Энэхүү гайхамшигт нуурыг хүссэн хүн бүр яг одоо харах боломжтой. Үүний тулд Google Maps-аа 34°15’07.8″S 58°49’47.4″W дээр тааруулаад хиймэл дагуулаас үзэх гэсэн дээр тавихад л болно.
Энэ арал нь Аргентинд Парана хэмээх намгархаг голын ай савд байрладаг. Эхэндээ Ричард болон мэргэжил нэгтнүүд нь энэ газарт зорьж очиж чадаагүй юм. Хэтэрхий намгархаг газар нутагт хүрнэ гэдэг хэцүү. Гэсэн ч хоёр дахь удаагаа нисдэг тэргээр очоод амжилттай газардаж, эрдэмтэд энэхүү өвөрмөц газрыг нүдээр үзжээ.
Арлыг Eye буюу Нүд гэж нэрлэсэн байна. 118 метр диаметртэй, усны гадаргуу дээр арай илүү хэмжээтэй. Нутгийн иргэд ийм арал байдгийг эртнээс мэддэг байсан ч тэнд эртний бурхад амьдардаг хэмээн ойртож зүрхэлдэггүй байв.
Ричард Петрони Google Maps-ын архивыг судалж үзээд энэ арлыг сервисийн үйлчилгээ анх гарсан 2003 онд л байсныг олж нээжээ. Хиймэл дагуулын зургаас харахад цаг хугацааны явцад арал тэнхлэгээ тойрон эргэлдэж, байрлалаа өөрчилдөг болох нь тогтоогдсон байна. Харин одоо Ричард энэ газарт гурав дахь аяллаа хийж, геологийн тусгай тоног төхөөрөмжөөр Нүд арлыг судлахаар төлөвлөж байна. Энэ багийнхан хандив цуглуулж, 5000 доллар төлсөн хүнд арлын тухай эхний мэдээллийг өгөх, 10 мянгыг төлсөн хнд хамтдаа аялж, өөрийн биеэр нууцлаг газрыг судлах эрх олгож байгаа юм.
Category: Далд ертөнц
-
Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна
-
Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн чөтгөр үү?
Тун санамсаргүй явдлаас үүдэлтэй юм аа. Хотын төвийн нэгэн уушийн газар арга буюу ширээ нэг таарсан залуутай энэ тэрийг ярьж байгаад өөрийн эрхгүй ороод явчихсан хэрэг ээ. Тавантолгойд жолоочоор ажилладаг тэрхүү залуу ээлжийн амралтаараа ирээд байгаа юм. Тэрбээр тун хачирхалтай зүйл олныг ярьсны нэг нь энд өгүүлэгдэх болно. Тавантолгойн эргэн тойронд болж буй этгээд явдал, эрээн барааныг энд эс өгүүлэн зөвхөн нэгэн тохиолдлыг өгүүлсү. Тавантолгойд ажилладаг том оврын машины жолооч нар эх орныхоо нүүрсийг урд хөрш рүү элэг эмтэртэл ачдагийг товчхон яриад гол сэдэвтээ ийн орлоо. Тавантолгойгоос нүүрс ачсан машинууд өмнөд хөршийг өдөр, шөнөгүй зорихдоо “Хэрээт” гэдэг хушуугаар үдшийн 11.00 цагийн алдад тойрч өнгөрдөг ажээ.
Гэхдээ энд буг чөтгөр гэхээсээ илүү нэг зүйл болдгийг бас өчих нь зүйтэй санагдана. Бид өмнө нь энэ талаар мэдээлсэн тул бяцхан тодруулга хийх нь зүйтэй байх. Хятад руу нүүрс ачин яваа жолооч нар нойроо сэргээхийн тулд тэр л хушууны тэнд зоригоо чангалдаг гэх. Зарим нь “100” татдаг бол үлдсэн нь өнөөх “ми-ми” гэх нунтаг цагаан бодисоо татаж аваад сэргээш хэрэглэсэн тамирчин мэт сэргээд ирдэг гэнэ. Бүр 48 цаг унтаагүй хүн тэр юмыг татчихаар 48 цаг унтсан мэт болдог ажээ. Тэгтэл сэргээж байхыг бодоход ёстой түр зуур галзууруулдаг бололтой юм. Архагууд нь эхлээд 100 грамм татчихаад өнөө бодисоор даруулж орхидог гэнэ билээ. Тэгээд л хэд сайн эвшээж, суниаж аваад л нүд нь улаанаар эргэлдсэн амьтад гарч өгдөг юм байх. Яг тэр сэргэлтийн өмнөх “гэрэлт мөч”-д/блестяшая промежутка/ тэрхүү хушууг тойрч таардаг ажээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн өөрчлөлттэй үе нь таардаг хэрэг л дээ. Тийм үед хүмүүс хий юм үзэж, сонсох нь уг нь хэвийн үзэгдэл юм. Эмнэлгийн хэлээр галлюцинаци/хий үзэх/ бөлгөө. Шархадны гэх эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтсэн хүн болгонд, архины цагаан солиотнуудад тиймэрхүү зүйл харагдаж, сонсогдох нь байдаг л нэг үзэгдэл юм. Яг тийм зүйл тохиодог байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л эл тодруулгыг хийв. Гэтэл жолооч нарын тэр дундаа эл идэр эрийн өгүүлснээр бол арай өөр процесс явагдаад байх шиг санагдсаныг өгүүлэх нь зүйтэй биз. Жолооч нар хушуу тойрох үед хятад, монгол нь үл мэдэгдэх нэг өндөр нөхөр гараа өргөдөг болжээ. Энэхүү хий үзэгдэл тэнд буй болсоор лавтай зургаан сарын нүүр үзэж байгаа юм байх.
Тэрүүгээр явсан жолооч болгонд шахуу харагддаг гэхээр сонин байгаа юм л даа. Солиорсонд нь харагддаг байсан бол зарим нь юу боллоо гэж үзэв гэж. Бүр нэг дүрсийг бүгд харсан гээд байгаад учир байгаа юм. Гараа өргөсөн өндөр хүн. Дэргэд нь очоод зогсохоор алга болчихдог ажээ. Жолооч болгон арай өөрөөр ярих нь мэдээж. Тийм болохоор Болдбаяр гэх эл эрийн ярьсныг ямар ч хачир, нэмэргүй хүргэе. Болдоо Тавантолгойд ажилд ороод эх орныхоо нүүрсийг гол харалтал/өөрийнх нь хэлснээр/ зөөх болсоор бүтэн гурван жилийн нүүр үзжээ. Нэг ёсондоо тэр хавьдаа архаг жолооч нарын нэг гэсэн үг. Жолооч нар нүүрс зөөхдөө бараг тасралтгүй явдаг болохоор заавал хоёул, гурвуулаа гарах гээд байх шаардлагагүй агаад аль болох олон эргэлт л хийж байвал авдаг хэд нь нэмэгдээд байдаг ажээ. Тиймээс мөнгөнд улайрсан нөхөд нойр, хоолгүй явахын тулд эсэн бусын юм хэрэглэдэг юм байна л даа. Эхний жилдээ ч эрийн сайн, насны залуугаар давчихдаг бол хоёр дахь жилээс нь “100” татахгүй аваас