Магад зүүд шиг он жилүүдийг амьдралаасаа хасчихвал би 19 настай.
19 наснаас хойших амьдралаа эрсээр байгаа би нэг л өөр бол чихсон гэдгээ мэдэрч байсан нь цөөнг үй. Тийм тод, хурц мэдрэм жид эзэм дүүлэх сайхан байгаагүй ээ. Зү гээр л хэвэндээ орчих байх гэсэн найдвар л намайг хөдөлгөж байлаа. Хэвэндээ орохыг л хүснэ. Гэхдээ хэв гэж юу болохыг, миний хэв ямар хуу гэдгийг мэдэхгүй тул яаж ч ху вирч өөрчлөгдсөн би гэдэг хоёрхон үс гээр л өөрийгөө төсөөлөх болов. Нэ гэн өдөр, зүүдэндээ би толь руу ха раад зогсож байлаа. Толины тусгалд урт хар үстэй эмэгтэй үзэгдэж байв. Яг минийх шиг нүдтэй тэр эгч “Чамд сүнс алга” гэж хэлэхэд би цо чоод сэрчихсэн. Тэр айдсыг таягдан хаях гэж нэлээд хүчилсэн боловч хэд хоног шалтгаангүй халуурсан юмдаг. Тэгээд л ээждээ үнэнээ илч лэх гэж “Ээж ээ, надад миний нэг юм дутуу байна” гэж хэлээд загнуу лав. Мэдээж 20 жилийн туршид бүх нээ зориулж өсгөсөн охин нь хоёрхон хоногт ийм хачин зан гаргаж байгааг ямар ч ээж ойлгохгүй биз дээ. Харин долоо хоногийн дараа би харь газрын “Макдоналдс”-д шөнө жин шэйк сорж суусан юм даа. Тэр өдөр гэр тээ харих тасалбар авсан гэд гээ мэдсээр байж яагаад танихгүй хүний зан гаргаснаа одоо ч ойлгодогг үй юм. Бяцхан охиноо хүний ну тагт сураггүй болсныг мэдсэн ээж минь Багшдаа очиж, хөхөөрөө намайг далласан гэсэн. Аль хэдийнэ 20 гарчихсан хүүхнийг ингэж дал ла сан нь мухар сүсэг мэт. Гэхдээ л түү нээс 10 минутын дараа би буудал даа ирж, ээжтэйгээ холбоо барьсан юм. Хо жим нь ээжийн минь багш “Охинд чинь сүнс алга” гэж хэлснийг би мэдсэн билээ.
Магад үүнийг уншаад танд эн гийн зүйлийг эмзгээр хүлээн авсан маань мэдэгдэх байх. Гэхдээ өөрийн нү дээр үзэхээс нааш итгэмээр гүй тийм зүйлсэд би итгэхгүй байж чад даг гүй юм. Үлгэрт итгэж өссөн бага нас минь намайг бүх зүйлд ит гэхийг шаарддаг. Өвөө маань ми ний сонсож өссөн үлгэрүүдийг нү дээр үзсэн бөгөөд тэн хагасыг нь ном болгон хавтасласан нь бий. Дархан Гэндэнгийн урласан ганц ч хадаасгүй оньсон байшин, 50 км зайд тодхон сонсогддог бүрээн дуу, өвлийн шөнөөр сагсайтлаа ургасан нүц гэн моддын тухай сонсох бүр тээ догдолдогсон. Бас аавын орчуулж өгдөг төвд судрууд, хутагт ху вилгаадын гоц амьдралын түүх. Өдий хүртэл итгэж биширч явсан бүхэн минь жинхэнэ гайхам шиг. Жин хэнэ гайхамшиг дунд би амьдарч явна. Хамгийн сүүлд Энэтхэгт сурч байгаад ирсэн дүү минь цэ рэгт явахдаа шонгийн модны дайтай ган төмрийг эсгийгээр зүлгэсээр байгаад зүү хийж байсан уйгагүй хүмүүсийн талаар ярьж билээ. Тийм ээ, жин хэнэ гайхамшгийн дунд би аж төрдөг. Энэ итгэл үнэмшил үнэндээ миний зөн юм.
Итгэмээргүй зүйлс амьдралд олон бий. Гэхдээ зөн биднийг дотоод ертөнц рүү минь залсаар байдаг билээ. Үүнийг бас төөрөгдөл болгон хүлээж авах нь ч олон. Үнэн дээ, бид ний дотор юу нуугдан байна, бид тийм зүйлсийг л зөгнөж, түүн дотроо төөрөлддөг билээ.
Category: Мэдээ, мэдээлэл
-
ЗӨН
-
ӨМНӨГОВЬЧУУД ТАХИЛГАА ХИЙЛЭЭ.
Тухайн газар нутгаа шинжиж аль хайрхан эзэн, ямар өргөлтэй, хайрханы зөөлөн хатууг сонжоод чулуун овоог босгожээ. Ер нь Эрдэнэ цогт хайрхан, Зөөлөнгийн нуруу, Аргалтын нуруу, Хонгор хайрхан энэ хайрхадыг харуулан дунд нь тахилгын овоогоо босгоод л нууцаар тахилга хийдэг байсан.
