Монголчууд шиг нэн эртнээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэглэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эхлээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га¬ралтай/ IХ-Х зуунд зохиогд-сон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг¬ваандорж 1905 онд зохиосон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоолоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалагдаж байдаг ажээ.
Category: Үндэсний соёл, зан үйл
-
Чингис хааны үед хэрэглэгдэж байсан зоос
Энэхүү зоос нь МЭ 13-р зуун ~ МЭ 13-р зууны үед харъяалагдах ховор олдворуудын нэг юм. Хэлбэрийн хувьд дугуй ба нум хэлбэрийн тамгатай хавчууруудтай. Уг зоосыг
Төрөл Зоос ба медаль
Материал Мөнгө
Хэмжилт диаметр 2.2 см.
Хийсэн газар Монгол улс
Цаг хугацаа МЭ 13-р зуун ~ МЭ 13-р зуунд
Чиг үүрэг Арилжаанд ашиглах төлбөрийн хэрэгсэл болон захиалгын дагуу гүйлгээ хийдэг.
2007 оны 12-р сарын 10-ны өдөр музейн цуглуулагч, судлаач Б.Нямаагаас 2007 оны Төрийн албаны гэрээний дагуу авсан. Одоогоор Монголын Төрийн түүхийн музейд хадгалагдаж буй. -
НАСНЫ ОЙ ТЭМДЭГЛЭХ ЁСОН
9-10 cap болж төрөхөд нь нэг насаа барьж гарч ирлээ гэж үздэг. Тэг насны хүүхэд гэж ярьдаггүй, тэг нас гэдэг нь насгүй гэсэн үг гэдэг. Учир нь тэг гэдэг нь байхгүй гэсэн үг гэж ойлгодогоос тэр юм. Хүүхдийн насыг төрсөн, ойндоо хүрсэн өдрөөс биш харин цагаан сарыг тэмдэглэх тоогоор буюу төрсөн жилийг амыны нэрээр нэрлэсэн Жилээр /хулгана, үхэр гэх мэт/ тийм жилтэй гэдэг. Энэ жил дээр барьж гарсан нэг насыг нэмж тоолно. Жишээ нь, хүүхэд цагаан сараас нэг сарын өмнө төрсөн бол барьж гарсан нэг настай гээд цагаалаад хоёр настай болно. Хүн бүхэн цагаалахад нэг нас нэмж тоолох ба малыг ч гэсэн нэг нас дэвшүүлэн нэрлэдэг. Жишээ нь, өнгөрсөн хавар гарсан хурга, ишиг, тугал, ботго, унагыг цагаан cap гарсны дараа төлөг, шүдлэн, бяруу, тором, даага гэж хоёр насанд дэвшүүлэн нэрлэдэг. Учир нь хэдхэн хоноод таван хошуу малын төл гарч нэг настай гэгдэх учиртай байдаг. Энэ нь билгийн тооллын нас бөгөөд аргын тооллоос өмнө монголчууд хүний насыг билгийн тооллоор хэмждэг байлаа.
Монголд аргын тоолол нэвтэрсэнээс хойш хүүхдийн насыг төрсөн өдрийнх нь ой хүрээд нэг настай боллоо гэж тоолдог болжээ. Одоогийн хүмүүст арга билгийн гэж хоёр өөр нас байх боловч 1949 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд бүр төрсөний гэрчилгээ, паспортоор тооцогдох аргын нэг л тодорхой настай байдаг болжээ. Уламжлал ёсоор хүүхэд төрөөд нэгжил болсныг нь ёслон тэмдэглэж ах дүү, төрөл садны хүрээнд хүүхдийн ой хийдэг байжээ. Харин шинэ цагийн хүмүүс хүүхдийн ойгжил бүр тэмдэглэх, залуучууд өөрсдийнхөө төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд ёслон тэмдэглэх нь түгээмэл болж түүгээр дамжуулан архи дарс уух нь элбэг болсон нь зах зээлийн харилцааны онцлог болоод байна.
Хүүхдийн ойн найранд архи дарс бага хэрэглэж уламжлал ёсоор зөвхөн ахмадууд бага сага хэрэглэх бөгөөд хүүхэд багачуудыг аль болох өргөн оролцуулж идээ цагаагаар дайлах нь ёс юм. Ой тэмдэглэж буй хүүхдийг дээш суулган эцэг эх, ах эгч төрөл садангийн хүмүүс чихэр, тоглоом, хувцас зэргийг бэлэглэн сайхан ерөөл магтаал хэлдэг, бэлэгдэл захиас өгүүлдэг ёстой ажээ. Хүүхдийг 5 нас хүрэхэд нь тусгай эмээл төхөөрч сайн морь зүслэн өмчилж өгөөд моринд нь мордуулаад цулбуураас нь хөтөлж хотоо нар зөв гурав тойруулж,
Хотгор дүүрэн адуутайХотондоо дүүрэн малтай
Үрээ дүүрээд үрээгээ хөтөлж яваарай гэж ерөөгөөд малчны хүүхэд морь унаж эдлэх болсныг тэмдэглэж байгаа хэрэг юм.
