Category: Монгол үндэсний түүх

  • Дөрвөн зүгийн түмэн хэлтнийг мөхөөн доройтуулагч “Төмөр тэрэгт ” хэмээх Сүвээдэй Баатар

    хойд зүгээс Монгол орны амгалан тайван байдал алдагдуулагсадын сүүлчийн голомтыг ларуулахаар илгээхдээ Сүвээдэйг Зэвийн хамт илгээсэн байна. Энэ үед Сүвээдэй баатар Чингис хаанд хандан “Бидний юу бүтээхийг айсуй цаг хугацаа харуулаг, Их хэргийг гүйцэлдүүлэх эсэхийг эзний таалал мэдтүгэй” хэмээн ерөөлийг нь аван мордсон гэдэг. Энэ аян дайнаар тэд Найман улсын дагаж ороогүй сүүлчийн овог аймгийг дагуулаад, Алтайн уулсыг давж уруудан, хяргас овог аймаг нутаглах хээр талд бууж ирэхэд өөрсдийн нь адил нүүдэлчин хэдий ч байлдах дайтахад гавихгүй тэд бараг сайн дураар бууж өгчээ. Ингээд их цэрэг морины жолоог эргүүлж байлдах бүрийдээ ой шугуйд ухран нуугдах мэргидүүдийг ар нуруунаас нь устгахаар Саяны нурууг өгсөж ойрадуудыг замдаа дагуулаад улмаар Тогтоа бэхийн цэргийг гүйцээн цохиж, толгойлогчийг нь устгаснаас хойш “Төмөр тэрэгт Сүвээдэй” хэмээн алдаршсан байна. Энэ нь тэрбээр дайн байлдааныг гол төлөв морь унаж биш хуягласан тэргэнээс удирдан чиглүүлэх болсон хэмээх аман ярианаас эхтэй ажээ.

    Зүрчидийн Алтан улсын эсрэг анхны аян дайнаас 36 настай Сүвээдэй жанжин улам шалгаран товойж Алтан улстай дайтах үедээ тэдний уугуул нутаг Манжуурт тандуулахаар явуулахад манжуурыг хөндлөн гулд хэрэн байлдаж, далайн эрэгг хүрээд, эргийн дагуу өмнө зүг явж, Солонгосын хааныг анхлан Чингис хааны харьяанд оруулсан бөлгөө. Гэвч энэ удаа алба бариулаад бүрэн гүйцэд эзлэхийг завдсангүй байна. Чингис хаан 1218 онд Хорезмын эсрэг хийх дайндаа хамгийн гол даалгаврыг иттэлт хоёр өрлөггөө өгч “Шахыг бариагүй цагтаа эргэж бүү ирэгтүн. Газар орноор нь нэгжин явж, хандсан зүгт нь мөрдтүгэй. Та нарт даган орох хот бүхнийг өршөөн хэлтрүүлж, замд тээг болж эсэргүүцэл үзүүлснийг хайр найргүй устгах хэрэгтэй” хэмээн зарлигдаж, басхүү хааны батламжийг бичгээр туурвиж арга заль төгс Сүвээдэй, эрэлхэг шаламгай Зэв нарт шийтгэн өгч явуулжээ. Энэ бол нэг талаар үнэхээр зоримог тушаал шийдвэр байсны учир нь энэ үед Чингис хаан зөвхөн Сырдарьяа Амударьяа хоёр мөрний завсар ахуй Бухарын эргэн тойрны онцын нөлөөгүй хэдэн газрыг эзэлж аваад байв. Гэтэл Мухамед шагийн аварга том гүрэн өмнө, өрнө зүгт хэдэн мянган бээрийн газар тэр чигээрээ нэлийн оршиж байлаа. Энэ гүрэн хүн ам, морь мал, Бухар Самарканд шиг өдий төдий хотуудаар баян байв. Гэтэл Чингис хаан гуравхан түмэн цэргийг лал ертөнцийн эзнийг өөрийнх нь гүрэн улсын нутгаар элдэн хөөхөөр явуулсан нь үнэхээр жанждынхаа авьяас чадварт итгэсэн хэрэг байжээ. Олон улс, тэр өдий төдий ард түмнээ тэмцэлд уриалан дуудах бололцоог шахад гарган өгөлгүй, ганц муу хар аминаасаа өөр юу ч бодохооргүй үхтэл нь айлган дутаалгах хэрэгтэй байв.

    Энэ үед Мухаммед шах Афганистаны цаад захын ууланд орших Балх мужид ирээд байхдаа Чингисийн өрлөгүүд цэргийн хамт өргөн газраар Амударьяа мөрнийг гатлан айсуй мэдээг авчээ. Тэд зам зуурын ард хотыг ер түйвээж сүйтгэлгүй, зөвхөн өөрсдөө хийгээд морь малдаа өвс тэжээл гаргуулан авч буй, зөвхөн өөрийг нь барих зорилготой байгааг сонсов. Монголчууд зорилгодоо хүрэхийн тулд хичнээн шаргуу, хатуу чанга байдгийг тэр ойлгож мэдсэн тул үхтэл айжээ. Бие хамгаалах шадар цэргээс өөр хүч түүнд байхгүй байсан тул хот суурингаар элбэг Хорассаныг чиглэн зуггав. Уг нь тэрбээр 600 жилийн хойно оросын Кутузов жанжин Наполеоны эсрэг ихэд амжилттай ашигласан тактикийгхэрэглэн монголчуудыг хоол хүнс, элдэв хэрэглэлээр таслах, хотуудыг бүслэн хаахад боол болгон ашиглах амьд хүч орхихгүй байхын тулд улс орноо эзгүйрүүлэн хоослох, дайснаа урагш давшуулахгүй бэхлэлт цайзуудад тогтоон барьж, алс өрнө зүтт өөрөө болон хөвүүд нь хангалтай хүч цуглуулж, цаг зай гаргахыг бодсон байна. Гэвч тэрбээр дайсныхаа хурдан шаламгай байдал, хүч чадлын хэмжээ дамжааг даанч дутуу үнэлжээ.

    Шах өрнө зүг зугтсан гэдгийг сонссон тэр мөчөөс аваад анч ноход улайран мөр шиншлэх мэт хомроглон нэхэж эхлэв. Өдөр шөнө ялгалгүй ямар ч сэхээ авахуулалгүй өдөрт 120 км хүртэл замыг туулж, шамдан довтлохдоо хөтөлгөө морьдоо сульдан зогсохыг тоолгүй явав. Энэ зуур өчүүхэн ч болов эсэргүүцэл үзүүлсэн хот сууринг даруй эзлэн авч, галдан шатааж, удтал эсэргүүцэж чадах хүчтэй бэхэлсэн хотуудыг тойрон өнгөрч байв. Гэвч нэг удаа Завех хотын хүн ард хэрмийнхээ дээрээс хажуугаар нь өнгөрч явсан монголчуудын хойноос хараалын элдэв муу үгс чулуудан хэнгэргээ дэлдэхээр нь Сүвээдэй цэргийг тэр дор нь гэдрэг эргүүлж хотыг байлдан, эзэлж аваад хүн амыг нь толгой дараалан хядаж, хотыг балгас болгон шатааж орхисон нь бусдад сургамж үзүүлэх гэсэн хэрэг байв. Өрлөгүүд өчүүхэн ч амсхийх завдал өгөлгүй хөөж, Нишапурын хавьд ирээд хүнс тэжээл бэлтгүүлж байхдаа шах дөнгөж сая зайлж одсоныг тэд сонсчээ.

    Өнөөгийн Тегеран хотын ойролцоө эртний хааны өргөө байрлах Рай хотын өмнө дайсны 3 түмэн цэрэг монголчуудыг тосон байлдаад зад ннргүүлэв. Хамадан хотын цаахна Чингисийн өрлөгүүд шахын мөрийг гэнэт алджээ. Монгол цэргүүд жижиг ангиуд болж хуваагдаад орчин тойрны газрыг самнаж нэгжиж явав. Тэдний нэг нь морьт цэргийн ангитай тулгараад цохиход тэдний дундаас үзэсгэлэнт аргамаг хүлэг унасан нэгэн хүн суманд гүйцэгдэж шархдсан ч хүлэг морины хурдаар мултран гарчээ. Тэр нь шах байсан бөгөөд зугатаад зүсээ өөрчлөн буруулсаар Каспийн тэнгис рүү тэмцэн одов. Сүвээдэй мөрийг нь алдалгүй мөшгисөөр тэнгисийн эрэгт тулж ирэхэд их усны мандал дээр цайрах өчүүхэн далбуурт онгоц Мухаммедийг эгнэгт авч одсон ажгуу. Чингээд Каспийн тэнгисийн нэгэн эзгүй арал дээр тухайн цаг үеийн хамгийн хүчирхэг байлдан дагуулагчийн нэг асан Ала Аддин Мухаммед нэг мөсөн шадцаа бууж, дэндүү гаслант байдалд орж үхэхийн цагт цогцосыг нь ороох алга даавуу ч олдоогүй учир урагдаж ноорсон хувцастай нь хөдөөлүүлсэн ажгуу.

    Сүвээдэй өрнийн орнуудаар хэрэн явахдаа байдлыг сайтар ажиглаж Азербайжан, Күрдистан, Гүрж зэрэг оронд үе үе уулгалан алдаж байжээ. Байдлыг тодорхой тандаж мэдээлэл цуглуулсан өрлөгүүд чухам цааш аялан байлдахын хүслэн болж байв. Чингис хаан татгалзсангүй. Ийнхүү Сүвээдэй Каспийн чанадах уулсыг давж тэнд ямар улс орон, ард түмэн суудаг тэдний хир чадал цэрэг цуухыг тандаж мэдэх зөвшөерел авсан агаад хаан тэдэнд 3 жилийн хугацаа өгөв. Эндээс Зэв, Сүвээдэй нарын цөмрөн орсон Каспийн тэнгисийн сав нутаг, Кавказын их улсын чулуун бүс хоёрын завсар христ шашинт Гүрж улс оршиж байв. Уулсын дундах Азербайжаны хаант улсыг өрлөгүүд явуут туулж өнгөрөөд, Күрдистаны зэлүүд нутагт халдаар ороод тэндээсээ Зэв, Сүвээдэй нар 3 түмэн цэргээ удирдан Гүржийн зүг хөдөлжээ.

    Гүржийн олон тулалдаанд шалгарч, хатуужсан цөс ихт рыцариудаас хамгийн шилдэг дайчид нь загалмайтны аян дайнд бэлтгэж байснаа болиод монголчуудын өөдөөс сөрж хөдөлжээ. Сүвээдэй явуут довтлөн орохдоо агшин зуур ширүүн тулалдаан өрнүүлж, улмаар гэв гэнэт эргэн зугатаад мөрдөн хөөгчдийг Зэв жанжны отооны цэрэг рүү дагуулан аваачжээ. Гүржийн цэрэг тэнд хүрээд эргэсэн боловч хоёр талаасаа хүчтэй цохилтод өртөн бүгд бут ниргүүлэв.

    Өрлөгүүд өмнөд Кавказын нам дор газраас цаашлан давшиж кавказийн өндөр сүрлэг хад чулуун уулсад нэврэн оржээ. Кавказыг давах аян өгүүлшгүй хүнд бэрх байв. Мөн л Памирыг давж байхүеийнх шиг хамаг ачаа бараагаа хаяж, шидэж харвах машинуудаа устгахаас өөр аргагүй болов. Ийнхүү уулъта дотшнн толуудын хүрхрээн дор Тэрэкийн хөндийд бууж ирэхэд Кавказьш уулсын дайнч ард түмэн болох черкес, лезгин, аланууд, мөн аймшигт догшин команууд холбоотон болж байлдахаар амдан ирэв. Тэд харийн дайсныг уулсын нарийхан давчуу амнаас бууж, үржил шимт уужим тал нутагг орж ирэхээс нь өмнө амжиж цохихоор яарчээ. Монголчууд ядарч туйлдсан байсан ч өөрөөс олон дахин илүү хүчний эсрэг хайр найргүй зэрлэг догшин тулалдаанд ороход талуудын хэн ч дийлсэнгүй. Маргааш нь монголчууд үнэт бэлгээр аргадан комануудыг холбоотноос нь салгаж дөнгөв. Ингээд Сүвээдэй уулын ард түмнийг дайран орж хиар цохин, хот цайзыг нь сүйтгэж, залуу эрчүүдийг нь цэрэгтээ авч хүчээ сэлбэв. Дараа нь буцаж явсан комануудыг нэхэн очиж, цувуулан бут цохиод хамаг бэлгээ буцаан авав. Тэд “хуурч мэхлэв” хэмээн гомдоллоход Сүвээдэйөөрсдийгнь урваачхэмээндуудаж, “заяачиньтэр өөрсөддөө гомд” хэмээж, ” команы ард түмнүүд бол Зүчийн улсьга харьяат нар болохоор та нар бол оргодол босуул улс” гэжээ.

    Монголчуудаас айн дутаасан хүний их урсгалын араас Сүвээдэй өрнө зүг хөдөлж Дон мөрнийг гаталж, Азовын тэнгисийн хөвөөлөн явж, Крьгмд нэвтрэн түүний хагас аралд орших Судак хотьгг дайран эзлээд, эндээс дутаасан худалдаачдаар дамжуулан Европчууд монголчуудын тухай мэдээг сонсов. Өрлөгүүдэд цохигдсон команууд тал бүр бутран зугтаахад, Котян хаанаар удирдуулсан хэсэг нь оросын вангуудаас өмгөөлөл хүсэж очив. Оросууд ч хавсран монголчуудыг өөрийн нутаас хол цохихоор шийджээ. Дайтажтулалдах ид хав нь оргилсон оросуудаас Сүвээдэй, Зэв хоёр есөн хоногийн турш зайлсхийн ухарч явсаар, Калкгольга цаад талд гэнэт зогсож, сөрж довтлон, урт замаар унжран цувсан холбоотнуудад сүйрлийн цохилт амсуулав. Эндээс өмнөд оросьга нийт нутагт монголчуудыг сөрж зогсох нэг ч арми үлдсэнгүй. Гэвч Сүвээдэй Зэв хоёр 3 түмэн цэргээр бүхэл орос орныг байлдан дагуулах аргагүй тул цохигдсон дайснаа хэсэг нэхээд тэгсхийн орхиж өшөө хорслоо тайлж, хавийн хотуудыг түйвээж умрьга ой хөвчид нийлэх тэр зааг газар хүрээд цэргээ гэдрэг эргүүлэн дорно зүг хөдлөв. Ижил мөрний дээд бие Кам гол дээр Булгарын хаант улсын цэрэг харийнхныг тосон байлдах гэж отоод өөрсдөө бут цохиулж, монголын захиргааг хүлээснээр хоёр өрлөгийн гайхамшигт аян дайн өндөрлөжээ.

    Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Алтан улсьгн өмнөд хэсгийг байлдан дагуулах хатуу ширүүн аян дайн 4 жил үргэлжилжээ. Энэ дайнд Сүн улстай холбоотон болж хоёр талаас нь хавчин байлдахад монголын их цэргийг удирдаж явсан Тулуйн дараа Сүвээдэй их цэргийг ерөнхийлөн захирав. Дайны явцад Ваньян, Хада тэргүүтэй Алтан улсын баатар, жанжид монголчуудад цохиулан олзлогдохдоо, монголын албанд орохыг эрс татгалзаж, нэр тортэйгээр цаазлагдахын өмнө Сүвээдэй баатартай уулзуулахыг шургуу шаардан хүсэлтийг нь бнелүүлсний дараа: “Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг өдгөө үзсэнээс хойш сэтгэл шулуун цаазлагднам” гэж өгүүлсэн нь тэрбээр дайсандаа хүртэл домог мэт алдаршсаны илрэл байв. Сүвээдэй энэ үед Сүн улсын их цэрэгтэй хүч хавсран Кай Шонг хотыг бүсэлж, 2 сая хүнтэй энэ хот бүтэн жилийн турш хориглон хамгаалсан ч удалгүй Сүвээдэй баатар буулган авч чадав. Алтан улсын сүүлчийн эзэн хаан амиа хорлож, 24 жилийн дайны эцэст Алтан улс бүхлээрээ монголчуудын гарт оров.

    1236 онд Уралын нуруу, Урал нуур хоёрын дунд этгээдэд их цэрэг цугларч нэгдэн нийлсэн нь булаан эзлэх омог бяр нь амтагдаж, аян дайны аз хийморь нь бадарсан монголын залуу үе ид хүчээ авсан цаг байв. Энэ их цэрэгг Чингисийн угсааны 13 хан хөвгүүд, олон ноёд багтаж байсан агаад 150 мянган хүн бүхий их цэргийг Зүчийн ахмад хөвүүн Бат захирав. Харин энэхүү аян дайны жинхэнэ зохион байгуулагч нь Чингис хааны хамгийн шилдэг гарамгай жанждын нэгд зүй ёсоор тооцогдох, ялагдаждийлдэхийг үзээгүй их өрлөг, өвгөн баатар Сүвээдэй байв. Өмнөд оросын үржил шимт тал нутаг нүүдэлчдийг даллан дуудах агаад Европ орох зам үүгээр дайран өнгөрөх ёстой аж. Их цэрэг цугларах үед Сүвээдэй Ижил мөрний зүүн тал Кам гол, Каспийн тэнгисийн завсар нутаглан бүхий бүх аймаг улсыг эзлэн авч, 1237 оны 12 дугаар сард Ижил мөрнийг мөсөөр гатлав. 2 дугаар сар гэхэд оросын олон арван сайтар бэхэлсэн хотууд монголчуудын гарт орж гуравдугаар сард умард оросын вант улсууд оршин тогтнохоо болив. Улмаар 12 дугаар сард Киевээр төвлөрсөн өмнөд орос бүхэлдээ өвдөг сөхөрчээ. Цаашлан монголын арми 3 хэсэг хуваагдан Европын дэвсгэр рүү цутган орж, богино хугацааны дотор европын хүлэг баатрууд хэмээн гайхагддаг рыцариудын эсэргүүцлийг нуга даран, зүүн европыг эзлэн түрэмгийлж Адриатьга тэнгис хүрэв. Гэвч энэ хүрээд Өгөдэй хаан нас барсан эмгэнэлт мэдээг сонсоод их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Дайн тулаанд үргэлж хошуучлан явсан төрийн их сайд, их жанжин Сүвээдэй 1246 онд эх нутагтаа ирсэн боловч жанжны дайчин яруу алдар дууссангүй насан өндөр болтлоо их хааны дэргэдэх сэцдийн зөвлөлийн гишүүн байж алтан ургийн итгэлийг хүлээж явсан бөлгөө.

    Сүбээдэй баатар ийн 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагг ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ.

  • Тэнгэрийн тамга

    тэтгэлгийг авч аж төрөхөөр томилогдсон хүний тэр нууц тэмдгийг хэлдэг байна. Нууц тэмдэг нь тэр хүүхдийн биед илтээр мэдэгдэм байдгийг хэлэх учиртай. Түүнийг нь хүн болгонд ярьж хэлээд, харуулж үзүүлээд явдаггүй учиртай. Уг залгана гэвэл аавын талаас, удам залгана гэхээр ээжийн талаасаа төрсөн болохыг харуулна. “Тэнгэрийн тамга”-тай бүхэн заарин удган болдог хэрэг үү гэвэл бас үгүй болтой юм. Одоо цагийн шинэ залуухан бөө нар өөрсдийнхөө уг удмын учрыг хагас дутуу нэг юм олчихоод чухам л өөрсдийгөө яая гэж байж бас баахан шавь нартай болох гээд байдаг болтой. Ер нь бол заарин удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг, мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур байдаг гэдгийг мэддэггүй байна. Тиймээс л тэнгэрт замчлах нэгэн үүргээ хөрөнгө мөнгө олох нэгэн эрх дарх болгоод ядарч зүдэрсэн олон хүмүүсээр тоглож суудаг нь тун тоогүй. Тамгатай этгээд тэнгэрийн жолоог барьж онгодын улаач хөтөч бөө нэгэн болдог зам байхаас гадна бөө болохгүйгээр тэнгэрийн зал барих, залаа хийсгэх, жүй барих гээд олон өвөрмөц үүрэгтэй төрсөн байдгийг нь ангилан ялгаж мэддэггүй. Дээр нь санаатай буюу санамсаргүйгээр тухайн уг удмын онгодтой холбож чадахгүй тэнэмэл сүнстэй холбох ч юм уу, эсвэл уул усны эзэн савдаг, лустай холбоод хаячих тохиолдол бас гардаг. Түүгээр ч барахгүй тухайн удмын хараалаар ирсэн хий ухаар юмстай холбож орхиод баллаж орхисон хэнэггүй гаруудын хийсэн үйл ч бас гарчээ. Тэгэхээр хүмүүс минь зарим шуналтнуудын “Уг удмаа залгаж ав” гэж хэлэх тоолонгоор дагаж хуйлраад байвал та бүхэн минь өөрсдөө хохирч үлдэж болох юм гэдгийг анхааруулмаар байна. Олон ухаалаг бөгөөд чадвартай хүмүүс байдаг, тэдэнд хандаад асуугаад үз, тэгээд хамгийн түрүүний алхам чинь юу вэ гэвэл бөөгийн амин толь хийлгэн зүүж тэнгэрийн зал бариад үз. Тэнгэрийн зал барьсан хүмүүсийг эрт цагт мэргэн хүмүүс гэдэг байжээ. Тэгээд өөрийн угийнхаа онгодоо нутгийнх нь уул ус, тахиж ирсэн дээд тэнгэртэй нь холбон тайлга хийлгэж, тайх хийж байгаа бөөгийн онгодын буултаар дээдэстэйгээ уулзаж ярилцаад үз гэмээр байна. Бариачийн удамтай бол удмын тахилгаар залаа хийсгэн гарын ид авч болдог, уран дархан угтай бол угийнхаа тахилгаар жүй барьж сэтгэлгээний өндөр ур чадварыг авч болно гэдэг. “Долоо хэмжээд нэг удаа огтол” гэсэн сайхан монгол ухаанаа байнга санаж явцгаая. Аль нэгэн омогт байгаа бөө хүний гол гавьяа нь юу байдаг вэ гэвэл тухайн овогтоо шинээр төрсөн хүүхдийг хүй цөглөхөөс нь өмнө үзэж өөрийн уг удмынхаа дотроос хэн гэгч нь хэзээ үеэс, аль газраас ирж төрөв гэдгийг тогтоодог. Тэгээд дараачийн хийх ёстой үйл нь юу байдаг вэ гэвэл тухайн нялх хүүхдийн урд насны ёр байгаа тохиолдолд түүнийг нь хонины шагайтын шөлөөр угааж арилган цэвэршүүлж энэ амьдралд нь тоос тортоггүй оруулж байдагт л байдаг байна. Хүүхдийн ирээдүйн амьдралын замыг нь жинхэнэ зөв гольдролд нь чиглүүлэхээр гаргана. Энэ чинь л бидний өвөг дээдсийн минь л өндөр дээд ухаан юм. Дараа нь тэр хүүхдүүд нь өөр хэн нэгэн идтэн шидтэнгүүд лүү гүйж очоод “Би хэн юм бэ?” гээд л элдэв тэнэмэл гээгдмэл сүнснүүд шиг гүйлдэн харайлдаж амьдрах ёсгүй юм байна. Төрмөл тамгатай хүмүүсээс гадна олдмол тамгатай болсон хүмүүс бас байдаг. Тухайн хүний хийсэн сайн муу үйлийн үрээр лусын хорлол болж бие сэтгэхүйд нь өөрчлөлт орж бөө болох замд эргэлтгүйгээр орсон нөгөө хэсэг байх юм.

  • Ш.Нацагдорж: Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд гараагүй

    Түүний байлдан дагуулал Хятад гүрнээр зогсохгуй Вьетнам, Бирм, Индонез, Ява Суматрын арал хүрч байв.Мөн Японыг эзэлж авахын тулд хоёр ч удаа далайн усан флот хөдөлгөж байлаа.Хубилай хаан хатуу хууль цаазаар Юань гүрнийг захирч байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
    Тухайлбал, Юань гүрний нийт хун амыг дөрвөн зэрэглэлд хувааж байв.Үүний нэгд, монголчууд, хоёрт өнгөт нүдтэнүүд (дундат азийн), гуравт, зүрчидүүд, дөрөвт, хятад үндэстнүүд орж байв.Хүн амыг ийнхүү зэрэглэсэн нь хятадуудын бослого тэмцлээс сэргийлсэн хэрэг юм.
    Мөн Монгол үндэстнийг хятадад уусахаас сэргийлж хатуу хууль цаазыг тогтоосон байна.Тэрбээр монголчуудыг хятад иргэдтэй гэр бүл бололцох, дотор газрын дээл хувцас өмсөж, ёс заншлыг дагах, хятад бичиг үсэгт суралцах явдлыг чандлан хориглож, цаазлах ял оноож байв.
    Хубилай Юань гүрнийг 35 жил захирч, 83 насыг зооглохдоо суурьшмал соёл иргэншилтэй Хятад орныг нүүдэлчин улс хэрхэн яаж захирах бодлогыг боловсруулжээ.

    Бичиг үсэг сурсан хүнийг татвараас чөлөөлж байв
    Академич Ш.Нацагдорж тодорхойлохдоо “Олонд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд хожид гараагүй” хэмээжээ.Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан Марко Пологийн дурдсанаар тэрээр “Бие бялдар сайхан, махлаг дүүрэн, чийрэгжүү, нүүр царай туяаран гэрэлтэх нь сарнай адил, нүд нь ухаалаг агаад мойл хар, хамар нь тэгш, өндөр босоо бие хүн байжээ.”
    Нэрт Монгол судлаач Г.В.Вернадский судалгааны бүтээлдээ “Хубилай Хятадад засаг төр, эрх дархын хувьд тэргүүлэх хүн гэдгийг Азийн ихэнх хэсэг, Европын дорнод хэсэг, түүний эрх дархыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хамгийн хүчирхэг, эзэгнэн хаанчлагч байсан” хэмээжээ.
    Хубилай Хятад орныг эзэгнэгч аугаа их хаан байсан ч Юань гүрний бичиг үсэг, соёл боловсролд ихээхэн анхаарч байв.Тэрбээр 42 үсэгтэй, дээрээс доош нь бичдэг дөрвөлжин бичиг зохиолгон их гүрний албан бичиг болгон тунхаглаж, 169 хошуунд сургууль байгуулсан явдал нь тухайн улсын хувьд боловсролын талаар гарсан томоохон эргэлт байжээ.
    1271 онд төрийн түшээ бэлтгэх зориулалттай “Хөвгүүдийн сургууль”-ийг нийслэл хотод байгуулж сургуулийн дүрэм, үзэж судлах хичээлүүдийн хөтөлбөрийг баталж, суралцагсдын тоог 1304 онд 60,1305 онд 100, цаашид 300 болгож нэмжээ. Мөн 1289 онд лалын сургууль байгуулсан байдаг.
    Түүнчлэн хааны хөвүүд, ач, гуч, төрийн түшээ эрдэмт хүмүүнийг сургах “гэрийн сургууль” буй болгож, суралцах эрхийг нь нээлттэй болгосон байна.1370 оноос “зурхайн сургууль” байгуулжээ.1286 онд бичгийн сургуульд суралцагсдын тоо 24400-д хүрч, энэ тоо цаашид улам нэмэгджээ.
    Бичиг үсэг сурсан хүнийг албан татвараас чөлөөлөх хүртэл тэтгэн дэмжиж байв.Үүний зэрэгцээгээр хятад хүн амын дунд хятад бичиг үсэг, боловсрол хөгжүүлэхийг хөхүүлэн тусалж байсан баримт бий.Юань гүрэнд боловсрол бол улсын оршин хөгжихүйн үндэс гэсэн бодлого нэлээд хүчтэй явагдаж байсан нь судалгаагаар нотлогддог.
    Дэлхийн нэг жилийн хугацааг 365 хоног 2422 секунд хэмээн тогтоожээ
    Мөн шинжлэх ухаан, мэдлэг оюун, ном хэвлэлийг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байв. 1278 онд “Одон орон судлах төв”-ийг захирал, долоон ажилтантайгаар од гариг, тэнгэрийн эрхэс, өдөр цаг, цагалбар сэлтийг тодорхойлох, тоод бодлого, газарзүйн ухаан, түүх бичлэг, ном зохиол туурвиж, хэвлүүлэх зорилготой байгуулж, Түвд, Хятад, Европ, Араб, Дорно дахины эрдэмтэн мэргэдийг урьж ажиллуулж байжээ.
    Энэ төвийн судлаач эрдэмтдийн зохиосон “Цаг улирлын хуанли” дэлхийн нэгэн жилийн үргэлжлэх хугацааг 365 хоног 2422 секунд гэж тогтоосон нь ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрүүтэй байсан нь үнэнхуү гайхамшигтай.
    убилай хааны төрийн зүтгэлтэн Марко Поло “Зурхайч нар тэнгэрийн эрхэсийн орчил, харилцан үйлчлэлийг судлаад “Ямар cap, өдөрт тэнгэр эхэлж дуугарах, салхи шуурга болох, газар хөдлөх, ширүүн бороо орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдох хийгээд дайн байлдаан, хэрүүл шуугиан, ов явуулга үүсэх зэргийг урьдчилан таамаглан хэлдэг байжээ.
    Мөн тусгай дөрвөлжин хүснэгтэнд тэр жилд тохиолдох бүх үзэгдлийг тэмдэглэн уг хүснэгтээ “календарь” гэж нэрлэн, хүссэн бүхэнд нэг зоосоор худалддаг.Хэний хэлсэн таавар үнэн бол тэр нь тухайн эрдэмдээ төгс мэддэгтэй гэгдэж хамгийн их нэр хүндийг олдог” гэж дурдан бичсэн нь зурхай дэлгэрч, амьдрал аж ахуйд нэвтэрч байсныг нотолж байгаа юм.
    Юань гүрэн хийгээд өвөг Монголын түүх бичлэг, төрт ёс, төрийн хүрээлэнг 1264 онд “Судар бичгийн хүрээлэн”, 1271 онд “Монгол судар бичгийн хүрээлэн” нэртэйгээр байгуулжээ.
    Жинхэнэ судлан шинжлэх байгууллага болох эдгээр байгууллагууд их хаад, хатад, төрийн зүтгэлтэн, түшээдийн намтар, шастир, их толь бичгүүд, хууль цаазын түүхэн бүтээл туурвин хэвлүүлж байжээ.Хүрээлэнгийн монгол, хятад, түвд, араб, перс, самгард хэлтэй олон үндэстний эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид олон арав, зуун бүтээлүүд туурвин үлдээжээ.

    Юань гүрний урлаг
    Тухайлбал, Чингисийн удмын “13 үеийн хааны тэмдэглэл”, “Бүх хаадын он дагийн түүхэн тойм”, “Зүрхний тольт”, “Монгол-Хятад толь”, “Арван буянт цагаан номын түүх” зэрэг алдарт бүтээлүүдийг туурвин хэвлэжээ.
    Ираны “Рашид-ад-дины судрын чуулган”-г перс хэлнээс, “Эзэн богдын их сургааль”, “Төрд туслах нэвтэрхий товч”, “Банзрагч”, “Субашид”, “Панчатра”, “Ачлалт ном”, “Жингуаны төрийн толь”, “Их суртахуй бичиг”, “Долоон өвгөн одны судар” зэрэг алдарт бүтээлүүдийг хятад, түвд, уйгар, самгард хэлнээс монгол хэл рүү орчуулан хэвлүүлж байжээ.
    Тогтох Чинсангаар ахлуулсан монгол, хятад эрдэмтэн судлаачид “Ляо улсын түүх”, “Сүн улсын түүх”, “Алтан улсын түүх” зохиолуудыг бичиж 1345 он гэхэд дуусгасан байна. “Юань улсын судар”-ыг бүтээх ажлыг гэхэд л 16 эрдэмтдийн баг гүйцэтгэж монгол, хятад, орос, франц, англи хэлээр хэвлэгдсэнийг “Судар бичгийн хүрээлэн”-гээс хийсэн ажил гэвэл зохилтой.
    Урлагийг хөгжүүлэх талаар ч онцгой бодлого явуулж байв.Тухайлбал олон үндэстний дуу, хөгжим, бүжгийг багтаасан иж бүрэн цогц урлагийг хөгжүүлэх бодлого явуулсан нь амжилтад хүргэжээ.Тахилгын ёслол, ордны ёслол, төрийн хуралдайн бүжиг үүсч ихэд алдаршсан байдаг.
    Хааны ордонд “Дагнасан бүжиг”, “Цэргийн бүжиг”, “Эрдмийн эрхэмлэхүй”, “Гавьяаг тогтоохуй” бүжгүүд нэн сайханд тооцогдож байжээ. Улсын найрал хөгжим байгуулж, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэн хөгжмийн ая зохиохыг хөхүүлэн дэмжсэн “Хүндэтгэлийн дуулал” бүжиг, “Дээд амгалан” аялгуу, “Өлзий хутагтын аялгуу”, “Аялгуут бүжиг” зохиогдон алдаршиж байжээ.
    Улсын найрал хөгжмийн 34 хөгжимчин их хэнгэрэг, жагсаалын хэнгэрэг, модон цуур, лууны бишгүүр, бийви, ятга сэлтээр хөгжимдөн тоглолт хийж байжээ.Тогоонтөмөр хааны үед 16 бүжигтэй бүжгийн хамтлаг, 11 хөгжимтэй найрал ажиллаж байсныг “Монгол үндэстний нэвтэрхий түүх” зохиолд дурдсан байдаг.Хөгжмийн монгол зохиолч Аргуй олон арван хөгжмийн зохиол туурвиснаас 19 нь ихэд алдаршжээ.
    Ч.Далай: Олон шашны 42318 хийд ажиллаж байв
    Шашин шүтлэгийн талаар төрөөс будда, лал, христ, бомбо, бөө зэрэг олон шашин шүтлэг зэрэгцэн оршихыг зөвшөөрөн дэмжиж туслах, бодлого явуулж байв.Олон үндэстэн, угсаатан, хэлтэнтэй, өөрийн ёс заншилтай ард түмэн, төр цэргийн зүтгэлтэн, сайд, жанжин, түшмэд, аж ахуй, соёл урлагийн авьяастан алдартнууд байсан нь шашин шүтлэгийн ийм бодлого явуулахад хүргэжээ.
    Христ шашинт Марко Пологоос гадна лал шашинт Хорезмын сайд Шаме Дд-Динь төрийн сайдаар, түвд лам Пагва улсын багшаар ажиллаж байв.Академич Ч.Далайн тооцож үзснээр 1291 оны байдлаар олон шашны 42318 сүм хийд ажиллаж байжээ.
    Монголчууд буддын шашин, зурхайн ухааныг бишрэн дээдэлж байв.Хубилай хаан, түүнийг залгамжлагчид сүм хийдийг байгуулахыг дэмжин, лам нарыг албан татвараас чөлөөлөн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхийг зөвшөөрч “Төр улс нь шашин сэтгэлийг засна” гэсэн хоёр ёсны сургаалийг мөрдөж байжээ.
    Ш.Батцогт

  • № 29 Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжсэн нь

    Тогоонтөмөр хаан Мин улсын цэргийн довтолгооноос дайжин Инчан руу (Өвөр Монголын Хишигтэн аймгийн нутагт байсан)шилжин суув.Тэр үеэр улсын жанжин Сюй Да Шэнсид байрлаж байсан юаны цэргийн хүч рүү довтолж тэдгээрийг бут цохиж Шэньсийг эзлэн авчээ. 1370 оны эхээр Хөхтөмөрийн цэрэг Мин улсын жанжин Сюй Дагийн цэрэгт цохигдон Хархорум руу ухарсан ажээ.Төдий удалгүй мөн оны 4 сард Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив.
    Тогоонтөмөр хаан Юань гүрний засаглалыг тогтоон барихын тулд тэмцэж яваад ийнхүү нас эцэслэжээ. 1370 онд Монголын хааны орыг Тогоонтөмөр-ийн хүү Аюушридара залгамжилж Билэгт хаан хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлөрөх болжээ.
    Сюй Да жанжны удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Аюушридара хаан, Хөхтөмөрийг түүний эсрэг байлдахаар томилсон байна. Хятадын цэрэг 20 хоногийн дотор Туул гол хүрсэн боловч удалгүй Хөхтөмөр жанжны цэрэгт цохигдов. Хөхтөмөр жанжин хятадын цэргийн хүчийг өдөөн түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн авч цохих байлдааны арга мэхийг хэрэглэсэн ажээ. Сюй Да жанжин үлдсэн цөөхөн цэргийнхээ хамт хамгаалалтанд орж сүүлдээ ухрахад хүрчээ.
    Хятадын төв замын цэрэг цохигдон үлдсэн цэрэг нь ухарч байх яг тэр үед Хятадын зүүн замын цэрэг Монголын нутаг руу цөмрөн орж замдаа дээрэм тонуул хийсээр Хэрлэн гол хүрсэн ажээ.Монголчууд Хятадын зүүн замын цэргийг мөн л дээрх аргаар нутгийн гүн рүү оруулж цохисон ажээ. Монголын цэргийн жанжин Халачкань зэрэг нь Хятадын цэрэгтэй Туул голын орчим байлдахаар амдаж байсан боловч тулалдаан болоогүй. Иймээс Хятадын цэрэг Орхон гол хүрч Монголын цэргийн эхний хэсэгтэй халз тулгарч байлдсан бөгөөд хоёр тал хоёул хүнд хохирол амссан ажээ. Мин улсын цэрэг давшсаар Хархорумын ойролцоо газар хүрч дахин Монголын цэргийн үлэмж хүчтэй тулгарч их хохирол үзэж ухрахад хүрчээ.
    Иймээс тухайн үед Монгол-Хятадын хооронд тогтоосон найрсаг харилцааг эрх тэгш үндсэн дээр тогтсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Энэхүү харилцаа нь Аюушридара хааныг нас бартал үргэлжилжээ.
    1384 онд Мин улс Гаоли улсыг дагаар оруулж улмаар Монгол, Гаоли хоёр улсын харилцааг тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ.
    Нагачуг буулгаж авсныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ, 1388 оны хавар шиддвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чинсан Ширмэн нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг зугтжээ.
    Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад бууж өгчээ.
    Дөчин дөрвөн хоёрын хямрал
    Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд, Ойрадууд хүчижсэн нь
    Чухам энэ үеэс Монголын хаан, Ноёдын хооронд дотоодын дайн үүсч удаан үргэлжилсэн билээ. Иймээс Мин улсын хаан Ойрадын гурван тэргүүн ноёнд хүндэт цол шагнаж монголчуудыг дотор нь хагаралдуулж хүчийг нь сулруулах бодлогоо хэрэгжүүлэв.
    Ойрад, Зүүн Монголын хооронд дайн гарахад Мин улсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн 1414 онд тулалдсан уг тулалдаан одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийш Хулан (Улаан) Хошуу гэдэг газар болжээ.3 Ойрадын цэрэг цохигдож ухарсан.
    3дай Хуни, Буян, Умард Юаны түүх, Хайлар, 1991, тал 122.
    Тогоон нь Батула (Махаму) чинсангийн ууган хүү тул 1417 онд эцгийнхээ чинсангийн тушаалыг залгамжилж Дөрвөн Түмэн Ойрадыг захирсан. Мин улсаас эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэрэмийг 1418 онд залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулж байв.
    Ойрадын ноёдын чуулганд оролцсон хүмүүс “Монгол хаан эхлэн их улсын зан ааль ямар вэ?” хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон чинсан тодорхойлохдоо: “Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс жаргал цэнгэлийг хөөцөлдөөд хан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшүүрэн, эрдэмтэн мэргидийг жөтөөрхөн гадуурхах болов. Түүний санаа нь эс хувилав. Төр мэдэх сайдаа гадна суулганам, зэвийн морио (байлдааны) гэртээ унана. Өчүүхэн мэдэх хүнийг төрд явуулнам… Түүний мэдэл доорх Монгол нь яг буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт”1 гэж тун онож хэлжээ
    1 Лувсанданзан. Алтан товч УБ., 1990. тал 160.
    Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан Зүрчидтэй холбоо тогтоож хүчээ зузаатган бүх Монголыг дагуулах алхмууд хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж худалдаа арилжаа хийж байжээ. Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны дайны бэлтгэлд орж байжээ
    Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. 1438 онд Адайг өчиггүй цаазалсан тухай сурвалж бичгүүд дурьдсан байдаг.
    Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, ураг төрлийн харилцааны үндсэн дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлан хэрэгжүүлсэн нь аль зэрэг даацтай байв гэдгийг улиран өнгөрөх хугацаа харуулах байжээ.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • №30. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн ажиллагаа

    .
    Урианхай монгол аймгуудын ноёдыг цол, зэрэг, бэлэг сэлтээр өөртөө татаж, тэднээр Монголын төрийн бодлогыг эсэргүүцүүлж, тэднээр тагнуулах зэрэг бусармаг арга мэх хэрэглэж байсан ажээ.
    Мин улс 1444 онд цэрэг хөдөлгөж Урианхайг байлдан дагуулах гэж оролдсон боловч чадаагүй. Учир нь Урианхай нутгийн ард түмэн Монгол улсаасаа салах сонирхолгүй байжээ. Мин улс Урианхайг татахын тул торго дурдан, эд бодис бэлэглэхэд Урианхай нар түүнийг Монголынхоо хаанд өргөдөг байжээ.
    Монгол, Мин улсын харилцааны хурцлал, түүний гэтэлсэн нь
    1449 оны 7 сард Монголын цэрэг дөрвөн замаар Мин улсын хил рүү довтлон оров. Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Ляодун руу, баруун гарыг баатуудын чинсан түшмэл Алагийн /Алаг-төмөрийн/ цэрэг Сюаньфу руу, Алчу жанжины цэрэг Шаньси руу тус тус довтолсон ажээ. Эдгээр дөрвөн замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ. Монголоос нийт хоёр түмэн цэрэг энэ дайнд оролцсон гэдэг.5
    5 “Мин ши”. Боть 328
    Монгол цэрэг Датунгийн арын олон бэхэлтийг эзлэв. Мин улс дөрвөн их жанжинаар тус бүр түмэн цэрэг захируулан байлдуулсан боловч цөм ялагдаж бараг бүх цэрэг нь алагджээ. 8 сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдан боловч бас цөм ялагдсан.
    Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж, Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутааж ороод хотын хаалгаа хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсан хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр сэтлэн эвдэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.
    Монголын цэргийн бусад гурван зам нь бас л амжилттай тулалдаж ялалт байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзолж авсан ажээ. Монголын цэрэг дөрвөн замаар довтолж саадгүй давшиж байгаа мэдээ Бээжинд хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган Ван Чжэнь, эзэн хаан Их Цзунг /нэр нь Чжу Цичжэнь/ биеэрээ цэрэг удирдан Монголтой байлдан гавъяа байгуулахыг ятгажээ.
    Бээжингээс мордохдоо бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Чавчаал боомтоор 12-нд Сюаньфу хүрчээ. Ин Цзун хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн түмэн цэрэг өгч байлдуулсан боловч цөм Монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ. 8 сарын 31-ний өдөр Ин Цзун хаан их цэргээ авч Түмү /одоогийн Хэбэй мужийн Хуайдай саний баруунтаа байсан/ гэдэг газар ухран иржээ. Тэр Түмү бол Лан /Нань/ шань уулын баруун бэлд байх бөгөөд дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэан нэг бяцхан цайз юм. Чавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг газарт хүрэх замын чухал өртөө ажээ.
    Хятадын түүхэнд “Түмү бань” /Түмүгийн хувиралт/ гэдэг. Мин улсын цэрэг ийнхүү “Түмүгийн тулалдаан”-д ялагдсан нь юуны урьд Монголтой байлдах эсэх асуудлаар хааны ордон нэгдмэл саналтай байгаагүй. Нөгөө талаар дайсан тулааны туршлагагүй хаан, олон дахин давуу тоотой цэргээр Монголын цэргийг тун амархан цохино гэж гэнэн итгэж, яаруу сандруу дайчлан цуглуулсан, зохих хэмжээний цэргийн сургууль бэлтгэлгүй 50 түмэн цэрэг нь гарамгай жанжин Эсэнгийн удирдсан монгол цэргийн дайралтыг тогтоож чадахгүй, түүний байлдах арга ухааныг мэдэхгүй, айж балмагдан, зэвсгээ хаяж амиа аврахыг бодож самуурсан ажээ.1 Бас Мин улсын цэрэг өөргийнхөө нутагт байлдсан атлаа хоол хүнсний хангалттай бэлтгэлгүй, тулалдах газраа ч зөв сонгож аваагүй гэх зэрэг олон шалтгаанаар ялагджээ.
    Монголын цэргийн бэлтгэл, сургуулилт Мин улсынхаас илүү, хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй морин цэрэг байсан. 1 Хэрээд Л.Жамсран. Эсэн тайш хаан. УБ. 2000. Тал 74
    Монголын цэргийн гол хүчний хоёр замын цэргийг тухайн үеийн нэрт жанжин Эсэн тайш, Алагтөмөр түшмэл нараар удирдуулсан цэргийн шилдэг дарга нар чадамгай зохион байгуулж, хоёр жигүүрийн цэргийг Тайсун хаан, Алаг чинсэн жанжин нар удирдан зохион байгуулж, Мин улсын цэргийг зүүн баруун талаас нь гол хүчтэйгээ хамсаж тулалдсан нь гол фронт дээр шийдвэрлэх ялалт хийхэд чухал ач холбогдолтой байсан нь маргаангүй. Ийм цөөхөн цэргээр тийм олон цэргийг ялсан явдал цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн Монголын цэргийн байлдах чадвар, Эсэн нарын дайтах арга тактикийн түвшин өндөр байсны гэрч мөн.
    Эсэн Мин улсын хааныг олзолсондоо ихэд баяртай байсан боловч их нууцалж байлаа. Монголын цэрэг нутагтаа буцсаны дараа Ин Цзунг олзолсныг эхэд нь бахархаж мэдэгдсэн Юншээбүгийн бөх Сорсунг цаазаар авч олонд жигшил болгож байсан нь3 Эсэн цэрэг дайны нууцыг хичнээн чанд хадгалдаг байсны нэг жишээ мөн. 3 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ.1961.тал 173
    Мингийн төр яаралтай онцгой арга хэмжээнүүд авч нийслэлийн есөн хаалгыг бат хамгаалуулан Ляодун, Сюаньфу зэрэг газраас 50 түм гаруй цэрэг дайчлан авчирч нийслэлээ хамгаалахад туслуулав. Олон замын цэргийг Ши Хэн гэдэг бүгдийг захирагч дарга удирдав.
    Мин улс Ин Цзун хаанаа угтаж авах санаагүй байгааг мэдээд Эсэн тайш ихэд уурлаж “нохой хүртэл эзнээ таньдаг. Эдүгээ бие биеэр хааныг чинь хүргэж хотын дэргэд ирсэн байхад тооч аваачих хүнгүй нь үнэхээр харамсалтай”3 гээд Ин Цзуны хөлөглөсөн морин тэргийг умар зүг эгүүлэн буцахдаа замд тохиолдох хот сууринг уулгалан үлэмжхэн эд хогшил, морь мал олзолж, цэргийнхээ нэг хэсгийг Сюаньфу, Датунгийн гадна суулгасан ажээ.
    3 Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. I боть. Улаанхад. Тал 448

  • Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэнгийн 2019 оны нэгдүгээр сарын 22-нд нийтлэгдсэн сүүлчийн ярилцлага-захиасууд

    урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө.
    Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны болсгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ. Түүний мах мариагаа барсныг харахад нүд хальтирч, нулимс унагам гунигтай. Нөгөө их үс гэзэг нь нь шингэрч, сахал нь сөрвийж, шанааны яс нь горзойсон нь түүнийг мэдэх нэгэнд “Ийм ч хүн байгаагүй юм даа” гэх харуусал төрүүлмээр. Хавирганууд нь тоолж болом эрийж нэг л их том цээж, том толгой үлджээ.
    Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!

    -Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?
    -Яахав, билэг бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.
    -Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…
    -Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ. Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.
    -Төр ч бас хямралтай л байх шиг юм байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?
    -Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?
    -Хүчинтэй байгаа…
    -Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?
    -За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?
    -Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.
    -Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?
    -Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.
    -Ямар үгэнд таагүй хандах болов?
    -Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томъёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхснийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохсоноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхиос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхийн дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.
    -Хоёр тусдаа нам битгий хэл нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?
    -Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно гэж боддог болчихоо вэ. Муу хэлж байгаа, хэлүүлж байгаа хоёр хоёулаа адгийн юмнууд байдаг юм шүү дээ. Хоёулаа адилхан гутдаг. Хоёр улс дайтахад ялах гэж нэг нь доройтоод, ялагдахгүй гэж нэг нь доройтоод ядуурдаг юм. Ялалт, ялагдал гэж байдаггүй юм. Бахаа ханатал ялах тийм ойлголт орчлонд байхгүй. Бүгд хохирол бөгөөд сургамж л болж л дуусдаг. Тэгэхээр эд нар ингэтлээ их тэрсэлдэж байдгаа болиосой. Хүний мууг ярихаар сайн хүн болно гэж яаж бодож чадаж байна аа. Хүн хүнээс урт сүүдэртэй байж хүний богинохон сүүдрийг харсан байж болно. Ийм тохиолдол зөндөө. Энэ зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гарагаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.
    -Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?
    -Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.
    -Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…
    -С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан.
    Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойшхи адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?
    -Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?
    -Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.
    -Мохируулдаг л байсан байх даа?
    -Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур)
    Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй шороо овоолох л газар байгаа шүү!

    Ярилцсан сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэл

  • Д АМИН ДЭМИЙН ДУТМАГШИЛ

    бий болдог бөгөөд хүүхдэд хөхний сүүний Д амин дэмийн агууламж багассанаар хүүхдийг Д амин дэмийн дутагдалд хүргэдэг. Элэгний өвчтэй хүмүүст эцсийн шатанд тохиолдох нь түгээмэл.
    Эндээс үзэхэд Д амин дэмийн дутмагшилд ганц хүүхэд төдийгүй насанд хүрэгчид, хүнд өвчний явцад ч орж болдог байх нь.
    Шинж тэмдэгүүд:
    Илрэх шинж тэмдэгийн хувьд нилээд далд шинжтэй. Дараах шинж тэмдэгүүд илэрч болно.
    • Хүүхдүүд голчлон оройтож хөлд орох, эсвэл хэт удаан суух /явах суух харьцаа/
    • Насанд хүрэгчдийн хувьд архаг булчингийн өвдлөлт таталтаар илэрч болдог.
    Бие мах бодийн хувьд
    • Хүүхдэд, бидний сайн мэдэх хөл майжийх
    • Насанд хүрэгчдэд, ясны өвдөлтүүд илрэх ба хамгийн их өвчүү болон шилбэ орчимд илэрэх нь элбэг.
    Оношилгоо:
    Клиникийн оношилгооны гол параметр бол лабраторт serum 25-hydroxyvitamin D буюу (25[OH]D) маркераар тодорхойлох юм. Нэмээд parathyroid hormone (PTH) тодорхойлох нь Д амин дэмийн дутагдлыг тодорхойлоход ач холбогдолтой. Учир нь Д амин дэмийн дутагдал нь хоёрдогчоор баймбайн даавар ихсэлтийг бий болгодог.
    (25[OH]D) маркерийн үзүүлэлтийн хувьд:
    • 21-29 ng/mL (52.5-72.5 nmol/L) түвшинтэй бол Д амин дэмийн дутмагшилд орж буй
    • < 20 ng/mL (< 50 nmol/L) түвшинтэй бол Д амин дэмийн дутмагшилд орсон гэж үнэлэх нь.
    Авах арга хэмжээ:
    Д амин дэмийн дутмагшилтай нэг нас хүртлэх хүүхдүүдэд
    • өдөрт 2000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 400-1000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай 1-18 нас хүртлэх хүүхдүүдэд:
    • өдөрт 2000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 600-1000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай насанд хүрэгчдэд:
    • өдөрт 6000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 8 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 эвсэл Д3 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 8 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 1500-2000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай тарган болон хоол боловсруулах замын /голчлон шимэглэт / өвчтэй хүмүүс
    • өдөрт 6000-10000 IU витамин Д хэрэглэж
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 3000-6000 IU хэрэглэнэ
    Хэрэв дээрхи арга хэмжээнүүдийг авсан боловч Д амин дэмийн дутмагшилд доривтой өөрчлөлт авч ирэхгүй байгаа бол ultraviolet B шарлага эмчилгээг санал болгож витамин Д ийн статусыг нэмэгдүүлж болох юм.
    Урдчилан сэргийлэх нь:
    Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь нарны гэрэл витамин Д ийн хамгийн чухал эх үүсгэвэр юм.
    • Наранд 10-15 цагийн хооронд арьсанд витамин Д нийлэгжих нь ууж хэрэглэснээс 2 дахин их байдаг байна.
    • Бүтэн биеэрээ наранд шарлага хийхэд витамин Д 10000-25000 ЕД уусантай ижил хэмжээнд Витамин Д нийлэгждэг.
    • Нарны тос, пигмэнь хэрэглэхэд арьсанд витамин Д шийлэгжлийг саатуулдаг.
    Д амин дэмин дутмагшилд орж болох эрсдэлтэй хүмүүст дараах байдлаар хүнсний нэмэлт өгнө. Сүүлийн үед зах зээл дээр витамин Д дусал, тарилга, шингэн гээд олон хэлбэрийг санал болгох болсон бөгөөд АНУ, Англи гээд олон орны сонголт их байгаа боловч мэргэжлийн талаас зөвлөхөд заавал өндөр үнэтэй гэж сонгохоосоо илүү доор дурьдсан өгөгдлүүдийн дагуу өөрт болон үр хүүхдүүдээ тохирох савалгаа тун хэмжээтэйг авч байхыг зөвлье.
    • Нэг нас хүртэл хүүхдүүд, хамгийн багадаа өдөрт 400 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    • 18 хүртлэх насныханд, хамгийн багадаа өдөрт 600 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    • 19-50 насныханд, хамгийн багадаа өдөрт 600 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    Тус тус уулгаж хэрэглэнэ.
    Ихэнх хүнсэнд витамин Д хангалттай агуулагддагүй бөгөөд Витамин Д хамгийн их агуулагддаг хоол хүнсийг дор бичил ээ / орчуулахгүй байхад болох байх /
    • Fortified milk (8 oz) – 100 IU
    • Fortified orange juice (8 oz) [6] – 100 IU
    • Fortified cereal (1 serving) – 40-80 IU
    • Pickled herring (100 g) – 680 IU
    • Canned salmon with bones (100 g) – 624 IU
    • Mackerel (100 g) – 360 IU
    • Canned sardines (100 g) – 272 IU
    • Codfish (100 g) – 44 IU
    • Swiss cheese (100 g) – 44 IU
    • Raw shiitake mushrooms (100 g) – 76 IU
    • Most multivitamins (1 tab) – 400 IU
    жам

  • Харлаг улсын хазаарлан захирагч Толой Бэхи

    тас тас инээн хөгжин наадаж, тунгалаг цагаан царай, урт гэзгэндээ нарийнхан мөнгөн даруулга зүүдэг, өргөн хар хөмсгөө хөдөлгөн ярьдаг, дүрлэгэр хархан нүдээрээ аливааг тогтуун ажиглаж, дуутай харж суух нь түүний үлэмжийн төлөвхөн занг гэрчлэн харуулдаг байв. Түүний Алага бэхи, Алалтун бэхи эгч нар хэдийнээ харьд мордож, төр барьсан их хатад болжээ. Толойг хааны шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв. Гэвч тэрбээр их хааны танхил охины хувьд наашаа харсан бүхний өөдоос олзуурхсан өнгөөр ханддаггүй, дотроо хайр санааг хүндэтгэн үзэж, түүнд баясах сэтгэлийн хүчтэй байсан тул чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, сэтгэлийнхээ гүнд түүний утга санааг бодон, өрөөдөлд автан явдаг байв.
    Үлэмжийн ухаалгаар аливааг сэтгэн, байн байн бодолд автан байдаг гэдгэрдүү гоолиг нуруутай Толой охиндоо хаан эцэг, хатан эхнь нэн хайртай болохоор туүнийг аливаа эрдэмд тэгш боловсруулахыг хичээж, анхаарал халамж тавьдаг байв. Толой ном эрдэмд шамдангуйн дээр, дэргэдээ төр барих болон хатан ухааны олон төрлийн хичээл заах багш нарыг байлган, өдөр бүр тусгай гэрт ном заалган суудаг ч, өөрөө сэтгэлээрээ үнээ мал саах гэж оролдон, зав чөлөөндөө малын зэлэн дээр очиж саальчид, зарц шивэгчин нартай инээд наадам болж байдаг нь түүний ерийн зан ааш байлаа. Бөртэ хатан энэ үед охиноо өрөвдөнгүй харж: “Бүсгүй хүн богино жолоотой амьтан, хэдий чинээ аав ээжийнхээ дэргэд удах билээ, насныхаа ханийг өөрөө биш хаан эцгээрээ мэдүүлэх тул төр засах эрдэмд нарийн мэргэшихийн зэрэгцээ юу ч сурсан илүүдэх юм байхгүй” хэмээн бодож аль болох эрх дураар нь байлгаж, үнээ гүү саах юм оёход нь дураар нь байлгахыг хүсэж байв
    1211 оны хонь жилийн хавар Чингис хаан Толой охиноо харлагийн Арслан хаантай гэрлүүлсэн байна. Харлаг нь уйгуруудын нэгэн адил Хар Киданы хяналт дор, гэхдээ алс баруун хязгаарт амьдарч байсан улс байв. Арсланг монголчуудад дагаар орох үед харлагийн нийслэл нь одоогийн Казакстан улсын нутаг дэвсгэрт доод Ил мөрний эрэг дээр байрлаж байв. Арслан хаан ийнхүү Толой гүнжтэй гэрлэхэд, Чингис хаан түүнийг Арслан хаан гэж яахин дуудаж болно гээд түүний энэ цолыг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэб түүнийг энэ хаан цолоо авч үлдэхийг зөвшөөрвөл, зарим албат иргэд нь түүнийг хаан удмын монгол эхнэрээсээ илүү өндөр юм уу, ядаж л ижил зэрэг дэвтэй гэж ойлгож болохоор байжээ. Чингис хаан харлагийн удирдагчийн нэрийг Сартын Арслан гэсэн утгатай Арслан Сартагтай гэдэг нэрээр солив. Чингис хаан түүнд мөн хүргэн буюу Хүргэн ханхүү цол олгожээ.
    Чингис хаан Алага бэхийг хятад руу нэвтрэх үүдэнд байрлуулж байсантай адил, охин дүүг нь харлагийн бэр болгон тэр газар орныг захируулснаар өмнө зүгт мусульманчуудын нутаг, баруун зүгт түрэгийн тал нутгийн овог аймгууд, бүр цаашлаад Орос, Европт нэвтрэх монголын гарц болгон ашиглах боломжтой болов. Арслан ч хүргэний үүргээ хүлээн зөвшөөрч, Чингис хааныг даган дайн тулаанд мордож, харин монгол гүнж нөхрийнхөө эх нутагт үлдэж, их сууринд заларчээ. Толой хатныг харлагийн улсын хааны ордонд морилоход түүнд зориулан гоо бүсгүйчүүл бүжиг наадам зохиож, их хүндэтгэл үзүүлсэн байна. Толой бэхи ч өөрийн хөгжмийн авьяас чадлаа гайхуулж, чавхдаст хөгжмөөрөө гүн уянгалаг эгшиг тоглоход баярлаж бахархсан Арслан хан хатандаа их хэмжээний гоёл чимэглэл, алт мөнгөөр шагнахаар болоход нь Толой тэдгээрээс татгалзан, оичгиин эрдмийг түгээн дэлгэрүүлэх, судар номыг хэвлэн тараах үйлсэд хөрөнгө хүчээ зарцуулахыг эрхэмлэн, үүнийгээ ажил болгон сургууль соёлын газар байгуулахаар болсонд харлагийн ханы ордны доторх болон гаднах хүмүүс ихэд бишрэн хүндэтгэх болжээ.
    Энэ бол Чингис хааны хүсэл зоригоор хүмүүжиж, дайчин хатад болсон эгч нарынхаа арга туршлагыг өвлөсөн Толойн хатан ухааны үр өгөөж байсан бөгөөд тэрбээр алт мөнгөнд шунаж өнгө мөнгөнд автах бус, харин улс орны тусын тулд тэр бүхнийг зориулах алсын ухаантай байсны илрэл байв. Чингис хаан дараачийн аян дайндаа зэхэж, төв азид лалын шашинтнуудын газар нутагт анхаарлаа хандуулахдаа Толой охиндоо их үүрэг хариуцлага ногдуулав. Толой ч эцгийн итгэлийг хөсөрдүүлсэнгүй, басхүү эгч нараас дутахгүй чадварлаг удирдагч болохоо алхам алхмаар харуулж, бие даан шийдвэр гаргаж, цаг ямагт хаан эцгийнхээ, хамаг монголынхоо сайн сайхны төлөө ажиллаж байв. Чингис хаан янз бүрийн шинэ улс орон, экологийн бүс нутгийг эзлэн авахад монголчуудын өмнө цэргийн болон удирдлагын шинэ шаардлагууд байнга гарч ирж байсан ч, түүний үйл хэргийн туршид хаан эцгийнхээ халх бамбай болсон охидынх нь нас нэмэгдэж, бие нь өсч, төр засах мэдлэг туршлага арвижиж, хүлээх үүрэг нь улам нэмэгдэж байв.
    Толойн тухайлсан багш нь Туданга бөлгөө. Бөртэ хатны тааллаар охин бараг нойтон үстэй байхдаа тэр өвгөн багшийн дэргэд шадарлах болжээ. Туданга Толойд зөвхөн эрдмийн зүйлийг зааж багшлаад зогсохгүй, түүний хэтийн хувь тавиланг тооцож, монгол хүний зан үйл, аж төрөхүйн ёсон, төр барихуйн ухааныг мэдүүлж, жинхэнэ монгол ухаанаар түүнийг хүмүүжүүлэх болжээ. “Охин минь чи жирийн хүн биш. Их богд хааны үр сад. Гэхдээ эгэл жирийн хүмүүсийн бодол санаагаар тойрон буй үйл явдлууд, хорвоогийн жам ёсыг харж, ойлгодог болохыг хичээгтүн. Манай монгол газар нутаг дээр зуу, зуун жилийн дотор бий болсон өөдтэй, өнгөтэй учиртай утгатай юм бүхнийг түмэн олон маань өөрийн ухаан бодлоор тунгааж, гараараа бүтээсэн юм. Тийм оюун бодлыг чамд баттай шингээж чадваас чиний багш болсон миний хэрэг бүтнэ” гэж байн байн хэлж сургадаг байв. Мөн харь хол мусульманы зан заншил, шашин шүтлэг, уйгар түрэгийн ордны ёс заншлыг тусгай багш нараар онцгойлон сургах үед Туданга багш нь аминчлан: “Охин минь чамд энэ харь орны хэл яриа, ёс заншил төвөгтэй уйтгартай дэмий санагдаж магадгүй юм. Гэхдээ тэгэж битгий бодоорой.
    Энэ бол чиний эцэг богд эзний хүсэл таалал юм шүү. Хэзээ нэгэн цагт чи харьд одно. Энэ бүхнийг нарийн мэдэж сурсан нь чамд тун их хэрэг болно. Харин чиний оюун ухаанд жинхэнэ монгол түмний төлөо гэсэн бодол санаа лавшран гүзгийрэх ёстой. Чамд хамгийн их энхрийлэн хайрлагдах юм чинь монгол түмний энэ аж төрөх байдал, зөөлөн дулаан өлгий болсон газар нутаг чинь юм шүү. Үүнийг хаа ч одсон хатуу санаж, эх монгол нутгаа бамбай шигхалхалж, хамгаалжяваххэрэгтэй” гэж нухацтай өгүүлж байв. Толой бэхи өвгөн багшийнхаа үгийг өдрөөс өдөрт лавшруулан бодож, зүйл зүйлийн учиртай хэмээн ойлгох болжээ. Ингэхдээ миний аж төрөх, хэтийн үйлийг өвгөн багш минь болгоон зааж, жаал бүсгүй намайгаа хатдын дайд явуулах гэж арга ухааныг хослуулж буй нь энэ биз дээ хэмээн бишрэн хүлээн авч байв.
    Бөртэ хатан ч бас охиндоо хандан, “Чиний шүтэн биширч, даган дуурайх хүн бол эцгийг чинь эс тооцвол Туданга багш чинь шүү. Түүний заасан сургасан бүхнийг өчүүхэн ч гулзайлгаж болохгүй. Ганц чи ч биш бид бүгдээрээ тийм байх ёстой” гэж захин хэлдэг байв. Чингис хаан охиныхоо тэр бүхнийг ажин суух завгүй, үргэлжлэн тэлж буй эзэнт гүрнийхээ төрийн хэргээр зай завсаргүй оролдож суув. Энэ үед харлагийн хаан Арслан гэгч Чингис хаанд дагаар орж ирсэн тухай мэдээ Толойн чихэнд нэг л содон сонсогдов.

    Ц.Хан-Хөхий

  • Удирдагч болох ёс зүй (Залуустаа зориулав)

    бусдыг удирдан жолоодохдоо юуны өмнө чадлынхаа хэрээр ойлгуулж ухааруулж, сэтгэлийг нь төвшитгөн тайтгаруулж байгаад дараа нь зохих зүг рүү нь залж чиглүүлж эхлэх хэрэгтэй. Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэдэг, өөрөөр хэлбэл, биеэ бүрэн даасан байдалтай байхаар заяасан амьтан.Түүнийг нь албан хүчээр үгүй болгоно гэдэг хүний нь хувьд үл тоомсорлосон, хамгийн их гомдолтой, утга учиргүй зүйл мөн.Хүний сэтгэл санааг мөн сэтгэл санаагаар л засч залж чадна.Хүнийг үргэлж зэмлэж, их дуугаар зандарч зүхсэнээр сайн зам өөд залан хөтөлж чадахгүй.Хамгийн чухал нь юуны өмнө, залж жолоодож байгаа хүндээ итгэдэг болгоод өөрийгөө таньж, алгуур аажим аажмаар дэвжин, дэгжих замд оруулахыг хичээх хэрэгтэй.Анх харсан даруйдаа л хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.
    Гарамгай илтгэгч байвч нөлөөлөх хүч, өгөөж нь дутмаг бол эгшигт хайрцагнаас ялгаа юун.Хамгийн чухал нь уран гоё яриандаа биш нөлөө, өгөөж хоёртоо л байдаг.Хүн алив хэрэг явдлыг шүүн тунгааж, дүгнэж цэгнэх өөр өөрийн арга барилтай байдаг.Тохиолдол бүрийн аяар өөр өөр хэмжүүр хэрэглэх нь ч буй.Зориуд хоосон цэцэрхэж маргахаас илүү мунхаг тэнэг зүйл гэж байхгүй.Хүнд итгэл төрүүлж, ойлгуулж ухааруулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байвал сайн.Гэхдээ бусдад бодол санаагаа хүчээр тулгахын төлөө жирийн байдлаар маргалаа ч гэсэн тэр бол утга учиргүй, ямар ч үр дүнгүй явдал л болохоос цаашгүй.Олон хүн өөрөө бусдаас ямагт дээгүүр байхыг санаархаж байдаг.Тэрнээсээ болоод бусад хүний хүчтэй тал, сайн сайхан зүйлийг хүлээн зөвшөөрөх уужим талбиун дотор ч үгүй болсон байдаг.Тийм хүн өөрөөсөө дөнгүүр яваа хүнийг үзэн яддаг.Харин хүний өө сэвтэй талыг олоод харчих юм бол “хурай”-н дуу хадааж гарна. Үнэндээ энэ бол хүн гэдэг амьтанд түгээмэл байдаг араншин. Элдвээр өөчилж гоочлохыг мэддэггүй дөлгөөн, зөөлөн, халуун сэтгэл бол тэнгэрлэг сайхан сэтгэл.Үргэлж хямарч байдаг, хүйтэн цэвдэг, өөнтөгч ярдаг сэтгэл бол адгуусны сэтгэл.Муухай аашаа хөдөлбөл түүнийг байдаг чадлаа хөвчлөн даруй үлдэн хөө.Аашны мууд хийсэн юухан ч бай өөдтэй болдоггүй.
    Нэгнээ бүү муул
    Нэрийг нь бүү хугал
    Нас гэдэг ахархан
    Нартын амьдрал богинохон
    Хүн “алдар хүнд” өөд зогсоо жолоогүй тэмүүлж байдаг. Чухамхүү үүнээсээ болоод л бардаж сайрхах, баширлаж маяглах, бусдыг дорд үзэх, нүд хуурах, хардаж сэрдэх, атаархаж жөтөөрхөх, өс хонзон санах гээд үзэшгүй муухай олон нүгэл үйлддэг.Олон хүн өөрийгөө өө сэвгүй сайн, өрөөл бусдыг өөдгүй муу гэж бодон алдас хурааж явдаг.Хичээл зүтгэлийг минь үнэлсэнгүй, авъяас билигийг минь таньсангүй гэж гомдол мэдүүлж үглэж явдаг хүн олон байдаг.Үүгээрээ тэд зөвхөн өөрийгээ таниулж, үнэлэхүүлэхийн төлөө хичээж зүтгэж явсан гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм.Бид алдар хүндээ шударгаар зөвшөөрүүлэн хүлээлгэх ёстой юм.Нөгөө талаар бид аливаа хүнийг үнэлэж дүгнэж, шагнаж урамшуулахдаа нэн шударга байвал зохино.Өөрөө өөрийгөө шударга үнэнээр шүүж явах гэдэг тун хүсүүштэй чухаг зүйл юм.Өөртөө зохиогүй хоосон дэмий нэр хүнд олж авах шиг үнэхээр ичгүүртэй юм байхгүй.Хүн өөрийн байгаа хэр хэмжээнээсээ дээгүүр үнэлүүлж, магтуулж, шагнуулж, алдар цол авбал ичиж зовох ёстой юм.Өөрийнхөө хэр хэмжээ, буян дутмагийг бодохгүй, өрөөл бусдыг бүү хатуу ширүүн зэмлэж бай. Өөрийнхөө байгаа үнэн хэр хэмжээнээс дээгүүр,сүрхий хүн болж харагдах шиг огт хэрэггүй юм байхгүй. Битгий сайрхаж бардамна.Бүү уруу дорой царайл.Энэ орчлонд төрсөн хэн боловч өөртөө ноогдсон үүргийг л биелүүлж явах учиртай.Ерөнхийд нь бүхэлд нь аваад үзэх юм бол хүн бүрт, юм бүхэнд өөр өөрт нь оногдсон энэ цагийн оноо төөрөг гэж нэг юм бий.

