logo

logo.jpg

Advertisement

​Мөнх тэнгэрийн үйлсэд их амжилт хүсье

Тува Улсын хамгийн нэртэй зайран, бөө судлаач, түүхийн ухааны доктор, Монгуш Борахович Кенин-Лопсаны 92 насны ой тохиож байна. Эрхэм хүндэт Монгуш Борахович Кенин-Лопсан бол өөрийн амьдралаа бөө болон бөө судлалд зориулсан, амьдарч байсан түүхэнд зурвас, түүнээс хойших дараахь үедээ мөнх тэнгэрийн үйлийг нийтэд түгээх хүндтэй үүрэг хүлээсэн нэгэн билээ.
Түүний хийсэн бүтээл, үйл хэрэг зөвхөн Тува бус Монгол туургатны дунд оршин түгсэн, Дэлхий нийтэд алдар нь түгсэн эрдэмтэн билээ. 
Тэрээр 1925 оны 4 дүгээр сарын 10-нд Бүгд Найрамдах Тува Улсын Дзун-Хемчикском районы Хондергей голын эрэг дээр орших багахан тосгонд төржээ. 
Монгушу Борахович Кенин-Лопсаны бол Тува Улсын домогт зүтгэлтэн бөгөөд туухийн шинжлэх ухааны доктор, Ардын уран зохиолч, Бүгд Найрамдах Тува Улсын Хүндэт иргэн, Тува Улсын бөөгийн насан туршийн Ерөнхийлөгч юм. 
Монгол туургатан бөөгийн нэг төв болсон Тува Улсын бөөгийн шүтлэгийн Ерөнхийлөгч Монгушу Борахович Кенин-Лопсанд МБНЭ-ийн гишүүд байгууллагууд чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж байна.
Биднийг Мөнх хөх тэнгэр эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай, нийт гишүүд
 
 

Comments