Энэхүү хуралд СУИС-ийн БУС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн Тэргүүлэх профессор С.Дулам, СУИС-ийн БУС-ийн дэд профессор Ж.Эрдэнэхорлоо, Соёлын элч Ц.Гэрлээ нар Монголын бөө мөргөл, Монгол бүжиг дэх бөө мөргөлийн илэрхийлэл, Монгол орны соёл түүхийн тухай сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Хуралд Монгол, Франц, Герман, Испани, Швед, Канад, Энэтхэг, Бразил, Австрали, Сири, Грек, Ливан, Украин, Аргентин зэрэг орноос төлөөлөгчд оролцож олон сонирхолтой асуулт асууж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монголын бөө мөргөл, Монгол бүжиг цаашилбал Монгол Улсаа сурталчилсан ач холбогдолтой хурал болсныг зохион байгуулагчид тодотгов. Түүнчлэн монгол бүжгийн сэдвээр анхны олон улсад хийсэн хурал гэдгээрээ онцлог байв.
Category: Үйл явдлын тойм
-
“МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙН БҮЖИГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.
-
ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУЧУУД-2” АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн гэнэтийн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
“Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд сарын дунд болон сүүлийн арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн Залуучуудын байгууллагын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан, Чингэлтэй дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
“Тэнэгрлэг залуус-1,2” аянд МБНЭ-ийн Дээд цэцийн залуучуудын Зөвлөлийн гишүүд Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалмаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нар бусдаасаа илүү идэвхи санаачлагатай ажиллаж байна. Монгол бөөгийн байгууллагыг ирээдүйд авч явах залуучууд өсөн бойжиж, үйл ажиллагаанд идэвтэй оролцож, суралцаж байгаад МБНЭ-ийн хамт олон, Дээд цэцийн гишүүд баяртай байна.
Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
Б.Банзрагч -
ЭД ХӨРӨНГӨНД НЬ ХАЛДАЖ БУС, ЭРҮҮЛ УХААНАА УРАЛДУУЛЖ, МӨНХ ТЭНГЭРИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЯ.
Өөрсдийг нь хуралдаанд ирсэн олон түмэн дагаж, энэхүү хуралдаан “бужигнаан” болно гэж санааширсан тэдэнд МБНЭ-ийн хуралдаан төлөвлөснөөрөө үргэлжилсэнд МБНЭ-ээс гарагсадад том цохилт болсон бололтой.
Хуралдаан үргэлжилж байх тэр агшинд МБНЭ-ийн эгнээнээс гарагсад зүгээр байсангүй. Уур бухимдалаа гадаа байрлуулсан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн машинд гаргав.
Харин Замын цагдаад өгсөн мэдүүлгээр “Сүнс” Одгэрэл гэгч нь хорьдугаар зуунд автомашин гэгчийг огт мэддэгүй нэгэн байсан бөгөөд Зайран Олдохын “ниссан” жип машинд жолооны хүрдний ард сууж, санамсаргүй нэг кноп дарсан нь машин өөрөө асч, тэгээд урагш ухасхийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн машиныг сонгож мөргөж орхисон ажээ. Гоё мэдүүлэг, бас “үлгэр” байгаа биз. Гэгээн цагаан өдөр машин асаж очоод зогсоол дээр тавьсан автомашиныг мөргөчихсэн үйлдлийг олон хүн хараад өнгөрөв.
Дуудлагаар ирсэн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн “нөхөр” нь “Сүнс” Одгэрэлийн танил байж таарав. Шалгалт хийсэн болоод үйл явдлыг “таг” дарж орхисон байна. Тэгээд “Сүнс” Одгэрэлийн машинд уураа гаргасан хэрэг замхарав.
Автомашин даатгалын компани ирж үзээд баримтжуулж, даатгалаас хохиролыг барагдуулж, асуудлыг шийдэх гэсэн боловч бусдын машинаар энэ үйлдлийг хийсэн болохоор даатгалын байгууллагад хамаагүй болоод явчихав. Харин иргэн Ж-д албан ёсны байгууллагуудын үнэлгээгээр нэг сая найман зуун мянган төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ үйл явдал 2012 онд болсон юм. Түүнээс хойш 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд явуулж байсан мессежээс сонирхуулая.
Бас түүний хохиролыг барагдуулахаар өгсөн гарын үсэг бүхий баримтыг уншья.
Иргэн миний хувьд хэлсэндээ хүрээд хохиролыг барагдуулчихна гэж бодсоор өдий хүрсэн юм. Хүний хохиролыг барагдуулалгүй гурван жилийн нүүр үзэж байна. Тэгээд Энэхүү жижиг хэргийг Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газарт өгөхөөр заналхийлж намайг дарамталсан бичгийг унш даа.
Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар гэдэг хэн нэг зальтай этгээдийн “хүүхэд” айлгадаг хадны мангаа биш, ийм зүйлд цагаа зарцуулдаг газар ч биш билээ.
Хүнд тэвчээр гэж бий. Түүнд хязгаар бий. Тэгээд үнэнийг нь илчилж тавихгүй бол өмнө амьдарч ирсэн арга барилаар бусдыг дарамтлаад түүнийгээ болж байна гэж яваа “Сүнс” Одгэрэлийн үнэн нүүр ийм байна.
Монгол Улс
ын сүнс судлалын талаар их ажил хийж Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монголын ард түмний гавьяат, Монголын ард түмний баатар, Сүнс судлалын доктор, профессор, академич, Монгол төрийн зайран хэмээх нэр хүндтэй шагналуудтай “Сүнс” Одгэрэл таныг төрд 30 жил зүтгэсэн жирийн иргэнийг дарамталж бус уурандаа учруулсан хохиролоо зөв сэтгэлээр барагдуулахыг хүсч байна.
Түүний хоолонд уриад хүнийг дарамталсан ярилцлагын дуу хойлоо мартагдаагүй, байж л байна. Бүх зүйл баримттай. Энэ тухай эчнээ бичих болно. Эцэст нь хэлэхэд эд хөрөнгөнд нь халдаж бус, эрүүл ухаанаа уралдуулж, Мөнх тэнгэрийнхээ төлөө ажиллая.
Д.Жаргалсайхан -
ОРХОНЫ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ХАНДИВ ӨГЛӨӨ.
1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 1-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. Энэ л өдөр алдрай бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.
2021 оны 6 дугаар сарын 1-ны хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдээс орон нутагт олон сайхан ажил санаачлан хийж байна. Түүний нэг нь МБНЭ-ИЙН Орхон аймаг дахь бөөгийн хүрээлэнгийнхэн уламжлал ёсоороо тэнгэрлэг аяны хүрээнд Орхон аймгийн Нийгэм халамжийн төвтэй хамтран ажиллаж, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Өрх толгойлсон эмэгтэйчүүд болон 50 гэр бүлд, 70ш бэлэг бэлтгэж, сэтгэлийн хандив өргөлөө. Энэ арга хэмжээг Орхон аймгийн Хөдөлмөр халмж үйлчилгээний төвтэй хамтарч буй 9 дахь жилдээ хийж байгаа билээ.
Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, Монгол бөөгийн удган Солонго нар улаач нараа тэнгэрлэг аян арга хэмжээний хүрээнд уламжлалт ёсоороо зохион байгуулж, Орхон аймгийн Даваат, Шанд багийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн хүүхдүүдээ эх үрсийн баярыг тохиолдуулан бэлэг өгч,хандив гардууллаа.
Бидний энэ үйл ажилгаан хүүхдүүдэд нэг баяр баясгалан бэлэглэж байгаадаа баяртай байна. Орхон аймгийн бөө нарын санаачилсан сэтгэл шингэсэн сайхан үйл ажилгаа болж өнгөрлөө.
-
МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.
Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэний 2223 жил, Монголд бөөгийн анхны байгууллага байгуулагдсаны 20 жил, Монголын бөө нар нэгдсэний 3 жилийн ой тохиож буй 2015 он баярлууштай, өлзий дэмбэрэлтэй үйл явдлаар эхэлж байгаад бэлэгшээж байна.
Монгол үндэсний үзэл чөлөөтэй дэлгэрч, Монголоороо бахархагчид олонхи болов. Даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх түүхэн хариуцлага бидэнд тулж иржээ. Энэ хариуцлага бол дээд өвөг, өвөг дээдсээс уламжлан бидэнд үлдээсэн онгон сайхан байгалаа хамгаалах, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж хамгаалж ирсэн асар их баялгаа өмгөөлөх, зөв зохистой хэрэглэх, харийнханы олон зуун жил доромжлон гутаасан Мөнх тэнгэрийн үзлээ эргээд сэргээх явдал билээ.Монгол туургатны төв нутагт гал голомтоо сахин суугаа хөх толбот Монголчуудын тоо гурван саяд хүрч байгаа ч Дэлхийн Монгол туургатнууд олон арван саяар тоологдоно. Тэдний нутгаа гэх сэтгэл хэмжээ хязгааргүй билээ.
Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл
-
ЯМАР ИХ ХҮСЭЛ ТАЧААЛАЛ ВЭ.