Нутгийн ард олон цуглаад эртлэн тэнгэр лусаа аргалаад, орой нь од эрхэс үүдээ өргөлөө өгөөд айл бүгд галаа баясгадаг байсан. Гэхдээ тахилгад улаан өнгийн хувцас өмсөхгүй, мах, архи өргөдөггүй байсан. Харин жаахан гурилаар гамбир хийгээд цагаан идээтэй ирдэг байсан тэр л жаягаараа өргөлөө авах гэж нэхдэг дээ. Энэ жилийн хувьд лус сайхан баясч, манай аймгийн Далангийн голд хүн шувуу эртлэн ирлээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бөөгийн зөвлөлөөс нийт монголынхоо ард түмэн болон тив дэлхийн хүн зон олны төлөө энэ цөвүүн цагт хээр гарч тэнгэр лусыг аргадан тахилга тайллага хийлээ.
Өөрсдийн өвөг дээдэс, аав, ээжийнхээ нутаглаж явсан нутаг хангайнхаа өвөр дээрээс уламжлал ёсоо дээдлэн хүндэлж, түмэн олондоо даатгалаа хийлээ.
Олон түмнийг минь тэнгэр онгод минь манаж явах болтугай.
Та бүгд минь амар амгалан ,сайн сайхан байх болтугай.
-
ЯЛАЛТЫН ПАРАД
Ялалтын парад командлагч, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар, Сергей Шойгу удирдлаа. Сергей Шойгарын иргэншил нь Тува бөгөөд Монгол цустай гэгддэг. С.Шойгуг 60 насных нь ойгоор Тувагийн хүндэт тэмдгээр шагнасан байдаг.
-
ЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭЛЧИН САЙД КЛЕЧЕСКИГЭЭС РЕДАКЦИД ХҮРГҮҮЛЭХ ИЛГЭЭЛТ
Тавин нэгэн жилийн өмнө буюу 1970 оны 4-р сарын 22-нд АНУ-ын сенатч асан Гэйлорд Нельсоны эхлүүлсэн энэхүү “Эх дэлхийн өдөр” нь урьд өмнө байгаагүйгээр утга учиртай болж уур амьсгалын өөрчлөлт урд хожид үзэгдээгүй, бодитой сорилтуудыг дэлхий дахинд ч, Монгол Улсад ч авчирсаар байна. Монголд ойр ойрхон хахир хатуу зуд нүүрлэж, шороон шуурга дэгдэж, хүний амь осолдох, мал сүрэг, амьжиргаагаа алдахад хүргэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эмгэнэлт үр нөлөө болохыг бид харж байна.
Хатуу ширүүн цаг агаар малчдын амьжиргаа, улс орны ноолуурын салбарт заналхийлж, улмаар хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, дэд бүтцэд хохирол учруулж байна. АНУ-ын Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аараа дамжуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх шийдлүүдийг олохоор Монгол Улстай хамтран ажиллаж байна. Монголын малчин өрхүүдэд байгалийн гамшгийг даван туулах чадвар олгох, илүү тогтвортой, бие даасан, орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, олон улсын зах зээлд үр ашигтай өрсөлдөхүйц ноолуурын салбарыг бий болгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд үүнд багтаж байна.
Хүн амын хэрэгцээг хангахуйц хүртээмжтэй, цэвэр ус бол эрүүл орчныг бүрдүүлэх амин сүнс нь юм. Энэ сарын эхээр миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Ба-гийн хамтаар Монгол Улсад МСК-ын санхүүжилтээр хэрэгжих Усны түүхэн компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг зарласан билээ.Улаанбаатар хотын усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэхээр АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол хамтрагч нартайгаа нягт хамтран ажиллаж байна. Тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг гол зарчмаа болгосон уг Компакт гэрээний дагуу өнөөдөр Улаанбаатарын хоёр том цахилгаан станцын ашиглаж буй цэвэр усыг цэвэрлэсэн хаягдал усаар орлуулахын тулд Хаягдал ус цэвэрлэх байгууламж, мөн хотын усан давхарга, түүний гол бүрдүүлэгч болох Туул голын бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилготой Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах юм.
Ерөнхийлөгч Байден улс орондоо болон хилийн чанадад уур амьсгалын хямралыг шийдвэрлэх талаар эрс шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн албаа авсан эхний өдөр АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэн бөгөөд долоо хоногийн дараа тэрээр уур амьсгалын хямралыг хамтдаа даван туулахын тулд “Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Энэ долоо хоногт буюу 4-р сарын 22-23-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Байден 40 улсын төрийн тэргүүн нар оролцох хэлэлцүүлгийг удирдан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, ядуу буурай орнуудад уур амьсгалын үзүүлэх нөлөөг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтыг шууд дамжуулах бөгөөд би та бүхнийг цахимаар нэгдэхийг урьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын тусгай элч, доктор Батжаргал тус Дээд хэмжээний уулзалтын өмнө болох Сайд нарын дугуй ширээний ярилцлаганд оролцоно гэдгийг хэлэхэд таатай байна.
