Category: Монгол үндэсний түүх

  • Бөртэ үжингээс төрсөн охидын тавилан

     

    “Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ. Чингис хаан өөрийн охидоо бусад улс аймагт бэр болгож, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан буулгаж ураг барилдах замаар ялсан ба ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах зөрчлүүдийг үгүй хийж, гадаад дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог бөгөөд Чингис хааны хүргэн болсон удирдагч гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан аж.
    Чингис хааны охидууд Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай мэт амьдарч, Онгуд, Харлаг, Ойрад, Уйгар улсыг захирч улсынхаа хил хязгаарыг 4 талаас нь хамгаалжээ. Бэхи нарын нөлөөгөөр Европ, Азийг холбосон Торгоны зам нэг үе Чингис хааны охидын тааллаар байсан түүхтэй.
    Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан морин дэл дээр ирт сэлэм далайж харь улсыг төвхнүүлж явснаараа алдартай. Харин Хожин бэхи, Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар ордны хатан хүний ухаанд илүү суралцаж, язгууртан бүсгүйн байр суурийг сахидаг байжээ.
    Хожин бэхи: Ихирэс овгийн Буту хан-д бэр болон очжээ. Чингис хаан охиндоо “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр, удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр үл холдоно” гэж сургажээ.
    Түмэлүн хатан: Өөрийн хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн охин бөгөөд түүнийг бэхи гэж дууддаггүй. Түмэлүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд 100 агт бэлэглэхээр тогтсон боловч Түмэлүн хаан эцгийнхээ шадар залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан яах ч аргагүй буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан түүхтэй. Хожим 1221 онд Түмэлүн нөхрийнхөө хамтаар Персийн эсрэг дайнд оролцож явахдаа эр нөхрөө алдсан бөгөөд өс авахын тулд цэргээ өөрөө удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгожээ.
    Чэчэйхэн бэхи: Чэчэйхэн бэхийг Ойрадын Худага бэхийн хүү Иналчи-д өгч мордуулахдаа “Эрт босч, орой хэвт, өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр хатууж, амны ухаан билгийг тогтоо, эс сурсан мууг энд орхиод од, Ойрад иргэнээ сэлбэн холбож соёрхогтун” хэмээн сургажээ.
    Толой бэхи: Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон ба түүний гоо үзэмжийн талаар мэр сэр бичигдэн үлджээ. Түүхч Ш.Насанбат “Харлаг улсыг захирагч Толой бэхиг шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр харсан бүхний өөдөөс олзуурхан хардаггүй, эр нөхрөө хүндлэн, чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, ухаалгаар аливааг сэтгэн бодол болон суух нь олонтаа нэгэн байжээ.
    Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншиж, хэдэн зуун эмэгтэйчүүдээр халамжлуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” хэмээн бичсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт охиноо өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангаж, бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи өмнө зүгийн овог аймгийн халдлагаас эцгийнхээ улсыг хамгаалж, монгол үндэстэн тал нутгаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Эр нөхөр Алахуш Тегиний өмнөх эхнэрүүд нь түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр эр нөхөр нь алагдаж, улмаар Алага бэхи хэсэг албатаа аван зугтжээ. Тариачин хятадтай цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрсэлсэн аж. Алага бэхи хаан эцгээсээ цэргийн дэмжлэг авснаар самууныг дарсан ч Чингис хааны их цэрэг орвонгоор нь хүйс тэмтрэхэд бэлэн байсныг Алага бэхи зогсоож уурлаж дүрэлзсэн хаан эцгээ уясаан сэнхрүүлж чаджээ. Хэрвээ түүний оронд Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байсан хэмээн түүхчид тэмдэглэжээ.
    Алалтун бэхи: Түүнийг ахан дүүсийнхээ гарт амь үрэгдсэн гэдэг. 1207 онд Уйгарын Идүүд хаан Чингис хаантай ураг барилдахаар элч илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж, хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “чамд Алалтун гүнжээ өгье, миний тавдугаар хөвүүн болтугай” хэмээжээ. Торгоны замыг хянаж байсан Идүүд хаан Чингис хаанд авдар авдраар алт мөнгө, сувд тана, хоргой торго авчирч охиныг нь хатан буулгажээ. Хожим Алалтун бэхийн чармайлтаар Торгоны замд монголчууд бүрэн хяналтаа тогтоожээ. Алалтун бэхи Иракийн мал аж ахуй болон Сибирт байсан Чэчэйхэн бэхи дүүгээсээ ангийн арьс үсний хувь хүртэж, Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, өөрийн эзэмшлийн Уйгар нутгийн баянбүрдээс ундран гарах дарсыг тэдэнд нийлүүлдэг байжээ.
    Чингис хааны охидын тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг нас барсны дараа тэдгээр бэхи нарт аюул учирчээ. Өгөөдэйн их хатан Дөргөнэ-гийн талыг баримтлагчид Чингис хааны охидын нутаг руу довтолж, хаан язгуурт эмэгтэйчүүд рүү дайн өдөөжээ. Алалтун бэхи-д “Өгөөдэй ахыгаа хорлосон” хэмээн ял тулгаж цаазалснаас хойш хоёр жилийн дараа Алалтун бэхи-гийн залгамжлагч Нэгүдэйг хороожээ. Түүний дараа Чэчэйхэн бэхи амь үрэгдэж, дараагийн жил нь Ойрад түмний охид бүсгүйчүүд хүчирхийлэгджээ. Ийнхүү Чингис хааны язгуур угсаат охид бүсгүйчүүдийн эсрэг аян дайн Их хааныг нас барснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

    Ч.Буянбадрах

  • №41 Лигдэн-Манжийн эсрэг тэмцэл

    Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эзэр татах бодлого  явуулж байснаа 1623 оноос айлган сүрдүүлж, цэргийн хүчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ.
     Лигдэн хутагт хаан харъяат улсаа тайван төрөөр нэгтгэн төвшитгэх бодлого бүтэмжгүй болж ирмэгц, дайчин төрөөр хураан захирамжлах хатуу бодлогод шилжсэн байна. Лигдэн хаан Манж нартай биеэ даан харилцахыг хориглосон цаазыг зөрчин холбоо тогтоосон, түүнтэй эе таарахгүй болсны улмаас түүний захиргааг эсэргүүцэн, бусдыг түшихээр гарч одсон мянганы Дайчин тайж нарыг өмгөөлөлдөө авч, Өвөр Халхын цэрэгтэй тулалдсан Хорчин аймагт цэрэг хөдөлгөжээ.
     Лигдэн хутагт хаан Манжийн их цэрэг айсуйг сонсоод бүслэлтээ зогсоон цэргээ татаж, яаравчлан гэдрэн буцсан байна.
     Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулсны дараа 1626 онд Монгол нутагт цөмрөн Жарууд, Баарин аймгийг довтлон эзэлж, хүн мал олныг олзолжээ.
     Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг манжид дагав.
     1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгчсөний дараа түүний суурийг залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарчан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоон аймгийн нутаг руу довтолж түм илүү хүн малыг олзлов. Үүнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрөн ихээхэн хүн мал олзлон авчээ. Хариуд нь Харчин, Түмэд, Ордос, Асуд, Юншээбү аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хүчин Хөх хотын орчин сууж байсан Цахарын 40 000 цэрэг, Мин улсаас хязгаар хамгаалсны шагнал авахаар явсан Лигдэнгийн 3 000 цэргийг бут цохижэ.
     1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Түшээт хан Ууба, Сүн Дүүрэн, Далай Цөхүр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцүүлэн батлуулсан.
     Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бүрмөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн Манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож, Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөх нуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаан гарсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман  хувь нь гээгдэн хоцорсон. Абахай Хөх хотод ирээд Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гүйцэгдэхгүй хол газар хүрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, буцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат үлдэж хоцорсон хүн малыг цуглуулж, Цахарын нутгийг бүрэн эзэлжээ.
     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг чиглэн явах зам зуурт Түмэд, Ордос аймгийг довтлон цохиж, Ордост байсан Чингисийн онгоны өмнө өөрийгөө Монголын их хаан хэмээн тунхаглаж, Чингисийн онгоныг хөдөлгөн авч явахыг оролдсон ажээ. Лигдэний энэ үйлдэл өөрийнх нь захиргааг эсэргүүцэж байсан Түмэд, Ордосыг гэсгээх, Хөх нуурыг эзлэн тэнд улсаа төвлөрүүлэх, Чингисийн онгоныг авч явснаар нийт монголчуудыг биедээ татах гэсэн хэрэг байжээ. Лигдэн хутагт хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэн босохыг эрмэлзэж байсанд оршино.
     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43, настайдаа тэнгэрт хальжээ.
     Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.
    Лигдэн хутагт хаан бол Чингисийн ургийн сүүлчийн их хаан,  XVII зууны эхэн үеийн Монголын түүхэнд гарсан төр, цэргийн нэр зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн хүн юм.
     Шинэ тулгар байгуулагдсан Умард Алтан улсын идэрмэг, зохион байгуулалт сайтай төр, цэргийн хүчний эсрэг Лигдэн тархай бутархай монгол аймгуудын хүчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хүнд, бэрхшээлтэй зорилт байсан нь тодорхой. Хэдий тийм боловч Лигдэн хутагт хаан манж нарын хүчийг дутуу үнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулаагүй, Манжийн түрэмгийллийг Мин улстай хамтын хүчнээр сөрөн тэмцэхийн оронд Мин улсаас олох эдийн ашгийг урьтал болгосон, монголчууд бараг нийтээрээ шарын шашны шүтлэгтэн болоод байсан үед улааны шашныг илэрхий баримтлах болсноор шашин, төрийн зүтгэлтнүүд, ард олныг өөрийн эсрэг талд түлхсэн, аливаа асуудалд хатуурхан хүч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэж, монголчуудын хүчийг буруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.

     
  • №40 XVII зууны эхэн үеийн монголчууд, манж нар өвөр монголыг эзэлсэн нь

    Тэд нар гурван том аймаг байсан бөгөөд тэдгээр нь дотроо олон жижиг аймаг, овог болон хуваагдсан ажээ. Зүрчид угсааныхны хүн ам өсөж гар урлал, газар тариалан хөгжсөнөөр тэдний үйлдвэрлэл, аж ахуйд нилээд ахиц дэвшил гарчээ.

    Тэдний дундаас Манж аймаг XVII зууны сүүлчээс мэдэгдэхүйц хүчжиж, бусад аймгуудаасаа давамгайлах болсон төдийгүй Зүрчидийн олон аймгийг Мин улсын хараат байдлаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэх болжээ.1

    1 Д.Жамсран.” XVII зууны эхний Өмнөд Монгол ба Манжийн түрэмгийлэл” ШУАМ.УБ.

    Монгол, Манжийн хоорондох худ ургийн холбоо нь Цагаан хэрмийн зүүн хойд талаар оршиж байсан нүүдэлчдийн хоёр улсын хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байсан юм. Харин Манж нар худ ургийн холбоондоо дулдуйдан, Монгол аймгуудад хяналт тавих, өөрийн талд татан оруулахыг чармайх болсон ажээ. Монголын ноёд язгууртнуудад өндөр цол хэргэм, их бэлэг шан хайрлалгүй өгч байсан нь тэднийг татах нэгэн хүчтэй хэрэгсэл болж байв.

