Category: Мэдээ, мэдээлэл

  • Золголт боллоо

    Тиймээс Цагаан сарын золголтын дараа төв байрандаа цугларч МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүд золголт хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь олон байгууллагуудаар явж цаг хугацаа алдахын оронд МБНЭ-ийн төв байран дээр золголт хийхээр болсон байна.
    ДЦХ-ийн гишүүд, Тува, Урианхай, Дархад, Хотгойд, Халх, Буриад зэрэг олон язгуур угсааны бөөгийн төлөөлөл цагаан сарын золголтоо ийнхүү хийлээ.

    Д.Хүрэлбаатар

  • Хараал бидэнд ингэж нөлөөлдөг…

    асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хамтдаа хараал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.

    1 Хараал болон нүдний хор
    Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хараал, муу энерги, нууцлаг хүчин зүйлсээс өөрийгөө сэргийлж болох аж. Хараалд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, үргэлж бухимдан, гутранги үзэлтэй болох бөгөөд цаанаасаа л бие нь тавгүйрхэж, бүх зүйл болохгүй мэт санагддаг байна.
    Хараал болон нүдний хор нь тусдаа ойлголт бөгөөд хараалаас илүүтэй нүдний хор нь илүү их аюул учруулж, сөрөг зүйлсийг дууддаг аж. Нүдний хорыг цагаан хэл ам хэмээн нэрлэж ч болох юм.
    Гоё ганган хувцас өмссөн, цэвэрхэн царайтай охид бүсгүйчүүд олны харцыг булааж, атаархлыг нь төрүүлснээр, цагаан хэл ам болж, сөрөг зүйлсийг дуудах нь бий. Харин үүнээс сэргийлж, өөрийгөө хамгаалах арга нь ердөө л эерэг байж, бүхнийг сайн сайхан талаас нь харах аж.

    Хүний тархины зүүн болон баруун тал бөмбөлөг нь салсан тохиолдолд тус тусдаа өөрийн гэсэн ухамсартай үйлдэл хийдэг гэдгийг анагаах ухаан олж илрүүлсэн бөгөөд үүнээс хойш мухардалд орсон юм. Хэрэв хэн нэгэн тань руу санаатай биш ч, шохоорхоод харах төдийд л нүдний хорын тусгал болж, хохирдог аж. Иймд та өөрийн мэдэлгүй, хэн нэгнийг хохироож байж мэдэх юм. Бид заримдаа санаанд багтамгүй хачин зүйл бодож байснаа гэнэт, юу болоод байгааг анзаарч, толгойгоо сэгсэрдэг. Энэ нь бидний тархи өөрийн мэдэлгүй буюу, ухамсрын оролцоогүйгээр хараал, нүдний хор ялгаруулах зэрэг санамсаргүй үйлдэл хийдэг байх юм.

    2 Ямар хүн хараалд өртөх нь их вэ?
    Харин ямар хүмүүс хараалд илүү их өртдөг болохыг та мэдэх үү? Цагаан өнгө дээр багахан хар өнгийг асгахад төдийлөн өөрчлөлт гарахгүй. Харин хар өнгөн дээр хар өнгийг нэмэхэд тэр чигтээ хар болж хувирдаг. Үүнээс харахад үргэлж сөрөг энерги өөртөө хуримтлуулдаг, аливааг үргэлж болохгүй талаас нь хардаг болон уур бухимдал ихтэй хүмүүс хараал өртөх магадлал өндөр байдаг. Мөн тус төрлийн хүмүүст хараал, цагаан хэл ам хүндээр тусдаг байна.

    3 Бодол санаагаараа хараалаас өөрийгөө хамгаалах
    Та аура буюу гэрлэн бүрхүүл гэж юу болохыг мэдэх үү? Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгддөг аж. Харин таны гэрлэн бүрхүүл хүчтэй байх тусам хараал, цагаан хэл амнаас хол байж, эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм.
    Гэрлэн бүрхүүлээ хүчтэй байлгах эсэх нь ердөө таниас хамаарах болно. Та сөрөг бодлоос ангижирч, үргэлж өөртөө сайн сайхан бүхнийг дуудаж, хэрүүл маргаанаас хол байх нь гэрлэн бүрхүүлийг хүчтэй болгодог аж.

    Сэтгэц мэдрэлийн эмч нар хэлэхдээ: “Таныг хараал, цагаан хэл амнаас сэргийлж чадах хүн бол зөвхөн та өөрөө юм. Хичнээн хэцүү зүйл тохиолдож байсан ч, бууж өгөлгүй, өөртөө итгэлтэй байж, эрч хүчтэй байх хэрэгтэй. Мэдээж хүчтэй хараалыг зөвхөн эерэг энергиэр даван гарах хэцүү мэт боловч, таныг ганц аварч чадах зүйл нь та өөрөө гэдгийг бүү мартаарай” хэмээн хэлсэн байна.

  • Талийгаач багш нь хичээлээ зааж зогсов

    Сэлэнгийн Зүүнбүрэнгийн эрчүүд тэр жил хадландаа гарч л дээ.Тэдний дотор элдэв онигооны эзэн болчихдог Тодрол гэдэг хөөний эр явжээ.Сав л хийвэл онигоонд орчихоод болдоггүй хүн юм байх.Тодролын хамгийн их хичээж явдаг зүйл нь олонтой газар унтахгүй юм шүү гэсэн бодол байдаг байжээ.Гэвч яана гэхэв.Хүссэн ч, эс хүссэн ч хадлан зэрэгт олуулаа явж, олуулаа идэж, ууж, унтаж амардаг нь жам юм.Өдөржин ажиллаж, ядарсан улс дэрэн дээр толгойгоо тавиад л нам болоогүй хаачихав.Тэднийг өглөө босоход хадаж байсан талбай нь овоо явчихдаг гайхалтай үзэгдэл гараад иржээ.Хадланчид ихэд гайхавч учрыг нь олохгүй хэд хоножээ.

    Тодрол өөрт тохиолдсон явдлыг хэлэхийг хүссэнгүй.Яагаад гэвэл нөхөд нь итгэхээсээ итгэхгүй нь илүү.Тэгээд ч элдвээр шоолж, тоглоом тохуу хийн, онигоонд оруулах нь ойлгомжтой байлаа.Тиймээс амаа хамхиад өнгөрөхөөс яалтай билээ.Гэсэн хэдий ч олон хавар нэгэндээ гэдэг үгтэй бөлгөө.Нэг шөнө хамгийн ахмад ажилтан Шарав гуайн давсаг чинэрээд унтуулсангүйд арга буюу босчээ.Гэтэл Тодрол орондоо алга байж.Бие засч яваа юм байлгүй гэж бодоод гарчээ.Гараад бүр нүдэндээ итгэсэнгүй.Сарны гэрэлд нэг хүн өвс хадаж байгаа нь яах аргагүй Тодрол мөөн.Өвгөн хашир хүн тул ихэд болгоомжтой ханджээ.Давсагаа суллачихаад дөхөж очсон байна.Өнөө Тодрол ажиг, сэжиггүй хадаж байжээ.“Аа, тийм бий” гэж бодоод буцжээ.Орж ирээд орондоо орж, унтахыг хичээн хэвттэл өвсөө нэлээд явуулчихсан Тодрол орж ирээд ам нь ихэд цангасан бололтой данхтай хар цайнаас хэд сайн балгачихаад хэвтээд өгчээ.

    Маргааш нь нөхөд нь босоход өвс явдгаараа цааш нэлээд явчихсан харагджээ.Өдрийн хоолны үеэр Тодрол бие засахаар явсанд Шарав өвгөн нөхөддөө болсон явдлыг яриад Тодролыг цочоож болохгүйг хэлсэн гэдэг юм.Тэр намрын ургац автал Тодрол тийнхүү нөхөддөө дэм болсон түүхтэй.Ер нь иймэрхүү зүйл зөндөө тааралддаг билээ.Зүүдэндээ ажиллаж яваад усанд хүрэхээрээ харин сэрсэн тохиолдол олон байдаг ажээ.Бусдаар бол сэрдэггүй агаад хэн нэгэн цочоож орхивол харин сэтгэцийн өвчтэй болчих магадлалтай гэдэг юм билээ.Энэ бол зүгээр жирийн нэгэн зүүдний өвөрмөц нэгэн илрэл бүлгээ.Түүнээс биш эл явдлыг өгүүлсэн хүнийхээр сүнс, хий үзэгдэл биш юм.Одоо жинхэнэ сүнсний тухай ярьж өгье.

    Оросын алдарт шатарчин, Швейцарь улсын иргэншилтэй, Их мастер, дэлхийн аваргын титмийн төлөө нутаг нэгт А.Карповтой нэгэнтээ халз тоглоод ялах шахсан Виктор Корчной гэх агуу шатарчин байдгийг зарим уншигч мэдэх байх.Корчной Швейцарьт байхдаа нэгэн сүнс дуудагчтай овоо дотно танилцжээ.Түүнээс нэг удаа “Бурхан болсон шатарчны сүнсийг дуудаад тоглож болох уу?” гэж асууж л дээ.Тэрбээр “Бололгүй яахав” хэмээсэн байна.Ингээд туршиж үзэхээр болжээ.Хоёулахнаа нэгэн өрөөнд бэлдээд нөгөө сүнс дуудаач нь зан үйлээ хийжээ.Тэгэхдээ В.Корчнойд хандан “Шатраа өрөөд, нүүдлээ хийгээд сууж бай” гэсэн байна.В.Корчной цагаанаар эхэлж тоглохыг хүссэн тул өөрийн дуртай гарааг сонгожээ.

    Хэний сүнсийг дуудуулах вэ гэвэл “Миний найз Их мастер Мароскийн сүнсийг дуудахыг хүсч байна” гэжээ.Сүнс дуудаач ёс жаягаа үйлдэхийн хамт “цаасан сэнс” эргэхийг харж байхыг хэлсэн аж.Гэнэт нөгөө сэнс нь эргэлдэж гарчээ.“Эргэлээ” хэмээвэл “За, таны өрсөлдөгчийн сүнс ирлээ” хэмээжээ.Ингээд тэр хоёр наадаж эхэлсэн байна.В.Корчной “Бэрсний гамбит” гэх гараа сонгосон агаад бэрснийхээ өмнөх хүүг Д4 гэж нүүжээ.Сүнс дуудаач Их мастерын сүнстэй харьцаад “Харын бэрсний өмнөх хүүг Д5 гэж нүүлээ” гэх зэргээр наадсаар бүтэн таван цагийн их тулаан болж, үнэхээр илүүгээ харуулан В.Корчной хожсон гэдэг билээ. Энд өгүүлэгдсэн явдал баттай болохыг нотлон тэр үеийн ЗХУ-ын “Шахматное обозрение” сэтгүүлийн 1987 оны нэгэн дугаарт гарсаныг тухайн үед шатарт ид хорхойсч, муугүй тоглож явсан бидний хэдэн залуус үзэж, өргийг нь дагаж тоглон, тэрүүхэндээ бяцхан анализ хийж байснаа тод санаж байна.

    Энэ тоглолт тэр цагийн шатрын ертөнцөд чухам л шуугиан тарьсан билээ.Яагаад үүнийг өгүүлэв гэвэл сүнс байдгийн бодит жишээг хүргэх гэсэндээ тэр юм аа.Одоо өгүүлэх сүнсний түүхээ эхэлье.Булганы арван жилийн сургуульд болсон явдал ажгуу.Наяад оны дундуур болсон юм гэнэ билээ.Тус арван жилийн нэртэй багш нарын нэг Б тэтгэвэртээ гарахаасаа өмнөхөн бурхан болж л дээ.Тэр аймгийн сурагчдын хамгийн хайртай багш нарын нэг байсан гэдэг.Өвчин хэлж ирдэггүй болохоор санаж бодох юмгүй, шавь нарынхаа хичээлийг тасалдуулчихгүй л байхсан гэж зүтгэсээр байгаад өвчнөө хүндрүүлээ биз ээ.Багшийгаа үдэж гаргасан хамт олон, шавь нар нь нэг хэсэгтээ л үгүйлсэн нь мэдээж.Ингэсээр байгаад өнөө дөчин ес хоног моног нь ч өнгөрсөн юм байх.Шавь нар нь ч мартагнаж эхэлжээ.Нэгэн ням гарагт үүнийг өгүүлэгч шавь нь сургуулиасаа ус авах гэж очоод яагаад ч юм Б багшийнхаа өрөөний үүдэнд амарч зогссоноо гэнэт багшаа дурсчээ.

    Мөн ч сайн бас сайхан багш байсан даа.Самбар дээр ямар гоё бичдэг гэж санана гэж ирээд л боджээ.Тэгсэнээ гэнэт өрөөг нь шагайж хармаар санагджээ.Хаалга нь цоожтой тул түлхүүрийнх нь нүхээр харчихаад зүрх нь золтой л зогсчихсонгүй гэнэ.Таг хөшиж орхижээ.Багш нь самбарынхаа өмнө зогсдогоороо зогсчихоод гаргацтай сайхнаар нэгэн хичээлийн гарчиг тавьсан шигээ хичээлээ зааж зогсчээ.Шавь нь бүр гайхаад, нүдээ нухлан нэг харчихаад усаа орхиод жижүүр дээрээ гүйгээд ирчихжээ.Сургуулийн жижүүр ахыг дагуулж очоод харвал хичээлээ заасан хэвээр талийгч багш нь зогсохыг хараад дуу алдчихжээ.Төдөлгүй багш нь гэнэт агаарт уусан алга болсон байна.Ингээд хоёулаа үүдэнд очоод хэрхэхийг ярилцсан юм байх.Сургуулийн удирдлагуудад хэлэх хэрэггүй байх.

    Тэд итгэхгүйгээс гадна чи бид хоёрыг цуу тараасан хэрэгт хийнэ.Итгэлтэй хүүхэд олж, харуулж баталгаатай болгосны дараа хашир багш нарт хэлье гэж тохирчээ.Ингээд шавь нь усаа гэртээ хүргэж тавьчихаад ангийнхаа хамгийн дотно хоёр нөхрийг дагуулж ирэн харуулжээ.Юу ч хэлэлгүй дагуулж ирээд түлхүүрийн нүхээр шагайлгавал хоёулаа л “Багш” гээд гацчихжээ.Ингээд хоёр итгэлтэй багшид үзүүлснээр бөөн шуугиан тарих нь тэр.Сургуулиараа хуралдаад, олон санал гарсаны дээр зарим тулхтай нөхөд тэр хавьдаа алдартай Нүрзэд гэх хөгшинд хандсанаар олон хүнийг айх, цочих аюулаас салгасан гэдэг юм даа.Ингээд бодохоор нүдэнд харагддаг хийгээд харагддаггүй олон янзын сүнс, хий үзэгдэл байдаг бололтой.

  • Мөнх тэнгэрээ шүтэгч-Франц үндэстэнтэй уулзлаа.

    Н.Николас мөнх хөх тэнгэрээ шүтэж, түүний талаар гарсан ном, зохиолыг сонирхож явдагаа ярьсан юм. Мөн уулзалтын явцад мөнх тэнгэрийн талаар өөр өөрсдийн үзэл бодлоо хуваалцан ярилцав. Уулзалтад Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Одонхүү, Д.Дарьчулуун, Тэргүүн удган Б.Бадамсүрэн нар оролцож өөрсдийн сонирхосон асуудлаар санал бодлоо солилцлоо. Н.Николас МБНЭ-ийн вефсайдыг байнга үзэж байдаг, МБНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч байгаа тул МБНЭ-д гишүүнээр элсэх хүсэлт өргөдлөө өгсөн байна. Түүний хүсэлтийг хүлээн авч МБНЭ-д гишүүнээр элсүүлсэн байна.
    Д.Мандах

  • СОЛОНГОСЫН БӨӨ НАРЫГ ХҮНДЭТГЭН ЗООГ БАРИВ

    БНСУ-ын бөөгийн төлөөлөл нь өмнө Монгол ирж байсан бөгөөд бөөгийн байгуулагуудтай хамтран ажиллаж байсан, харин энэ удаагийн ирэхдээ монгол болсон томоохон арга хэмжээнд оролцсондоо баяртаа байгаагаа илэрхийлнэ билээ.
    Солонгосын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй буюу 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Тэд дуртай хоолоо сонгон идэж, монголчуудтай ойр дотно танилцаж ярилцсан билээ.
    Солонгосын төлөөлөгчид монгол бөөгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан түүхээ ярьж алдаа, оноогоо дурссан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан монголд зохиогдсон арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлж, хамтдаа дурсгалыг зураг авахуулав. Арга хэмжээнд МБНЭ-ийн Дууд цэцийн зөвлөлийн гишүүд, зарим зайран, удган нар оролцлоо.
    Д.Хүрэлбаатар

  • 12 ордны ”Зөн билэг, далд чадварын зурхай”

    зүйлээс тухайн хүний талаарх мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг. Муу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чаддаг аж. Энэ ордныхон ямар ч хүний нүд рүү нь хараад л өөрөөс нь юу хүсч буйг мэдэж чадна.
    -Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчид үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.
    ҮХЭР
    Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйлдээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олоходоо сайн. Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хүмүүс зөнч, зурхайчдад итгэдэггүй. Тэр байтугай ердийн өдөр тутмын зурхай унших нь хүртэл ховор.
    -Ямар нэгэн дом, шившлэг хийхгvй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол олон дахин давтахыг зөвлөж байна.
    ИХЭР
    Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгvй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зөн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролддог. Ер нь далдыг мэдрэхэд нэн түрүүнд өөртөө итгэж, сэтгэл зүйгээ төвлөрүүлэх нэн чухал гэдгийг бүү мартаарай.
    -Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. Мөн хов живд хамгийн ихээр дурлагсад.
    МЭЛХИЙ
    Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн vеэ өөрчлөхийг хүсдэггvй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрийн далд мэдрэмжийг тайлж, мэдэж чаддаг. Өөртэйгээ холбоотой зарим нэг зvйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Үүнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зүйл биш хэмээн үздэг аж. Онц чухал үед л өөрийн дотоод мэдрэмжээ чагнадаг.
    -Мэлхийн ордынхныг “сэтгэл зүйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгvй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.
    АРСЛАН
    Энэ ордныхон бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. Өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггvй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийг харьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хүчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бүрдүүлсэн байдаг байна. Харин үүнийгээ мэддэг ч ашигладаггvй.
    -Ийм халуун зvрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.
    ОХИН
    Өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх юм бол маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Зөн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хүргэхгvй. Өөрийн энэ чадвартаа ч итгэл төгс байдаг хүмүүс.
    -Хэрэв таны хамтрагч энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлvvлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ.
    ЖИНЛҮҮР
    Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг сонсвоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байгалийн аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхүү сахиусанд нь далд чадварынх нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байдаг. Хэрэв байдаггүй бол өөртөө ээлтэй үнэт чулуугаа сахиус болгохыг зөвлөж байна.
    -Өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгvй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог.
    ХИЛЭНЦ
    Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц , өвөрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийн муу энергийг цэвэрлэх болно.
    -Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндлэж, хайрладаг хүмүүсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.
    НУМ
    Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зvй, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдэрдэггүй. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддаг зан юм. Харин далдыг харах чадвараас илүү бусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илvv. Гараараа толгой болон шүдний өвчнийг дор нь арилгаж чадна.
    -Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.
    МАТАР
    Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл эзгvй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор.
    -Өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг.
    ХУМХ
    Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүний мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага.
    -Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүү мэргэндээ гүн автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ.
    ЗАГАС
    Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний амьдралд тийм зvйл тохиолдох нь элбэг аж. Тэд сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергээ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ.

  • ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

     

    Олон улсын эрдэм шинжилгээний хуралд И.В.Сеченов ахлагчтай ОХУ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны намын хорооны зөвлөх Гү Мандал тэргүүтэй төлөөлөгчид, Танака Кацухико тэргүүтэй Японы төлөөлөгчид оролцсон байна.

    Үндсэн илтгэлийг “Халх голын дайны түүхийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд тавьлаа.

    “МАХЦ-т ажиллаж байсан сургагч нарын тухай” ОХУ-ын судлаач, Ю.М.Свойский, “Номун хааны дайны газрын нэрний тухай” БНХАУ-ын түүхч, Номун ханы түүх судлалын төвийн дарга Шу Чан Жианг, “Манцуур дахь хилийн хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын толгойлогчдын хувь заяа” Танака Кацухико доктор, профессор, “Халх голын дайнд П.Чогдонгийн удирдсан 7 дугаар заставын гүйцэтгэсэн үүрэг” ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, “Манж-Го –ийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байсан “номхотгон тайвшруулагч армийн тухай” И.В.Сеченов, “Халх голын дайны үед Хятадаас Япон, Орост явуулсан тагнуулын ажил” Япон улсын Шова их сургуулийн доктор Б.Хүсэл, “Номун ханы дайны эхлэл болсон маргааны тухай” БНХАУ-ын түүхч Баваасан, “халх голын дайнд хилийн 0132 дугаар ангийн гүйцэтгэсэн үүрэг” Хийлийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан, “Японы армийн байлдааны ажиллагаа газрын зураг дээр” Япон улсын судлаач Охари Каздутоси нар илтгэл тавьж оролцлоо.

    Мөн 12 эрдэмтэн судлаач өөрсдийн судалгааны бүтээлээс илтгэл тавьж оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үер МБНЭ-ийн төлөөлөгчид Халх голын ялалтын музейг үзэж сонирхолоо.
    Я.Мөнгөнөө

     
  • Намаржаагаа сахидаг Насангийн сүнс

    гарч өгсөн дөө. Тосгонд буучихаад, хүн амьтны нүд хариулан зүүн уулыг хярлаад алхчихав. Хэдэн уул даваад Хуандын эхээр гараад ойн захад хүрлээ. Доошоо тал руу буухад л тарваганы орон гэсэн үг. Үд өнгөрч байсан тул ойн захад орж өдрийн цай, хоол болохоор зэхэв. Гэтэл хажууханд хэдэн сойр идшилж харагдав хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрбээр цааш ингэж ярив. Калибртай явсан тул сойрын шөл уумаар санагдаад болдоггүй. Ингээд томхон мод таширлаж очоод хоёрыг нухаад авав. Доохно нэгэн өвөлжөө байх юм. Үдэш болгоод тэнд очиж хонодог хэрэг гэж товлоод, өглөө сахих тарвагаа дурандан сонгож хоёр саарал дош шиллээ. Дүүтэйгээ хоёулаа хоёр сойроо янзлаад нэгийг нь түүдэг дээр голоор нь мод шургуулан шарж, нөгөөхөөр нь төмстэй шөл хийв. Салахын арга алга. Шөлийг нь ханатлаа ууж аваад, шорлогоо орой идэхээр нөөгөөд хэвтчихэв. Нар ч жаргаад ирлээ. Жаал дуг хийж орхиж. Босоод оройн хоолоо идэж уун энэ тэрийг ярьсаар байтал үдшийн бүрий ч болов.

    Нөгөө намаржаанд очвол хүн амьтны хөлийн ул мөр ч алга. Эзэнгүй хашаа, энд тэнд хураасан өвснөөс өөр юм харагдсангүй. Малын хашааны саравчин доогуур харвал гар чийдэнгийн гэрэлд хэсэг өвс дэвссэн хуучин хэвтэр харагдав. Очоод хэвтэж орхилоо. Дүү маань залуу хүн болохоор хэвтэв үү, үгүй юү хурхираад өгөх нь тэр. Хэсэг хөрвөөж байгаад би ч зүүрмэглэж орхиж. Нэг мэдсэн чинь хүн амьсгаадаад, өвс зөөгөөд байх шиг санагдлаа. Сэмхэн босч өнгийвөл нүдэнд үзэгдэх юм алга даа гэсэн ч гурван газар байсан өвсийг нийлүүлж орхиж.
    Хашааны эзэн ирж өвсөө янзалсан юм болов уу гэж бодоод дахин хажуултал дахиад өвс зөөгөөд болдоггүй. Чимээ гарсан чигийг тоочиглоод харвал юу ч байдаггүй шүү. Бүр аргаа барав. Босоод очих гэхээр ганц нэг хүн яваад айж цочих вий гэж бодоод болив. Яалт ч үгүй эрэгтэй хүн амьсгаадаад, ажил хийгээд байлаа. Хоолой засч чимээ өгвөл хариу алга. Дүү сэрчихэв. “Та яагаад унтахгүй байна?” гэлээ. Би эхлээд ямар нэг юм хэлсэнгүй. Айчихна гэж бодсон хэрэг л дээ. Есдүгээр ангийн хүүхэд шүү дээ. Юм үзэж, сонсоогүй улс аюултай шүү дээ. Цочирдож айгаад сэтгэцийн өвчтэй болохыг хэн байг гэхэв. Нойр хулжаад гээд залчихлаа. Дүү эргээд унтав бололтой. Тэгтэл өнөө хүн дахиад л ажиллаж эхэллээ. Их амьсгаадах юм. Гэтэл дүү сэрчихэж. “Ах аа, энэ юун чимээ гараад байна вэ?” гэх нь тэр. “Түрүүнээс хойш л тэгээд байсан юм. Хоёулаа гарч харъя” гээд босов. Гараад очвол сарны гэрэлд юу ч харагдсангүй. Юун хүнтэй манатай юм болов. хашаа саравчийг нэгжээд юу ч олсонгүй дээ. Хэрэг ч бишидлээ. “Эзэнтэй хашаа юм байна” хэмээн битүүхэн хэлбэл “Юун эзэн?” гээд дүү ойлгох янз байсангүй. Хэлэхээс аргагүйд хүрлээ. Хоёулаа энд хонож болохгүй нь ээ. Ойн зах руу дөхөж хоноё гээд явав. Нэгэн модны ёроол бараадаад өвсөн дээр хэвтээд өгөв. Тэгээд бид ийн ярилаа. “Энэ намаржаа эзэнтэй бололтой. Буг чөтгөр гээд л хүмүүс ярьдаг даа. Намайг багад манай нутагт бас нэг ийм өвөлжөө байсан юм. Хэн ч очоогүй байхад цэмбийтэл цэвэрлэж орхидог юм билээ. Эзэн нь Чантуу гэдэг хачин нэртэй хүн байсан юм. Тэгээд Чантуугийн сүнстэй өвөлжөө болоод удсан. Тэр хавийн өвс ургамал сайхан гардаг ч хүн, мал өвөлждөггүй байв. Бааст гэдэг хуучны номтой нэг өвгөн аргыг нь хайчихаад өөрийн өвөлжөө болгож авсан юм. Тэгсэн ч Чантуугийн чөтгөртэй өвөлжөө нэрнээсээ салаагүй юм” гэх зэргээр ярьсаар үүр цайлгаад өглөөний ундаа уучихаад би хоёр дошоо сахив.

    Өглөөний гараан дээр хоёр дошоос нэг, нэгийг аваад харих замдаа гарав. Шууд хот орчихож болсонгүй. Хорио ид байсан болохоор бүр доошоо бууж Туулын хөвөөнд хоёр тарвагаа янзалж авъя гэж бодоод доош алхчихлаа. Гол дөхөж явтал хоёр айл байхаар нь цай уух санаатай орсон юм. Төв аймгийн айл нь хараажаар илт. Унд ус муутай, үг дуу цөөнтэй хүмүүс юм. Хоосон цай залгилангаа үг өдөв. Ойгоор жаал алхаж, үдэш болгоод дээр буй намаржаа бололтой газрын хашаанд хонох гээд хоёулаа чадсангүй. “Эзэнтэй юм шиг байна” гэвэл гэрийн эзэн бололтой өндөр хөх хүн сая нэг юм ам нээв. “Өө, тэгээ юу. Бардаггүй юм чинь тэр байх. Эзэн нь өнгөрсөн жил эндчихсэн юм. Насан гэдэг хүн байгаад өнгөрчихсөн. Сүнс сүлд нь хоргодоод яваагүй гэдэг. Та нар явуулын улс учраас мэдээгүй байна. Насангийн сүнстэй намаржаа гэдэг чинь тэр дээ. Тэгэхдээ хүн хард хиргүй ээ. Яах ч үгүй. Айж ичээгүй л бол болох нь тэр” гэж ирээд ярьсан юм. Насан гэдэг залуугийн өвөлжөө байсан юм билээ. Тэгээд өнгөрөхөөрөө сүнс сүлд нь намаржаандаа хоргодож орхихгүй юү. Ер нь хааяагүй тиймэрхүү өвөлжөө, хаваржаа, намаржаа бишгүй байдаг юм билээ. Хүүхэд байхдаа ч сонсч явлаа. Хожим нь өөрийн биеэр ч учирч үзлээ. Гэхдээ ихэнх нь гэм хоргүй юм шиг санагдсан. Надад л лав ийм тийм юм тохиолдоогүй шүү. Дээрх хар хүний хэлснээр айж цочихгүй аваас муу юм болдоггүй юм билээ гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэр намаржаа одоо ч бий байх. Гэхдээ арга чаргыг нь хайлгаад хэн нэгэн аль хэдийнээ өөрийн болгосон байлгүй дээ гэснийг нь уншигчиддаа өргөе дөө.
    М.Тэлмэн

  • ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ИХ ХУРАЛД ОРОЛЦОВ

    Азийн Хавай гэгдэх Чэжү арал нь Солонгос улсын аялал жуулчлалын тэргүүлэх бүс юм. Солонгосын газар нутгийн хамгийн том арал бөгөөд цорын ганц бие даасан хотын статустай бүс.
    Өмнөд Солонгосын Засгийн газар Чэжү арлыг аялал жуулчлалын бүс болгохоор шийдэж, арлын бүс нутагт 1950 оноос эхлэн томоохон бүтээн байгуулалтууд хийж эхэлжээ.
    Өмнөд Солонгосын эрх баригчид Чэжү арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг өвийг хослуулан амралт зугаалга, аялал жуулчлалын газарт ийнхүү Дэлхийн байгаль хамгаалагчид хуран цугларчээ.

  • Монголоос хүний гавлын 35 мянган жилийн настай яс оллоо

    Их сургуулийн албан ёсны сайтад мэдээлснээс үзэхэд ясанд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Монголын Салхитын хөндийгөөс олсон энэ олдвор нь судалгааны хамгийн нууцлаг үлдэгдэл болно гэж үзжээ.

    Энэ бол өнөө болтол олдсон плейстоцены гоминидын цорын ганц олдвор юм байна. Үүнд судлаачид Mongolanthropus гэсэн нэр өгчээ. 
    Оксфордын эрдэмтэд гавлын ясны насыг 33900-34950 жил гэж тогтоосон нь өмнө нь олдож байсан олворуудаас хамгийн багаар бодоход найман мянган жилийн өмнөх болж байна гэжээ.
    Х.Өлзийбаяр