2021 оны энэхүү “Эх дэлхийн өдөр” уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, илүү цэцэглэн хөгжсөн, илүү эрүүл бөгөөд ногоон ирээдүйг бүтээхийн төлөө дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй орнуудын нэг болох Монгол Улстай гуравдагч хөрш, стратегийн түншийн хувиар тууштай хамтран ажиллахаа АНУ-ын Элчин сайдын яам дахин батлан илэрхийлж байна.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески
-
МОНГОЛ ЭРДЭМТЭН БӨӨГИЙН ТУХАЙ НОМООРОО ШАГНАЛ ХҮРТЖЭЭ
Б.Мандухай нь өнгөрсөн жилд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулиас Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, 25 мянган ам. долларын судалгааны тэтгэлэг хүртэж байсан юм. Хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг англи хэл дээрх номонд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог байна.
-
ВАШИНГТОН ПОСТ: ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ОЛОХОД ОЙРХОН БАЙНА
Судлаачдын дунд хааныг Монголын орчин үеийн нийслэл Улаанбаатар хотоос 150 бээрийн зайтай орших ордных нь ойролцоо нутаглуулсан гэдэг таамаглал давамгайлж байгаа ажээ. Гэхдээ хааны булш мөн гэдгийг хараахан батлаагүй юм. Монголчууд эртнээс нааш бунхан руу хэнийг ч нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, ариун дагшин газар гэж үздэг байжээ. Тиймээс эзэн хааны онгон хэний ч мэдэхгүй, ариун газар хадгалагдаж байх магадлал өндөр юм.
Хэрэв бид Чингис хааны онгоныг олвол дээрх 10 мянган сайн дурынханд талархах хэрэгтэй болох нь ээ. Эзэн хаан нас барахаасаа өмнө өөрийг нь хэн ч битгий олоосой гэж хүсч байжээ. Тиймээс ч хожмоо түүнийг таалал төгссөний дараа хааны бунханыг барихад оролцсон хүмүүсийг бүгдийг нь хороож, цэргүүдээр хамгаалуулж байсан бөгөөд дараа нь тэд бүгд нэгнийгээ хороосон тухай эх сурвалжид дурджээ.
АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли, “2010 оноос хойш биш өвсөн дотроос зүү хайх шиг хэцүү ажил хийж ирлээ” гэж мэдэгджээ.
Өнөөгийн судлаачид Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж явах үед олзолж авсан үнэт эдлэлүүдтэй нь хамт оршуулсан гэж үздэг байна. Хэрэв түүний бунханыг олвол дэлхийн түүх шинээр эргэх боломжтой гэж “Вашингтон Пост” нийтлэв. -
МОНГОЛЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ЗУРГААН ГАЗАР
2.Мах комбинатын аймшиг
Энэхүү хачирхалтай яриаг Махкомбинатын манаач нар ярьдаг юм. Манаач эр “Шөнө дундын үед хурга майлах, тугал мөөрөх, унага янцгаах сонсогдоно. Тэгснээ олон малын мөөрөлдөөн, хутга хавирах чимээ нүргэлэн гарч эхэлнэ. Яг энэ үед хөх ямаа урт хонгилоор тургилан гарч ирснээ агаарт замхарна. Аймаар шүү” гэж өгүүлдэг юм. Энэ газар хамгийн олон малын амь тасалсан нь яахын аргагүй үнэн билээ.
3.Чөтгөрийн даваа
Архангай аймгийн Булган сумын Гурвын даваа хэмээх газрыг чөтгөртэй гэж нутгийнхан баталдаг. Гурвын даваа хэмээх газар мод бэлдэж байсан хүмүүсийн хажууханд хөх гал асч түүнийг хэсэг улс тойрон суух нь харагджээ. Залуус гайхан ойртож очвол нөгөө хөх гал ч, хүмүүс ч зэрэглээ шиг цаашлах аж. Тэгсэн хэрнээ киноны дүрс шиг харагдах энэхүү хий үзэгдэл жолооч нарын айдсын олон жил хүргэсээр иржээ. Одоо ч гэсэн Чөтгөрийн давааны хөх гал түүнийг тойрон суух улс нь харагддаг байна.4. Энхтайваны гүүрний хий үзэгдэл
Машины гэрэл гялсхийх агшинд нэлийсэн усан дунд гар нь сарвалзсан хүмүүс харагддаг. Энэхүү яриаг жолооч Л.Эрдэнэбилэг батлахдаа “Би оройхон хэрд гүүрэн дээр машиныхаа гэрлийг асаагаад зогсож байлаа. Гэтэл ус хүржигнэн шуугиж эхэлснээ гүүрэн дээгүүр даваад ирсэн. Гэнэт хөх дээлтэй эмэгтэй хүн машины гэрэлд гарч ирснээ “амь авраарай” гэж хашгирч байв. Үхтлээ айсан би машинаа асаагаад хөдөлвөл ус болон эмэгтэй хүн үзэгдэхээ байсан. Би тэрхүү эмэгтэйг 1966 оны аймшигт үерээр осолдсон хүний сүнс гэж боддог. Ямар ч байсан Энхтайвны гүүр хий үзэгдэлтэй” гэж ярьсан юм.
5.Авдрантын гяндан
Эхийгээ алсан Цагаанмөөг, Хүүхдээ шатаасан Чимгээ, хүн алсан Бямбасүрэн хэмээх нүгэлтэй гурван хүүхнийг ялтан Чулуунбаатар, Төртогтох, Лхагвасүрэн гурав оргохдоо амийг нь хороосон билээ. Гэтэл одоо тэрхүү хүүхнүүдийн хоригдож байсан камераас хашгирах, уйлах, ёолох чимээ сонсогддог байна. Мөн үс нь сэгсийсэн гурван эмэгтэй хий үзэгдэл тэргэл сартай шөнөөр урт хонгилоор явдаг гэнэ.
6.Ханын материалын Цагаан байшин
Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын ойролцоо 4-р хороонд Аймшгийн цагаан байшин гэж бий. Эзэнгүй энэ байшингийн оршин суугч нь эр эм хий үзэгдэл ажээ. 9×10-ын харьцаатай өвлийн байшингийн анхны эзэд нь болох эр эм хоёр мөнгөнөөс болж маргалдан бие биенийгээ хороосон байна. Түүнээс хойш энэхүү байшинг хий үзэгдэлтэй гэж үзэх болжээ. Аймшгийн цагаан байшинг анх хоёр сая төгрөгийн үнэтэй байсан ч авсан эзэд нь хий үзэгдлээс айхийн эрхэнд хямдруулан зарсаар өдгөө бараг үнэгүй болсон байна. Оройхон хэрд цус нөжиндөө холилдсон эр эм хоёр хий үзэгдэл орж ирээд мөнгө эрнэ. Тэгснээ хоорондоо зодолдон эрэгтэй нь эмэгтэйгээ алдаг аж. Гэвч нар мандангуут чив чимээгүй болдог ч гэв гэнэт эрэгтэй хүний хоолойгоор “Мөнгө өг мөнгө өг” гэх нь сонсогддог байна.
С.Баяр2017 оны 10 сарын 04
Эх сурвалж: Zindaa.mn -
БНАСАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ.
МБНЭ-ийн бага хуралдайн Зургадугаар хуралдаанаас Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах зорилт дэвшүүлсэн билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхээр Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгал, Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь Гонмин хааны Монгол хатны үзэсгэлэн гуа, ухаалаг, аугаа их гавъяаг дуурсан бахархах ажлыг хийх саналаа уламжилсан билээ. Бидний уулзалт дотно, элгэмсэг байдалд болж өнгөрлөө.
Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь монгол хатны бунхан бол Гонмин хааны үед хамаардаг. Гонмин хаан нь 1341-1374 онд Корё улсын 31 дэх хаанаар суусан бөгөөд түүний монгол хатан Ванги хааны төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдаршжээ. Монгол хатныг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл Хубилайн зээ охин байсан гэдэг домог ч байдаг аж. Хаан, хатны бунхныг байгалийн үзэсгэлэн бүрдсэн ууланд эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр, тэргэн дээр барьсан гэрийг дүрслэн боржин чулуугаар урлаж, жилийн 12 сарыг бэлгэдэн зургаан ширхэг хонь, зургаан барыг гэр тойруулан чулуугаар урласан байна. Хоньдыг монгол хонины хэлбэр, хэмжээг яг дуурайлган урласнаараа онцлогтой. Бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Эдгээр бунхан нь Корё улсын сүүл үеэр баригдаж өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хамгийн сайн хадгалагдан үлдсэн байдаг.
Монголчууд бид Монгол хатныхаа бунханд хүндэтгэл үзүүлэх өдрийг хүлээж сууна.
Б.Банзрагч -
ЭЦЭСТ НЬ ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?
Энэ тогтолцоо үнэхээр болж байгаа эсэхийг дүгнэе гэвэл өнгөрсөн 30 жилийн түүхээ өндийж босоод нэг гүйлгээд харахад л ойлгомжтой шүү дээ. Бүр гараанаасаа эхлээд бид сонголтоо ч үнэн зөв хийж байгаа нь баталгаагүй байна. Хар машинаар өгсөн сонгууль маань яаж уншигдаж хаагуур яваад хаана дүн нь гарч хэн хянадаг ч юм бүү мэд. Ард түмэнд бас нэг багцаа байдаг даа. Үнэхээр үнэн юм бол УИХ-д яагаад ядаж арав хорьхон эх оронч хүмүүс гардаггүй юм бэ? Яагаад хэн ч гарна гэж төсөөлөөгүй мэдлэг чадвар дутмаг хүмүүс ялаад гараад ирдэг юм бэ? Бид ийм сохор сонголттой болчихсон гэж би лав боддоггүй. Уул нь шилэн хоргонд саналаа хийлээ нүдэн дээр нь асгалаа тооллоо, нэг хүн улс даяар давхардалгүй нэг л удаа саналаа өгсөн эсэхийг нягталлаа гүйцээ юм шиг л санагдах юм. Яагаад заавал хүндрүүлээд, бөөн зардал, хэл ам болон болон хар машиныг хэрэглэх ёстой гэж. Сонголт үнэн зөв явагдвал цаашид маш их зүйл өөрчлөгдөнө. Ганцхан Ганбаатар ордонд салхи оруулж чадаж байхад ядаж арваад эх оронч байхад тогтолцоог ч өөрчилж болно гэж бодох юм. Мөн улсын амин судас болсон мөнгөний эрх мэдлээ (Монгол Банк) улс авахгүй бол алийн болгон зээл тусламж горьдож хорионд орлогогүй болсон иргэндээ ганц сая төгрөг ч өгч чадахгүй сууж байна гэж. Монгол Банкны үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах биздээ. Хариуцсан байгууллага нь байсаар байхад эзэнгүй айл шиг юмны үнэ байнга өсч, төгрөгийн ханш нь унасаар байдаг нь ямар учиртай юм бэ? Өнгөрснөө хэр хол харж чадна ирээдүйгээ төдий чинээ багцаадаж чаддаг гэдэг. Ой санамжаа арай урт хугацаатай болгон чагталж баймаар байна шүү.
Б. Аззаяа -
КОН АЯА: ТЭТГЭВЭРТ ГАРСНЫХАА ДАРАА МОНГОЛД ИРЭХЭД АМЬДРАЛЫН МИНЬ ХОЁР ДАХЬ ҮЕ ЭХЭЛСЭН
– Юуны өмнө Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртсэнд баяр хүргэе.
– Баярлалаа. Энэхүү шагналыг авах болсныг надад гурван сарын өмнө хэлж байсан ч ковидын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсаар саяхан хүртлээ. Элчин сайд Кобаяаши уг шагналыг гардуулах үеэрээ хэлэхдээ япончуудад Монголын тухай мэдээ мэдээллийг хүргэж, 25 жилийн турш зохиогдаж буй “Тал нутгийн марафон”-ы зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсээр ирсэн, “Янзага” хүүхдийн явуулын номын сангийн үйл ажиллагаа болон япон хэлний багшаар ажиллаж буй үйл хэргийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон хэмээсэн.
Анх ирэнгүүтээ онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн.– Та хамгийн анх Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач? Тухайн үед Монгол ардчилсан улс болоод удаагүй байсан цаг.
– Анх ирээд зочид буудалд буулгүй, малчин айлд байрласан. Тухайн үед зун цаг байсан ба онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн. Би зурагт ном дуртай, тэгээд хотын номын дэлгүүрээр зурагт ном хайж нэлээн явж билээ. Зочид буудалд байрлаж байхад 00-ын ус нь татагддаггүй эсвэл цахилгаан гэнэт тасарчихдаг, хоолонд нь ногоо байхгүй гээд багагүй бэрхшээлтэй зүйл байсан. Энд ирэхээсээ өмнө “Сүхийн цагаан морь” хэмээх зурагт ном дээрээс Монголын тэнгэрт татсан давхар солонгыг үзээд ирэх хүсэл маш их төрсөн.
– Та давхар солонгыг харсан уу?
– Харалгүй яах вэ. Хөдөө байшин барилга байхгүй учраас давхар солонго маш гоё харагддаг. Энэ 20 жилийн хугацаанд 4-5 удаа харсан. Тухайн үед одоогийнх шиг ухаалаг утас байхгүй учир давхар солонготой хамт авахуулсан зураг плёнк дээр л үлдсэн дээ.
– Та ирэнгүүтээ Монголд айлд буусан гэж байна. Тухайн үед хэцүү санагдах зүйл байв уу?
– Хоолны хувьд асуудалтай тулгарсан. Сав дүүрэн хонины мах урд тавиад том, том огтлоод өгнө. (инээв) Би хонины мах идэж, үнэрийг нь ч авч чаддаггүй юм. Бас Японд байхдаа л сүү ууж чаддаггүй байсан. Тиймээс ирээд удаагүй байхдаа “Яана аа, би энд удаан байж чадах юм болов уу” гэх бодол төрж байлаа. Мөн нийслэлд өвлийн цагт энд тэнд халтиргаа үүсчихдэг. Халтирч унаснаасаа болж бэртээд нутаг буцсан япончууд байдаг учраас халтирч унахаас маш их айдаг байсан. Гэсэн ч маш олон удаа халтирч унасаар байсан ч одоо бол мөстсөн зам дээр халтирахааргүй явж сурсан. (инээв)
– Хоол гэснээс та ямар монгол хоолонд дуртай вэ?