Монгол уламжлал ёсоор 70, 85, 90 насанд өндөр насны найрыг үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл садан, нутаг усны хүмүүсийг урьж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ингэхдээ зуны дэлгэр сард айраг цагаа бэлтгэж архи дарс хоол цай өргөн бэлтгэж найрлан бөх барилдуулан морь уралдуулж нэг ёсны бага наадам хийдэг байна.
85, 90 насны ойг илүү хүндэтгэлтэй хийх бөгөөд 90 хүрээд ирэг хувааж иддэг гэсэн заншил байдаг. Өндөр настны ойд ирсэн хүмүүс хадаг торго, эд бэлгийн зүйл барьж эд бараа их цугларах боловч өндөр настанд их эд бараа сонин биш, харин өндөр настны хишиг буян гэж хариу бэлэг, буян хишиг тараадаг. Ахмад настныг хүндэтгэн ирсэн зочид гийчдэд идээ будаа, архи дарс элбэг хүртээж хөгжөөн баясгасан яриа хөөрөө өрнүүлэн ахмад настны сэтгэл санааг өргөж цугласан олныг баяр баясгалантай найрлан цэнгэх нөхцөл бүрдүүлнэ.
Ой хийж байгаагийн зорилго нь түүний нас буяныг хүндэтгэх, үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл садны баярыг тэмдэглэх, мөн ахмадын сэтгэлийг баярлуулах явдал юм. Үүний тулд өндөр настанд зориулан ерөөл, шүлэг найраглал уншиж өгдөг заншил байдаг. Сүүлийн үед 50, 60 насны ойг тэмдэглэх болсон нь зөвхөн өндөр нас төдийгүй улс нийгэмд үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан, аливаа хүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж “Алдар тэмдэглэх” хэлбэрээр олон жилийн ажлын бүтээлийг үнэлэх, дүгнэх хэлбэр бий болжээ. -
Хөөмий
Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэрэг шиг дуурьсгахын нэр юм. Үүнд тэр хүн гэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохицолтой дуурьсгалан тайлбарагдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурьсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийнхээ эрхтний зэргэд ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмэйлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм.1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмэйлэх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм.1954 онд Улаанбаатарт Ховд аймгийн соёл-урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ “Алтайханы магтаал” гэдэг найрал дуунд хөөмэйлж ирсэн. “Алтайн магтаал”-ыг найруулсан байдлаар манайхан хөөмийний тоочин унших үүрэг хэлбэр найрал дуучдад шилжиж хөөмийч дангаараа аялгуулан хөөмэйлэх болсон байлаа.Тэр үед Улсын хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддоржийн хүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмэй сурахаар зориглон шийдэж оролдсоор санасандаа хүрч хөөмийлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмэйлдэг болсноор хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ.Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хедөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн юм.
Мэдээ оруулсан: Л. Алтан-Эрдэнэ
-
Жанжин малгай, ногттой гутлаа өөрчлөөгүй монгол бөх
Энэ тухай туулъд “…Баригдашгуй хатуу зодгоо өмсөөд…” хэмээн өгүүлсэн байдаг. Амьтны цээжин биеийн арьсыг битуу туламлан өвчиж аваад, хаттал нъ биедээ хэвшуулж өтсдег байсан аж. Энэ нь арьс нөмөрвөл атътны хүч биед нъ шингэнэ хэмээн итгэдэг байсантай холбоотой хэмээн судлаачид таамаглажээ. Бөхийн өмсгөл нь гар урлал хөгжихийн хэрээр улам боловсронгуй болсон. Хатуу ширнээс зөөлөн торго болох хуртэл загварын хувьд ч нэлээд өөрчлөгджээ. Нутаг нутгийн заншлаас хамаарч бөхийн хувцасны материал, загвар өөрчлөгдсөнөөр барьц авахаас эхлээд барилдааны арга барил, мэх улат баялаг болжээ. Харин бөхийн малгай, гутал төдийлөн өөрчлөгдөөгуй байна. Монгол бөхийн хувцасны тухай Я.Цэвэл, ЖДалгдин, Л.Нят-Осор, Б.Батсух, Б.Цогзолтаа, Б.Буяндэлгэр тэргүүтэй хүмүүс археологийн олдвор, хадны суг зураг, хүн чулуун хө шөө, аман зохиол зэрэг сурвалжид тулгуурлан судалсан байна.
