Category: Далд ертөнц

  • Шулмын муу ёрт арван зөн билиг.1

     

    1946 онд нэгэн түймэрт автсан байшингаас олдсон бичиг баримтуудыг Ватиканд Германы лам нар ирүүлсэн бөгөөд сүм хийдийн шинжээчид үнэхээр л тэрхүү бичиг баримт Адольф Гитлерын шулмын ёртой байгуулсан гэрээ гэдгийг нотлосон юм. Гэрээг 1932 оны дөрөвдүгээр сарын 30-нд байгуулсан бөгөөд хоёр талын цусаар батламжилсан байв. Түүн дээр өгүүлснээр бол чөтгөр Гитлерт хэмжээлшгүй эрх, засгийг нэгэн нөхцөлтэйгээр өгсөн аж. Их удирдагч тэрхүү хэмжээлшгүй эрхээ зөвхөн муу ёрын зүйлд ашиглах ёстой байлаа. Хариуд нь Гитлер шуламд яг 13 жилийн дараа өөрийн сэтгэлийг өгөхөө амлажээ. Тэгэхээр 1932 он дээр 13 жилийг нэмбэл 1945 он болж байгаа юм. Дээрх бичиг баримтад дүн шинжилгээ хийсэн дөрвөн шинжээч их удирдагчийн гарын үсэг үнэн бодитой бөгөөд түүний 1930-аад онуудад батламжилж байсан бичиг баримтуудынхтай ижил гэдгийг нотлов. Хамгийн сонирхолтой нь, шулмын гарын үсэг сүм хийдийн бусад бичиг баримтууд дээрээс олдсон гарын үсэгтэй нь ижилхэн байсан аж.

    Фюрерийн тамын эзэн чөтгөртэй хийсэн гэрээ нэгэн оньсогыг тайлахад тус болж байгаа юм. Тэр нь Шикльгрубер яаж яваад Германы төрийн тэргүүн болсон гэх нууц билээ. Та нар бодоод үз. 1932 оныг хүртэл Гитлер азгүй, бүтэлгүй нэгэн байсан юм. Мань хүнийг дээд сургуулиас хөөсөн бөгөөд дараа нь тэр урлагийн академид элсэн суралцах шалгалтыг хоёр ч удаа өгөөд бүтэлгүйтсэн аж. Тэр ч бүү хэл, мань хүн шоронд оров. Тэр үед түүнийг таньдаг байсан бүх хүн Гитлерыг ямар ч хэрэгцээгүй хүн хэмээдэг байлаа. Гэвч 1932 оноос хойш түүний хувь заяа огцом эргэсэн билээ. Тэрбээр засгийн эрхэнд огцом үсэрч суугаад 1933 оны нэгдүгээр сар гэхэд Германы Эзэнт гүрнийг захирч байв. Ватиканы шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь зөвхөн шуламтай “нөхцсөн”-өөр боломжтой зүйл гэнэ. Харин 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу тэр гэрээг байгуулснаас яг 13 жилийн дараа мань хүн өөрийгөө хороосон билээ.

    Христийн он тооллын гурав дахь мянганы эхэн үед ертөнцийн төгсгөл ирж буй талаар олон тооны зөгнөлүүд гарсан юм. Зарим нэг зөнчид тэр төгсгөл 1999 онд ирнэ гэж байсан ч ямар нэг айхтар сүйрэл болоогүй. Тиймээс тэр аймшигт сүйрлийг хэдэн жилээр хойшлуулж хэлэгсэд олширчээ. Эхлээд XXI зууны хоёр дахь арван жилийн эхэнд гэж байсан бол одоо хэдэн арав, зуун жилээр үүнийгээ хойшлуулав. Дэлхий дээр бүх эрхийг Антихрист булааж авсанаар сайн санаат болон тамын хүчнүүд шийдвэрлэх тулаанаа хийсний дараа амар амгалан бий болно гэж үздэг. Гэхдээ эдгээр үйл явдлууд чухам хэзээ болох нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн юм. Үүнийг дагаад хариулт нэхсэн олон асуултууд бий болжээ.

    Жишээ нь, дэлхийн тэргүүнд Антихристийг өргөмжлөн суулгах шулам үнэхээр байдаг эсэхэд эргэлзэх хүн олон болсон аж. Үүнд нэлээн тодорхой хариултыг Ватиканд байгуулагдсан Люциферын музейгээс олж болох юм. Ромын Хамба ламын өршөөн айлтгаснаар түүн дотор шулам энэ дэлхий дээр бэдэрч явааг нотлох үзмэрүүд тавигджээ. Тус музейн эрхлэгч ламтан Исмаро Бенидиктигийн өгүүлж байгаагаар энэ музейд тавигдсан үзмэрүүд үнэхээр л хар буруу зүйл байдаг гэдгийн нотолгоо аж. Сүм хийд ч тэдгээрийг Чөтгөр бий гэдгийн баримт нотолгоо мэтээр хүлээн авч үздэг гэнэ. Тэдгээр зүйлсийг олонд ил болгож үзүүлдэггүй, тэдний тухай ярьдаггүй ч чөтгөр ямар их чадалтайг харуулахын тулд хадгалдаг байна. Жишээ нь, тэр музейд 1578 оны нэгэн шөнө зүүд нойронд нь шулам морилох үеэр айж цочирдсондоо таалал төгссөн залуухан итали эмэгтэйн хэрэглэж байсан тарнийн ном хадгалагдаж байна. Түүний айж цочирдсондоо алдаж унагаасан ном энд тэндээ нэвт түлэгджээ.

    Өөр нэг үзмэр бол 1357 онд Францын гүнгийн авхай Сибилла де Меркерын өөрийн цайз доторхи хүнгүй хэсэгт чөтгөртэй учрах үеэр өмсч байсан даашинз гэнэ. Даашинзны хормой хэсэгт шулмын гар хүрсэн тэр газарт мөн л түлэгдэж цоорсон байна. Дээрх музейг 1933 онд Хамба лам XI Пийн зарлигаар байгуулжээ. Энд шулам бодитойгоор оршдогийг нотлох олон зуун баталгаа хадгалагдаж байгаа юм. Шулам Гитлерыг зүгээр ч нэг сонгож аваагүй аж. Тэрбээр нэр алдартай болохыг хүсэмжилсэн бүтэлгүй эрийг сонгон аваад түүний бүх хүслийг биелүүлэхээ амласан бололтой. Үүний үр дүнд олон сая хүн зовлон зүдгүүрийг амсан, түүний амлалтад хууртсан өч төчнөөн хүмүүс үгүйрэл, хоосролыг амссан билээ. Гитлерын хувь тавилан яг ийм байдлаар өрнөсөн юм. Түүний шуламтай байгуулсан гэрээ Берлин хотын захад байрлах нэгэн шатаж буй байшингаас тохиолдлоор чирч гаргасан хуучин авдар дотроос олджээ. Тэрхүү бичиг баримт ихэд гэмтсэн ч түүнийг унших боломжтой байв.

    Одоогоос арван хэдэн жилийн өмнө Мексик улсын нийслэл Мехико хотын нэгэн хуучин сүм хийдийн нуранги дороос олдсон занданшуулсан шарил чөтгөрийнх байх гэж малтлагыг хийсэн археологчид үздэг. Тэрхүү шарил үнэхээр л чөтгөрийнх байх гэсэн таамаглалууд бий. Ямааны эвэртэй адилхан эвэр толгойд нь байх агаад дөрвөн мөч нь туурайтай тийм шарилыг 1997 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тэрхүү хуучин барилгыг нураах үеэр олжээ. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны тайлж чадахгүй байгаа нэгэн өвөрмөц олдвор билээ. Шулам үнэхээр л биетээр оршиж байсныг нотлох баримт нотолгоо энэ байх гэж олон эрдэмтэд үздэг юм. Сүмийн гонхон доорх чулуун авсан дотор хэвтэж байсан занданшуулсан шарил хэрхэн Гэгээн Антонийн католик сүм хийдэд очсоныг эрдэмтэд мэдэхгүй байгаа аж. Эрдэмтэд тэрхүү олдвор 600 орчим жилийн настай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шарил маш сайн хадгалагдаж үлдсэн учраас нүүр царайных нь олон зүйл тодорхой харагдана. Жишээ нь, урт бараг эмэгтэй хүнийх гэмээр сормуустай байна. Тэр шарилын гавлын ясанд судалгаа хийснээр эвэр болон том соёо насанд хүрсэн хойно нь ургасныг тогтоожээ. Судалгааны ажлыг явуулсан профессор Терранова “Тэр хүний биед огцом маш их өвдөлт дагуулсан өөрчлөлтүүд явагдсаныг бид олж мэдлээ. Эхлээд тэр хүн хэвийн амьдралтай байсан бол ойролцоогоор 25 насанд нь түүний биед шулам, чөтгөр шүглэжээ” хэмээн өгүүлэв.

    Өдгөө эрдэмтэд занданшуулсан шарилын хүзүүнээс зүүлттэй байсан зэс зүүлт дээрх бичвэрийг тайлж уншихаар ажиллаж байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар тэрхүү зүүлт ямар нэг зан үйлд шаардлагатай эд зүйл байсан гэх таамаглал дэвшигджээ. Түүний тусламжтайгаар шулам тэр хүнд юм уу юу ч мэдэхгүй хохирогч хүмүүнд шүглэдэг байв. Гэхдээ Мехико хотоос олдсон олдвор Чөтгөр хүмүүний төрхтэй болдог гэдгийг нотлосон анхны нотолгоо биш юм. 1995 оны эцсээр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уайт-Ривер орчмоос олдсон индианчуудын булшнаас эвэртэй шарил олдсон билээ. Индиан шулам тун азгүй нэгэн байв. Түүнийг сиу омгийн цэрэг эрс үхтэл нь яргалсан байлаа. Өмнөд Дакотагаас олдсон олдвор XVIII зууны эхэн үеийнх буюу 300 орчим жилийн настай байв. Гэгээн Зовлонт эрийн сүмд байрладаг Шулмын музейг ламтангууд болон аялагчид ховор үзэж сонирхдог билээ. Яагаад гэвэл түүний оршин буй байдал ихэд нууцлагддаг юм.

    Гэвч шулам дэлхий даяар хэрэн бэдрээд зогсохгүй Бурханы бодож төлөвлөсөн ертөнцийн төгсгөлийг өөрчлөх бодолтой байгаа аж. Ямар ч байсан нийтлэлийн эхэнд дурдагдсан пайзнууд дээр ингэж бичжээ. Христийн шашинтнуудын гол судар болох Библид шударга үнэн буюу Буян хэзээд Нүгэлийг ялан дийлнэ гэж өгүүлсэн байдаг бол шулмын муу ёрт зөгнөлд үүний эсрэг зүйлийг өгүүлдэг. Шулмын зөгнөлд дурдсанаар бол ихээхэн уй гашуу, зовлон зүдгүүр, аймшигт тахал, дайн дажин болон цуст аллагуудын эцэст Нүгэл Буяныг ялан дийлж, шулам дэлхий дээр тамыг бий болгон түүн дотроо мөнхөд захиран суух болно. Муу ёрын зөгнөл нь нийтдээ арав байдаг бөгөөд тэдгээрийн тав нь биеллээ олсон билээ.

    Тийм учраас Ватиканы сүм хийд тэдгээрийн талаар 1999 оныг дуустал үг дуугүй байсан юм. Аймшигт бусад таван зөгнөл 2000 оноос өмнө амьдрал дээр биелэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй аж. Хар өнгийн чулуужсан шавар дээр сийлэгдсэн тэдгээр муу ёрын зөгнөлүүд нь дор хаяж 10 мянган жилийн настай гэгддэг. Хамгийн орчин үеийн судалгааны төхөөрөмжүүдийг ашиглан хийсэн шинжилгээгээр тэрхүү сийлбэрийг одоогоос 9.5-11 мянган жилийн тэртээ үйлдсэн нь тодорхой болжээ. Хамгийн гол нь, тэдгээр муу ёрын зөгнөлүүдээс тав нь биелсэн тул тэдгээрийг зохиогч үнэхээр л ирээдүйг урьдчилан таамагласан нь тодорхой болно.

    Шулмын муу ёрын зөгнөлд дэлхий ертөнц загалмайтны аян дайны үед сүйрэлд орно гэдгийг өгүүлсэн байдаг. Мөн Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнууд болохыг дурджээ. Түүнчлэн засгийн эрхэнд муу ёрын хүчний үнэнч зарц болох нэгэн бүтэлгүй хүн буюу Адольф Гитлер гарахыг зөгнөсөн нь биеллээ олсон. Муу ёрын зөгнөлд мөн эрх чөлөөтэй болсон дэлхий ертөнц элдэв тахал, мансууруулах бодис, завхай явдал, ёс суртахууны уналт зэрэгт нэрвэгдэх талаар өгүүлсэн нь биеллээ олсон билээ. Шулмын муу ёрын зөгнөлд мөн дэлхийн бөмбөрцгийн гадаад байдалд айхтар өөрчлөлт орохыг өгүүлсэн байдаг. Тэдгээр нь хүчтэй газар хөдлөлтүүд, галт уулын дэлбэрэлтээр эхэлнэ гэж дурджээ. Тэгвэл ийм үзэгдэл ХХ зууны 80-аад оны сүүлээр эхэлсэн юм. Бусад муу ёрын таван зөгнөл хожим хойно биеллээ олох нь дамжиггүй биз ээ.

    Ямар ч байсан хамгийн багаар бодоход бичиг үсэг дэлгэрсэн олон мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн олон зуун удаа түгшиж байсан аж. Дор ийм сүйрэл ирэх магадлалтай байсан онуудыг жагсаав. Ертөнцийн төгсгөл дараахь онуудад болох ёстой байжээ. Үүнд, МЭ 900 он, 1000 он, 1666 он, 1900 он, 1910 он, 1992 он, 1993 он, 1994 он, 1996 он, 1998 он, 1999 он, 2000 он, 2002 он, 2003 он, 2017 он, 3797 он гэх зэргээр хөвөрч байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

  • Хамгийн аймшигтай хараал шингэсэн зүйлс

    Мэдээ хадгалах
    Хараал гэдэг хэзээд үйлийн үртэй зүйл билээ. Түүнийг яаж ч зогсоож болохгүй гэдэг. Учир нь хэн нэгэн хүний гай зовлон, сэмэрсэн сэтгэл шингэсэн тэдгээр эд зүйлс хүрсэн эзэддээ аймшигтай их гай барцдыг авчирч, улмаар амь насыг нь аван оддог байжээ. Ингээд түүхнээ цусаар бичигдэн үлдсэн тайлбарлахын аргагүй хараал шингэсэн эд зүйлсийг танилцуулъя.

    1. Мөсөн хүн
    1991 онд Альпийн нурууны орчмоос ойролцоогоор 5000 гаруй жилийн настай занданшсан хүний цогцсыг судлаачид олсон байна. Гэвч түүнийг олсон 7 судлаач бүгд харамсалтайгаар амь насаа алджээ. Тэдний нэг нь ч жамаараа бус бүгд цаг бусаар дараалан нас барсан гэдэг. Тэд авто машины ослоор, хаднаас унаж, нурангид дарагдан, цусны эмгэгээс гэх мэт бүгд өөр өөр шалтгаанаар нас барцгаасан байна. Яагаад тэдэнд ийм зүйл тохиолдсонд бүгд гайхшаа баран, үхлийн шалтгааныг нь тэрхүү жигтэй цогцосны хараал хэмээн тайлбарлажээ.

    2. Уйлж буй хүүгийн зураг
    Энэхүү зургийг 1980-аад оны үед алдаршаад байсан Испанийн зураач Бруно Амадио (Bruna Amadio) хэмээх зураач зуржээ. Таныг харахад энгийн нэгэн өхөөрдөм хүү ихэд гомдоллон уйлах тус зургийг зураач нэгэн хүүгийн бодит төрхөөр хуулбарлан зурсан гэдэг. Зурган дээрх хүү Мадридад эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан ч, тэдний гэр түймэрт автахад хачирхалтай тохиолоор хүү ганцаараа амьд үлджээ. Улмаар зураач залуу хүүг өрөвдөн өргөж авсан байна. Хүүг ирсний дараахан зураачийн гэрт түймэр гарч, түүний урлан үнс нурам болтлоо шатжээ.

    Үүнд бухимдсан зураач залуу хүүг буруутган зэмлэхэд, түүнд нь ихэд гомдон уйлсан аж. Ийнхүү зураач залуу хүүгийн уйлж буй төрхийг зуржээ. Тэр явдлаас хойш удалгүй хүү ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг дахиж хэн ч хараагүй юм. Хүмүүс түүнийг авто машины осолд орсон хэмээн жиг жуг ярилцаж байсан боловч энэ нь өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн юм. Хачирхалтай нь түүнээс хойш хүүгийн зургийг гэртээ өлгөсөн айл бүрт гал гарч, үнс нурам болтлоо шатдаг байхад зөвхөн хүүгийн зураг л шаталгүй хэвээр үлддэг байна.

    3. Итгэлийн алмаз
    Энэхүү алмаз нь дэлхий даяар хараалтай гэдгээрээ алдартай юм. Учир нь тус чулуу нь 1600-аад оны үед сүмийн шүтээн дээр гэрэлтэж байсан бөгөөд 17-р зуунд түүнийг хэсэг хүмүүс хулгайлжээ. Улмаар сүмийн тахилчид тэрхүү чулууг хараасан хэмээн хүмүүс боддог байна. Тус алмааз нь очсон эзэн бүртээ аймшигтай их гай барцдыг дуудаж, амь насыг нь аван оддог байжээ. Энэ мэтээр маш олон хүний гар дамжсан энэхүү эрдэнийг хүнд өмчлүүлэхгүйн тулд маш өндрөөр үнэлсан гэдэг. Одоогийн байдлаар тус алмаз АНУ-д хадгалагдаж байгаа юм.

    4. “Кох и Нор” алмааз
    Энэхүү алмааз нь итгэлийн алмаазтай төстэй боловч, зөвхөн эрчүүдэд аюул занал учруулдаг байна. Эсрэгээрээ бүсгүйчүүдийг амжилт, хөрөнгө чинээнд хүргэдэг энэ алмазны учрыг хүмүүс өдгөө ч гайхсаар байгаа юм. Магадгүй энэхүү алмазын анхны эзэн, хэн нэгэнд хорсохдоо ийнхүү түүнд хараал шингээсэн ч юм бил үү?

    5. Супермений хараал
    Та гайхаж байж магадгүй. Таны үзэх дуртай “Super man” киног анхлан зохиогчид өөрсдийн баатрыг хараасан хэмээн хүмүүс ярилцдаг. Учир нь түүний дүрийг бүтээсэн жүжигчид ямар нэгэн байдлаар бэртэх, амиа хорлох, саажилттай болох гэх мэт хэлэхийн аргагүй аймшигтай зүйлүүдтэй учирдаг ажээ. Супермэны анхны дүрийг бүтээсэн Жерри Сигел, Жо Шустер нар ажлын хөлсөндөө ямар ч мөнгө авалгүй, “Dc Comics” компанид залилуулсан уурандаа энэ дүрийг хараасан гэж ярьцгаадаг.

    6. Бамбиногийн хараал
    Бамбино (Bambino)-ийн хараал нь дэлхийд хамгийн алдартай спортын хараал юм. “The Boston Red Sox” хэмээх мэргэжлийн бейсбол багийн тамирчин Babe Ruth “New York Yankees” багт орсноос хойш ийнхүү азгүйдэлд унасан ажээ. Түүнээс хойш “Yankees” багийнхан дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд ялалт байгуулж, харин “Red Sox” ялагдсаар байжээ. Гэвч 2004 онд сар хиртэх үеэр Red Sox-ийнхонд ялалт эргэн иржээ. Тэд үүнээс хойш тэмцээн бүртээ ялалт байгуулж, “Yankees”-ийг бут ниргэсэн юм.

    7. “Клуб 27” хараал
    “Клуб 27”-ийн хараал гэдэг нь алдар нэртэй бүлэг хөгжимчдөд хамаарах хараал юм. Тэдний алдрын оргил үедээ буюу 27 насандаа харамсалтайгаар таалал төгсөөд байсанд хүмүүс ихэд гайхаж байсан юм. 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн оддыг дурдвал алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain) 1994 онд амиа хорлосон. Хөгжимчин Жими Хендрикс (Jimi Hendrix) 1970 онд бөөлжсөндөө хахаж үхсэн байдаг. Дуучин Жим Моррисон (Jim Morrison) 1971 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гээд тэдний үхлийн хэн ч тайлбарлаж чаддаггүй. Тэд бүгд 25 насандаа нэрд гарч, 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн юм.

    8. Хараалтай утасны дугаар
    0888-888-888 хэмээх утасны дугаар нь яг л аймшгийн кинон дээр гардгийн адилаар хараал шингэсэн ажээ. Учир нь 2000 оноос өмнө энэхүү дугаарыг ашиглаж байсан хүмүүс бүгд нас барцгаасан юм. Тэдгээр хүмүүс ихэвчлэн хорт хавдар, хар тамхи, бусдад хорлогдсон гэх шалтгаануудаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэхүү дугаар нь Болгар улсын харьяалалд байдаг бөгөөд түүнээс хойш дугаарыг устгалд оруулсан гэнэ. Үүний цаана ямар нэгэн аймшигтай зүйл нуугдаж байгаа ч юм бил үү?

    9. Ирландын хараалтай цайз
    Ирландын Бларнигийн цайзын чулуунаас хэсгийг авч хулгайлсан хүмүүс хэзээд азгүй зүйлстэй учирч, түүнийгээ буцаан авчирахаас нааш тэрхүү хараал зогсдоггүй ажээ. Энэ нь тэрхүү цайзыг бусдын нөлөөнд автуулахгүй гэсэндээ юм. Харин эсрэгээрээ тэрхүү цайзын чулууг үнсэж, хүслээ шивнэх юм бол тухайн хүнд их аз ирж, хүсэл нь биелдэг байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.

    10. Текумсегийн хараал
    Энэхүү хараалыг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. 1840-1960 оныг хүртэлх 0-ээр төгссөн онуудад ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс учир битүүлгээр нас бараад байсанд энэхүү хараалыг “Ерөнхийлөгчдийн хараал”, “0 цифрээр төгссөн оны хараал” гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг. Тус хараалыг ерөнхийлөгч Уильям Харрисон (William Harrison)-оос эхэлсэн хэмээн үздэг. Учир нь тэрээр Америкийн уугуул иргэдийг залилж, тэдний газар нутгийг булааснаас “омгийн ахлагч” түүнийг харааж, Харрисоноос хойш 7 үеийн ерөнхийлөгчдийг түүнтэй ижил нас барна хэмээн хараасан байдаг ажээ.

    djmedia:249
  • Чоно амьдаар нь өвчсөний нүгэлийг өөртөө үүрчээ

    Гурын хүзүүгээр хийсэн эр хар сур чоныг байтугай нас гүйцсэн бүдүүн азаргыг хөдөлгөхгүй лут бөх эд л дээ. Чоны тарчлах, аяглахыг Даваажий анчин бахтайяа тавлан харж, тамхиа нэрэн таашаал авчээ. Тэгээд ангийн хурц хутгаа гарган чоноо амьдаар нь тулмалж өвчөөд арьсыг нь авч шар махтай нь үлдээгээд хүлээсийг тайлсан байна.

    Зовлонт чоно хэдэн өдөр амьдаараа элээ хэрээний хоол болоод долоо дахь хоног дээрээ үхжээ. Тэнэг анчин Даваажий энэ тухай нутгийнхаа хэдэн өвгөчүүлд хөөр баяр болгож ярьжээ. Тэдний яриаг сонсч байсан саахалтын айлын эзэгтэй Хорлоожий гуай сэжиглэн,
    – Долоон уулын цаагуур далд ормор минь. Манай гэрт ийм муухай юм битгий яриад бай! гээд шанагатай халуун хар цайгаар дал мөр рүү нь цацаад хөөгөөд гаргачихжээ. Халуун цайнд түлэгдсэн Даваажий гэртээ хариад баавгайн тос түрхсэн ч өөдтэй нэмэр болсонгүй. Их л удаж эдгэрсэн юм байх. Гэтэл хойтон нь яг чоно тамласны нэг жилийн ойн өдөр нь Даваажий анчны гэр нь шатаж, гэрийн эзэн 30 хувийн түлэгдэлтэй Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн түлэнхийн тасаг барааджээ. Бууны гох дардаг долоовор хуруугаа тайруулж, моринд дөрөөлдөг зүүн хөлөө өвдгөөр, овоо хараа онилдог баруун нүд нь сохорчээ. Лам хар, бөө удганаар явж арга чаргаа барж, амь насаа баахан гуйсанд,
    – Дээд тэнгэрээс язгууртны амьтныг тамласан байна гэж Далай ээж удган айлджээ. Ерөөсөө тавьтаргүй Даваажий,
    – Энэ муу зөнөсөн удган худлаа ярив гээд хүүгийнхээ машины хаалгыг пинхийтэл хаагаад Дархадын Цагаан бөө гэдэг Дүүрэнжаргал гэгч дээр иржээ.

    Цагаан бөө толио баахан харснаа,
    – Би мэдэхгүй юм байна гээд өөр юм хэлсэнгүйд,
    – Чи муу өргөл барьцандаа цадаад үнэрхэж байна гэсэнд,
    – Хэд хоногийн дараа чоны үхлээр үхэж элээ хэрээний хоол болох юм байна гэв.
    – Миний хийсэн муу үйлийг хүнээс сонсчихоод донгосч байгаа юм. Улаанбаатар хот орж эмчлүүлэнгүүт Гандангийн Чойжоо унзадаар аргалуулна гэсээр нийслэлд иржээ. Урдын танил унзад түүнийг баахан ёоз муутай харснаа,
    – Даваажий минь. Чи их муухай юм хийжээ. Хурдан нутаг буц. Улаанбаатарт чинь хүнийг нутаглуулахдаа чандарладаг болсон. Энд галд хуйхлагдсанд орвол нутагтаа очиж элээ, хэрээ хоолловол хойт насандаа сайн төрлийг олно хэмээжээ. Сарын дараа Даваажий анчин нутгийнхаа наран ээвэр энгэрт ясаа амраажээ. Нүгэл нүдээрээ гэдэг л энэ байх гэж хөвсгөлчүүд ханцуй дотроо залбиран шивнэлдсээр байгаа ажээ.

  • Чүлтэмсүрэн арслан чөтгөртэй барилдсан нь

    Чамаар сурвалжлуулмаар байна. Чи явж чадах уу?” гэлээ. Би ч уухайн тас зөвшөөрөв. Ажлаасаа чөлөө аваад л гүйцэх нь тэр. Аяндаа гарлаа. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар сувилагч нартайгаа бэлэн болжээ. Хоёр “Пургон”- той явж билээ. Саадгүй давхисаар санасан газраа очив. Хөвсгөлийн Цагаан- Үүр үнэхээр үзэсгэлэнт газар ажээ. Эх орныхоо бүх аймгаар явж үзсэний хэрэг юу билээ. Адилтгах газар ховор санагдсаныг нуух юун. Уйлган гэх алдартай үзэсгэлэнтэй голын уснаас уусан шиг явахад юу эс бодогдох билээ дээ. Уйлган гол алдаршсаны гол үзүүлэлт их энгийн ажгуу. Ганцхан голын хөвөөнөөс Монголын гурван аварга төрсөнд байгаа юм. Бараг дөрвөн аварга төрөх шахсаны “азгүй” нь энд өгүүлэгдэх “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан буюу. Анхны аварга нь Б.Цэвээнравдан. Удаахь нь Д.Дамдин. Гурав дахь нь Ч.Бээжин бөлгөө. Ө.Чүлтэмсүрэн арслан нэгэнтээ Д.Дамдин аваргатай үлджээ. Хүмүүс ч зөвлөж л дээ. За, Дамиа өгчихөөрэй. Манай сумаас бас нэг аварга төрөх боллоо гээд л гаргаж. Мань хүн ч “За, за” л гэсэн юм биз дээ. Гараад орхичихоод иржээ. Дамиа, яачихав аа гэсэнд “Худлаа барилдаж чадсангүй” гэжээ. Ийм л шударга байжээ, манай бөхчүүд. Хожим нь “хужаа” арслангаас энэ тухай асуувал “Залуу байсан тул хаяна л гэж бодсоноос ярьж барих тухай бодож явсангүй” гэж билээ. Мөн ч уужуухан дотор шүү. Одоо гол яриандаа оръё.

    Нэгэн өдөр Ёндонцоо дарга “Хоёулаа нэг айлд очно” гэв. Юун айл болохыг нь лавлавал “Чам шиг сурвалжлагч хүнд их хэрэгтэй хүн” гэснээс өөрийг хэлсэнгүй. Нөгөө айлд нь яваад очлоо. Ёстой нэг хайнагийн шар шиг ханхар шар ануухан хөгшин самгантайгаа угтав. “Ёо” эмч “За, хужаа арслан сайхан намаржиж байна уу?” гэнгүүт “Өө, тэгэлгүй дээ. Чүлтэмсүрэн арслан байна шүү дээ” гэх бодол зурсхийн танимхаарах сэтгэл төрсөн билээ. Идээ, будаа болж халуун яриа ч өрнөв. Би сонсоод л, тэд яриад л. Ярианы сэдэв бөх рүү шилжсэн нь мэдээж. Аарцаг уужуу, алцганаж явдаг болохоор нь “хужаа” хэмээн хочилсныг ярианаас нь ойлгоод авлаа.

    Арслан хоёр сонин түүх өгүүлсний эхнийхийг сонирхуулья.
    Арслан болохын өмнөх жилийн намар гээд ярьсан санагдана. Хэсэг нөхөд нийлээд анд явжээ. Далимд нь Даян дээрхийн агуй орохыг ч бодсон гэнэ лээ. Сумын зурагчин нэг нөхөр азаар хамт явж л дээ. Зорьсон газраа хүрч явтал хоёр том баавгай хос бамбарууштайгаа байж. Олондоо “анчин” хэмээн алдаршсан Сэрээнэн гэдэг хүн буудах болжээ. Эр баавгайг нь намнаад аймгийн музейд өгье. Овоо том эд бололтой. Сайхан үзмэр болно биз хэмээн ярилцацгаажээ. Сэрээнэн анчин карабинаа бариад дөхжээ. Ажиг авсан баавгайнууд сэрэмжлэн, бамбаруушаа харамлах маягтай хажуудаа аваад хоёр хөл дээрээ босоцгоон холын бараа харах нь сүртэй гэнэ. Төдөлгүй хүний бараа харсан эм баавгай бамбаруушаа дагуулан дөлжээ. Харин эр нь тэндээ хоцрон тэднийг хамгаалахаар шийдэв бололтой сэжигтэй тийш ойртон иржээ. Хүмүүс ч сандарсан байна. Буудах цаг болсон доо. Хэт ойртвол аюултай. Буу нь гацчихаагүй байгаа? Яадаг билээ гэх хооронд буу тасхийгээд тайга шуугиад явчихаж. Баавгай амьтай болгоны шээс савирмаар муухай орилоод дороо эргэлдээд унаад өгчээ. Буугаа зэхсээр очиход зүрхэндээ буудуулсан хөвчийн эзэн аль хэдийнэ нугдайгаад өгсөн байжээ. Ингээд бөөн яриа болжээ. Өвчөөд, мөчлөөд авах гэхээр үзмэр биш болно. Дамжлаад уулнаас буулгах гэхээр даахгүй. Яадаг билээ гэцгээжээ. Чүүеэ арсланд гэнэт үүрээд явчихмаар санагдсанд “За, би буулгая. Бусдыг та нар аргална биз” хэмээжээ. Бусад нь гайхавч бас ч гэж бөх хүн үзээд алдаг гэсэн байдалтай “Тэг, тэг” гэжээ. Ингээд цусыг нь сайн цэвэрлээд мөрөндөө тампуу тавиад босоогоор нь үүрээд хоёр саварнаас нь атгаад зүтгэчихэж. Уулнаас дөрөв амраад буужээ. Баавгайн толгой толгой дээрээс нь дараад хойд хоёр хөл нь ялимгүй чирэгдээд явсан гэдэг.

    Тэгэхэд Чүүеэ арслан метр наян хоёр сантиметр өндөр, 110 кг жинтэй байсан гэхээр аварга баавгай байсан нь ойлгомжтой. Зурагчин үүрсэн чигээр зургийг нь авч нэг хувийг тэр үеийн “Хөдөлмөр” сонины “Цай уух зуур” бил үү дээ нэг буланд тавьсан гэдэг. Хоёр дахь зургийг нь тэр намрын “Өдрийн сонин”- ы нэгэн дугаарт тавьж билээ. Баавгайг сумын төвд морь тэргээр авчраад хэмжихэд 185 см өндөр, 300 гаруй кг жинтэй аварга амьтан байжээ. Түүгээр чихмэл хийгээд Мөрөнгийн музейг үзмэржүүлж байснаа ийнхүү өгүүлсэн бөлгөө. Арслангийн бяр жинхэнэ орж байсан цаг бололтой. Ирэх жилийн наадмаар үзүүрлэсэн гэдэг нь тийм түүхтэй юм билээ. Бөхийн тухай маш сонирхолтой олон зүйл ярьсан ч тэр бүхнийг өгүүлээд яах билээ. Одоо хамгийн сонирхолтой түүх болох чөтгөртэй хүч үзсэнийг нь сонирхуулья. Баавгай намнасныхаа дараахан анхны цаснаар хоёр нөхрийн хамт гахайнд явжээ. Гахайн мөр олоод нэгэнт нар хэвийсэн тул амрахаар болжээ. Ингээд жодгор босгон хоолоо хийгээд бөх, морь ярьсан шиг суутал харуй бүрий болжээ. Унтацгаая гэж тохироод хоёр нөхөр нь галаа өрдөн гишүү бэлдээд хоцорсон байна. Мань хүн “морь харах”- аар явжээ. Нэг хартал Чүүеэ ямар нэг юмтай ноцолдож гарчээ. Нөгөө хоёр нь ч айгаад баавгайтай барилцаж авсан юм биш байгаа. Ядаж хашгирмаар юм. Очицгооё гээд буугаа барин дөхжээ. Тэгтэл юун баавгай байхав. Нүдэнд харагдах юм үгүй нэг юмтай л барилдаж, ноцолдоод байх юм гэнэ. Хий буудалтай биш. Чүүеэ, чи яагаад байгаа юм бэ хэмээн дуудсан ч дуугараагүй ажээ. Ингээд бүр учраа олохоо байгаад байтал арайхийж нэг юм түүнээсээ салаад хөдөлгөөнгүй хөшөөд амьсгаадаад зогсч орхиж. Жаахан тайвшрахаар нь асуувал “Ёстой бүү мэд. Бие засахаар явж байтал өмнөөс гэнэт том хар юм гарч ирээд золгоод авсан. Айсандаа болоод дуугарч чадсангүй. Хоолой гардаггүй. Ямар хүчтэй амьтан бэ, мэдэхгүй. Нүүрийг нь харж чадсангүй. Дархан суйлаагаа хоёр хийгээд чадсангүй. Тэр ч намайг дийлсэнгүй. Та хоёрыг ирэхээр явлаа. Эргээд л алга болчихлоо” гэж үнэнээ хэлжээ. Ингээд оромждоо ортол арслан дээлээ бараг нэвт хөлөрсөн байжээ. Хамаг бие нь чичрээд таг гэнэ. Ингээд нөхөдтэйгээ яриад нойргүй хонов. Хангай сануулга өгсөн байж магадгүй гээд ан хийлгүй буцсан байна. Маргааш нь бараг өдөржин бодол болсон амьтан хар, цагаан дуугүй яваад байж.

    Гэртээ ирээд аав, ээждээ хэлэн лам, хар болсон байна. Нутгийн нэгэн мэргэн лам үзээд ийн ярьжээ. Тэрхүү ламыг “Саажаа” хэмээн авгайлдаг болохоос бүтэн нэрийг нь мэддэггүй байжээ. Мань хүн ингэж ярьжээ. “Айх юмгүй. Хангайн савдаг чөтгөрийн дүрээр ирээд чамайг сориод явсан байна. Уг нь чи яаж ийж байгаад хаячихсан бол их сайн байж. Хаяагүй ч гэсэн унаагүй болохоор учиртай” гээд сан тавин, ариулаад гаргажээ. Наадамд явахынхаа өмнө нэг уулзаарай гэжээ. Наадмын өмнөхөн уулзвал “Чи их сайн барилдана. Том цол авна Савдагтай тэнцсэн хүнтэй хэн тэнцэх билээ” гэжээ. Ингээд наадамд очиж барилдан найм давж нутгийн аварга Д.Дамдинтай үлдэн үзүүрлэсэн түүх ийм юм гэнэ билээ. Савдагийг хаячихсан бол тэр жилийн наадамд түрүүлэх байсан бололтой. “Юм их л учиртай байдаг юм байна лээ. Над шиг савдгаар сориулсан бөх ер нь байдаг болов уу? Мэдэхгүй юм даа” гэж ярьсныг нь Ёндонцоо дарга бид хоёр чихээрээ сонссон түүх ийм бөлгөө.
    Эх сурвалж www.wikimon.mn
    Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

    a

  • Коронавирусийн хэлбэртэй мөндөр оржээ

    Мексикийн Нуэво-Леон мужид коронавирусний хэлбэртэй тун өвөрмөц мөндөр оржээ.
    Харсан хүмүүсийн хэлж байгаагаар бол тэнгэрээс унасан энэ мөндөр яг л шинэ төрлийн коронавирусийг санагдуулам гэнэ. Айсан нутгийн иргэд болсон явдлыг “Тахлын үеэр гэртээ бай гэж бурхнаас явуулсан санамж” хэмээн үзэж байгаа аж.
    Яг ийм явдал ертөнцийн нөгөө өнцөгт ч болжээ. Нэгэн Твиттер хэрэглэгч Хятадын Циндао хотод тавдугаар сарын 18-нд “коронавирусэн мөндөр” орсон зураг дэлгэсэн юм.
    Цаг уурч, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөх Жозе Мигель Винас олон нийтийн сүлжээнд цацагдсан эдгээр зургийг судлаад, гайхах зүйл үгүй гэж мэдэгджээ. Учир нь хүчтэй шуурганы үеэр янз бүрийн хэмжээтэй мөндрүүд бие биетэйгээ мөргөлдөж, хайлснаа хамгийн өвөрмөц хэлбэрт орж наалддаг гэнэ.

  • Түүхэнд алдартай сүнстэй ярилцагч эмэгтэй1

    1941 онд Дунканыг даян дэлхийд алдаршуулсан үйл явдал болов. Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл “Бархэм” гэдэг хөлөг онгоцны нэр тодорчээ. Мөнөөх сүнс мальтын эрэг хавьд “Бархэм” гэдэг хуягласанхөлөг дээр байж байгаад германчуудындайралтад өртөн багаараа живж үхсэн гэж ярьжээ.
    Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа уг үйл явдлыг чанд нууцалсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбай мөрдсөний эцэст Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хэн нь ч энэ нууцыг мэдэхгүй байсныг тогтоож, үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вий хэмээн санаа тавьдаг болжээ.
    Түүнийг 1944 онд гэртээ үзмэрчилж байхад нь цагдаагийнхан дайран орлоо. Нууц албадын сонирхлыг нуухын тулд халхавч болгох хуулийн заалт эрсний эцэст Шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу шүүв. Англид энэ хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон байжээ.
    Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч, шүүх хурал дээр Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен буруутан болов. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой.
    Гэвч шүүгчид хорьдугаар зуунд амьдарч буйгаа санаж түүнд есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэгэхдээ ингэж хорих болсон үндэслэлээ “үхсэн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөлдүүлсний төлөө” гэж томъёолжээ.
    Шүүх хурлын явцыг хамгийн ан-хааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. Хоёрдугаар фронт нээгдэж, холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хеленийг шүүх хурал ямархуу байгааг сонирхон лавласаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсаны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг “аймшигтай шударга бус” загналаа хэмээн олны өмнө нээлттэй шүүмжилсэн гэдэг.Хелен Дункан хоригдож, ерөнхий сайд дараа жил нь сонгуульд ялагдлаа. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөөх хуулийг хүчингүй болгосон байна.
    Индиан бөөгийн удам
    Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж, зургаан жилийн дараа шударга бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.
    Тэрээр шоронд суугаа шотланд үзмэрчийг санах бүртээ өөрийнхөө Английн язгууртан гарлаас гадна индиан омгийн удганы зээнцэр гэдгээ эргэн дурсдаг байсан ч юм бил үү?
    Түүний ээж, Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни индиан цусныхаа нэгээхэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор шотланд үзмэрчийг шударга бусаар шийтгэсэн нь индиан дээдсийг нь шийтгэснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ.
    Үхлээс дайжих чадвар
    Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй, шидлэг нууцлаг, бүр бөөгийн ч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зөн мэдрэмж нь түүнд өндөр эмгээс ньнь уламжилсан ч байж магадгүй.Тэрээр бага залуудаа дайнд оролцож яваад олзлогдсон ч оргож амжжээ.
    Тэгэхдээ гоц мэдрэхүйтнүүд юм үзэхдээ хэрэглэдэг самбар мэт зүйлийг ашиглан зүүгээр нь хаашаа явахаа тодорхойлсоор өтгөн ойгоос мултарч байжээ.
    1918 оны наймдугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисч очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек, мөн хоёр офицерийн хамт тулааны талбар руу явж байснаа гэнэтхэн царай нь хачин болоод “Машинаа зогсоо” гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төгөл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэднийг моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөгөөрөө л дэлбэлж орхижээ.
    1922 он. Лондон. Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчдын байр-ны ойролцоо маршал Генри Вилсон алагджээ. Сарын дараа англи-ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Майкл Коллинз алуулав. Сайд Уинстон Черчилль ч хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй, дагалдан явдаг тэрэгнээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин нь дэлбэрсэн байна.
    1941 оны гуравдугаар сар. Германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хоргодох байранд орохыг хүсдэггүй, ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны гуравдугаар сарын 17-ны өглөө “Бушуухан нүүцгээе” гэжээ. 17-18-эд хоёр өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ний шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтад бүрэн сүйрчээ.
    Мөргөл бясалгал
    Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж, хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. “Бид тэнгис далай дээр ч тулалдана. Бид агаарт улам илүү итгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжнаа, уул толгод дээр ч тулалдах болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн үгэнд нь хүмүүс бодолгүйгээр итгэдэг байлаа.
    Түүнийг өдөрт унтдагийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлагын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас барсан эцэг минь ирж Английг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн хоёрдугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах, үхэхээ хүртэл маш тодорхой угтан хэлж байжээ.
    Засгийн газрын нууц төлөөлөгчид
    Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний “гоц чадварыг нь нэг бус удаа ашигласан” тухай нотолгоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна.
    Гитлер ид шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй нь дүйцэх зурхайн тасаг байгуулж, нацистын “зөвлөгчид”-ийн аливаа мэргэ төлгөнд Гитлер хэрхэн хандахыг тодруулахаар түрүүлж ажилладаг байжээ.Энэхүү нууц тасгийн ажилтан нь Дункан байсан гэж судлаачид үзэж байна. Сэтгэлзүйн тагнуул хийх, зайнаас нөлөөлөх, бодол унших авьяас үнэндээ “шотландын шидтэн”-д хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог… Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүйн үүднээс гар хумхихаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодвол фашизмын эсрэг нууц дайнд “шулам”, “шидтэн”-ээс тусламж авсан гэдгээ соёлт ертөнцөд хэлэхээс Английн засгийн газар нэрэлхсэн биз.
    Гэхдээ Черчилль түүнд далдуур нөмөр нөөлөг болж байсан бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуутаа дахин тийм үйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаа ч үгүй билээ.
    Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүрд орхилоо. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс таван долоо хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн цогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноос болж түүний бие хаа сайгүй түлэгдсэн байсан нь үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн оршуулсан байна.
    Үхлийн дараах үг
    Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэг Хелен Дунканыг албан ёсоор цагаатгаж өгөхийг Засгийн газраасаа хүссээр байна. Хэрвээ ноён Уинстон Черчилль амьд байсан бол энэ шаардлагыг үг дуугүй дэмжих байсан даа. Харамсалтай нь тэрээр “шотландын үзмэрч”-ийн эмгэнэлт үхлээс хойш есөн жил амьдраад 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгээгүйсэн бол цорын ганц гэм буруу нь сүнстэй харьцаж, яриулж чаддаг байсан хөөрхий эмэгтэйн эмгэнэлт хувь тавиланг цайруулахын төлөө бас нэг гал цогтой үг хэлэх ч байсан юм бил үү?

  • Эрдэмтэд Монголчуудын хөх толботой төрдөг нууц шалтгааныг Шинжлэх ухаанаар олжээ

    Хөх толбыг 3 ангилах ба жирийн хөх толбо нь голдуу өгзөг, нуруун дээр байдаг. Энэ нь ойролцоогоор 10 жилийн дотор арилдаг. Харин гүн хөх толбо нь гар орчим байж, залуу нас хүртэл арилахгүй байж болно. Бага зэргийн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг байна. Үнэндээ энэхүү хөх толбо нь арилан алга болж байгаа бус бидний цусанд шингэж, бие махбодиор тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна.
    Барууны орнуудад хүүхэд төрөхөд “Mongolian Blue Spot” буюу хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг гэнэ.Учир нь энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш гэдгийг баталж байгаа юм. Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудыг хүч хэрэглэсний үр дагавар гэж андуурч хуулийн байгууллагуудад шалгуулж байснаас үүдэн ийм арга хэмжээ авдаг болжээ. Тиймээс шинээр төрсөн хүүхэд хөх толботой байвал Монгол удмынх байна гэж хэлэх явдал Ази төдийгүй зүүн Европын Унгар, Болгар зэрэг улсуудад элбэг юм.
    Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна. Бүр эртний Монголчуудын нуруу нь нилдээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг. Тэгвэл йогын ухаанд энергийн хүрд болох 7 чакра нь хүний нурууны дагуу байрладаг бөгөөд олон уулзвар буюу аарцагт кундали оршдог. Кундали нь идэвхитэй буюу хүчтэй бол нуруун дагуу аураг дамжин өгсөж ертөнцийн хүч /дээд тэнгэр, энергийн эх/-тэй холбогддог тухай өгүүлсэн байдаг. Монголчуудын хөх толбо яг хондлой дээр байдаг байсан нь маш их сонирхол татаж байгаа юм. Магадгүй бид үнэхээр тэнгэрийн ард түмэн ч юм билүү. Сүүлийн үед дэлхийг шуугиулаад байгаа индиго хүүхдүүд хөх ауратай байдаг. Их зөнч нар тэнгэрээс Чингисийн хөх цэрэг бууж ирж даян дэлхийг амаржуулна хэмээн өгүүлсэн нь Монголын дахин хүчирхэгжилтийн үе ирэхийг зөгнөсөн байж мэдэх юм.

  • Хүний бие махбодийн талаарх сонирхолтой баримтууд

    Хүүхдийн биед том хүний биед байдгаас 60 яс илүү байдаг. Хүний биед байгаа төмрөөр 8 см-ийн урттай хадаас хийж болно. Хүний сормуусанд хүний нүдэнд үл үзэгдэх хувалзнууд амьдардаг. Хүний хөлс муухай үнэртэй биш. Хөлсний үнэр гэж ярьж байгаа зүйл бол хүний арьсан дээр амьдарч байгаа бактерийн үнэр. Европын сэтгэл зүйчдийн холбооны 8-р чуулга уулзалтын нэгэн илтгэлээр: “үсэрхэг эрчүүд илүү ухаантай” гэсэн зүйл яригджээ. Таны чих болон хамар одоо ч гэсэн ургасаар л байгаа. Хүний хэлний хээ, хурууны хээтэй адил дахин давтагдашгүй. Хүний биед амьдарч байгаа нийт бактерийн жин ойролцоогоор 2 кг орчим болно. Таны сонсож байгаа хөгжмийн хэмнэлээс шалтгаалж зүрхний цохилт тань өөрчлөгддөг. Таны бие махбодь дахь нийт цус болон хүчилтөрөгчийн 20%-ийг тархи ашигладаг. Хэдий хүний ясны 30% нь уснаас бүрдсэн байдаг ч маш бат бөх чанартай байдаг. Хүний зүрх өдөрт ачааны машинаар 30 км явсантай тэнцэх хэмжээний энерги гаргадаг. Хүний биеийн ДНК-ийн молекулийг нэг бүрчлэн жагсаавал Нарны системд хүрээд эргэж ирэх хэмжээний урттай жагсаалт гарна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Таны гэрт тогтсон тоосны ихэнхи хэсэг нь таны үхжиж унасан арьс юм. Таны хоол боловсруулах эрхтний нийт урт нь амнаас анус хүртэл 9 метр урт. Нэг алхам хийхэд хүний биеийн 200 булчин ажилладаг. Хэрвээ хүний биеийг химийн элемент болгон зарвал 160 орчим доллар болно. Хүний хамгийн өндөр халуурсан тохиолдол цельсийн 46,5 хэм байжээ. Хүний генийн тал хувь нь тархийг, харин үлдсэн хэсэг нь бусад бие эрхтнийг хариуцдаг байна. Хүний амтлах мэдрэмж 10 хоног тутамд шинэчлэгдэж байдаг. Хүний биеийн ходоодны хүчил хүний арьсны гадаргууд хүрвэл түлж орхино. Ходоодны хана зузаан байгаа нь аштай юу даа. Зарим нэг хүмүүсийн дотоод эрхтэн нь транс байрлалд байдаг – энгийн хүмүүсийг бодвол дотоод эрхтэн нь толины тусгалтай байдаг ажээ. Чигчий хуруугүй болно гэдэг атгалтын тал хүчтэй тэнцэх хүчээ алдана гэсэн үг. Ходоодгүй, дэлүүгүй, элэгний 80%-гүй, нэг бөөргүй, нэг уушгигүй гээд бараг хэвлийн дотоод эрхтэнгүйгээр хүн амьдарч чадна. Тархи биеийн өвчнийг дамжуулдаг, харин өөрөө өвчин мэдэрдэггүй. Тэгэхээр тархины мэс заслыг нойрсуулагчгүй хийж болно гэсэн үг (эсвэл хэсэгчилсэн мэдээ алдуулалттай).

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/121884/ © XopoM News

  • Клиник үхэл буюу тэнгэрт харсан үзэгдэл1

    ЭХИЙН ТЭВРЭЛТИЙГ ТЭНГЭРТ МЭДЭРСЭН ГЭНЭ YY?
    Массачусет мужийн католикийн лам, 71 настай Жон Майкл Онейл нэгдүгээр сарын 29-ний өдөр зүрхний шигдээсээр эмнэлэгт яаралтай хүргэгдэж, эмнэлэгт ирэнгүүтээ зүрх нь зогсчээ. Массачусет мужийн нэгдсэн эмнэлгийн эмч нар LUCAS 2 гэдэг аппарат хэрэглэж байж. Гэтэл хэсэг хугацааны дараа зүрхний хэм нь тогтворжиж, бие нь бүхэлдээ амь оржээ.
    48 минутын турш амьсгал хураасан түүнийг анагаах эмнэлэг аварчээ. Хачирхалтай нь тэрбээр тэнгэрт очиж, эмэгтэйлэг байдал нь илүү давамгайлсан Бурхантай уулзсан гэх цочирдуулам мэдээг илчилж, үзэгдэл харснаа нотлох боллоо. Жон Онейл лам клиник үхэлд орсон тухайгаа биш, эмч нарын ачаар дахин амьдрах болсон тухайгаа ч биш тэс өөр зүйлийг тасралтгүй тунхаглана гэж мэдүүлэв.
    “Бурханы төрх нь дийлдэшгүй бас тайвшруулам байсан. Дуу хоолой нь тайтгаруулж аргадаж байгаа юм шиг, төрх байдал нь ээждээ тэврүүлж байгаа мэт, тайтгармаар намуухан байсан. Бурхан бол Ариун Эцэгээс гадна Ариун Эх байгаа гэдэг энэ үнэн баримт надад огтхон ч саад тотгор болохгүй. Эх үнэхээр бүх юмны тайлал. Эхийг байгаа гэдэгт, цаашдаа ч байх болно гэдэгт би итгэсэн” гэж католикийн лам тунхаглаад байна.
    “Бурхан эмэгтэй гэдгээ дэлхийд надаар тунхаглуулах гэж л амийг маань буцааж өгсөн” гэж цаг шахам амьсгал хурааж амжсан 71 настай лам өгүүлж байхад, Массачусет мужийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар түүнийг “ус уух хувьтай хүн юмаа” гэлцэж байлаа.
    Стивен Банкарц: “Бид Бурханыг хүчирхэг, уурлаж хилэгнэсэн, тушаал зарлиг буулгагч, шүүх эрх мэдэлтэй гэж бодож ирсэн.
    Бурхан үнэхээр эрэгтэй биш гэдэгт ганц санал нэмэрлэхийг минь зөвшөөрнө үү. Хэн нэгэн интернетэд Бурхан эмэгтэй гэсэн нийтлэл тавихаар энэ нь тэр чигээрээ интернетийг шуугиулаад л, харин хэн нэгэн Бурхан эрэгтэй гэхээр хэн ч сүйд майд болохгүй байна гэхээр их инээдтэй байгаа биз” гэх зэргээр нийтлэлдээ бичжээ.
    Энэ мэдээ www.newseveryday.com, India today, Sunday Monitor, Daily monitor гэх мэт албан ёсны мэдээллийн сайтууд, CBS радио гээд олон сувгаар цацагдсан ажээ…
    СҮНСЛЭГ АМЬДРАЛ, СҮНСНИЙ ЭХ ҮНЭХЭЭР БАЙДАГ БОЛОВ УУ?
    Биеэсээ гарсан сүнс нь тэнгэрт эхийн хайрыг мэдэрсэн гээд, бас бурхан эмэгтэй гэж нотлох католик ламын үг хэр үнэний ортой бол? Ер нь клиник үхэлд орсон хүмүүсийн үзсэн үзэгдлүүд яагаад ихэнхдээ ижил төстэй байдаг юм бол?
    Дэлхийд хамгийн анх клиник үхлийн талаар Raymond Moody гэдэг хүн хөндөн ярьж байж. Энэ үеэс хойш үхээд босож ирсэн гэгдэх хүмүүсийн яриа, үзэгдэл гэх зэрэг иймэрхүү чиглэлийн судалгаа хийдэг “Олон улсын клиник үхлийн судалгааны төв” (IANDS – International Association for Near-Death Studies ) 1981 онд байгуулагдаж одоо болтол эрдэм шинжилгээний хурал зохиогдсоор байдаг юм байна.
    Хурлын үеэр клиник үхэлд орсон хүмүүс ярихдаа ихэнхдээ сүнс нь биеэсээ гарч хөөрөн, нэг хонгилоор явснаа их гэрэл өөрийг нь бүчин авсан тухай ярьдаг ажээ.
    Энэ удаа ч тэнгэрт эх бурхантай уулзсан гэж шуугиан тарьсан Майкль Онейл лам бас ялгуун дуу хоолойтой эхийн тэврэлтийг сануулам дийлдэшгүй их гэрэл өөрийг нь бүрхсэн тухай өгүүлсэн байлаа.
    Хүмүүс клиник үхлийг янз бүрээр хүлээн авдаг.