    Хүнийг сайн, муу, хараал идсэн, хайр булаасан л гэнэ, энэ бүхэн цөм бидний өчүүхэн аминчхан бодолд шийрлэсэн үзэмжийн төдий үнэлгээ.Аливаа хүнд сул тал, хүчтэй тал гэж байдаг.Бид хүчтэй талаа эрхэмлэлцэж, эмзэг муу сул талдаа ууч сэтгэлээр хандацгааж явах учиртай.Хэрэг явдлын мөн чанарыг, зөвхөн өнгөн талаас нь хараад буруу ойлгохоос болгоомжлох хэрэгтэй.Шунахай биш, ашигч сэтгэлгүй хүн бол элдэв маяг жаяггүй, зусардах зулгуйдах гэдгийг огт мэддэггүй юм.Та бялдуучилсан бүхэнд л итгэж дотносоод байх юм бол хэрэг дээрээ зусар зулгуй гэдгийг мэддэггүй, цэвэр ариухан сэтгэлтэй хүмүүсээс холдоод л байна гэсэн үг.
    1. Өвөг дээдэс, ахмад үеийнхээ сургаж захьсан бүгдийг сур. Ахчлах, дүүчлэх ёсыг баримтлан яв.
    2. Тэдгээрийн сургамж захиасыг эш болгон мөрд. Хэрэг явдлыг дараалан туршиж, бодит хүрээнээ хашир суу.Юм бүрийг тунгаан бодож, сайн ойлгож яв.Үүнээс ондоо гадуур зам үгүй.
    Эрт цагаас нааш хамгийн эрхэм хүндтэй хүмүүс ч гэлээ тухайн цаг орчны нөлөөнөөс гадуур явж ирсэн нь нэгээхэн бээр ч үгүй.Хожим хойт үед ч тийм байх болно.Хүн гадаад орчноосоо хоол унд, хэл, ёс заншил зэрэг олон зүйлийг хүртэн шингээсээр бие сэтгэлийн хувьд өсч, төлжсөөр ирдэг жамтай.Орчны нөлөө гэдэг асар хүчтэй.Хамгийн гоц гойд хүн ч гэсэн төрсөн нутгийнхаа ёс заншлын нөлөөнд орохгүй байж чаддаггүй.Монгол үндэстний язгуурын үзлээр дөрөөлөн омог бардам, хийморь золбоотой, аливаа юманд үнэн зөв, гэгээн цагаан сэтгэлээр хандацгааж байя.

    …Аливаа хүнд гомдож болдоггүй гурван зүйл байдаг.
    1.Төрсөн эх, эцэг өвөг дээдэстээ
    2.Төрөлх газар шороо, эх орондоо
    3.Өөрийнхөө хувь заяандаа гомдож болдоггүй юм.
    Хүн өөрөө өөрийгөө ажин шинжиж сурах хэрэгтэй.Юуны өмнө өөрийгөө таньж байж бусдыг таньдаг болно.Дотуураа гэгээрээгүй харанхуй хүнд юм бүхэн харанхуй харагдана.Сэтгэл оюун гийсэн цагт л юм бүхэн тод саруул үзэгддэг болно.Өөрийгөө тэнсэн тунгаадаггүй хүн өсөх, дэвжих гэдэг үгийн жинхэнэ утгаар өөдөлж өндийдөггүй юм.Ер хэн боловч өөрийгөө хатуу чанга, шударга шүүгч мэт ажин шинжиж явбал зохино.Идэр хүний сэтгэл гэдэг нэг талдаа цэвэр ариун, шулуун шударга авч нөгөө талдаа гэнэн багын уран хоосон сэтгэмжээсээ ангижраагүй байдаг юм.Сэтгэлээ аль болох уужим талбиж, хэрэг явдлыг гүн нарийн шинжин тунгааж бай.

    Хамгийн урьдаар дотоод сэтгэл агуулгад өөрчлөлт орж, гадна тал хэлбэр нь түүнээ дагадаг.Хүн гэр орноосоо авахуулаад үндэстний хэмжээнд хүртэл жижиг, том янз бүрийн орчинтой холбоотой байдаг.Тийм учраас олон хүн янз бүрийн харилцааны эрхээр ухамсартай, ухамсаргүй алин боловч өөрийнхөө хүсэл зорилгоос гадуурх амьдралын гольдролд өөрийн эрхгүй орж явдаг.Өөрийгөө таньж мэдээгүй хүн л өчүүхэн юманд баярлаж хөл алдан, хэрэггүй юманд гутарч гуних нь амархан байдаг.Хүнд хамгийн чухал нь өөрийгөө жинхэнэ ёсоор танин мэдэж, хаана ч хэзээ ч өөрийгөө даруу бариу авч явах явдал юм.Ер нь ямар ч тохиолдолд бусдыг өөлөх зэмлэхээ урьталгүй, өөрийгөө гэгээрүүлэхийн тулд биеэ ажин шинжиж бай.Ам хамхилгүй боргож байдаг нохой аймхай байдаг.Хөөсөрч шуугиж, үсчиж цовхчин урсаж байгаа ус гүехэн байдаг.Ялимгүй юмны төлөө үргэлж үглэж зэмлэж байдаг хүн өчүүхэн сэтгэлтэй байдаг.Түмэн бэрхийг туулсан хүн л түмэн хэргийн мөн чанарыг мэддэг болно.Хал үзэж халуун чулуу долоож баймааж л хүн ариудаж, хатуужиж байдаг.Төмрийг галд улайсгаж, усанд сойж, лантуугаар эс давтваас төмөрт яахин хат суух вэ.Хөгжил дэвшил гэдэг зөвхөн хүний толгойд байгаа мэдлэгийн бус бодит туршлагын үр дүн мөн.

    Орчин үеийнхэн бодит туршлагыг юманд боддоггүй, өрөөсгөл хоосон онол ном хөөдөгт л хамгийн муу бүхэн оршиж байна.Хүн өөртөө, хамгийн зовлонтой үед ч огт ажрахгүй, амгалан тайван байж чаддаг хат суулгах хэрэгтэй.Зөвхөн ном судар шагайсан төдийхнөөр бус хал үзэж баймааж нь тийм хат суудаг юм.Өдөр бүр зай завсаргүй юм л хийж байвал нэн сайхан амьдрал гэдэг тэр.Яагаад гэвэл сэтгэлд хоосон орон зай гардаггүй юм.Хүмүүс бие биеэ хайрлаж, өрөвдөж, талархаж байгаа цагт л жинхэнэ жаргал байна. Их мэргэд “Өчүүхэн доорд хүний нөхөрлөл бал мэт амттай, өндөр дээд буянтны нөхөрлөл ус мэт энгүүн байдаг” гэж айлдсан нь буй.Хонжоо харсан нөхөрлөл үзэх өнгөндөө таатай мэт байлаа ч ашиг дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай.
    Дээшээ долигнох дуртай хүн л доошоо их ширүүн байдаг.Тийм хүн тун их хөөрхийлөлтөй харагддаг.Ая тал зассан сайхан зан, чин сэтгэлийн найрсаг зан хоёр хоорондоо их ялгаатай.Хүн таныг зусардаж долигноод байвал цаана нь лавтайяа нэг далд санаа бий гэсэн үг.Өнгөний нь аяг аашаар хүнийг хуумгай үнэлж болохгүй.

    Язгууртан дээдсийн өмнө гөлөлзөөд байх ч хэрэггүй
    Ядуу доордост болхлээр ярвалзаж дээрхлээд байх ч явдалгүй
    Хэний ч өмнө бид аль болох хэвийн сайхан
    Хэрэггүй маяг жаяг гаргахгүй л байх нь эрхэм сайхан.
    Жирийн хүний ертөнцөд аж төрж буй хүн, эгэл жирийн хүний ёсоор л бай. Харин та өөрийгөө элит, дээдэс хэмээн бодож жирийн олноосоо ангижран салж одвоос эцэстээ зөвхөн нийгмийн хоолноос хороодог төдийхөн өөдгүй өчүүхэн жижиг амьтан болж хувирна. Эдүүгээгийн байдалд сэтгэл хангалуун явдаг юмуу, өөрийгөө ажин хянаад, би ч хүний амьдралын түвшнээс дээш гарчихсан хүн юм гэж боддог бол та амьдралын мөн чанарын тухай их л эндүү ташаа ойлгож байна гэсэн үг.Нийгмийнхээ зэрэг зиндааг юманд боддоггүй хүн их алдартан ч бай, эгэл нэгэн ч бай, хүүхдийн гэмээр гэнэн сайхан сэтгэлтэн учир хамгийн ариун сайхан амьтан байдаг…
    Удирдагчид нийгмийн мөнгөн сан хөмрөгийн тэнцэл тооцоо, үрлэг зарлагыг хамгийн хэмнэлттэй байлгахын төлөө бүгд хичээн зүтгэдэг байвал зохино.Нийтийн мөнгөн сан хөмрөгийг сэтгэл огт зовохгүй үрэн таран хийж, өөрсдийн явцуу эрх ашигт зарцуулж огт болохгүй.Бусдыг удирддаг хүн, хүнийг таньдаг, үнэлж цэгнэж чаддаг байх гэдэг зайлшгүй чухал.Тийм авъяас чадвар заяагаагүй бол хамгийн өвөрмөц их авъяастан байлаа ч гэсэн удирдах ажилд огт тэнцэхгүй.Хүн өөрийнхөө хариуцлагын хүрээн дэх ажил хэрэгт л хамаг бололцоогоо дайчлан, хэний ч албадалгүй зүтгэдэг юм.Хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.Орчин нь бүдгэрээд байхад улам л гялалзаад байдаг хүн л үнэхээр бишрүүштэй.

