрхи дүрслэл болно [Rawson, Bunker 1990: 342,Catalogue No.221]. Уг эдлэл дээр ой шугуй дотор бөх барилдаж буйхоёр хүннү эрийг дүрсэлжээ. Хударга хөмөлдрөгөтэй эмээл, хазаартайморьдоо бүдүүн модноос уяж орхиод хав дөрвөлжин барьцаар золголдонбарилцаж авсан хоёр эр дал мөрөө давсан урт гэзгээ чихнийхээ арааргогцооруулан боож унжуулсан үзэгдэнэ. Хоёр бөх цээж нүцгэн,шуумгаар нь боосон өргөн шалбуур өмдтэй, богино түрийтэй гуталөмссөн мэт харагдана. Уг олдворын он цагийг Хятадын археологичидБайлдаант улсын сүүлч буюу НТӨ III зууны эхэн үеийн хүннү нартхамаарах эд хэмээн тодорхойлсон байна.Хүннү бөхийн энэхүү дүрслэлийг судлаачид саяхан болтол манайбаруун Монголын торгууд, захчин, өөлд, урианхай, баяд, дөрвөд ястныдунд уламжлагдан ирсэн “бух ноолдоон” хэмээх барилдаантай яг ижил,ялангуяа цээж нүцгэн, шалбуур өмд өмсөж бүс бүслэж барилддагтайадилхан байгааг цохон тэмдэглэсэн байдаг [Menes 1990: 19].Угсаатны зүйн хэрэглэгдэхүүнээс үзэхэд, бух ноолдооныбөхчүүд зөвхөн шалбууртай, цээж, хөл нүцгэн барилдана. Барилдахааргарахдаа гэзгээ сураар боогоод цув мэт нөмрөг нөмрөн засуул дээрээирдэг. Шалбуурыг буга, бухын ширийг урь идүүлсний дараа шүүдэж,талхих зэргээр элдэн, хонгор шаргал өнгөтэй болгон боловсруулаадхийдэг байсан, сүүлийн үед харлаг тэх, сэрхийн арьсаар бас шалбуурхийх болсон гэнэ. Шалбуурын хийц хэлбэр нь хожим одоогийн монголүндэсний бөхийн шуудагтай ойролцоо хийц хэлбэртэй болжээ.Шалбуурын зах, хоёр шуумгийг гадагш нь хуруу илүү нугалан оёод,түүгээр нь эр сур гүйлгэн, уяа бэлтгэнэ. Шалбуурыг өмсөөд, захыг эгцөмнө нь, шуудгийг хоёр ташаан дээр нь суран оосроор нь чангалан уядаг.Бүдүүн шөрмөсөн утсаар шалбуурыг ороолгосон чиглэлээр нэвтгэлзэн ширж, бөхөлсөн байна. Шалбуурын хоёр ташаанд нь хар булигаар, ширзэргээр эвэр угалз хайчлан хадаж бөхлөн, гоёодог байжээ. Хар буюу улаан өнгийн зүйлээр шалбуурын ар голд нь хангарьд, бүргэд гэх мэтхүчит жигүүртний дүрсийг үйлдсэн байдаг байсан гэнэ [Очир, Батнасан1987: 70-71].Үүнээс гадна Ноён уулын 6-р булшнаас олдсон торгон сөөхийнь хоёр тусдаа гуя хэсгээс бүрдэх бөгөөд асар өргөн, доошоо нарийсчүзүүртээ богино түрийтэй эсгий бойтогтой залгагдсан өвөрмөц хийцтэйбайжээ. Энэхүү гуя өмдийг бүсэлхийд гогцоогоор бэхлэн тогтоодогбайсан бололтой. Үүний урт нь дээд захаасаа бойтогийн үзүүр хүртэл109 см, өргөн нь 50 см. Уг эсгий бойтогийн дотуур торгоор бүрсэн улавч хийж өмсдөг байв. Түүнчлэн бойтогийн гадуур яг ижил хэлбэрхийц бүхий, тэгэхдээ арьс болон торгон утсаар оёж чимэглэсэн бас нэгбойтог маягийн гутлыг давхар өмсдөг байжээ. Эндээс олдсон гутлын улны гадаргууг хээ гарган оёж чимсэн байдаг нь тун сонирхолтой бөгөөдүүний зориулалт нь хүннү нар завилан суух үед ул нь ил харагдажбайхаар бодож тохируулсан бололтой байна.Ноён уулын 12-р булшинд мөн торгон гутлын их бие олджээ.Толгойг анх улаан байгаад гандаж шар болсон торгоор хийжээ. Түүндээр улаан шар, хүрэн, хөх утсаар эвэр хээ оёжээ. Өсгий тал нь мөнтолгойн нэг адил эдээр хийгдсэн боловч өнгө дотор хоёрын завсар ширбарьж хавчуулсан нь орчин үеийн савхин гутлын зуузайтай адил байна.Түрийг хүрэн торгоор хийсэн байх бөгөөд уул торго нь үүлэн хээтэйбайжээ. Үүлэн хээний завсраар бэлчиж байгаа үхрийг оромцоглондүрсэлсэн оёмол хээ байна. Гутлын хэт байдал нь орчин үеийн буриадястны хэрэглэдэг бойтог гуталтай тун төстэй. Энэ гутлын толгой, түрий,өсгийг хүрэн улаан торгоор доторложээ [Доржсүрэн 1961: 34].Хүннүгийн булшаас олдсон эдгээр гутал нь язгууртны ямбаёслолын хэрэгсэл бөгөөд харин өдөр тутмын хэрэглээний гутал болүүнтэй ижил хэлбэр хийцтэй боловч арьсаар хийсэн ширэн гуталбайжээ гэж судлаачид үздэг.

  • Уртын дуу

    хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн “шигших” зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиглэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ.
    Уртын дууны тэр бүхий гайхамшиг “ид шидийг” утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүднээс нягтлан нуталбаас зохистой билээ.
    Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардынуртын дуу маш баялаг хэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг “айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж ярилцдаг байсан. “Айзангийн гэдэг нь “Аяа, зээ хө” гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг.
    Уртын дууны гуравдахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр
    займрал их байдаг.
    Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө
    орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.

  • Ганга өвс архи уух дурыг бууруулдаг

    Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.
    Ганга өвс бол уушигны эм
    Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна.