logo

logo.jpg

Advertisement

Шинээр баригдсан амьтдын хүрээлэнг үзэв.

Хувьсгалын гал улаан туг болсон Жүчегийн үзэл санааны хөшөөн дээр очлоо. Энэ бол 2 дугаар сарын 14-ны өдөр байлаа. Урд талд байрлах Ажилчин, тариачин, сэхээтний хөшөөн дээр очуулсангүй. Хэн нэг нь хөшөө рүү алхасан нь шүгэл дуугарч хамгаалагч хүрч эрэн өндөр дуугаар шаардлага тавьж байгаа нь харагдав.
Жүчегийн үзэл санааны хөшөө  өөд цахилгаан шатаар өгслөө. Хөшөөний тавцан дээрээс Пхеньян хот бүхэлдээ ил тод харагдана. Сүүлийн үед баригдсан барилгууд гадна төрх, хэлбэрээрээ тод ялгаран харагдана.     
Пхеньяны төв талбайн дэргэд байрлах түүхийн зургийн музей үзлээ. Түүхийн үеээ хаанчлалын нэр, тооллоор тус тусад нь танхимаар байрлуулсан ажээ. Солонгос хүн, үхэр хоёр салшгүй гэдэг нь зурагнуудаас харагдана. Дөрвөн зүгийг эзэн сахиусны зураг байв. Мөн тайлбарлагчийн хэлсэнээр лустай тулалдан дийлж байгаа хүний зураг байна. Хүн бүхнээс хүчтэй гэсэн санааг илэрхийлэв.
Танхим шалнаас эхлэн чулуу байсан тул үзсэн хүмүүс хүйтэн байна гэж гомдоллож байлаа. Энэ музейг үзсэн нь төв талбайд дурсгалын зураг авахуулах боломж олголоо. Олон жилийн сүрт баярын жагсаал болж байсан төв талбайд бид зогсож, зургаа авахуулж байна гэдэг сонирхолтой мэдрэмж санагдуулна. 
Үүлгүй цэлмэг өглөө угтлаа. Амьтдын хүрээлэн Пхеньян хотын захын дүүрэгт байрлана. 2 дугаар сарын 15-ны өдөр Амаа ангайж байгаа Арслан бүхий үүдээр ороход өөдөөс төв байр, түүний хажууд дельфины усан сангийн барилга угтав. Иж бүрэн тохижилт хийгджээ. Могойны асар дараа нь орчныг нь сайхан бүрдүүлсэн бар, арслангийн байгууламжаар оров. Сармагчин ба нохойны асар гаднах орчинг байгалийн хэлбэрээр бүрэн байгуулжээ. Хэд алхаад одой болон өндөр морьд, хоёр бөхтнй тэмээ зогсоно. Тэдгээрийг унаж байж зураг татуулдаг ажээ.
Газар нутгийн хэмжээг нь тодорхойлоход нилээд том талбайтай амьтны хүрээлэн бололтой.Байвгайнууд хоорондоо шахан хэвтсэнийг харвал хүйтэн байгааг илтгэнэ. Олон төрлийн илжигнүүд орлилдоно. Зээрнүүд бөөгнөрөн зогсоно.Бидний тэнд байх цаг дууссан тул дараачийн ажиллагааруу хөдөллөө.
 

Comments