Category: Мэдээ, мэдээлэл

  • Зүүд бидэнд урьдчилан болох зүйлийн дохиог өгдөг

    Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.
    Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед “нүдний хурдан хөдөлгөөн” ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.
    Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусладаг.
    Зүүдээ хэрхэн захиалах вэ?
    1. Унтахын өмнө “унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно” гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.
    2. Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.
    3. Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа \”тавь”, шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно, эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.
    Зүүдний тайлал
    Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн боддоо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ? Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно. Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлэгдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлэгдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлэгдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамаглал байдаг.
    Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.
    Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.
    Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний “Би”-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.
    Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны “Би”-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх “насанд хүрэгчид” түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү?
    Зүүдний учир шалтгаан
    Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү? Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз? Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү? Та хурдаа хас, будаа боловоо, өөрөөр хэлбэл хайртай хүнээсээ хагацав, үнэтэй зүйлээ aлдав гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.
    Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлэгддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.
    Хар дарсан зүүд – энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар ” Үүнийг хараач, хойшлуулж болохгүй” гэж хашгирч байгаа гэсэн үг.
    Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд – энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.

  • Зургаа. БУРИАД БӨӨГИЙН ТАХИЛГА ӨВӨРМӨЦ ОНЦЛОГОТОЙ

    Хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо жимс тариалсан байна. Жимс ногоо ургадаг газар нутгийн онцлог нь сайхан юм даа. Хашаанд буй модонд нь мойл, алим ургаж байдаг шүү үнэхээр янзтай. Мөн ногооны талбайдаа огурцы, хулуу, помидор, чинжүү, төмс гээд л төрөл бүрийн ногоо тарьдаг байх нь тэр. Зоригто гуай эмнэлгээсээ гарч ирлээ удаан уулзалдаагүй сонин сайхан ярилцаж цайлж суув.
    Энэ өдөр Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтогийн шавь нар, шүтлэгтэн нар хуран цугларлав.
    Энэ удаагийн буриад бөөгийн тахилга өвөрмөц онцлоготой байлаа. Буриад зон шарын шашин дэлгэрэхээс өмнө бөө мөргөлтэй байсан. Одоо дахин сэргэж залуу зайран, удгад гарч ирж байна.
    Монголчуудын мөнх тэнгэрийн тухай ойлголт бол хөх мөнгөн тэнгэр гэсэн жирийн тэнгэр шvтэлгээс огт өөр Тэнгэр газрын чанадад орших мөнх тэнгэрийн тухай ойлголт болох нь ажиглагдаж байна.
    Тахилгаа эхэлж гурван зайран хамтарч бөөлж эхлэв. Одоо өдрийн ид халуун нар төөнөж эхлэв. Есжингvvдийн ахлагч нь өөрийхөө өмсгөл (амитай) өмсөж, бусад нь бага амитайгаа өмсөөд өөр өөрийнхөө хэц барин зогсов. Тэгээд тэнгэрээс уг гарвалаа дуудаж, бvгдээрээ бөөлнө. Vvнийг “Их Шанарын зулуудын бадралга” гэнэ.Буриад бөөгийн уншлага, дуудлага, ихэвчлэн ардын аман зохиолын хэллэгийг ашиглан уламжлагдаж ирсэн.
    Буриадын бөө, удгад 99 тэнгэрт залөиран биширдэг. Тэрхvv 99 тэнгэрийхээ 55-ыг нь барууны тэнгэр, 44-ийг нь зvvний тэнгэр гэдэг. Барууны 55 тэнгэрийн 50-д нь залбирдаг. 5 -ыг нь тахидаг. Барууны тэнгэрээ таван хэсэгт хувааж vздэг. Хамтарсан бөөлөө өндөрлөж, зайрангууд дараалан бөөлж эхэллээ.
    Буриадын зайран Д.Баяр тэргүүлэн бөөллөө. Баяр зайран бол монголын Бурхан халдуны тахилгад бөөлж байсан түүх яригдсан.
    Түүний дараа Монгол бөөгийн зайран Д.Пүрбэ хуяглан бослоо. Тэрээр Монгол Улсын зүүн хязгаарын тахилгат уул, Дашбалбар сумын нутагт байрладаг Хөх ууланд тэргүүлэн бөөлж байсан билээ.
    Тахилгыг толгойлон Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Зоригто бөөллөө. Энэ удаагийн өргөлийг анзаарахад тарваган тахал болон элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг “Боом махаг тэнгэр” дуудах ажээ. Бас хvн зоныг элдэв халуун ханиад, өвчин эмгэгээс авран хамгаалдаг орон дэлхийн эзэд, бурхан гарвалууд олон байдаг гэж итгэдэг. Тэдний дунд баруун өмнө зvгийн цаст цагаан ууланд нутагтай, цагаан арслан хөлөгтэй, цагаан мөнгөн таягтай Цагай цагаан өвгөн зvvн өмнө зvгт нутагтай Шанд булгийн адагт байрладаг Эшэргэнээгийн гурван хөвгvvн Богднор, Тариаланч ноён, Талхач хатан байдаг гэдэг. Хуягийг анзааран харж суулаа. Тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто Бух ноёны онгодыг залсанаар тахилга өндөрлөсөн билээ.
    Хуяганд могойн дvрс оёж, дээлийхээ зах дээр тохсон даль, зэс цагариг оёж хормойд нь олон тооны бөлгөнvvр “хонх” уясан “элгэвч” харагдана. Улаан өнгийн дээл өмсөж, тvvний “хэвнэг”, хоёр тулгуур дээр дэлтэй морины толгой дууриалган хийсэн “морины дэл”, тулгуур бvхэнд нь морины сvvл гэж холбоо дэл хийжээ. Сvvлнээс дээш цагаригуудад жижигхэн төмрөөр дөрөө, сэлэм, жад, сvх, алх, завь, сэлvvр, тулгуур гэх мэтийг өлгөнө.
    Хуурай модоор ташуур хийж гутаарь загасны арьсан найман гөрлөө бvхий оосор хийсэн амьтайн ташуур” барьж бөөлнө.
    Харин хэнгэрэг бол монголын баруун зүгийн хэлбэртэй байсан. “Тойбор”-ын жигд цохилтоор хэнгэрэгийн дуу агаарт хүчтэй тархана. Эдгээр зайрангуудын хэнгэрэг дотроос нэгэн хэнгэрэг гоц харагдсан. Бөө нар зуун хөлт зул, зургаан хөлт тахил, доог, доог гэж байж тоо томшгvй олон зvйлийг хэлж бөөлөх ажгуу. Тэднийг бөөлөх явцад туслах зорилгоор 3-6 тулмааш ажиллана.

  • 20-Р ЗУУНЫ НУУЦАТ БОЛСОН ЯВДЛУУД, ИТГЭХЭД БЭРХ БАРИМТУУД

    Гэнэт ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдов. Хоёр зорчигч үсрэн үлдсэн нь хожмын гэрч болсон.
    Бүх зүйл гэнэт сүүн-цагаан манангаар хучигдсан бөгөөд энэ нь туннельд ойртоход тунгалаг шингэн болж хувирчээ. Галт тэрэг туннел рүү орсон нь эцсийнх болж алга болсон.
    ~1911 – Хүчит хар салхинд өртөж хараагүй болсон Ванга дахин хүчирхэг зөн билэгтэн болсон.
    ~1912 – “Титаник” аварга том хөлөг онгоц нь мөсөн уултай мөргөлдсөнөөс болж1300 гаруй хүн нас барсан гэдэг ч тодорхой тоог хэн ч мэддэггүй.
    ~1913 – “Галт газар” ын эрэгт далбаат хөлөг “Maрлборо” дарвуулаа татаж зогссоныг олжээ Түүний өрөөнд 20 хүний цогцос олдсон байна.
    Гэвч 1890 оны эхээр хөлөг онгоц Шинэ Зеландаас хөдөлсөн боловч олдтлоо ямар ч боомтны бүртгэлд ороогүй.
    ~1916 – оны зун, эзэн хааны агаарын цэргийн хүчний тагнуулын онгоцны хошууч Росковитский, түүний хоёрдугаар нисгэгч Арарат мөсөн голын хайлалтыг илрүүлсэн.
    ~1918 – Сүүлчийн эзэн хаан 2 р Николайн өв залгамжлагч Анастасийгийн хуурамч дүрүүд тодорсон.
    ~1920 – “Veles book” Эртний славян хөшөөн дээрхи бичээс номыг жинхэнэ биш хэмээн сэжиглэсээр өнөөг хүрсэн.
    ~1922 – Америкийн Пейнт голд гүрвэл төстэй, могой шиг хүзүү, асар том толгойтой нь амьтан тэмдэглэгдсэн.
    ~1925 он. Одинцов хотод тоосгоны vйлдвэрийн ил уурхайд чулуужсан “хvний тархи” олдож, бvх нарийн ширийн баримтын хамт судалгааны багт хvргэгджээ.
    Энэ нь Палеозойн эриний эхлэлтэй (ойролцоогоор 300 сая орчим настай) …
    Гэтэл тэр үе нь сүүн тэжээлтэн үүссэн цэрдийн үед ордог.
    ~1928 – Карелийн Ведлозерын ойролцоох Шукнаволок тосгоны дэргэд арван метр цилиндр хэлбэртэй биет, сүүлний хэсэгт нь дөл үүссэн байсан.
    ~1933 – Шотландын Лох- Несс нуурын мангасын анхны ажиглалтаас хойш одоогоор түүний 4,000 орчим ажиглалт, тандалт бүртгэгджээ. 1992 онд нуурын нийт талбайд хийсэн судалгаагаар 5 том асар том гүрвэл мэт амьтан илэрсэн.
    ~1943 оны аравдугаар сард Америкчууд тусгай нууц орчинд, үл үзэгдэх байлдааны хөлөг онгоц бүтээх туршилт хийсэн.
    ~1945 – Австралийн Куинсландад Нисдэг Үл Мэдэгдэх биетүүдийн бөөгнөрөл болсон.
    ~1945 – Гурав дугаар Рейхийн удирдагчид (Мюллер Борман болон бусад) оньсого мэт нууцлагдсан.
    ~1945 оны 12-р сарын 5-нд Бермудын гурвалжинд зургаан онгоц алга болсон.
    ~1946 – Австралийн Бриддортын эрэгт аварга том vстэй амьтны сэг олдсон.
    1946 онд АНУ-д (Нью Мексикт) үл ~мэдэгдэх нисдэг биет сүйрсэн. Эдгээр нь тарж бутарсан ба түүний дотроос зургаан хүний цогцос олдсон. 9-р сарын 18-нд болсон явдлыг мөрдөн шалгах комисс байгуулж, Тагнуулын төв газрын захирал Адмирал Хеленкоутер удирдсан.
    ~1948 оны 9-р сарын 8-нд
    Канадын Онтариогийн Бейс нуураас “Голын мангас” хэмээх хар ургамал олсон

    Рэнцэнхандын Сайхан-Уул

  • НИСДЭГ НИСДЭГ БИЕТИЙН НУУЦ ХӨТӨЛБӨРИЙН “ДАЛДЛАЛТ”-ЫН ТАЛААР БУРУУТГАЖ БАЙНА

    Тагнуулын нийгэмлэгийн ерөнхий байцаагч 9-р сарын 15-ны өдөр хоёр хуудас хариултын сүүлийн догол мөр дэх хууль тогтоогчдын асуултад хариулах захидалдаа нисдэг биетийн хөтөлбөрүүдэд “ямар нэгэн аудит, шалгалт, үнэлгээ, хяналт хийгээгүй” гэж мэдэгдэв.
    Төлөөлөгч Тим Бурчетт, Р-Тенни тэр өдөр твиттер хуудсандаа хариулахдаа энэ нь “далдлалт” гэж мэдэгджээ.
    Дэвид Груш 2023 оны 7-р сарын 26-нд Рэйберн Билдинг дэх үл мэдэгдэх гаж үзэгдлийн талаар Төлөөлөгчдийн танхимын Үндэсний аюулгүй байдал, хил, гадаад хэргийн хяналтын болон хариуцлагын дэд хорооны сонсголын үеэр мэдүүлэг өгсөн байна.
    “IC IG нь өөрийн үзэмжийн дагуу DNI (Үндэсний Тагнуулын Захирал)-ын хариуцлага, эрх мэдлийн хүрээнд энэ албанд бүрэн хэмжээний мэдээлэл өгөх боломжийг олгодог UAP хөтөлбөрүүдэд аудит, шалгалт, үнэлгээ, хяналт хийгээгүй гэдгээ тэмдэглэж байна.
    Конгрессын сонсгол дээр ОХУ-ын радарын дор унасан үл мэдэгдэх Нисдэг биетүүд нууц тайлан, 3 гол зургийг үзүүлсэн.
    Төлөөлөгч Жэйми Раскин, доктор, зүүн, Тим Бурчетт, R-Tenn., Alexandria Ocasio-Cortez, D-N.Y. нар 2023 оны 7-р сарын 26-нд болох үл мэдэгдэх гаж үзэгдлийн асуудлаар танхимд болох сонсголд хүрэлцэн ирсэн.
    Груш сонсголын үеэр Нисдэг Үл нисдэг биетийг урвуу инженерчлэх явцад бэртэж гэмтсэн хамт ажиллагсдаа мэддэг гэдгээ мэдүүлсэн бөгөөд засгийн газар 1930-аад оноос хойш нисдэг үл мэдэгдэх биетийн технологи, “хүний гаралтай” “биологийн бодис”-ыг “үнэхээр” эзэмшиж ирсэн бөгөөд хаана хаана байгааг яг таг мэддэг гэжээ.
    Тэрээр долдугаар сард болсон Конгрессын сонсголын үеэр нууцын зэрэглэлтэй орчинд тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэж хэлсэн.
    Батлан хамгаалах яамны мэдээлэлд үндэслэн Fox News дижитал бүтээсэн Нисдэг Үл мэдэгдэх биетийн цэгийн газрын зураг байна.
    Хууль тогтоогчид Ерөнхий байцаагчид захидал бичиж, Грушийн дурдсан хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч нээлттэй сонсголын үеэр дэлгэрэнгүй тайлбарлаж чадаагүй байна.
    Крис Эберхарт

  • НАМРЫН ТАХИЛГАД УРЬЖ БАЙНА.

    Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
    Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болно.
    Тахилгад бөөлөх Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын улаач нар хүрэлцэн ирсэн байна.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

    djmedia:754
  • Тав. АГИНСК ХОТ

    Бид Агинскийн тахилгад овоон дээр очлоо.
    Замдаа хурим хийж байгаа хостой таарлаа. Бөөн дуу шуу болоод л машиныхаа сигналыг дараад л бөөн сүр болдог юм байна. Манайхантай адил дурсгалт гэмээр газруудаараа явж зургаа даруулдаг бололтой буриад залуус түйвээх нь ээ түйвээх нь.
    Ингэж явсаар үд ч болж хоолонд орохоор Booza гээд монгол хоолны газар орлоо бүгд сайхан бууз авч идлээ. Мах нь үхрийн мах тул өөх тосгүй, бас дээр нь монгол буузнаас арай илүү том их махтай байдаг юм байна лээ. Нээрээ буриадад үхрийн мах нь хонины махнаасаа хямд байдаг.
    Хоолны газар нь вип өрөөтэй тэр нь Монгол гэрийн тохижилттой. Монголдоо байгаа юм шиг л байлаа.
    Агинск бол ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт орших хот маягийн суурин, онцгой статус бүхий засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгж юм. 2008 он хүртэл тосгон нь ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болох Агинскийн Буриадын автономит тойргийн төв байв. Оросын эх сурвалжид анх дурдсан нь Тосгоны дүр төрх нь Хори-Буриадуудын найман овгийн төлөөлөгчид Ингода, Ага, Онон голуудын хөндийн Агинская тал руу нүүж ирсэнтэй холбоотой юм.
    ” 1900 онд Агинскийн тал нутгийн хүн амын амьдрал, амьдралыг судалсан Оросын газарзүйн нийгэмлэгийн экспедицийн тайланд тухайн үед Агинскийн 451 хүн амьдарч байсныг харуулж байна.
    Транссибирийн төмөр замын Манжуурын салбар (Транссибирийн төмөр замын өмнөд хэсэг) 1897-1901 онд Агинскийн зүүн талд 37 км-т орших Ага талын нутгаар дайран өнгөрч байсан нь чухал үйл явдал байв.
    Аугаа эх орны дайны үеэр Агинское фронтод тусламж үзүүлж, хүмүүс, морь, дулаан хувцас илгээжээ.
    Танк Т-34 “Аугаа эх орны дайны арын болон фронтод Агинчуудын харамгүй эр зоригийн төлөө” гэсэн бичээс бий.
    1965 онд тосгоны хөгжлийн шинэ үе шат эхэлсэн. Орон сууцны барилга, дэлгүүр, цэцэрлэг баригдсан. Цөцгийн үйлдвэр, цахилгааны дэд станц, ойн үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат, хиамны цех бүхий бэлтгэлийн алба ашиглалтад оров.
    Г.Ц.Цыбиковын нэрэмжит Агинскийн үндэсний музейн нутаг дэвсгэрт Төв Ази, Төвдийн сурган хүмүүжүүлэгч, аялагч, судлаач Гомбожаб Цыбиковын хөшөө бий.
    Ариун сүмийг 1897 онд байгуулж, барилгын ажил 1903 онд дуусч, хоёр жилийн дараа сүмийг ариусгав.
    Хооллоод буцаад Зоригтогийнд хонохоор гэрийнх нь зүг явав. Холоос ирсэн биднийг хүндэтгэн хамаг байдаг л хоол ундаараа дайлж цайлж байгааг харах сайхан байлаа. Ингээд энэ өдөр дуусч амарцгаав.

    djmedia:753
  • НАМРЫН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    11.30 Язгуур урлагын тоглолт
    12.00 Хүүхэд танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг
    11.30 Хурдан морины уралдаан /дааган нас/
    11.30 Хүчит бөхийн барилдаан
    11.30 Нум сум харваа
    13.00 Шагнал гардуулах ёслол
    14.00 Нэгдсэн чөлөөт залбиралт, бөөлөлт
    20.00. Галын тахилга
    МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН
    ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР
    2017.02.07 №01 Улаанбаатар хот
    ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
    Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
    МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТЭГЧ, МОНГОЛ ТУУРГАТАН,
    ТЭНГЭРИЙН “УЛААЧ”, ТҮШЭЭ, ШҮТЛЭГТЭН НАРТ
    Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
    Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
    Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • Дөрөв. ХИЛИЙН ТОСГОН ДЭЭД УЛЬХАН-ДУЛДУРГА ХҮРТЭЛ

    Зам дагуу дэлгүүр хоолны газар бараг байдаггүй юм байна. Төв зам Нарасун тосгоноор дайрч өнгөрнө. Тосгоны дунд дэлгүүрүүд худалдаа хийх ажээ.Буугаад ойр зуурын хүнс авлаа. Бид амны зугаа болгож печень зайрмаг авлаа. Тооцоогоо худалдагч нь нээх том сампингаар бодож байна, одоо болтол хэрэглэж байгаа нь их сонирхолтой санагдлаа. Хүний сурсан эрдэм юм даа.
    Цааш хэд хэдэн тосгоноор дайрав. Буриадууд яг л бидэн шиг царайтай, яг л монголдоо явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө. Газар орон, голын нэршилүүд нь монголоороо байдаг юм байна. Тэр нь үнэхээр сэтгэлд дотно сайхан ч нөгөө талаараа гуниг төрүүлэм санагдаж байлаа. Тухайлбал, Улача, Нарын , Тарбагатай гэх мэт нэршилүүд байх юм.
    Тосгодыг дайрч явсаар Урейск тосгоны дэргэдүүр өнгөрөөд олон замын уулзвар болох Байгалийн чандад дахь Буриадын тойргын Дульдурага тосгонд орлоо. Тус газар нь Хэнтэй-Читийн өндөрлөг болон Онон-Ингодинскийн дунд уулс дотор оршдог. Зүүн хойд зүгт чиглэсэн Даурский, Могойтүйскийн нуруу юм. Хамгийн өндөр цэг нь Алханай уул (1662 м). Энэ бүс нутагт Алханайн байгалийн цогцолборт газар, Дулдургын байгалийн нөөц газар байрладаг. Зүүн өмнөд хэсэгт бага зэрэг толгодтой Приононы тэгш тал оршдог. Уур амьсгал нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Илья, Олэнгүй голууд урд хилийн дагуу урсдаг, мөн Онон гол байна. Хэд хэдэн рашаан (Угса-хай, Аршан, Урей) байдаг. Нутгийн баруун болон төв хэсэгт уулын мөнх цэвдэг-тайгын ердийн хөрстэй, гөлгөр, ширэгтсэн, хонхорцог, уулын саарал ой болж хувирдаг. Уулын шинэс, нарс-шинстэй тайга гол мөрөнд зонхилно. Ойт хээрийн хувьд ой мод нь хөнгөн, хуурай, өтгөн өвс бүрхэвчтэй, төрөл зүйлийн найрлагаараа олон янз байдаг.
    Оройн харанхуй болохоос өмнө шатахуун аваад цааш хөдөллөө. Холын зам аялагчдад зөвлөхөд ойрхон байгаа шатахуун түгээх газрын үнийн ялгаа их байгаа нь өвөрмөц санагдсан шүү. Хувийн дэлгүүрийн худалдагч нар нь монголоор ойлголцох шинжтэй.
    Явах замыг яг таг сайн мэдэхгүй тул Дульдурга тосгоны төв дээр дэлгүүрээс юм авч байсан нэгэн буриад залуугаас зам асуулаа. Залуу ч сэтгэлээсээ зааж, за дагаад яв гээд хотоос гаргаж Агинскийн замд оруулж өгөөд үүнээс цааш 90 мод явна шүү гэж хэлээд буцав. Их баярласан шүү, буриадаар ярьж байгаа тул ойлголцоход асуудал алга. 90 мод гэдэг нь 90 км гэсэн үг юм.
    Ингээд цаашаа хөдөллөө. Зам дагуу засварын ажил хийж, төв замаа өргөтгөж байгаа ажээ. 22:00 цагийн үед Агенскт хотод орж ирлээ. Биднийг ирэхийг хүлээгээд Зоригтогийн охин зам дагуу машинтайгаа тосон хүлээж байлаа. Уулзаад машиныг дагаж яван гэрт нь хүрэв.
    Замдаа зайран Зоригтогийн эхнэр Балжиматай холбоо барин очих газрыг замчлуулж явсан. Зоригто гуайн бие чилээрхээд эмнэлэгт хэвтсэн үе байв. Балжима хүлээж авлаа. Орой болоод замдаа жаал алжаасан тул хөнгөхөн хооллоод амарцгаахаар боллоо. Бидэнд гоймонтой шөл хийж өгсөн жоохон давс багатай л санагдлаа, гэхдээ гоё байна аа, буриад айлын яг ориг гэрийн хоолыг амсана гэдэг азтай зүйл. Тэдний соёлын бодит байдлын нэгээхэн зах зухаас мэдэрч байгаа хэрэг шүү дээ. Явсан аялалаа утга учиртай мэдэрч явахын тус нь энэ юмсанж. Ингээд амарлаа.

    djmedia:752
  • Гурав. ДОРНОДЫН БАЯН УУЛ СУМ, ХИЛИЙН УРЬХАН БООМТ

    Хүн амын тоо 4700, 5662.6 мян квад км нутаг дэвсгэртэй. баг-6, сумын нийт өрх 1200, Мал 67.700 гаруй, Мэргэжлийн сургалт бүхий 11 жилийн сургууль 1001 орчим хүүхэдтэй, дотуур байранд 100 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, 3 их эмчтэй, эрхлэгч нь Б.Дэлгэрмаа, Сурьяа өвчлөл ихтэй.
    Дэлбэрхээ адаг Эрдэнэ туурь, хийдийн туурь 4, хэрэгсүүр 4 орон нутгийн хамгаалалтад авсан. Эрдэнэ гүний туурь ухагдаж зарим зүйл алдагдсан. Хархираад “Тэнгэр тахилгат хөх сүм” бөөгийн тахилгад Ц.Оюунбаатар, 1800 орчим хүн үйлчлүүлдэг. Цагдаагийн тасгийн дарга дарга Дэд хурандаа П.Энхболд. Хүний амь, автоаваараар нас барсан.
    Хилийн 0275 дугаар анги нь ХЦУГ-ын даргын /хуучин нэрээр/ 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт “Жаварт хошуу” гэдэг газар байгуулагдсан.
    Хариуцсан хэсгийн 68 хувийг уул, 27.9 хувийг тал хээр, 4.1 хувийг усан хил эзэлдэг ба ой, тал хээрийн бүсэд багтдаг, уулархаг, хус, нарс, улиас, бургасан ой шугуй, гол нуур ихтэй, хүйтний улиралд цас их унадаг нь зарим үед хил хамгаалалт болон машин техникийн хөдөлгөөнд хүндрэл учирдаг. Монгол-Дагуурын тусгай хамгаалалттай улсын нөөц газарт багтдаг. Тэр үед Улсын хилээр Ульхан, Эрээнцавын ШНБ-уудаар хоёр орны 26449 зорчигч, 5651 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байжээ.
    Орон нутгийн иргэд мал аж ахуй, бага хэмжээний газар тариалан эрхлэн амьдардаг бөгөөд буриад үндэстнүүд зонхилдог. Хилийн бүсэд мод бэлтгэлийн ажил, Нарс, Өргөө, Бавж-Барс, Шиврийн амын хэсэгт алт олборлолтын Дэл түш, Дун Эрдэнэ, насан импэкс, Улз хоршоо, Жамп, Тунамал шижир зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байсан.
    Орон нутгийн оршин суугчид хил давсан малаа авах, төөрөх, ан хийх, хэлбэрээр хилийн зөрчил гаргадаг ба урин дулааны улиралд байгалийн баялаг ашиглах нэрээр явж байгаа иргэд гал алдсаны улмаас ой хээрийн түймэр үе үе гардаг.
    Ингээд сумаас хөдөлж, хилийн заставын зүг явлаа. Одоо эндээс Ульхан 45 км ажээ. Баян уул сумаас хилийн боомт хүртэл замын ажил ид өрнөж байна. Ульхан орох замд мод ихтэй үнэхээр дагшин сайхан байгаль үзлээ. Битүү модоор хучигдсан уулс хүрээлнэ. Манан буучихсан байгалийн төгс хэлбэр тодорно. Их аялалын эхний өдрөө л ингэж сэтгэл баясан тархи амарч таашаал дүүрэн явлаа. Энэ цаг хугацаа, ийм аялал дараа дахин давтагдах боломжгүй учир мөч бүрийг мэдрэх тааламжтай ажгуу.
    Баян-уулын овоо замд дайралдав. Бүгд бууж идээ ундаа өргөл өргөөд хөдөлцгөөлөө. Ингээд л гайхширч явсаар 13:00 цагийн үед Ульхан дээр ирлээ.
    Энэ хэсгээр ОХУ-ын Чита мужийн Кыра, Акша, Онон, Борзя, Забайкальск районы 10 гаруй тосгон хиллэн газар тариалан мод бэлтгэл, мал аж ахуй эрхэлдэг. Замаас гарч тойрч явна гэсэн ойлголт үгүй билээ. Тиймээс шороо зөөх том оврын машинуудын зай завсраар сүлжин явсаар хилийн шалган нэвтрүүлэх дээр ирлээ. Биднийг залуухан офицер угтаж, Отрядаас зөвшөөрөл авсаных хилийн 840 дүгээр хилийн багана дээр очиж хүндэтгэл үзүүлж, залбирал хийлээ. Одоо Оросын хилрүү орох гээд нэг өдрийг авлаа.
    ОХУ-Монголын талын бүх л боомтоор хил нэвтэрсэн бөгөөд харин хамгийн сүүлд энэхүү боомтоор нэвтэрч байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ боомтоор өмнө нь нэвтэрч байгаагүй юм. Модон дотор ердийн заставын хэмжээтэй тохижилт байршил нүдэнд тусна. Хилийн шалганаар ороод бүх ачаануудаа буулгаж шалгуулаад цааш гарав.
    Хил дээр ОХУ-ын тал тун удаан шалгадаг ажээ. Манай талаас 2 автомашин байсныг нэгийг эхэлж оруулсан, ингээд 16:00 цагийн үед Оросын хилрүү нэвтэрлээ. Оросын талаас 9 машин шалгаж оруулаад, хамгийн сүүлд манай машиныг нэвтрүүлснээр энэ өдрийн шалган нэвтрүүлэх ажил өндөрлөв. Харин яг шалгахаа болохоор Оросын тал тун шуурхай шалгаад өнгөрөв.

    djmedia:750