Category: Үндэсний соёл, зан үйл

  • НУУЦЛАГ “ТӨМӨР ХҮН” ШУУГИУЛСАН ХЭВЭЭР

    2007 онд тус баримлын эзэмшигч өөд болоход “Төмөр хүн” дуудлага худалдаанд орж, 20 мянган ам.доллараар борлогджээ. Ингээд энэ баримал нийтэд ил болжээ. “Төмөр хүн” хэмээх уг баримал 10.6 кг жинтэй юм. Тухайн үед“Sheafer” судалгааны багийнхан тус баримлын тухай судалсан юм. Тэдний олж мэдсэнээр, “Нацистуудын үндэсний үзлийн тулгын гурван чулуу болох Аричуудын гарал үүслийг тогтоохоор 1938 онд Төвд рүү нацистуудын судалгааны баг явж байжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Төвдөөс буддийн гэх баримал авчирсан юм. Энэ баримал 15 мянган жилийн өмнө дэлхий дээр унасан солироор сийлжээ”. Герман, Австрийн эрдэмтдийн үзэж буйгаар, уг баримлын “түүхий эд” болох солирыг ойролцоогоор 15 мянган жилийн өмнө одоогийн Орос болон Монгол Улсын хилийн зурваст унасан “Chinga” солир хэмээн үзэж байгаа юм. Үүнийг батлахын тулд химийн шинжилгээ явуулах болж, энэ баримлын одоогийн эзэмшигчээс зөвшөөрөл авсан байна. Баримлыг эзэмшиж буй хүн нэрээ нууцлахыг хүссэн тул түүнийг хэн болохыг шалгаах хүн алга. Тэгээд ч нууцлаг баримал л илүү чухал болохоор тэр байх. Энэхүү солирыг 1913 онд олдсон хэмээн албан ёсоор бүртгэжээ. Элмер Бачер энэ талаар ярихдаа, “Уг баримал 1000 жилийн настай. “Vaisravana” хэмээх буддын бурхныг дүрслэн үзүүлсэн ч байж болох юм” гэсэн байна. Нацистууд баримлын өмнө талд нар зөв эргэлттэй буюу эр хас тэмдгийг нэмж сийлсэн байж магадгүй юм. Хас тэмдэг үүссэн цагаасаа хойш олон улс, үндэстэн, үзэл суртлын билэгдлийг илэрхийлсээр ирсэн. Тиймдээ ч улс орон бүр энэ тэмдгийг өөрийнх гэж өмчлөх дуртай. Харин нацистууд цагаан, улаан тугаа нар буруу эргэлттэй буюу эм хасаар чимсэн нь бий. Үүгээрээ түрий барьж, “Төмөр хүн” баримлыг эзэмшихээр оролдож байсан аж. Тэгвэл “Associated Press”-д хэвлэгдсэн нийтлэлээс үзвэл “Судалгаандаа төөрөлдөөгүй эрдэмтэд уг баримлыг солиртой холбож үзэж байгаа бөгөөд шинжилгээ нь ер бусын байсан” гэнэ. Харин Калифорнийн их сургуулийн Дэвис дэх геологийн судлаач Чин Зу Юүин энэ баримлыг шинжилж үзээд, “Байгалийн бодисны шүүрлийн урвалын цул хэсэг шиг харагддаг” гэж тайлбарлажээ.