-Ихэнхдээ гэрийн хоолонд дуртай. Тэр дундаа бууз, хуушуурт дуртай. Гадуур хооллохоор тос ихтэй байдаг юм.
– 20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Залуу ч бай ахмад ч бай, хүн амьдралынхаа бүхий л хугацаанд аливаа зүйлсийг ойлгож, таньдаг гэж би боддог. Та Монголд амьдарч байх хугацаандаа юуг илүүтэй ойлгож, таньж авсан бэ?
– Тэтгэвэрт гарсныхаа дараа Монголд амьдрахаар ирэхэд амьдралын минь хоёр дахь үе эхэлсэн гэж хэлж болно. Энд мөнгөөр ч худалдаж авахааргүй үнэт зүйлс байдаг. Тэр бол байгалийн сайхан үзэсгэлэнт байдал. Мөн гэр бүлийн үнэ цэн, хүүхдээ хайрлаж буй нь сайхан. Монголчууд маш гэр бүлсэг ард түмэн. Нэг үгээр Монголд байхдаа хүний амьдралын өөр нэгэн үнэ цэнийг олж харсан. Нөгөөтээгүүр миний хувьд тэтгэвэрт гарсны дараа багшилж оюутнуудтай ажиллаж байгаа минь надад одоо хүртэл эрч хүчтэй, идэвхтэй амьдрах үндэс болсон гэж боддог.
– Та Японд ажиллаж байхдаа ямар салбар хариуцсан сэтгүүлч байсан бэ? Монголын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл байдалд анзаарсан давуу болон сул тал юу байна вэ?
– Би Японд байгаль орчны сэтгүүлч байсан. Монголд ирж ажиллахад анзаарсан нэг зүйл маань ТВ, сонин, радио гээд ямар ч төрлийн хэвлэлийн байгууллагад залуу үеийнхэн их байгаа нь ажиглагдсан. Гэхдээ энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын сул тал гэх гэсэнгүй, харин ч давуу тал байж болох юм.
Харин Японд эсрэгээрээ, сургуулиа төгссөн залуу сэтгүүлч нийтлэл бичих эрх бараг байхгүй, 30-40 насандаа чухал ярилцлага, сурвалжилганд явж эхэлдэг. Мөн хэлтсийн дарга нар нь ихэнхдээ 50 наснаас дээш хүмүүс байдаг. Нэг үгээр Японд сэтгүүл зүйд гэлтгүй улс төрд ч туршлагыг чухалчилдаг. 2003 онд Монгорү Цүүшин сонин анх нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу 2004 онд тус сонинд ажилд орсон. Тухайн үед мөн л ажлын хамт олон маань залуучууд байв. Би оюутнууд болон хамт олноосоо үргэлж эрч хүч авдаг.
МОНЦАМЭ үндэсний агентлаг байгууллага гэсэн тодотголтой байдаг учраас улс төрийн асуудал хөндөхгүй гэх хандлага байдгийг анх хараад гайхаж байлаа. Мэдээж үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага учир аливаад цензуртэй хандах нь зүй ёсных юм.
– Энд ажиллаж байхдаа хугацаандаа сэтгэлд тань хамгийн их хүрсэн өөрийн тань сурвалжилга, нийтлэл юу вэ?
– Сониндоо “Хонины нүд” хэмээх жижиг буланд нийтлэл бичдэг байсан. Улс төр, нийгэм, соёл урлагийн тухай өөрийн өнцгөөр бичдэг байсан нь надад маш урамтай, сайхан санагддаг байв. Тэр булангаар дамжуулаад энд амьдардаг япончуудыг Монголын талаар ойлголттой болгох, аливааг өөр өнцгөөр харах боломж олгож байсан хэмээн боддог.
– “Тал нутгийн марафон”-ыг анх зохион байгуулж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-“Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнийг Фүживара Тацүичи гэдэг Япон хүн анх эхлүүлсэн. Тэрээр Монголын өргөн их тал нутгийг хараад, марафон зохион байгуулах саналыг Монголын Олимпын хороонд тавьснаар Төв аймгийн Өндөр дов гэдэг газарт 1997 онд эхлүүлж байсан гэдэг. Тухайн үед сайн дурын гишүүд зохион байгуулдаг байсан.
Би 2001 онд ирэхэд Фүживара гуайн бие тааруу байсан учир намайг марафоныг зохион байгуулаач хэмээн хүсэлт тавьсан юм. Олон идэвхтэй оюутан, сайн дурынхны ачаар өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсан. Япон Монголын найрамдалт харилцааг дэмжих хүрээнд Фүживара Тацүичигийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү ажлыг миний хувьд түүнийг нь тасалдуулахгүйг хичээж байна. Оюутнууд маань байхгүй байсан бол энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадахгүй. Тэднийхээ дэмжлэгээр л “Тал нутгийн марафон”-ыг зохион байгуулдаг даа.