Монгол бөхийн өмсгөл малгай, зодог, шуудаг, гуталнаас бүрддэг. Бөхийн малгай хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч ХIII зууны үед одоогийнх шиг дөрвөн талтай, шовгор оройтой байсан нь тодорхой болжээ. Үүнийг суддаачид Увс аймгийн Сагил сумын нутаг дахь Их сарны хадны зурагнаас баталсан байна. VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн тэргүүнд заларснаас хойш сахил хүртсэн бөхчүүд наадамд хүч үзэх нь олширчээ, Тэднийг энгийн бөхчүүдээс ялгахын тулд шовгор оройтой, хилэн малгай өмсгөдөг байжээ. Бөхийн малгайд албан ёсоор тогтоосон загвар байгаагүй ч олон зууны турш хийцээ төдийлөн өөрчлөөгүй байна. Харин бөхчүүд дөрвөн талтай малгай өмсөхийг 1988 онд албан ёсоор заажээ.
Монголын бөхийн холбооны санаачилгаар 1994 оноос бөхчүүдийн малгайг цолоор нь ялгадаг болгосон байна.
Эрт үед зодог, шуудгийг буга, бухын зоо, магнайн арьсаар ихэвчлэн хийдэг байсан тухай бөх судлаач, дизайнер Б.Цогзолмаа “Монгол бөх” номондоо бичжээ.
Судлаачдын бичсэнээр Хүннүгийн үед хамаарах гуулин пайзан дээрх зурагт бөхчүүдийн зодогны ханцуй урт, энгэр нь битүү, бүстэйгээс гадна, өмдний шуумаг урт, гутлаа ногтолж хүлсэн байжээ. Харин Хятаны үеийн олдворт зодогний энгэр битүү, өмдний шуумаг богино байгаа аж. ХI-ХП зууны үед зодогны энгэр задгай болсон хэмээн судлаачид үзжээ. Үүнийг Хабул хааны үед бөхийн барилдаан нэлээд хөгжсөнтэй холбож тайлбарласан байна. Зодогны энгэр задгай болсон нь ур хийцийн хувьд энгийн хувцаснаас эрс ялгаатай болоод зогсохгүй бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, энгэр задгай болсноор элэг бүс бий болсон. Элэг бүс нь барьц өгч, авахаас эхлээд мэхний олон хувилбар гаргахад нөлөөлсөн. Мөн дохионы хэрэглүүр ч болсон байна. Бөх элэг бүсээ чангалж уяснаар барилдаан эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, өвдөг шороодсоны дараа элэг бүсээ тайлбал унаснаа хүлээн зөвшөөрч буйн дохио юм.
Монгол бөхийн зодгийг хэзээнээс даавуугаар хийдэг болсныг тогтоогоогүй ч 1900 он гэхэд даавуун зодогтой байсан. Үүнийг Засагт ханы нэртэй арслан Р.Дампилын (1860-1942) өмсгөл баталж буй. Энэ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын музейд бий.
Зодог, шуудаг нь XIX зууны эхэнд аймаг, хошуу, цол хэргэмээрээ ялгаатай байжээ. Тухайлбал, сахил хүртсэн бөхчүүд улаан, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр, хөх өнгийн зодог шуудагтай. Харин аварга, арслан, заан цолтнууд хамбан, начин торгон, аймгийн цолтнууд чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байжээ.
Монгол бөхийн зодог, шуудагны хамгийн чухал оёдол нь ширээс юм. Ширээс хэдий чинээ бат бөх байна, зодог, шуудаг төдий чинээ урагдахгүй чанартай болдог байна.
Угсаатны зүй судааач Х.Нямбуу “Хүннүгийн үед ээтэн гутлыг хэрэглэж заншсан бөгөөд үүнийг бөхийн гутал хэмээн тусгайлан тэмдэглэсэн баримт үгүй. Өдөр тутам өмсдөг гутлыг ногтолж хэрэглэдэг байсан бололтой. Гутлаа ногтолж барилддаг байсан тухай “Нэг зуун тавин настай хөгшин луу мэргэн хаан” туульд
…Хонгор хүү үдшийн шөнөөр
Суунги таажиг гутлаа
Сураар баглаад
Сур сартай дээлийг
Шуудан хийгээд… хэмээн бичжээ” гэсэн байна.
Ноосоор хөлөө ороон хэвшүүлж, эсгийрүүлснээр монгол гуталны оймс үүссэн байна. Оймс нь гутлын түрийнээс гурван хуруу өндер байх бөгөөд дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааны ар талын хоёр үзүүрээс дөрвөн хуруу орчмыг халаа гэдэг. Халаанаас бусад хэсгийг хээ угалзаар чимэглэдэг.ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зангиат бөхийн барилдаан нь тусгай дүрэм журам, өв уламжлал, өмсгөлтэй. Зангиа нь бөхийн цол эрэмбийг илэрхийлдэг. Зангиаг хараас бусад өнгийн даавууг хошуулдан нарийн зүсэж хийдэг. 128 бөхийн барилдаанд дөрөв, 256 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн, 512 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт, 1024 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн хүнд зангиа олгодог дүрэмтэй. Бөхийн өмсгөл нь зангиа, зодог, туухуу, өмд, гуталнаас бүрдэнэ. Зангиат бөхийн зодгийг товруут зодог гэдэг. Үхрийн зооны арьсаар хийж, мөнгө, зэсээр товруу хаддаг цолтой бөх гэдгийг нь таньдаг.
