Category: Үйл явдлын тойм

  • ЯЛАЛТЫН ПАРАД

    Ялалтын парад командлагч, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар, Сергей Шойгу удирдлаа. Сергей Шойгарын иргэншил нь Тува бөгөөд Монгол цустай гэгддэг. С.Шойгуг 60 насных нь ойгоор Тувагийн хүндэт тэмдгээр шагнасан байдаг.

  • МОНГОЛ ЭРДЭМТЭН БӨӨГИЙН ТУХАЙ НОМООРОО ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

    Б.Мандухай нь өнгөрсөн жилд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулиас Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, 25 мянган ам. долларын судалгааны тэтгэлэг хүртэж байсан юм. Хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг англи хэл дээрх номонд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог байна.

  • ЭЦЭСТ НЬ ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?

    Энэ тогтолцоо үнэхээр болж байгаа эсэхийг дүгнэе гэвэл өнгөрсөн 30 жилийн түүхээ өндийж босоод нэг гүйлгээд харахад л ойлгомжтой шүү дээ. Бүр гараанаасаа эхлээд бид сонголтоо ч үнэн зөв хийж байгаа нь баталгаагүй байна. Хар машинаар өгсөн сонгууль маань яаж уншигдаж хаагуур яваад хаана дүн нь гарч хэн хянадаг ч юм бүү мэд. Ард түмэнд бас нэг багцаа байдаг даа. Үнэхээр үнэн юм бол УИХ-д яагаад ядаж арав хорьхон эх оронч хүмүүс гардаггүй юм бэ? Яагаад хэн ч гарна гэж төсөөлөөгүй мэдлэг чадвар дутмаг хүмүүс ялаад гараад ирдэг юм бэ? Бид ийм сохор сонголттой болчихсон гэж би лав боддоггүй. Уул нь шилэн хоргонд саналаа хийлээ нүдэн дээр нь асгалаа тооллоо, нэг хүн улс даяар давхардалгүй нэг л удаа саналаа өгсөн эсэхийг нягталлаа гүйцээ юм шиг л санагдах юм. Яагаад заавал хүндрүүлээд, бөөн зардал, хэл ам болон болон хар машиныг хэрэглэх ёстой гэж. Сонголт үнэн зөв явагдвал цаашид маш их зүйл өөрчлөгдөнө. Ганцхан Ганбаатар ордонд салхи оруулж чадаж байхад ядаж арваад эх оронч байхад тогтолцоог ч өөрчилж болно гэж бодох юм. Мөн улсын амин судас болсон мөнгөний эрх мэдлээ (Монгол Банк) улс авахгүй бол алийн болгон зээл тусламж горьдож хорионд орлогогүй болсон иргэндээ ганц сая төгрөг ч өгч чадахгүй сууж байна гэж. Монгол Банкны үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах биздээ. Хариуцсан байгууллага нь байсаар байхад эзэнгүй айл шиг юмны үнэ байнга өсч, төгрөгийн ханш нь унасаар байдаг нь ямар учиртай юм бэ? Өнгөрснөө хэр хол харж чадна ирээдүйгээ төдий чинээ багцаадаж чаддаг гэдэг. Ой санамжаа арай урт хугацаатай болгон чагталж баймаар байна шүү.
    Б. Аззаяа

  • КОН АЯА: ТЭТГЭВЭРТ ГАРСНЫХАА ДАРАА МОНГОЛД ИРЭХЭД АМЬДРАЛЫН МИНЬ ХОЁР ДАХЬ ҮЕ ЭХЭЛСЭН

    – Юуны өмнө Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртсэнд баяр хүргэе.
    – Баярлалаа. Энэхүү шагналыг авах болсныг надад гурван сарын өмнө хэлж байсан ч ковидын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсаар саяхан хүртлээ. Элчин сайд Кобаяаши уг шагналыг гардуулах үеэрээ хэлэхдээ япончуудад Монголын тухай мэдээ мэдээллийг хүргэж, 25 жилийн турш зохиогдаж буй “Тал нутгийн марафон”-ы зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсээр ирсэн, “Янзага” хүүхдийн явуулын номын сангийн үйл ажиллагаа болон япон хэлний багшаар ажиллаж буй үйл хэргийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон хэмээсэн.
    Анх ирэнгүүтээ онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн.