    Хүмүүс клиник үхлийг янз бүрээр хүлээн авдаг. Зүгээр л хүний тархи буюу оюун санаа хэвийн бус ажилласнаас үүдэх хий хоосон мэдрэмж гэж хэлэх хүмүүс ч бий.
    Шинжлэх ухаанд “сэтгэл бол тархинаас үүдэлтэй” гэж үздэг бол уламжлалт сэтгэлгээнд “сэтгэл бие хоёр тусдаа” гэж үздэг гэнэм. Сэтгэл тархи хоёрыг адилхан гэж бүх эрдэмтэд бас үздэггүй аж. Америкийн мэдрэлийн мэс засалч, “Диваажин орших баталгаа” /Proof of Heaven/ номын зохиогч, профессор Эбэн Александр клиник үхэлд орохоосоо өмнө тархи оюун санаа, сэтгэл хоёр нь тусдаа гэдэгтэй санал нийлдэггүй байжээ.
    Харин тэрбээр одоогоос 7 жилийн өмнө өөрөө клиник үхэлд орж үзэгдэл харжээ. Түүний тархи бактерид өртөж ухаангүй болоод, үрэвслээс ялгарсан идээ бээр тархийг нь шахаж, цусны урсгал нь муудан, улмаар амь насанд чухал үүрэг гүйцэтгэж байдаг тархины судлыг нь (brain sterm) хүртэл гэмтээж дахин амь орох магадлал 2 хувьтай байжээ. Профессор Александр хагас үхсэн төлөвт байхдаа тоо томшгүй олон эрвээхий нисэлдэх дүр зураг, ёслолын том хаалга сүндэрлэх ертөнц, түүний цаана байрлах бурханы оршихуйг олж харсан гэдэг.
    Гэтэл дахин амьдарсныхаа дараа тэрбээр өөрийнхөө эмчилгээний түүхээс тархины зургаа үзэхэд тархины үйл ажиллагаа бүрэн зогсож, мэдрэл ч ой санамж ч ажиллагаагүй байсныг яг байгаагаар нь уг зурагт харуулсан байжээ. Ийм ухаангүй байдал долоо хоног үргэлжилсэн байхад, яагаад тархи зогссон үед болсон үзэгдлийг санасан байж таарах вэ?
    Тийм л учраас профессор тархи сэтгэл хоёр нэг ёсондоо сүнс тархи хоёр тусдаа гэдгийг батлах болсон байна. Тархи судлаачдын үзэж байгаагаар зүрх зогсох үед хэдхэн секундийн дотор тархи руу урсах цусны урсгал зогсож, улмаар тархины үйл ажиллагаа зогсдог гэдэг.
    Тиймээс тархи зогссон үеийн мэдрэмж буюу клиник үхлийн үеийн үзэгдлүүд нь үхлийн дараах сүнсний амьдрал байдгийг гэрчилнэ үү гэлтэй. Сүнсний амьдрал байгаа гэвэл сүнсэнд маань ч бас аав ээж байх ёстой юм шигээ.
    Одоогийн бидний амьдралд ээж маань бидний амин биеийг төрүүлж, бид эцэг эхийнхээ амьдралыг замнахдаа ч аав ээж болон амьдардаг биш гэж үү?
    Хүмүүний хэдхэн жилийн амьдралаар бүх юм хэмжигддэгсэн бол энэ дэлхийн бузар булайд оногдох шүүлт хаах нь байхсан бол?
    Хүчирхийлэл, аллага хэрээс хэтэрч энэ нийгмийн хууль ч түүний өмнө хүчин мөхөстөж, аймшигт хэргүүдийн ард хохирогчийн шарил чимээгүйхэн занданшдаг гээд бодохоор зөв бурууг дэнслэх шүүх сэнтий хаа нэгтээ байх ёстой биш үү?
    Эхийн минь тэврэлтийг дахин сануулж, тайтгарал өгдөг эх бурхан тэнгэрт үнэхээр тосох болов уу, яадаг бол?

  • ҮХЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ.1

    Монголчуудын унаган шүтлэг бөө мөрг өлд ч энэ тухай бий. Хүний бие зуурдынх, харин сүнс нь мөнх. Бөө нар сүнс, онгодоор дамжуулан нөгөө ертөнцтэй харилцдаг гэсэн санаа. Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход “Сайн цагийн мянган бөө эргэж төрнө” гэсэн итгэл, бишрэл харин өнөө цагт зальтай хүмүүсийн бизнес болчихсон, бүр цэцэглэн хөгжиж байна… Сүнс нэг биеэс нөгөөд дамжин мөнх оршдог юм бол үхэл гэдэг нэг амьдралын төгсгөл, нөгөө амьдралын эхлэл байх нь.
    Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг болохоор л үхлийг аймшигтайгаар, бараанаар төсөөлдөг байх. Амьдралын утга учир, оршин тогтнохын мөн ча нарт нэвтэрсэн хүмүүс үхлээс айдаггүй нь үүнтэй холбоотой. Өдөр тутмын амьдрал, бие хийгээд сэт гэлийн алжаал, баяр гуниг… Энэ бүхэн төгсөж, бидний үл мэдэх өөр нэгэн зүйл эхэлж байгааг л “Үхэл” гэдэг үгээр илэрхийлчихэж. Хэрэв үхлийн дараа юу болдгийг бид мэд дэг байсансан бол энэ амьдралд тэгтлээ хор годохгүй ч байж мэдэх юм.
    Өмнө нь тохиолдоогүй үйл явдал, уулзаагүй хүн, мэдрээгүй амт, үнэр, чимээ яагаад ч юм нэг л танил санагддаг хачин мэдрэмж байдаг даа (франц чууд “deja vu” гэдэг). Энэ бүгд бидний урьд насанд л тохиож, учирч, мэдрэгдсэн ч байж болох. Магадгүй тэгээд л тийм дотно, танил санагддаг ч юм бил үү. Бодолдоо ээрүүлэн ийн суухдаа нэгэн зо хиол чийн үгийг саналаа. Үхэл гэдэг сонгогд соны шинж… Үхэл бол “үхэл” биш, үргэлжлэл. Амьдрал харин бид ний туулах ёстой шатны нэг гишгүүр.

    Х.ОДОНЧИМЭГ