Бөхийн өмдийг даавуугаар хийдэг. Өмдний шурхнаг нь өргөн тул хуниаслан уяж, гутлын түрүүн дээгүүр гаргадаг байна. Лавир буюу хормойвчийг улаан, шар, ногоон, хөх өнгийн даавуугаар хийдэг ба гоёлын зориулалттай. Туухуу буюу өвдгөвчийг төрөл бүрийн хээгээр чимэглэдэг. Гутлаа ногтолж барилддаг.БҮРХҮҮЛТЭЙ ШАЛБАРУУД
Торгуудын шалбар бөхийн барилдаанд мөр, нуруу, ташаа нь газар хүрвэл унасанд тооцдог. Харин өвдөг сөхрөх, суувал унасанд тооцдоггүй дүрэмтэй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд алт, мөнгөн бүс бүслүүлдэг. 512 бөхийн барилдаанд нэг, 256 бөхийн барилдаанд хоёр, 128 бөхийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бөхөд алт, үзүүрлэвэл мөнгөн бүс бүслүүлдэг байна. Бөхчүүд эсгий болон арьсан шалбуур өмсдөг. Энэ нь богино өмд юм. Буур, тэмээ, бух, шар, бугын арьс эсвэл найман давхар даавууг давхарлан ширж хийдэг аж. Цээжмэгийг зөөлөн арьс болон торгоор урладаг. Мөр гарсан ханцуй, товч шилбэтэй. Бөхчүүд барилдахаар гарах үедээ даалимба торгоор хийсэн алчуураар толгойгоо бүтээдэг юм байна. Үүнийг бүрхүүл гэдэг аж. -
“Монгол Гэсэр хааны тууж” Испани хэлнээ
Энэхүү эрхэмсэг сайхан уран зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл юм.
Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч, туульчнар “Гэсэрийн тууж”-ийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг.
Таван хошуу мал, тарвага, зурам, таанан цагаан гэр, нум сум, илд бамбай, эмээл, хазаар, чөдөр, тушаа, ааруул, ээзгий, аргал, хомоол – энэ бүхэн монголчуудын амьдралын салшгүй хэсэг бөгөөд энэ бүхний тухай “Гэсэрийнтууж”- д өгүүлнэ.
Др. Проф. Г.Төмөрчулууннь “Монголын нууц товчоо”-г 2004 онд анх испани хэлнээ орчуулж Бүгд Найрамдах Куба Улсад 10 мянган хувь хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүд эхнээсээ испани хэлт Латин Америкт түгэн дэлгэрэх эхлэл болсон юм.
-
ҮР ХҮҮХЭД ГУЙХ
заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.
-
Тайхар чулууны домог
Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа амарч нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү шаа гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов.
Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь өнөөх алдарт Тайхар чулуу юмсанжээ.
Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Сүүл толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.
ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР
Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм
Бэр гуйх ёс
Бэр гуйгч нь удам судар сайтай /ядаж гэмээ нь гар сайтай/ нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дах шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирохгүй жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан /өвөртөлсөн ч болно/ хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбрэлгүй яриа /өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м/ өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт /шал, дэвсгэр дээр/ хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар алба хашиж байгаа /охиныхыг нэгэн адил/ мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.
Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно.
Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал.
Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.
Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судлаж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.
Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ ундаа
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи , бяслаг, ааруул авч очдог байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж янз бүрийн ястан үндэстэн холилдон амьдрах болсноос шалтгаалан хот аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд:
• Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)
• Ёотон (урт гонзгой хйрцагтай)
• Архи (Болор юмуу ерөөл ханилан суух хүмүүсийн амьдрал болор шиг тунгалаг байх ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой).
Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?
Хадгийг эхлээд эцэгт (эцэг байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүнрүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл нь охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8 тахилтай юмуу бурхантай )-ийг бурханд тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр нь буй цөцгийн болон айрагны тосноос багаханыг авч цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна.Төгсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.
Бэр гуйхаар очсон хүмүүс идээ архиа яаж байрлуулах ёстой вэ?
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсгийг ил харагдахаар байрлуулна.
Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч бэлэг сэлт идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна.Тэхдээ малгайтай, энгэр замаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд галын бурхандаа өргөсний дараа зооглож хүртдэг.