Бүгд Найрамдах Хятад Удсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж ярилцлаа. БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй бол Монгол Улсын сайн мэдэх, монгол хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн билээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ таних, мэдэх хүмүүс юм.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах болсонд талархал илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Мөн Монголын бөөгийн байгууллагын талаар танилцуулж, соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өв болсон Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулахад туслалцаа үзүүлж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн удган Анхмаа хамт оролцлоо.
Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД Ц.ВЭНЬРУЙТАЙ УУЛЗАВ.
-
Зочдод хүндэтгэл үзүүлэв.
Гэрт байрлуулсан гурван хоолны ширээг аль байдгаараа хичээн хүндэтгэл үзүүлэн зассан байж билээ. Баярлаж хөөрсөн бид хэд дурсгалын зураг татуулж, хөөрч баяссаар нэг мэдэхэд цаг хэдийн талийж өгсөн байсан.
Бид Чингис хааны онгон хэмээх хэсгийг үзээд дараа нь цогцолборын гол үзвэр болсон музейг үзэхээр хөдөлсөн юм. Тэгэхдээ музейн үүдэнд Содномдорж гуйатай уулзахаар тохирсон. Гэтэл бидэнд үйлчилж явсан хэлмэрч залуу гэнэт ааш гаргаж, шууд хурданы замд гарч хуучин Ордос хот дахь зочид буудлыг зорж бид салах ёс хийж чадалгүй явчихсан билээ. Бид хэлмэрчтэй маргасны дараа маргааш нь эргэн очиж, дахин музейг үзэж билээ. Энэхэн цаг хугацаанд өвөрмонгол хоёр хүний сэтгэлийн сайхан, муухайг амсаж билээ. Алс газраас ирсэн монголчууддаа нэг нь сэтгэл гарган хүндэтгэл үзүүлж байхад, нөгөө нэг нь үзэх гэж ирсэн зүйлийг нь үзүүлэлгүй яаран буцах гэсэн хоёр сэтгэл мөргөлдөж билээ.
БНХАУ-ын Ордос хот, Чингисийн цогцолборт биднийг угтан хүндэтгэл үзүүлсэн Содномдорж гуйан гэргий, хүүгийнхээ хамт монгол зочлон иржээ. МБНЭ-ийн удирдлага тэднийг угтан авч Гацуур дахь “Монгол шигтгээн” зоогийн газарт хүндэтгэл үзүүлж, өдрийн зоог барив.
Хувь заяаны эрхээр гурван улсад хуваагдсан гэлээч Мөнх тэнгэрээ шүтэгч монголчууд бидэнд хил хязгаар гэж үгүй билээ.
Д.Төмөрөө -
ХАЛИМАГ УЛС 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ
Халтимагийн автономит улсын 100 жилийн ойгоо Москвад Кремлийн ордонд баярын урлагын тоглолт хийж тэмдэглэлээ. Баярын цэнгүүнийг Халимагийн түүхэн үйл явцыг харуулсан театрачилсан тоглолтоор харуулав.
