Category: Мэдээ, мэдээлэл

  • ХАКАСЫН БӨӨ НАР ХАВРЫН ТАХИЛГАА ХИЙЛЭЭ

    Окуневын археологийн соёлоос эхтэй Алтын Арчолын (Аугаа эхийн хүү – Улуг Хуртуях Инэ) чулуун хөшөө энд байдаг. Тэр онцлогыг сонгож хакасын бөө нар тахилга хийж, хаврын баяраа тэмдэглэжээ.
    Алтын Арчолын чулуун хөшөөг Хакасуудын хувьд тахин шүтэх, бөө мөргөлөө эргэн сэргэхэд энэ нь чухал ач холбогдолтой юм.
    1954 онд Хакассын Бүгд найрамдах улс судлалын музейн захирал Аскиз дүүргээс чулуун хөшөөг музейн үзмэрт авчирч байрлуулав. Гэсэн хэдий ч Хакас эмэгтэйчүүд хүртэл Чулуун эмээгийн өмнө мөргөж, уруулыг нь цөцгийгээр тослож, эрүүл мэнд, хүүхэд төрүүлэхийг хүсч музейд ирдэг байв. Музейн ажилтнууд зан үйлд саад болоогүй, харин ч эсрэгээрээ тэр үед танхимд өөр зочин байлгахгүйг хичээдэг байжээ.
    Хакассын овгуудаас олон жилийн турш Хуртуях тасыг анхных нь байранд нь буцааж өгөхийг музейн ажилчдаас хүссэн олон тооны хүсэлт эерэг үр дүнд хүрээгүй. Хакасийн ахмадын зөвлөл бүгд найрамдах улсын засгийн газрын дарга Алексей Лебед хандсанаас хойш л энэ асуудал газар авчээ. Бүгд найрамдах улсын засгийн газрын түвшинд соёлын дурсгалт газрыг анхны байранд нь буцааж өгөх шийдвэр гаргасан. Дүүргийн депутатуудын зөвлөлийн шийдвэрээр Аскиз дүүрэгт байрлах задгай музей байгуулах зорилгоор 50, 70 метр хэмжээтэй газар олгосон байна.

     

  • САНСАР СУДЛАЛЫН МУЗЕЙД ЗОЧЛОВ.

    Сансар судлалын төвд амьдрагчдын хотхон, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. Тэр үедээ энэ бол ховорхон олдох завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж гарчээ.
    Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үеийн эхлэл байжээ.
    ОХУ-ын Калуга мужид очсон юм. Тэнд сансар судлалын эцэг гэж нэрлэгддэг Циолковскийн гэр музейг үзэж, түүнээс холгүй орших дэлхийд гэж тооцогддог сансар судлалын музейг үзсэн билээ. Ингэж явахдаа тэр болгон хүнд олдоод байдаггүй, хүн төрлөхтний сансар судлалын түүхийн нэг жимээр аялж явсан байдаг.
    Энэ мужид байдаг Обменьск хотод тэр үедээ дэлхийд цөөхөнд тооцогддог хамгийн гүнд байрладаг судалгааны төвийн тухай танилцуулж билээ.
    Би цэргийн хүний хувьд Монголын ард түмний сайн танил, Халх голын дайны байлдааны ажилагааг удирдсан, Цэргийн нэрт жанжин маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуковын төрсөн гэр музейгээр орох санал өгч, аялах маршрут ялимгүй хазайгаад их жанжины төрсөн гэр музейд очсон юм. Цэргийн бид чинь нэрт жанжины дурдатгалыг олон дахин уншиж, бараг цээжилсэн шахуу байдаг байжээ.
    Би тэр үед дурдатгалыг нь олон дахин уншсан болоод тэрүү ЗХУ-д маршал Г.К. Жуковын гэр музейг их л сүрлэгээр төсөөлж явдаг байсан. Гэтэл газар дээрээ манай эндэхээс ч жижиг элдэв чимэггүй ганц байшин байж билээ. Түүнээс хойш дахин очих боломж олдоогүй. Хожим улаан талбайн дэргэд их жанжины хөшөөнд дурсгалын зурагаа авахуулсан.
    Сансар судлалын талаар өвөрмөц музейтэй орон бол БНАСАУ билээ. Тэр нь Пхеньян хотын Шинжлэх ухааны ордоны сансар судлалын музей юм. Дугуй бөмбөгөр дээвэртэй музейн хамгийн дээд давхарын танхимд ороход од, гарагийн байршил тэнгэрт түгэж, хаана ямар гараг, эрхэс байдаг тухай бодит байдлаар харуулсан байдаг. Тэгээд хүн төрлөхтөн сансар огторгуйг хэрхэн эзэмшиж байгаа тухай түүхийн кино дурсамж гарч, БНАСАУ сансар судлал хэрхэн хөгжсөн, эх нутгаасаа сансрын хөлөг хэрхэн хөөрч, гараг ертөнцөд дүүлэн одсоныг үзүүлдэг.
    2007 онд БНАСАУ-д хийсэн аялалын тэмдэглэлд “Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм.” гэж бичжээ.
    Санамсаргүй гэж хэлж болохоор тохиолдол юм, дэлхийд сансар судлалын талаар гурван улсад том музей байдаг гэсэн, түүний хоёрыг нь үзэв. Одоо АНУ-д байдаг музей үлдлээдээ гэж бодож билээ.

    djmedia:377
  • Эх, нялхсын хонгилд хэн уйлдаг байв аа?