    Лигдэн хаан нийт Монголыг оройлон захирахын тулд юуны өмнө өөрийн хувь эзэмшил Цахар түмнийг өөрчлөн зохион байгуулж, найман отог бүхий Цахар түмнээ монгол уламжлалаар зүүн, төв, баруун гурван түмэн болгон хуваажээ.

    1617 онд Лигдэн хаан Авга хар нэрт ууланд нийслэл Цагаан хотыг байгуулсан1 нь тухайн үеийн Монголын улс төр, эдийн засаг, соёлын том төв болон хөгжсөн байна. Лигдэн хаан нийслэл хотыг шинээр байгуулсан нь түүний Цахараар төвлөрсөн нэгдмэл улсыг бататгаж тогтооход чиглэсэн арга хэмжээний нэг байв.

    Тэрбээр зүүн, баруун түмнийг эв эеэр засан захирах талаарх элэнц эцэг Түмэн засагт хааны бодлогыг ухаалгаар үргэлжлүүлж, Юншээбүү аймгийн Чойрус тавнангаар баруун гурван түмнийг захируулж, зүүн гурван түмнийг захирах сайдаар Өвөр таван отог Халхын Үжээд аймгийн Ширхунаг дүүрэн хунтайжийг томилжээ2. Цахар аймаг харъяаллын хувьд зүүн гурван түмэнд байх хэдий ч Лигдэн хааны мэдэлд оршиж байжээ. Цахар түмэн өлгийн аохан, найман, сөнид, үзэмин, арын зүйд, буруд, алаг, алагчууд гэсэн 8 отгоос бүрдэж байжээ.

    Тэр үед Цахар нь 100 000 гаруй хүн амтай хүчирхэг аймаг байв. Лигдэн хааны шууд захиргаанд өвөр Халхын Баарин, Жаруд, Баяуд, Үжээд, Хонгирадын таван отог байсан бөгөөд Халх болон Харчин, Хорчин, Ар Хорчин зэрэг аймгууд их хааны засаглалын зөвшөөрөн хүлээж, түүнд ёс төдий боловч захирагдаж байв. Эдгээр аймгуудын ноёд тогтоосон хугацаанд нийслэл Цагаан хотод очиж, Лигдэн хаанд бараалхан алба өргөж, хааны хамт төрийн элдэв хэргийг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн их авч хомрогод оролцдог байжээ.

    1 Уг хотын үлдэгдэл Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Хаан сүм сумын нутагт оршино. 2 Дарма гүүш.”Алтан хүрдэн мянган хигээст”. Хөх хот, 1987, тал 149

    Гэвч монголчуудыг оюун санаа, үзэл суртлын талаар нэгтгэн захирах оролдлогуудыг улс төрийн зүтгэлтнүүд сэдэн хийсээр байв.

    1639 онд Халх монголчууд Ширээт цагаан нуурын чуулганаар Түшээт ханы хөвгүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн нь монголчуудыг шашны тугийн дор нэгтгэн барилдуулах зорилго агуулж байв. Энэ үйл явдал өмнөд Монгол Манжид эзлэгдэж, тархай бутархай байсныхаа горыг амсаж байсан үед тохиосон байна.

    Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь

    1618 онд Манж нар Мин улсын Фушунь, Хайюан зэрэг газрыг түрэмгийлсэн тохиолыг ашиглан Лигдэн хаан 1619 оны зун Цахар, Өвөр тавах халхын цэргийг өөрийн биеэр удирдан, Мин улсын Гуаннин хотыг эзлэн авба татвар авах болсон.

    Умард Алтан улс, Өвөр Монголын цэргийн хүчний хооронд болсон анхны томхон энэ мөргөлдөөн Манж нарын ялалтаар шувтарсан нь Манж нар Өвөр Монголын аймгуудын дунд нөлөөгөө хүчтэй дэлгэрүүлэн, өөртөө алхам алхмаар татах нэг нөхцлийг бүрдүүлжээ.

    1619 оны эцсээр Лигдэн хутагт хаан болон Өвөр Халхын таван отгийн ноёдын элч нар Манжийн хааны ордонд хүрэлцэн очив.

    Лигдэн хааны захидал Манжийн төрийн ордныхны хорслыг төрүүлэв. Нурхач Лигдэнгийн элчийг барьж хориод, 1620 оны эхээр хариу элч зарж захидал бариулжээ. Уг захидалд, Манжийн цэрэг Зүрчид угсааны олон аймгийг нэгтгэх, Мин улсын зах хязгаарын газар нутгийг дайлан дайнд удаа дараа ялалт байгуулсныг өргөн магтаад, Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнавч түүний мэдэлд монголчуудын тун багахан хэсэг байгаа, Цахар нь Мин улстай хийсэн дайнд ялагдаж байсан зэргийг сануулж, Мин улсын эсрэг Манж нарын хийж буй дайнд холбоотон болон оролцохыг санал болгожээ. Тухайн үеийн хүчний харьцааг бодитой үнэлсэн Нурхачийн хатуу үгтэй захидал нь Лигдэн хутагт хааны хилэгнэлийг төрүүлж, манжийн хааны элчийг барьж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь барьж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь хороосон тухай цуу үг хүрч, тэд Лигдэнгийн элчийг цаазалжээ. Тийн Умард Алтан улс, Цахарын харилцаанд ноцтой ан цав гарч, Лигдэн хутагт хаан Манж нартай элчийн харилцаагаа сэргээн хоёр улсын харилцааг эедүү болгох, манж нар Мин улсын эсрэг дайнд Лигдэнг холбоотон болгох оролдлого талаар өнгөрчээ.

  • №39 Монгол, Оросын Харилцаа

    1 Н.П.Шастина.Русско-Монгольские посольские отношения XVII века. М, 1958, стр76.

    1606 оны намар Торгуудын ноён Хо өрлөг өөрийн элч Катачай Бөрөгдүевыг Эрчис голын хөвөөн дэх Оросын Тара шивээ Эрис мөрний цутгал Тара голын эрэгт, одоогийн ОХУ-ын Омск хотоос хойш, Тюмень мужийн зүүн урд тад байжээ. Энд илгээснээр Ойрад, Оросын элчин харилцаа эхэлжээ.2 Хо өрлөг бол суугуул нутгаасаа баруун тийш нүүдэллэж байсан Торгууд аймгийн толгойлогч байв. Торгуудтай хамт Дөрвөд аймгийн зарим хэсэг нүүжээ. Өмнөд Сибирийн урдуурх тал нутгаар нүүдэллэн оршиж байсан Ойрадын тэдгээр аймгууд 80.000 орчим цэрэг эрс, 200.000 орчим хүн амтай байсан байна.3

    2 И.Я.Златкин. История Джунгарского ханства. М, 1964.стр126.

    3 С.В.Богоявленский.Материалы по истории калмыков в 1-ой половине XVII в. Исторические записки М.1939, № 5. Стр 87.

    1607 оны эхээр Оросын Т.Алексеев, Урдубай нарын элч Тара голын ойролцоо нутагладаг ойрадуудад ирж, тэднийг Оросын харъяат болохыг ихэд ятгаж шаарджээ. Мөн оны зун Ойрадын Кугонай Тубиев Тара хотод очиж, бусад 49 ноёд, тайшийн өмнөөс Оросод дагаар орох тангар өргөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

    Ойрадын ноёдын дагаар орж, эдийн алба төлөхөөр тогтсоныг Москвагийн засгийн азар дуртайяа зөвшөөрч, Сибирийн хотуудын захирагч нарт ойрадуудтай болгоомжтой харьцаж, барьцааны хүн авах, эдийн албандаа мал авч байхыг даалгасан ажээ.

    Москвагийн засгийн газар ойрадуудыг Эрчис мөрний дагуу Оми гол хүртэл нутаглах, Камышлов голын дагуу явж Сибирийн хотуудад ирж худалдаа наймаа хийхийг зөвшөөрчээ. Мөн Алтан хан болон Казак, ногайчуудын довтолгооноос хамгаалж, тусламж үзүүлэхээ амласан. Мөн үүний зэрэгцээ оросууд Ойрадын ноёдтой биечлэн хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байжээ.

    Ойрадын Оростой харилцах бодлого эрс өөрчлөгдөж, Сибирийн хот тосгод болон Оросын харъяат болсон баруун Сибирийн татаруудыг довтолж эхэлжээ. Энэ нь ойрадууд Оросын харъяанд орох хэмээсэн нь цаг зуурын шинжтэй, хүчээ бэхжүүлэх бодлого байсныг харуулж байна. 1610 онд болсон Ойрадын ноёдын нэгэн чуулганаас Оросын хаанд дагаар орохгүй, эдийн алба төлөхгүй байх шийдвэр гаргаж байжээ.1

    1 “Материалы по истории Русско-Монгольских отношений. 1607-1636”. М.1959. стр 39.

    Ойрад, Оросын худалдааны харилцаанд Бухарын худалдаачид багагүй үүрэг гүйцэтгэж байв. 1620 онд Москвад очсон Ойрадын элч төлөөлөгчдөд Оросын хаанаас олгосон жуух бичигт ойрадуудын дайсагнагч этгээдүүдээс хамгаалах хүсэлтийг хүлээн авсан тухайгаа дурдсан байдаг.

    Оросууд Ойрадтай харилцаагаа хэвийн болгох зорилгоор 1632-1635 оны хооронд Поскочин, Петров, Горбунов, Рачковский, Добрицкий нарын толгойлсон олон удаагийн элчийг илгээжээ. Түүний хариуд Ойрадын элч нар Сибирийн хотуудад очиж, яриа хэлэлцээр хийж байжээ.

    XVII зууны гучаадонд Торгууд аймгийн үлэмжхэн хэсэг Казахын талыг дайран нүүсээр Ижил /Волго-Ж.Г/ мөрний доод урсгалын газар очжээ. Торгууд, Дөрвөд аймгууд Эмба голын сав, Яик гол, Ижил мөрний доод урсгалын Ногай, Ембуилу болон Едисаны Татар нарыг түрэн, зарим хэсгийг нь нэгтгэн авчээ.

    Ийнхүү XVII зууны 30-40 онд баруун зүг нүүсэн Ойрад аймгуудын үндсэн хсэг Яик гол, Ижил мөрний хоёрын хоорондох Эмба, Илек, Иргиз голуудын сав газар болон Ижил мөрний баруун биеэр төвлөрсөн нутаглах болсон байна.

    Өгүүлэн буй үеийн Монгол, Оросын харилцааны гол эзмэг асуудал нь газар нутаг, харъяат нарын маргаан байсан юм. Монголчуудын хувьд нэгэнт түрж орж ирсэн Хаант Оросын түрэмгийллийг сөрөн зогсоож, хэвийн найрсаг харилцаа тогтоох, маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байв.

    Харин Хаант Орос Монголын газар нутгийг харъяандаа оруулах хүч түрсэн бодлого баримталж, тус бүс нутгийн олон улсын харилцаанд улам бүр шийдвэрлэх үүрэгтэй болж байсан Манж чин улстай харилцах бодлогодоо завсар жийргэвч байдлаар ашиглахыг оролдож байв.

    XIV- XVI зууны соёл

    Үнэхээр XVI зууны эцсээс эхлэн монголчуудын соёл нэлээд өөдлөхтөлөвтэй болж иржээ. Тэртүүнхэн үзэгдэл нь нэг талаас улс орны дотоодын дажин самуун татарч, Эсэн, Бамтөнх даян хаан, Түмэн засагт хаан, Алтан хан, Лигдэн хаан нар Монголыг нэгтгэн төвлөрүүлэх бодлого явуулж, нөгөө талаар тэр үеийн Монголын нийгэмд шарын шашин өргөн дэлгэрч, эртний Энэтхэг, Түвэдийн соёлын ололыг Монголын тал нутагт авчран сэргээсэнтэй уялдаа холбоотой байсан ажээ.

    Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.1

    1 “Монгол Банзрагч тавдугаар судар”, тал 17. Аюуш гүүшийн бичсэн төгсгөлийн үг.

    XVI зууны сүүлчийн хагаст хамаарах хууль цаазын бас нэг сонирхолтой дурсгал бол Английн Ливерпуль хотын музейгээс олдсон бөгөөд гагцхүү түвэд орчуулгаар хадгалагдан үлдсэн Алтан ханы хууль мөн.1 Энэ хууль нь монголчуудын хууль цаазын мэдлэгийн түүхэн уламжлалыг судлахад туйлын чухал ач холбогдолтой. Хуулийн оршил хэсэг Алтан хан, гуравдугаар далай лам Содномжамц нар бурхны шашныг Монголд дэлгэрүүлснийг товч дурдаж “Номын цааз”, “Хааны цааз” хэмээх хоёр ёсны сургаалыг товчоор томъёолон өгүүлжээ.

    1 Хуулийн түвэд эх “Zentralasiatische Studien” Bonn. 1973. № 7, тал 268-284 гэдэг сэтгүүлд анх нийтлэгдэв. Монгол орчуулгыг Ш.Бира “XVI зууны нэгэн монгол цаазын бичиг” нэрээр нийтэлсэн. ШУА-ийн мэдээ, 1975. № 3.

  • Монголчууд лалын хамгийн том эзэнт гүрний нийслэл эзэлсэн нь

    зүг хөдөлгөж, Хорезмын шинэ нийслэл Самаркандыг эзлэхээр давшив. Энэ орчны нутаг хуучин Хар Киданд харьяалагдаж байсан боловч Найманы оргодол ханхүү Хүчүлүг Хорезмтай хуйвалдан өөрийг нь ивээлдээ авсан Гүр хааныг унагаасны дараа Хорезмын мэдэлд шилжин, Мухамед нийслэлээ Ургенчээс энд нүүлгэн шилжүүлсэн байв. Хүн амын хувьд Самарканд нь султаны бүх мужийн дотроос хамгийн том нь, газар нутаг гэвэл бүх мужийн дотор хамгийн үржил шимтэйн нэгд тооцогдож байв.

    Нийслэлээ хамгаалах зорилгоор Хорезмын султан Мухамед арван нэгэн түмэн хүнээр Самаркандыг сахиулж байсны дотор зургаан түм нь түрэгүүд бөгөөд тэднийг түүний эх Турхан хатны дүү Тугай хан захиран удирджээ. Нөгөө таван түм нь иран хүмүүс агаад Султан эдгээр хүмүүсийг нийт цэргээсээ шилж авсан эрэлхэг баатрууд, тэр үеийн торгон цэргүүдэд тооцогдож байв. Үүнээс гадна, сүр бараа ихтэй, догшин дүртэй, яс том, эв эрүүл хорин заан сургаж бэлджээ. Энэ заанууд нь багана модуудыг мушгин мурийлгаж, могой шиг махиралдуулах тэнхэлтэй агаад тэдэнд өнгө өнгийн янз бүрийн төмөр хуяг нөмрүүлээд, байлдааны талбарт морин цэрэг, явган цэргийн халх бамбай болгон явуулж, тэдний халхавчин дор дайсны өөдөөс довтолгоо хийдэг байжээ.

    Түүнчлэн Самарканд хотын иргэд, хүн ам тоо томшгүй олон байв. Хотыг хэтэрхий зузаалан бэхэлсэн бөгөөд дөрвөн талд нь гаднах хориглолтын шугамыг давхар үелүүлэн байгуулж, хэрмийн ханыг өндөрлөөд, тойруулж ухсан гууг хуурай хөрсний доорх усан давхаргад хүртэл гүнзгийрүүлжээ. Дайнд нэмэр хандив болгох үүднээс ард иргэдэд гурван жилийн татвар түрээсээ урьдчилан төлөхийг Мухамед шах зарлиг болгосон байна. Зөвхөн хотын энэ бэхлэлтээс үзэхэд Самарканд нь төмрийн хайлш мэт бат бэх байсан бөгөөд хамаг жанжин, олон цэргээр хахаж ядаж байв.

    Гэвч нийт стратеги байрлал зохицуулалт, эсэргүүцэн байлдах шийдвэр зоригийн талаас нь үзэхэд Мухамед шах үхэлд хүргэх алдааг нэгэнт гаргасан байв. Учир нь Мухамедэд зарим зөвлөхүүд нь тухайлбал түүний хүү Желал-Адцин “Бүх улсын гол хүчийг Сыр-дарьяа мөрний эрэгт бөөгнүүлэн, амарсан цэргээр хол газар аялан ядарсан дайсантай байлдах маягаар монгол цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийх”-ийг санал болгосон авч Мухамед шахад ингэх хүсэл байсангүй, боломж ч гарсангүй. Харин цэргээ тараан хувааж, хот хэрмийг хамгаалах арга хэмжээ авч, хот бүхэн өөрийгөө хамгаалан байлдах зохион байгуулалт хийсэн байна. Ийм идэвхгүй хамгаалалтын стратеги нийт тоогоороо Хорезмийн цэргээс хавьгүй цөөн монгол цэрэгт хотуудыг тусгайлан бүсэлж, тухай бүрээ давуу хүчийг олон, нэг нэгээр нь бутцохих нөхцлийг бүрдүүлжээ.

    Чингис хааны гол замын цэрэг Самаркандруу дайралт хийж эхлэх үед монгольга бусад гурван замын их цэрэг тус тус үүргээ биелүүлээд, төв замын цэрэгтээ ирж нийлэв. Ийнхүү хүчээ бөөгнүүлээд зогсохгүй хорезмын хүн хүч эд материалыг ашиглан, дайсантай халз тулах цэргийнхээ хоол хүнсийг базаан хүчийг сэлбэв. Тэд газар газрын олзлогдогчдоос бүрдсэн хэд хэдэн том цэргийн анги байгуулсан ба салаа бүр 10 хүнтэй, салааны туг дарцагтай байв. Ийм тугаа мандуулсан салаанууд хотын хэрмийн дэргэд ирсэн нь газар тэнгэр бүрхэх мэт, хүн морь далай тэнгис бүрхэх мэт сүртэй харагдав. Чингис хаан өөрийн цэрэг болон олзлогдсон цэргийн хамт Самаркандын эргэн тойрон буудаллаад, хотыг сахин хамгаалж буй цэрэгт “монгол цэрэг ямар олон хүнтэй, олон морьтой юм бэ” гэдгийг зориуд харуулж, зүрхийг нь үхүүлэн, сүрдүүлэг хийв.

    Самарканд хотын гаднах дүүргийн Хөх сарайд хааны хээрийн ордон байрлаж, 2 өдрийн турш хаан өөрийн биеэр хотын хамгаалалт болон хэрмийн байдалтай танилцан, газар орны ажиглалт хийн, довтлон эзлэх төлөвлөгөөг боловсруулав. Энэ завсар цэрэг дайчдаа хангалттай амраажээ.

    Гурав дахь өдрийн өглөө эрт ерөнхий довтолгоо эхлэв. Хотыг хамгаалсан жанжин Албар хан хотоос цойлон гарч монгол цэрэгтэй өрсөлдөн байлдахад сум бороо шиг шаагиж,үхсэн шархдсан хүмүүс хөглөрч, ноцтой хохирол үзсэн байв. Нар шингэхэд хоёр тал тус тусын хуарандаа буцав. Дөрөв дэх өдөр үүр хаяарахад Чингис хаан мориндоо мордон цэргээ уДирдан хотыг дахин хумиж авчээ. Хотын гадна, доторх хорезм цэрэг цуглан нийлж, хуяг дуулгаа засаж, бүсээ чангалан, амь дүйсэн тулаанд орохоор зориг шулуудав. Чулуу харвагч чөдөр оньс, оньсон нум зогсоо зайгүй ажиллаж, харвасан чулуу хөндлөн гулд дүүлэн хот дотор гам хайргүй бууж байв. Хотын гаднах цэрэг хэсэг хэсгээр сэлбэгдэж, хойш алхам ч ухрахгүй байлдан үхэхээр зориг шуударсан байв.

    Гэвч Самарканд хотын бүх хаалгыг энэ үед монгол цэрэг бөглөж, хорезмын цэргийг дайны талбарт гаргахгүй саатуулах болов. Хоёр тал ана мана үзэлцэж байсан тул ялсан ялагдсаныг ялгахад бэрх байв. Хорезмын эрэлхэг зоригтой морин цэрэг хотын хаалгаар дайран гарах гэж аргаа барав. Энэ мөчид тэд заануудаа байлдаанд оруулав. Монгол цэргүүд догшин заануудаас сүрдэж зугтаасангүй, харин ч жанжид дарга нарынхаа удирдлаган дор эсрэг талын дайралтын ирийг мохоон, мэргэн харваачдын нүүр нүдгүй харвасан сум хүмүүсээ зааны хөлд үрэгдэх аюулаас зайлуулаад зогсохгүй дайсны явган цэргийн жагсаал эгнээг сарниулав.

    Заануудын биеэн дээр бөөн бөөн сум бороо мэт бууж тэсэж байхын аргагүй болоод учир зүггүй эргэж зугтаахад хүргэжээ. Заанууд энэ үед өвчин шархандаа болон жолоодож яваа эзэндээ захирагдахгүй хамаа намаагаа алдсанаас халхавчинд давшиж байлдсан хорезмын олон цэрэг дайчдыг бяц гишгэж алав. Энэ өдрийн байлдаан самаркандчуудыг сэтгэлийн гүн хямралд оруулан тэдэнд янз бүрийн гутранги сэтгэгдэл төрүүлсэн байна. Зарим том толгой лам нар монгол цэргийн шантрахгүй эр зоригийг гайхан биширч, “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэж хээгээ бүр алдан ёс суртахууны талаас эсэргүүцэн тэмцэх бодлоосоо ухарч няцахад хүрэв.

