Category: Үйл явдлын тойм

  • БНХАУ САРАН ДЭЭР ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛСАН ХОЁР ДАХЬ ОРОН БОЛЛОО

    БЭЭЖИН. /BBC/. БНХАУ саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь орон болж, АНУ-аас 50 гаруй жилийн дараа ийнхүү түүхэнд бичигдлээ.

    БНХАУ-ын Үндэсний сансар судлалын удирдах газар таван од бүхий улаан далбаагаа Сарны гадаргуу дээр суурилуулсныг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.

    “Чанъэ-5” аппарат энэ долоо хоногийн пүрэв гарагт Сарнаас чулуулгын сорьцыг тээн хөөрөхийнхөө өмнө тэдгээр гэрэл зургийг авсан байна.

    Хятадын сар судлалын өмнөх аппаратууд төхөөрөмжийнхөө дээр далбаагаа байрлуулж байсан тул ийнхүү анх удаа Сарны гадаргуу дээр мандуулж буй нь энэ юм.

    АНУ 1969 онд “Аполло 11” даалгаврын үеэр Саран дээр анх далбаагаа мандуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Америкийн таван далбааг Саран дээр байрлуулсан байна.

    АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс 2012 онд мэдээлснээр, далбаануудын тав нь тогтсон хэвээр байжээ. Гэвч Нарны тусгалын улмаас цагаан өнгөтэй болсон байж магадгүй гэж мэргэжилтнүүд хэлжээ.

    БНХАУ-ын төрийн далбаа нь хоёр метр урт, 90 сантиметр өргөн, нэг килограмм орчим жинтэй ажээ. Мөн далбааны бүх хэсэг хүйтэн температур гэх мэтийн хамгаалалттай гэж төслийн удирдагч Ли Юньфэн мэдээлжээ.

  • Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн 10 үйл явдал

     

     

    2.Юань гүрэн мөхөж Мин улс байгуулахад 30 сая
    Юань гүрнийг Чингис хааны ач Хубилай үндэслэж Хятадын түүхэнд хамгийн олон жил оршин тогтоносон. Тэдний удам нэг зуун жил төр барьж дараа нь Мин улс байгуулагдах тэр заагаар овог омгууд газрын төлөө байлдан, гэмт хэрэг газар авч, өлсгөлөн нүүрлэснээс хэдэн арван сая хүний амь үрэгдсэн.

     

     

    3.Лушанийн бослого. 36 сая
    Юань гүрэн байгуулагдах хүртэл 500 жилийн өмнөХятадад Тан гүрэн эрх барьж байлаа. Хятадын умард нутгийн генерал Лушань өөрийгөө эзэн хаан гэж нэрлээд засгийн эрхийн төлөө тэмцэж эхэлсэн. Лушанийн бослого 755 оноос 763 он хүртэл үргэлжилж энэ олон сая хүний аминд хүрчээ.

     

     

    4.Тайпины бослого. 40 сая хүн амь үрэгдсэн

    Мянган жилийн тэртээ түүхэнд өөрийгөө Иисус Христийн төрсөн дүү хэмээн өргөмжилсөн Хен Сюцюань гарч ирэн “Тайпины тэнгэрийн улс” гэгчийг байгуулан тулалдаж эхэлсэн нь 40 сая хүний аминд хүрсэн гэдэг.

     

    5.Зөвлөлт Оросын аллага. 49 сая
    1917 онд байгуулагдсан коммунист Зөвлөлт Орос 1957 он хүртэл энэ олон сая хүний аминд хүрсэн цуст засаг байлаа. Эхлээд иргэний дайн, дараа нь өлсгөлөн, нүүлгэн шилжүүлж нутаг заахажил, бөөнөөр хорих лагерь-ГУЛАГ гээд. Ердөө лэзэн Иосиф Сталины шинэ нийгэм байгуулах гэсэн коммунист хэнээрхэлд санал нийлээгүйн төлөө, зарим нь огт буруугүй атлаа…….