    Дээрх төвийн барилга ашиглалтад орсноор тэрхүү байшинг төвтэй том, урт хонгилоор холбож орхисон билээ. Түүгээр хоёр эмнэлгийнхэн холбогдон хоорондоо үргэлж явалцдаг байв. Ялангуяа талийгчдыг “морг”- т/шарил хадгалах газар/ тавихын тулд хоёр эмнэлгийн асрагч, сувилагч нар тэрүүгээр нас барагсдын цогцсыг тэргээр түрээд явдаг байлаа. Одоо чухам яадгийг мэдэхгүй. Гэхдээ тэр хонгил бий байх. Бид дөрөвдүгээр курсын оюутан болсон намар подгруппээрээ/хэсэг/ тэнд дадлага хийж эхэлсэн юм. Яг манай ангийнхан дадлагад гарахын өмнөхөн Эх, нялхсын хонгил чөтгөртэй болжээ гэх яриа гарсан билээ.

    Тэр үед нэлээд ховорт тооцогддог, тэр бүр таараад байдаггүй цусны цагаан цогцсын хорт хавдраар 16 настай нэгэн охин өвдөөд хэвтэж байсныг дадлага хийх эсэхээс үл шалтгаалан хүүхдийн эмч болох бүх оюутанд зориуд үзүүлдэг байсныг санаж байна. Аргагүй шүү дээ, ховор эмгэг юм чинь. Одоо элбэг болохоор барахгүй бүхэл бүтэн тасаг тийм өвчтэй хүүхдээр дүүрчээ. Бүр нялх, нярай хүүхэд ч өвчилдөг болжээ. Тэр үед нөгөө охин нас барсан тухай оюутнууд яриад л өнгөрсөн юм. Их өрөвдмөөр охин байлаа. Маш эцэнхий. Тураалын дээд шатанд орчихсон. Ясан дээр тохсон арьс гэж юу байдаг вэ гэвэл тэр л байсан байх. Бүхий л сүвээрээ цус алддаг сонин өвчин байж билээ. Охин өдрөөс өдөрт муудаж, өөрийгөө ямар ч найдваргүй болсныг мэдэх бөгөөд нүдэнд нь үзэгдсэн цагаан халаттай хүнээс “Эмч ээ, туслаач. Амь авраач” гээд тамирдаж сульдсан дуугаар гуйн, эцэст нь нэг л их зовиуртай гиншин уйлдагсан. Бараг бидний өр зүрхэнд үлдсэн гэхэд хилсдэхгүй.

    Тиймээс одоо ч нүдэнд үзэгдэн дурсагдаж байгаа хэрэг. Тэр охиныг үзээд гарч ирсэн бүх оюутан эр, эмгүй л дуугаа хураачихсан цонхигор царайтнууд харагддагсан. Бидний сэтгэл зүйд тэгтэл нөлөөлсөн байгаа юм. Ялангуяа түүний зовиуртай гиншин уйлах нь зүрх зүсэм бөгөөд чихэнд хоногшсоныг хэлээд яах вэ. Нэг тиймэрхүү зүйл болоод өнгөрсний дараа нөгөө яриа гарсан хэрэг. Хамгийн анх мэдсэн хүмүүс одоо бүгд эмч болчихсон яваа. Тэдний ярьснаар “Хонгилоор явалтгүй болсон байна лээ. Бид хоёр хүүхдийн шарил түрээд сувилагчтай хамт шөнийн 01- 00 цагийн үед явж байтал яг хонгил тахиралддаг газрын тэнд гэнэт хэн нэгэн уйлах шиг сонсогдов. Бид цочоод орчин тойрноо харсан чинь хэн ч байгаагүй. Сувилагч болохоор “Гандангийн эмнэлгийн өвчтэй хүүхдийн дуу цуурайтаж байна. Түүнээс энд хэн байх билээ” гэв. Гэтэл Баяраа маань, “Батаа, нөгөө охин” гэдэг байна шүү. Би бүр цочоод хамаг бие зарсхийгээд үс босчихсон. Баяраагийн дүр ч сонин болчихсон харагдлаа. Бид хоёр тэр охиныг хамт үзэж байсан болохоор юу эс андах билээ. Нөгөө сувилагч юугаа мэдэх вэ. Тэгээд шарилаа моргт хийчихээд замаараа буцлаа. Яг нөгөө хонгилын тахиралддаг газар очуут эмэгтэй хүүхдийн ядрангуй, гиншсэн, үргэлжилсэн ёололт юм уу уйлалт сонсогдов.

    Хамгийн хачин нь Баяраа бид хоёр зэрэг сонссон байв. Бас л бие зарсхийгээд явчихсан” гэж курсын оюутан Бат маань ярьсан юм. Тун удалгүй дараагийн анги дадлага хийж Саруул, Бадамаа гэдэг хоёр охин тэнд явж байгаад сонссон, хананд нь тусах хар сүүдэр харснаас болж ухаан нь самуурсан амьтад тасагтаа очоод бөөн хэрэг мандуулсан билээ. Хүүхдийн ангийн деканаас яаралтай хурал зарлав. Багш нар маань биднийг хэмх сэнхрүүллээ. “Та нар шинжлэх ухааны салбарын хүмүүс. Тэгээд ч болох, болохгүй зүйлд итгэн цуу тараасан чинь тун таагүй юм. Сэтгэл судлалын багш чинь одоо тайлбарлана” гэв. Буурал толгойт багш маань “хий үзэх, сонсох” гээд сэтгэцийн эмгэг буй. Хэт цочирсон эрүүл хүнд ч тохиолддог юм. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь дээрх Баяраа, Бат хоёр. Болчимгүй юм ярьснаас нь болоод оюутнууд түүгээр явахдаа “Энд нөгөө юм тохиолдоно” гэж бодсоноос тэгж байгаа хэрэг. Түүнээс амьдрал дээр тийм юм байхгүйг шинжлэх ухаан аль хэдийнэ баталчихсан. Тэгээд ч Эх, нялхсын эмч, сувилагчдад ямар нэг юм мэдэгдэхгүй байна гэдэг чинь нэгийг ойлгуулаад байгаа биз дээ?” гэж ирээд л ярив.

    Манайхны хурал нэг иймэрхүү сэнхрүүлгийн шинжтэй болов. Дараагийн дадлагажигчид нь бид байлаа. Бидний ээлжинд азаар хүүхэд эндсэнгүй. Тиймээс шарил зөөх хэрэг гараагүй гэсэн үг. Харин деканатын газраас өгсөн үүргийн дагуу “Тийм юм байдаггүй нь үнэн юм байна. Бидэнтэй юу ч тохиолдсонгүй” гээд л залж явлаа. Үнэндээ бид шалгаж зүрхлээгүй билээ. Хэн ч тийм юманд дурлах билээ дээ. Дараагийн ангид дахиад л дуулиан тохиолоо. Нөгөө ангийн хоёр охин ангийнхаа бандийн хамт шарил зөөж яваад учирчээ. Бүгд ухаан самуурсан байлаа. Нөгөө сүүдэр яг өнөө охин болчихсон, үс гэзэг нь сэгсийгээд сууж харагджээ. Бас сулхан гиншиж уйлаад л байсан гэх. Хоёр охин нь халуурч, бүлээрээд хэд хоног хичээлдээ яваагүй. Түүнээс болоод бас бөөн асуудал дэгдээд дарагдсан даа. Тэгтэл бас болоогүй байж. Эх,нялхсынхан хуралдаж байгаа дуулдав. Тэгтэл эмнэлгийн ажилтнуудад хэд хэд тохиожээ. Ингээд эмнэлгийн намын үүр хуралдаж бугтай тэмцэлдсэн юм байх. Манай курсын дөрөвдүгээр ангийн хичээлийн шинэ жил нэг ингэсхийгээд өнгөрсөн билээ. Өнөө асуудлыг “өнчин гөлөгний хэрэг” болгож нэг тийш шийдсэн гэдэг. Яахаа мэдэхээ байсан эмнэлгийн удирдлага зохион байгуулалттайгаар нэг гөлөг олж шөнө сэмхэн тэнд орхисон байгаа юм. Ганцаараа орхигдсон нялх амьтан гиншинэ биз дээ. Тэгээд түүгээр явж таарсан сувилагч болон оюутнууд түүнтэй учирч айгаагүйгээрээ айхын хамт гөлөг байсныг илчилсэн байгаа юм. Их ядарсан арга байгаа биз? Тэр асуудал бараг хагас жилийн өмнөөс яригдсан шүү дээ. Тэгтэл нэг удаагийн тохиолдлоор ийнхүү дараад өнгөрөөсөн юм даа. Харин нарийндаа чухам ямар арга хэмжээ авсныг нь мэдэхгүй. Тэр үед бугтай тэмцэнэ үү гэхээс судлахгүй шүү дээ.

    Хайр найргүй нухчин дардаг мөртлөө цаагуураа лам хуврагаар аргалуулдаг явдал ч мэр сэр байсныг тэр үеийн хүмүүс ярьдаг л юм. Холбогдсон нөхдөд нэг их хатуурхаагүй, тэгсхийгээд дүр эсгээд өнгөрсөн нь сонин санагддаг юм. Жинхэнэ худлаа зүйл байсан бол бараг сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авсан ч болох л цаг шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар үнэний хувь байсан юм уу даа гэж бодогдоод байдаг юм. Дан ганц манай сургуулийн оюутнууд бус тэндэхийн ажилтнуудад тохиосон нь ч нэгийг хэлээд байгаа юм. Түүнээс биш юу боллоо гэж хий хоосон юмны төлөө бүхэл бүтэн эмнэлгийн Намын үүр хуралдаж байхав. Хий үзэгдэл, буг чөтгөртэй холбоотой юмыг тэр үеийн МАХН ёстой гаргана гэж гонж л доо. Хөдөөгийн оюутнууд биднийг бодох юм бол элдэв юм үзэж, сонссон нь элбэг учраас дээр нь давс нэмээд илгээчихсэн тал ч бий л байх. Гэхдээ оргүй хоосноос ямар нэг юм босгож ярихгүй л дээ. Биднийг тавдугаар курст орсон намраас өнөө буг чөтгөр нь гэнэт оргүй арилж билээ. Ёстой өргөс авсан юм шиг өвчин намдана гэгчээр таг чимээгүй болсон доо. Сүүлдээ бид ч тоохоо байж, хоёр гурвуулаа түүгээр зөндөө явсан ч ямар нэг зүйлтэй учраагүй билээ. Одоо бол ч жинхэнэ шуугиж, эрдэмтэн мэргэд нь элдэв таамаг дэвшүүлээд л зурагтаар ярьж, сонинд ярилцлага өгч байхгүй юү. Одоо бодож ээ байхад Эх,нялхсын хонгилд хэн уйлдаг байсан юм бол оо?
    Эх сурвалж www.wikimon.mn
    Г.МӨНХ

  • НҮБ-ААС ДЭЛХИЙ ДАХИНЫГ НҮҮРСНИЙ БҮХ ТӨСЛӨӨ ЦУЦЛАХЫГ УРИАЛЖЭЭ

     

    РРСА бол нүүрс шатааж эрчим хүч гаргах дадлыг төгсгөл болгох олон улсын байгууллага юм. Анх Их британи, Канадын засгийн газар санаачлан гаргасан бөгөөд 2024 оноос Их британ бүх нүүрсээр ажиллах бүх станцаа хаах зорилт тавьсан.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониа Гутүрре чуулганы нээлт дээр үг хэлэхдээ:
    “Дэлхийн бүх засгийн газрууд, хувийн комданиудад гурван шаттай арга хэмжээ авахыг уриалж байна.
    Нэгдүгээрт: Төлөвлөсөн бүх төслүүдээ цуцлах
    Хоёрдугаарт: Олон улсын хэмжээнд нүүрсний цахилгаан станцуудаа санхүүжүүлэхийг болих
    Гуравдугаарт: Нүүрсний салбарын ажилчдыг өөр салбарт шилжүүлэх хэмээн “гэжээ.

  • БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦАГААЛАХ ТАЙЛГА БОЛОВ

     

    Тайлгын эхэнд Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Бүх цэргийн Их Хар сүлдийн “Заллагын өчил”-ийг дуудаж, хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүллээ. Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, адис авсан юм.

    Тэнгэрээс заяат Чингис хаан Бүх цэргийн Их Хар сүлдийг монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.

     

  • ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУС ХҮРГЭВ.

    Энэ хүмүүнлэгийн аяны үеэр өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хүнсний бүтээгдэхүүнээр туслах ажил зохион байгуулжээ. Уг арга хэмжээг олон эмэгтэйчүүд цаг үеэ олсон сайхан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
    Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийнхээ төлөө олон сайхан ажил зохион байгуулж байгаа бүсгүйчүүл, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо талархал дэвшүүлье.

  • УЛС ТӨРИЙН СУУЛТЫГ ДЭМЖИВ.

    Түүний нөхөр бүтэн 10 жилийн турш шүүх цагдаагаар асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй явж байна. Хамаг эд хөрөнгө, байр саваа хураалгахдаа, эр нөхрөө шоронд суухад нь Ариунаа тэвчсэн. ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БАЙДАГ ГЭДГИЙГ ӨНӨӨДӨР ХАРУУЛЖ БАЙНА.
    Г.Буяндоржийн гэр бүл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан “2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг хүргүүлж 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлахаа амласан билээ.
    МУГЖ Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдүүлсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна. Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэж ярьж байна.

    djmedia:367
  • ФРАНЦЫН СУДЛААЧ НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

    2021 оны 5 дугаар сард манай хил нээгдэх болсонтой холбоотойгоор Франц-Монголын хамтарсан арга хэмжээг сэргээн хэрэгжүүлэх тухай санал солилцох цахим зөвлөлдөх уулзалт боллоо.
    Ярилцлагаар хийгдэх арга хэмээний хүрээнд орон нутагт ажиллах, мөн МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох талаар санал солилцлоо. Энэхүү ярилцлага тодорхой хугацаанд тогтмол хийгдэж, хийгдэх ажлуудаа зөвлөлдөнө. Дараагийн цахим уулзалт Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнтэй хийхээр боллоо.
    Санал солилцоход МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, удган Болортунгалаг, орчуулагч Насан нар байлцлаа.

  • МОНГОЛ УЛС ХОЁРХОН УЛСТАЙ ХИЛЛЭДЭГ, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС БОЛ БИДНИЙ ДОТНЫ ХӨРШ.