– Энэ жил уг нь марафоны тэгш ой тохиож байгаа юм байна шүү дээ.
– Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас болоод Японоос тамирчид ирж чадаагүй. Энэ жилийн хувьд иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад, ковидын нөхцөл байдал харьцангуй гайгүй болчихвол есдүгээр сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хуьд 25 жилийн ой тохиож байгаа учир ойгоо тэмдэглэж, марафондоо гүйхийг хүсэж буй япон, монголын маш олон тамирчин, сайн дурынхан бий. Жил бүр дунджаар 3000 хүн оролцдог. Мөн “Тал нутгийн марафон” тэмцээний ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци ажилладаг ба тус байгууллагын 25 жилийн ой ч мөн тохиож байгаа учир энэ жил бид тэмцээнээ зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж, цар тахлыг үгүй болоосой хэмээн бүгд л хүсэж байна.
– Та мэдээж Монголоор аялсан байх. Хамгийн сайхан санагдсан газар, нутаг аль нь байв?
– Баян-Өлгий аймаг их сэтгэлд хүрсэн. Тэнд их сайхан өндөр уулс бий. Би спортоор хичээллэдэггүй ч ууланд авирах дуртай. Японд байхдаа ч мөн ууланд авирдаг байсан. Энд байхдаа мөн Гачууртад очихоороо ууланд заавал гардаг.
– Таныг монгол гэрт амьдардаг гэж дуулсан.
– Тийм ээ. Гачууртад гэр минь бий. Амралтын өдрүүдэд тэр гэртээ очдог.
– Япончууд монголчуудад их элэгтэй байдаг. Үүний учрыг та юу гэж боддог вэ?
– Монголчууд их уужуу тайван зантай хүмүүс. Жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгөөд байхгүй аливаад уужуу ухаанаар ханддаг мэт санагддаг. Нөгөөтээгүүр хийе гэсэн юмаа цагийг нь тулгаж хийсэн ч маш сайн гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, аливааг богино хугацаанд маш их хүч, ухаан гаргаж хийж чаддаг. Маш толгой сайтай хүмүүс учир хамтран ажиллахад ч сурах зүйл их, урамтай байдаг даа. (инээв)Монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог.
Монголчууд япончуудаас ялгаатай нэг өөр зан нь би төвтэй байдал. Жишээ нь “Ээж хөдөөнөөс ирж байгаа, би амармаар байна” гэдэг. Эсвэл “Миний толгой өвдөөд байна, чөлөө авъя” гэнэ. Японд энэ нь эсрэгээрээ байдаг. Ямар ч тохиолдолд ажлыг нэгдүгээрт тавьдаг ба хичнээн ханиад хүрээд бие нь тааруу байсан ч ажлаа хийхийг эрмэлздэг. Гэхдээ монголчуудын тэр байдлыг би эхэндээ их гайхдаг байсан ч одоо их ойлгож хүлээн авдаг болсон. Хүн ажил, амьдрал, эрүүл мэнд гээд аливааг тэнцвэржүүлэх ёстой шүү дээ. Харин япончуудын ажлаа нэгдүгээрт тавьдаг занг монголын залуус хэрхэн хүлээж авах бол, та юу гэж бодож байна?
– Япончуудыг хөдөлмөрч ард түмэн гэдгийг бид мэддэг. Тиймээс ажлаа нэгдүгээрт тавьдаг занг би хувьдаа гайхан хүлээж авахгүй.
– Япончууд дайны дараа маш богино хугацаанд эдийн засгийн хувьд хүчирхэг улс болж чадсан ба ингэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн ард түмэн. Түүнээс хойш уламжилж ирсэн энэхүү чанар нь өдгөө зарим сөрөг үр дүнг дагуулдаг. Тиймээс толгой өвдөх төдийд амрах нь нэг талаараа зөв ч юм шиг санагддаг. Хэтэрхий их ажиллах нь ар гэртээ анхаарах аргагүй болгодог. Өглөө хүүхдээ унтаж байхад ажилдаа яваад, унтсан хойно нь гэртээ ирсээр нэг л өдөр хүүхэд нь “Энэ хүн хэн бэ” гэж асуух вий гэсэн хошин яриа ч бий. Харин монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог доо.
“БИ ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БАЯЛАГ, СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ЗҮЙЛСИЙГ ҮЗЭЖ ХАРЖ, БИШРЭХ ДУРТАЙ”– Гэр бүл, ач зээ, үр хүүхдээ хааяа санадаг уу?
Би гурван хүүхэд, зургаан ач зээтэй. Одоо цагт царай царайгаа хараад ярьчихдаг давуу талтай учир нэг их санаад байдаггүй. Жил бүрийн цагаан сар, зун нутаг буцаад ирдэг байсан ч өнгөрсөн жил ковидын улмаас очиж чадсангүй. 20 жилийн өмнө анх ирснийхээ дараа ч гэрээ санадаггүй байсан. Би ач зээ нартаа маш их хайртай эмээ. Бараг тэдэнтэйгээ уулзахаар л Япон явдаг даа.Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг.