    Хотыг хамгаалагч түрэг угсааны цэргүүд жанжид дотор “Түрэг, монгол хүн нэг угсааны болохоор хотыг эзэлсэн хойно наанатай цаанатай хандаж магад” гэсэн хувийн дүгнэлт хийж, монголчуудад түрүүлэн бууж өгөхөор шийдэв. Ийнхүү түрэг хүмүүсийн доторх зарим жанжинуудын байлдах зориг алдарчээ. Тав дахь өдрийн өглөө зарим хүмүүс эдгээр бууж өгөгчдийн төлөөлөл болж, хотын гол хаалгуудын нэг Намасхах хаалгыг сэм дур мэдэн нээж, Чингис хаанд бараалхав. Чингис хаан тэднийг зоригжуулан урамшуулж, “Бууж өгөгсдийг алахгүй” гэсэн амлалт өгсөн тул тэд хот руугаа буцав. Мөргөлийн цаг болоход тэд нийслэлээ хамгаалахад туслаач хэмээн Аллах тэнгэртээ мөргөж аврал эрэхийн оронд Самарканд хотын хаалгыг цэлийтэл нээж, монгол цэргийг хотод оруулав. Харсаар байтал монгол цэрэг яах ийхийн завгүй хотыг түйвээж, гаднах бэхлэлтийг нураав.

    Зургаа дахь өдрийн өглөө эрт, монгол цэрэг бөөн бөөнөөрөө хотод нэвтрэн орж, хотын оршин суугч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг зуу зуугаар багцалж, монгол хүнээр харгалзуулан хотоос туун гаргав. Энэ үед зөвхөн Чингис хаанд бараалхсан тэдгээр лалын шашны тэргүүн болон тэднийг аялдан дагалдагчид хотоос хөөгдөлгүй өршөөгджээ. Ингэж хамгаалагдан өршөөгдсөн хүн барагцаалвал 5 түм байв. Дараа нь монголчууд “Хотод хоргодон, нуугдагсдыг өчиггүй хорооно” гэсэн зар тараав. Монгол цэрэг нэгжлэг, дээрмийн ажиллагаагаа эхэлсэн ба газар зоорь болон энд тэнд өнцөг буланд нуугдсан хүмүүсийг олноор илрүүлсэн бөгөөд цөмийг алж устгав. Заан маллагчид 20 заанаа хөтөлсөөр Чингис хааны өмнө ирж үнэт бэлэг болгон өргөн барихын хамт, заандаа хоол тэжээл олж өгөхийг гуйв. Чингис хаан: “Заан чинь юу идэж амьдардаг амьтан бэ” гэхэд: “Хөдөө хээрийн өвч ногоо идцэг юм” гэж хариулахад “Тэгвэл сул тавьж явуул, тэд өөрсдөө хээр талаас өвс ногоогоо олж идэг” гэж зарлиг болов. Заанууд ингэж өршөөгдсөн боловч, хувхайрч гандсан хээр талд өлбөрч турж үхжээ.

    Тэр мөчид бууж өгөхийг үл хүсэн хотыг сахин хамгаалагч зарим цэргүүд дотоод хотод ухран орсон байв. Гэхдээ зарим нь үнхэлцгээ хагартал айгаад эсэргүүцэн байлдах байтугай бултан зугтаах зориг зүрхгүй болжээ. Харанхуй болмогц бууж өгөлгүй дотогшоо ухарч үлдсэн Албар хан үхлээс айдаггүй мянган баатраа авч дотоод хотоос дайран гараад, монгол цэргийн дундуур цусан зам татуулан явсаар, Хорезмын султантай нийлэхээр одов. Үүр цайснаас хойш монгол цэрэг дотоод хотыг битүү бүслэн авч ус бялхтал дүүргэсэн тугалган усан цөөрмийг эвдлэн сүйтгэв. Дотоод хот эзлэгдэхэд тэнд хориглон үлдсэн эрэлхэг зоригт мянган цэрэг лалын шашны сүмд ухран байрлаж газрын тосон гал тургигч бортого, дөрвөлжин зэвтэй сум хэрэглэн ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Монгол цэрэг хариу гал нээхдээ мөн тийм бортого хэрэглэсэн тул хориглож байсан лалын сүм юу ч үгүй шатав.

    Ийнхүү тулааны хөлд Самаркандын гадна дотор цайз тэр дороо үнсэн товрог болов. Үлдсэн оршин суугчид болон дотоод хот цайзыг хамгаалж байсан цэргүүдийг хотын гадна хөөн гаргаад, түрэг иран хүмүүсийг аравт зуутаар 2 хэсэг хуваав. Тэд монголчуудын заншил ёсоор түрэгчүүдийг цуглуулан талдаа татаж авсан бөгөөд үлдсэн 3 түмэн түрэг-ханлиг хүмүүсийг бүгдийг хороосны дотор хэд хэдэн алдарт жанжид, хорезмын 20 гаруй том эмир багтжээ. Түүнээс гадна зарим ноёд цэрэг, энгийн иргэд эмгэнэлтэйгээр амиа хорлож, амь биеэ золиослов. Хамгийн сүүлд монголчууд илд сэлмийн ирэнд өртөөгүй үлдэгсэдийг тоолж эхэлсэн бөгөөд тэдний дотроос 3 түмэн гар урчууд, уран дархан хүмүүсийг шилэн авч, Чингис хааны үр хүүхэд ургийнханд хувааж өгөв. Мөн идэр залуу хүмүүсээс 3 түмийг сонгон авч хавсрага буюу хашал цэрэг байгуулав. Бусдын амийг хэтрүүлсэн боловч золионд 20 түмэн динар төлөхийг шаардан шахав. Хорезмийн султан ялагдаагүй байхад энэ хотод 100 мянган өрх айл байсан бол улс нь мөхөснөөр хүн ам нь түүний дөрөвний нэг хувьд хүрэхтэй үгүйтэй үлдсэн байв. Ийнхүү Хорезмын нийслэл хот монголчуудын гарт орсон нь Мухамед шахын ялж дийлэх итгэл үнэмшилийг нэг мөр үгүй хийж, дайны стратегийн санаачлага эргэлт буцалтгүй Чингис хааны гарт иржээ.

  • Х.Уянга: Тэнгэрийн хишгийг түмэнтэйгээ хуваалцаж байж л жинхэнэ бөө болдог

     

    Гэвч сүүлийн үед айл болгон бөөтэй болж, айхтар луйвар ч энэхүү мөргөл, итгэл бишрэлээр халхавч хийн нийгмийг сэрдийлгэх болсон нь нууц биш. Гэхдээ бид энэ удаад удган Х.Уянга бүсгүйтэй уулзаж хөөрөлдсөн юм. Хөөрөлдснөө эрхэм танаа хүргэе…

    -Сүүлийн үед айл болгонд л онгод, тэнгэр буулаа гаж дуулдах болж. Өөрийн тань хувьд энэ тухай хэзээ хэрхэн яаж мэдсэн бэ?

    -25-ны жил ордог жил.., Цагаан сараас дараахан буюу ханш нээгдэх үеэс л эхэлсэн дээ. Хамаг бие сонин болоод… Ер нь багаасаа л бие эвгүй болоод байдаг байсан юм. Гэхдээ арван жилд байхад ч оюутан байхад ч орой үдэш гадуур дотуур орж гарахаар, гэртээ байсан ч гэсэн хий юм хардаг байсан.

    Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байсан. Бүр айхтар зэрэгцээ ертөнцийг харж мэдэрсэн үе бол аравдугаар анги төгсдөг жил. Зуныхаа амралтаар лагертаа гарчихсан байсан юм. Шинийн 15-ны үдэш цонхоор сарны туяа тусчихсан байсан үе л дээ.

    Санаандгүй цонх руу хартал хүн явах шиг болсон. Манай тэр хавиар орой үдийн цагаар хүн амьтан явах ямар ч нөхцөл боломжгүй газар. Анх хий зүйл буюу зэрэгцээ ертөнцтэй таарсан нь тэр үе байж гэж сүүлд л мэдсэн. Сонин юм шүү, тэглээ гээд айж эвгүйцээгүй. Одоо бодоход тэрнээс хойш тийм сонин мэдрэмжтэй болсон.

    Хүнтэй яриад сууж байхад, гэнэтхэн тийм үе, үелзэл гэдэг шиг тухайн хүний дотроо бодож байгаа бодол, гэнэтхэн миний толгойд ороод ирэх ч юмуу тайлбарлаж чадалгүй сонин сонин мэдрэмж төрдөг болсон. Түүнээс хойш хоёр сарын турш тасралтгүй өвдсөн дөө. Шөнө зүүд эвгүйцээд л, унтаж чадахаа больчихсон.

    Дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр хүн дараад эсвэл боогоод байгаа юм шиг бие их эвгүйцнэ. Тухайн үедээ өвдчихлөө гэж бодоод эмнэлгээр их явсан. Зүрх судас, тархины бичлэг хийлгэсэн ч шинжилгээний хариу ямар ч асуудалгүй эрүүл гэж гардаг.

    Би жаахан охинтой. Охиноо тэврээд зурагт үзээд эсвэл хөхүүлээд сууж байхад гэнэтхэн гар тавигдах жишээний Сүүлдээ хүүхдээ тэврч, хөхүүлж ч чадахаа байсан. Хэл ам дарвигнаад толгой эргээд ч байгаа юм шиг…

    Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй, тайлбарлаж боломгүй сонин мэдрэмжүүд төрөх болсон. Тэгээд эмнэлгээр яваад нэмэр болохгүй болохоор нь нөхөртэйгөө ярилцаад үзэж хардаг хүн дээр очьё гэж шийдэн таньдаг хүн дээрээ очсон.

    -Ямар хүн дээр очсон гэж. Аль чиглэлийн шашинд хамаарах вэ гэсэн үг л дээ?

    -Хадам аавын танил. Тэгсэн тэр эгч хараалгасан байна гэдэг юм байна. Манай хүн бид хоёрч бүр гайхаад, ямар юмных нь хараал, хэн яахаараа хараадаг юм бэ гээд сүйд болсон. Тэгсэн чинь, уучлаарай миний дүү, чамайг ахиад сайн татаж үзэхгүй бол нэг л биш байна гээд эрхи, хуураа татаад л байсан.

    Тэгснээ чи яах аргагүй онгодтой хүүхэд байна гэсэн.Тэр эгч дээр очих үед бие, оюун санааны хувьд их хүнд байсан л даа. Харахад зүгээр ч өөрөө хаана юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, биеэ захирах ч тэнхээгүй болчихсон байсан. Нөгөө эгч онгодтой байна энэ тэр гээд л…

    Тэгсэн чинь хамаг тархи толгой дүүрээд өөрийн эрхгүй нүд анилдаад явчихсан. Тэгсэн чинь манай нөхөрт, хурдхан архи сүүнд гараад ир. Эхнэр чинь болохоо байлаа гэсэн. Архи, сүү авчраад өргөөд л байх шиг байсан. Нүд өөрийн эрхгүй анилдаад, сонсоод байгаа мөртлөө биеэ захирч чадахгүй болчихдог юм билээ.