    Залуу насандаа, цэргийн байгуулагад ажиллаж байх үедээ, шинээр албан тушаалд томилогдчихоод Улс төрийн хэлтсийн сарын ажлын төлөвлөгөө батлуулахдаа Зөвлөлтийн мэргэжилтэнд танилцуулаагүйн төлөө арга хэмжээ авагдаж байв. Бүх л зүйлээ зөвлөлтийн мэргэжилтнүүдээр хянуулж хөдөлдөг тийм л цаг үед амьдарч байжээ. Одоо бид ОХУ-ын бодлогыг ойлгох хүртэл дахиад 10-иод жил хэрэгтэй байх оо. Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй удирдлагаар ажиллаж, бас ОХУ-д сурч байсан болохоор миний үеийнхэн Оросоос танил ихтэй.
    Нэг. БИ ОРОСОД ОЛОН НАЙЗ НАРТАЙ. Олон удаа ОХУ-ын АБЗ-ын зөвлөлдөх уулзалтын ажлын хэсгийг ахалж оролцож явлаа. ОХУ-ын Дипломат төлөөлөгчдийн газартай байнгын холбоотой ажиллаж байв. ОХУ-ын ГХЯ-ны Ази тивийн нэгдүгээр департаментын захирлын үүрэг гүйцэтгэгч К.В.Внуков, Төрийн Думыг Гадаад харилцааны хорооны дарга К.И. Косачев, ОХУ-ын Аюулгүй байдлын албаны олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч захирал В.И. Ульянов, ОХУ-ын Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Е.М. Кожовкинтай уулзаж явлаа. ОХУ-ын “Прездент” зочид буудалд хийсэн олон удаагийн ажлын уулзалтыг мартахын аргагүй.
    ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга В.Б.Рушайло, И.С.Иванов, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга үүрэг гүйцэтгэгч В.А.Соболев, ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын орлогч Н.Н. Спасский хүлээн авч олон улсын болон бүс нутгийн байдлын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцон, хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн хооронд хамтран ажиллах протокол байгуулах ажлыг зохион байгуулж байлаа.
    Хоёр. ОХУ-ЫН ТУВА бол монгол туургатны нэг хэсэг, үндэсний шашинаа бөө мөргөл гэж тунхагласан Улс юм. Онгон сайхан байгальтай түүндээ тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлдэг, аялал жуулчлалаа бөө мөргөлтэй холбож өгдөг.
    Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консулийн газарт Тувагийн бөөгийн төлөөлөлтэй албан ёсны уулзалтууд хийдэг. Тэд сайн тусалдаг.
    Тувад Монголчуудын эртний танил Эрзин, Самагалтай, Кызыл, Туран, Арадан, Танзынбей хот, тосгонтой танилцсан.
    Бид эртний танил бөөгийн “Дух медведев”, “Дүнгэр” төвөөр заавал ордог. Енесей мөрөний эрэг дээр, дараа нь Цэцэрлэг уулын орчим овоонд хамтарсан бөөлөлт хийдэг. . Үзэсгэлэнт сайхан нутаг, газрын хөрсөндөө бүхий баялагийг шингээсэн энэ нутгийн ард түмний түүх бол хэзээ нэг цагт монголтой холбоотой байсан арвин судар билээ.

    Гурав. Их Саяаны нурууг даваад ХАКАСИЙН УЛСАД орно. Монгол уламжлалаа баталсан төв замын дагуу монгол гэр жуулчны газар, зоогийн газар байна. Их замын хажууд монголын чанартай хувцас, гутлын барааны дэлгүүр байдаг.
    Ихэнх судлаач нар 8-р зууны үед Енисейн Хиргисүүд олонх нь баруун урагш нүүдэллэж одоогийн Хиргис болж, зарим нь үлдэж Хакасын өвөг дээдэс болжээ гэж үздэг. Тэд Монголчуудтай адил овоо босгодог, хөөмийлддэг, бөө бий.
    Сибирийн замд бид сонирхолтой олон зүйлтэй таарсан. Красноярскийн хязгаар, сибирийн төв замын дагуух Нижнеуденск хот, Тулун, Эрхүү, Улаан Үд хоттой танилцсан. СИБИР БОЛ бөөгийг тайлагдаагүй их өвийг багтаасан сав нутаг билээ. Тэнгэр бидэнд 3 сая га талбайг хамарсан сибирийн их түймэр, усны түвшин 11,5 метр дээшилсэн их үертэй тааруулж мэдрүүлсэн билээ.

    Дөрөв. БУРИАДЫН АЙМАГ бүрт бөөгийн төлөөлөл угтаж авч байсан. Биднийг буриад олны шүтдэг Тэмэлик хүрхэрээ, Бүрэнхаан хайрханы ноён оргилыг харах өндөрлөг, түмэн олонд алдаршсан Саяаны Аршаан, Чингисийн ширээ, Зааны толгой, Жамухын гэр, Боксон, Улаан нуга, Орлык, Сенсин, Обтайн, Цайллагын усан хүрхрээ зэрэг өргөлийн газраар аялах завшаан тохиосон.
    Буриадын автономит тойргийн Усть-Ордынск бол байгалын энергийн төв гэдгээрээ нийтэд алдартай. Кырен, Сорок, Хомутова, Оёк, Баяндай, Косая степ, Еланцы тосгоноор орлоо.
    Нэлээд өндөр давааг давж уруудсаар Ольхонлуу орох хаалга гэж нэрлэгдсэн усан гарам дээр ирлээ. Хөлөг онгоцоор усыг гатлаад Ольхан арал дээр бууж Хужирт тосгон очно. Ольхоны хадан уулыг Бөөгийн арал гэнэ. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж хүндэтгэл үзүүлсэн.
    Бидний оросод ирэхэд тосч авч, явахад үддэг Андрей, Оюна хоёртоо баярлаж байна. Ийм анд нөхөд, хүмүүсийн туслалцаатайгаар аялал, ажил төрөл амжилтанд хүрдэг.

    Тав. Улаан-Үдэд Бөөгийн анхны сүм баригдаж нээлтэд МБНЭ-ийн төлөөлөл оролцсон билээ. ОХУ-ЫН “ХААН ТЭНГЭР” бөөгийн байгууллагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн зөвлөлийн бөөгийн асуудал эрхэлсэн гишүүн, зайран, сэтгэл зүйн ШУ-ны дэд доктор Цэрэндоржаев Баяр Жамбаловичтай байнга уулздаг.
    Бид 2 удаа буриадын бөөгийн нэгдсэн чанарт оролцсон, тун өвөрмөц зан үйлийг илэрхийлнэ. Сибирийн түймэр ундраахаар цугларсан олон бөө нартай эв санаа нэгтэй байж, дэмжиж Байгаль далайн Ольхун аралд болсон бөөгийн нэгдсэн тахилгад МБНЭ-ийн төлөөлөл нар оролцсон билээ. Нэгдсэн тахилга бол эх дэлхийнхээ байгалийг хамгаалах нэгдсэн их үйлсийн нэг тод илрэл, жишээ болж байна.

    Зургаа. Бид Халимагт цөөнгүй очсон. ОХУ-ын Халимагийн БНУ-д анх удаа Олон Улсын Соёл Урлаг, Этнографийн “Ойрад-Түмэн” наадамд оролцлоо.
    Шинжлэх ухаан, практикийн бага хурал “Үндэсний номын сан”-д салбар хуралдаанууд болсон бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан.
    ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Маринатай уулзаж, дурсгалын зураг авахуулав. Бидний уулзсан хамгийн хүндтэй хүн бол Цагаанзам байсан. Түүнд мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медаль гардуулсан билээ.
    Монгол бөө, тэр дундаа Ойрад бөөгийн төлөөлөл Халимагийн тэнгэрт бүрэн хуяглан бөөлөх хувь тохиов. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү эртнээс уламжлан ирсэн бөөгийн дэг жаягаар ойрадчуудын амьдрах уудам талд бөөлсөн нь онцлох тэмдэглэлт явдал байлаа.

    Долоо. ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод байх хугацаандаа Бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагатай уулзав. Уулзалтад Бөөгийн “Дээж” төвийн удирдагч Балдахинова В.Б, Ерөнхий зайран Ангабаев.Б.С, нарийн бичгийн дарга Сергеева.В.Б, Хариуцлагатай нарийн бичгийн дарга Кукшинова.Д.В нар оролцлоо. Бөөгийн “Дээж” төвийн удирдагч Балдахинова В.Б бол Монголын анхны баллетийн бүжгийн жүжигчин, удган Сумьяагийн багш юм.
    Монгол бөөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто, тулмаш Мишигма нарыг дурдахгүйгээр өнгөрч болохгүй. Тэд Бурхан халдун, Хөх уулын тахилгад толгойлж бөөлсөн буриад улаач юм.

    Найм. Бид байнгын харилцаатай байж, хамтарсан уулзалт хийдэг. Буриадын соёл, шашины асуудал хариуцсан төлөөлөгч Монголд зочилж, Халх голын ялалтын баярын арга хэмжээнд ирж оролцсон.
    Улаан-Үдэд очиж уулзаж ярилцаж, хамтын ажиллагааны талаар байнга санал солилцсон.

     

    djmedia:362

     

  • ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДЛААР ТА БҮХЭНТЭЙ ЯРИЛЦЬЯ. ЭХЛЭЭД ТАНИЛЦЬЯ.

    Миний одоогийн нас бол мэдлэг боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай болчихсон, ямар нэг элдэв шунал нь дарагдсан, ид ажиллах нас юм л даа. Ам, яриа, бичгээр эрт тэтгэвэрт гаргахыг хүсдэг бололтой.
    Намайг Монголын бөөгийн төв байгууллага МБНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгосонд хамт олондоо талархаж явдаг. Энэ хүнд цаг үед бөөгийн байгууллагыг зөв голдиролоор хөгжүүлэхэд хэр баргын хүн энэ их ачаалал, “хэл ам”-ыг дааж, тээж ажиллахад хэцүү. Гэвч монголын минь заяа түших учраас энэ үйл хэргийн төлөө цаг заваа зарцуулаад явж байна.
    Монгол бол цөөхүүлээ ард түмэн, одоо тэдний хэдэн хувь нь насанд хүрсэн иргэд билээ. Тэднээс хэд нь бөө мөргөлөө шүтдэг билээ. Би улаач нараа бараг бүгдийг эчнээ танина. Харин Та бүхэн намайг сайн танихгүй байх. Бага ч гэсэн танилцахаас эхлэе.
    Би малчин айлын найман хүүхдийн нэг нь. Малчины хүүхэд ахиж дэвшдэг цаг үе миний үеээр дуусч байна. Миний мэргэжил Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтэн. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дөрвөн улсын сургуулийг төгссөн. Дараа үе маань ингэж сурахад чамгүй хөрөнгө хэрэгтэй болох байх, жирийн малчид ийм ачаалалыг даахгүй болов уу.
    Хүн бүрт өөрийн бахархах юм байдаг. Үндсэн мэргэжил бол Батлан хамгаалахын их сургуулийг цэргийн улс төрийн ажилтнаар, алтан медаль, нэрэмжит цалинтай төгсөөд ахлах байлдагч, бага дэслэгч цолноос бусад байлдагчаас хурандаа цол зүүсэн. 103 мянган оюутан сурдаг Москвагийн Нийгэм эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, онцлох улаан ромботой төгссөн аравхан хүн байдгийн нэг нь. Хаана ч сурч байхдаа монгол гэсэн нэрийг манлайд нь дээдэлж, эрхэмлэж явдаг хүслийн минь биелэл энэ. Энэ амжилтаараа би бахархадаг. МУИС-ыг нягтлан бодогчоор, ОХУ-ын Удирдлагын академийг социологоор, ХБНГУ, АНУ-ын аюулгүй байдлын сургалтуудад суралцаж төгссөн. Амьдралын 10 гаруй жилээ зөвхөн суралцахад зориулсан.
    Энэ бүхнийг залуучууд минь үлгэрлэл аваасай гэж бичиж байгаа хэрэг. Манай бөө нарын хамгийн их дутагддаг зүйл бол боловсрол, мэдлэгийн хоцрогдол, түүндээ анхаараасай гэж давхар санаагаар бичлээ. Бидний нэг нэгнийгээ доромжлоод байдаг, муухай үгсийн эх үндэс мэдлэг, боловсрол муугаас эхтэй. Мөн асуудлын мөн чанарыг ухааран унших чадвар дутаж байгаа нь харагдаж байна.
    Миний хувьд сургуулиадад суралцах, жил бүр хийгддэг олон улсын яриа, уулзалтад тогтмол оролцдог учраас гадаад харилцаанд олон танилтай. Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчтэй уулзаж явжээ. Голдуу олон улсын терроризмтай тэмцэх, мөнгө угаах, хар тамхи, хүний наймаа, цагаачлалын асуудлаар хоорондоо их харьцана.
    Одоо сурсан мэдсэнээсээ бөөд зориулж явна. Бид тэнгэр шүтлэгт бөө мөргөлтэй танилцахын тул Монгол туургатан болох ОХУ-ын буриадууд, Тува, Халимаг, Афганы Могол, Пакистаны Хазар, БНХАУ-ын Өвөрмонголчууд, ойн иргэд, Дээд монголчууд, Түвэд, Шинжань уйгарын монголчуудтай харилцаж чадсан. О.Пүрэв гуйгаас хойш олон мянган бөө нартай уулзсан нь миний хувьд ховор завшаан болов уу. Бөөгийн талаар судалсанаа ярилцвал бас ч багагүй зүйл бий.
    Монгол бөөгийн өв сантай холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд мэтгэлцэж байгаа. Монголчууд эрх чөлөөтэй ард түмэн, хэн ч юу ч бичиж, ярьж болдог.
    Зарим нь мэдэхгүй байж болно. БНХАУ-д мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор интернет орчин хаалттай байдаг. Тодорхой бичвэл google, facebook, YouTube хэрэглэдэггүй, хориглодог. Энэ байдлыг ашиглан манайд чөлөөтэй байдаг бичлэгүүдийг хуулбарлан Өвөрмонголд худалдсан, зохиогчийн эрхээ шилжүүлсэн үйлдэл гарсан. БНХАУ-ын хуулийг зөрчиж байгаа гэмт хэргийг цөөхөн хэдэн хүн л хийсэн. Тэд үйлдлээ хайцаалах гэж хэт улайрч байна. Энэ сөрөг сурталчилгааны ажлыг тэд удирдаж хийж байгаа бөгөөд тэдгээрийн муйхраар дагасан цөөхөн хэдэн хүн байгаа. Ингэж муйхарлан хошуурдаг явдал урт насгүй, иргэд ч мэдэрнэ, цаашдаа болино.
    Бидний эсрэг янз бүрийн зүйл бичих, нэр хүндэд халдах нь бага хэрэг, бидэнд хохирох зүйл үгүй, цаашид монгол бөөгийн өв санд хохирол учрах учраас бид хамгаалах ёстой болоод байгаа билээ. Мөнгөтөй хөрөнгөтэй газар нь соёлын өвийг өөрийн болгон бүртгүүлэх нягууртай болсон үед соёлын өвөө бусдад шилжүүлэх нь нэн хортой үр дагаварт хүргэнэ.
    Хэт улайрагч нар гадаад харилцаанд “хошуу” дүрэх болсон учраас МБНЭ-ийн гадаад харилцаа ямар түвшинд хүрсэнийг танилцуулах шаардлагатай гэж үзлээ. Бас анхааруулах зүйл ч байна.
    Бүтээхэд их цаг хугацаа, хүч ордог мөртлөө нураах бол маш амархан зүйл. МБНЭ-ийн үйл ажиллагаа АНУ, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Турк, Энэтхэг болон гадаадын эрдэмтэн, иргэдтэй харилцаж, ямар хэмжээнд хүрсэнийг товчхон мэдээлж байна.
    АНУ-ЫН ХОЛБОГДОХ БАЙГУУЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
    МБНЭ-ийн гадаад харилцаанд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажилах явдал чухал байр суурь эзэлдэг.
    Нэг. Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил өнгөрчээ. Чухамхүү энэ ойн жил 2016 онд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт Монгол бөөгийн тэргүүн удган Байгалмаагийн, жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Монгол бөөгийн түүхэнд онцлох үйл явдал болсон билээ. Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон анхны нэр хүндтэй дипломат зочин болж байна.
    МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. 2012 онд МБНЭ-ийг Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 80 гаруй байгууллагууд нэгдэн байгуулсан билээ. Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладаг. Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг. Бид цаашдаа:
    1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
    2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн музейтэй болох зорилготой байдагаа танилцуулав.
    YouTube-mongolianshaman 36-аас бүрэн эхээр нь үзэж болно.
    Хоёр. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон, маш сонирхолтой, түүхэн үйл явдал болов.
    2019 оны 10-р сарын 23-ны өдөр, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочиллоо.
    АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески Монгол бөөгийн өргөөнд морилон ирлээ. Бид мэндлэх бүрэлдэхүүндээ энэ удаа бөөгийн бусад байгууллагаас төлөөлөл оролцуулсан юм. Харин оролцсон хүн маань протоколд тохирсон зүйлүүдийг үл тоомсорлон зөрчсөн.
    Эзэн хааны үеээс төрийн ёслолд эгшиглэж ирсэн уртын дуу, Морин хуурын аялгууг Монгол Улсын гавьяат жүжигчин Батболд тоглож, дуулсан билээ. Дараа нь үргэлжлүүлэн Алтайн магтаал, дэлхийн сонгодог бүтээлээс тоглосон юм. Ирсэн зочид түүний тоглолтод тун их хүндэтгэлтэй хандаж, хүлээж авсан. Түүний тоглолтыг дуусах мөчид хоёр сарын дараа АНУ-д болох арга хэмжээнд оролцохоор визэнд орох үед Элчин сайд урьдчилан хэлээрээ, би туслая гэж МБНЭ-ийн удирдагч Д.Жаргалсайханд хэлнэ лээ.
    “Монгол бөөгийн байгууллагын тухай” танилцуулгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийж, бөөлөлтийг кино мэдээгээр гаргав.
    АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ “7 дугаар сард АНУ-ын тусгаар тогтнолын баярын арга хэмжээн дээр тантай анх удаа уулзаж байсан. Тэр үедээ л би аягүй их догдолж байсан. Тэр өдөр би бараг 400 гаруй хүнтэй гар барьдаг. Тэр 400 гаруй хүнтэй гар барьсаны дотроос тантай онцолж ирээд танилцаж байгаадаа баяртай байна. Манай Засгийн Газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол хүний эрх, эрх чөлөө асуудал. Миний өнөөдрийн айлчилж ирсэн зорилго бол миний хувийн сонирхолтой холбоотой. Монголын ард түмэн энэ ёс заншлаа, өв уламжлалаа яаж ингэж хадгалж явж ирж байгааг би хувьдаа их сонирхдог, үнэлдэг.” гэсэн билээ. Элчин сайдын хэлсэн энэ үг МБНЭ-ийн хамт олонд өгсөн том урамын үг байлаа.
    YouTube-mongolianshaman 100-аас бүрэн эхээр үзэж болно.