    Чин Зу Юүин: “Дэлхийн чулуулаг их хэмжээний никель агуулах боломжгүй байдаг. Химийн элементүүд худлаа хэлдэггүй. Энэ бол манай гаригийн чулуу биш”
    Солирын мэргэжилтэн, НьюМехикогийн их сургуулийн зөвлөх профессор Риан Жонес: “Энэ баримлыг “Chinga” хэмээх төмөр солироор бүтээсэн нь тодорхой болж байна. Харин буддын шүтээнийг дүрсэлсэн гэдэгт эргэлзэж байна. Би түүхч биш л дээ. Гэхдээ миний соёлын мэдрэмж надад “Төмөр хүн”-ийг будда шиг харагдахгүй байгааг хэлээд байгаа юм. Харин надад Чингис хааны дүр төрх харагдаад байгаа юм. Мэдээж, энэ нууцлаг бүтээл Чингис хааны амьдарч байсан үеэс эртнийх. Гэхдээ яг л сэлэм атгасан баатар шиг байгаа биз дээ. Би хэзээ ч будда бурхныг сэлэм, хутга атгасан байхыг хараагүй”.

  • БҮСГҮЙ ХҮН ӨНДӨР УУЛ ОВООНД ГАРДАГГҮЙН УЧИР

    Ухаалаг хэрсүү өвгөд маань байгаль эхийг шинжин таньж, ажигч ухаанаараа уул овоог босгодог газар нь цахилгаан соронзон орны нөлөөлөл болон салхины хуйлрал их, агаарын даралт сийрэг учир тэнгэр газрын савслагад үргэлжид дээш доош таталцан үелзэж байдаг гэдгийг мэддэг байсан тул газрын сүрд дарагдахаас сэргийлж бүсгүй хүн гарахыг цээрлэж иржээ.
    Энэ хорио цээр нь дараах хэд хэдэн шалтгаантай юм.
    1. Бүсгүй хүний бие, байгалийн зохицол нь бүстэй хүнийхээс ихээхэн өөр, эмзэг байдаг.
    2. Газрын сүрд дарагдах юмуу өндөр газрын эрчимд цохиулан ирээдүйд үр хүүхдээ тээх саванд хий хургах, хожим тэр нь үр хүүхэд тээх, төрүүлэх цагт гэм болохоос сэргийлж байж.
    3. Газрын сүрд дарагдсан буюу дайруулсан бүсгүй хүний яс хэврэгших гэм байх ба төрж нярайлах цагтаа гэм гажиг учрахаас сэргийлсэн ухаан байжээ.
    4. Өндөр уул, овоонд бүсгүй хүн гардаггүй нь ямар нэгэн хийморь лүндаа, бүстэй хүнийг илүүд бүсгүй хүнийг дорд, бузар муу гэж үзсэн хэрэгтэй огт хамаагүй бөгөөд ажигч хэрсүү өвөг дээдэс минь олон зууны туршид байгаль эхээ ажиглан таньж мэдсэний үндсэн дээр дагаж мөрдөж ирсэн, цэвэр энэрэл нигүүсэл, өрөвч ухаанд тулгуурласан хорио цээрийн ёсон юм.
    5. Угаас бурханы шашинд эх хүнийг туйлын дээр хүндлэн үздэг бөгөөд дорд муу заяатай гэдэг бурханы ном сургаал огт байдаггүй ба цэвэр соц.нийгмийн үед үзэл суртлын зорилгоор муучлан харлуулж ирсэн үзэл суртлын улбаа, эндүү ташаа ойлголт юм.
    Учир иймд Монгол эмэгтэйчүүд өндөр ууланд гарах, овоо тахилгад биечлэн оролцохгүй гэр орноосоо, эсвэл тухайн уулын хормой бэлээс дээж юугаа өргөж иржээ.

  • ХАДНЫ ОРШУУЛГА.