    Тэр явдлаас долоо хоногийн өмнө миний хоолой ямар ч шалтгаангүйгээ өвдсөн байсан юм. Тэгсэн нөгөө эгч чинь эрхээрээ нуруу руу ороолгоод нэг юм гуйгаад, надаас өөр хүнтэй юм яриад байсан. Би харж чадаагүй… Тэгсэн хэрнээ сонсох мэдрэмж байгаад байдаг. Одоо бодоход дээдэс онгодыг л тайтгаруулж байсан юм билээ.

    Тэр үед миний хоолой аймаар өвдөөд яг л хүн хоолой багалзуурдаад байгаа юм шиг амь тэмцээд. Хамаг бие сулбайгаад хөгшин хүн шиг ч юм шиг эсвэл дээрээс хүн дараад байгаа ч юм шиг дээшээ өндийх тэнхэлгүй болчихсон. Уг нь би би тамхи татдаггүй.

    Гэтэл нөгөө эгч маань тамхи тат гээд миний огт мэдэхгүй хэлээр за та утаа нэр гээд л. Нөгөө тамхийг чинь жигтэйхэн булааж аваад л татсан. Хүүхнүүд чинь тамхийг хоёр хурууныхаа салаанд хавчуулаад л их маяглаж сордог ш дээ. Тийм юм байхгүй нөгөө тамхийг чинь булааж аваад л айхтар гүнзгий сороод…

    Юун хахаж цацах… Хэзээний тамхичин хүн шиг татаж эхэлсэн. Би дотор нь сонсоод байгаа хэрнээ яаж ч чадахгүй кино шиг л юм болоод байгааг мэдээд байгаа юм. Юу л болоод яагаад байгаагаа ч мэдэхгүй, за ингээд л галзуурдаг юм байж гэх бодол хамгийн түрүүнд толгойд буусан.

    Тэгсэн өнөө эгч, за буурай минь ингээд тайван сайхан байгаарай, ойлгохгүй удсан бол өршөөж хайрлаарай л гэнэ. Дандаа л уучлал хүсч, өршөөл ирээд л байсан. Би бол учрыг нь ч олохгүй. Энэ авгай чинь юу гээд солиороод байна аа гэж дотроо бодоод байдаг. Тэгсэн хэрнээ биеэ дийлэхгүй.

    Босч чадахгүй, биен дотор нэг хүн орсон байгаа нь мэдрэгдээд байдаг. Нөгөө тамхийг чинь айхтар татаад л, нөгөө над руу орчихсон хүн чинь цурхиртал уйлаад л байна. Надаас бол уйлах ч тэнхэл гарахгүй байгаа юм чинь. Тэгж байгаад би өөрийнхөөсөө огт өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг байгаа.

    -Ямар?

    -Яг 60,70 гарсан өвгөний хоолой надаас гарсан. Нөгөө эгч ч өршөөгөөрэй аль аймгийн ямар гаралтай энэ тэр гэж асуугаад… Тэр өвгөн баруун зүг л гэхээс яг тэр аймаг гэдэг ч юм уу нарийн зүйл хэлээгүй. Энэ бүхнийг би сонсоод л суугаад байгаа хэрэг шүү дээ. Өвөө айхтар уйлж байснаа тас тас хөхрөөд тэгснээ дахиад л уйлаад л…

    Би дотроо ингээд л галзуурдаг юм байж дээ. Амьд явсных элдвийн юм үзэх нээ гэж бодоод л байгаа юм. Тэгсэн нөгөө эгч, чи сайхан онгод тэнгэртэй юм байна. Би чамайг барж дийлэхгүй, чамайг багш дээрээ аваачина гэсэн. Одоо бодоход тэр хүн бид хоёрт маш их тус хүргэсэн.

    Одоо хүний ертөнцөд байхгүй бурхан болчихсон л доо. Тэгээд багш дээр нь яваад очтол Золзаяа гээд залуухан хүүхэн байж байна Тухайн үедээ бид хоёрт бөө удганы талаар ямар ойлголт ядаж төсөөлөл ч байгаагүй. Тэр эгчийн ажлаас багшийнх нь гэр хүртэл хоёр км зайтай.

    Тэр бага зайг машинаар туулах ахархан хугацаанд хүний сэтгэлзүйгээс гардаг ямар характер байдаг юм бэ, тэр бүгд л гарсан. Нөгөө эгч миний хажууд суугаад, манай нөхөр жолоочийн хажуу сандал дээр суусан байсан юм. Би ч нэг уйлаад л инэгээд л их сонин мэдрэмж төрж байсан даа.

    Манай нөхөр гайхаад, ээ бурхан минь энэ чинь галзуурч байгаа юм биш байгаа гэсэн харцаар хараад л байсан. Тэгээд л багшийнд ирсэн. Хашааных нь хаалгаар орж чадахгүй өвдөг сөхрөөд уначихсан. Нөгөө эгч манай нөхөртэй хамт хоёр талаас чирээд тахилын гэр рүү явж орсон.

    Тэгсэн багш гаднаас орж ирээд шилэн хүзүүн дээр дарж үзснээ гурван удаа харваад орсон байна ш дээ. Энэ хүүхэд бүр болохоо байлаа, үхлээ гэж байна Би бие дээрээ мэдэрсэн хэрнээ л юу вэ үхсний чинь харваад орох, юу балайраад байгаа хүүхэн бэ гэсэн шүү юм бодогдоод бас мухай хараад суугаад байгаа юм.

    Золзаяа багш онгодоо буулганаа гээд онгодоо буулгасан чинь нөгөө өвгөн чинь нөгөө эгч дээр буугаад л… Айхтар догшин онгод шүтээнтэй хүүхэд байна, гурав хоногийн дараа чанартай. Тэр үдэш хамт явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол амиа алдлаа гэсэн.

    Тэгсэн нөгөө буусан онгод маань за энэ чанар дээр амжих үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Хажууд нь би завилаад суучихсан байсан юм. Миний онгодтой л ярьсан байх. 21 хоног гэсэн чинь зүгээр сууж байсан хүн чинь хэдэн тийшээ намираад нахилзаад уначихлаа. За 21 хоног гэвэл наад хүүхэд чинь тэвчихгүй юм байна.

    14 хоног гэсэн дахиад л нахилзаад уначихлаа, долоо хоног гэсэн дахиад л саваад уначихлаа За гурван хоног гэсэн чинь овоо тогтлоо. Тэгээд яахав дээ, гурав хоногийн дотор юмаа бэлд. Гэр орон, ах дүү, садангаа дуудаж ир, чи яах аргагүй удган болох ёстой хүүхэд гэсэн. Сонин юм билээ.

    Бие дээрээ тийм мэдрэмж аваад хүмүүс тэгж хэлээд байхад ч итгэдэггүй юм билээ. Тэгээд надад нэг эрхи, толь өгсөн. Онгод тэнгэрт чинь буудал суудал гэж юм байдаг, тэрийг нь бичиж ав, өмсгөлийг нь бичиж ав гэсэн нөгөөдүүлийг нь бичиж аваад гэртээ харьсан. Бие ч харьцангуй дээрдчихсэн. Тэгсэн атлаа итгэл байхгүй л байгаа юм.

    -Сонин юмаа тэгээд яаж итгэл төрөв дөө?

    -Овоо гайгүй байж байснаа орой нь бас л эвгүйтээд эмнэлэг эрүүл гэсэн хүн чинь өнөө эгчийн багшид л хандаж байгаа юм чинь… Хурдан наашаа аваад ир наад хүүхэд чинь болохоо байлаа Хэлээд байхад итгэлгүй байгаад байх юм.

    Гурав хоног тэсч чадахгүй нь..Одоо уг наана гэдэг юм байна Тэгээд л уг наах үйлийг хийлгэсэн дээ. Багшийнхаа онгодын өмсгөлийг өмсөөд хэц, хэнгэрэг бүгдийг нь барьж аваад л уг наалгах ёсолгоо хийсэн.

    -Ямар ч бэлтгэлгүй онгод тэнгэрээ хүлээж авчээ. Анхны сэтгэгдэя ямар байв?

    -Үнэхээр эвгүй байсан. Гар хүртэл хүнийх юм шиг л санагдаад… Өнөө хэцийг чинь хачин сурамгай барьж байнаа Яг тэр үйл явдлыг болж байхад манай нөхөр, миний доод талын эрэгтэй дүү хоёр хамт байсан. Манай хоёр хажуугаас хараад, за энэ Уянгаа яах бол гээд л ажаад сууж байсан хэрэг.

    Тэгсэн хэцийг нь бариад л малгайг нь өмсөөд л… Би дотроо мөнхийн айдастай тэгсэн атлаа тэр бүгдийг хэзээний мэддэг юм шиг л байсан. Тэгтэл ч нөгөө өвгөн чинь тас гээд л биен дээр суурьтай ороод ирсэн. Дахиад л уйлаад эхэллээ нөгөө өвгөн чинь. Нэг инээгээд л, нэг уйлаад л байсан.

    Одоо бодоход тэр өвгөн их л хэцүү байдалтай байж байгаад ашгүй ингээд хөрсөндөө буугаад ирлээ. Энэ олон хүүхдийн буян заяаг түгээх үйл минь дөхөж ирлээ гэж бодоод баярлаад л уйлаад байсан юм байна лээ. Нөгөө өвгөн асуулаа. За миний удмын хүүхдүүдээс хэн байна гэж.

    Танай удмын хүүхдүүдээс танай улаачийн төрсөн дүү, нөхөр хоёр нь байна. Тэгээд манай дүүтэй золгоод манай дүү ч өвөө энэ тэр гээд л уналаа. Тэгсэн би дотроо, инээд хүрээд, өвөө энэ тэр гээд байхаар нь сонин санагдаад боддоггүй. Цай ууж, тамхи татаж байгаа энэ тэр нь яг өвгөний үйлдэл.

    Миний үйлдэл гэхээр юм юу ч байхгүй. Манай дүү “өвөө минь би таны улаачийн чинь төрсөн дүү нь байна гээд л дүүгийн толгой тархийг нь үнэрлээд л, мөр энэ тэрийг нь илээд байхаар би өөрөө жүжиглээд ч байх шиг санагдаж байж билээ.

    Дашрамд сонирхуулахад манай дүү хоёр хоногийн өмнө харих гээд автобусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгтэл замын хажуугаар явж байсан хэдэн сахилгагүй, согтуу банди нар манай дүүгийн хамрыг нь мурийтал нь цохисон байсан. Өөрөөсөө жаахан хүүхдэд цохиулаад хамар нь далийчихсан байсан юм.

    Нөгөө өвгөн, за хүүгийнхээ самсайг тэгшилж, гоо болгоно гээд л их олон юм ярьсан. Тэр өдрөө манай дүүгийн хамрыг тэгшилчихсэн. Манай дүү, яанаа өвөө цус гарчихлаа ш дээ гээд байсан. Миний инээд хүрээд гайхаад л, хэлэхийн арга байхгүй сонин байсан. Тэгж байгаад за өвөө нь мордлоо гээд явсан.

    Багш маань та хэдэн удаа буух юм бэ гэхэд гурван удаа бууна гээд л мордлоо гээд л явсан. Би дотроо сониуч зан ихээр хөдлөөд… Хэц энэ тэрээ нүдээд мордоод явчихангуут бүх бие нээх сайхан тайвшраад биенээс нэг том юм гараад явчихсан ч юм шиг санагдаад л сэтгэлзүйн хувьд тайван сайхан болчихсон.

    -Тэгээд яав?

    -Шууд дүүгийнхээ хамрыг харсан. Үнэхээр тэгширчихсэн байсан. Манай багш ” За чи харав уу танай онгод чинь анх бууж ирсэн өдрөө дүүгийн чинь хамрыг тэгшилчихлээ, хамар тэгшилнэ гэдэг амаргүй биз дээ гэж хэллээ. Би ч тийм л дээ гэж бодсон хэрнээ, гэхдээ л гэдэг бодол байгаад байгаа юм.

    Багш одоо гурван удаа бууна гэсэн шүү гэж байн байн сануулаад л… Бид өөрөө юун буух энэ тэр гэсэн шүү юм бодоод байж байтал дахиад л хүзүүн дээрээс нэг юм дараад авах шиг болсон. Сүүлд мэдэх нь ээ, шахаа гэдэг нь байсан юм байна лээ. Буух гээд л шахаад байна. Тэгээд яахав, өнөөх өвгөнөө буулгалаа.

    Буугаад ирэнгүүт л мөрөн дээр тээглээд байсан юм чинь байхгүй болчихдог. Тэгээд баахан юм яриад л байсан. Хөрстөд маш олон онгод шүтээнүүд удам болгонд буух ёстой. Хамгийн гол нь зөв зүйтэй сайхан хайрлаж буулгаарай гээд л…

    Манай онгод буух болгондоо зөв зүйтэй үг хэлж, сургааль үг хэлдэг. Ойлгохгүй юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд л гурван удаагийн буултын дараачаас бөөгийн амьдралд орсон доо, би.

    -Бөө болохоор энгийн амьдрал их өөрчлөгдөх үү. Ялгаа байх уу гэсэн үг л дээ. Янз бүрийн дэг ёс сахих гээд л?

    -Удган болсноосоо хойш зөндөө хүнийг эдгээж,бариа хийн, үзэж харж байна. Сонин сонин юм зөндөө л болсон. Эхэндээ итгэхгүй байх асуудал байсан ч одоо эргэлздэггүй. Улаачаараа дамжуулан өвдсөн зовсон хүмүүст тусал. Өөрийн зөн совинг мэдэр.

    Тэнгэрээс чамд ямар мэдээлэл өгч байна вэ, тэрнийгээ харамгүй гаргаж сур. Хүн нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг гэдэгдээ.Тэгэхээр тэр ганц хувийн авьяасаа хөгжүүлж, тордож байх хэрэгтэй. Хичнээн авъяастай байлаа ч зүгээр суугаад байвал ямар хэрэг байх вэ.

    Зовж зүдэрсэн хүмүүст туслахгүй, тэнгэрээс заяасан чадвараа ил гаргахгүй нуугаад байж болдоггүй юм билээ. Харин ч эсрэгээрээ ил гарч, олон түмэнд туслах том үүрэгтэй болсон. Юуг нь нуухав. Эхэндээ их эргэлзээтэй байсан. Наадах чинь худлаа худлаа гээд л… Хамаатан садан.найз нөхөд эргэн тойрны хүмүүс ойлгохгүй.

    Яг миний үзсэн амьдралыг мэдэхгүй учраас сүлжээ, худлаа гэдэгл байсан даа. Тэгээд байхаар хүн чинь нээрээ юу билээ гэж бодно. Нөгөөтэйгүүр дэврсэн сэтгэлийг нураагаад байхаар цаг хугацаа харуулна биз гээд өөртөө итгэх итгэлээ нууцлана.

    Иймэрхүү байдлаас болоод онгодыгоо, надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг нурааж, урмыг хугалах явдал зөндөө гарсан. Гэхдээ одоо үнэхээр чин сэтгэлээсээ надад туслаачээ гэсэн хүн ирвэл чин сэтгэлээсээ тусалдаг. Хамгийн гол нь намайг тоогоод, онгод буугаад ирсэн.

    Үүний цаана маш том чадвар байдаг юм. Чадвара олны тусын тулд зориулах ёстой. Үнэхээр эдгэхгүй өвчин тусч, шаналсан хүмүүс зөндөө ирсэн. Тэр болгоны тоог бичдэггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 100-аас даваад явчихсан байхаа, ямартай ч…

    -Гадуур сайн муу олон бөө байх юм. Нөгөөтэйгүүр хүн чинь гарах гарцгүй болохоороо бөөд ханддаг. Өнөөдүүл нь айхтар хатуу үнэ хэлээд суучихдаг. Ерөнхийдөө бизнес болчихоод байх шиг санагддаг. Ингэхэд өөрөө ямар өртгөөр хүнд тусалж, засал хийдэг юм бэ?

    -Ийм асуудал миний амьдралд ч тохиолдож байсан. Хүний зовлонг авч, гарзынх нь үүдийг хаагаад байхад гар хүндрүүлэхгүй байж болохгүй гэж дийлэнх хүмүүс ярьдаг л юм. Мэдээж улаач ч гэсэн энэ нийгэмд эгэл хүмүүний амьдралаар амьдардаг. Хүн л юм чинь амьдралтай, үр хүүхэдтэй, ар гэртэй.

    Өөрийн гэсэн амьдралтай учраас бусадтай л адил идэж ууж, өмсөж зүүнэ. Би өөртэйгөө ижил үзэж хардаг хүмүүстэй уулзаж туршлага солилцож үг сонсдог л юм. Тэд ч чи өргөл, барьц ав л гэдэг байсан. Нэг хэсэг энэ замаар явсан. Үнэ тариф ч тогтоосон. Тэгсэн онгод тэнгэр маань, чи өөр хүн шүү дээ.

    Чи тэнгэрийн онгод буулгаж, зон олонд буянаа түгээх ёстой хүн. Тэнгэрээс өгсөн чадварыг үнэлэх ёстой юу, үгүй юу гэдгээ өөрөө тунгаа гэж хэлсэн. Би ч тэр үед тариф тогтоох ёстой юм байна ,өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж бодсон. Их буруу ойлгосон юм билээ. Гэтэл үгүй юм байна.

    Тэр болгоны нарин ширийнийг цаг хугацаа өнгөрөх тусам онгод минь надад ойлгуулсан. Хүмүүс сэтгэлээрээ буян үйлдэх хэрэгтэй, хатуухан хэлбэл эрхтэй юм билээ. Угаас өөрт тусалсан хүний алгыг тэнийлгэх ёс байдаг шүү дээ. Ямартай ч би энэ чадрарыг дамжаанд явж, сургуульд сураад олоогүй.

    Тэнгэрээс хүнд туслаач, олон түмэнд буянаа түгээгээчээ гээд хүрээд ирсэн. Миний ээж, эмээ хоёр гартаа байгаа чадвараа хүмүүст түгээж яваагүй ч ойр тойрныхоо хүмүүсийг анагаагаад л явж байсан. Манай буурай эмээгийн хувьд бөө байсан юм билээ. Олон хүнд тус дэмээ түгээдэг байсан гэдэг.

    Миний хувьд тариф тогтоохоо больсон. Гэмээ ухаараад… Хүн чинь их сонин амьтан. Би ч гэсэн сүүлийн үеийн нийгмийн бүтээгдэхүүн учраас л нэг үе тариф энэ тэр гээд дэмийрч явсан хэрэг. Одоо бол ойлгосоон.

    Хамгийн гол нь миний хийж өгсөн юмыг яг хэлсний дагуу хийгээд, чин сэтгэлээсээ хандаад буян болох юм бол болоо. Бусадтай адил тариф тогтоох ёсгүйн байна гэдгийг маш сайн ойлгосон.

    -Улаач хүн олон түмнийг анагаах ёстой. Тэр үйлээ хийхгүй бол бие нь өвддөг. Эмнэлгээр яваад ч оношлогдоггүй гэсэн үнэн үү?

    -Харин тэгдэг юм билээ. Сонирхуулахад над дээр нэг ямар ч эмчилгээгүй болсон хүү ирсэн. Солонгос руу 70 мянган доллараар явж эмчилгээ хийлгэж байж л эдгэнэ гэсэн оноштой. Тэр хүү миний онгод бууж ирсэн үед надаар дамжуулж бариа хийлгээд гурван сар гам барьсан. Одоо зүгээр болчихсон шүү.

    Эхэндээ би чадах уу гэж боддог байсан бол сүүлдээ эдгэрээд талархаад эргээд хүрээд ирэхээр нь баярладаг болдог юм билээ. Тэр ч утгаараа тэнгэрээс ирсэн чадварыг олон түмэндээ хүргэхгүй нуугаад байж болохгүй. Хэрвээ засал буян бариа хийхгүй байгаад байвал бие өвдөөд л эхэлнэ.

    Хамаг бие хөндүүрлээд, толгой тархи эргээд сонин болоод байдаг юм. Тэрийг хүнд ойлгуулах хэцүү л дээ, их зовиуртай болдог. Ажиглаад байхад тэнгэрээс ирсэн энерги нь хуралдаад байдаг юм шиг байгаа юм. Тэр их энергээ гаргахгүй болохоор өөрт сөргөөр нөлөөлж сэтгэлзүй болоод бие махбодь хэцүү байдалд ордог.

  • Тувачуудын эмгэнэлт хувь заяа

    насаараа зүтгэж ирсэн Сүбээдэйн хүү сүр жавхлант Урианхайдай баатар, ганц хүний театраараа гайхуулж яваа гавъяат жүжигчин Догмидийн Сосорбарам бүгд л Монголын түүхэнд “ойн иргэд” нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын үр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шүтлэг нь бидний адил, нүүдэлчин түрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч өөрсдийгөө Монголоос салаад явчихна гэж бодож байгаагүй болов уу. 1911 онд Манж Чин Улс унаж,Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр үед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр хаант Орос ба Хятад улсууд Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээхээр болсон юм. Ингэхдээ Баруунмонголын Алтайн хязгаарын 10 хошууг хятадад, урианхайн хязгаарын 6 хошуу буюу Туваг орост хүчээр хавсарган нэгтгэсэн. Өвдөг сөхрөн өндийх чадалгүй байсан Монгол Улс өөдөөс нь юу ч хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл “гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай” адил болсон юм. Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бөгөөд Туваг Монголоос бүрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд “хот” гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь “улаан” гэсэн түрэг үг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Өлөн нүдтэй Оросын худалдаачид олзны үнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мөрний хөвөөнд (манай урианхай хязгаарт) ирж суурьшин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд “Баатар Цагаан хааны үр сад” гэж тэднийг нэрлээд түүнээсээ эх авч “Белоцарск” гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд “Цагаан Баатар” хаан гэж дуудаж түүнийг Цагаан дарь эхийн бүрэлбаа хэмээн хүндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Санкт Петербургт Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд өргөж байсан нь мөн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сүрэг, 55,000 хүн амтай Тувагийн нутаг тухайн үедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Түүнд Зүүн-Кэмчик (Зүүн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мөрөн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бөгөөд тэд голдуу ойн анчид байсан бөлгөө. Баян Тайга, Мөнгөн Тайгуудад гадаад хүн анчинтай тааралдахад “Хайрхан өршөө” гээд ангийнхаа дээжийг ууландаа өргөж байсныг өөрийнхөө тэмдэглэл номдоо бичин үлдээсэн явдал бий. 1921 оноос Ардын хувьсгалын баатрууд Зөвлөлт засгаас тусламж гуйсан бичигтээ “Хаант Оросын үед булаагдсан Урианхайн хязгаарыг бидэнд эргүүлэн өгөх… “ гэсэн хүсэлтийг оруулж байжээ. Ингэж идэвхийлэн хөөцөлдөгчийн нэг нь Солийн Данзан байв. Зөвлөлтүүд “Тува нь Оросын харьяат биш бас Монголынх ч биш” гээд тусгаар тогтносон Танну-Тува улс гэдгийг байгуулсан. Монгол Улс Танну-Туватай дипломат харилцаа тогтоож, Элчин сайд суулгаж байлаа. Гэтэл Сальчиг Тогоогоор удирдуулсан Танну-Тува улс 1944 оны 10 сарын 13-нд гэнэт тусгаар тогтнолоосоо татгалзан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох өргөдөл гаргах нь тэр. Ингээд Монголын Тагна-Урианхайн хязгаар үүрд Зөвлөлт-Тува болов. Үүнд уурссан Х.Чойбалсан С.Тогоог хүлээн авалт дээр алгадаж унагасан гэх яриа байдаг. Туваг гардан байгуулсан хүмүүс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чүнчүг-Уул гээд олон хүмүүс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнүүдтэй болсон тул Оросын зөвлөгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнүүдээс өөрийн гэсэн бодолтой хүмүүсүүд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, өрөөлд толгойгоо мэдүүлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зүтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Төлөвлөгөөний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерөнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерөнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгүй гэж алзалдсаны төлөө хувьсгалын эсэргүү хэргээр 1939 онд буудуулж түүний зураг нь хэвлэгдсэн бүх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, “Буурай орны өмнөөс буруу үлгэр дуурайлал үзүүллээ” гэж маршал Чойбалсанд элэгдүүлж явахав дээ. Тува нар Оросод шууд захирагдахыг хүсээгүй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хөдөлгөөн өрнөж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зүтгэж байжээ. Тэр үед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугүйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ түүнийгээ Монголд мөн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, түүнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хүрээ хийдийг устгах хөдөлгөөн, таван жилийн төлөвлөгөө гээд бүгд адил юм. Ийнхүү Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний “Монголоо” гэсэн сэтгэлийг бүрэн угааж чаджээ.

  • МОНГОЛ ХҮН ЯЗГУУРААСАА ХУЛГАЙЧ БИШ ЭЭ…

    болоод, одоо сураг ч үгүй болчих байлаа. Яагаад гэвэл хулгайч үндэстэн оршин тогтнох, тэсэн үлдэх ямар ч боломжгүй олон олон шалгуурыг давж бид энэ цагт ирсэн.
    Тийм бол яагаад дээр дооргүй хулгай хийгээд байгаа юм бэ? гэж үү.
    Энэ цаг үе бол хулгай нүүрлэсэн цаг үе. Монгол үндэстний нийтлэг ухамсараа мэдрэх чадварыг нь алдагдуулж, үнэт зүйлсийг нь үгүй болгож, бэртэгчлэл, хувиа хичээх үзлийг дэлгэрүүлэх гэсэн хэдэн зуунаар үргэлжилсэн ил далд хорон бодлого сүүлийн 30-аад жилд бүр хараа хяналтгүй сад зад тавьсаны үр, гор гарч буй хэрэг болохоос Монголчууд язгуураасаа хулгайч тулдаа хулгайлаад байгаа юм биш. Биднийг зориудаар ийм чөтгөрийн тоглоом руу шахаж буйг анзаараасай.
    Авилга, шударга бус арга замаар хөлжинө гэдэг бол хэлбэр арга нь өөр боловч мөн чанар нь адилхан л хулгай юм. Харамсалтай нь энэ цаг үед боломж нь байгаад авилга аваагүй бол тэнэг гэж ойлгодог болтлоо бидний ухаан санааг самууруулсан. Тийм нийгмийн тогтолцоог бий болгож, тийм ухамсар, сэтгэлзүйн хандлагыг уйгагүй сурталчилж, тулган хүлээлгэсэн. Үндэстний нэгдмэл байдлыг бий болгодог үнэт зүйлсийг бүгдийг нь гутаан доромжилсон, элэглэн шоолсон, уллан дэвсэлсэн. Энэ тоглоомдоо манайхны аль адгийн хогийн нөхдүүдийг ашигласан.
    Үр дүн нь өнөөгийн нийгмийн байдал. Том хулгайчууд нь хулгайлсан мөнгөөрөө сонгогчдын тархи, нүдийг хуураад төрийн толгойд залардаг. Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг. Толгой дээрээ хулгайчуудаа залчихаар тэгээд доогуур байгаачууд нь үлгэр жишээ авцгаагаад, барьцаад, бүгдээрээ л хулгайч болцгоочихно. Нэг тийм хачин тогтолцоо бий болгочихсон. Тэгээд “Амиа бодох шиг сайхан юм хаана байна” гэж ил тод ярьж сурталчилцгаана.
    Түүхэн туршлага гэдэг нэг юм гарцаагүй байдаг. Бид хулгай дээрэм, бэртэгчлэл гээд муу муухайд эзлүүлэх хэрээр уруудан доройтож, мөхөх сэхэх дээрээ тулж байв. Тийм үеүд манай түүхэнд нэг бус бий. Бас бид муу муухайг тэвчиж, ялж, тэмцэж, нэгдэж чадахын хэрээр сэргэн мандаж, гэхдээ бүр дэлхийн сүпэр эзэнт гүрэн болтлоо сэргэн мандаж явсан. Язгуурын муу шинжтэй үндэстэн тийм эзэнт гүрнийг яагаад ч бүтээж чаддаггүй юм. Хамгийн сүүлийн маш тодорхой гашуун жишээ бол хүчирхэг Зүүнгар улсын мөхөл. Хүчирхэг Зүүнгар улсыг цэрэг зэвсгээр дийлэх ямар ч шинжгүй болохоо ойлгосон Манж-хятадууд дотор нь хагалган бутарган, явцуу эрх ашгуудыг хатгаж өдөөх, тэмцэлдүүлэх хорон бодлого явуулсны үр дүнд 30-хан жилийн дараа Зүүнгарчууд тэдний эсрэг тэмцэх ямар ч чадваргүй болчихсон байдаг.
    Түүх бол үндэстний ой санамж. Хэрвээ уржигдар, өчигдөр бүдэрсэн чулуундаа өнөөдөр дахиад бүдэрч буй бол ой санамжаа алдсаных. Түүх бол тийм сургамж, санамж нь. Гэтэл Түүх шиг хэрэггүй юм үгүй, түүх мэдэх шаардлагагүй, түүх өнөөдрөөс эхэлдэг, маргаашаа л, ирээдүйгээ л харая, улирсан баларсан түүх, домог гэж хийрхэхээ больё, өнгөрсөн түүхэндээ гацах юм бол хөгжихгүй гэсэн тун сайхан оргилуун атлаа маш хорон овжин тархи угаалт хүчтэй өрнөсөн. Өрнөж ч байна.
    Бас түүх бол үндэстний зөн билэг нь. За тэр талаар дараа болоё.
    Дахин хэлэхэд угаасаа л монголчууд хулгайч үндэстэн, бэртэгчин үндэстэн гэдэг бол санаатай хийгээд санамсаргүй ТАРХИ УГААЛТ, хорлон сүйтгэл юм шүү. Бид угаасаа л хулгайч үндэстэн юм бол одоо хулгайлаад байхаас яая гэхэв гэсэн арга барагдсан, цөхөрсөн хандлага нэг хэсэгт нь, бид угаасаа хулгайч юм чинь хулгайлахад яадаг юм гэсэн муу ёрын сэдэл бас нэгэнд нь өгдөг. Тиймээс маш хорлонтой. Хортой. Зарим нэг нь бүр “Хараач тэр, монголчууд угаасаа л хулгайч шүү дээ” гээд баярласан хэрээ мэт бархирч байна.
    Үндэстнийг ингэж л сөхрүүлж, дотроос нь илжрүүлж, мөхөөж, орон зайг нь эзлэн авдаг түүхэн туршлага байнга давтагдаж ирсэн. Ялангуяа томоохон хүчирхэг үндэстнүүдэд ийм шалгуур байнга тулгарч байдаг. Бид жижиг үндэстэн биш ээ, тоо цөөн гэдэг жижиг гэсэн үг биш. Бид хүчирхэг том хийгээд эртний үндэстэн. Тиймээс бидэнд ийм чанга шалгуур сорилтууд үе үе тулгарч байв. Энэ цагт үед бидний өмнө ч тийм түүхэн шалгуур ирчихээд байгаа хэрэг. Хэн хүнд угаасаа байдаг хувиа хичээх, эд мөнгө, эрх мэдэлд, алдар нэрд донтох адгийн муу донг нь хөгжөөж, өдөж, хатгаж, сэрээж байж, түүн дээр нь дөрөөлж улс үндэстнийг мөхөөн, өрсөлдөгчөө нуга дарж ирсэн түүх олон бий. Нөгөө талд нь хүнд бас язгуурын шударга ёс, сайн хийгээд сайхныг талархан сайшаах мэдрэхүй, тэмүүлэл ч байдаг. Түүнийг нь мартуулж, үгүйсгэж, нулимж, доог тохуу болгодог. Тийм л үйл явц өрнөж байна.
    Тиймээс “Монголчууд угаасаа л хулгайчууд” гэсэн тархи угаалтад бүү авт. Биднийг зориудаар хулгайчид, бэртэгчид болгож, задалж, хүчгүйдүүлж сөхрүүлж буйг л гагцхүү сэр. Танин мэд, Энэ Дэлхий даяар хулгай хийж яваа, бүр Тайландад хааны ордонд хүртэл хулгай хийсэн монголын хулгайчид бол тэр хорлонт бодлогод автагсад, тархиа угаалгагсад, өөрсдийгөө мэдэхээ байсан өрөвдөлтэй мянга мянган хөөрхийсүүдийн нэг нь. Үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зүйлсээ эрж хай. Бидэнд хангалттай бий шүү.
    Б.Номинчимэд.

  • Хүүхдэд шинэ дээл өмсгөх зан үйл

    бүсийг нар зөв тойруулан бүслээд:
    Урд хормойг нь унага даага дагаг
    Хойд хормойг нь хонь хурга дагаг
    Дотоод хормойг нь тос өөх мялаа
    Гадаад хормойг нь ганзага сур чимэг
    Энэ жил даавуу даалимбаар хийв
    Ирэх жил торго дурдангаар хий
    Тоос бүү халд
    Тос халд
    Эд нь хэврэг
    Эзэн нь мөнх болоорой! гэж хэлээд хаваасыг нь авдаг. Шинэ дээл өмссөн хүүхдэд “дээлийн мялаалга” гэж боов чихэр, мөнгө төгрөг өгч урамшуулан баярлуулдаг.
    Ер нь Монгол хүн “Мандах төрийн магай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж өмссөн хувцасаа төрийн бэлгэдэл болгон хүндэтгэн нэрлэдэг бөгөөд дээлийн зах энгэрийг дээш харуулан тавих, хувцасны дээгүүр алхаж гарах, хүнтэй хувцас солих, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэй хүн өмсөх зэрэг олон цээр буй. Эр хүний сүлд хийморьн малгай бүс хоёртоо байдаг юм. “Хүнтэй бүү соль, хүнд бүү өг” гэж ах зах хүмүүс ярьж байхыг та сонссон байх. Малгай буруу харуулж өмсөхийг эртнээс нааш ихэд цээрлэж ирсэн бөгөөд зөвхөн талийгаачийн яс барих хүн л малгай буруу харуулан өмсөж шарилд хүрдэг учиртай.

    Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.

    Монголчууд хүүхдийн хувцсыг удаан эдэлгээтэй бөх бус, хүйтэнд хайрахгүй, халуунд сэрүүн, нимгэн хөнгөн эдээр хөдөлгөөнд саад болохгүй зүйлээр хийдэг. Олон хүүхэдтэй айл нэг хувцсыг дараа дараагийнханд нь нөхөн сэлбэж, томсгон өмсгөдөг. Хүүхэддээ хувцас эсгэхдээ хонь, тахиа, гахай, туулай өдрийг илүү таашаадаг. Хүүхдийн дээл баривчны захны ухлаадсыг ар голд нь хадаж өгдөг. Хуучирч элэгдсэн захыг хээр хаядаггүй, галдаа өргөдөг. Энхрий хүүхдийн хувцас өөр байдаг. Хүүхдийг ондоошуулж харагдахаар буруу энгэртэй дээл өмсгөж охинд эхнэр дээл, ууж малгай, хөвгүүдэд лам дээл өмсгөж том хүн болгон хувцасладаг бөгөөд Энхрий хүүхэдтэй зарим нь элэг бүтэн айлын хүүхдийн хувцас, эхийнх нь дээлийн дотоод хормой, эцгийн нь баруун ханцуйг авч нярайлах үед нь домнож хувцас хийж өгдөг байв. Хүүхдийг үдшийн бүрэнхийд элдэв муу юмнаас хамгаалдаг гэж урд энгэрт нь тээг, тэвх, шагай, зоос, мөрөн дээр нь хөө хуяг, ювуу, хүрэл сум, эрдэнийн зүйл, ар энгэрт нь бүргэд баавгайн хумс, гахайн соёо, бойтог гуталд нь хонх уяж өгдөг. Даавууг гурвалжин нугалж дотор нь хөвөн, ноос, өвс ургамал хийгээд үзүүр тус бүрт нь мяндсан цацаг оёсон тээг нь газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг гэж байв. Элдэв араатны хумс, шүд, эвэр, соёо нь гагцхүү хурц үзүүрээрээ гадны зүйлийг айлгадаг гэнэ. Харин ювуу, хөө хуяг нь цахилгаан, аянга, хуй салхинаас хамгаалж хүүхдийг урт наслахыг бэлгэдсэн юм. Цамц, баривч, дээлийн хормойн оёдлыг дутуу үлдээдэг. Энэ нь дахин дүүтэй болохын бэлэгдэл бөгөөд дүү нь төрмөгц тэр хэвээр өмсгөж байгаад ханцуй хормой залгаж эргээж ахад нь өмсгөдөг байв. Хүүхдийн шинэ хувцсыг мялаахдаа бүсийг нь бүслээд ар өвөр хормойг доош нь дугтарч өрөм, сүү, тос түрхэнэ. Хүүхдийн хуучин хувцсыг огт хаядаггүй ёсон бий.

  • №38 Монгол-Дундад Азийн харилцаа

    Дундад Ази руу хийх аян дайны үед ойрадууд тэдний нөлөөнөөс гарч, улмаар 1603 онд Хорезм хотыг довтолсон байна.1 Ойрад, Казакын хоорондын дайн довтолгоо аль аль талдаа олз омог олоход чиглэж байв.
    XVII зууны 20-иод оны дундуур Дөрвөдийн Далай баатар тайш Казакыг довтолж ихэд ялсан байна. Үүний улмаас Казак ба Киргизийн хэд хэдэн захирагч хэсэг үе Ойрадын ноёдын хараат байдалд орсон ажээ.
    Ойрадуудын Сибирийн суурин бэхлэлт рүү хийж байсан довтолгооныг зогсоохын тулд Оросын хаан М.Ф.Романов Казакын нөлөө бүхий хүчирхэг султан Аблайтай цэрэг-улс төрийн холбоо тогтоохыг оролдсон боловч тэр нь бүтээгүй ажээ.1 “История народов Укбекистан”.Ташкент. 1947. Стр 82, 85.
    XVII зууны 30-аад онд Тогууд, Дөрвөд аймгууд баруун хойд зүг Арал тэнгисийн хойд талаар нүүдэллэсээр Каспийн тэнгисийн зүүн хойд цутгал Эмба, Яик голын сав газарт ойрсон байна. Чингэж ойрадууд Казак болон Дундад Азийн улс орнуудын Оростой харилцах гол зам дээр хөндөлсөх болсон нь тэдгээр улсуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаанд зарим нэг сөрөг нөлөө үзүүлсэн юм. Иймээс 1613 онд Хивийн хан Асфендияр Оросын хаан Михайл Феодоровичид Ойрадын эсрэг цэргийн хамтарсан ажиллагаа явуулах санал тавьж байв.
    Монгол-Оросын харилцаа
    XVI зууны Хаант Оросын Азид явуулах улс төрийн бодлогын нэг гол чиглэл нь Сибирь, Алс Дорнодын уудам газар нутаг, хүн амыг эзлэн авах явдал байв.
    Халх Монгол, Оросын харилцааны эхлэлийг Хотгойдын Алтан хан Шолой убашитай оросууд холбоо тогтоосноос авч үздэг. Оросын албаны бичиг баримтад “Алтан хан” хэмээн алдаүшрсан Хотгойдын Шолой убаши /1567-1627/ бол Халх Монглын баруун хойд нутгийг эзлэн оршиж байсан нөлөөтэй язгууртан том ноён байв. Шолой убашийн захиргаанд Енисей мөрний сав, Тагна ба баруун, зүүн Саяны нуруугаар нутагладаг Киргиз болон түрэг хэлт олон аймгууд байж, түүнд алба татвар төлдөг байв.
    1631 оны 9-р сард Алтан ханы элч Томскт очиж Чахарын Лигдэн хааны довтолгооноос сэргийлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэр үед Лигдэн хааны Өмнөд Монголын салан тусгаарлагч аймгуудыг цэргийн хүчээр засаглан хураах үйл ажиллагааны цуу яриа Халхад хүрч, түүнээс айн болгоомжлох болсон ажээ.
    1635 онд Алтан хан, түүний номын багш Түвэдийн лам Даян мэргэн ланз нарын илгээсэн элч Москвад очжээ. Алтан хан хэлэлцээр хийх чадвартай, орос монгол хэл мэдэх хүн, алт мөнгө, сувд зэрэг эрдэнэсийн зүйлс, зэвсгийн ба мөнгөний дархан явуулахыг, Даян мэргэн ланз Оросын хаантай найрамдлын гэрээний ёслол үйлдэхэд өөрийн гүйцэтгэсэн үүргийг дурдаж шан харамж өгөхийг тус тус хүссэн байна. Энэ нь Алтан хан Оросод дагаар орсон явдал огт болоогүйг гэрчилж байгаа юм.
    1647 онд Оросын элч И.Похабов Сэцэн ханы өргөөнд очиж ес хоносон ажээ.
    Оросын засгийн газар ши нээр эзэлсэн Байгал нуур орчмын нутаг дахь байр сууриа бэхжүүлэхэд Халхын хаадтай найрсаг харилцаатай байх нь анхдагч зүйл гэдэг бодлогын үүднээс Халхын элчин нарыг хүндэтгэн угтаж байв. 1649 оны 2-р сард Оросын эзэн хаан Алексей Михайловичид бараалхсан Садик Халхын нутагт зэвсэгт хүмүүс илгээж байгаагаа зогсоох, тус тусынхаа нутагт эв найртайгаар амьдран суух Сэцэн ханы хүсэлтийг дамжуулжээ.
    Оросын тал Сэцэн ханы эзэмшил нутагт нь өнгөлзөхгүй хэмээн амлалт өгч тайвшруулсны дараа түүнтэй йгэрээ хэлэлцээр хийхийг ятгаж, дагаар оруулах оролдлого хийхээр В.Заболоцкий тэргүүтэй элчийг илгээжээ.
    Оросууд Байгалын өмнөд, зүүн өмнөд бүс нутагт түрэн орж эзлэн суурьшиж, нутгийн овог аймгуудаас алба татвар хураах болсноор маргаан тэмцэл үүсч, зарим үед зэвсэгт мөргөлдөөн болж байв. 1650 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд Оросын элч нарыг нутгийн буриадууд довтолж, Е.Заболоцкий нарын найман хүнийг хороожээ.
    155
    Энэхүү эмгэнэлт явдлын улмаас Оросын төлөөлөгчид буцахыг завдсан боловч Турухай тавнан, элч Садик нарын ятгаснаар аяллаа цааш үргэлжлүүлжээ. Тэднийг Халхад хүрэлцэн ирэхэд Сэцэн хан Шолой нас нөгчсөн байсан тул түүний их хатан Ахай тайху Туул голын өргөөндөө хүлээн авч уулзжээ. Тэрбээр Оросд дагаар орох талаар ямар ч яриа хэлэлцээ хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.1
    Оросын газар нутгийн түрэмгийлэл Байгал нуур, Хар мөрөн /Амар-Ж.Г/ гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдаж, тэдний шивээ, бэхлэлтүүд Монголын нутгийн хойд талаас улам бүр ойртсоор байв. Тэр үеийн Халх Монголын нутаг бэлчээрийн хойд зах хязгаарын ерөнхий төлөв байдал Сэлэнгэ мөрний адаг урсгалын сав нутаг, Хялга, Темник голуудын хойд, урд биеэр байсан ажээ. Зарим үед түүнээс хойгуур байх тохиолдол ч байв.