– Таны хүүхэд, ач зээ нар Монголд ирсэн үү?
– Тэд хааяа зун ирдэг ба морь унаж, аялаад яг л над шиг Монголын сайхан үзэсгэлэнт нутгийг үзээд “Ямар гоё юм бэ” гэсээр л буцдаг.
– Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?
– Коронавирусаас болж сүүлийн хоёр жил явсангүй. Хамгийн сүүлд 2019 онд явсан. Тэнд очоод ач зээ нартайгаа л цагийг их өнгөрөөдөг юм.
– Хүүхдүүд тань “Ээж ээ, хүрээд ирээч” гэдэг үү?
– Дандаа тэгж хэлдэг. (инээв) “Хэзээ Японд бүр ирэх вэ” гэж байнга асуудаг. Хурдан ирээрэй л гээд байдаг юм.
– Та хэзээ нутаг буцах төлөвлөгөөтэй байна вэ?
– Бие маань чилээрхвэл бүр буцах байх даа. Одоо бол бие минь эрүүл саруул сайхан л байна.
– 80 настай гэхэд та маш ануухан харагдаж байна.
– Тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирээд оюутан, ажлын хамт олон гээд дандаа залуу үеийн хүмүүсээр хүрээлүүлж ажиллаж байсан болохоор нэг талаараа эрч хүчтэй, цог золбоотой байх, наснаасаа залуу харагдах шалтгаан болсон байж болох юм. Ер нь хүн тэтгэвэрт гарсныхаа дараа залуучуудтай харилцах, сайн дурын үйл ажиллагаанд оролцоход илүүдэхгүй. Түүнээс гадна дуурь, үзэсгэлэн үзэх, ном уншдаг дадал минь нөлөөлдөг байж магадгүй. Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав, боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг. Хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгох зүйлсийг үзэж харах, бишрэх дуртай.
Мнгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог.– Та жил бүр “Кон байна уу” сэтгүүлийг гаргадаг гэсэн. Энэхүү сэтгүүлдээ Монголын талаар юу багтаахыг зорьдог вэ?
– Япончууд Монголын талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Өдгөө Монголыг сумо бөхөөр эсвэл түүхийн талаас нь л мэддэг. 20 гаруй жилийн өмнө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр траншейний хүүхдүүд эсвэл нүүдэлчдийн амьдралыг л хүргэдэг байлаа. Тиймээс би Монголын бодит байдлыг япончуудад хүргэхийг хүсэж жилд нэг удаа хэвлэгддэг “Кон байна уу” сэтгүүлээ гаргадаг болсон. Үүндээ Монгол орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, жил бүрийн ахиц дэвшлийг тэдэнд хүргэхийг зорьдог.
– Сэтгүүл дээрх мэдээллийг үзээд Монголын талаарх өөр ойлголттой болсон хүмүүс танд сэтгэгдлээ хуваалцдаг уу?
– Сэтгүүлийг маань үзээд “Монгол орон ийм их хөгжөө юу” гэх хүмүүс байдаг. Мөн хамгийн анхны дугаар дээрээ нэрийг нь одоо яг сайн санахгүй байна, Монголын нэгэн алдартай моделийн талаар нийтэлсэн юм. Гэтэл япончууд түүнийг үзээд “Пөөх, Монголын загвар өмсөгчид ийм сайхан бүсгүйчүүд байдаг юм уу” хэмээхийг нэг бус удаа сонсож байсан. Монгол загвар өмсөгчид японыхоос илүү царайлаг, ганган дэгжин, загварлаг байдаг. Сэтгүүлийг маань уншдаг хүмүүс ч мөн үүнийг хэлдэг. Мөн сэтгүүлээс Монголын эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой мэдээллийг нь илүү сонирхдог юм. Япон жуулчид “Кон байна уу” сэтгүүлийг гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэглэхээр авч явах тохиолдол их бий.Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагдаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.
– Миний эргэн тойрны хоёр ч монгол хүн япон гэргийтэй. Япон бүсгүйчүүдийн зарим нь монгол эртэй гэр бүл болох сонирхолтой байдаг гэж дуулсан.
– Монголд анх ирэхэд хэрэв би залуухан байсан бол монгол малчин залуутай суух байсан байх гэж бодогдсон. (инээв) Монгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог. Морь унаад давхиж буй дээлтэй монгол эрийг харсан япон эмэгтэйн сэтгэл татагдана гэдэгт эргэлздэггүй. Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг. Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагддаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.
– Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
– Баярлалаа. Би Монголд амьдарч байна гэхээсээ илүүтэй, Монгол намайг амьдрах боломжоор хангаж байна гэж бодон талархдаг. Эргэн тойрны маш олон хүмүүсийн тусламжаар энд сайхан амьдарч байна. Өнөөг хүртэл тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа.