Category: Мэдээ, мэдээлэл

  • ДОРНОДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНД

     

    ДАШБАЛБАР СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН
    Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн хамт олон бол манай зүүн хязгаарын найдвартай түшиц газар билээ. Олон удаагийн Монгол улсын хөл уул Хөх уулын нэгдсэн тахилга болон бусад арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай хамт олон билээ.
    Нэгдсэн тахилгыг сумын хэмжээнд Буриад бөөгийн зан үйлээр хийж хэвшсэн хамт олон юм. Мөн бие даасан олон үйлийг хийж ирсэн билээ. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг тус суманд ирсэнтэй холбогдуулан хуралдаан зарлан хийсэн байдаг.
    Сумын бөгийн байгууллага сайн ажиллаж байгаа нь удирдагч нараас ихээхэн хамааралтай. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдын хичээл зүтгэл их тус нэмэр болж байдаг.
    Мөн төвийн бүсэд зохион байгуулагдсан нэгдсэн тахилга, хамгийн хол нь Отгонтэнгэрийн тахилгад бүх бүрэлдэхүүнээр оролцож байсан түүхтэй билээ.

    БАЯНДУН СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөл хожуу байгуулагдсан гэлээ ч Монгол бөөгийн зайран Б.Батдоржийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд ажил нь тогтмолжиж байгаа билээ.
    Монгол бөөгийн зайран Б.Батдорж нь 2013, 2015 оны Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Хөх уулын нэгдсэн тахилга, 2015, 2016 оны “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилга, залбиралд, 2016 оны Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга, 2017 оны Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад тус тус оролцсон. Хөх уулын, “Бурхан Халдун”-ны, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгуудад толгойлж бөөлж байсан билээ.
    Монгол бөөгийн төлөө идэвхитэй ажиллахаар зориг шулуудан сумандаа бөөгийн төв байгуулан ажиллаж байна. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг тус суманд ирсэнтэй холбогдуулан онгодын өргөөнд нь зочилж, явуулж байгаа ажилагааатай танилцсан билээ.
    Сумын бөөгийн байгууллагыг идэвхитэй ажмллахад шүтлэгтэн, улаач нарын хамтын ажиллагаа их чухал билээ.

    ДОРНОДЫН БАЯН УУЛ СУМАНД
    Дорнод аймгийн Баян уул суманд бөөгийн зөвлөлийн гишүүд цуглаж өөрсдийн хийж байгаа өв зан үйлээ ярилцав. Өмнө ирэхдээ бид энэ суманд бөөгийн зөвлөлөө байгуулж олон улаач нар гишүүнээр элссэн билээ.
    Дорнод аймгийн Баян уул сум нь монголдоо бол олон бөө олонтой суманд тооцогддог. Сумын төвийн урьд талд Оюунбаатар зайрангийн бөөгийн сүм бүхий төв байрлаж, зун нь шавь нараа өргөтгөх сургалт явагддаг.
    Энэ удаа бид олон жил бөөгийн өв уламжлалаа авч яваа зайран, удган нарт МБНЭ-ийн шагналаа гардуулсан билээ.
    Мөн улаач нар хамтдаа хилийн цэргийн отрядад байдаг хүндэтгэлийн хөшөөн дээр дурсгалын зургаа авахуулж үлдээсэн юм.

    ЗАЙРАН ОЮУНБААТАРЫНД
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийнхөн сумын үдэлтийн шүүдрэвчинд хийсэн бяцхан үдэлтийн дараа бид сумаас урагш орших Буриадын зайран Оюунбаатарын бөөгийн отгонд очсон билээ. Монгол улсад олон зуун бөөгийн төвүүд ажиллаж олон мянган бөө “босгож байсан” цаг үе байсан. Монголын зүүн хязгаарт зайран Оюунбаатарын байгуулсан хэд хэдэн отго байсан бөгөөд түүний нэгтэй нь танилцах боломж олдсон юм.
    Сумаас урагш бага зэрэг яваад түүний үйл ажиллагаа явуулж байгаа бөөгийн отгонд очсон. Түүний ийм отго зүүн хэсэгт хэд хэд байдаг. Бид шууд л яваад нэгэн өргөөний дэргэдэх машины зогсоолд очив. Тэгтэл хэд хэдэн удган, зайрангууд гүйн ирж буцаж гортигны цаана гарч ариутгал хийлгэхийг шаардсан. Бид ч “усын уувал ёсыгнь дагадаг” монгол сургаалийг баримтлан тавьсан шаардлагын дагуу ажиллав.
    Төв өргөөнд ороход зайран Оюунбаатар шавь нартайгаа зан үйл хийж байв. Биеийн тамирын хувцастай атлаа бөөгийн малгайвч өмсч, хэнгэрэг барьсан харагдана. Өргөө шалгүй учраас бөөлөх хүний хөлний аясаар тоос бутарна. Алсаас хүч аван эргэлдэн ирсэн зайран Оюунбаатар юу, юуны завдалгүй Монгол бөөгийн их зайран Г.Болдыг мөрлөж орхив. Дахин эргэлдэн ирээд хоёрдахаа мөргөв. Г.Болд зайран маань хөдөлсөнгүй, одоо тэрээр гуравдахь удаагаа тоос татуулан ирээд Г.Болд зайранг мөргөж, зайран энэ удаа арагш ухарч хэдэ хэдэн вандан сандалыг унаган байж тэнцвэрээ олов. Эхний учрал ийм содон байж билээ. Онгодын хүмүүсийн яаж авирлах нь таашгүй билээ.
    Энэ үйл явдлыг дараа бид тухлан сууж амар мэндээ асууж аян замын сонин сайханаа ярилцав. Бөөгийн төвийг тойроод отгонд бум бужигнаж, түм түжигнэн харагдана. Хүний тоо маш олон байлаа. Бөө буриад болон түүнээс улбаалсан бөө босгодог, бэлтгэдэг тусгайлан баригдсан монгол бөөгийн нэгэн төвтэй бид ийнхүү танилцаж билээ.
    Дотроо дэг журам, сахилга бат хатуутай, өвөрмөц зохион байгуулалттай болох нь харагдана. Зураг авахыг хатуу хориглоно. Харин үүнийг нь хүлээн зөвшөөрч чадсангүй, боломжоороо зураг авав. Монгол бөөгийн сургалтын энэ төв бол улсдаа тусгайлан сургалт дүүргэдэг томоохон төв байв. Тэр л үйл ажиллагаагаараа түүхэнд мөрөө үлдээх учиртай.
    Зайран Оюунбаатарын бөөгийн төв орон нутгын төсөвөө багагүй санхүүгийн дэмжлэг авсан анхны байгууллага билээ. Тиймээс ч энэхүү бөөгийн отго бусдаас ялгаран харагдана билээ. Энэ төвтэй өнгөцхөн танилцсан түүх ийм билээ.

    djmedia:278
  • Хараалын үгс, удамд нөлөөлдөг

    Эдгээр молекулууд хүний генд, удамшдаг бөгөөд хүний хэлдэг үгс, хүний организмын генийн бүх мэдээлэлд шууд нөлөөлдөг гэж үзжээ. Хүний байнга хэлдэг таагүй, муу, бүдүүлэг үгс, хүний хромосомын бүтцийг эрчимтэй өөрчилж эхэлдэг болох нь харагдсан бөгөөд сөрөг программуудыг, генийн мэдээлэлд суулгадаг байна. Энэ программууд нь явцын дунд, “өөрийгөө устгах” программ болдог бөгөөд өвчин, гуниг, азгүйтэлд хүргэн, мянган рентгений хүчин чадалтай радио цацрагтай дүйцэх, мутацлагдах процесс явагддаг гэж үзжээ. Энэхүү, үгс, удмын програмд үйлчилдэг талаар эрт дээр үеэс мэддэг байсан ба үг тарнийн хүч, ерөөл адислал маягаар хэрэгжиж ирсэн билээ. Үгийг хоёр иртэй илд гэж эртнээс үзэж ирснийг шинжлэх ухаан, хүний ДНК-нь, үг яриа, бодол санааг хүлээн авах чадвартай, авианы хэлбэлзлээр өөрчлөгддөг, тиймээс, хүн өөрөө генийн аппаратаа бүтээдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн гайхалтай нээлтээрээ баталгаажууллаа гэж үзжээ.
    Тиймээс, хүмүүсийн генийн мэдээлэлд суугдсан сөрөг үгс, удмаас удамд нэмэгдэн хураагдсаар, “өөрийгөө устгах” буюу зовлон зүдгүүртэй, азгүй амьдарлд хүргэдэг аж. Мөн, хамгийн гайхалтай нь, уг үг яриаг хүн өөрөө хэлэхээс гадна сонсох нь ч муу үр дагавартай гээд, нэрт сэтгэл зүйч С.Горин, “өдөр тутмын хэлдэг, сонсдог сөрөг муу үгс, хүмүүсийн сэтгэл санаанд, хүчтэй мэргэжлийн гипнозоос ч илүү хөнөөлтэй” гэж дүгнэжээ. Тиймээс, өөрсдийн генээ хайрлах, үр удмаа хамгаалах үүднээс, хараал, муу үгс хэлэхгүй байхыг зөвлөжээ.
    Эдгээр молекулууд хүний генд, удамшдаг бөгөөд хүний хэлдэг үгс, хүний организмын генийн бүх мэдээлэлд шууд нөлөөлдөг гэж үзжээ. Хүний байнга хэлдэг таагүй, муу, бүдүүлэг үгс, хүний хромосомын бүтцийг эрчимтэй өөрчилж эхэлдэг болох нь харагдсан бөгөөд сөрөг программуудыг, генийн мэдээлэлд суулгадаг байна. Энэ программууд нь явцын дунд, “өөрийгөө устгах” программ болдог бөгөөд өвчин, гуниг, азгүйтэлд хүргэн, мянган рентгений хүчин чадалтай радио цацрагтай дүйцэх, мутацлагдах процесс явагддаг гэж үзжээ. Энэхүү, үгс, удмын програмд үйлчилдэг талаар эрт дээр үеэс мэддэг байсан ба үг тарнийн хүч, ерөөл адислал маягаар хэрэгжиж ирсэн билээ. Үгийг хоёр иртэй илд гэж эртнээс үзэж ирснийг шинжлэх ухаан, хүний ДНК-нь, үг яриа, бодол санааг хүлээн авах чадвартай, авианы хэлбэлзлээр өөрчлөгддөг, тиймээс, хүн өөрөө генийн аппаратаа бүтээдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн гайхалтай нээлтээрээ баталгаажууллаа гэж үзжээ. Тиймээс, хүмүүсийн генийн мэдээлэлд суугдсан сөрөг үгс, удмаас удамд нэмэгдэн хураагдсаар, “өөрийгөө устгах” буюу зовлон зүдгүүртэй, азгүй амьдарлд хүргэдэг аж. Мөн, хамгийн гайхалтай нь, уг үг яриаг хүн өөрөө хэлэхээс гадна сонсох нь ч муу үр дагавартай гээд, нэрт сэтгэл зүйч С.Горин, “өдөр тутмын хэлдэг, сонсдог сөрөг муу үгс, хүмүүсийн сэтгэл санаанд, хүчтэй мэргэжлийн гипнозоос ч илүү хөнөөлтэй” гэж дүгнэжээ. Тиймээс, өөрсдийн генээ хайрлах, үр удмаа хамгаалах үүднээс, хараал, муу үгс хэлэхгүй байхыг зөвлөжээ.
    Өнөөдөр, манай нийгэмд, хараал хэрүүлээс их юм алга боллоо. Хачин хараалын үгнүүд, энд тэндгүй сонсогддог. Хамгийн их дэлгэрсэн “П…а!” гэдэг үгийг үр удамдаа дамжуулж, “п…а!” шиг амьдралыг уламжлуулна гэж үү? Энэ үгийн утгыг мэдмээрсэн дээ! Хэрэв мэддэггүй бол асууж мэдвэл, эрх биш ийм үг хэлэх ээ болих биз ээ. Урдны хүмүүсийн, “амны билгээс ашдын билэг” гэдэг сайхан үгийг уриагаа болгон, уулга алдсан ч сайн үг хэлдэг заншилд суралцахыг хичээцгээе! Хараал муу үг хэлэх ээ больж, удмын сангаа хамгаалахыг sugar.mn уриалж байна.

     

  • БАЙГАЛЬ ДАЛАЙГАА ТАХИВ.

    Байгаль далай-Далай ээж маань цэлэлзэн угтана. Балчир үр нь Байгаль далайн эрэгт залбирал, тахилгаа хийхээр очлоо. Энэ жил дэлхийг хамарсан өчлөл гарсантай холбоотой олон төлөвлөсөн ажил өөрчлөгдсөн билээ.
    Тэгээд энэ жилийн тахилгаа дангаараа хийж байна. Жилийн жилд ямар нэг байдлаар Байгаль далайгаа зорин хамтран хийдэг тахилга, залбирал тасалдав. Гэлээ ч буриад зон олон маань жил, жилдээ хийдэг тахилгаа тасралтгүй хийсээр ирсэн билээ. Ганц дайчин ганцаардаггүй юм аа, Монгол бөөгийн удган Туяана минь ээ.
    Энэ удаа ч Байгаль их далайдаа хийх тахилгаа амжилттай хийж, идээний дээжээ өргөөд ирлээ.

  • БНХАУ-ын “шашны дайн”

    Хятадын коммунист намын шашны эсрэг дайн зөвхөн Исламын шашнаар дууссангүй. Эрх баригчид коронавирус цар тахлын айдас, үймээнийг ашиглан Христийн шашны эсрэг үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлсэн байна. Үүнээс үзэхэд Коммунист нам гадаад улсаас гаралтай христ, ислам гэх мэт шашнуудыг ноёрхолд нь аюултай гэж үздэг бололтой. Тиймээс Ши Жиньпин шашнуудыг “нэгтгэх” ажил эхлүүлж, ислам, христ, буддын шашны тэргүүлэгчдийг номлол сургаалдаа БНХАУ-ын коммунист үзэл суртал оруулахыг тушаажээ.
    Коммунист нам ард иргэдийг “Эх орноо шашин шигээ хайрладаг” болгохыг хүсч байгаа хэмээн гадаад үндэсний цөөнх, шашны бүлэглэлүүдийн хэрэг хариуцсан байгууллагын дарга Юү Чуан ярьжээ. Энэхүү “нэгтгэх” ажлын үр дүнд хэдэн мянган сүм, хийд нурж, үлдсэн цөөхөн нь орой дээрээ БНХАУ-ын далбаа хийсгэхээс өөр аргагүй болсон байна.
    БНХАУ ДАХЬ ХРИСТИЙН ШАШИН
    Хэдэн арван жилийн турш БНХАУ-ын католик, протестант шашинтнууд Бээжингийн сонгож, зааж өгсөн, төрийн шууд хараат сүмүүдэд явсаар иржээ. Гэвч ийнхүү Бээжингийн үзэл суртал нэвт шингэсэн сүмд явахыг хүсээгүй хүмүүс нууц сүмүүдэд харьяалагдах тохиолдол маш олон болсон аж. Тухайлбал, БНХАУ-ын 12 сая гаруй католик шашинтнуудын бараг тэн хагас нь Ватиканы нууц сүмд үнэнчээр явдаг байжээ.
    БНХАУ энэ үйл явдлыг арилгахын тулд 2018 онд Ватикантай гэрээ хийн, сүмийн удирдагчдыг Бээжин томилох эрхтэй болсон юм. Чухам тэрхүү гэрээгээр олж авсан эрхээ ашиглан коммунист нам үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн тал хувийнх нь удирдагчдыг сольж, үлдсэнд нь коммунист намын үзэл суртал номлохыг тушааж, түүнийг нь Ватикан, пап лам нарын зөвшөөрөл хэмээн зөвтгөж, тэр байтугай гэгээн Маригийн хөргүүдийг Ши Жиньпиний хөргөөр сольсон байна.
    БНХАУ ДАХЬ ПРОТЕСТАНТ ШАШИН
    Протестант шашин БНХАУ-д маш хурдан тархсан нь Ши Жиньпиний санааг асар ихээр зовоосон бололтой. Тухайлбал, Бээжингийн сонгож, томилсон сүмд гэхэд гурван бие даасан урсгалын 39 сая орчим итгэгч явдаг аж. Мөн түүнээс гадна Протестант шашны нууц сүмд дор хаяж 40 сая хүн явдаг гэх мэдээллээс үзвэл БНХАУ-ын нийт хүн амын 6 хувь буюу Коммунист намын гишүүдийн тоотой тэнцэх хэмжээний хүн протестант шашинтан болж таарч байна.
    Тиймэээс Бээжин энэ асуудалд онцгой анхаарч, намын орчуулсан хятад хэл дээрх шинэ хувилбар гартал цахим номын дэлгүүрүүдэд Библи зарахыг хориглох зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн сүмийн удирдагчдыг төрөөс зохион байгуулдаг сургалтад албадан суулгаж, “Төр нь сургаж, сүм нь дагадаг” хэмээн заасан аж. Цаашлаад мянга мянган нууц сүмийн үйл ажиллагааг таслан зогсоож, үлдсэн цөөхнийх нь бэлгэ тэмдэг, загалмай, библүүдийг шатаан цэвэрлэжээ. Тэр ч байтугай сүмдэд царай таньдаг камер байрлуулж, итгэгчдийг мөрдөж, сүрдүүлж Түвдийн Буддистуудтай ижил байдалд оруулжээ.
    ТҮВДЭД ЮУ БОЛОВ?
    Бээжин Түвдийн тусгаар тогтнолыг үл зөвшөөрч, Буддын шашныг хэдэн арван жилийн өмнөөс эхлэн эсэргүүцэж байгаа билээ. Ялангуяа Ши Жиньпин төр барьснаас хойш түвдүүдэд чиглэсэн дарамт улам ихэссэн юм. Тухайлбал, хийдүүдийг хянах хяналт хоёр дахин нэмэгдэж, намын хэдэн арван мянган гишүүн Түвдийн хот, тосгод, хийдүүдийн ойролцоо суух болсон байна.
    Улмаар 2016 оноос хойш 17 мянга гаруй лам хуврага төдийгүй гэлэнмааг хийдээс нь хөөж, АНУ-ын мэдээлснээр үргэлж зодож, нүдэн, тогонд цохиулж эрүүдэн шүүдэг хорих төвүүдэд хорьсон гэдэг. Ийнхүү Улс төрийн товчооны гишүүн Түвдийн хэргийг эрхэлж байсан Чен Куангуог 2016 онд ижил ажил хийлгэхээр Шинжаан руу томилсон байдаг. Хорих төвүүдэд хоригдсон сүсэгтнүүдээр “Бурхан гэж байхгүй, Коммунист нам л гэж бий” хэмээн хүчээр хэлүүлдэг хэмээн АНУ-д төвтэй Уйгурын хүний эрхийн төслийн тэргүүн Омер Канат ярьжээ.
    ӨӨР ШАШНЫ БҮЛГҮҮД ЯАЖ БАЙГАА ВЭ?
    БНХАУ-ын төв хэсэгт аж төрдөг хуй хэмээх 10 сая орчим ислам шашинтай иргэд уйгурчуудтай яг ижил байдлаар зовж байгаа аж. Тэдний сүм хийдүүдийг нураан бузарлаж, бэлгэ тэмдэг, дурсгалуудыг устган, залбирал үйлдэхийг хоригложээ. Мөн тэд тун удахгүй уйгурчуудынх шиг хорих төвүүд байгуулагдах вий хэмээх айдастай амьдарч байгаа аж. Өдгөө БНХАУ-д аюулгүй үлдэж буй ганц шашин бол Хятадад эртнээс нутагшсан уугуул буддизм болжээ. Гэсэн хэдий ч хятад буддизмыг ч гэсэн Коммунист нам тодорхой хэмжээгээр дарамталж буй аж. Тухайлбал, Кунгфү анх үүссэн гэгдэх 1500 жилийн түүхтэй Шаолиний сүмд Коммунист намын тушаалаар БНХАУ-ын төрийн далбааг 2018 оноос хойш хүчээр байрлуулжээ.
    АНУ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ВЭ?
    Трампын засгийн газар Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон арван компани, төрийн байгууллагад хориг тавьсан билээ. Мөн өнгөрсөн сард дээрх хоригийн дагуу Чен болон өөр гурван дээд албан тушаалтныг АНУ-д зорчих болон АНУ-ын компаниудтай хамтарч ажиллахыг хориглосон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “БНХАУ уйгурчуудын соёл, итгэл үнэмшлийг дарлаж, сөнөөж байхад АНУ зүгээр хараад суухгүй” хэмээн мэдэгдсэн удаатай. Гэвч гадаад орны дарамт БНХАУ-ын бодлогод нөлөөлж чадахгүй хэмээн БНХАУ-ын шашны шинжээч Карри Коесель үзэж байгаа аж. Тэрбээр БНХАУ шашнуудыг маш том аюул хэмээн үзэж байна хэмээн тайлбарлажээ.
    ФАЛУН ГОНГ УСТГАХ НЬ

    БНХАУ-ын засгийн газар дэглэмийг нь сөнөөх таван хорыг нэрлэжээ. Үүнд ардчиллыг дэмжигчид, Тайванийн үндсэрхэг үзэлтнүүд, Түвдийн эсэргүүцэгчид, Уйгурын салан тусгаарлагчид, уламжлалт сэтгэхүйг шинэ үеийн философитой хослуулсан шашны төрлийн бүлэглэл болох Фалун Гон нар орсон байна.
    1992 онд Хятадын зүүн хойд нутагт бүрээчин асан Ли Хонжи Фалун Гон урсгалыг үүсгэсэн гэдэг. Итгэгчид нь Ли мастерын сургаалийг судалж, зөөлөн хөдөлгөөнтэй “дасгал” хийдэг аж. Лигийн энэ урсгалд 70 сая орчим хүн орсон нь Коммунист намыг ихээр түгшээсэн байна. Тиймээс Хятадын засгийн газраас Фалун Гонг 1999 онд хориглон, бузар сүсэг хэмээн нэрлэж, хэдэн арван мянган дэмжигчийг нь баривчилсан билээ.
    Тэр ч байтугай хүний эрхийг хамгаалагчдын мэдээлдгээр мянга мянган Фалун Гон дагагчдыг хөнөөж, эрхтнийг нь донор болгосон гэдэг. Улмаар Фалун Гоны дасгалжуулагчид Хонгконг руу дүрвэж, тэндээ урсгалаа хөгжүүлж ирсэн ч шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас болж хоргодох газаргүй болоод байгаа аж.
    эх сурвалж: THE WEEK

  • ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН БАЯР

    МБНЭ-ийн төлөөлөгчид Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн ажиллагаанд оролцоэ байгаа Оросын залуучуудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.
    Энэ өдрийн орой Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, “Ялалтын үдэш” ойн баярт зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.

    ОРОСЫН ЗАЛУУЧУУДТАЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
    ОХУ-аас ирсэн залуучуудын төлөөлөгчидтэй хөлбөмбөг, гар бөмбөг төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулж, шагнал гардууллаа. Мөн нэр нь үл мэдэгдэх дайчдын шарилыг хүгндэтгэн байршуулах ажиллагаанд байлцлаа.
    Халхын голын ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан бататгаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн юм. Эдүгээ Халхын голын дайнд оролцсон талууд бүх нийтийн энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нягтарч, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтын хүчээр цогцлоохын төлөө дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд олон талт идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.
    Ийнхүү Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ.

    МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ЗҮҮН ЦЭГЭЭС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АВЛАА.
    Монгол Улсын хамгийн зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт газар, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газраас шүншиглэсэн шороог хүндэтгэн авах ажиллагаа болсон билээ.
    2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бид энэ ажиллагааг хийхээр Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит … дугаар заставт очсон юм. Энэ заставаас Монгол Улсын дөрвөн баатар С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шилэг, Д.Гуулин нар төрсөн түүхтэй.
    Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын Улсын хилийн 1411 хилийн баганын дэргэдээс Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.
    Энэхүү бөөгийн зан үйлийг МБНЭ-ийн бага хурлын гишүүн, удган Д.Наранцэцэг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар байлцлаа.
    Удган Д.Наранцэцэг бөөгийн зан үйл хиих явцдаа тухайн заставд сүүлийн жилүүдэд болсон үйл явдлыг тодорхойлон хэлсэн юм. Бид баганаас буцах замдаа хуяглан бөөлөх зайлшгүй шаардлага гарсан билээ. Тиймээс заставын ар талд голын эрэг дээр бөөлсөн бөгөөд ийм боломжийг заставын хамт олон ашиглаж чадсангүй.
    Бид хилийн баганаас буцах замдаа ЗХУ-ын баатар мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизовын өндөрлөгт байдаг дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
    Мөн МАХЦ-ийн 8 дугаар дивизийн дарга агсан хошууч Ч.Шаарийбуугийн тулалдаж амиа алдсан газарт очсон юм.
    Энэ өдөр Халх голын байлдааныг удирдаж байсан командын байр, зөвлөлтийн цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ.

    Хилийн заставт
    2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр МБНЭ-ийн төлөөлөгчид Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит … дугаар заставт очиж, Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын хилийн 1411 хилийн баганы дэргэдээс Монгол туурагтны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.

    БУЙР НУУРЫН ЭРЭГ ДЭЭР
    Буйр нуурын эрэг дээр боломж гаргаж нэг өдөр амарсан билээ. Энэ хооронд гисдэг тэгэргтэй зочид ирсэн. Удалгүй нисээд явчихсан. Угтаа хүн цөөтэй газар буух сонирхолтой байсан бололтой. Бид байж таарав бололтой.
    Энэ л газар цэргийн алба хамт хааж явсан нөхөдтэй тааралдав. Хөөрөн баясаж, хээрийн хүндлэл задлав. Дурсан ярих зүйл арвин байсан боловч цаг гэж зүйл бүхнийг хязгаарлав. Тэгээд ойролцоо орших Халх голын ялалтын хөшөө дурсгалын заримаар нь орсон.
    Халх голын ялалтын баярт оролцсон Самгалдайн хамт олон Мөнх тэнгэрийн төлөө “Алт, мөнгө, хүрэл шонхор” медалиар шагнав. Энэ аялал бөөгийн хэмээн тодотголтой бидэнд мартагдашгүй дурсамж үлдээсэн билээ.

    djmedia:272
  • Үхэл

     

    Үхлийн тухайд эндүү бодлыг дэндүү олон хүн тээж явдаг нь юутай харамсам бэ! Үхэл бол эгэл бус, хөнөөлт юм гэж бид боддог. Харин, яг одоо үхэл гэдэг бол жам ёсны, энгийн, зарим талаар алгасаж боломгүй чухал болохыг бид ухаарах ёстой.

    Үхлийн дараа амьдрал бий юу?

    Үхлийн дараа амьдрал бий. Үхэл бол эцэслэл биш. Хэрхэвч тийм байж үл таарна. Миний хувьд амьдрал үхэл хоёр нь хоёр ондоо өрөөнөөс өөрцгүй. Өдөр нь би амьдрал хэмээх ажлын өрөөндөө орж ажлаа амжуулдаг ба дараа нь үхэл хэмээх өрөөнд орж амардаг. Бурханыг хайрлаж, Бурханы төлөө хөдөлмөрлөн зүтгэж, Бурханыг баярлуулахад энэ хоёр өрөө ижилхэн чухал үүрэгтэй.

    Амьд ахуйдаа үхлийн ертөнцөд хүрч үхлийг таних боломж хүнд бий юу?

    Бясалгалын асар өндөр түвшинд байхдаа хүн үхэл гэж юу байдгийг амархан мэдэж болно.

    Сүнсийг биеэс гарахад бид түүнийг зарим тохиолдолд дагах боломжтой байдаг бөгөөд тийм үед жинхэнэ үхлийг биеэрээ туулж болно.

    Нас барах үедээ юу үйлдвэл хамгийн зөв бэ?

    Сүсэгтэй хүний хувьд гэвэл Багштайгаа хамт байгааг ухаарах нь хамгийн чухал. Дотно хайртай хүмүүс нь сэтгэл зүрхнийх нь Багшийн хөргийг эрэлчний өмнө залж, эцсийн амьсгалаа хураах мөчид түүнтэй зүрх сэтгэлээрээ хамт байх боломжийг Багшид олгох ёстой юм. Эрэлчний эцсийн амьсгал дотор орших боломжийг Багшид олгоорой. Тэгвэл зайлшгүй хийх ёстой зүйл нь дотоод хөтчийн үүрэг, хариуцлага болно.

    Үхэл гэдэг зовлон зүдгүүр мөн үү?

    Тухайн хүнээсээ хамаарна. Хэрэв хүн залбирч, бясалгадаггүй, сэтгэл зүрхний замаар замнадаггүй бол энэ амьдралыг орхино гэдэг жинхэнэ зовлон. Учир нь гэвэл тэрээр Бурханы Таалал дор өөрийгөө огоорохыг эс хүснэ. Гол нь хүн Бурханы Таалал гэж юу болохыг мэдэхгүй юмуу эсвэл мэдрэхгүй байдагт оршдог. Түүнчлэн Бурханы ухамсарт Өмгөөлөл, Удирдлага, Халамжийг мэдэрч чадахгүй байдгаас өөрийгөө хаягдан төөрөлдсөн гэж үздэг

  • Хятадын тал “Сибирийн хүч”-ээс татгалзсан нь

     

    Москваг трубатай нь үлдээж орхив

    Коронавирусний цар тахал Хятадад саад бэрхшээл учруулсангүй. Тус улс эрчим хүчний хараат бус байдал руу дахин хэдэн алхмаар ойртлоо. 2020 оны эхний 6 сарын хугацаанд Хятад улс хийн олборлолтоо 9, 9 хувиар өсгөн 94,96 тэрбум шоо метрт хүргэсэн тухай “Синьхуа” агентлаг Хятадын Хөгжил шинэчлэлийн улсын хорооны тоо баримтаас иш татан мэдээлжээ.

    Өнгөрсөн 2019 онд 175 тэрбум шоо метрийг олборлосонтой харьцуулахад энэ бол том өсөлт билээ. Дашрамд дурдахад, 175 тэрбум гэдэг нь 2018 оны үзүүлэлтээс 9 хувиар өссөн тоо. Үүнээс үүдэн импортын хэмжээ ч буурч байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч гэсэн энэ оны 6 дугаар сард хийн импортын түвшин өнгөрсөн оныхтой харьцуулахад 6 хувиар унаж, 9,614 тэрбум шоо метр болжээ.

    Хоолойгоор хий авах нь Хятадын хувьд хэт үнэтэй тусч байгаа учраас хийн хоолойн импортоо багасгаж, үүнийгээ дотоодын олборлолтоор нөхөж байна. Тухайлбал, 6 дугаар сард шингэрүүлсэн шатдаг хийн импорт 7 тэрбум шоо.м байснаас 2,614 тэрбумыг нь хийн хоолойгоор авчээ. Одоогийн байдлаар, шингэрүүлсэн шатдаг хий Хятадын импортын ¾-ыг бүрдүүлж байгаа нь Австрали, АНУ, Катар гуравт хожоотой тусч байна. Харин олон улсын консалтингийн McKinsey & Co компаниас гаргасан тооцоонд тулгуурлан Интерфакс агентлаг мэдээлснийг үзвэл, хоолойгоор авсан Хятадын импортын хийн хэмжээ 6 дугаар сард 36 хувиар буурчээ. Үүний улмаас Туркменистан, Узбекистан, Казахстан ба Орос гэсэн 4 улс алдагдал хүлээж байна.

    Тухайлбал, Хятадын тал гэрээнд заасан хэмжээгээр Оросын хийг худалдан авахаас татгалзлаа. Тус улс хагас жилийн хугацаанд 5 тэрбум шоо.м хий худалдан авах эсвэл “ав эсвэл төл” гэсэн нөхцлөөр 4,25 тэрбум шоо.м хийний үнийг төлөх ёстой юм. Гэвч Хятадын тал хоёр нөхцлийн аль алиныг нь биелүүлээгүй бөгөөд 1-6 дугаар сарын хугацаанд “Сибирийн хүч” хоолойгоор 1,57 тэрбум шоо.м хий авсныхаа дараа импортоо зогсоолоо.

    Дашрамд дурдахад, 5 дугаар сард дөнгөж 281 тэрбум шоо.м, 6 дугаар сард мөн үүнтэй ойролцоо хэмжээний хийг “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлжээ. Энэ нь 1,1 их наяд рублийн өртгөөр барьсан хийн хоолой ашиглалтанд орсны дараах хоёр сарын нийлүүлэлтээс ч бага байгаа юм.

    Түүнээс гадна, хоолойгоор хий нийлүүлэгчдийн дотроос “Газпром”-ын үнэ хамгийн хямд нь /1000 шоо.м нь 183-184 доллар/ байгаа боловч уг үнэ Хятадын санаанд нийцэхгүй байна. Бээжингийн хувьд, Төв Азийн орнуудын геополитикийн талаар дэмжин, нөлөөний хүрээгээ тэлж, улмаар Оросыг аажмаар шахах нь илүү чухал байгаа.

    Харин Орос улс Хятадыг хоёрдахь Европ болгон хувиргахыг мөрөөдсөөр. Өөрөөр хэлбэл, Бээжин жилдээ 150-180 тэрбум шоо.м хий худалдан авснаар Европ, Азийн хооронд тэнцвэртэй байдлыг бий болгоно гэсэн үг. Энэ тухай 5 дугаар сард “Газпром”-ын тэргүүн ярьж байсан билээ.

    Эрхүү муж, Красноярскийн хязгаар ба Ямалын ордуудаас татах “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулах үүргийг В.Путин А.Миллерт өгсөн. Энэ маршрутыг бүр 2006 онд Бээжинд санал болгож байсан боловч тухайн үед Хятадын тал үүнийг сонирхоогүй юм.

    Одоо Оросын төр засаг юунд найдаж буй нь тодорхойгүй байна. Үнэн гэвэл, Оросын хий Хятадад хэрэггүй болжээ. Барууныхантай сөргөлдсөнтэй холбоотойгоор 2014 онд баталсан “Дорныг чиглэх” үзэл баримтлал бүтэлгүйтэж байх шиг…

    Эх сурвалж: http://rusrand.ru/analytics

  • ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МБНЭ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН ЁСООР ОРОЛЦЛОО.

     

    Юуны өмнө Халх голын дайны талаар товч мэдээлэл өгөхийг хүсч байна. 1939 оны дундуур Монгол Улсын хил дээр томоохон өдөөн хатгалга болж, 5 дугаар сарын 28-нд сөргөлдөгч тал их буу, хуягт машин, нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн үлэмж хүчээр Халхын гол тийш давшиж эхлэхэд 1936 онд Монгол, Зөвлөлт хоёр улсын хооронд байгуулсан харилцан туслах Протокол гэрээний дагуу БНМАУ-ын нутагт байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг, Монголын цэрэгтэй хамтран тэрхүү давшилтыг зогсоож, 5 дугаар сарын 29-ний орой Монголын хилээс хөөн гаргасан юм. Гэвч эсрэг тал 31-ны өдөр тооны давуу байдлаа ашиглан дахин довтолж, Халхын голыг гаталж, Баянцагааны нурууг эзлэн Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэх аюулыг бий болгожээ. Гурван өдрийн ширүүн тулалдааны явцад сөргөлдөгч талын цохилтын бүлэг бут цохигдож, түүний үлдэгдлийг Халхын голын зүүн эрэгт хөөн гаргасан байна. Үүний дараа дайсагнагч талаас 7 дугаар сарын 8-11, мөн 24-25-нд хийсэн шинэ дайралт төдийлэн амжилтад хүрээгүй юм.
    Хоёр тал байлдааны ажиллагааны талбарт ихээхэн хүч татан ирүүлж, аль аль нь шийдвэрлэх тулаанд бэлтгэж эхэлсэн. Халхын голын орчимд 8 дугаар сарын 10-ны байдлаар Японы тал хүн хүчээ 6 дугаар арми болгон нэгтгэж, түүний ажиллагааг 300 гаруй нисэх онгоцоор агаараас дэмжиж байв.
    Харин армийн нэгдүгээр группт нэгдсэн Зэвлөлт, Монголын цэргийг корпус командлан захирагч Г.К.Жуков, монгол цэргийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан командалж байв. Түүнчлэн алс дорнод дахь Зөвлөлтийн цэрэг болон Монголын цэргийн үйл ажиллагааг армийн дэд командлагч Т.М.Штерн тэргүүтэй фронтын удирдлага, цэргийн бэлтгэл, хангалтын талаар Ю.Цэдэнбал, БНМАУ-д сууж байсан Зөвлөлтийн элчин сайд И.А.Иванов нар ажиллаж байсан юм.
    1939 оны 8 дугаар сарын 20-нд Зөвлөлт, Монголын цэрэг дайсагнагч этгээдээс өрсөж авиац, артиллерийн хүчтэй галын бэлтгэл хийсний дараа шийдвэрлэх давшилтад оров. Эсрэг этгээд хүнд цохилт хүлээж, гал зогсоох тухай хүсэлт тавьсны дагуу 9 дүгээр сарын 16-нд байлдааны ажиллагаа зогсчээ. Ийнхүү БНМАУ-ын эсрэг өдөөж Халхын голд 4 сарын турш үргэлжилсэн зарлаагүй дайн монгол, зөвлөлтийн ард түмэн, армиудын ялалтаар дууссан байна.
    Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн дайчид эрэлхэг зориг, дайчин чадвараа үзүүлсэн юм. Монголын дивизийн дарга Л.Дандар, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, заставын дарга П.Чогдон, пулемётчин Ц.Олзвой нарын олон дарга, цэргүүд гарамгай байлдсан юм. Тэдний гавьяаг үнэлж, Монгол Улсын төр БНМАУ-ын баатар цолоор шагнасан билээ. Тэрчлэн Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолыг ЗХУ-ын маршал Г.К.Жуковт хүртээсэн юм.
    Халхын голын байлдаанд баатарлагаар тулалдсаны учир танкийн бригадын дарга, бригад командлан захирагч М.П.Яковлев, мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизов, нисгэгч К.Н.Абрамов нарын 17121 хүн зөвлөлт төрийн шагнал-одон медалиар, 70 байлдагч, дарга нар ЗХУ-ын баатар цолоор шагнуулсны дотор нисгэгч С.И.Грецевец, Г.П.Кравченко, Я.В.Смушкевич нар анх удаагаа ЗХУ-ын хошой баатар болцгоосон байна.
    Халхын голын байлдааны үйл явц улирах он цагийн эрхээр түүхийн хувьд биднээс алслан холдох тутам энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно.
    Халхын голын байлдааны ялалт нь Алс дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад хүргэсэн билээ.

    ХЭНТИЙ АЙМАГТ
    Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчид анх удаа оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, бага хуралдайн гишүүн, удган Д.Наранцэцэг, Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар орсон байна.
    2014 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймагт МБНЭ-ийн төлөөлөгчид ЗХУ-ын баатар М.С.Аношин, А.И.Киселев нарын дурсгалын хөшөө, нэр нь үл мэдэгдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ажиллагаа, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын цуглаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концерт, Өндөрхаан хотын залуучууд, хөдөлмөрчид, Орос, Монголын төлөөлөгчдийн хамтарсан цэнгүүн, ёслолын буудлагаанд оролцов.

    2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан Зэвсэгт хүчний анги, Хил хамгаалах ерөнхий газрын отряд, Цагдаагийн газар, Онугой байдлын газрын хамтарсан цэргийн парад, Хүндэтгэлийн цуглаан, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ өдөр Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-75”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзлээ.

    2014 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Дорнод аймагт “Сэлэнгэ-2014” Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуулийг үзэж, оролцсон бүрэлдэхүүний техниктэй цэргийн ёслолын жагсаалыг сонирхолоо.

    Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан цэргийн парад,
    2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан Зэвсэгт хүчний анги, Хил хамгаалах ерөнхий газрын отряд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан цэргийн парад, Хүндэтгэлийн цуглаан, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ өдөр Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-75”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзлээ.

    djmedia:269
  • Шинжлэх ухаан гэж юу вэ? Яагаад бид түүнд итгэх ёстой гэж?1

    Итгэлийн асуудал манай амьдралд чухал бөгөөд эрхэм зүйл болжээ. Өөрийн машины тормозонд итгэж байна уу? Засгийн газартаа? Өөрийн ажил олгогчдоо, эмчид, багшид, эхнэртээ, хүүхдэд эцэст нь өөрийн нүдэнд? Итгэлийн эх сурвалж нь өнгөрсний туршлага юм. Тухайлбал, өдөр шөнө ээлжлээд байдаг нь ирээдүйд тэр нь үргэлжилнэ гэдэгт биднийг итгүүлдэг. Хэрэв та 30 настай бол өдрийн нарны гэгээ тогтмол найдвартай гэдгийг 10 мянга орчим удаа батласан хэрэг. Сүүлийн жилийн дотор таны машины тормоз ганц ч удаа доголдоогүй бол түүнийг олон удаа шалгасаных. Өдөр тутмынхаа амьдралд бид секунд бүрт л асар олон тооны зуршил болсон үзэгдэлдээ итгэж байдаг. Хийн пийшингийн шаталтыг, шидсэн чулууны уналтыг, цайнд сахар уусахыг, агаарын тунгалагыг, ханын тоосгоны бат бэхийг гээд олон эд зүйлс, үзэгдэл бидний туршилтаар дамжигдан итгэгджээ. Тэр тоо томшгүй үзэгдэл тус бүр нь 1000 жилд нэг удаа доголдол гаргалаа гэвэл бид өдөр тутам л ер бусын таагүй зүйлтэй учрах байлаа. Ертөнцийн эмх журмын гайхалтай найдвар л түүнээс өндөр найдварын цөөхөн хэдэн зарчмыг хайхад хүргэдэг. Яг энэ санаа л шинжлэх ухааны үндэс нь болдог. Тиймээс ч шинжлэх ухааны онол хэзээ ч батлагддаггүй ба хэзээ ч үгүйсгэгддэггүй бөгөөд хоорондоо мөн туршилттай зөрөлдөөд байдаг гэдгийг мэдвэл та бид гайхах биз. “Тийм шинжлэх ухаанд чинь хэрхэн итгэж болох юм бэ?!” гэж уншигчид дуу алдах нь зүй биз дээ. Үүнд богинохон хариулт байгаа. “Тиймээс ч шинжлэх ухаан зайлшгүй бөгөөд ашигтай үр дагавар мөн итгэлийг авчрах учир хэрэгтэй”. Одоо бид шинжлэх ухааны арга барилын дотоод механизмыг нэлээд дэлгэрэнгүйгээр нээх гээд үзье. Хэдийгээр шинжлэх ухаан 2000 гаруй жилийн түүхийг туулсан ч эрдэмтэд шинжлэх ухааны мэдлэгийн илбэдэлтээс салсаар байгаа юм. Шинжлэх ухааныг тусгайлан сонирхдоггүй хүмүүс гэхэд л өдгөө өмнөх зууны эхний нээлтийн төөрөгдөл дунд л явж буй. Үүнийг ойлгохын тулд “хамгийн эхнээс нь” тайлбарлах гээд үзье.
    Хүн-ордын зураг нь од гаригс ба бие махбодийн холбоог үзүүлж буй. Картезианы лам Грегор Рейшийн XV ба XVI зууны хязгаараар бүтээсэн Дундад зууны мэдлэгийн цуутай конпендиум болох “Гүн ухааны сувд” номын бар зураг

    Зурхай
    Эрт дээр цагт Одон орон судлалаас зурхай тусгаарлагдаагүй байсан ба тэнгэр, газрын шалтгаант холбоог гаргасан судалгааны хөтөлбөрийг дотроо агуулж байжээ. Зурхайн үндэс нь жилийн ба өдөр тутмын мөчлөгүүдтэй амьдралын хэмнэлийн илэрхий холбоо байлаа. Одон орны судлалын хүрээний үндэслэл болсон ажиглалтууд түүнийг урагшлуулж байлаа. Газар дэлхийн үзэгдлүүд нь гаригсийн хөдөлгөөнт шалтгаанаас хамаатай болох нь XVII-XVIII зуун гэхэд туршилтуудаар батлагдаагүй юм. Ньютоны үзэл санаа гол цөм болох шинэлэг судалгааны хөтөлбөрүүдтэй зурхай таарахгүй нь тодорхой болов. Зурхай тэр цагаас шинжлэх ухаан байхаа болиод харин одоо сэтгэл зүйн практик эмчилгээ болон оршиж байна.
    Танин мэдэхийн гэнэн гүн ухаан
    Байгалийн шинжлэх ухаанууд нь хүрээлэн буй орчин, түүнд ажиглагдах үзэгдлүүдийг зураглан болсон явдлуудыг тайлбарлаж, ирээдүйг урьдчилан хэлэхийг эрмэлздэг. Олон тооны тус тусдаа баримтуудыг авч үзвэл амархан бөгөөд нэгдмэл цөөн тооны зарчмийг солиод хорвоог үзэх бидний төсөөллийг тэр тайлбарууд нь эмх цэгцтэй болгож өгдөг юм. Хичнээн их баримтыг зарчимд оруулж чадах аваас төдий чинээ их итгэлийг түүнд өгнө. Үүгээр бид ирээдүйг зурагладаг учраас тэр нь маш хэрэгтэй. Үүнийг хамгийн их нийтлэг журамтай “байгалийн хууль” гэж хүндэтгэн хүлээж авна.Эрт дээр цагт хэн ч тодорхой чиглэлээр хайлт судалгаа хийж байгаагүй ба амьралд дээр л нийтлэг зарчмууд нь үүсч байлаа. Жишээлбэл, 3,4 ба 5 нэгжийн талуудтай Египетийн цуутай гурвалжин материал болон хэмжээнээсээ үл хамааран гаргаж байна заавал тэгш өнцгийг гэх мэт. Эсвэл тэнгэрт Сириус од гарч ирэх үеэр Нил мөрний төвшин нэмэгдэнэ гэх бичигдээгүй журам байх. Эдгээр журам зарчим нь үеэс үед дамжихдаа нэгтгэгдэн тайлбарлагдаж байсангүй. Анх удаагаа нэгдмэл журам ба тэдний гарал үүслийн шалтгааны талаар эртний Грект бодож эхэлжээ. Тэр үед логик ба математикийн баталгааны тухай төсөөллийг системчилсэн байна. Грекийн шинжлэх ухааны оргил нь өнөөг хүртэл сургуулиудад заагддаг Евклидын баталгаат геометр болсон билээ. Санаа бодлын хийсвэр математикийн биетүүдэд гайхамшигтайгаар ажилладаг баталгаа нь өдөр тутмын амьдралд төдийлөн найдвартай биш. Грекийн гүн ухаантнууд математикийн тойрог гэдэг нь элсэн дээр зурсан тойрог биш гэдгийг сайн ойлгож байлаа. Тэгээд ч гүн ухаантан Платон хорвоог зохистой ба бодит гэж салгасан учиртай. Зохистойд нь бидний санаа бодолд төсөөлөгдөх нийтлэг журам ба шинж чанар хамрагдана. Бодит гэдэг нь зохистойгоо дагалдсан тэдний бүдүүлэг хувилбар юм. Нийтлэг журмыг мэдэх гэдэг нь тэднийг тэр зохист гэх ертөнцөд ухаанаар хийсвэр сэтгэн харахыг хэлнэ. Төгсжөөгүй бодит ертөнцөд тэднийг туршилтаар гаргана гэдэг нь эртний гүн ухааны утга агуулагад нь харшилж байв. Гэхдээ ухаалаг ажиглалт нь хүнээс зөв санаа ба сэтгэн бодох чадвар гаргана гэдгийг тэд үгүйсгээгүй. Ингэж л хийсвэрээр сэтгэх буюу ургуулан бодох зарчим эртний Грекээс шинжлэх ухааныг гаргаж иржээ.
    Эртний Грекийг залгамжлан гарч ирсэн христийн ертөнц бас саран доорх ертөнцийг нэг их гийгүүлсэнгүй. Шинжлэх ухааны хуулийн үндэс нь өөрчлөгдсөн ч таних мэдэхийн арга барил нь бас л бодит ертөнцдөө хандаагүй байлаа. Өөрсдийн физикийн ба ертөнцийн үзэлтэй байсан ч христийнхэн эртний бясалгалын шинжлэх ухаанаас зүүгдэн Сэргэн мандлын үеийн хувьсгалт өөрчлөлтүүд хүртэл шинжлэх ухааны хөгжлийг барьсаар иржээ. Птолемейн дэлхийн төвтэй систем гэхэд л ямар ч баталгаагүйгээр христийн ертөнцийн салшгүй хэсэг хэмээн оршино гэж Ариун сударт нь бичигдсэн нь гайхмаар. Христийн ертөнцөө дагаад суут эрдэмтэн Коперник өөрийн ертөнцийн системээ бодит зүйлсийг агуулсан онол гэж үзэлгүйгээр зөвхөн одон орны тооцоог хийхэд хамгийн хялбар арга гэж дүгнэж байлаа.
    Аварга биет Атлант тэнгэрийн хаяаг түшиж буйгаар хийгдсэн Птолемейн системийн зураг. “Тэнгэрийн хүрээ” гэсэн ойлголт өнөөгийн одон орон судлалд байдаг. Түүнийг болзолт, сэтгэмжийн гадрага гэж тооцдог. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
    Дэлхийн төвтэй Птолемейн систем
    Гаригсийн хөдөлгөөнийг кинематикаар бичин түүний шалтгааны тайлбарлаагүй систем юм. Тооцоо болон ажиглалтын ихээхэн зөрөө нь шинэ шинэ засвар оруулан системийг ээдрээтэй болгож байлаа. Коперникийн гелио систем гарч ирснээр тооцоог хялбарчилсан боловч өмнөхийн адил гаригсийн тойргийн хөдөлгөөнд тулгуурласан байжээ. Түүний тооцоо нь бас доод төвшинд байсан юм. Кеплер тойргийн биш эллиптик замыг гаргаснаар тооцоог өөр төвшинд тавив. Хожим Кеплерийн хуулиудыг Ньютоны хуулиас тусгаарласан бөгөөд тэр нь ертөнцийн механикийн үндэс болсон билээ. Орчин үеийн нарийн тооцоонд харьцангуйн хуультай холбоотой засварыг нь оруулан хэрэглэдэг.
    Шинэ цагийн шинжлэх ухаан
    Харин Коперникийн санаа бодлыг авсан Галилей тийм ч болгоомжтой байсангүй. Ертөнц үнэн хэрэгтээ хэрхэн бүтсэнийг тогтоохоор тэр оролдлоо. Туршилтад тэр хандах болсон нь орчин үеийн ойлголтоор шинжлэх ухаан төрсөн эгшин гэж ойлгож болно. Галилей үнэн хэрэгтээ шинжлэх ухааны судалгааны шинэ аргыг нээжээ. Зохист хуулийг ой ухаанаар хийсвэр сэтгэхийн оронд Бүтээгчийнх нь бий болгосон бодит ертөнцийг судлан үнэн мөнийг нь тогтоох амбицтай үүргийг тэрээр шинжлэх ухааны өмнө тавьсан юм. Тодорхой утгаар, Аристотелийн нэр хүндээс иш татсан христийн шашны ёслол ба язгууртны логикоор бүтсэн дундад зууны эхэн үеийн хоосон үзлээс илүүтэй христийн гэхээр гэж тэр шинжлэх ухааныг хэлж болох байв. Үнэн хэрэгтээ Ертөнцийн эзний бүтээсэн бүтээлийг түүний номлол шиг нэгд нэгэнгүй судлан үзэх нь зүйн хэрэг биз дээ? Энэ хандлага гайхмаар үр дүнтэй болсон юм. Шинэ хууль, шинэ зохис шил дараалан гарцгааж, тэдний ихэнх нь ашиг тусаа өгч эхэлжээ. Дүүжинт цаг, уурын машинууд, хэмжих багаж төхөөрөмжүүд шууд л амьдралыг дүүргэлээ. Шинжлэх ухаан нь өөрөө техникийн дэвшлийн хөдөлгүүр болов. Түүний ололт нь мөнгө, хөрөнгө, тохилог орчны үндсийг тавьжээ. Үр дүнг нь шинжлэх ухааныг санхүүжүүлэгчид анхлан хүртдэг. Шинэ хандлага мэдлэгийн шинэ арга барилд итгэх итгэлийг ихэсгэсэн юм. Гол санаа нь байгалийн шинжлэх ухаануудыг математикийн жишгээр “илт” харагдах аксиомоос нарийвчлан батласан теоремийн төвшинд оруулахад оршив. Тэгээд ч Ньютоны үндсэн бүтээл нь “Бодит гүн ухааны математик эхлэл” гэсэн нэртэй байсан биз.
    Эртний грекүүдийн хувьд нэг их анхаарал татахааргүй байсан онол практикийн зөрөөний асуудал бодлогыг шийдэх эх үүсвэр болон хувирсан юм. Олон тооны үзэгдлүүдийг цөөн тооны энгийн бөгөөд сайхан хуулиудаар тайлбарлаж болох байв. Үнэний баталгааг ухааны сайнаар гарна гэсэн грекчүүдийн хуулиуд туршилтад орон батлагдах нь батлагдаад үгүйсгэгдэх нь үгүсгэдэв. Шинжлэх ухааны онолыг бодит ертөнцийн хэсэг гэж үзэн түүнийг мэдсэнээр “байгалийн номыг” уншиж болно гэсэн санаа тогтож эхлэсэн байна. Энэ хандлага нь хожим жастификационизм (justify- “зөвтгөх” гэсэн утгатай англи үгнээс) гэсэн нэр авсан байна. XVII зуунд Галилей ба Ньютоны тавьсан жастификацийн үндэс суурь батжин бэхжиснээр шинжлэх ухааны хөгжлийн 200 жилийг тодорхойлсон билээ. Хоёр зууны шинжлэх ухааны хөгжилд Ньютоны физиктэй таарахгүй туршилтын баримт гараад ирэхээр түүний хямрал нь ноцтой байлаа.
    “Алхимич”. XVII зууны фламандын зураач бага Давид Тенирсийн зурсан зургаас Жак Луи Перьегийн барлан будсан бар зураг
    Алхими
    Бусдаасаа өрсөн хамгийн түрүүнд туршилтын замыг сонгосон шинжлэх ухаан ба алдаа, оноотой, ашиг тустай жоруудыг гаргаж ирсэн юм. Бодисийн шинж чанарыг түүнд агуулагдсан анхдагчаар тайлбарлахыг гол болгосон учраас түүний урьдчилан хэлэх боломж нь маш доогуур байжээ. Алхимийн гол санаа болох металлуудыг алт болгон хувиргах, хүний амьдралыг уртасгах баримтлалууд нь энэ судалгааны хөтөлбөрийг мухардалд авчирсан билээ. Бодисийн шинж чанарын талаар илүү суурьтай ойлголт өгөх химийн шинжлэх ухаан XVII-XVIII зуунуудад хөгжиж эхэлснээр алхимид төгсгөл иржээ. Химийн шинжлэх ухаан нь аажмаар орчин үеийн атом-молекулын онолд орж байна.
    Онолыг баталдаггүй
    Онол батлагддагүй асуудлууд XIX зууны төгсгөл рүү ихээр хуримтлагдав. Леверьегийн 1859 онд нээсэн Буд гаригийн хөдөлгөөний бага зэргийн зөрөөг тайлбарлаж чадахгүй л байлаа. Гаригийн тойрог зам нь тооцоолсноос тогтмол “зайлж” байдаг. Тэр зөрөө нь өчүүхэн, дөнгөж зуун жилд 48 өнцгийн секунд болж байсан юм. Бурханы хуулийн дагуу батлагдсан онол зөрөх ёсгүй биз дээ? Бас нэг асуудлыг шинээр төрсөн цахим динамик гаргаж ирэв. Максвеллийн (1864) тэгштгэлээр цахилгаан соронзонгийн үйлчилгээ нь үргэлж нэгэн янзаар буюу гэрлийн хурдаар тархах ёстой. Гэхдээ тэр нь Ньютоны механик дахь хурдуудын нийлбэрийн зарчимтай зөрөлдөөнтэй. Хөдөлгөөнгүй буудал ба хөдөлж буй галт тэрэг зэрэгт гэрлийн хурд харьцангуй ижил байна гэж үү? Үүнээс гадна сонгодог механикийн хүрээнд атомын тогтвортой байдал ба дулааны туяаны зохицосыг тайлбарлаж бас чаддаггүй. Эдгээр асуудлуудыг шийдэхэд харьцангуйн хууль ба квантын механик тусласан бөгөөд Ньютоны онол нь яг зөв байсан биш болж таарлаа. Шинэ онолын суурь зарчим нь огт өөр. Баримтлал нь жастификационизмд өгсөн том цохилт болов. Байгалийн шинжлэх ухааны онолыг батлана гэсэн яриа үүнээс хойш алга болсон байна. “Грекүүдийн нээсэн шүүмжлэлт арга барил нь эхлээд түүний тусламжтайгаар хуучин агуу их асуудлуудын хариуг олно. Дараа нь танин мэдэхүйн чансаанд тулгуурлан онолуудыг зөвтгөх эсвэл батлаж болно гэсэн алдаатай найдлагыг эхлээд төрүүлэв. Гэхдээ тэр найдлага нь ургуулан сэтгэх гэсэн догматик аргад тулгуурласан байсан бөгөөд үнэн хэрэгтээ зөвтгөн батлаж (математик ба логикаас бусдыг) болохгүй юм” хэмээн Карл Поппер 1963 онд хэвлэгдсэн “Таамаглал ба үгүйсгэл” номондоо жастификационизмын сүйрлийг тайлбарласан байна.
    Гурван жилийн өмнө “бичний хэрэг” гэх Оросын түүхэнд анхны болох түүх эхэлж байв. Петербургийн сургуулийн сурагч охин Мария Шрайбер ба түүний эцэг Кирилл Шрайбер хоёр Дарвины улиран хувьсах онол нь батлагдаагүй таамаглал учраас сургуульд зааж болохгүй хэмээн шүүхэд зарга үүсгэжээ. Эцэст нь шүүх тэдний заргыг хэрэгсэхгүй болгохдоо ямар нэг тайлбар хийгээгүй учир тэр санаа нь үлдсэн билээ. Түүнийг улиран хувьсах онолын эсрэг хүмүүс тогтмол ашиглаж байгаа. Гэтэл шинжлэх ухааны онол нь олон төрлийн санаа ба туршилтыг өөртөө агуулдаг учир зарчмын хувьд батлагдах албагүй гэдгийг дөчөөд жилийн өмнөөс гаргаад тавьсан байна. Санаа бодлын нийтэд өргөн дэлгэрсэн системийг онол гэх ба харин баталгаа хэрэгтэй тусгай санаа нь таамаглал болдог. Энэ утгаараа бол улиран хувьсах санаа нь онол юм.
    “Баталгаа гаргахыг” шинжлэх ухааны бусад баримтлалуудаас шаардах нь их. Энд Харьцангуйн онол, Квантын механик, Их дэлбэрэлтийн космологи зэрэг хамрагдана. “Шинжлэх ухаан хэзээ ч баталддаггүй” гэсэн үгээр “Оюун ухаан ба Байгаль” номоо Америкийн алдартай антропологч, гүн ухаантан Грегори Бейтсон (Gregory Bateson) эхлүүлсэн байдаг. Тэр үгээр Бейтсон номынхоо “Сурагч бүр мэддэг” гэсэн шоглоом шиг нэртэй бүлгийг эхлүүлсэн байлаа. Мэдээж, тэнд байгалийн шинжлэх ухаануудын талаар өгүүлж байгаа. Цэвэр математик бол нарийн баталгаа шаарддаг судалгааны ганц салбар нь билээ.

    Владимир Данченкогийн “Орчин үеийн сэтгэл зүйн өөрийгөө хамгаалах зарчмууд” номонд итгэл үнэмшлэлийн патогенийн гурван хувилбарыг өгүүлсэн байна. Үүнд: ардын (хараал ба муу ёр), шүтээний (зурхай ба инвольтаци), амин судлалын (эерэг, сөрөг цэнэг ба мэдээлэл зэрэг) орж байна. Сүүлчийнх нь болох амин судлал нь шинжлэх ухааны гэмээр зарчим агуулах ба шинжлэх ухаанд итгэх хүмүүсийн дундаас дагуулагчдыг олдог. Гэрэл зургийг REX/RUSSIAN LOOK

    Бурхан яагаад таамаглал биш вэ
    Позитивизм ба фаллибилизмын хандлагыг хөгжүүлээд Карл Поппер хэт зоримог дүгнэлтийг хийсэн билээ. Бидний мэдлэгтэй нийцэж, нийлж байгаа ч хэрэв онол нь үгүйсгэгдэх аргагүй бол түүнийг шинжлэх ухааны хэмээн тооцож болохгүй гэж тэр үзсэн байна. Яг хэрэгтээ тийм онол баталгаатай дүгнэлт өгөхгүй байгаа бол түүний шинжлэх ухааны үнэ цэнэ нь тэг гэсэн үг юм. Тэр шинжлэх ухааны өөрийн зэрэглэлээ хуурамчлагдмалын зарчим гэж нэрлээд түүнийг дотоод зөрчлийн шаардлагуудтэй нэг эгнээд тавьжээ. Поперын зэрэглэл нь Ертөнц, Хүн, Амьдралын үүслийг бурханы бүтээл гэх креационизмын номнолыг шинжлэх ухааных биш гэдгийг л хэлж байгаа хэрэг. Ертөнцийн үүслийн тэр номнолд нь зарчмын хувьд эсрэг туршилт байх боломжгүй. Мөн л ийм шалтгаанаар сансар ертөнцийн хаа нэгэнтээ ой ухаанаар ойр “ахан дүүс” байгаа гэж үзэх нь шинжлэх ухааных биш болж байна. Түүнийг батлахын тулд сансар ертөнцийг бүрэн “ухан үзэх” хэрэгтэй болно.
    Хуурамчлагдмалын зарчим нь шинжлэх ухаан ба сүсэг бишрэлийн хоорондын зөрчилдөөнийг арилгаж байгаа. Сүсэг бишрэл нь үнэн сэтгэлийн бол түүнийг туршилтаар үгүйсгэж болохгүй. Шинжлэх ухааны онолууд нь тэр туршлагаа эмхлэх үүрэгтэй учраас сүсэг бишрэлийг хараад байж болохгүй. Шинжлэх ухаан ба шашны сөргөлдөөн учрыг ойлгоогүйгээс тухайлбал, шашны зүтгэлтнүүд ямар туршилт хийхийг шаардах эсвэл эрдэмтэд нь биет ертөнцийн өөрсдийн онолд тулгуурласан хэт хүчирхэг зүйлийн тухай тулган шахсанаас үүдэлтэй. Энэ хоёр байдал талуудад байгаа дутагдлын гүн ухааныг өгүүлж байна. Итгэл үнэмшил нь шалгагдах таамаглалд бишрэхгүй учраас туршилтаас үл хамаарна. Шинжлэх ухаан бурханы тухай юу ч хэлж чадахгүйн учир нь хуурамчлагдмалын зарчим бол бурханыг шинжлэх ухаан талаас нь авч үзэхийг оролддоггүйд байгаа. Бурхан байгалийн шинжлэх ухааны таамаглал болж чадахгүй билээ. Энэ нь ХХ зууны эхний хагаст гүн ухаантнуудад ойлгомжтой болсон ба харин нийгмийн ухамсарт тэр нь аажмаар ирж байгаа юм. Өнөөг хүртэл олон тооны лам нар хөгжлийн шинжлэх ухаан цэвэр онолын эсрэг байгаа ба зарим эрдэмтэд нь шинжлэх ухаан үнэн мөнийг олж, бурхан байхгүйг батлаж байгаа гэж ярьж маргасаар байна. Шашны номлол ба шинжлэх ухааны баримтууд нь хооронд үл нийцэж байгаа мэт харагдах нь их. Хуурамчлагдмалын зарчим бол шинжлэх ухааны философийг бүх сөргөлдөөнтэй асуудлаас салгасан гэж үзэж болохгүй байх. Ургуулан бодох замаар мэдэхийн эсрэг позитивизм нь бас өөрөө нэлээдгүй хүндрэлтэй учирсан байдаг шүү дээ. Түүнийг шинжлэх ухааны баримт нь өөрөө үүсгэсэн юм. Ажиглалтын туршилт ба хэмжилт нь тус тусдаа байж болохгүй гэнэ. Тэд цаг ямагт нэгэн онолд уягдсан ачаалалтай байдаг. Дэлгүүрээс хиам авлаа гэхэд бид жинг хадгалах хуулинд найдана. Жин нь бодисын тоо, хэмжээ ба хөшүүргийн хуультай уялдаж байх жишээтэй. Онолын хэмжилтийн үйлдэлд хамааралтай бүгдийг нэгд нэггүй тооцсон нарийн ажиллагаатай төхөөрөмжийг хэрэглэхэд заримдаа олон жилийн ажил шаардлагатай. Тэгэхлээр баримтыг онолоос салгах боломжгүй. Ямарч туршилтад зэрэгцүүлэн авч үзэх нь баримтдаа биш харин түүнийг бусад онолуудын бааз дээр туршин шалгахад байх бөгөөд эрдэмтэдийн зорилго нь онолыг баримтын “тоглогдож” буй талуудад байлган ямар нэг эргэлзээ гаргахгүй байхад орших ёстой.
    Орон зайн нугаралт нь тэр баримтын хэмжигдэх зам болон цагийн зай нь бодисийн хөдөлгөөн ба хэмжээнээс хамааралтайг ойлгон харуулах үлгэр жишээ юм. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
    Эфирийн онол
    Ньютоны механикийн хүрээнд цахилгаан соронзонгийн долгионыг тайлбарлахаар эфирийн онол гарч ирсэн юм. Таамаглалын орчинд хатуу мөртлөө бараг жингүй,бүгдэд нэвтрэх чадвартай, араасаа хөдөлгөөнт биет дагуулсан гэх зэргийн ер бусын сонин шинжтэй гэрэл нь эфирийн хэлбэлзэл гэж тооцогдож иржээ. Эфирийн механик загвар нь хэтэрхий ер бус. Харьцангуйн тусгай онол нь эфирээс салж, Ньютоны орон зай ба цаг хугацааны загварт өөрчлөлт авчирсан байна. Тэр нь цахилгаан соронзон үзэгдлийн тайлбарыг хялбар болгосноос гадна шинэ олон цуврал дүгнэлт хийг боломж өгчээ. Тэднээс хамгийн алдартай нь цөмийн эрчим хүчний жин ба эрчим хүчний тэнцүү чанарын үндэс болсон E = mc2 юм.
    Онолыг бас үгүйсгэж болдоггүй
    Асуудлыг судлан эрдэмтэдийн бодит үйл ажиллагааг авч үзсэн гүн ухаантан Имре Лакатос туршилтаар онолыг батлаж болохгүйгээс гадна үгүйсгэж болохгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Сайн гэдгээ харуулсан онол шинэ туршилтаар бүдгэрч байгаа ч эрдэмтэд түүнээс салахыг нэг их яардаггүй. Учир нь өмнөх олон тооны баталгаатай дагуулсан байдаг. Ганцхан сөрөг гарсан туршилт л тэр хувилбарыг эргэлзээнд оруулах бөгөөд нэг биш удаа дахин дахин шалгагдах нь ойлгомжтой. Зөрөлдөөн нь батлагдсан ч онцгой тохиолдол гарлаа гээд онолыг шинэ хувилбараар баяжуулах тал бий. Аажмаар онол шинэ шинэ хувилбаруудын хуягтай болсон байдаг. Ингээд хүндрэл ундарч буй ч онолын цөм нь ажиллагааны чадвараа хадгалан үлдэнэ. Өөр нэг гайгүй төстэй онол гарч иртэл хуучин нь амьдарсаар байдаг. Шинэ онол давхар хувилбаргүйгээр ихэнх нь мэдэгдэж буй баримтуудыг баталгаажуулахаас гадна судалгааны шинэ чиглэлийг гаргаж өгнө. Тийм онолуудыг Лакатос судалгааны хөтөлбөрүүд гэж нэрлээд түүнээс шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл явдалд өрсөлдөөн гаргахыг хүлээж байгаа гэнэ.
    Хийн ба тоосны мананцар өөрсдийн татах хүчний нөлөөгөөр шахагдахад ирээдүйн одны бодис нь халаагдах эрчим хүч ялгардаг. Гэрэл зургийг SPL/EAST NEWS

    Кельвины шахалт
    Татах хүчнийхээ шахалтаар үүссэн гэж нарны эрчим хүчийг тайлбарлаж байлаа. Тэр санааг XIX зууны сүүлчээр лорд Кельвин дэвшүүлсэн юм. Химийн шаталт нь хүчтэй, урт хугацааны туяа цацруулахгүй гэдэг нь тогтоогдсоны дараа тэр гарч иржээ. Кельвины механизм нь наранд 30 сая жилийн нас өгч байв. Кельвиныг дагагчид дэлхийн нас нь түүнээс их байсанд итгэлгүйгээр уг асуудал нь геологчидын хэрэг гэсэн билээ. 1930-аад онуудад халуун цөмийн синтезийн онол нь оддын эрчим хүчний эх сурвалжийг шинэчилсэн ба 1940-өөд оны радиоизотопын арга нь дэлхийн насыг гурван тэрбум гаруй жил хэмээн тодорхойлов. Өдгөө Кельвины онолыг ус төрөгчийн цөмийн шаталт үүсэхийн өмнөх анхдагч халаалт хэмээн тайлбарлаж байгаа.
    Парадигмаг хямд “зарна”
    Шинэ санааг гаргагчид өөрсдийн санааг зүтгүүлэх шалтгаанаа гол төлөв шинжлэх ухааны “хямрал”, “парадигмагийн солигдол” болон хэзээ хэзээгүй үүсэх гэж буй шинжлэх ухааны хувьсгал ирж явна гэдгээр тайлбарлана. Эдгээр бүх нэр томъёог Томас Куны “Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц” нэртэй номноос авлаа. “Парадигма гэдгийн би ойлгохдоо: тодорхой хугацаанд бүгдэд хүлээн зөвшөөрөгдөөд шинжлэх ухааны нийгэмлэгт тэдний асуудлыг шийдэх загвар нь болж байсан шинжлэх ухааны бүх ойлголт юм” хэмээн Кун номынхоо оршилд бичсэн байна. Энэ нь Лакатосын судалгааны хөтөлбөрийн тэмцэлтэй төстэй мэт. Хоёр үзэл баримтлалын ялгаа нь явцуу хүрээгээр өнгөрөх байсан боловч Куны онолыг оросууд үйл ажиллагааныхаа удирдлага болгон хүлээн авсан юм. Кун өнгөрсөн зууны эхэн үеийн физикийн хямралын сэтгэгдэл дор “ердийн шинжлэх ухаанд тайван үе нь “хуучин парадигмаг” солин “шинэ парадигма” гарч ирдэгээс гэсэн дүгнэлт хийжээ. Харин хаанаас тэр шинэ парадигма гардагийг Кун хэлээгүй юм. Тэгээд ч ихэнх уншигчид нэгэн тусгай суутны уран бүтээлийн бадрал гэж түүнийг ойлгов. Парадигма нь суурь шинжлэх ухаантай төдийлөн холбоогүй харин эрдэмтэд ба инженерүүдэд том өдөөлт болсон билээ. Амжилттай парадигмаг бодоод олчих, чи шинэ Коперник, Ньютон болчих нь шоглоом биш!? Үр дүнд нь “шинэ парадигмагийн” бүхэл бүтэн зах зээл төрсөн билээ. Зарим зохиогчид нь дээгүүр баалж, Вернадскийн ноосфера, Пригожины синергетик, Мандельботын фракталууд, Людовик фон Берталанфиогийн системийн ерөнхий онолыг бариад авцгаалаа. Ерөнхий үзэл баримтлалын бааз дээр судалгааны хөтөлбөрийг босгох нь төдийлөн амжилттай биш. Учир нь тэдэнд урьдчилсан дүгнэлт гаргах боломж бараг байхгүй бөгөөд тэднээс батлагдахаар хувилбар гардаггүй байна. Нөгөө нэг хэсэг нь шинжлэх ухаанд шашин-ид шидийн төсөөлөлийг нэгтгэхийг оролдсон нь бас амжилтгүй болов. Тэр төсөөлөлийн санаанаас татгалзсанаар шинжлэх ухаан өнөөгийнхөө үр дүнтэй, найдвартай байдлыг олсон билээ. Эдгээр оролдлогуудын бүтэлгүйтэл нь шинжлэх ухааны хувьсгал ба парадигмагийн солигдол гэх үзэл санаа нь шинжлэх ухааны өнгөрсөн хөгжлийн дүн шинжилгээнд л хэрэгтэй гэдгийг ойлгоогүйгээс хамааралтай.
    Ингээд бид шинжлэх ухааны “тулга, тогооны” талаар бид бага ч гэсэн мэдэж авсан учир түүнд нийгэмээс онцгой итгэл үзүүлдэг нь зөв үү гэсэн асуудалдаа орьё. Бидний мэдэж байгаагаар манай дэлхий ертөнц ээдрээтэй бүтсэн бөгөөд бид түүнийг эртнээс судалж буй. Тиймээс асуудалд тууштай хандан хураагдсан асар их туршлагад тулгуурласан хүн л ямар нэгэн шинэ зүйлийг мэдэж авч чадна. Хүн төрлөхтөн хамтын танин мэдэх идэвхээ өөрийн аргачиллаа үргэлж төгсжүүлж байгаа эрдэмтэн мэргэдийн бүлэгт өгөхөөс өөр аргагүй болсон гэж үүнийг нэг талаар хэлж болно. Сүүлийн зуун жилд ийм аргаар олж авсан бидний мэдлэг амьдралыг маань сайжруулсан юм. Хүний нас хоёр дахин урт боллоо. Зөвхөн үүнийг авахад л бид шинжлэх ухаанд итгэх ёстой гэсэн хангалттай шалтаг болно. Гэхдээ шинжлэх ухааны хил хязгаар хаана байгааг мэдэх, өгч чадахгүй зүйлийг түүнээс хүлээх хэрэггүй гэдгээ сайн ойлгож байх ёстой. Мөн шинжлэх ухааны сайн нэрийг ашиглан ашиг хонжоо хөөгчдийг бид ялган таньж байх нь чухал.
    ХХ зууны шинжлэх ухааны эсэргүү хувьсгал
    Олон зуун жилийн турш өөрөөсөө хол хүмүүсийн итгэлийг татаж байсан шинжлэх ухаан яагаад богинохон хугацаанд итгэл алдав? Олон нийтийн тэр сөрөг санааг гүн ухаан ба түүх тайлбарлана. Шинжлэх ухааны онолууд нь үнэн гэдгийн баталгаа биш. Үнэн гэх ойлголт нь өөрөө онолоос цэвэрлэгдэх “ээдрээтэй монстр”. Туршилтын баримт нь жинхэнэ мэдлэг бөгөөд онолын үнэн чанар нь аль болох их баримтыг гарган хэмнэлттэйгээр тайлбарлахад оршино. Эрдэмтэдэд гүн ухаантнуудын зөвлөгөө тааламжтай биш учир тэд өнгөрсөн зууны дундуур шинжлэх ухаан гэж ямар байх вэ? Түүний зэрэглэлийг юугаар тогтоох вэ гэсэн маргаанаас бүхий л аргаар зайлш хийж байлаа. Эдгээр маргаан алга болоод Лакатом, Кун нарын оронд шинэ үеийн судлаачид гарч ирсэн билээ. Лабораторийн ханан дотор “туршилтын баримтыг” хайн олохоосоо өмнө тэдгийг “үйлдэх” болов. Олон газарт нэг утга санаа нь янз бүрийн өнгө аястай болсон юм. Шинжлэх ухааны хамт олонд ч хандах нь хаа газрын уугуул иргэдийг сонирхолтой адил болсон байлаа. Чөлөөт зах зээлийн хүмүүст ч шинжлэх ухааны гүн ухаантнуудын яриа ойлгомжгүй болов. Шинжлэх ухаан үзэл бодлын утгаараа хүнд тус болохоос илүүтэй түүний дагаварууд нь тааламжтай ашиг тус авчирч байна. “XVII зууны шинжлэх ухааны хувьсгалаас” огт эсрэгээр байдал эргэсэн нь нийгмийн хувьсгалын дагуу олон нийтийнхээ санаа бодолд нөлөөлж байв. Эрдэмтэдийн бүтээсэн төхөөрөмжүүд л гэхээс биш шинжлэх ухаанд итгэх итгэл үгүй болоод ирсэн байна. Шинжлэх ухааны үр ашиг нь үнэнийг мэдэхэд биш ахуйн тааламжийг бүрдүүлэхэд чиглэгдэж буй. Гэхдээ хүн үнэн мөнийг амлаж буй газраас нь л хайдаг билээ.
    ХУВААЛЦАХЖИРГЭХ

    NEWS.MN
    2010-04-07

     

  • Хараал бидэнд ингэж нөлөөлдөг…1

    1Хараал болон нүдний хор
    Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хараал, муу энерги, нууцлаг хүчин зүйлсээс өөрийгөө сэргийлж болох аж. Хараалд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, үргэлж бухимдан, гутранги үзэлтэй болох бөгөөд цаанаасаа л бие нь тавгүйрхэж, бүх зүйл болохгүй мэт санагддаг байна.
    Хараал болон нүдний хор нь тусдаа ойлголт бөгөөд хараалаас илүүтэй нүдний хор нь илүү их аюул учруулж, сөрөг зүйлсийг дууддаг аж. Нүдний хорыг цагаан хэл ам хэмээн нэрлэж ч болох юм.
    Гоё ганган хувцас өмссөн, цэвэрхэн царайтай охид бүсгүйчүүд олны харцыг булааж, атаархлыг нь төрүүлснээр, цагаан хэл ам болж, сөрөг зүйлсийг дуудах нь бий. Харин үүнээс сэргийлж, өөрийгөө хамгаалах арга нь ердөө л эерэг байж, бүхнийг сайн сайхан талаас нь харах аж.

    Хүний тархины зүүн болон баруун тал бөмбөлөг нь салсан тохиолдолд тус тусдаа өөрийн гэсэн ухамсартай үйлдэл хийдэг гэдгийг анагаах ухаан олж илрүүлсэн бөгөөд үүнээс хойш мухардалд орсон юм. Хэрэв хэн нэгэн тань руу санаатай биш ч, шохоорхоод харах төдийд л нүдний хорын тусгал болж, хохирдог аж. Иймд та өөрийн мэдэлгүй, хэн нэгнийг хохироож байж мэдэх юм. Бид заримдаа санаанд багтамгүй хачин зүйл бодож байснаа гэнэт, юу болоод байгааг анзаарч, толгойгоо сэгсэрдэг. Энэ нь бидний тархи өөрийн мэдэлгүй буюу, ухамсрын оролцоогүйгээр хараал, нүдний хор ялгаруулах зэрэг санамсаргүй үйлдэл хийдэг байх юм.

    2Ямар хүн хараалд өртөх нь их вэ?
    Харин ямар хүмүүс хараалд илүү их өртдөг болохыг та мэдэх үү? Цагаан өнгө дээр багахан хар өнгийг асгахад төдийлөн өөрчлөлт гарахгүй. Харин хар өнгөн дээр хар өнгийг нэмэхэд тэр чигтээ хар болж хувирдаг. Үүнээс харахад үргэлж сөрөг энерги өөртөө хуримтлуулдаг, аливааг үргэлж болохгүй талаас нь хардаг болон уур бухимдал ихтэй хүмүүс хараал өртөх магадлал өндөр байдаг. Мөн тус төрлийн хүмүүст хараал, цагаан хэл ам хүндээр тусдаг байна.

    3Бодол санаагаараа хараалаас өөрийгөө хамгаалах
    Та аура буюу гэрлэн бүрхүүл гэж юу болохыг мэдэх үү? Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгддөг аж. Харин таны гэрлэн бүрхүүл хүчтэй байх тусам хараал, цагаан хэл амнаас хол байж, эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм.
    Гэрлэн бүрхүүлээ хүчтэй байлгах эсэх нь ердөө таниас хамаарах болно. Та сөрөг бодлоос ангижирч, үргэлж өөртөө сайн сайхан бүхнийг дуудаж, хэрүүл маргаанаас хол байх нь гэрлэн бүрхүүлийг хүчтэй болгодог аж.

    Сэтгэц мэдрэлийн эмч нар хэлэхдээ: “Таныг хараал, цагаан хэл амнаас сэргийлж чадах хүн бол зөвхөн та өөрөө юм. Хичнээн хэцүү зүйл тохиолдож байсан ч, бууж өгөлгүй, өөртөө итгэлтэй байж, эрч хүчтэй байх хэрэгтэй. Мэдээж хүчтэй хараалыг зөвхөн эерэг энергиэр даван гарах хэцүү мэт боловч, таныг ганц аварч чадах зүйл нь та өөрөө гэдгийг бүү мартаарай” хэмээн хэлсэн байна.