Category: Гадаад харилцаа, мэдээлэл

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ УЛС ТӨРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА КЕЛЛИ БАЗБИ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ.

    Энэ өдрүүдэд Орхон аймагт АНУ-ын Элчин сайдын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, улс төрийн хэлтсийн дарга Келли Базби ажиллаж байна. Тэрээр аймагт ажиллах хугацаандаа Шашины бүх байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, шашины байгууллагын өнөөгийн байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээлийн талаар санал бодлоо солилцлоо.
    Уг арга хэмжээнд Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа оролцсон байна.

    djmedia:523
  • ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

     

    2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан Өвөрмонголын Эрээн, Сайхан тал, Ордос, Хөх, Улаанцав, Улаанхад хот, Шилийн гол аймгийн бөөгийн төлөөлөлтэй нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.

    2022 оны 2 дугаар сарын 4-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан ОХУ-ын Халимагийн тэнгэр үзэлтэн нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.

    2022 оны 2 дугаар сарын 4-ны өдөр Монгол туургатны үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймаг, Улаан-Үд хот дахь удган зайран нартай утсаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.

  • ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ.

    2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Тувагийн Бөөгийн байгууллагийн дэд тэргүүнд “Зөвлөлт ба Оросын зохиол зохиолч, яруу найрагч, орчуулагч, угсаатны судлаач, угсаатны зүйч, түүхийн ухааны доктор. Бүгд Найрамдах Тува Улсын Ардын уран зохиолч, Тува АССР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, РСФСР-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Бүгд Найрамдах Тува Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, уламжлалт соёлыг судлаач, сурталчлагч, Тувагийн Бүгд найрамдах бөөгийн ерөнхийлөгч, “Бөөгийн амьд эрдэнэ” олон улсын цолтон КЕНИН- ЛОПСАН МОНГУШ таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.

  • ПУТИН “МУУ НОХОЙГ ДЭЭ.”

     

    02. Одоо Оросууд яг Хятадын тэр үеийн жишгийг давтаж эрчим хүчний үнийн асар их зөрүүнээс уут уут мөнгийг баруун солгойгүй хүүдийлээд эхлэв. Өрнөдийн цөөнгүй эдийн засагчид дэлхий дахинаа хүчээ аваад байгаа байгальд ээлтэй энергийн салбарын хөгжлийн нөлөөгөөр газрын тос, байгалийн хий тэргүүтэн уламжлалт эрчим хүчний экспортод дулдуйдсан Оросын эдийн засаг 2035 он гэхэд 35 хувиар агшина хэмээн таамаглаж байсан билээ.
    03. Гэтэл агших нь байтугай энэ эрчээрээ бол хэд дахин тэлж мэдэхээр болоод явчихлаа. Зөвхөн Европын хувьд л гэхэд өнөө жил шатдаг хийн үнэ 5 дахин өсөөдөхөв. Балтийн тэнгисийн эрэг дагуу байгуулсан байгалийн хийн хоолой ашиглалтанд орох хугацаа яг энэ үетэй давхацсан нь Орос улсын аманд алтан халбага шургуулав бололтой.
    04. Зүүн зүгт ч зүгээр байсангүй Амар мөрний дээгүүр 2 км урт гүүр бариад Хятадын талтай хамтран галт тэрэгний дугуйг явуут дунд царигийн өргөнд тохируулах технологийг нэвтрүүлснээр зөвхөн тус гүүрээр жилдээ 21 сая тонн нүүрс дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлжээ. Энэ ганц гүүр, царигийн өргөн тохируулах жижиг механик тохируулагчийн тусламжтайгаар манай улс бүтэн жилийн турш эрвийх дэрвийхээрээ чардайгаад урагш гаргаж байгаа нүүрсний экспортоос давсан нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдчихсэн хэрэг л дээ. Путин “Муу нохойг дээ.” Одоо санааныхаа мухарт тааламжтай муусайтал инээлхийлээд сууж байгаа байлгүй.
    05. Би ийм технологи байна шүү. Манай Монгол улсад маш хэрэгтэй аж гэдэг санааг нэлээд дээхнээс бичлэгүүдээрээ өгөөд л байсан. Даанч манай Хүрэлсүх “тэрбум мод” зүүдлээд, Оюун-Эрдэнэ дагуул хот байгуулна гэж 2 их наяд төгрөг захиран зарцуулах эрх авчихсан болохоор Монголд хэрэгтэй ийм зүйлийг тоож шиншлэхгүй буй за. Өмнө-Говийн хил дээр нүүрс ачиж буулгах терминал байгуулах юм ярьцгаагаад байна лээ. Бодвол ийм хялбар технологийн шийдэл гарсан гэдгийг мэдээгүй хэрэг л дээ. Мэдсэн ч гэсэн мань хэдэд маань нүдэн балай дарж байгаад дамжуулан ачих байгууламж барьчих нь хувь хүн талдаа унац арвин байдаг байх аа.
    06. Путинг муу утгаар бус бахадсан өнгө аясаар “Муу нохойг дээ” гэж егөөдсөн болохыг гярхай уншигч төвөггүй анзаараа буй за. Бас хөнгөн атаархал ч нуугдаж байгааг нуух юун. Манай улсад ийм нохойгоо байг гэхэд түүний гөлөг шиг удирдагч цолгорон гардаггүй юм байх даа. Тэгвэл 3,4 саяхан хүн амаа хөлийг нь хөсөр жаргааж болмоорсон доо.
    Boldbaatar Dorjsuren

     

  • ХУЛХИ ҮЗМЭРЧ ШҮҮХЭД ДУУДАГДЖЭЭ

     

    Офра Франжил өөрийнхөө үйлчлүүлэгчдэд нэгэн төрлийн заналхийллийг үзүүлж байсан нь тогтоогдсон байна. Хэрэвзээ түүнд хараал жатга хариулсных нь төлбөрийг өгөхгүй бол тухайн үйлчлүүлэгч төд удалгүй үхнэ гэж айлгадаг байжээ.

    Эх сурвалж www.wikimon.mn

     

  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭРДЭМТЭД ХӨХ ТОЛБОНЫ УЧРЫГ ХАМТАРЧ СУДАЛНА

    Уулзалтад “Монгол толбо” нийгэмлэгийн тэргүүн Ц.Гомбосүрэн, тус нийгэмлэгийн Япон дахь салбарын тэргүүн Х.Тода, Токиогийн Их Сургуулийн хүн судлалын хүндэт профессор К.Омото, Японы Генетик судлалын Үндэсний хүрээлэнгийн профессор Ё.Сатта, Токай, Рюүкюү, Нагояа, Китасато Анагаах ухааны их сургуулиудын эрдэмтэд болон монголч эрдэмтэн К.Конагая, Ш.Кубота нар оролцов.
    Уулзалтад оролцогсод мэдээлэл солилцох, Монгол, Япон хүүхдүүдийн хөх толбоны талаар хамтарсан судалгаа хийхээр тогтов

  • МОНГОЛ БӨӨ БА ЮНЕСКО, БАРИМТАД КИНО БЭЛЭН БОЛОВ.

    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс энэхүү арга хэмжээнд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал нар оролцлоо.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал “Монгол бөөгийн өнөөгийн байдал, биет бус соёлын өвийг хамгаалах зарим асуудлаар” илтгэл тавьж, эрдэмтдийн сонирхосон асуудлуудад хариулт өгсөн байна.
    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал галын тахилга хийх, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун бөөлж тус тус бөөгийн зан үйл хийж оролцсон байна.
    Тус фествальд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улсын бөө нар оролцож, өөрсдийн онцлогобүхий бөөгийн зан үйлээ хийсэн байна.
    МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун нарын бөөгийн зан үйлийн тухай баримтад кино хийгдсэн бөгөөд удахгүй ЮНЕСКО-ийн дэлхийн 140 гаруй улсад нийтэд үзүүлэхээр тараагдах юм.
    Монгол Улсад бөө, биет бус соёлын өвийг хамгаалах асуудлаар дэлхийн болон улс хооронд хамтран ажиллах шаардлага бий болоод байгаа билээ.
    МБНЭ нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавиад байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжиж, тус арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд, ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллагын удирдлагуудад захидал илгээж, цаашид хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлсэн байна.
    Тэмүлэн

     

    djmedia:503
  • ТЕЛЕВИЗИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

    2014 оны хавар болон наймдугаар сард хийсэн уулзалтаар монголд телевизийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцож байсан юм. Монголд ажиллах сонирхолтой Хятадын компани олон байдаг тул зар сурталчилгааны чиглэлээр телевизээр мэдээлэл түгээх сонирхол байдаг ажээ. Монголд жуулчлах сонирхолтой ард иргэд, байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл харилцан сонирхол ихтэй байгаа нь харагдлаа.
    Ялангуяа 2014 оны 8 дугаар сард хийсэн зөвлөлдөх уулзалтад Монголын талаас төлөөлөл оролцоогүйн улмаас өрөөсгөл болсоныг тэмдэглээд цаашид хамтран ажиллах арилжааны телевизийн талаар асууж сонирхосон юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалт ярилцлагад “Үндэстэн” телевиз оролцож байсан бөгөөд наймдугаар сард болсон олон талт уулзалтанд тодорхой шалтгааны улмаас оролцоогүй билээ.
    Монголын талаас телевизийн салбарт хамтран ажиллах байгууллагуудын талаар сонирхосон асуултад ойрын хугацаанд хариулт өгөхөөр тохиролцлоо. МБНЭ-ийн төлөөлөгчдийг хүндэтгэн уулзалтад оролцогсод оройн зоог барьсан байна.
    Д.Хүрэлбаатар

  • ШИМАМУРА ИППЭЙ. БӨӨГИЙН ХАЛДВАР.

    Харин шүтэх бишрэх эрхээ урт удаан хугацаанд хориулж, шашингүйн үзлээр олон жил тархиа угаалгасан ард түмнийг нэг л өдөр хорионоос нь чөлөөлөөд дур зоргоор нь орхичихоор юу гээч болдог нь жинхэнэ хачирхалтай үзэгдэл байв.
    Ийнхүү монголчууд бөө шүтлэгтэй дахин золгов. Нэгэнт төсөөрөөд олон зууныг элээсэн болохоор олон зүйл тодорхой бус байлаа. Олон зууны түүхэн дарамтыг тэсч үлдсэн бөө мөргөлийн үлдэц нь уугуул төрхөө алдаж, өөр бусад шашны ёс заншил, бусад ард түмний үйлтэй эрлийз болсон, эсвэл цаг үе, орчны нөлөөгөөр ихээхэн гажуудсан, уугуул чанараа гээсэн байв. Нэгэн цагт бусдаас хуулбарласан, эсвэл бусадтай эвцснээ уугуул юм гэж итгэдэг, мөн нэгэн цагт бусдад булаалгасан зүйлээ угаасаа манайх биш гэж боддог болчихсон байв. Ийм л холион бантан дунд бөө шүтлэг монгол улсад xx-xxi зууны зааг үеэр эргэн иржээ.
    Хэдийгээр дэлхийн бөө судлаачдын анхаарлыг монгол бөө багагүй татаж байгаа ч харьцангуй бага судлагдсан гэж хэлж болно. Монгол бөөг сибирийн шаман, африкийн вудутай адилтган нэг хэмжүүрт оруулах гэвэл судалгаа хуудуутай болно. Монголчуудын “хар шүтлэг” гэсэн ойлголт европын орнуудын “хар шүтлэг” гэх ойлголтоос зөрүүтэй. Монголчуудын “тэнгэр” нь буддын шашин, христийн religion, исламын din, тэр бүү хэл шаманизмын олон тэнгэр бурхдаас өөр ойлголт. Энэхүү ойлголт, нэр томьёоны зөрүүг үл харгалзан бөө мөргөлийн тухай дэлхий дахинд хэвшсэн нийтлэг ойлголтын үүднээс монгол бөөг тайлбарлах нь учир дутагдалтай.
    Урианхан Б.Галаарид

     

  • “ТЭНГЭРИ” БАЙГУУЛЛАГЫН ТАХИЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