Бүгд Найрамдах Халимаг Улс нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах улс бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршдог. ОХУ-ын өмнөд Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг. Нийслэл хот нь Элэстэй. Халимаг нь өмнөд хэсгээрээ ОХУ-ын Дагестан, баруун өмнөд хэсгээрээ Ставропольскийн хязгаар, баруун хэсгээрээ Ростов муж, баруун хойд хэсгээрээ Волгоград муж, зүүн хэсгээрээ Астрахань мужтай хил залган оршдог. Хүн амын ихэнх нь Ойрад Монголчууд (эдүгээ Халимаг хэмээн нэрлэгдэж байна) бөгөөд үлдсэн хүн ам нь нь Орос, Украйн үндэстэнүүд, Чечень, Осети, Дагестан угсаатнууд болно. Халимагуудын тал хувь нь Торгууд, 35% нь Дөрвөд, 15%-г Бузава ястад эзлэдэг. Халимаг улс нь Европ тив дахь цорын ганц Буддын шашинт орон юм. -
АНУ-ААС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ
Монголын цаг тооллоор шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүссэнээр бидний мэйллээр мэдээлэл солилцох эхэлсэн. МБНЭ-ийн хамтын ажиллагаа бидэнд их тус болж байгааг тэмдэглэн бичжээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөөгийн байгууллага болон хувь хүний харилцааны талаар санал бодлоо хэллээ. АНУ-ын иргэн Чарлес монгол уламжлалт зан үйлийн талаар саналаа хэлж байнга хамтран ажиллахын ерөөлийг дэвшүүллээ. -
ОРОСЫН БУРИАДЫН УДГАНТАЙ УУЛЗЛАА
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Буриадын удган Туяанатай уулзаж, монгол бөөгийн асуудлаар санал солилцлоо. Буриадын удган Туяана МБНЭ-ийн гишүүнээр элсэж батлах хүлээн авлаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан томоохон арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн тухайн арга хэмжээнүүдэдхыг урьлаа. Цаашдын арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсоноор бидний хамтын ажиллагааны цар хүрээ тодорхойлогдоно. -
ХАРИУ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Солонгосын ард түмний аугаа их жолоодогч нөхөр Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга, БНАСАУ-ын Зэвсэгт Хүчиний Дээд Командлагч эрхэм хүндэт нөхөр Ким Жөн Унд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлсэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд баярын мэндчилгээ ирүүлжээ.
Эрхэмсэг ноён Д. Жаргалсайхан танаа
Миний бие таныг Солонгосын ард түмний аугаа их жолоодогч нөхөр Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга, БНАСАУ-ын Зэвсэгт Хүчиний Дээд Командлагч эрхэм хүндэт нөхөр Ким Жөн Унд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлсэнд Танд гүн талархлаа илэрхийлж байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
О Сын Хо
Жүчэ 109(2020) оны 2 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот -
БУРИАДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.
Он цаг юутай хурдан өнгөрөнө вэ. Уулзах бүхэн өөрийн ерөөлтэй байдаг гэдэг. Энэ өдөр Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, ОХУ-ын Буриадын төлөөллийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзуулсан билээ.
Монгол бөөгийн өнөөгийн төлөв байдал, МБНЭ-ээс дэвшүүлж байгаа зорилтын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дэлэгрэнгүй тайлбарлаж, сонирхосон асуудалд хариулт өглөө. -
Уулзаж, баяр хүргэв
БНАСАУ-ын их удирдагчдын тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д удаа дараа очиж, Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлэх боломжоор хангасан БНАСАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ. Энэ явцдаа БНАСАУ-ын хөгжил дэвшил, ололт амжилтыг нүдээр үзэх боломж олгосонд баярлаж явдагаа илэрхийллээ.
Улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд амжилт хүсч, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүллээ.
-
ФРАНЦЫН БӨӨТЭЙ УУЛЗЛАА.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Францаас монголд амьдардаг бөө Никлостай өөрийн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Францын бөөгийн үйл ажиллагаа, бөөгийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. Энэ бол францын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны тохиолдол билээ.
Францын бөө судлаачидтай уулзахад Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Д. Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн нар хамт байлцлаа. -
Тува улсын төлөөлгчдийн газарт уулзалт болов.
МБНЭ-ээс санаачлан ОХУ-ын Тува улсын бөөгийн шүтлэгийн төлөөлөлтэй албан ёсны харилцаа тогтоохоор Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газарт очиж хүсэлт гаргалаа.
Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газарт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг (Өөдөө удган) нар очлоо.
Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газрын тэргүүн МБНЭ-ийн төлөөлөгч нарыг албан ёсоор хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн төлөөлөл Тувагийн бөөгийн байгуулагатай холбогдох талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Гэвч Тува улсын төлөөлөгч хоёр улсын бөөгийн байгууллагыг холбон ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Харин Тувагийн бөөгийн тэргүүн, их зайран, эрдэмтэн Лувсантай холбогдох утас, харилцах боломжийн талаар туслахаа амлалаа.