    – Та хамгийн анх Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач? Тухайн үед Монгол ардчилсан улс болоод удаагүй байсан цаг.
    – Анх ирээд зочид буудалд буулгүй, малчин айлд байрласан. Тухайн үед зун цаг байсан ба онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн. Би зурагт ном дуртай, тэгээд хотын номын дэлгүүрээр зурагт ном хайж нэлээн явж билээ. Зочид буудалд байрлаж байхад 00-ын ус нь татагддаггүй эсвэл цахилгаан гэнэт тасарчихдаг, хоолонд нь ногоо байхгүй гээд багагүй бэрхшээлтэй зүйл байсан. Энд ирэхээсээ өмнө “Сүхийн цагаан морь” хэмээх зурагт ном дээрээс Монголын тэнгэрт татсан давхар солонгыг үзээд ирэх хүсэл маш их төрсөн.
    – Та давхар солонгыг харсан уу?
    – Харалгүй яах вэ. Хөдөө байшин барилга байхгүй учраас давхар солонго маш гоё харагддаг. Энэ 20 жилийн хугацаанд 4-5 удаа харсан. Тухайн үед одоогийнх шиг ухаалаг утас байхгүй учир давхар солонготой хамт авахуулсан зураг плёнк дээр л үлдсэн дээ.
    – Та ирэнгүүтээ Монголд айлд буусан гэж байна. Тухайн үед хэцүү санагдах зүйл байв уу?
    – Хоолны хувьд асуудалтай тулгарсан. Сав дүүрэн хонины мах урд тавиад том, том огтлоод өгнө. (инээв) Би хонины мах идэж, үнэрийг нь ч авч чаддаггүй юм. Бас Японд байхдаа л сүү ууж чаддаггүй байсан. Тиймээс ирээд удаагүй байхдаа “Яана аа, би энд удаан байж чадах юм болов уу” гэх бодол төрж байлаа. Мөн нийслэлд өвлийн цагт энд тэнд халтиргаа үүсчихдэг. Халтирч унаснаасаа болж бэртээд нутаг буцсан япончууд байдаг учраас халтирч унахаас маш их айдаг байсан. Гэсэн ч маш олон удаа халтирч унасаар байсан ч одоо бол мөстсөн зам дээр халтирахааргүй явж сурсан. (инээв)
    – Хоол гэснээс та ямар монгол хоолонд дуртай вэ?
    -Ихэнхдээ гэрийн хоолонд дуртай. Тэр дундаа бууз, хуушуурт дуртай. Гадуур хооллохоор тос ихтэй байдаг юм.
    – 20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Залуу ч бай ахмад ч бай, хүн амьдралынхаа бүхий л хугацаанд аливаа зүйлсийг ойлгож, таньдаг гэж би боддог. Та Монголд амьдарч байх хугацаандаа юуг илүүтэй ойлгож, таньж авсан бэ?
    – Тэтгэвэрт гарсныхаа дараа Монголд амьдрахаар ирэхэд амьдралын минь хоёр дахь үе эхэлсэн гэж хэлж болно. Энд мөнгөөр ч худалдаж авахааргүй үнэт зүйлс байдаг. Тэр бол байгалийн сайхан үзэсгэлэнт байдал. Мөн гэр бүлийн үнэ цэн, хүүхдээ хайрлаж буй нь сайхан. Монголчууд маш гэр бүлсэг ард түмэн. Нэг үгээр Монголд байхдаа хүний амьдралын өөр нэгэн үнэ цэнийг олж харсан. Нөгөөтээгүүр миний хувьд тэтгэвэрт гарсны дараа багшилж оюутнуудтай ажиллаж байгаа минь надад одоо хүртэл эрч хүчтэй, идэвхтэй амьдрах үндэс болсон гэж боддог.
    – Та Японд ажиллаж байхдаа ямар салбар хариуцсан сэтгүүлч байсан бэ? Монголын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл байдалд анзаарсан давуу болон сул тал юу байна вэ?
    – Би Японд байгаль орчны сэтгүүлч байсан. Монголд ирж ажиллахад анзаарсан нэг зүйл маань ТВ, сонин, радио гээд ямар ч төрлийн хэвлэлийн байгууллагад залуу үеийнхэн их байгаа нь ажиглагдсан. Гэхдээ энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын сул тал гэх гэсэнгүй, харин ч давуу тал байж болох юм.
    Харин Японд эсрэгээрээ, сургуулиа төгссөн залуу сэтгүүлч нийтлэл бичих эрх бараг байхгүй, 30-40 насандаа чухал ярилцлага, сурвалжилганд явж эхэлдэг. Мөн хэлтсийн дарга нар нь ихэнхдээ 50 наснаас дээш хүмүүс байдаг. Нэг үгээр Японд сэтгүүл зүйд гэлтгүй улс төрд ч туршлагыг чухалчилдаг. 2003 онд Монгорү Цүүшин сонин анх нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу 2004 онд тус сонинд ажилд орсон. Тухайн үед мөн л ажлын хамт олон маань залуучууд байв. Би оюутнууд болон хамт олноосоо үргэлж эрч хүч авдаг.
    МОНЦАМЭ үндэсний агентлаг байгууллага гэсэн тодотголтой байдаг учраас улс төрийн асуудал хөндөхгүй гэх хандлага байдгийг анх хараад гайхаж байлаа. Мэдээж үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага учир аливаад цензуртэй хандах нь зүй ёсных юм.
    – Энд ажиллаж байхдаа хугацаандаа сэтгэлд тань хамгийн их хүрсэн өөрийн тань сурвалжилга, нийтлэл юу вэ?
    – Сониндоо “Хонины нүд” хэмээх жижиг буланд нийтлэл бичдэг байсан. Улс төр, нийгэм, соёл урлагийн тухай өөрийн өнцгөөр бичдэг байсан нь надад маш урамтай, сайхан санагддаг байв. Тэр булангаар дамжуулаад энд амьдардаг япончуудыг Монголын талаар ойлголттой болгох, аливааг өөр өнцгөөр харах боломж олгож байсан хэмээн боддог.
    – “Тал нутгийн марафон”-ыг анх зохион байгуулж байсан дурсамжаасаа хуваалцвал?
    -“Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнийг Фүживара Тацүичи гэдэг Япон хүн анх эхлүүлсэн. Тэрээр Монголын өргөн их тал нутгийг хараад, марафон зохион байгуулах саналыг Монголын Олимпын хороонд тавьснаар Төв аймгийн Өндөр дов гэдэг газарт 1997 онд эхлүүлж байсан гэдэг. Тухайн үед сайн дурын гишүүд зохион байгуулдаг байсан.
    Би 2001 онд ирэхэд Фүживара гуайн бие тааруу байсан учир намайг марафоныг зохион байгуулаач хэмээн хүсэлт тавьсан юм. Олон идэвхтэй оюутан, сайн дурынхны ачаар өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсан. Япон Монголын найрамдалт харилцааг дэмжих хүрээнд Фүживара Тацүичигийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү ажлыг миний хувьд түүнийг нь тасалдуулахгүйг хичээж байна. Оюутнууд маань байхгүй байсан бол энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадахгүй. Тэднийхээ дэмжлэгээр л “Тал нутгийн марафон”-ыг зохион байгуулдаг даа.
    – Энэ жил уг нь марафоны тэгш ой тохиож байгаа юм байна шүү дээ.
    – Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас болоод Японоос тамирчид ирж чадаагүй. Энэ жилийн хувьд иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад, ковидын нөхцөл байдал харьцангуй гайгүй болчихвол есдүгээр сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хуьд 25 жилийн ой тохиож байгаа учир ойгоо тэмдэглэж, марафондоо гүйхийг хүсэж буй япон, монголын маш олон тамирчин, сайн дурынхан бий. Жил бүр дунджаар 3000 хүн оролцдог. Мөн “Тал нутгийн марафон” тэмцээний ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци ажилладаг ба тус байгууллагын 25 жилийн ой ч мөн тохиож байгаа учир энэ жил бид тэмцээнээ зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж, цар тахлыг үгүй болоосой хэмээн бүгд л хүсэж байна.
    – Та мэдээж Монголоор аялсан байх. Хамгийн сайхан санагдсан газар, нутаг аль нь байв?
    – Баян-Өлгий аймаг их сэтгэлд хүрсэн. Тэнд их сайхан өндөр уулс бий. Би спортоор хичээллэдэггүй ч ууланд авирах дуртай. Японд байхдаа ч мөн ууланд авирдаг байсан. Энд байхдаа мөн Гачууртад очихоороо ууланд заавал гардаг.
    – Таныг монгол гэрт амьдардаг гэж дуулсан.
    – Тийм ээ. Гачууртад гэр минь бий. Амралтын өдрүүдэд тэр гэртээ очдог.
    – Япончууд монголчуудад их элэгтэй байдаг. Үүний учрыг та юу гэж боддог вэ?
    – Монголчууд их уужуу тайван зантай хүмүүс. Жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгөөд байхгүй аливаад уужуу ухаанаар ханддаг мэт санагддаг. Нөгөөтээгүүр хийе гэсэн юмаа цагийг нь тулгаж хийсэн ч маш сайн гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, аливааг богино хугацаанд маш их хүч, ухаан гаргаж хийж чаддаг. Маш толгой сайтай хүмүүс учир хамтран ажиллахад ч сурах зүйл их, урамтай байдаг даа. (инээв)

    Монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог.
    Монголчууд япончуудаас ялгаатай нэг өөр зан нь би төвтэй байдал. Жишээ нь “Ээж хөдөөнөөс ирж байгаа, би амармаар байна” гэдэг. Эсвэл “Миний толгой өвдөөд байна, чөлөө авъя” гэнэ. Японд энэ нь эсрэгээрээ байдаг. Ямар ч тохиолдолд ажлыг нэгдүгээрт тавьдаг ба хичнээн ханиад хүрээд бие нь тааруу байсан ч ажлаа хийхийг эрмэлздэг. Гэхдээ монголчуудын тэр байдлыг би эхэндээ их гайхдаг байсан ч одоо их ойлгож хүлээн авдаг болсон. Хүн ажил, амьдрал, эрүүл мэнд гээд аливааг тэнцвэржүүлэх ёстой шүү дээ. Харин япончуудын ажлаа нэгдүгээрт тавьдаг занг монголын залуус хэрхэн хүлээж авах бол, та юу гэж бодож байна?
    – Япончуудыг хөдөлмөрч ард түмэн гэдгийг бид мэддэг. Тиймээс ажлаа нэгдүгээрт тавьдаг занг би хувьдаа гайхан хүлээж авахгүй.
    – Япончууд дайны дараа маш богино хугацаанд эдийн засгийн хувьд хүчирхэг улс болж чадсан ба ингэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн ард түмэн. Түүнээс хойш уламжилж ирсэн энэхүү чанар нь өдгөө зарим сөрөг үр дүнг дагуулдаг. Тиймээс толгой өвдөх төдийд амрах нь нэг талаараа зөв ч юм шиг санагддаг. Хэтэрхий их ажиллах нь ар гэртээ анхаарах аргагүй болгодог. Өглөө хүүхдээ унтаж байхад ажилдаа яваад, унтсан хойно нь гэртээ ирсээр нэг л өдөр хүүхэд нь “Энэ хүн хэн бэ” гэж асуух вий гэсэн хошин яриа ч бий. Харин монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог доо.
    “БИ ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БАЯЛАГ, СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ЗҮЙЛСИЙГ ҮЗЭЖ ХАРЖ, БИШРЭХ ДУРТАЙ”

    – Гэр бүл, ач зээ, үр хүүхдээ хааяа санадаг уу?
    Би гурван хүүхэд, зургаан ач зээтэй. Одоо цагт царай царайгаа хараад ярьчихдаг давуу талтай учир нэг их санаад байдаггүй. Жил бүрийн цагаан сар, зун нутаг буцаад ирдэг байсан ч өнгөрсөн жил ковидын улмаас очиж чадсангүй. 20 жилийн өмнө анх ирснийхээ дараа ч гэрээ санадаггүй байсан. Би ач зээ нартаа маш их хайртай эмээ. Бараг тэдэнтэйгээ уулзахаар л Япон явдаг даа.

    Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг.

    – Таны хүүхэд, ач зээ нар Монголд ирсэн үү?
    – Тэд хааяа зун ирдэг ба морь унаж, аялаад яг л над шиг Монголын сайхан үзэсгэлэнт нутгийг үзээд “Ямар гоё юм бэ” гэсээр л буцдаг.
    – Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?
    – Коронавирусаас болж сүүлийн хоёр жил явсангүй. Хамгийн сүүлд 2019 онд явсан. Тэнд очоод ач зээ нартайгаа л цагийг их өнгөрөөдөг юм.
    – Хүүхдүүд тань “Ээж ээ, хүрээд ирээч” гэдэг үү?
    – Дандаа тэгж хэлдэг. (инээв) “Хэзээ Японд бүр ирэх вэ” гэж байнга асуудаг. Хурдан ирээрэй л гээд байдаг юм.
    – Та хэзээ нутаг буцах төлөвлөгөөтэй байна вэ?
    – Бие маань чилээрхвэл бүр буцах байх даа. Одоо бол бие минь эрүүл саруул сайхан л байна.
    – 80 настай гэхэд та маш ануухан харагдаж байна.
    – Тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирээд оюутан, ажлын хамт олон гээд дандаа залуу үеийн хүмүүсээр хүрээлүүлж ажиллаж байсан болохоор нэг талаараа эрч хүчтэй, цог золбоотой байх, наснаасаа залуу харагдах шалтгаан болсон байж болох юм. Ер нь хүн тэтгэвэрт гарсныхаа дараа залуучуудтай харилцах, сайн дурын үйл ажиллагаанд оролцоход илүүдэхгүй. Түүнээс гадна дуурь, үзэсгэлэн үзэх, ном уншдаг дадал минь нөлөөлдөг байж магадгүй. Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав, боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг. Хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгох зүйлсийг үзэж харах, бишрэх дуртай.
    Мнгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог.

    – Та жил бүр “Кон байна уу” сэтгүүлийг гаргадаг гэсэн. Энэхүү сэтгүүлдээ Монголын талаар юу багтаахыг зорьдог вэ?
    – Япончууд Монголын талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Өдгөө Монголыг сумо бөхөөр эсвэл түүхийн талаас нь л мэддэг. 20 гаруй жилийн өмнө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр траншейний хүүхдүүд эсвэл нүүдэлчдийн амьдралыг л хүргэдэг байлаа. Тиймээс би Монголын бодит байдлыг япончуудад хүргэхийг хүсэж жилд нэг удаа хэвлэгддэг “Кон байна уу” сэтгүүлээ гаргадаг болсон. Үүндээ Монгол орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, жил бүрийн ахиц дэвшлийг тэдэнд хүргэхийг зорьдог.
    – Сэтгүүл дээрх мэдээллийг үзээд Монголын талаарх өөр ойлголттой болсон хүмүүс танд сэтгэгдлээ хуваалцдаг уу?
    – Сэтгүүлийг маань үзээд “Монгол орон ийм их хөгжөө юу” гэх хүмүүс байдаг. Мөн хамгийн анхны дугаар дээрээ нэрийг нь одоо яг сайн санахгүй байна, Монголын нэгэн алдартай моделийн талаар нийтэлсэн юм. Гэтэл япончууд түүнийг үзээд “Пөөх, Монголын загвар өмсөгчид ийм сайхан бүсгүйчүүд байдаг юм уу” хэмээхийг нэг бус удаа сонсож байсан. Монгол загвар өмсөгчид японыхоос илүү царайлаг, ганган дэгжин, загварлаг байдаг. Сэтгүүлийг маань уншдаг хүмүүс ч мөн үүнийг хэлдэг. Мөн сэтгүүлээс Монголын эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой мэдээллийг нь илүү сонирхдог юм. Япон жуулчид “Кон байна уу” сэтгүүлийг гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэглэхээр авч явах тохиолдол их бий.

    Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагдаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.

    – Миний эргэн тойрны хоёр ч монгол хүн япон гэргийтэй. Япон бүсгүйчүүдийн зарим нь монгол эртэй гэр бүл болох сонирхолтой байдаг гэж дуулсан.
    – Монголд анх ирэхэд хэрэв би залуухан байсан бол монгол малчин залуутай суух байсан байх гэж бодогдсон. (инээв) Монгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог. Морь унаад давхиж буй дээлтэй монгол эрийг харсан япон эмэгтэйн сэтгэл татагдана гэдэгт эргэлздэггүй. Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг. Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагддаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.
    – Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
    – Баярлалаа. Би Монголд амьдарч байна гэхээсээ илүүтэй, Монгол намайг амьдрах боломжоор хангаж байна гэж бодон талархдаг. Эргэн тойрны маш олон хүмүүсийн тусламжаар энд сайхан амьдарч байна. Өнөөг хүртэл тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа.

    djmedia:394
  • ИЙМ НЭГЭН МЭДЭЭ БАЙНА.

    Дөрөвдүгээр сарын 22 нь НҮБ-ын Дэлхийн өдөр бөгөөд ёслол цар тахлын улмаас онлайнаар Zoom-ээр явагдах юм.
    Ёслолд ОХУ-ын Буриад, Сибирь, Урал, Москва, Хятад, Монгол, Герман, Австрийн бөө нар оролцоно. Мөн Африкийн бөө мөргөлийн тэргүүн Мессана Амадегнато нийт 40 орчим холбоогоо төлөөлөн оролцох болжээ.
    М.Сугар-Эрдэнэ. Zindaa.mn

  • АЗИЙН ЭРЧҮҮДИЙН 8 ХУВЬ НЬ ЧИНГИС ХААНЫ УДМЫНХ ГЭДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

    Тэдгээр шугамыг хөөж, гарал үүсэл нутгийн бүсийг нь тогтоосноор Чингис хаанаас гадна генетикийн өөр 10 эх үүсвэр /эцэг/ гарч ирсэн  байна. Заримынх нь нэр түүхэнд үлдэж хоцорсныг манжийн ван Гиочанги гэжээ. Нурхучийн /1559-1629/ ач хүү,  1582 онд нас нөгцсан энэ ноён Цин гүрний анхны эзэн хаан болж байсан гэнэ. 

    Азийн эрчүүдийн дээд өвөг бусад “эцгүүд” нь Ази, Ойрхи дорнодоос зүүн Өмнөд Азийн нутагт манай эрний өмнөх 2100 оны үеэс манай эриний 700 орчим оны үед амьдарч байсан гэж  avufa.ru бичжээ. 
    Энэ эрдэмтдийн үзэж байгаагаар бол Азийн нийт хүн амын 40 хувь нь  ийнхүү 11 эцгийн удам угсаа болж таарч байна. 

     

  • ХАНШ НЭЭХ ӨДӨР-ЭЭЖ МОДОНД

    Тэд газар гэсэх үед өвөг, дээдсийнхээ шарилыг эргэ¬дэг. Харин монголчуудын хувьд тийм ёс огт байгаагүй. 1990-ээд оноос л талийгч¬дынхаа газрыг эргэж очдог гэсэн ойлголттой болсон байх. Түүнээс өмнө ханш нээгдэхээр эргэж очдоггүй байсан. Ханш нээх өдөр гэхээр хүмүүст ямар нэгэн онцгой өдөр мэт санагддаг байх. Гэтэл тийм биш. Шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр. Хятадын уламжлалт ханш нээх өдөр нь 2500 гаруй жилийн түүхтэй. Хятад соёлын нөлөөгөөр Манж, Хэжэ, Жүан, Орцон, Түн, Түза, Мюо, Юо, Ли, Шүй, Жин, Чань зэрэг Хятадын 24 үндэстний цөөнхийн ханш нээх өдрийг тэмдэглэлт байдлаар өнгөрөөх заншилтай болжээ. Ханш нээх өдрөөр өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг.

    Ханш нээх өдөр нь Хятадын найман том баяр дурсгалын өдрийн нэг болно. Хятадын аргын тооллын 4 дүгээр сарын 5-ны өдөр нь ханш нээх өдөр тохиодог бөгөөд хамгийн урт үргэлжилдэг тэмдэглэлт өдөр гэж болно. Зарим газар нутагт энэ өдрөөс 10 хоногийн өмнөөс тэмдэглэж эхлээд ханшийн өдөр тохиосноос хойш 8 хоног үргэлжлүүлэн тэмдэглэх тохиолдол ч байдаг байна. Энэхүү 20-иод хоног нь ханш нээх өдөртэй нягт холбоотой. 1935 онд Хятадын Засгийн газар 4 дүгээр сарын 5-ны өдрийг тэмдэглэлт өдөр болгосон бөгөөд мөн үндэсний баяр хэмээдэг байна.
    Ханш нээх өдрийн үүсэл гарал нь Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй аж. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болжээ. 2006 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ханш нээх өдрийг Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Хятад улсын биет бус соёлын өвөөр бүртгэжээ.
    Манайд бол ханш нээх бөөгийн зан үйлийг их зайран Д.Бямбадорж гуайа санаачлан ээж модонд тэмдэглэдэг болсоноос хойш 10-аад жил болж байгаа. Одоо хэдэн мянган хүн ирж тэмдэглэдэг болжээ. Энэ жилийн хувьд өмнөх жилээс цугласан хүний тоо нэг дахин багассан байна.
    Монголчууд өвөг дээдсээ орчин цагийн зан үйлээр оршуулах ёсон сүүлийн хагас зуун жилийн явцад хүн төрлөхтний жам ёсны дагуу дууриан хийх болсон.
    Өнөөдөр 4 цаг 55 минутад ханш нээлээ. Жил бүрийн хаврын энэ өдөр ханш нээж амьтад ичээнээсээ гардаг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичсэн байдаг. Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үе, аргын буюу нарны зурхайн дөрөвдүгээр сарын 5-6-нд тогтмол эхэлдэг. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татдаг. Түүнчлэн амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлдэг.
    Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг. Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.
    Д.Хүрэлбаатар

  • ХАКАСЫН БӨӨ НАР ХАВРЫН ТАХИЛГАА ХИЙЛЭЭ

    Окуневын археологийн соёлоос эхтэй Алтын Арчолын (Аугаа эхийн хүү – Улуг Хуртуях Инэ) чулуун хөшөө энд байдаг. Тэр онцлогыг сонгож хакасын бөө нар тахилга хийж, хаврын баяраа тэмдэглэжээ.
    Алтын Арчолын чулуун хөшөөг Хакасуудын хувьд тахин шүтэх, бөө мөргөлөө эргэн сэргэхэд энэ нь чухал ач холбогдолтой юм.
    1954 онд Хакассын Бүгд найрамдах улс судлалын музейн захирал Аскиз дүүргээс чулуун хөшөөг музейн үзмэрт авчирч байрлуулав. Гэсэн хэдий ч Хакас эмэгтэйчүүд хүртэл Чулуун эмээгийн өмнө мөргөж, уруулыг нь цөцгийгээр тослож, эрүүл мэнд, хүүхэд төрүүлэхийг хүсч музейд ирдэг байв. Музейн ажилтнууд зан үйлд саад болоогүй, харин ч эсрэгээрээ тэр үед танхимд өөр зочин байлгахгүйг хичээдэг байжээ.
    Хакассын овгуудаас олон жилийн турш Хуртуях тасыг анхных нь байранд нь буцааж өгөхийг музейн ажилчдаас хүссэн олон тооны хүсэлт эерэг үр дүнд хүрээгүй. Хакасийн ахмадын зөвлөл бүгд найрамдах улсын засгийн газрын дарга Алексей Лебед хандсанаас хойш л энэ асуудал газар авчээ. Бүгд найрамдах улсын засгийн газрын түвшинд соёлын дурсгалт газрыг анхны байранд нь буцааж өгөх шийдвэр гаргасан. Дүүргийн депутатуудын зөвлөлийн шийдвэрээр Аскиз дүүрэгт байрлах задгай музей байгуулах зорилгоор 50, 70 метр хэмжээтэй газар олгосон байна.

     

  • САНСАР СУДЛАЛЫН МУЗЕЙД ЗОЧЛОВ.

    Сансар судлалын төвд амьдрагчдын хотхон, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. Тэр үедээ энэ бол ховорхон олдох завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж гарчээ.
    Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үеийн эхлэл байжээ.
    ОХУ-ын Калуга мужид очсон юм. Тэнд сансар судлалын эцэг гэж нэрлэгддэг Циолковскийн гэр музейг үзэж, түүнээс холгүй орших дэлхийд гэж тооцогддог сансар судлалын музейг үзсэн билээ. Ингэж явахдаа тэр болгон хүнд олдоод байдаггүй, хүн төрлөхтний сансар судлалын түүхийн нэг жимээр аялж явсан байдаг.
    Энэ мужид байдаг Обменьск хотод тэр үедээ дэлхийд цөөхөнд тооцогддог хамгийн гүнд байрладаг судалгааны төвийн тухай танилцуулж билээ.
    Би цэргийн хүний хувьд Монголын ард түмний сайн танил, Халх голын дайны байлдааны ажилагааг удирдсан, Цэргийн нэрт жанжин маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуковын төрсөн гэр музейгээр орох санал өгч, аялах маршрут ялимгүй хазайгаад их жанжины төрсөн гэр музейд очсон юм. Цэргийн бид чинь нэрт жанжины дурдатгалыг олон дахин уншиж, бараг цээжилсэн шахуу байдаг байжээ.
    Би тэр үед дурдатгалыг нь олон дахин уншсан болоод тэрүү ЗХУ-д маршал Г.К. Жуковын гэр музейг их л сүрлэгээр төсөөлж явдаг байсан. Гэтэл газар дээрээ манай эндэхээс ч жижиг элдэв чимэггүй ганц байшин байж билээ. Түүнээс хойш дахин очих боломж олдоогүй. Хожим улаан талбайн дэргэд их жанжины хөшөөнд дурсгалын зурагаа авахуулсан.
    Сансар судлалын талаар өвөрмөц музейтэй орон бол БНАСАУ билээ. Тэр нь Пхеньян хотын Шинжлэх ухааны ордоны сансар судлалын музей юм. Дугуй бөмбөгөр дээвэртэй музейн хамгийн дээд давхарын танхимд ороход од, гарагийн байршил тэнгэрт түгэж, хаана ямар гараг, эрхэс байдаг тухай бодит байдлаар харуулсан байдаг. Тэгээд хүн төрлөхтөн сансар огторгуйг хэрхэн эзэмшиж байгаа тухай түүхийн кино дурсамж гарч, БНАСАУ сансар судлал хэрхэн хөгжсөн, эх нутгаасаа сансрын хөлөг хэрхэн хөөрч, гараг ертөнцөд дүүлэн одсоныг үзүүлдэг.
    2007 онд БНАСАУ-д хийсэн аялалын тэмдэглэлд “Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм.” гэж бичжээ.
    Санамсаргүй гэж хэлж болохоор тохиолдол юм, дэлхийд сансар судлалын талаар гурван улсад том музей байдаг гэсэн, түүний хоёрыг нь үзэв. Одоо АНУ-д байдаг музей үлдлээдээ гэж бодож билээ.

    djmedia:377
  • БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦАГААЛАХ ТАЙЛГА БОЛОВ

     

    Тайлгын эхэнд Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Бүх цэргийн Их Хар сүлдийн “Заллагын өчил”-ийг дуудаж, хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүллээ. Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, адис авсан юм.

    Тэнгэрээс заяат Чингис хаан Бүх цэргийн Их Хар сүлдийг монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.