Category: Үйл явдлын тойм

  • ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУС ХҮРГЭВ.

    Энэ хүмүүнлэгийн аяны үеэр өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хүнсний бүтээгдэхүүнээр туслах ажил зохион байгуулжээ. Уг арга хэмжээг олон эмэгтэйчүүд цаг үеэ олсон сайхан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
    Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийнхээ төлөө олон сайхан ажил зохион байгуулж байгаа бүсгүйчүүл, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо талархал дэвшүүлье.

  • УЛС ТӨРИЙН СУУЛТЫГ ДЭМЖИВ.

    Түүний нөхөр бүтэн 10 жилийн турш шүүх цагдаагаар асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй явж байна. Хамаг эд хөрөнгө, байр саваа хураалгахдаа, эр нөхрөө шоронд суухад нь Ариунаа тэвчсэн. ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БАЙДАГ ГЭДГИЙГ ӨНӨӨДӨР ХАРУУЛЖ БАЙНА.
    Г.Буяндоржийн гэр бүл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан “2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг хүргүүлж 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлахаа амласан билээ.
    МУГЖ Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэж ярьж байна.

    djmedia:367
  • ТҮҮХЭЭ “ХУДАЛДСАН” ТҮҮХЧИД

    – 2012 онд гэрээ нэрийн дор Монголын тухайн үеийн албан тушаал хашиж байсан түүхчид 640 мянган нүүр архивийн баримтыг ХЯТАД улсад өгөв
    – Хятад улсад архивийн баримтаа өгөх гэрээнд өнөөгийн Соёлын сайд С.Чулуун, Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар нарын дөрвөн хүн гарын үсэг зуржээ.
    – 237 жилийн түүх өгүүлэх АРХИВИЙН баримтуудаа Монгол улс Хятадтай оюуны өмчийн хувьд хамтран эзэмшиж байна
    – 237 жилийн түүх өгүүлэх АРХИВИЙН баримтыг ХЯТАДУУД ном болгон хэвлээд 3000 доллараар зарж байхад Монгол улс ямар ч ашиг хүртэхгүй байна
    ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ У.БОЛОРТУЯА

  • Чойжин буух

    Хувцас зарим нэг зан үйлийн хувьд ялгаатай боловч онгод сахиус буулгаж байгаагаараа ижил юм. Зөвхөн төрийн үйл хэргийн төлөө буух, айлын үйлийн төлөө буух гэж хоёр янз буудаг. Чойжин буухын өмнө 7хоног цээр хийж ЖОЛХ хэмээх номыг уншиж бэлгтэдэг байна. Монголын хамгийн сүүлийн шашин төрийн чойжин нь VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдав байжээ… Түүнд зориулж “ЧОЙЖИН ЛАМ” –ын сүмийг 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад орсон байна… Лувсанхайдав чойжин лам хүний хувийн явдалд буудаггүй улсад тохиолдох аюул гайг арилгахын төлөө буудаг байж. 

    Лувсанхайдав лам Чойжин буулгахдаа…Их чогчин дуганын голд их суудал дээр суух бөгөөд дөрвөн талаас нь гинжилдэг байна. Эргэн тойрон лам нар ном уншиж байх бөгөөд Чойжингийн хэлмэрч лам тусгайлан байдаг. Тэр лам Чойжингын сунганд толгойгоо хүргэн чагнаж аврал айлдыг дамжуулдаг. Тэндэх лам Чойжингын сахиусыг залах номыг уншихад тэр нь оршилоо гэж хэлхэд 2-р хүн Чойжингын дуулгыг өргөж тэргүүнд нь өмсгөнө. Тэгээд Чойжин сэлэмээ түшин босож сагалдаргаа унжуулан цамнан зүүн баруун дэгдэн цамнаж, сэлмээ цавчилан, үзүүрийг нь эвхэн зангидаж шидэлнэ. Тэр үед хэлмэрч лам суганд нь тулж аврал айлтгаж хүмүүс мэдээлнэ. Ингээд бууж дуусах үед сэлмээ газар шаан, хөдөлгөөн нь намдан сулрахад араас нь хоёр хүн түшиж авна. Тэгж бууж байх үед амнаас нь цагаан хөөс цахран байдаг. Ингээд хэсэг байгаад ухаан орж, дуулга тайлаад хуучин хэвэндээ ордог байна. эдүгээ ч 14 далай ламын дэрэг Найчүн гэдэг Чойжин ажилладаг байна…Мөн хүний хувийн хэргийн төлөө буудаг Чойжин лам нар одоо ч монголд байдаг билээ…

  • БУДДИЗМ БОЛ ТӨР МӨХӨӨХ ВИРУС МӨН

    Олон улсын валютын сангийн судалгаанд тулгуурлан, 2010 оны дэлхий улс орны ҮНБ/GDP/-ийг авч үзвэл, Хятад 2, Япон 3, Энэтхэг 11, Солонгос дэлхийд 15-д тус тус орсон байдаг. Харин үүний эсрэгээр буддизмыг дараагүй, олон зуун жил гол шүтээнээ болгон архагшуулан шүтэж ирсэн улс үндэстэн явах тутам хоцрогдон, доройтож ирсэн байх юм. Дээрх судалгаагаар Мьянмар дэлхийд 83, Балба 107, Камбож 119, Лаус 135, Бутан 162-д тус тус орсон бөгөөд Монгол улс Лаустай зэрэгцсэн даруухан үзүүлэлттэй байна.
    2. Буддизмыг туйлшруулсан улс үндэстэн төрөө алдан, иргэншил нь мөхөн сөнөж байсан нь:. Буддизмыг дарсан боловч, дахин сэргээсэн улс үндэстэн мөхөн сөнөсөн буюу харьд эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байх юм. Сяньби, Хятан зэрэг эртний улсууд нь түүхэндээ буддизмыг туйлшруулан шүтэж байсан ба эдүгээ нэгэнт мөхөн алга болж, бид зөвхөн түүхийн хуудаснаас уншдаг билээ. Тангууд Төвд нар ч энэ ангилалд багтах ба 841 онд Ландарма хаан буддизмд их цэвэрлэгээ хийсэн боловч, ялагдлаар төгсөж, Төвдөд дахин улангасан дэлгэрсэн. Сяньбигийн Туват хаан /408–452/ ба Юү Вэн Юүнг/МЭ543–578/ хэмээх Сяньби гаралтай хаан тус тус буддизмыг дарж байсан боловч ялагдлаар дуусаж байсан юм. Буддизмыг дэмжиж байсан хаадууд хятадчлах бодлого хэрэгжүүлж ирсэн нь бас нэгэн түүхэн онцлог юм. Жишээ нь: Сяньбичуудын байгуулсан Вэй улсын Тувахун/МЭ467–499/ хаан нь буддизмыг туйлшран дэмжиж, Лүнг Мэн, Шао Лин зэрэг олон сүм хийд байгуулсан ба Утайн хийд ч гэсэн энэ үед хөгжиж эхэлсэн. Мөн үүний зэрэгцээ улс даяар Сяньби хэлээр ярьж, Сяньби хувцас өмсөхийг хориглон Хятадаар ярьж, Хятад хувцас өмсөхийг хуульчлан, Хятад хүнтэй гэрлэхийг сайшаан, Сяньби овгийг устаж, Хятад овог хэрэглэхийг хүчээр тулгасан байв. Хожим нь 1691 онд Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Манжид дагаж орсон зүйл явдал нь мөн түүхэн энэхүү үзэгдлийн бодит жишээ юм.
    3. Буддизмыг гол шүтээнээ болгосон улс орон өнөөдөр дэлхийн хамгийн ядуу улс оронд тооцогдож байгаа нь: НҮБ-аас дэлхийн улс орнуудыг хөгжсөн, хөгжиж байгаа, хөгжлөөр хоцрогдсон хэмээн 3 ангилан үзэж иржээ. Хөгжлөөр хоцрогдсон улс орныг “хамгийн ядуу улс орон” гэх буюу “дөрөвдөх ертөнц” хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар ийм тодотголтой улс орон 49 байгаа аж. Тухайлбал: Африкийн 33, Австралийн 5, Төв Америкийн 1, Азийн 10 улс байгаа юм. Азийн энэ 10 улсын дотор дотоодын дайнтай,тусгаар тогтноод удаагүй, байгалийн гамшигтай, өлсөглөн, дэд бүтэц нь хөгжилгүй Мальдив, Зүүн Тимор, Йемен, Афганистан, Бангладеш зэрэг 5 улсыг эс тооцвол бусад 5 улсад нь нийтлэг оршиж буй нэг онцлог ажиглагдсан юм. Тэр нь эдгээр улсуудын дийлэнх нь түүхэн буюу орчин үед буддизм хэт туйлшруулсан улс орон болно. Одоогийн байдлаар Балба-ын 10, Лаусын 60, Мьянмар 89, Камбожийн 90 хувь нь буддын шашинтай. Бутан бол Төвдээр дэлгэрсэн буддизмыг албан ёсоор төрийн шашнаа болгож буй орчин үеийн цорын ганц улс юм.
    Эндээс харахад түүхэн турш буддизмын хүнд тахалд нэрвэгдэн архагшуулан шүтэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн эрүүлжиж чадаагүй, тус өвчний вирусийг тээж байгаа улсууд нь жирийн хоцрогдол биш, дэлхийн улс орнуудын адаг болох хамгийн ядуу тарчиг улс орны тоонд орсон болохыг НҮБ- судалгаа харуулж байна юм.
    Өнгөрсөн хорин жил Монгол улсад улс орноо бүтээн байгуулахаас илүү сүм хийд засан сэлбэсэн, шинжлэх ухааны ололт амжилт гаргахаас илүү бурхны баримал бүтээн, улс оронд хэрэгтэй боловсон хүчин бэлдэхээс илүү лам нарын тоо толгойг өсгөжээ. Монголчууд нь энэ хурдаараа буддизмд орж явбал адгийн арвын тоонд ороход ойрхон байгаа бөгөөд сэрэмжийн хонх нэгэнт дуугарч эхэлсэн гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй билээ.
    4. Монголчуудын түүхэн сургамж ба дахин давтагдаж болзошгүй аюул занал: Сяньби, Хятан нар буддизмаас болж мөхжээ. Юань гүрэн ч үүнээс зайлж чадаагүй, “Юань улсын судар”-д Монгол хаад буддизмаас болж төрөө алдсан гэж тэмдэглэсэн нь буй. Юань гүрний үеийн доройтлоос хойш XVI зуунд Монгол улс арай сэргэж иртэл буддизм дахин орж ирээд улс төрийг бутарсан дээр нь бутаргаж, Манжийн колони болсон. Манжид эзлэгдэх үед шашин дэлгэрээд 100 орчим жил болоод байсан тул, дайд явах цэрэггүй, хөдөлмөр эрхлэх боловсон хүчингүй болж, иргэншил мөхөж байсан нь харьд эзлэгдэх гол нөхцөл болсон юм. Манжийн ноёрхолд байсан хугацаанд шашнаас өөр хийх ажилгүй болж, бүхэл бүтэн Монгол улс тэр чигтээ нь сүм хийд болж хувирсан. Манж унаж, Монгол улс тусгаар тогтносон боловч, байгуулагдсан улс нь шашны улс байж, Төвд лам хаан суусан нь шарын шашны хөгжлийн оргил, мунхаг бишрэлийн туйл болсон. Тийм ч учраас Хятад цэрэг биш, Гамингийн дээрэмд эзлэгдэн, Монголчууд гутаан доромжлогдсон. Оросын улаан хувьсгалын нөлөөгөөр Монголд орчин үеийн улс байгуулагдсан. Буддизм Монголд 400 жил дэлгэрсний эцэс буюу XX зууны эхэнд болоход Монголчууд дэлхийн соёл иргэншлийн хөгжлөөс мөн тэр хэмжээгээр хаягдаж, буддизмаар 100 хувь тархиа угаалгаж, үзэл ухамсрын хувьд амьдралыг зовлонгоор төсөөлөх болж, өрсөлдөн хөгжих, байгалийн шалгарлаар явах чадвараа бүрэн алдсан байсан. Хүн ам хорогдон хасах өсөлттэй болж, эрчүүлийн дийлэнх лам байжээ. Ийм нөхцөлд улс орон хөгжих бололцоо байхгүй, тухайн үед маш эмгэнэлтэй байдалд байв. Гучаад оны хэлмэгдүүлэлтээр олон лам алагдсан, үүнд төр ба намыг буруутган, XXI зууны бошгон дээр дахин сэргээх шалтаг болгож байна. Энэ нь дахин сэргээхийн шалтаг биш, харин хэзээ ч дахиж буддизмыг дэлгэрүүлэхгүй цээрлэж явах сургамж болой. Учир нь буддизм байгаагүй бол лам байх ёсгүй, Монголчууд лам болоогүй бол цуст аллагад өртөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, их хэлмэгдүүлэлтийн бурууг тухай үеийн нам төрийн удирдагчаас биш, харин буддизмын тус биеэс хайх учиртай. Хэрвээ хууль байдаг бол олон Монголчуудын толгойг эргүүлж, лам болгоод дараа нь төрийн төмөр нударгаар алуулж байсных нь төлөө буддизмыг шүүхэд өгвөл зохиолтой. Одоо дахид хуучин сүм хийдүүдийг сэргээж, олон мянган хүүхэд залуучуудыг уруу татан лам болгох болжээ. Буддын ном зохиол, мэдлэг ухаан, соёл уламжлалыг сурч судлахаас илүү орчин үеийн соёл шинжлэх ухааныг эзэмших нь улс орны хөгжил, ард түмний амьжиргаанд тус дэм болох юм. Эх орны төлөө хүчин зүтгэх олон сайхан идэрчүүд сүмд суун өдөр хоног нөхцөөж, ард түмнийг мунхаг бишрэлд удирдан оруулах болжээ. Хэрвээ уламжлалаа сэргээх шаардлагатай гэж үзвэл Чингис хааны Их Монгол улсын төрд ёсны уламжлал, Мөнх тэнгэрийн шашин- философи сэтгэлгээнээс сурч судлан хөгжүүлж дэлгэрүүлэх нь буддзимын хоосон орон зайг нөхөх хамгийн бололцоотой үзэл баримтлал болох талаар энэхүү илтгэлд дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

  • ТӨВД НЭРСИЙГ МОНГОЛЧИЛБОЛ

     

    Хүн нэрээ, тогос өдөө
    Нэр хугархаар, яс хугар
    Нэр төрөө хамгаалан өөртөө ч, бусдад ч үнэ цэнэтэй байя. Эцэст нь хэлэхэд, нэр төрийн төлөө биш нэр төртэй байя.
    Ингээд өөр өөрсдийн нэрсийн утгыг сонирхоё. Нэрсээ үе үеэр нь үзээрэй. Жишээ нь, Цэрэнханд бол цэрэн, ханд 2-ыг үзээд нийлүүлээрэй.

    А

    Ачиймаа-Лхам бурханы нөхөр
    Б
    Бадам- лянхуа цэцэг
    Бадмаа- Бадам
    Бал- цогт
    Балжин- цог өргөгч
    Базар- санскритаар очир
    Бавуу- баатар
    Баасан-сугар гариг
    Бямба- санчир гариг
    Бум- бум, 100 мянга
    Балдан- цог төгс
    Банзад-
    Биндэряа- лянхуа цэцэг
    В
    Вандан- эрхт
    Ванчиг- эрх баялагт
    Г
    Гарав- цагаан
    Гүнд- бүхэнд
    Гунгаа- бүхнийг баясгагч
    Гомбо- итгэлт, гомбо сахиус
    Гончиг- чухаг дээд, эрдэнэ
    Гэндэн- хуварга
    Гиваа- буянт, буянтан
    Галсан- хувь сайт
    Гонгор- цагаан итгэлт, цагаан гомбо, гонгор сахиус
    Гармаа- од (тэнгэрийн)
    Д
    Дорж- очир
    Дулам- дарь эх
    Дулмаа- Дулам-тай адил
    Даш- өлзий
    Дагва- мөнх
    Даваа- сар
    Дамцаг- тангараг
    Дэндэв- үнэнг бүтээгч, шүтээн бүтээгч
    Должин- ногоон дхрь эх
    Долгор- цагаан дарь эх
    Дэмчиг- дээд амгалант, дэмчиг бурхан
    Данзан- шашныг баригч, номлолыг баригч
    Дагийранз- Гомбо бурханы нөхөр
    Дарам- санскритаар ном
    Дамба- шашин, дээдэст, увьдаст
    Даржаа- дэлгэрүүлэгч
    Дондов- тусыг бүтээгч
    Дондог- хоосон чанарыг оногч
    Дэжид- жаргал
    Дэжидмаа- жаргалт эх
    Дамчаа- дээдийн номт
    Ё
    Ёндон- эрдэм
    Ж
    Жавзан- гэтэлгэгч
    Жавзмаа- гэгэлгэгч эх
    Жүгдэр- үснэр
    Жав- аврал
    Жамц- далай
    Жигжид- айлган үйлдэгч, жигжид бурхан
    Жамсран- ах дүүс, жамсран сахиус
    Жумдээн- төгс ялсан
    Жамбал- зөөлөн цогт, манзушир бурхан
    Жамъян- зөөлөн эгшигт, манзушир бурхан
    Жунай- гарах орон
    Жанцан- дуаз,
    З
    Зандраа- санскрит үг
    Замбал- эдийн тэнгэр замбала бурхан
    Зундуй- хичээнгүй
    И
    Иш- билиг билгүүн
    Ичин- сэтгэлчлэн
    Л
    Лодой- оюун ухаан
    Лувсан- сайн оюунт
    Лхагва- илүү, буд гариг
    Лхам- охин тэнгэр, лхам бурхан
    Лхамаа- лхам-тай ижил
    Лүнриг- эш язгуур
    М
    Молом- ерөөл