    P.S. Сумаа нумны баруун талаар, нумаа атгасан гарын эрхий хуруугаар нумруугаа хагас шахаж тавьж харвана.Ийм таталаар.Туршаад үзээрэй!Өөрөөр аргагүйэ.Тийм байрлалаар сумаа тавиад эрхийвчлэх гээд бас үзээрэй аль нь эвтэйхэн байнав?Морин дээр давхиут дундаа сумаа хөвчинд онилж хийгээд даруй татаж харвахад нумны хаагуур сумаа хийх нь хурдан, эвтэйхэн, яаж татвал эвтэйхэн байна үзээрэй! Их амархан туршихад. Зүгээр мордсон байгаа мэт өргөн хөлөө тавьж зогсоод хагас сууж босох мэт/давхих аятай хөдлөөд сумаа тэр дундаа хөвчилж татах гээд үз. Тэгээд л аандаа юун яасан эрхийвчээ янзалж тохируулах, сумаа маллах уу, алдаж унагах уу гээд хачин юм болно)))
    Мөн сумны өнгө будаг биш ээ. Жимсний модны нарийн хальс, хад, монос, алтан харгана зэрэг мэт модны мөчир хальс нимгэхэн хуулж наадаг. Тэр нь чийг, уснаас хамгаалдаг. Нийт уртын туршид ч биш сумны зэвнээс хойш төө хирэм газар. Цааш нь бол сумны биеийг тослож арчиж, тосоо шингээж гөлийлгөнө. Мөн л ус чийгнээс хамгаалж байгаа юм.
    2020.08.30 ·

     

  • МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ЭРХЭМЛЭХИЙН УЧИР

    Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр зан үйлийг бөө мөргөлийн ёс жаягтай холбон тайлбарлах нь бий. Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцсаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны талаарх мэдээлэл хүргэе.

    Мандах төрийн малгай
    Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж.

    Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.

    Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно.

    Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

    Тэгш төрийн дээл
    Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дүрсэлснийг үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ.

    Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна.

    Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.

    Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожимоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ.

    Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм.

    Бүтэх төрийн бүс
    Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.

    Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.

    Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.

    Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг “бүсгүйчүүд” гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ.

    Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.

    Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ.

    Түших төрийн гутал
    Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.

    Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.

    Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

    Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад Монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг байв.

    djmedia:506
  • АРСЛАНТАЙ ТӨГРӨГ УРЛАСАН УРАН МИНЖҮҮР

     

    Тэрбээр найман настайдаа Тэгшийн хүрээнд шавилан сууж буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн арга, их бага арван ухаанд суралцаж эхэлсэн байна. Түүнчлэн балин тахил хийхээс гадна бурханы гуу, гүнгэрвааг угалзаар чимэхийн сацуу хожмоо Човомбын (Буддын шашны ямарваа нэгэн тахилга, зан үйл, ёслолын үйл ажиллагааг удирддаг мяндаг тушаалтан) үүрэг гүйцэтгэх болжээ.
    1939 онд хүрээ хийд нь татан буугдахад тэрээр хар болсон бөгөөд аж амьдралын мөр хөөн арслантай авдар хийж, гэрийн мод хээлж хуарлахын зэрэгцээ алт мөнгөн бөгж, ээмэг, бугуйвч, эхнэр хүний толгойн боолт, мөнгөн аяга зэргийг урлаж байжээ. Бас заримдаа ах дүүсийн захиалгаар нууцаар бурхан бүтээж явсан түүнийг нутгийн олон нь “Хүнгийн голын уран Минжүүр” хэмээн алдаршуулсан байна.
    Мөн 1940 оноос эхлэн сумандаа шинэ үсгийн багш, улаан булангийн эрхлэгчийн ажил хийж байжээ. Улмаар Минжүүр нь хосгүй авьяасаараа алдаршин нийслэл хотод ирж Урчуудын артелиар дамжин 1961 оноос Урчуудын эвлэлийн хороонд зураач болж, монгол зургийн аргаар “Адуучин”, “Нүүдэл”, “Нэгдэл”, “Баяр наадам”, “Багануур”, “Отгонтэнгэр” зэрэг олон бүтээлийг туурвижээ. Мөн 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарсан дархчуулыг ахласан, 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг сэргээж янзалсан гээд Уран Минжүүрийн оролцоогүй уран нарийн ажил тэр үед бараг байхгүй байв.
    Тухайлбал, уран зураач Минжүүр нь 1963 оноос БНМАУ-ын шинэчлэгдсэн мөнгөн тэмдэгт зурах ажилд томилогдон НАХЯ, Улсын Банкны Ерөнхий Хорооны хатуу чанд хяналтын дор 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртүүдийн эх загварыг (УГЗ Д.Цэрэнпилийн хамт) зохион урласан юм. Социализмын үед түүний урласан монголын мөнгөн тэмдэгтүүд нь хатуу чанга ханштайгаар олон жил болсон бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн утга билэгдэл төгөлдөр нь 1-тийн дэвсгэрт гэж хэлж болно.
    Түүнээс монгол зураачийн ур, ухаан хоёр мэдрэгддэг. Араатны хаан арслангийн зурагтай авдрыг монголчууд гэрийнхээ хоймор тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалыг 1964 онд улсынхаа мөнгөн тэмдэгтэд шингээхдээ “уран” хэмээх Ц.Минжүүр тэр үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг.
    Түүний зурсан мөнгөн тэмдэгтийн эхийг МАХН-ын Төв хорооныхон батлахаар хэлэлцтэл “Үүнийг хүн зураагүй, хэвлэсэн байна. Ямар ч уран хүн ингэж зурж чадахгүй” гэсэн яриа гарч Ц.Минжүүрийг өөрийг нь дуудан шалгаж байсан гэдэг.
    Минжүүр гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд Гандантэгчинлэн хийдийн бурханч ламаар ажиллаж “Өндөр гэгээн Занабазар”, “Цагаан Дар эх”, “Жүгдэрнамжил”, “Мэлмийн бурхан”, “Суугаа Жанрайсиг” зэрэг олон бурхан бүтээсэн байна. Зураг дээр Уран Минжүүр, түүний бүтээсэн АРСЛАНТАЙ 1-тийн дэвсгэрт.