    Бидний өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг тоглоомд ялагч, ялагдагч гэж байдаггүй, улам бүр хар амиа боддог болгож, амьдрах орчинг маань хэрүүл тэмцлээр буртаглан бузарлаж байна. Бид эе эвийг дээдэлсэн, оролцсон хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэн баярлуулдаг тоглоом бий болгох ёстой. Тохиолдлын замд сэтгэл бүү хана.Эрээд байвал цаана нь илүү сайн жинхэнэ зам олон бий.Өвөг дээдсийнхээ ач буяныг мэддэггүй одоо цагийнхан, өөрсдийнхөө өөдгүйд үнэнхүү харамсч байгаа үедээ л их хөгжил дэвшлийн зах руу алхаж орнo.
    Хаан аавын сэнтий хар тортгоо сэгсэрч
    Xатан ээжийн голомт бузар буртгаа гүвэн
    Ард олны сэтгэл санаа ариусч
    Сайн сайхан цаг ирж байна…
    Эвгүй бол эвдэрдэг
    Эетэй бол бүтдэг
    Эрмэлз, хичээ. Гагцхүү
    Элдвээр бүү харшилд
    Өшөө хонзон,цэвдэг сэтгэл
    Өөдтэй юманд огт хүргэхгүй.
    Амьдарна гэдэг хөдөлж байхын нэр.Иймд гар хөл, толгойгоо аль болох их ажиллуулж бай.Тогтмол ус дороо л ногоорч өмхийрдэг.Хамгийн сайн ажил үйлс ч гэлээ олон түмэн эс мэдвээс үр дүнтэй болдоггүй.Тийм учраас ажил бүтээл хэчнээн сайн болно, төчнөөн хэмжээгээр сайн сурталчилах хэрэгтэй. Манай үргэлжилсэн үгийн их мастер Чадраабалын Лодойдамба агсан “Амьдрал бол тоос хөдөлгөн амьдрахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр” гэж хэлсэн байдаг.Хүн зоныхоо сайн сайхны төлөө зовлон бэрхшээлийг тэсвэрлэн туулна гэдэг жинхэнэ хүн шиг хүний явдал.Сүүлд нь ямар ч учир зүйтэй шалтаг, шалтгаан тоочиж болох бай хамаагүй, гагцхүү өрөөл бусдад төвөг удах үйлийг л бүү үйлд.Бусадтай сэтгэлээ хуваалцаж, сайхан санаагаа бусдад үг сэтгэлээрээ харамгүй зориулж бай.Энэ бол яндашгүй бөгөөд ямар ч гарзгүй өглөг юм.
    …Цангаж ангаж яваа нэгнийгээ
    Цангаа юугий нь тайл
    Аяншиж ядруу яваагаа
    Амрааж буудаллаад явуул
    Аяа тэгвэл чиний
    Ажил төрөл чинь аяндаа бүтнэ
    Амраг хань чинь үнэнч байна
    Алаг үр чинь эрүүл байна.
    Гэгээрэл бол амьдралын хөдөлгүүр юм.Гэгээрэл мөрөөдөлгүй болсон хүнд юу ч тус болох нь өнгөрсөн хэрэг.Гэгээрэхгүйгээр амьдрах гэдэг жинхэнэ амьдрал биш үхсэнээс ялгаагүй.Хүний сэтгэл оюуныг эрхэмлэж дээдлэн үздэггүй улс орон сайн сайхан үр дүнд хүрдэггүй.Хүний ертөнцийн мөн чанарын талаар нэвтэрхий гэгээрсэн хүн үнэхээр эрхэмсэг, номхон, зоригтой, энгүүн, найрсаг сайхан зантай байдаг.Ажил хийх сонирхолтой, гэгээрэл тэмүүлэлтэй, зорилготой байх гэдэг нэн сайхан хэрэг.Бусдыг зүгээр л дуурайгаад байх биш, бусдын жишээгээр өөрийгөө өөд татаж яв.Тийм баймааж нь л хүн баяр баясгалан дүүрэн, шулуухан урагшаа явж чаддаг болно.Энэ ертөнцөд та шалтгаан, үрийн жамыг үл ухаардаг, энэ ертөнцийн амьдралын дараа биднийг үл мэдэх нөгөө ертөнцийн хатуу ширүүн шүүлтүүр хүлээж байдгийг үл ойлгодог, сайн муугийн ялгамжааг үл мэддэг, зальхай бусармаг хүмүүс лүгээ бүү нийл.Муу үйл үйлдэгч ямагт бууран доройтож явдаг.Сайн үйлстэн үргэлж өөдлөн дэвжиж байдаг.Энэ бол хэзээ ч юухан дээр ч яв цав байдаг хатуу жам хууль мөн.
    Одоо гэдэг хормыг л мөнхчлөн бясалга
    Одоо л хамгийн сайн үйлээ үйлд
    Одоо гэдгийг л эрхэмлэн дээдлэ
    Одоогийнхоо цэвэр би-г илтгэн гарга
    Эгэл сайхан зүрх сэтгэлийнхээ аяыг дагаад
    Эцэс төгсгөлгүй аяныхаа замыг үргэлжлүүл, залуус аа…

  • 2019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл

     

    Вакцинжуулалт нь өвчин тусахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд жилд 2-3 сая хүнийг үхлийн аюулаас авардаг байна. Үүгээр зогсохгүй дэлхий дахиныг вакцинжуулалтад бүрэн хамруулж чадвал өөр бусад 1.5 сая хүний амь насыг аврах боломжтой ажээ.
    Зарим орны хувьд хэдийнэ ангижирсан улаан бурхан зэрэг өвчний тархалт сүүлийн үед дэлхий даяар 30 орчим хувиар нэмэгдсэнийг ДЭМБ-ын тайланд онцлон тэмдэглэсэн байна.

    Антибиотикт тэсвэртэй нянгууд
    Хүн төрөлхтөн антибиотикууд болон вирусийн эсрэг эмүүдийг бүтээсний сөрөг талууд хэдийнэ ажиглагдах болсон нь тэдгээрийн хэрэглээг хэтрүүлсний улмаас антибиотикт тэсвэртэй нянгууд үүссэн явдал юм. Үүний улмаас энгийн эмчилгээ шаарддаг уушгины хатгалгаа, сүрьеэ, заг хүйтэн, салстеллезоз зэрэг өвчнийг эмчлэхэд улам хүндрэлтэй болсон байна.
    Сүрьеэ өвчний улмаас жил тутам ойролцоогоор 1.6 сая хүн нас барж байгаа бөгөөд антибиотик нөлөөлөхөө больсны улмаас шаналах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.
    Антибиотикт тэсвэртэй нянгуудтай тэмцэх төлөвлөгөөг ДЭМБ-ын мэргэжилтнүүд боловсруулж байгаа бөгөөд үүнд ард иргэдийн мэдлэгийг сайжруулах, халдварын тархалтыг бууруулах, энэ төрлийн эмийг болгоомжтой хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжих зэрэг багтаж байна.

    Агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлт
    “Агаарын бохирдлын улмаас жил тутам 7 сая хүн нас барж байгаа ба хүмүүсийн 90 хувь нь бохирдолтой агаараар амьсгалж байна” гэж ДЭМБ-ын тайланд мэдээлжээ.
    Агаар дахь зөвхөн бичил авайн дуранд харагддаг бохирдуулагчид нь амьсгалын болон цусны эргэлтийн системд нэвтэрч, уушги, зүрх болон тархины үйл ажиллагааг гэмтээсний улмаас жил тутам 7 сая хүн хорт хавдар, зүрхний шигдээс болон зүрх, уушгины өвчнөөр нас барж байна.
    Агаарын бохирдлыг нэмэгдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт аж. НҮБ-ын мэдээлснээр, 2030-2050 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хоол тэжээлийн дутагдал, хумхаа, суулгалт, хэт халалтаас үүдэлтэй стресс зэргийн улмаас жил тутам 250 мянган хүн нас барж болзошгүй байгаа ажээ.
    Уур амьсгалын өөрчлөлт яагаад бизнесийн үйл ажиллагаанд их хэмжээний хохирол учруулах вэ?
    Уур амьсгалын өөрчлөлт нь ган гачиг үүсэх хамгийн том шалтгаан бөгөөд Төв Америкийн олон мянган иргэн АНУ руу дүрвэх болсон шалтгаануудын нэг энэ билээ.

    Томуугийн цар тахал
    ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий нийт томуугийн дахин өөр цар тахалтай нүүр тулгарч болзошгүй бөгөөд энэ хэзээ, хэр их хохирол учруулж ирэхийг мэргэжилтнүүд мэдэхгүй байгаа аж.
    Энэ улиралд зөвхөн АНУ-д л гэхэд наад зах нь 13 хүүхэд томуугийн улмаас нас баржээ. “Энэ онд тархсан “H1N1” вирус нь бага насны хүүхдүүд болон 50-аас доош насны хүмүүст түгээмэл тархаж байна” гэж “Vanderbilt” их сургуулийн Анагаах ухааны төвийн профессор Уильям Шаффнер хэлжээ.
    ДЭМБ дэлхий даяар цар тахал үүсэхээс сэргийлэхийн тулд томуугийн вирусийг тогтмол хянаж байгаа ба үүнд 114 орны 153 байгууллага оролцож байгаа ажээ.

    Зарим бүс нутаг дахь хямралууд
    1.6 тэрбум гаруй хүн буюу дэлхийн нийт хүн амын тавны нэгээс илүү хувь нь ган гачиг, өлсгөлөн, мөргөлдөөн болон шилжилт хөдөлгөөн зэрэг хямрал бүхий бүс нутагт амьдарч байна.
    Иргэний дайны улмаас Сирийн нэг сая гаруй иргэн дүрвэж, үер усны гамшиг болон хүйтэн цаг агаарын улмаас олон хүн түр хоргодох байранд амьдарч, зарим нь амиа алдаж байна.
    Саяхан 8 настай Сири хүү шуурганы улмаас амиа алдсан бол өөр нэгэн охин голд унаж амиа алдсан хэрэг гарсан билээ.
    “Эбола” вирустэй адил өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчид
    Өнгөрсөн онд “Эбола” вирусийн халдварыг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарласнаас тун удалгүй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын бүс нутгуудад уг вирусийн тархалт газар авч эхэлсэн юм. Тэдгээр тархалтын аль аль нь нэг саяаас дээш хүн амтай хотод тархсан гэж НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан газраас мэдээлсэн байна.
    Уг халдвар нь цаашид үүнтэй төстэй өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч тархаж болзошгүйг батлан харуулсан гэж ДЭМБ мэдээлжээ.
    Эрдэмтэд “Эбола” вирусээс гадна өөр бусад эмгэг үүсгэгчдийг тогтоосон нь “Зика”, “Нипа”, “Мерс” буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж болон “Сарс” буюу Амьсгалын замын цочмог халтай хам шинж зэрэг юм.

    Халдварладаггүй өвчнүүд
    Олон тооны халдварт өвчин үүд тогших болсон энэ үед дэлхий даяар өвчний улмаас нас барсан хүмүүсийн 70 хувь нь хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг бусдад дамжин халдварладаггүй өвчний улмаас нас барсан байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна.
    Дээрх өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлэгч 5 томоохон хүчин зүйлийг мөн нэрлэсэн байна. Үүнд: тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, согтууруулах ундаа хэт их хэрэглэх, эрүүл бус хооллох болон агаарын бохирдол зэрэг багтжээ.

    Денге чичрэг өвчин
    Ганцхан шумуулын хазалтаар үхэлд хүрдэг өвчин бол денге чичрэг бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн турш энэ өвчний учруулах аюул өсөн нэмэгдсээр байгаа тухай ДЭМБ мэдээлжээ.
    Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь денге чичрэг тусах эрсдэлтэй байдаг бөгөөд жил тутам 390 сая хүн халдвар авдаг байна. Денге нь томуутай ижил төстэй шинж тэмдэг үзүүлдэг ажээ.
    Энэ өвчин Бангладеш, Энэтхэг зэрэг улсад борооны улирлын үеэр эрчтэй тархдаг бөгөөд энэ улирлын үргэлжлэх хугацаа улам уртсах болсонтой холбоотойгоор эрсдэл улам нэмэгдэх болсон байна. Мөн халуун орнуудад тархах эрсдэл бага байдаг бол эсрэгээр сэрүүн, таатай уур амьсгалтай оронд түгээмэл тархах хандлагатай байдаг ажээ.
    Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ дутмаг байх
    Эрүүл мэндийн даатгалаа сайн төлдөг нэгэн эмнэлгийн тусламжийг сайтар хүртэж байхад дэлхийн өнцөг булан бүр дэх зарим хүн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээгээ ч хүртэж чадахгүй амьдарч байна.
    Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ нь тухайн хүний насан туршийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэдэг бол олон улс оронд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг газрууд дутагдалтай байна гэж ДЭМБ мэдээлжээ.

    ХДХВ
    “Сайхан мэдээ: Бид ХДХВ-ийг оношлох, эмчлэхэд их хэмжээний ахиц дэвшил гаргалаа. Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвар тээсэн 22 сая орчим хүнийг эмчилж байна” гэж ДЭМБ мэдээлээд, ХДХВ-ийн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүст халдвар тархахаас сэргийлж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийж байна гэжээ.
    Гэсэн хэдий ч энэ халдвар тархсан хэвээр байгаа бөгөөд жил тутам нэг сая орчим хүн ХДХВ/ДОХ-ын улмаас нас барж байгаа юм. ДЭМБ-ын тооцоогоор, дэлхий даяар 37 сая орчим хүн ХДХВ-ийн халдвар авсан байна.
    ДЭМБ энэ онд ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ өөрөө тогтоох технологийг хөгжүүлэх талаар дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ингэснээр халдвар авсан хүмүүсийн хувьд өөрсдийн түвшнээ мэдэж, эмчилгээ авах боломж бүрдэх ажээ.
    ДЭМБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь компаниуд болон байгууллагуудыг дэмжиж, ХДХВ-ийн тест бүтээх салбарт ажиллахыг санал болгож байгаа юм байна.