давдаггүй даваа болдог юм байх. Гурав дахь жилээс нь мэдээж “ми-ми” хэрэглэхгүй бол үүрэглээд барахгүй л дээ. Манайхан тэрхүү “ми-ми”-г нь хар тамхи, мансууруулах бодист тооцдоггүй бололтой. Шалгалт энэ тэр болдоггүй ажээ. Ингээд мань хүний ээлж хаврын тэр нэгэн өдөр тохиожээ. Болдоогийн хувьд “ми-ми”-д арай ороогүй. “100” граммыг бол харин татчихдаг, дунд зэргийнд багтах сэргээштэний нэг гэнэ. Тэр удаа яагаад ч юм нөгөө “ми-ми”-г анх удаа хүртжээ. Ингээд хэсэг залхуу хүрсэнээ төдөлгүй сэргээд иржээ. Ёстой нөгөө нойр хаачив болсон санагджээ.Тэгээд л тоос татуулан давхиад байхаар яг “Хэрээт”-ийг тойртол нэг өндөр хар сүүдрэн хүн гараа өргөжээ. Энэ талаар өмнө нь дуулсан болохоор нэг сайн харж аваад зогсолгүй өнгөрөөд явчихжээ. Эргэж ч хараагүй гэсэн шүү. Тэгээд нүүрсээ хүргэдэг газар нь хүргэчихээд буцахдаа мөн л үдшээр нөгөө газраараа дайрсан боловч өндөр хүн алга байжээ. Би ч ёстой хий үзэгдэл харжээ гэж бодоод өнгөрчээ. Хэд хоноод дахиад нэг эргэлт хийх далим гарсанд архи, “ми-ми” огт хэрэглэлгүй явахаар шийдсэн байна. Замын зүйлээ бэлдээд ачаагаа аваад давхисаар “Хэрээт”-ээ тойртол өнөө өндөр хүн яг байдаг газартаа зогсч байжээ. Архи уугаагүй, мансуураагүй тул хэрхэхийг нь ажихаар хажууд нь очоод хаазаа гишгэжээ. Машин ч зогтуссан байна. Мань хүн ч сүүтэгнээд алга болжээ. Тэрхүү явдлаас хойш тэрүүгээр өчнөөн явсан бөгөөд тааралдаж л байдаг, хажуугаар нь өнгөрч л байдаг шахуу юм болж орхисон гэх. Болдоо ганцхан юмыг л гайхан өгүүлсэн нь эрүүл явсан ч, манарч явсан ч таардагт байгаа юм. Бас нэг хачирхууштай нь хэн ч харсан өндөр хар нөхөр байгаад байдаг. Зарим жолоочид эр, заримд нь эм хүн харагдвал асуудал арай өөр болно. Мөн нэг хачирхалтай зүйл нь, зөвхөн Хятад руу явах замд тохиолдохоос наашаа яваа жолооч нарт үзэгддэггүй явдал бөлгөө. Үүнээс ургуулаад бодохул хятад хүний сүнс юм уу хий үзэгдэл байж болзошгүй мэт. Нутаг руугаа тэмүүлээд байна бус уу? Монголд үхсэн, эсхүл амиа хорлосон нэг хужаа юм уу өвөр монгол байж мэдэх. Тийм биш бол Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн буг уу гэдэг асуудал сөхөгдөх нь зүйн хэрэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/52761.shtml#sthash.gRvcd3rn.dpuf
Гоц чадвартнуудыг төр ашигласан нь
Хорин тавдугаар кадрын тухай энд яриагүй байна. Хүний харааны хүлээн авах чадварын дээд хязгаарыг тогтоож, нэг секундэд 24 биш, харин 25 кадр гүйлгэн сүүлчийнх дээрээ тархи угаах мэдээллээ байрлуулж далд ухамсарт нөлөөлдөг энэ аргыг хүний тархи угаах хямдхан арга гэж хэлж болно. Мөн үүнээс ч нарийн түвэгтэй нууц туршилтууд хийгдэж байсан нь өнөөдөр бага багаар ил болсоор байна.
ЗХУ анх бий болж, хөл дээрээ тогтож амжаагүй шахам байхдаа л Энэтхэг, Төвд, Монгол гэсэн дээд бясалгалд нэвтрэгсэд, эгэлгүй эрдэмт хүмүүс олонтой орнууд руу судалгааны баг нэрийн дор тагнуулчид илгээж, бясалгалын хүчээр олон нийтийн санаа сэтгэлд нөлөөлөх арга бий эсэхийг мэдэхийг зорьж, үүндээ гар татахгүй мөнгө хаяж байлаа. Энэ уламжлал цаашид улам бүр гүнзгийрч нарийсч ирснийг дараахь баримтууд нотолно. 1975 онд АНУ-ын Тагнуулын төв газар “Маш нууц” зэрэглэлийн нэгэн илтгэлдээ, тулхтай сайн эрдэмтэд ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар парапсихологийн туршлагуудыг цэрэг дайны зорилгоор ашиглаж болох бүхий л боломжийг судалж байж болзошгүйг анхааруулж, телекинез буюу оюун санааны хүчээр эд зүйлсийг хөдөлгөх, шийдвэр гаргах, бодол санаагаа дамжуулах үйл явцад нөлөөлөх, тархины эрчим хүчийг задлан шинжилж боловсруулах, цахилгаан соронзон долгионыг хүмүүсийн биеэ авч явах байдлыг өөрчлөгч хэрэгсэл болохынх нь хувьд судалж байна гэж нэр заан тоочжээ. Ингэхдээ Москва жил болгон 250 сая хүртэл доллар зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Гоц мэдрэхүйн салбарт оросууд америкчуудаас хол хөгжсөн гэсэн дүгнэлтэд Гч хүрэв.
Хоёр жилийн дараа буюу 1977 онд “Лос Анжелес Таймс” сонины Москва дахь сурвалжлагч Роберт Том зөвлөлтийн “Парапсихологийн судалгаа” явуулдаг хүрээлэнгүүдийн жагсаалт гаргасныхаа төлөө Орост саатуулагдаж байв. ЗХУ-д 29 лаборатори “гоц авъяас ашиглах аянд” хувь нэмрээ оруулдгийн ихэнх нь Москвад төвлөрсөн гэж ТТГ үзсэн юм. ЗХУ-аас зугтаж гарсан Август Штернийн ярьснаар Новосибирскийн автоматик, электрометрийн хүрээлэнд 1969 онд хүртэл 60 гаруй эрдэмтэн хүмүүсийг за йнаасхэрхэн ховсдож, тэдний гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг судалдаг байжээ. Энэ олон эрдэмтэн туршилтаа хаанахын ямар хүмүүс дээр явуулдаг байв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.
Оросууд 1958-1978 онд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг учир битүүлэг долгионы үелзэлд оруулж байсны чухам зорилго нь юу байсныг өнөөдөр хүртэл мэдээгүй байгаа. Тэд ЭСЯ-ны ажилтнуудын оюун санааг хянах гэж оролдсон уу? Эсвэл тэдний эрүүл мэндийг нь муутгах гэсэн үү гэдэгт өнөөдөр хариу хэлэх хүнгүй болжээ. Оросууд цэргийн зорилгоор хоёр сая үзмэрч тусгайлан бэлтгэсэн гэсэн мэдээлэл тэр үед ТТГ-ыг сандралд оруулж байв. В. И.Лениний хувийн хүсэлтээр АНУ-ын төрийн өндөр албан тушааптнуудад нөлөөлж, ЗХУ-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар АНУ-д очсон зураач Н.Рерих ховсдох чадвараа ашиглан Рузвельтийн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Генри Уоллесийг утсан хүүхэлдэй болгож чадсан гашуун туршлагыг мартаагүй америкчууд энэ мэдээг сонсоод сандрах нь зуй ёсны хэрэг байлаа.
1995 оны наймдугаар сард Германы “Штерн” сэтгүүлд АНУ-ын армиас гоц мэдрэхуйн салбарт явуулж буй судалгаа шинжилгээний ажлын талаар нийтэлсэн томоохон өгүүлэлд дайсны хөлөг онгоц дэлхийн хаана ч байсан байршлыг нь тогтоож чадна гэж амласан нэгэн үзмэрчид АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 1979-1980 онд сар бүр 400 доллар өгч байсан тухай өгүүлжээ. Ер нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин 80 орчим үзмэрчид янз бүрийн даалгавар өгч хамтарч ажилладаг гэсэн тоо тэр үед олны хүртээл болжээ.
Америкийн нэгэн үзмэрч Казахстаны Семипалатинскийн пуужингийн туршилтын талбай, хөөргөх төхөөрөмжийг илрүүлсэн бөгөөд дараа нь сансраас авсан зургаар үнэн болохыг нь нотолжээ. Мөн Африкт Зөвлөлтийн ТУ-95 маркийн бөмбөгдөгч онгоц сүйрэхэд ТТГ-ынхан ЗХУ-ын тагнуулын байгууллага КГБ /Улсын аюулгүй байдлын хороо буюу тэр үеийн Зөвлөлтийн нууц алба/-аас өрсөн гартаа оруулсан явдал нь үзмэрчдийн гавъяа. Тэгэхэд яаралтай дуудагдсан далдыг харагч онгоц унасан газрыг ганцхан бээрийн зөрүүтэй хэлж өгч америкийн цэргийнхний аминд оржээ. Энэ бүх мэдээллийг ТТГ1982 онд уг чиглэлийн судалгааны санхүүжилт зогсох аюул тулгарах үед АНУ-ын сенатчдын хаалттай хуралдаан дээр анх улстөрчдөд дэлгэсэн гэдэг.
Дээр дурдсан “Штерн” сэтгүүлийн өгүүлэлд “Тэдний нэг тагнуулч /ТТГ-ын гэсэн үг. Б.Г/ үүнээс өмнө Урал дахь зөвлөлтийн цэргийн огт мэдэгдээгүй байсан түшиц газрыг илрүүлжээ. Тэрээр газар доорхи төмөр зам, машины дохио, лаборатори. уг баазад маш олон эмэгтэй ажиллаж буй тухай мэдээлжээ. Уг нь Жеймс Бонд ч ийм азтай байдаггүй шүү дээ. Гэхдээ түүний мэргэжил нэгт америк эрийг бас мятаршгүй зоригтон гэж хэлж болохгүй. Энэ чухал мэдээллүүд Калифорни мужийн Барбэнкхотын орлогч дарга Патрик Прайс хэмээх ахимаг насны хүнээс ирж байжээ. “Дорно зүгт тусгай ажиллагаа” /Хуучин ЗХУ, түүний Холбоотнуудын эсрэг гэсэн үг/ явуулсан бүх хугацаанд тэрбээр Мэнло-Парк дахь Стенфордын шинжилгээний хүрээлэнгээс нэг ч удаа гараагүй байна” гэсэн мөрүүд бий. Энэ бол 1973 оны үйл явдал бөгөөд Прайсын гоц чадварынхаа ачаар илрүүлсэн мэдээллийг тэр дор нь шалгах боломжгүй учир дараа нь сансраас авсан зургаар баталгаажуулдаг байжээ. Чухамдаа Прайс л АНУ-ын батлан хамгаалах салбарын мяндагтнуудыг итгүүлж, үнэмшүүлж, ийм төрлийн судалгаа шинжилгээнд хөрөнгө хаяхад хүргэсэн ч гэдэг. Үүний дараа гоц чадвартнууд төрийн нэрийн өмнөөс өөрийн чадал боломжийн дээд хязгаарыг дуртайяа сорих болжээ. Энэ бүхнээс харахад дэлхий ертөнц гоц үзэгдэл, гойд чадвартны атганд байдаг гэж хэлэхэд хилсдэмгүй санагдана.
Бид төрсөн нутаг, төрөлх гэртээ амар тайван аж төрж байна хэмээн сэтгэл тэнэгэр суух зуураа сэтгэл зүйн олныг хамарсан ямар нэг туршилтад өртөж байж ч мэднэ. Тэврэлдэж унтдаг амраг хос дэрээ тэврэн өөр өөр ор бараадах нь тэднээс биш, хаа нэгтээ суугаа гоц чадвартнаас ч болсон байж болох шүү дээ. Ингэж бодохуйд ер бусын үзэгдлийн өмнө хүн гэгч ямар арчаагүй дорой болох нь тодорхой. Ийм гоц чадвартнуудын ёс суртахуун, хүн чанарын хэмжүүр ямар чанд хатуу байх ёстой нь ч тодорхой болном билээ.
© duuren.mn
Түлхүүр үг