    Тэмдэглэсэн: Завхан Хүнгүй голын унаган хүү доктор хурандаа ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

    42Burmaa Dugar болон өөр 41 хүн
    3 сэтгэгдэл

  • “Өвчний 90 хувь нь алхсанаар эдгэнэ” Нагао Казухиро гэх япон эмч бичжээ.

    Мөн хүнтэй хамт, эсвэл нохойгоо дагуулж алхвал окситоцин буюу хайрын даавар ялгарна. Хайрын даавар нэмэгдэхэд аз жаргалын даавар дагаад нэмэгдэнэ гэнэ.
    Хүн хөгшрөх тусам, ядрах тусам, өвдөх тусмаа алх. Сэтгэл гутрал, нойргүйдэл, ой санамж муудах, хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчнийг даван гарах хүч алхалтаас эхэлнэ.
    Алхахын ач тус маш их:
    1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.
    2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.
    3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.
    4. Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.
    5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.
    6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.
    7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)
    8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)
    9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.
    10. Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай байх нь.

  • ХҮННҮГИЙН ҮЕИЙН ЦЭРГИЙН СУРАН БҮС

    Хүннү нар эртний нүүдэлчдийн нэгэн адил янз бүрийн бүс хэрэглэж байсан бөгөөд Өвөр Байгаль, Монгол, Умард Хятадын нутгаас их төлөв амьтны загварт урлагийн хэв маягаар хийсэн хүрэл ялтас, товруу, арал гэх мэт зүйлс цөөнгүй олдсон байна (Коновалов 1976, Давыдова 1995, Jenny and Emma 1995).
    Монголд явуулсан археологийн малталт судалгаагаар дээрхийн ижил цөөн тооны эд өлөг олдсон боловч ямар нэг чимэглэл. малгайн чимэглэл, пайз гэх мэтээр тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүрэл төмөр яс болон үнэт чулуу занар зэргээр хийсэн энгийн ба нарийн хийц маягтай бүсний тоног, чимэглэл дурдсан нутгуудаас опдсон ажээ.
    Энэхүү суран бүсийг 2012 онд Булган аймгийн Дашинчилэн сумын “Элст Ар’ хэмээх Хүннүгийн бүлэг оршуулгын газраас Монгол цэргийн музейн археологчид олж музейн сан хөмрөгийн цуглуулгад авчээ.

