Ноён Кевин Тюрнер Тахилгад оролцсоны дараа Монголд 15 хоног байж, Монголын бөөгийн талаар судалгаагаа үргэлжлүүлэн хийх болно. Бөөгийн чиглэлээр хамтран ажиллах бөгөөд Монгол Бөөгийн чиглэлээр бичсэн материалаа МБНЭ-д өгөв. Уулзалтад МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Л.Загдаа оролцов.
Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
Дэлхийн олон орноор явж Бөөг судалж байна.
Япон Улсаас ирж Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад оролцсон Кевин Тюрнертай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж санал бодлоо солилцсон юм. Ноён Кевин Тюрнертай хэлэхдээ “Энэ олон бөө нар нэг дор цуглаж Тахилга, тайлга хийсэн нь маш сонирхолтой үйл явдал боллоо. Монголчууд олон гайхамшиг чанартай улс юм. Түүний нэг нь бөө юм” гэж онцлов.
Ноён Кевин Тюрнер Тахилгад оролцсоны дараа Монголд 15 хоног байж, Монголын бөөгийн талаар судалгаагаа үргэлжлүүлэн хийх болно. Бөөгийн чиглэлээр хамтран ажиллах бөгөөд Монгол Бөөгийн чиглэлээр бичсэн материалаа МБНЭ-д өгөв. Уулзалтад МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Л.Загдаа оролцов. -
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тууль хайллаа
Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосны дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.
Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байж.
Энэ дагуу Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр, дараа нь “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.
Тууль хайлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, туульчид, тууль судлаачид байв.
ТУУЛЬ ХАЙЛАХЫН ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Хүрэлцэн ирсэн зочид,
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирсэн туульч, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасны дагуу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны цагаан морь өдөр “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайлах гэж байна.
Тууль хайлах зан үйл нь төрийн ёслолд хүндтэй байр эзэлдэг уламжлал, зан заншил, ардын домог зүйн сэтгэлгээ, соёлын нандин өв билээ. Хүн төрөлхтний соёлын өвд монголчуудын оруулсан содон хувь нэмэр болох монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан байдаг.
Эрт цагаас туулийг иргэний болоод төрийн ёслолын үед хайлдаг уламжлалтай байжээ. Туульд монгол хүний хүсэл мөрөөдөл, овог аймаг, угсаатны ялагдашгүй хүч, хүсэл зоригийн илэрхийлэл туссан байдаг. Туулиас монгол ухаан, зан заншил, өв уламжлал, монгол эр хүний зориг, монгол морины шандас, байгалийн сүр хүчин, монгол гэрийн болон төрийн ёсны эхлэл үүслийг үгийн гайхамшгаар бахдан бүтээснийг харж болно.
XX зууны дунд үеэс XXI зууны эхэн үе хүртэлх зурвас хугацаанд монгол туулийн амьд уламжлал тасрах эрсдэл тулгараад байсан юм. Үүнийг билиг оюунт ардын туульчид, үе дамжуулан өвлөн дэлгэрүүлснээр туулийн өв соёл мөхөх аюулыг гэтэлгэж чадсан байдаг.
Монгол туулийг өвөг дээдсийн цэцэн сургаал, билиг номлол хэмээн үзэж, ард түмний ой ухааныг аман дамжлага, цээж эрдмээр дамжуулан, өртөөлөн тээсээр өнөөдрийн бидэнд авчирсан туульчдадаа гүн талархал илэрхийлье.
Өмнөд солонгосын бөө нар бөөлөв.
Халимагт Чингис хааны төв байгуулагдана1
Мөн өдөр Чингис хааны бага насаа өнгөрөөсөн Бурхан халдун уулнаас авчирсан чулуугаар Овоо босгох ёслол болох аж. “Тэмүүжин” төв 11 га газарт баригдах бөгөөд Монгол Халимагийн ард түмний түүхийг харуулсан ил музейтэй байх юм. Ил музейн талбайг Чингис хааны удмын бэлгэ тэмдэг болох шонхор шувууны хэлбэртэй хийж, хоёр саварт нь Монгол Халимагийн тухай өгүүлсэн үзмэртэй хоёр гэр байхаар бүтээх гэнэ. Музейн талбайд цэрэг дайчдын хөшөө байрлуулж, төвд нь Их Монгол Улсын газрын зураг, Чингис хааны хөшөө, түүний сургаал үгсийг сийлсэн самбартай. Хөшөө нь Улаанбаатар хотын Чингисийн талбайд байгаа хөшөөтэй ижилхэн байх аж. 16 метр диаметртэй, 7 метр өндөр Чингис хааны аян дайны гэрт лааны тосон баримлын үзмэртэй. Их хаанаас эхлээд түүний эх, хатан, жанжингуудын баримлыг хийгээд эхэлсэн байна.
Депутат Баатар Очиров “Манай төвийн гол зорилго бол цагтаа нэг ард түмэн байсан Монгол Халимагийн ард түмний жинхэнэ, бодит түүхийг танилцуулах явдал. Зөвлөлт засгийн үед Чингис хааныг тоодоггүй байлаа. Энэ агуу зүтгэлтэнд анхаарал хандуулах ёстой. Түүний тухай мэдэх нь ялангуяа өсвөр үе хүүхдүүдэд их хэрэгтэй. Мэдээж манай төвд арилжааны зорилго бас байгаа. Зочид буудал, ресторан, худалдааны төв бүгдэд нь хуучин Монголын уур амьсгал бүрдүүлж, яг л тэр цаг үед очсон мэт болгохоор ажиллаж байна. 450 хүний багтаамжтай Их танхимд хурал, чуулган, хуримын ёслол ч хийж болно. Мөн түвд эмнэлгийн төв ажиллах болно. Манай төслийн загварыг Монголын тал дэмжсэн байгаа” гэж тус агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
Г.Төгөлдөр
– See more at: http://world.time.mn/content/40488.shtml#sthash.xPA2rjG2.dpuf
ОРОСЫН БОЛОН ГЕРМАНЫ БӨӨ СУДЛААЧТАЙ ЯРИЛЦЛАА
Монгол бөөгийн зан үйлтэй холбоотой асуудлаар МБНЭ-д хандаж Оросын бөө судлаач Ляхова Юлия, Германы судлаач Бенажим Броси нар уулзах хүсэлт тавьсан юм.
Тэдний хүсэлтийг хүлээн авч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, судлаач Ляхова Юлия, Бенажим Броси нартай чөлөөт сэдвээр ярилцлага хийлээ. Ярилцлагын гол чиглэл нь монгол бөөгийн өнөөгийн байдал, бөөгийн зан үйлийн онцлогын тухай асуудлууд байлаа. Мөн харилцан сонирхосон асуудалдаа хариулт авлаа.
Харилцан сонирхосон сэдвээр санал солилцов.
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ, МОНГОЛ БӨӨГИЙН ӨРГӨӨНД АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ С. КЛЕЧЕСКИ ЗОЧИЛОВ
2019 оны 10-р сарын 23-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочилсон түүхэн үйл явдал тохиоллоо.
Хүндтэй зочиноо угтах гэж монголчууд бид хамтын хүчээр гурван өдөр хөдөллөө. Учир нь Онгодын өргөө нь нийслэл хотын 3-4 хороололын ард орших гэр хороололд байрладаг, замаас гараад огцом өгсдөг. Тэр зам машины дугуй хий эргэсээр явахад тун хэцүү болчихсон байсан. Хороон даргад айлтгаснаар ирэхийн өмнөхөн хусаад аятайхан болгочихсон байв. Монголын минь нэр гарах болохоор төрийн байгууллагын анхан шатандаа хэн хүнгүй л анхаарал тавив.
Төрт ёсны үйл явдал болохоор тодлосон цагт АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески Монгол бөөгийн өргөөнд морилон ирлээ. Зочиноо угтан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, Ойрад, дөрвөдийн бөөгийн удирдагч, Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран, Урианхай, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган, Дархад бөөгийн төлөөлөл, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран, Цаатан бөөгийн төлөөлөл, Х.Батбаяр (Бүдүрэ), Монгол бөөгийн их удган, Буриад, хамниган бөөгийн төлөөлөл, Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, халх бөөгийн төлөөлөл Ш.Нямдорж, Бахаамаазагд, Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Завхан аймаг, хотгойд бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган, Говь-Алтайн бөөгийн төлөөлөл Батжаргал, Монгол бөөгийн зайран, Өөлд, хотон бөөгийн төлөөлөл, Б.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн удган Оюунтуул, Цэндсүрэн,
барга, үзэмчин, цахар язгуурын бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Ц.Мөнхчулуун, Ч.Одбаяр, Монгол бөөгийн удган С.Сэргэлэн, С.Батчимэг, Т.Анхмаа, М.Лхагва, урилгаар зайран зайран Готов, Отгонжаргал, Б.Болорням нар Монгол заншилаар угтаж, мэндчилж, хүндтэй зочиноо угтлаа. Ийнхүү монгол бөөгийн ахмад, идэр, залуу үе, бүх язгуур, угсааны бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн манлайлагч нар угтаж авлаа.
Монгол Онгодын өргөөнд ороход хүндэт зочноо хөх цэнхэр хадаг, сүүтэй мөнгөн аяга өргөн барьж угтлаа. Зочин сүү, идээнд хүндэтгэл үзүүлж, суудлаа эзлэх мөчид, Эзэн хааны үеээс төрийн ёслолд эгшиглэж ирсэн уртын дуу, Морин хуурын аялгууг Монгол Улсын гавьяат жүжигчин Батболд тоглож, дуулсан билээ. Дараа нь үргэлжлүүлэн Алтайн магтаал, дэлхийн сонгодог бүтээлээс тоглосон юм. Ирсэн зочид түүний тоглолтод тун их хүндэтгэлтэй хандаж, хүлээж авсан. Түүний тоглолтыг дуусах мөчид хоёр сарын дараа АНУ-д болох арга хэмжээнд оролцохоор визэнд орох үед урьдчилан хэлээрээ гэж МБНЭ-ийн удирдагч Д.Жаргалсайханд сануулна лээ.
“Монгол бөөгийн байгууллагын тухай” танилцуулгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийж, түүний мэдээллийг телевизор дээр танилцуулсан. Монгол бөөгийн нэгдсэн тахилга, түүний явц бодит үр дүнг харуулсан 6 минутын кино, Онгодын өргөөний эзэн, Монгол бөөгийн их зайрангийн Отгонтэнгэр хайрханд толгойлж бөөлсөн бөөлөлт, ахмад бөө, 90 настай зайран Хүүжий, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, идэр үеийг төлөөлж, Монгол бөөгийн их зайран Баяраа (Моко), Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, залуу үеийн төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Бахаамаазагдын бөөлөлтийн баримтад киногоор гаргасан байна.
Монгол бөөгийн тухай мэдээлэл, киноны дараа хөтөлбөрийн дагуу чөлөөт чөлөөт ярилцлага, асуулт, хариулт үргэлжилсэн билээ. Нэг нэгнийгээ ойлголцсон халуун дотно, яриа үргэлжилсэн.
Монгол бөөгийн өргөөтэй танилцсаны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клеческид бөөлж буй бөөг дүрсэлсэн баримал дурсгав.
Онгодын өргөө гэр хир багтаамжтайг бүгд мэднэ. Хүрэдцэн ирсэн хүн бүр онгодын өргөөнд болж байгаа ажиллагаанд орох хүсэл байсан байх. Гэхдээ Төрт ёс байдаг, тиймээс монголчууд бид эртнээс төрийн ёслолоо дээдэлсээр ирсэн. Манай ажиллагаанд урилгаар ирсэн зайран, манай нэг удган протоколыг зөрчин дураар аашилсаныг энд тэмдэглэхийг хүч байна. Манай бөө нарт байдаг хэнэггүй зангаа орхиж, харилцааны соёлд суралцах хэрэгтэй. Энэ байдлаас болоод ирсэн зочин оролцоход өгөх бэлэгээ гардуулж чадаагүй.
Мөн шашин шүтсэний төлөө 30 жилээ шоронд өнгөрөөсөн хөвсгөлийн зайрин Дамдины тухай энд яригдсан. Дэлхийн шашины байгууллагаас туслалцаа авч түүхэн судалгаа хийх сонирхолтой байсан боловч тэдний удмын төлөөлөл ач холбогдол өгч оролцсонгүй.
Ийнхүү Монгол бөөгийн өргөөнд хүрэлцэн ирсэн хүндтэй эрхэмийн зочлол амжилтай болж өндөрлөсөн билээ.