     

    6.Хятадын их өлсгөлөн. 43 сая
    Дахиад л хятад, гэхдээ коммунист хятад. 1958-1961 онд хятадад цаг агаарын таагүй байдлаас болж их ган нүүрлэж өлсгөлөн болсон. Гэхдээ эрх баригчид нь коммунист нийгэм байгуулах газар тариалан, эдийн засгийн туршилт хийсэн нь хамгийн их хохирол учруулах үндэс болсон. Энэ бүхэн 43 сая хүн өлсгөлөнгөөр амь алдахад хүргэсэн байна.

     

    7.Монголчуудын байлдан дагуулал 60 сая
    Хэний гар их цустай байна, тэр түүхэнд илүү мөнхөрч үлдэхийн жишээ бол Чингис хаан. Түүний байгуулсан эзэнт гүрэн манай гаригийн газар нутгийн 16 хувийг эзэлж байсан гээд бод. Монголчууд Азийг бүхэлд нь эзэлж хоёр зууны туршид дайснуудаа урьд хожид үзэгдээгүй харгислан хөнөөж байлаа. Хэрэв монголчууд барууныг, Европын эзэлсэн бол үүнээсаймшигтай юм болох байж.

     

    8.Дэлхийн нэгдүгээр дайн 65 сая
    1914 онд өндөр хөгжилтэй орнууд хоёр хэсэг хуваагдан нэгдэж Европт ноёрхохын төлөө зөрчилдөн улмаар дэлхийн дайн дэгдээсэн. Окопны дайн гэдэг ч цэргүүдийг пулемётын галын өөдөөс шууд давшихыг тушаадаг ийм тактиктай дайн байсан. 1918 он хүртэлх дөрвөн жилд дэлхий урьд хожид үзэгдээгүй олон хүний амь, асар их хохирол амссан байлаа.

     

    9.Дэлхийн хоёрдугаар дайн 72 сая
    Хэдэн жил завсарлаад 1939 онд дэлхийн ноёрхлын төлөө дахиад л дайн дэгдлээ. Нэгдүгээр дайнаас хойш улс гүрнүүд хөгжиж, цэргийн шинэ шинэ техник, үхлийн зэвсэгтэй болсон байсан нь хоёрдугаар дайны хохирлыг асар их нэмсэн. ЗХУ, түүний холбоотнууд дайнд ялсан хэдий ч хохирлын хэмжээ асар их.

     

    10. Америкийг колончилсон нь. 100 сая
    Христофор Колумб 15 дугаар зуунд шинэ тив нээсэн нь шинэ эрин үеийн эхлэл байсан нь үнэн. Европчууд шинэ газарт өөрийн суурьшил олж авахын төлөөнөө улайрцгаалаа. Гэтэл тэнд нутгийн уугуул оршин суугчид байлгүй яахав. Ингээд л Умард, Өмнөд америкийг өөрийн болгох гэсэнэзлэн түрэмгийлэгчид, нутгийн иргэдийн хоорондох дайн ийм хохирол дагуулсан. Энэ зэвсэгт мөргөлдөөний зэрэгцээ европоос тээж очсон элдэв өвчнөөр асар олон хүн амь алдсан. Европчуудтай хийсэн энэ тэмцлийн явцад америкийн уугуул иргэдийн 80 хувь нь амь алдсан.

     

    djmedia:313
  • ТҮҮХТ ГАЗРААР АЯЛАВ. Хоёр.ТАЛЫН АГУЙ,

    Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байж. Зун дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ. Талын агуй газар доогуурхи жимээрээ 70 километр үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талыг агуйн тасалгаанууд одоо газрын нуралтын улмаас шороонд дарагдсан байгаа бөгөөд агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг. Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.

    Гурав. ШИЛИЙН БОГД ХАЙРХАН.
    Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м-т оршдог ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Богд гэдэг үг бол монголд Будда дэлгэрсэн үеээс нэрлэгдэх болсон нэр. Хэдэн жилийн өмнө энэхүү хайрханд залбирах үед савдаг нь машин тэрэгтэйгээ оройд дээр нь гардаг талаар өгүүлж, ихээхэн догширсон байсан. Харин эргэн тойрон машин гаргахааргүй болгон тохижуулсан байна лээ. Манай бүсгүйчүүд машиндаа үлдэж эрчүүд нь шилийн богдын оройд гарчзалбирч, өргөл өргөсөн юм. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг эртний сөнөсөн галт уулыг харж болно. Орой дээрээ ширүүн салхитай, хүйтэн байв.

    Дөрөв.МОНГОЛЫН ХҮН ЧУЛУУ БА ТООРОЙ БАНДЫН ХӨШӨӨ
    Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Ламтын заставын дэргэдэх хүн чулуунаас бидний энэ өдрийн аялал эхэлж, алтан одооны дэргэдэх хүн чулуун хөшөөгөөр аялал өндөрлөсөн билээ. Хамгийн орчин үеийн хүн чулуун хөшөө бол алдарт тоорой бандын хөшөө байлаа. Тэрхүү хөшөөг өвөрмөц төрхөөр, байрлалыг нь зөв сонгож хийсэн бөгөөд олны очих дуртай газар болжээ.
    Хүн чулуу нь эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.

    ГАНГА НУУР
    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Энэхүү оргихын булаг дээр монгол бөөгийн их удган б.бадамсүрэн хуур, манжигаал залбирал үйлдсэн нь их содон байлаа.Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Биднийг очиход алсыг зорих хунгын чуулга бүрэлдэж олон өнгийн дуугаар гангналдан чуулж байлаа.

    djmedia:305
  • МБНЭ-Д “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

    Олны дунд явуулсан судалгаанд үндэслэн Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг Монгол Улсын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн Үндэсний бренд болох “Нисэхээр завдаж буй шувууны дүрс ба Могнолчуудын хөгжил, мандан бадрахыг бэлэгдсэн загасны дүрслэл бүхий бидний өвөг дээдсээс өвлөж авсан билгүүн гүн ухаан”-ы илэрхийлэл болсон “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” өргөмжлөл цомын хамт гардуулан өглөө. 

    Шагнал олгох ажиллагаа “Улаанбаатар” зочид буулын их танхимд болсон бөгөөд шагналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Чанцал нар гардан авсан байна. Энэ шагнал нь МБНЭ-д олгож байгаа анхны шагналаараа онцлог юм.
    Д.Төмөрөө

  • ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛЛОО.

    Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайхан өдөр тахилга сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн улаач хөх тамгат зайран удган нарын хамтран хийсэн зан үйл арвин сайхан болж өнгөрлөө. 

    Олон сайхан тэнгэрийн улаач нар ирсэн, шүтлэгтэн түмэн цугларсан олон тахилга, тайлга болж үе, үеийн зон олны буян заяаг тэгшилсэн сайхан зан үйл боллоо.
    Чингэлтэй хайрханы тахилга тайллага өргөн дэлгэр боллоо. Энд бөөлсөн улаач нар түүний шавь нараар олон түмэн бахархаж байна.

     

     

     

    djmedia:298
  • “ХИЙМОРЬ” МУСК “THE OURAY ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ”-Д ШАЛГАРЛАА

    Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарчээ. Мөн наадмын нээлтийн киногоор шалгарсан байна.
    2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдгийн шилдэг” бүтээл, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” шагналуудыг тус тус хүртсэн билээ.
    Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан.
    Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тоглосон юм.

     

  • “ОРДОСТ-2013 ОН” АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ

     

    Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь миний бие арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа.
    Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын-Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой. Бүх зүйл номоороо байсан тул нилээд хугацаа алдаад бид Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа.
    Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
    ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ. Хотыг бүхэлд нь хамарсан давхар засмал зам тавьсан нь түгжирлийг бүрэн шийджээ.
    Хөх хотын төвд, төв захын дунд зочид буудлаа сонгож шийдсэн нь бидэнд олон талаар ашигтай байлаа. Зав цаг гарвал гараад л захаар аялчихна. Өндөр барилгын хамгийн дээд давхарт хоолны газар байрлана. Тэндээс хот сайхан харагдана. Мөн хоолны сонголт сайтай ажээ.
    Миний найз нар манай бөөгийн удирдлагуудыг тусгайлан урьж хооллосон нь энэ өдрийн онцлог байлаа.
    Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв. Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэлийн зоог барьсан билээ. Бид сэтгэл ихэд хөдөлж, ярилцаж суусаар үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.

    Үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн бидээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ. Урьд нь олон удаа ирсэн болохоор гол үзвэрийн хэсгийг орхигдуулсан тул дараа өдөр нь дахин ирж үзэхээр болов.
    Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залууд бүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.
    Өглөө хооллоод бид Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр буцаж явлаа. Уг нь орчуулагч залуу зөрүүдлээгүй бол ингэж цаг алдалгүй өчигдөр Чингис хааны жуулчны цогцолборыг үзээд бас Шинэ Ордос хотыг ч бүрэн үзэх боломж байсан билээ.
    Эх нутагт нь юу ч үгүй байхад өмнөд нутаг амаархамаар сайхан зүйл бүтээжээ. Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэн манайхан бидний дотор өмнө энэ музейг үзсэн хүн байсан тулдаа үзэх ёстой гол зүйлээ үзэлгүй буцах өнгөрөх байсан “аюулаас” мултарсан билээ.
    Ийм сайхан аялагчдыг татах зүйлийг төрийн бодлогоор удирдаж, зөв шийдвэр гаргаж туслалцаа үзүүлж, хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгө гарган хийж, Чингис хааны жуулчны цогцолборыг бүтээн байгуулжээ.
    Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэний дараа элсэн манханд байгуулсан жуулчны баазад очсон юм. Орчуулагч залуу бидэнд энэ бааз урьдчилан захиалга өгөөгүй бол үйлчилдэггүй хэмээн хэлээд зураг авахуулаад 30 минут болоод хөдөлнө гээд эхнэр хүүхдээ дагуулаад бууж одов. Бид ч дурсгалын зураг даруулаад хөдөлнө хэмээн автобусандаа орчуулагчаа хүлээн 3 цаг болов. Энэ хооронд бид жуулчны баазыг бүрэн үзээд цугларчих хугацаа байлаа. Ажилдаа сэтгэлгүй, хүйтэн ханддаг, мэдлэггүй бөгөөд эхэмсэг зантай орчуулагч залуугийн хандлагаас бид үзэх зүйлээ үзэлгүй ийнхүү түүнийг хүлээн цаг алдав.
    Гэхдээ хятад орны хөгжил дэвшил, хүмүүсийн соёл, эх оронч сэтгэлгээ манайханы сэтгэлийг хөдөлгөж, нэг хүний хариуцлагагүй байдлыг нөхөж чадсан билээ.
    Хөх хотын төв хэсэгт байрласан зочид буудал бидний сэтгэлд бүрэн нийсэн билээ. Энэ өдрүүд бол аялагчдын хувьд чөлөөтэй өдөр байсан. Бид нэг хэсэг нь эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлж, нөгөө хэсэг нь Хөх хотын шинэхэн байгуулагдсан төв музейг үзэж сонирхов. Сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжсөн ӨМӨЗО-ын Хөх хотын хөгжил цэцэглэлт, соёл урлаг, эмнэлэг худалдаа үйлчилгээний байдалтай бага ч гэсэн танилцсандаа бид сэтгэл өндөр байлаа.
    Орой нь Хөх хотын “Шинэ өвөрмонгол буудал”-д хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн билээ. Ялангуяа урлагын тоглолт гойд сайхан байлаа. Хөх хотоос Эрээн хотыг зорин автобус хөдлөв. Дөрөв дөрвөөрөө хэсэг болон ая дуугаа өргөн холын замд өрсөлдөн дуулцгаав. Биднийг аян замын явцад шинэхэн сайн үйлчилгээтэй зочид буудлаар үйлчилсэн юм. Энэ бүхэнд бид баярлаж явав. Өвөрмонголын уудам тал, уулархаг хэсэг бүхий л газарт хөгжил дэвшлийн өнөөгийн нүүр царай тод харагдаж байлаа.
    Бид аян замын холд бие биетэйгээ танилцаж, дотно сайхан сэтгэлээр харилцаж амьдралдаа мардагдашгүй нэгэн үйл явдалд биеэрээ оролцсон билээ. Монголчууд бид хөгжлийнхөө тухай эргэцүүлэн бодох, юу хийх ёстой, юуны төлөө ажиллах ёстойг энэхүү аялал бидэнд ухааруулсан билээ. Алс холын аян зам бидэнд өгөх ёстой өгөөжөө өгсөн, тэр нь хөгжил дэвшлийнхээ төлөө урагш тэмүүлэх, ажиллах, тодорхой үр дүнд хүрэх ёстойг бидэнд сургамжилсанд байлаа.
    Дараа жил дахин уулзана. Тэгэхдээ залуучуудаар эгнээгээ тэлсэн баг Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр дахин ирэх болно.

     

    djmedia:283
  • Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлагыг ажил хэрэг болгож эхэллээ.1

    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээ хэн бахархан дуурсах вэ.
    Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн хүндэтгэх вэ?
    Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ түүхийг өнөөдөр хэн дурсах юм бэ.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хэн дурсах ёстой юм бэ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа хэн дуурсах ёстой юм бэ.
    Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь нутагт байгаа монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг хэн дурсах вэ?
    Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ хэн дурсах ёстой юм бэ.
    Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.
    Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая. Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнх тэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.” гэсэн билээ.
    Энэхүү санаачлагыг дэмжиж МБНЭ-ийн гишүүн, удган Пүрэвсүрэн нь Монголын их хаадын цэргийн хөл хүрсэн европ тивийн хамгийн баруун цэг болох одоогийн Унгар Улсын нутагт очиж монгол дайчдынхаа шарилд хүндэтгэл үзүүлэн шүнсэглэсэн шороог эх орондоо залж авчирлаа.
    1241 оны 4 дүгээр сард Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохижээ. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирсантай холбогдуулан МБНЭ-ийн Дээд цэц хүндэтгэлийн хуралдаан хийлээ. МБНЭ-ийн хуралдаанаас удган Пүрэвсүрэнг “Мөнгөн шонхор” медалиар шагнасан байна.
    2014 оны 4-р сарын 25-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн долоодугаар хуралдаанаар “Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулах зураг төслийг хэлэлцэж, санал нэгтэй дэмжиж, анхны ёслолын ажиллагааг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэж өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
    Ийнхүү МБНЭ-ээс санаачилсан ажиллагаа бодит ажил болон хэрэгжиж эхэллээ.
    Д.Мандахнаран

  • ДОРНОДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНД

     

    ДАШБАЛБАР СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН
    Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн хамт олон бол манай зүүн хязгаарын найдвартай түшиц газар билээ. Олон удаагийн Монгол улсын хөл уул Хөх уулын нэгдсэн тахилга болон бусад арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай хамт олон билээ.
    Нэгдсэн тахилгыг сумын хэмжээнд Буриад бөөгийн зан үйлээр хийж хэвшсэн хамт олон юм. Мөн бие даасан олон үйлийг хийж ирсэн билээ. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг тус суманд ирсэнтэй холбогдуулан хуралдаан зарлан хийсэн байдаг.
    Сумын бөгийн байгууллага сайн ажиллаж байгаа нь удирдагч нараас ихээхэн хамааралтай. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдын хичээл зүтгэл их тус нэмэр болж байдаг.
    Мөн төвийн бүсэд зохион байгуулагдсан нэгдсэн тахилга, хамгийн хол нь Отгонтэнгэрийн тахилгад бүх бүрэлдэхүүнээр оролцож байсан түүхтэй билээ.

    БАЯНДУН СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөл хожуу байгуулагдсан гэлээ ч Монгол бөөгийн зайран Б.Батдоржийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд ажил нь тогтмолжиж байгаа билээ.
    Монгол бөөгийн зайран Б.Батдорж нь 2013, 2015 оны Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Хөх уулын нэгдсэн тахилга, 2015, 2016 оны “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилга, залбиралд, 2016 оны Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга, 2017 оны Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад тус тус оролцсон. Хөх уулын, “Бурхан Халдун”-ны, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгуудад толгойлж бөөлж байсан билээ.
    Монгол бөөгийн төлөө идэвхитэй ажиллахаар зориг шулуудан сумандаа бөөгийн төв байгуулан ажиллаж байна. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг тус суманд ирсэнтэй холбогдуулан онгодын өргөөнд нь зочилж, явуулж байгаа ажилагааатай танилцсан билээ.
    Сумын бөөгийн байгууллагыг идэвхитэй ажмллахад шүтлэгтэн, улаач нарын хамтын ажиллагаа их чухал билээ.

    ДОРНОДЫН БАЯН УУЛ СУМАНД
    Дорнод аймгийн Баян уул суманд бөөгийн зөвлөлийн гишүүд цуглаж өөрсдийн хийж байгаа өв зан үйлээ ярилцав. Өмнө ирэхдээ бид энэ суманд бөөгийн зөвлөлөө байгуулж олон улаач нар гишүүнээр элссэн билээ.
    Дорнод аймгийн Баян уул сум нь монголдоо бол олон бөө олонтой суманд тооцогддог. Сумын төвийн урьд талд Оюунбаатар зайрангийн бөөгийн сүм бүхий төв байрлаж, зун нь шавь нараа өргөтгөх сургалт явагддаг.
    Энэ удаа бид олон жил бөөгийн өв уламжлалаа авч яваа зайран, удган нарт МБНЭ-ийн шагналаа гардуулсан билээ.
    Мөн улаач нар хамтдаа хилийн цэргийн отрядад байдаг хүндэтгэлийн хөшөөн дээр дурсгалын зургаа авахуулж үлдээсэн юм.

    ЗАЙРАН ОЮУНБААТАРЫНД
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийнхөн сумын үдэлтийн шүүдрэвчинд хийсэн бяцхан үдэлтийн дараа бид сумаас урагш орших Буриадын зайран Оюунбаатарын бөөгийн отгонд очсон билээ. Монгол улсад олон зуун бөөгийн төвүүд ажиллаж олон мянган бөө “босгож байсан” цаг үе байсан. Монголын зүүн хязгаарт зайран Оюунбаатарын байгуулсан хэд хэдэн отго байсан бөгөөд түүний нэгтэй нь танилцах боломж олдсон юм.
    Сумаас урагш бага зэрэг яваад түүний үйл ажиллагаа явуулж байгаа бөөгийн отгонд очсон. Түүний ийм отго зүүн хэсэгт хэд хэд байдаг. Бид шууд л яваад нэгэн өргөөний дэргэдэх машины зогсоолд очив. Тэгтэл хэд хэдэн удган, зайрангууд гүйн ирж буцаж гортигны цаана гарч ариутгал хийлгэхийг шаардсан. Бид ч “усын уувал ёсыгнь дагадаг” монгол сургаалийг баримтлан тавьсан шаардлагын дагуу ажиллав.
    Төв өргөөнд ороход зайран Оюунбаатар шавь нартайгаа зан үйл хийж байв. Биеийн тамирын хувцастай атлаа бөөгийн малгайвч өмсч, хэнгэрэг барьсан харагдана. Өргөө шалгүй учраас бөөлөх хүний хөлний аясаар тоос бутарна. Алсаас хүч аван эргэлдэн ирсэн зайран Оюунбаатар юу, юуны завдалгүй Монгол бөөгийн их зайран Г.Болдыг мөрлөж орхив. Дахин эргэлдэн ирээд хоёрдахаа мөргөв. Г.Болд зайран маань хөдөлсөнгүй, одоо тэрээр гуравдахь удаагаа тоос татуулан ирээд Г.Болд зайранг мөргөж, зайран энэ удаа арагш ухарч хэдэ хэдэн вандан сандалыг унаган байж тэнцвэрээ олов. Эхний учрал ийм содон байж билээ. Онгодын хүмүүсийн яаж авирлах нь таашгүй билээ.
    Энэ үйл явдлыг дараа бид тухлан сууж амар мэндээ асууж аян замын сонин сайханаа ярилцав. Бөөгийн төвийг тойроод отгонд бум бужигнаж, түм түжигнэн харагдана. Хүний тоо маш олон байлаа. Бөө буриад болон түүнээс улбаалсан бөө босгодог, бэлтгэдэг тусгайлан баригдсан монгол бөөгийн нэгэн төвтэй бид ийнхүү танилцаж билээ.
    Дотроо дэг журам, сахилга бат хатуутай, өвөрмөц зохион байгуулалттай болох нь харагдана. Зураг авахыг хатуу хориглоно. Харин үүнийг нь хүлээн зөвшөөрч чадсангүй, боломжоороо зураг авав. Монгол бөөгийн сургалтын энэ төв бол улсдаа тусгайлан сургалт дүүргэдэг томоохон төв байв. Тэр л үйл ажиллагаагаараа түүхэнд мөрөө үлдээх учиртай.
    Зайран Оюунбаатарын бөөгийн төв орон нутгын төсөвөө багагүй санхүүгийн дэмжлэг авсан анхны байгууллага билээ. Тиймээс ч энэхүү бөөгийн отго бусдаас ялгаран харагдана билээ. Энэ төвтэй өнгөцхөн танилцсан түүх ийм билээ.

    djmedia:278
  • ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН БАЯР

    МБНЭ-ийн төлөөлөгчид Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн ажиллагаанд оролцоэ байгаа Оросын залуучуудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.
    Энэ өдрийн орой Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, “Ялалтын үдэш” ойн баярт зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.

    ОРОСЫН ЗАЛУУЧУУДТАЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
    ОХУ-аас ирсэн залуучуудын төлөөлөгчидтэй хөлбөмбөг, гар бөмбөг төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулж, шагнал гардууллаа. Мөн нэр нь үл мэдэгдэх дайчдын шарилыг хүгндэтгэн байршуулах ажиллагаанд байлцлаа.
    Халхын голын ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан бататгаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн юм. Эдүгээ Халхын голын дайнд оролцсон талууд бүх нийтийн энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нягтарч, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтын хүчээр цогцлоохын төлөө дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд олон талт идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.
    Ийнхүү Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ.

    МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ЗҮҮН ЦЭГЭЭС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АВЛАА.
    Монгол Улсын хамгийн зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт газар, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газраас шүншиглэсэн шороог хүндэтгэн авах ажиллагаа болсон билээ.
    2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бид энэ ажиллагааг хийхээр Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит … дугаар заставт очсон юм. Энэ заставаас Монгол Улсын дөрвөн баатар С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шилэг, Д.Гуулин нар төрсөн түүхтэй.
    Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын Улсын хилийн 1411 хилийн баганын дэргэдээс Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.
    Энэхүү бөөгийн зан үйлийг МБНЭ-ийн бага хурлын гишүүн, удган Д.Наранцэцэг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар байлцлаа.
    Удган Д.Наранцэцэг бөөгийн зан үйл хиих явцдаа тухайн заставд сүүлийн жилүүдэд болсон үйл явдлыг тодорхойлон хэлсэн юм. Бид баганаас буцах замдаа хуяглан бөөлөх зайлшгүй шаардлага гарсан билээ. Тиймээс заставын ар талд голын эрэг дээр бөөлсөн бөгөөд ийм боломжийг заставын хамт олон ашиглаж чадсангүй.
    Бид хилийн баганаас буцах замдаа ЗХУ-ын баатар мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизовын өндөрлөгт байдаг дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
    Мөн МАХЦ-ийн 8 дугаар дивизийн дарга агсан хошууч Ч.Шаарийбуугийн тулалдаж амиа алдсан газарт очсон юм.
    Энэ өдөр Халх голын байлдааныг удирдаж байсан командын байр, зөвлөлтийн цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ.

    Хилийн заставт
    2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр МБНЭ-ийн төлөөлөгчид Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит … дугаар заставт очиж, Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын хилийн 1411 хилийн баганы дэргэдээс Монгол туурагтны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.

    БУЙР НУУРЫН ЭРЭГ ДЭЭР
    Буйр нуурын эрэг дээр боломж гаргаж нэг өдөр амарсан билээ. Энэ хооронд гисдэг тэгэргтэй зочид ирсэн. Удалгүй нисээд явчихсан. Угтаа хүн цөөтэй газар буух сонирхолтой байсан бололтой. Бид байж таарав бололтой.
    Энэ л газар цэргийн алба хамт хааж явсан нөхөдтэй тааралдав. Хөөрөн баясаж, хээрийн хүндлэл задлав. Дурсан ярих зүйл арвин байсан боловч цаг гэж зүйл бүхнийг хязгаарлав. Тэгээд ойролцоо орших Халх голын ялалтын хөшөө дурсгалын заримаар нь орсон.
    Халх голын ялалтын баярт оролцсон Самгалдайн хамт олон Мөнх тэнгэрийн төлөө “Алт, мөнгө, хүрэл шонхор” медалиар шагнав. Энэ аялал бөөгийн хэмээн тодотголтой бидэнд мартагдашгүй дурсамж үлдээсэн билээ.

    djmedia:272