    Улан-Үд хотын тэнгэр шүтлэгтэн иргэд эгнүүлэн зассан суудалд сууцгаасан байв. Энэ өдөр Буриад бөөгийн “ТЭНГЭРИ“ байгууллага “тэнгэрийн үүд нээгдэх” бөөгийн тахилгын зан үйлийг хийж байгаа ажээ. Энэ нь Буриад бөөгийн хувьд байгаль дэлхий сэрж бурхад бууж ирдэг цаг нь ажээ. Иймд тэднийг угтах, дайлж цайлан ард олныг ивээлдээ авахыг гуйхТайлгын зан үйл хийдэг байна. Тиймээс энэхүү тахилга, тайлгад Улаан-Үдийн хотын хүн амыг өргөнөөр урьж оролцуулдаг ба тахилгын дараа бөөд хандаж өөрсдийн өвөг дээдэст өргөл өргөж, ивээлийг нь хүсэх бололцоо олгодог.
    Тахилга, тайлгын үйл ажиллагааг нээж “ТЭНГЭРИ” байгууллагын тэргүүн, Зайран Церендоржаева Баир Жамбалович үг хэллээ. Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд үг хэлэхийг хүссэн билээ. “Дэлхий даяаршлагдаж байгаа энэ эрин зуунд Мөнх тэнгэрийн үзлийг нийтэд түгээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлс бөө нарт ногдсон байна. Монголчуудын оюун ухааны салбарт түрэн орж ирж байгаа олон арваар тоологдож буй шашины “түрэмгийлэл”-ийн эсрэг бид оюун санааны ертөнцөд хүч тэнцвэргүй тэмцэлд өрсөлдөж байна. Тэнгэрийн үйлд хил хязгаар гэж байхгүй. Монголчууд Мөнх тэнгэрээ төрийн түвшинд шүтэж эхэлсэнээс хойш 2223 жил өнгөрчээ. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж явахдаа хүчирхэг байсан гэдгийг мартаж болохгүй. Та бүхний Мөнх тэнгэрийн үйлд их амжилт хүсье” гэв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэрийн үйлсэд оруулж байгаа их үйлсийг үнэлэн Церендоржаева Баир Жамбаловичийг МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө, “Мөнгөн шонхор” медалиар шагнасныг зүүж, дурсгалын зүйл гардуулсан байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Москва хотод болсон Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, дараа нь Халимаг Улсад очоод буцах замдаа Буриадын Улаан-Үд хотод болсон энэхүү тахилгын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэхүү тайлгын ажиллагаа сурвалжилсан Буриадын төв телевизийн сурвалчлагчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас ярилцлага авсан юм. Нэгдсэн их тахилга, тайлгын ажиллагаа ийнхүү амжилттай болж өнгөрлөө.
    Энэхүү тахилга, тайлгын ажиллагаанд Америкаас ALEXANDER NEWBY, Өмнөд солонгосоос ирсэн судлаач нар оролцоно билээ.
    Харин тахилгын арга хэмжээнд Монголын бөөгийн “Тэнгэрийн чуулган” байгууллагаас дөчин бөө нар оролцохоор мэдэгдэж байсан боловч, тодорхойгүй шалтгаанаас болоод ирсэнгүй гэж цугларсан зон олонд мэдээлнэ билээ. Гадаад хамтын ажиллагаанд итгэлцэл чухал үүрэгтэй байдаг. Оролцохоо больж байгаа бол эртхэн мэдээлж байх шаардлагатай. Гэтэл гадаадын бөө нар ирж оролцоно гээд ихээхэн бэлтгэл хийлгэж, ажил удчихаад тулгаж байж оролцохгүй гэж хэлэх нь хамтрагч нартаа ихээхэн төвөг удаж байгаа нь харагдана билээ. Монголын олон бөө нар ирнэ өмнөх хэдэн өдөр их бэлтгэл хийсэн гэж танилцуулж байсан. Хаана ч хэн ч нэр хүндээ бодож ингэж бэлтгэдэг шүү дээ.
    Б.Банзрагч

    djmedia:481