Энэ арга хэмжээ, “Цэцгийн баяр”-ын нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хон Гю үг халуун дотно мэндчилгээ дэвшүүллээ. “Цэцгийн баяр”-т Монгол Улсын засгийн газрыг төлөөлж оролцсон ССАЖЯ ба ХХААЯ-ны дэд сайдууд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэж хэллээ.
Уг арга хэмжээнд оролцогчидод зориулж Солонгосын урлагынхан ардын дууны уран бүтээлээс дуулж ая дууны мэндчилгээ өргөв. Солонгосын дуучид “миний ардын сэтгэл цагаан” монгол дууг сэтгэлд хоногштол сайхан дуулж олны талархалыг хүлээлээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ойн баяр, БНАСАУ болон Монгол Улсын хооронд найрамдалт, дипломат харилцаа тогтоосоны 66 жилийн ой, “цэцгийн баяр”-ын арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Дайрий, Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Догсмаа, Монгол бөөгийн удган Б.Чанцал, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Бат-Эрдэнэ нар урилгаар оролцлоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы тавьсан хүсэлтийг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хон Гю хүлээн авч уулзахаар тохиролцлоо. Д.Төмөрөө
Category: Мэдээ, мэдээлэл
-
БНАСАУ-ЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
-
СҮНСНИЙ НУУЦ
Хүн нас нөгчихөд түүний махан биеийг бүрдүүлж буй зүйлс нь эрэмбэ дараатай хураагдаж хийд шингэснээрээ бие бардаг. Өөрөөр хэлбэл хүнийг бүрдүүлдэг дөрвөн махбодь /зурхайд таван махбодиор авч үздэг/ нь, тухайлбал хүн бие барахад шороон махбодь нь усанд шингэдэг. Усан махбодь галд, гал нь хийд шингэсний дараа эл хий зүрхний үл эвдрэлцэх хэсгээс замхран одохуйд хүмүүн хамгийн сүүлчийн амьсгал авдаг хэмээн тайлбарладаг.
Монголчуудын ам дамжин ярьдаг буг чөтгөр бол өнөөх сүнснээс үүдэн гардаг гэнэ. Хүн нас барсныхаа дараа 49 хоногт хойд төрлөө олдог. Иймээс бурхан болоочийн 49 хоногт хойдынх нь төрөлд зориулж монголчууд буян их үйлддэг нь ч үүнтэй холбоотой юм. Зүй бусаар нас барсан өөрөөр хэлбэл бусдад хорлогдсон, амиа хорлосон хүмүүсийн сүнс төрлөө олохгүй тэнүүчилдэг. Нөгөөтэйгүүр хүн амьсгаа хураах мөчдөө элдвийн зүйлд самуурсан бол түүний сүнс нь төөрч төрлөө олж чадахгуй урт удаан хугацаагаар сансар огторгуйн дунд тэнүүчилдэг. Хүн амьсгал хураах мөчид түүний сүнс биеэс тасарсан ч хоёроос гурван цаг цогцосын ойр эргэлдэн оршдог гэдгийг сүнс судлаачид нотолжээ.
Лондон хотын иргэн Симпсонд ийм явдал тохиолдсон байна. …Би машинаараа хотоос зайдуухан газар асар хурдтай давхиж явлаа. Заримдаа ийнхүү машинаараа хурдлан давхих нь миний хобби байсан. Гэтэл өөдөөс минь бас нэгэн машин маш хурдай гарч ирэхийг харсан. Нэг л мэдэхэд их дуу чимээ гарч дараа нь миний бие эмнэлэгт сэхээний орон дээр амьсгалын аппарат зучихсэн хэвтэх байхыг харлаа. Би өөрийгөө зүүдэлж байна уу гээд биеэ чимхэх гэсэн боловч чадсангүй.
Харин миний бие орон дээр хэвтэж, эмч нар намайг хэрхэн эмчлэхийг, ээж маань яаж уйлж гашуудаж байгааг бүгдийг нь харж ажиглаж байв. Би биеэсээ бүр мөсөн холдохыг хүссэн боловч ерөөсөө нисч болохгүй ямар нэгэн юманд хүлэгдчихсэн байсан юм. Хүмүүс миний биеийг тойрон бүгчихсэн байсан учраас бие рүүгээ орох гэтэл бас чадсангүй.
Харин аз болж эмч маань сувилагч бүсгүйг “хойшоо бай” хэмээн зандрах хооронд би бие рүүгээ шургаж амжлаа. Тэгээд нүдээ нээтэл нөгөө сувилагч бүсгүй намайг сахиад сууж байлаа. Дугуй цагаан царайтай хар үстэй тэр бүсгүй надад үнэхээр таалагдэж билээ. Би тэр үед амьдрал гэдэг ямар сайхан, бас үнэтэй эд болсхыг яс махандаа хүртэл мэдэрсэн юм даа. Би яг үхэх гээд гэтэл харин сүнс минь биедээ эргэн ирснээр амьдарсан юм билээ. Эмч, сувилагч нар “Та яг нэг хэсэг амьсгалахаа болиод үхэх шахсан шүү” гэж сүүлд нь ярьсан. Тэр үед миний сүнс биенээсээ гараад тэнүүчилж байсныг би сүүлд ойлгосон. Эргээд биедээ шингэхэд нь би нүдээ нээж, амьсгалж эхэлсэн хэрэг. Сүнсний тухай бодитой над шиг сайн ойлгосон хүн ховэр л байдаг байх хэмээн сайхь эр өгүүлжээ.
Энэ жишээнээс харахад бидний харахгүй мэдрэхгүй байгаа маш олон сүнс хорвоо ертөнц, сансар огторгуйн дунд эргэлдэж байдаг. Тэд бидний дуу чимээг сонсож, харж, мэдэрч чаддаг хэмээн сүнс судлаачид үздэг. Гэвч тэдгээр сүнснүүд дотроо сайн, муу хоёр янз байдаг. Муу сүнс нь буг чөтгөр болон хувирч, хүмүүсийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнийг зарим хүний нүдэнд хий үзэгдэл харагддагтай холбож тайлбарлаж болох гэнэ.
Сүнс судлаачдын үзэж байгаагаар буг чөтгөр болхий хоосон зүйл биш, хүмүүсийн амьдралд “учирдаг” биегүй амьтан. Ерөөс буг чөтгөр, сүнс нь хий гэсэн чанараараа нэгдмэл ойлголттой. Сүнс нь хүний зүрхний үл эвдрэлцэх хэсэгт, чөтгөр нь “архагшсан тонилгогдоогүй сүнсний “нэгэн төрөл” аж. Төрлөө олоогүй төөрөлдсөн сүнс болгон муу байдаггүй.
Нэгэн бүсгүй ийн ярьсан юм. “…Шөнө унтаж байтал нэгэн зөөлөн гар толгойг минь илэх шиг болсон. Сэрээд хартал нэг жаахан хүүхэд толгой дээрээс минь өнгийж байлаа. Надад айж эмээх бэргэх, жийрхэх сэтгэл төрөөгүй. Ямар ч байсан сүнс байдаг юм билээ…” Энэ мэт гэм хоргүйхэн сүнс нь хойдын төрлөө ололгүй тэнүүчилж хүнээс буян нэхдэг. Тэдгээр сүнс хүмүүст муу үйлдэл хийдэггүй аж.
Мөн сүнс эзнийхээ биеэс хэрхэн яаж хаагуур нь гарснаасаа хойд төрөл нь шийдэгддэг. Хүн хэдийгээр амьд явахдаа хичнээн буян үйлдлээ ч ертөнцөөс халихдаа аливаа юманд шунахайран бодох, хоргодсоноос төрлөө олж чадахгүй зовдог ажээ. Харин тэр хүн ямар их нүгэлтэй байлаа ч амьсгалаа хураах мөчдөө ямар нэгэн зүйлд хоргодолгүй одвол сүнс нь төрлөө амархан олдог байна. Сүнс нь мөн л хэн нэгний ярьсан цуу яриа биш аж. Сүнсгүйгээр хүн амьдарч бас төрж, бүрэлдэн тогтож чадахгүй. Тиймээс сүнс бол хүний “амь” юм хэмээн судлаачид нотолж байна.
Эх сурвалж:www.budda.mn
-
БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Бүгд Найрамдах Хятад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж ярилцлаа.
БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр МБНЭ-д талархал илэрхийлж, БНХАУ-ын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах хугацаандаа соёлын салбарт ажиллах хүрээндээ монголын соёлын үнэт өв болсон бөө шүтлэгийг хөгжүүлэхэд тодорхой асуудалд туслалцаа үзүүлэх боломжийн талаар хүсэлт тавьлаа. Мөн хоёр орны соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өвийг хамгаалж яваа Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн гишүүн, удган Болортунгалаг хамт оролцлоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ сайн таних, мэдэх хүмүүс юм. -
ТҮҮХТ ГАЗРААР АЯЛАВ. Хоёр.ТАЛЫН АГУЙ,
Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байж. Зун дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ. Талын агуй газар доогуурхи жимээрээ 70 километр үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талыг агуйн тасалгаанууд одоо газрын нуралтын улмаас шороонд дарагдсан байгаа бөгөөд агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг. Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.
Гурав. ШИЛИЙН БОГД ХАЙРХАН.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м-т оршдог ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Богд гэдэг үг бол монголд Будда дэлгэрсэн үеээс нэрлэгдэх болсон нэр. Хэдэн жилийн өмнө энэхүү хайрханд залбирах үед савдаг нь машин тэрэгтэйгээ оройд дээр нь гардаг талаар өгүүлж, ихээхэн догширсон байсан. Харин эргэн тойрон машин гаргахааргүй болгон тохижуулсан байна лээ. Манай бүсгүйчүүд машиндаа үлдэж эрчүүд нь шилийн богдын оройд гарчзалбирч, өргөл өргөсөн юм. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг эртний сөнөсөн галт уулыг харж болно. Орой дээрээ ширүүн салхитай, хүйтэн байв.Дөрөв.МОНГОЛЫН ХҮН ЧУЛУУ БА ТООРОЙ БАНДЫН ХӨШӨӨ
Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Ламтын заставын дэргэдэх хүн чулуунаас бидний энэ өдрийн аялал эхэлж, алтан одооны дэргэдэх хүн чулуун хөшөөгөөр аялал өндөрлөсөн билээ. Хамгийн орчин үеийн хүн чулуун хөшөө бол алдарт тоорой бандын хөшөө байлаа. Тэрхүү хөшөөг өвөрмөц төрхөөр, байрлалыг нь зөв сонгож хийсэн бөгөөд олны очих дуртай газар болжээ.
Хүн чулуу нь эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.ГАНГА НУУР
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Энэхүү оргихын булаг дээр монгол бөөгийн их удган б.бадамсүрэн хуур, манжигаал залбирал үйлдсэн нь их содон байлаа.Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Биднийг очиход алсыг зорих хунгын чуулга бүрэлдэж олон өнгийн дуугаар гангналдан чуулж байлаа.
-
БУРИАДЫН ЭРДЭМТЭН БАНЗАРЫН ДОРЖИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫГ КАЗАНЬД НЭЭВ
Доржи Банзаров буюу Банзарын Дорж
Сэлэнгийн Дум дахь Жид (Зэдэ) нутагт төрж Эрхүүд нас барсан, монгол үндэстний дундаас анх удаа шинжлэх ухааны эрдмийн зэрэг хүртсэн хүн билээ.
Тэрбээр хамгийн жинтэй бүтээл болох “Хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл” сэдвээр бичсэн төгсөлтийн ажлаа 1846 онд чухам энэ их сургуульд танилцуулж байжээ. Түүний энэ ажил Казанийн их сургуулийн Известия сонинд хэвлэгдсэн байна. Энэхүү бүтээлээрээ залуу эрдэмтэн философийн ухааны доктор цол хүртсэн бол энэ ажлынх нь шинжлэх ухааны ач холбогдол өнөөг хүртэл чухал хэвээр байгаа билээ.
Чингисийн чулууны бичээсийг анхлан тайлбарласан “Чингис хааны зээ Есүнхэ вангийн хөшөөн дээрх монгол бичгийг тайлахуй” 1851 онд Петербургт хэвлэгдсэн болно.
Дурсгалын самбар нээх ёслолд ОХУ-ын Төрийн Думын депутат М.М.Бариев, А.В.Дамдинов, Д.Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн захирал Н.И.Мошкин, Буриадын театрын найруулагч Олег Юмов, Казанийн их сургуулийн захирлууд, оюутнууд оролцжээ.
2022 онд Буриадад Банзарын Доржийн мэндэлсний 200 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бөгөөд дурсгалын самбар нээх нь энэ үйл явдлын чухал хэсэг юм. Буриадын театрын найруулагч Олег Юмов Банзарын Доржийн мэндэлсний ойд зориулан бүтээсэн түүний амьдралын тухай киногоо Казаньд тун удахгүй толилуулах аж. -
Таж Махал
Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. -
Г.Садулаев: ОХУ-тай тогтоосон холбоогоо алдах юм бол Ар монгол ч Өвөрмонголын араас орно
Зохиолч, сэтгүүлч Герман Садулаев vz.ru цахим хуудаст “Бид Монголыг алдаж болохгүй” хэмээх гарчигтай нийтлэл тавьжээ. Нийтлэлийг товчлон хүргэж байна.
“Европ уламжлалтай холбоотойгоор бид улс орныхоо баруун хил хязгаарт хэтэрхий их анхаарал тавьж, дорно зүгт бараг анхаардаггүй. Гэтэл үнэндээ яг одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, Украин, Беларус гэхээсээ Казахстан, Киргиз, Монголын нөхцөл байдал илүү чухал болоод байна. Бид одоохондоо үүнийг сайн ойлгохгүй байх шиг. Гэхдээ жилээс жилд өөр болно. Амьдрал өөрөө харуулна.
Орос, Византийн сүлдэнд байдаг хоёр толгойтой бүргэдийг нэг толгой нь аруун тийш, нөгөө нь зүүн тийш хардаг гэж ярьдаг. Зүүн тийшээ харсан толгойг нь муу хооллодог учраас сул дорой. Баруун тийш харсан нь цатгалан, том ч эрүүл биш. Тэнцвэр дутагдаж байна.
ОХУ геополитикийн бодлогодоо баруунаас зүүн тийш шилжүүллээ гэж мэдэгдээд удаж буй. Гэсэн ч одоо ч гэсэн хүн бүр Беларусь, Украины тухай л ярьж, Монголын талаар нэг ч үг дурсахгүй байна.
Тэгэхээр, одоо Монголыг саная. Яагаад санах болов гэдэг шалтгаан нь өөрөө түгшүүртэй. Монголчууд кирилл бичгээс татгалзаж, бүх нийтээрээ уйгаржин монгол бичигт шилжихээр бэлтгэж байна. Монголчууд бүр 1941 оноос кирилл бичиг хэрэглэж байсан гэдгийг одоо ч оросуудын ихэнх нь мэдэхгүй болов уу. Гэхдээ л тийм байсан билээ. 2003 он хүртэл орос хэлийг ЕБС-ын хөтөлбөрт заавал оруулдаг байсан. Дараа нь англи хэл үзэх болсон юм. Харин одоо Казахстаны араас крилл бичгийг халах гэж байна.
Энэ өөрчлөлт ямар уршиг тарихыг хэлэх нь илүүц.
Монгол Улс, монголчууд бол 100 гаруй жилийн турш ЗХУ, ОХУ итгэлтэй холбоотон байсан юм. Ингэх нь монголчуудад ашигтай байлаа. ОХУ-тай тогтоосон бат холбоо нь БНХАУ-ын нөлөөг саармагжуулах ач холбогдолтой байлаа. ОХУ хэзээ ч Монголыг нэгтгэхийг хүсэж байгаагүй бөгөөд тусгаар тогтнолыг нь өгч, БНХАУ-аас тусгаарлах жийрэг улсын үүрэг гүйцэтгүүлэх сонирхолтой байв. Харин хятад бол өөр. Нэгийг ч үлдээлгүй өөртөө нэгтгэхийг хүсэж байсан. Хүсээд зогсолгүй Монголыг цэрэглэн эзэлж байсан бөгөөд Оросын туслалцаатай 1924 онд тусгаар тогтнолоо зарласан юм. 1949 он хүртэл Монголыг ЗХУ-аас өөр нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан.
Дэлхийн хоёрдугаар дайнд ялахад монголчууд бидэнд маш их тусалсан. Тэсвэр хатуужил сайтай монгол морьдоо нийлүүлж, цэргүүдийг алдартай нэхий дээлээрээ ханган, бараа материал, сайн дурынхны тусламжийг илгээж байв.
Монгол Улсын газар нутаг дээр одоо гурван сая монгол хүн амьдарч байгаа бол БНХАУ-ын газар нутаг гэж тооцогдож буй Өвөрмонголд үүнээс хоёр дахин ололн монголчууд бий. Харамсалтай нь өвөрмонголчууд одоо монгол үндэстний онцлог шинжээ алдаж, хятаджиж байна. ОХУ-тай тогтоосон холбоогоо алдах юм бол одоохондоо тусгаар байгаа ар монголчуудыг ч ийм хувь заяа тосч байгаа нь гарцаагүй.
Харин харамсалтай нь ОХУ 1992 оноо хойш Монгол дахь нөлөөгөө улам бүр алдсаар. Гэсэн ч бид энэ асуудлыг нэг их тоохгүй, Украинд илүү анхаарсаар байна.
Сүүлийн жилүүдэд оросууд Монгол Улс руу жуулчлах нь их болсон. Тал нутгийн энэ улс оросуудын сэтгэлийг татаж, тэд дахин, дахин явахыг хүсч байгаа нь илт байна. Монгол Улс нь Оросын соёлоос авсан зүйл олонтойн дээр ахимаг насныхан нь оросоор ярьдаг бөгөөд орчуулагчгүй харилцах бүрэн боломжтой байдаг. Тэд улс орных нь тусгаар тогтнол, иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад оросуудын үзүүлсэн туслалцааг мартаагүй, үнэлж цэгнэдэг хүн олон байна. Чингис хааны улс, Алтан ордны улс гээд түүхийн хувьд ойр дот байх сэжүүр ч бий.
Бид Монголыг алдаж болохгүй. Тойрог замаасаа өөрсдөө түлхэж гаргаж бүр ч болохгүй. Үүний тулд худалдаа эдийн засгийн харилцаагаа улам нэмэгдүүлэх, нягтруулах шаардлагатай байна. Мөн орос хэл соёлыг сурталчлах нь бүр ч илүү ач холбогдолтой. Оросын хэвлэлүүдийг олноор хэвлэж, кино соёлыг түгээн, хүүхэд залуусыг их, дээд боловсролын байгууллагадаа илүү өргөн хүрээтэй урьж сургах, илүү стипенд өгөх, соёлын атташег олон болгох гээд “зөөлөн хүч” гэж нэрлэгддэг тэр бүх л ажлыг илүү сайн хийх шаардлагатай байна. хамтын ажиллагааны газрын шинэ дарга /Россотрудниччество/ Евгений Примаковын удирдлага дор Дорно зүг рүү хандсан олон ажил хийгдэнэ гэдэгт итгэж байна.
Геополитикийн өрсөлдөгчид маань манай соёлын нөлөөг хамгийн ойрын хөршүүд холбоотнуудаас маань ч арчиж байна шүү дээ. Гэхдээ бид одоохондоо сансарт нисчихээгүй, байрандаа байна. Биднийг хаа нэг тийшээ алга болчихсон гэж бодож багаа бол тэр чинь эндүүрэл. Бид заавал буцаж ирэх болно” гэжээ.Х.Батсайхан
Г.Садулаев
-
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ УРСГАЛ ЯАГААД “ГАЖ” ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ВЭ?
Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинчонжи” шашны сүмийн үйл ажиллагаатай холбоотой гэж БНСУ-ын Засгийн газар үзэж буй. “Шинчонжи” гэдэг нь “Шинэ, тэнгэр, газар” гэсэн утгатай бөгөөд тухайн хүнийг номлол сургаалдаа итгүүлэн гэр бүлээс нь хөндийрүүлж, зөвхөн шашиндаа үнэнч байхыг ятган сэнхрүүлдэг шашны урсгал юм.
Тэд шашныхаа төлөө худлаа хэлэх, хулгай хийхийг нүгэл гэж үздэггүй, хэрэв гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн нь чамайг эсэргүүцвэл түүний сүнсийг “Сатан хорлосон байна” гэж хэлэн “хүний тархийг угааж” орхидог аж.
Энэхүү шашны урсгалд автсан хүн өөрийн гэсэн ухаангүй болж, ажил, амьдрал, гэр бүлээ хаян сүмдээ очиход бэлэн байдаг. Иймээс Өмнөд Солонгос улсад тус шашны урсгалыг “гаж” гэж үзэн үйл ажиллагааг нь хязгаарласаар иржээ.
-“ШИНЧОНЖИ” МОНГОЛД НЭВТЭРЧ “УРХИА” ТАВЬСАН НЬ-
БНСУ-д олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргэж буй “гаж” гэж нэрлэгдсэн энэ шашны урсгал Монголд аль хэдийн нэвтэрч “мөчир, салаагаа ургуулаад” амжжээ. Та урьд өмнө нь “Гадаад хэлний үнэгүй сургалтад суулгаж өгье”, “Иог, фитнесийн хичээлд үнэ төлбөргүй явуулж өгье”, “Хөгжмийн үнэгүй сургалт” гэх мэт “үнэгүй” нэрээр, учир битүүлэг зүйл ярьсан хэн нэгэнтэй таарч байв уу.
Учир нь энэ бол тус шашны урсгалын гишүүн элсүүлэх түгээмэл “урхи”нь юм. Бидэнтэй холбогдсон хэд хэдэн эх сурвалж үүнийг нотолж байлаа. Тэдний хэлж буйгаар “үнэгүй хэлний сургалтад хамруулна” гэж анкет бөглүүлэн хувийн мэдээллийг авч, сүмдээ элсүүлдэг юм байна.
ИРГЭН Г: ЭЭЖ МААНЬ НАМАЙГ “ЧИ БОЛ ЧӨТГӨР ШУЛАМ ГЭЭД ЭХЭЛСЭН.
ЭЭЖИЙН МИНЬ АМНААС ХЭЗЭЭ Ч ТИЙМ ҮЕ ГАРЧ БАЙГААГҮЙ-
“Ээж маань гурван жил “Шинэ тэнгэр газар” сүмд надад мэдэгдэлгүй явсан байсан. Би саяхан хүүхэд төрүүлсэн юм л даа. Гэтэл ээж маань надад ерөөсөө туслахгүй, өглөө гараад орой орж ирээд байсан. Би ээжээс юу хийгээд байгааг нь асуутал “Би сургуульд явж байгаа юм” гэсэн юм. Ээж маань анагаахын салбарт ажилладаг болохоор би мэргэжил дээшлүүлэх сургалт юм байна гэж ойлгосон.
Гэтэл саяхан гэрээс “Шинэ тэнгэр газар” гэсэн маш их ном, хичээлүүд гарч ирсэн. Тэгээд ээжээсээ асуутал “Тэр сүмд явж байгаа” гэсэн. Мэдээж шашин шүтэх бол хүний эрх чөлөө шүү дээ. Би ч нэг их сөргөөр хүлээж аваагүй юм.
Гэтэл ээжийн маань зан ааш их өөрчлөгдөж эхэлсэн. Би ээждээ та яагаад дөнгөж төрсөн охиноо анхаарахгүй байгаа юм бэ гэтэл “Чи бол чөтгөр, шулам” гээд л эхэлсэн.
Ээжийн маань амнаас хэзээ ч тийм үг гарч байгаагүй. Үүнээс болоод манай гэрт маш том хагарал болсон. Ээж охин хоёрын байх ёстой тэр бүх зүйлийг эвдсэн гэж хэлж болно.
–Ээж тань тэр сүмд анх яаж элссэн юм бэ?
-Ээжийг бага байхаас нь найзалсан сайн найз нь элсүүлсэн юм байна лээ. Тэр сүм нь нууцаар үйл ажиллагаа явуулаад хүмүүст үнэнээ хэлж болохгүй гэж заадаг болохоор ээж эхэндээ таагүй хүлээж авсан гэсэн.
Гэтэл найз нь “Бид гарч ирэх цаг болоогүй байна” гээд л дахин дахин ятгаж, татаж чангаасаар байгаад сүмдээ бүр гүн оруулчихсан. Дараа нь ээж надад тусална гээд ажлаасаа чөлөө аваад гадуур хүнсээ цуглуулаад явж байхад нь сүмийн хүмүүс нь очоод “Та чөтгөр болох гэж байна.
Сүмдээ ир, хичээлээ хий” гээд бариад авсан. Сүмээсээ гарна гэтэл хүн итгэмээргүй аймшигтай үгээр дарамталж эхэлсэн.
–Одоо сүмдээ явж байгаа юу?
–Ээждээ тэр шашны талаар Солонгос нэвтрүүлгийг үзүүлээд, эвээр тайлбарлахад арай гайгүй болж эхэлсэн. Одоо сүмдээ явахгүй хоёр сар орчим болж байгаа.
Үүний дараа нь ээж рүү маань “сүмдээ ир, хичээлээ хий” гээд байнга залгаж, мессэж бичиж эхэлсэн. Би дугаарыг нь сольтол хаанаас юм бүү мэд олоод л залгаад байдаг. Аргаа бараад тэр дугаар руу нь залгатал “Та дугаар андуурсан байна” гээд тасалчидаг.
Товчоор бол хүнийг гэр бүлээс нь тусгаарлаж орхидог. Ээж зүгээр л намайг хаячих, зөнгөөр нь орхичих гээд байсан. “Гэрийнхэндээ итгүүлэх гэж оролд. Үгүй бол шууд хая, Сатаны хорлол болсон байна” гэж хэлдэг гэсэн.
“ШИНЧЕОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛЫН ТАЛААР
БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн үүсгэн байгуулсан Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ Христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг.“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг. Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ. Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.
“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:
• Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
• Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG – International women’s peace group/,
• Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG – International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.
2020 оны I улиралд БНСУ-ын Эрүүл мэндийн яамд COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор “Шинчеонжи” шашны урсгал 245605 итгэгчдийнхээ мэдээллийг гарган өгсөн нь тус шашны байгууллагын идэвхтэй гишүүдийн сүүлийн үеийн тоог харуулж байна.
Солонгосын нийгэмд Шинчеонжи шашны урсгалтай адил хүмүүсийн итгэл үнэмшил, шашин шүтлэг дээр тулгуурлан нэр алдар олж, улс төрийн эрх мэдэлд хүрч, эдийн засаг, бизнесийн том ашиг орлого олдог өөрсдийгөө амьд бурхан хэмээгч 60 орчим хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үндэслэсэн зарим шашны гаж буруу урсгалууд нь Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:
1. 1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
2. 2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
3. 2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
4. 2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
5. 2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан Шин Ок Жугийн хэрэг,
6. 2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
7. 2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно. -
МБНЭ-Д “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
Олны дунд явуулсан судалгаанд үндэслэн Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг Монгол Улсын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн Үндэсний бренд болох “Нисэхээр завдаж буй шувууны дүрс ба Могнолчуудын хөгжил, мандан бадрахыг бэлэгдсэн загасны дүрслэл бүхий бидний өвөг дээдсээс өвлөж авсан билгүүн гүн ухаан”-ы илэрхийлэл болсон “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” өргөмжлөл цомын хамт гардуулан өглөө.
Шагнал олгох ажиллагаа “Улаанбаатар” зочид буулын их танхимд болсон бөгөөд шагналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Чанцал нар гардан авсан байна. Энэ шагнал нь МБНЭ-д олгож байгаа анхны шагналаараа онцлог юм.
Д.Төмөрөө -
Эрх чөлөөний хөшөө
Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.
Уг хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж.
Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.