    Гурав. Бидний байнгын ажил хэрэгч үйл ажиллагааны нэг илрэл бол монгол дахь ШАШИНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН байдаг.
    Жилдээ цөөнгүй удаа хийгддэг уулзалт ярилцлага маш ажил хэрэгч болдог. Шашины үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа олон чухал тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцдог юм. Бидний гаргасан санал “Дэлхийн шашины илтгэл”-д орж, АНУ-ын департаментад танилцуулагдаж байсан.

    Дөрөв. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески орон нутагт ажиллахдаа Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтохтой уулзав. Энэ бол орон нутагт МБНЭ-ийн төлөөлөлтэй хийсэн анхны уулзалт байлаа.

    Тав. АНУ-д байдаг “ДЭЛХИЙН БӨӨГИЙН САН”-тай хамтран ажиллаж байна. Манай ажиллагаанд уригдан ирж оролцож байсан. Шуурхай мэдээлэл солилцож, Монгол улсад АНУ-ын бөөгийн “доктор” цол хуурамчаар худалдаж байсныг илрүүлж, олон арван бөө нарыг хуурамч цол худалдан авч эд материалын үлэмж хохирол амсахаас урьдчилан сэргийлж чадсан. “Дэлхийн бөөгийн сан”-аас бөөгийн тухай монгол хэлдээр хэвлэгдсэн номын шагнал болох 500,0 мянган төгрөгөө МБНЭ-д хандивлаж байсан.

    djmedia:361