Тэнд Монгол бөө шүтлэгээ авч яваа одоо 100 настай Монгол бөөгийн их удган Авид, 90 настай Монгол бөөгийн их зайран А.Бат, Оросвой, ид насандаа монгол бөөг авч яваа Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Баяраа (моко), Төмжий (Нэргүй), Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Болд (Улаан уулын), Сонинжаргал (Завханы), та нарын үеийн боловч, өөрийгөө товойлгох гэж орилж чаралж, оодроод байдаггүй залуу удган, зайран Б.Нанжаа, Ш.Нямдорж, Б.Нарангэрэл, А.Оюунсувд, Я.Мөнгөнсувд гээд хэдэн арваар тоологдох залуу улаач нар байж л байна.
Тэдний “сөнөөсөй” гэж хараагаад яахнав дээ. Адилхан улаач нар. Тэгээд та нарын хэлснээр болчихдог ч юм биш. Ийм юм бичсэнээрээ та нарын нэр хүнд л унана.
МБНЭ-ийг СӨНӨӨСӨЙ хэмээн мөрөөдөх ямар их хүсэл тачаал, шунал вэ. Даана ч улам бүр бэхжээд байх юм даа-МБНЭ. -
“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй.
Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан,
1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 1-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Өнгөрсөн 1952 оны түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.
Энэ л өдөр алдрай бяцхан үрсий минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.
Энэ өдрийг тохиолдуулан МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдээс эмэгтэйчүүд, удган нар, дэдний үр хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж байна. -
ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ.
МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудыг зөвлөлийн гишүүд энэ өдрийг хүнд хэлбэрэээр өвдсөн гишүүдээ эргэх өдөр болгон зохион байгууллаа. Албан ёсоор бол Залуучуудын зөвлөлөөс төлөөлөл сонгон гишүүдээ эргэхээр томилсон боловч санаачлагаараа олон залуус нэмж хүрч ирсэн байлаа. Бид нэг өдрийг өвчин эмгэгээ мартан хөгжилтэй дурсамжит үеээ ярилцан өнгөрөөлөө. Өвчин хэлж ирдэггүй “хийсч” ирдэг. Гэнэтийн явдал улаач хүнд олонтой тохиолдоно. Тэр үед биеэрээ эдлэх ч үе байна. Анд нөхдийн туслалцаа авах ч үе ч тохионо. Ийм үед хамт олонтой байхын хэрэг гардаг билээ.
-
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЭХ ТАЙЛГЫН ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөн, Бүх цэргийн Их хар сүлдийг Агуйт уулын оргилд тусгайлан зассан суудалд байрлуулснаар эхэлсэн юм.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.
Бүх цэргийн Их хар сүлдийн тайлга нь монгол цэргийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших туг сүлдний зохилдлоготой Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уул бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм. -
ӨМНӨГОВЬЧУУД ТАХИЛГАА ХИЙЛЭЭ.
Тухайн газар нутгаа шинжиж аль хайрхан эзэн, ямар өргөлтэй, хайрханы зөөлөн хатууг сонжоод чулуун овоог босгожээ. Ер нь Эрдэнэ цогт хайрхан, Зөөлөнгийн нуруу, Аргалтын нуруу, Хонгор хайрхан энэ хайрхадыг харуулан дунд нь тахилгын овоогоо босгоод л нууцаар тахилга хийдэг байсан.
Нутгийн ард олон цуглаад эртлэн тэнгэр лусаа аргалаад, орой нь од эрхэс үүдээ өргөлөө өгөөд айл бүгд галаа баясгадаг байсан. Гэхдээ тахилгад улаан өнгийн хувцас өмсөхгүй, мах, архи өргөдөггүй байсан. Харин жаахан гурилаар гамбир хийгээд цагаан идээтэй ирдэг байсан тэр л жаягаараа өргөлөө авах гэж нэхдэг дээ. Энэ жилийн хувьд лус сайхан баясч, манай аймгийн Далангийн голд хүн шувуу эртлэн ирлээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бөөгийн зөвлөлөөс нийт монголынхоо ард түмэн болон тив дэлхийн хүн зон олны төлөө энэ цөвүүн цагт хээр гарч тэнгэр лусыг аргадан тахилга тайллага хийлээ.
Өөрсдийн өвөг дээдэс, аав, ээжийнхээ нутаглаж явсан нутаг хангайнхаа өвөр дээрээс уламжлал ёсоо дээдлэн хүндэлж, түмэн олондоо даатгалаа хийлээ.
Олон түмнийг минь тэнгэр онгод минь манаж явах болтугай.
Та бүгд минь амар амгалан ,сайн сайхан байх болтугай.