    Мягмар- улаан нүдэн, ангараг гариг
    Мядаг- цэцэг
    Н
    Нансал- зул, гэгээн
    Нансалмаа- гэгээн эх
    Ням- нар, өдөр, адъяа гариг
    Намсрай- тийн сонсогчин хөвгүүн, эдийн тэнгэр, намсрай бурхан
    Намбар- сайтар, огоот
    Нанзад- гийгүүлэн зохиогч
    Нанжид- 8 гэгээн
    Намжилмаа- сайтар ялсан эх
    Намхай- огторгуй
    Норов- чандмань
    Нямбуу- шим
    Нүрзэд- түргэн бүтээгч
    Нацаг- элдэв
    О
    Од- гэрэл
    Одмаа- гэрэлт эх
    Ойдов- шид
    П
    Пүрэв- гадас, бархасбадь гариг
    Пунцаг- хотол чуулган, төгс төгөлдөр
    Пунсалмаа-
    Пагма- хутагт эх
    Пэрэнлэй- үйлс
    Р
    Раднаа- санскритаар эрдэнэ
    Равсал- маш тод, маш гэгээн
    Ринчэн- эрдэнэ
    Равжаа- машид дэлгэрүүлэгч
    Ригзэдмаа-
    Равдан- маш бат
    С
    Самбуу- сайн
    Самдаг- нууцын эзэн, очирваань бурхан
    Самдан- санаат, сэтгэл бат, даяан
    Сэдэд- цагаан шүхэрт бурхан
    Сэнгээ- арслан
    Содном- буян хишиг
    Сундуй- зарлигийн хураангуй
    Сүрэн- сахиус
    Санги- нууц
    Сэр- алт, алтан
    Сүглэгмаа- сайхан дүрст эх
    Санжай- ариусан дэлгэрсэн, бурхан
    Т
    Тавхай- мэргэн аргат
    Тамжид- бүгд
    Түвдэн- чадагчийн шашин
    Түдэв-хүч, чадал
    Ү
    Үржин- нэгэн орны нэр
    Х
    Хорол- хүрд
    Ханд- дагина
    Хажид- огторгуйгаар явагч, нархажид бурхан
    Хажидмаа- огторгуйгаар явагч эх
    Хайдав- мэргэн бүтээлч
    Ч
    Чанцал- мөргөх
    Чүлтэм- сахил
    Чагнаа- мутартаа, гартаа
    Чойжоо- номын хаан, чойжоо сахиус
    Чадраабал- гомбо бурханы нөхөр
    Чой- ном
    Чоймаа- номт эх
    Чойен- номын агаар
    Чодин- суварга
    Чимэд- үхэлгүй, үхэшгүй
    Ц
    Цэрэн- урт наст
    Цэвээн- насны эрхт, насны авшиг
    Цүлтэм- сахил
    Цамба- эсрүүн тэнгэр
    Цэдэн- наст, батнасан, амин гавъяат
    Цэнд- насны аюуш бурхан
    Цэдэв- насны бүтээл
    Цэвэл- нас уртасгах, нас арвидах
    Цэвэлмаа- нас арвитгагч эх
    Цэндмаа-
    Цэгмид- цаглашгүй наст, аюуш бурхан
    Ш
    Шийрэв- билгүүн
    Ширнэн- билгийн шим
    Шагж- энэтхэгийн эртний овгийн нэр
    Ю
    Юмчмаа- бага хатан, их хатан
    Юндэн- Ёндон
    Я
    Ядам- чанд, бат сэтгэл, ядам бурхан
    Янжин- уран дуут
    Янжмаа- уран дуут эх
    Янжинлхам- урлагийн тэнгэр янжинлхам бурхан

  • Нохойг анх одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлснийг тогтоожээ

    Бид нохойг хүний сайн туслагч, тэр байтугай анд нөхөр гэхчлэн нэрлэдэг ч энэ нөхөрлөл чухам хэзээ, хаана эхэлснийг тогтоож чадалгүй өнөөг хүрчээ. Чонын төрөл, ойролцоогоор 15 мянга орчим жилийн өмнө Евразид анх гэршүүлсэн хэмээн тогтоосон ч яг хаана, хэзээ гэсэн асуудал судалгааны гол сэдэв хэвээр байв. Тэгвэл энэ асуултын тун ч өндөр магадлалтай хариулт олдлоо. Нохойг анх одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлсэн аж.
    Корнелийн их сургуулийн профессор Адам Бойкагаар ахлуулсан олон улсын эрдэмтдийн баг анхдагч 165 үүлдрийн 4600 гаруй цэвэр цусны нохойн генийн бүтцийг судлаад гарсан үр дүнгээ National Academy of Sciences-ийн сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэхүү тайланд “Гэрийн нохой анх Төв Азид гэршээд тэндээсээ зүүн Азийн бусад улсуудад тархсан байх магадлал өндөртэй” хэмээн дүгнэсэн байсан талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжилсан юм. Эрдэмтдийн багийн ахлагч Адам Бойка “Нохойг анх Төв Азид, одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлсэн гэж бид үзэж байгаа” гэж мэдэгдсэн талаар ч уг мэдээлэлд дурджээ.
    Х.Батсайхан

  • ГУРВАН ТОМ ГАРИГ НЭГ ТЭНХЛЭГТ ДАВХЦСАН ТҮҮХЭН ЦАГ ҮЕД ЕС ЭХЭЛЛЭЭ

    Монголчууд эрт дээр үеэс, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваан нэрлэн ирсэн заншилтай. Тэгвэл өнөөдөр нялх гурав буюу нэг ес эхэлж байна. Ес,ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог.
    Ерөнхийдөө энэ цаг үед манай дэлхийн умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг.
    Жилийн бүрийн 12 сарын 22 – ний өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр есөн есөн удаа давтамжтайгаар тоолох 81 хоногийг бид ес эхэлсэн гэж нэрлэдэг заншилтай.
    Энэ жилийн өвлийн туйл, ес эхлэх цаг үетэй давхацаад нарны аймгийн гаригуудын хамгийн томд тооцогдох Бархасбадь, Санчир гаригууд манай дэлхийтэй нэг шугаманд давхцаж байгаа нь ховор үзэгдэл бөгөөд олон зуун жилийн давтамжтай нэг удаа тохиож байгаагаараа онцлогтой юм.

    Санчир гариг нь нарны аймгийн хоёрдахь том гариг юм.
    Бархасбадь гариг бол манай дэлхийгээс 300 дахин том хэмжээтэй 318 дахин хүнд жинтэй нарны аймгийн тавдахь асар том хийн эзэлхүүнтэй тод гэрэлтэй гариг.
    Харин манай дэлхий бол нарны аймгийн нэг гариг бөгөөд сар гэсэн нэг дагуултай 365 хоногт нарыг бүтэн нэг тойрдог дэлхийн гадаргууны 70 гаруй хувийг ус 30 шахам хувийг хуурай газар эзэлдэг амьдралт гариг юм.

    Тийм учраас эдгээр гурван том гариг нэг тэнхлэгт давхцсан түүхэн цаг үе энэ хугацаанд ес эхлэх мөчлөгтэй давхцан тохиож байна.
    Ховор эрдэнийн хувь заяагаар
    Энэ сайхан эх орондоо хүмүүн төрлийг олж мэндэлсэн
    Эжий аав ураг удмын нандин хэлхээ
    Эрин зууны түүхийг бүтээлцэгч
    Эрхэм та олондоо
    Энх Мөнхийн энгүй дээд цалгисан ерөөлийг өргөе өө
    Энэ биес нь эрүүл сайхан
    Эрдэм ухаан нь дэлгэр сайхан
    Энэрч хайрлах сэтгэл нь зөөлөн
    Эх дэлхий газар нутгаа
    Эжий шигээ энхрийлэн хайрлаж
    Элдэв бүхнээс хамгаалан
    Эрдэнэ болсон хүн заяагаа
    Эрхэмлэн хайрлаж элгэмсэг амьдраарай
    Энэ цагт эрин зуундаа хамт төрөл олсон
    Эрхэм бүхэндээ талархан мэхийе.
    Гялайлаа Талархлаа Баярлалаа…

  • 400 орчим жилийн дараа Бархасбадь, Санчир гарагууд дэлхийтэй нэг шугаманд зэрэгцэх гэж байна

    Хуучин цагт тэнгэрт ийм үзэгдэл ажиглагдахад дэлхийд ямар нэг том үйл явдал, тухайлбал Есүс мэндлэх, аль нэг соёл иргэншил сүйрэх, их түймэр, үер зэрэг зүйл тохиолдоно гэж үздэг байв.
    Даваа гарагийн орой нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнөд хэсэгт гарагуудын давхцал ажиглагдах юм байна. Энэ үед тэнгэрт хурц гэрэлтэй нэг том од бий болсон мэт харагдах гэнэ.
    Экваторын шугамд ойртох тусам энэ үзэгдэл тэнгэрийн хаяанаас дээш өндөрт ажиглагдах бол хойшлох тусам тэнгэрийн хаяанд ойрхон ажиглагдана.
    Хамгийн сүүлд 1623 онд Бархасбадь, Санчир гарагууд дэлхийгээс давхцаж харагдаж байжээ. Дараагийн ийм үзэгдэл 2080 онд тохиох гэнэ.
    Энэ удаагийн ”Их давхцал” дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өдөр уртасаж, шөнө богиносож эхлэх өдөртэй давхцаж байна.
    Хэрвээ телескоп ашиглавал Бархасбадь, Санчир гарагуудын дагуулуудыг харах боломжой юм.
    Энэхүү үзэгдлийг нүдээр харах боломжгүй хүмүүст зориулж зарим судалгааны байгууллагууд интернэтээр шууд дамжуулахаар болжээ.

  • СУДЛААЧДЫН БҮЛЭГ ИРЭВ.

    Монгол Улс ардчилсан тогтолцоог хэрэгжүүлж, гадаад бодлогоо байнга сайжруулсаар ирсэн. Гадаад хамтын ажиллагаа гэдэг зөвхөн улс хоорондын асуудал биш юм. Энэ нь өгөө талдаа хүмүүс хоорондын харилцан ажиллагаанд суурилж байдаг.
    Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай олон компани байдаг ч ихэнх нь хангалттай хүчин чадалгүй, менежментийн чадваргүй, жижиг, дунд компани юм. Хоцрогдсон тоног төхөөрөмж, чанаргүй төсөл, хүрээлэн буй орчинд халтай технологи зэрэг нь монголчуудын дунд хамтарсан аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг унагах хандлага төрүүлж буй нь бодитой юм.
    Өнөөгийн олон улсын эдийн засгийн байдал болон Монголын эдийн засгийн чиг хандлагыг харахад хамтын ажиллагаа ихээхэн нөөц боломжтой юм.
    Энэ хүрээн дэх хамтын ажиллагааны гол утга нь ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ нь талуудын олон нийтийн ойлголтын үндэс болдог юм.
    Бидний урилгаар бизнесийн салбарын компаниудын судлаачдын төлөөлөл бүхий ажлын хэсэг монгол улсад ирж эдийн засгийн байдал, боломжийг нүдээр үзэж сонирхож танилцаад буцлаа. Тэдэнд ажлын уулзалтын чөлөө цагаар монголын түүх соёлын ололтыг үзэж сонирхолоо.

    djmedia:322