  • МОНГОЛЫН ГОВИОС ТҮҮХЭН ДЭХ ДИНОЗАВРЫН ХАМГИЙН ТОМ МӨР ОЛДЛОО

    Үүнийг Монгол-Японы хамтарсан экспедицийн малтлага хийсэн археологичид анх олсон бөгөөд уг үлэг гүрвэлийн мөр диаметр нь 106 см урт, 77 см өргөн аж. Монголын говь цөлөөс үлэг гүрвэлийн яс, мөр гэх мэт олдворууд маш ихээр олддог.
    Судлаачид уг үлэг гүрвэлийн мөр ойролцоогоор 70-90 сая жилийн настай гэжээ.

    Түүнчлэн уг мөр нь Титанозаур буюу урт хүзүүт үлэг гүрвэлийнх гэж Японы археологичид ярьсан байна. Титанозаур нь 30 метр урт, 20 метр өндөр махчин үлэг гүрвэл аж.
    Монгол-Японы малтлагын экспедицийн хайгуулч, Окияама их сургуулийн эрдэмтэн “Энэ бол түүхэнд үлдэх олдвор. Үүнээс том үлэг гүрвэлийн мөрийг хүн төрөлхтөн олж байгаагүй” гэжээ.

    Т.Бат

  • ДЭЛХИЙН ДОЛООН ГАЙХАМШИГТ ОРНЫ ТООНД МОНГОЛ БАГТЖЭЭ

     

    Ираны эртний соёл, уламжлал жуулчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэхүү сайхан оронд очихыг зөвлөжээ. Нийслэл Тегеранд жуулчдын сонирхол татам маш олон ордон, музей, хийд байдаг бөгөөд тэртээ XIII зууны үеийн соёл уламжлалтай салшгүй холбоотой байдаг аж.

    Дэлхийн хоёр дахь гайхамшгаар Швед, ялангуяа Стокгольмыг нэрлэжээ. Тус хот нь Европын цорын ганц үзүүштэй хот бөгөөд нутгийн хойд хэсэгт байрлах өвөрмөц уур амьсгал бүхий Седермальмын арлыг “Financial Times”-ын шинжээчид онцолжээ.
    Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой. Мөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг харж болно” гэж “Financial times” бичжээ. Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд мөн Зимбабве, Вьетнам, Япон, Патагони орсон байна.

    Э.ЭГШИГЛЭН

  • ШАР ТОС ЦАГААН ИДЭЭ ХОРМАХАА УГААХГҮЙ БОЛ ЗАВААН ГЭЖ СУРГААЛЬ АЙЛДААД ХҮН ЗАГНААД БАЙГАА ГАДААДААС ИРСЭН ГЭХ ХООЛ СУДЛААЧИД МИНЬ СОНС .

    Уураг кальциа Монгол хүн уламжлалт Монгол зоог цагаан идээ мах шүүснээсээ л түлхүү авдаг бол эрдэс усаа байгал ээжээсээ л хүртдэг байгалийн шалгарсан эрүүл чйрэг махбодтой бодьгал бол
    ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛЧУУД Л байдаг.
    Учир юу вэ гэвэл Монголд химийн болон хүнд үйлдвэрүүд байхгүй болохоор химийн хүнс үйлдвэрлэдэггүй Монгол мал жинхэнэ эко байгалийн өвс ургамал усаар хооллодог болохоор нүүдэлчин соёл иргэншилтэй Монголчуудын зоог дэлхийд хамгийн эрүүл хүнс байдаг байна.
    Гадныхан бол үйлдвэрлэл хөгжсөн үсрэнгүй хөгжилтэй гэж өөрсдийгөө магтдаг хэдий ч хоол хүнснийхээ аюулгүй байдлыг алдаад мөнгө бизнесээ хөөж мал амьтнаа мах сүүний чиглэлийн амьд машин болгож химийн хүчтэй бодисоор бордож богино хугацаанд мах сүүг нь ихээр гаргаж ашиг олж байна.
    Гадныхан бол химийн бордоогоор бордсон махаа 2-3 удаа усаар угааж хэрэглэдэг болохоор мах нь ямар ч амт шим шүүсгүй резин шиг хатуу байдаг.
    Монгол мал эко өвс усаар хооллодог болохоор маханд нь хүний биед хэрэгтэй бүх юм шингэсэн угаахад хайран амин дэмтэй байдаг юм шүү.
    Хүний биед эслэг болдог ургамал жимс ногоогоо байгалиар нь биш химийн бордоогоор бордож жилд хэд хэдэн удаа ургац авч ашиг олох л гол зорилго нь болж байна.
    Өдөр дутмын өргөн хэрэглээний хүнс чихэр чипс зайрмаг амттангуудыг хүний нүд чих үнэрлэх амтлах эрхтнээр тоглож химийн бодисоор хольж хүүхэд залуусыг ихээр донтуулсан хурц үнэр өнгө амтаар хуурсан бүтээгдэхүүнээр асар их ашиг орлого олж байна.
    Эдгээр химийн хольцтой хоол хүнс бүтээгдэхүүнүүд бол хүний биед зохицож шингэхээсээ илүү өвчин хавдар нян бактер вирус үүсгэгч болдог учраас сүүлийн үед Монголчууд урьд сонсож байгаагүй маш олон төрлийн өвчнөөр өвддөг болсон.
    Сүүлийн үед хүнсний дэлгүүр худалдааны төвүүдэд яг ийм нүд эрээлжилсэн хэзээ хэн юугаар үйлдвэрлэж хэзээ хугацаа дуусах нь үл мэдэгдэх элдэв сав баглаа боодолтой лаазалсан бүтээгдэхүүн асар ихээр Монголын зах зээлд гаднаас орж ирдэг Монголчууд маань ч их донтож хамаг мөнгөө ийм зүйлд зарцуулдаг болсон .
    Ер нь бол ХОДООД ХОГИЙН САВ БИШ.
    Монголчууд асар их мөнгөөр хор худалдаж аваад биеэ өвчлүүлээд эргүүлээд асар өндөр үнээр харьд эмчлүүлдэг болчихсон ш дээ.
    Нэг үгээр гаднаас өндөр үнээр ӨВЧИН худалдаж авчихаад гадаадад очиж өндөр үнээр ӨВЧНӨӨ эмчлүүлдэг болсон гэсэн үг.
    Энэ бол Монголчуудыг эдийн засгийн хараат байлгах бас нэг харийн бодлого ч байж мэдэх шүү дээ.
    ШАР ТОС БОЛ ШИНГЭН АЛТ ШҮҮ .
    Гадаадад очиж бие махбодоо эвдчихээд уламжлалт Монгол идээгээ элдэв химийн нэр томъёо хэрэглэж муулаад хор гэж тунхаглаад залуусын тархи оюуныг угааж байгаа нь хамгийн том нүгэл бас АЛДАС болох бизээ.
    Уламжлалт монгол цагаан идээ хүнс Монгол хүний биед харшлах гэж хэзээ ч байхгүй .
    Харин ч ч зөв ислэг болж задарч өтгөн шингэнээ өдөр бүр гадагшуулснаар жингийн илүүдэлтэйгээ тэмцэхэд ч том алхам болдог .
    ШАР ТОС БОЛ ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН ТУСТАЙ ШИНГЭН АЛТ.
    Жангүм Одноо
    Нэгдүгээр сарын 2 ·