logo

logo.jpg

Advertisement

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА

                 БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА

Бурхан халдун хайрханы тахилга жил, жилдээ онцлоготой болдог. Анхны жил Их хайрханыг ухаж төнхсөн гадаадынхантай таарсан. Тэр их тайга дотроос бидэнтэй таарна гэдэг тэнгэр цаанаасаа илгээсэн хэрэг юм. Бурхан халдуныг хаяа, хатавчнаас нь ухаж, төнхөж байсан тэдний санаархал тасалдсан. Гэхдээ тэд дахин зүсээ хувирган ирэх нягууртай.
Бурхан халдун хайрханы хоёр дахь тахилга их “хатуу” байсан. Бурхан халдуны нэгдсэн их тахилгын Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн дархан удган, МБНЭ”-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ялалтбаатар нар “харанхуйн орон”-д зорисон.
Сэтгэлд минь их орон зай үгүйрэн үлдэв. Монгол бөөгийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан хамтрагч нар минь дэргэд байхгүй болсон. Тэдний хийж бүтээж байсан зүйлийг хэн ч орлож чаддагүй юм байна.
Амьдрал өөрөө олон ургальч үзлийн нэгдэл болохоор янз бүрийн үзэл бодол, санаа илэрхийлэгдэж байна. Гэхдээ бүх зүйлийн хэмжүүр цаг хугацаа цаашдаа олон зүйлийг  тодотгон гаргаж ирнэ.
Бурхан халдун хайрханы тахилгын Цагаан аралд болсон Хуралдайн эхэнд нэг жилийн өмнө Бурхан халдуны нэгдсэн их тахилгын Лусын тахилгы толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн дархан удган, МБНЭ”-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ялалтбаатар нартаа  хүндэтгэн үзүүлж нэг минут босож зогсож, эмгэнэл илэрхийллээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “ Энх цагийн тайван үед эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, шаардлагатай үед амиа ч өгч чаддаг тийм алба бол цэрэг хүн байдаг гэж явцуу ойлгож иржээ. Тэгвэл мөнх тэнгэрт өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орныхоо хөнжил дэвшлийн төлөө, түмэн олныхоо сайн сайханы төлөө их зан үйлийг хийж, лусын тахилгад толгойлж бөөлсөн хоёр хүн, түүний хамжаа болсон шавь нараас цөөнгүй хүн амиа алдлаа. Цэрэг хүний адил, тайван цаг ч гэлээ Та бүхэн мөнх хөх тэнгэр, байгаль дэлхий, эх нутгийнхаа төлөө алтан амиа зориулжээ. Та бүхний үйлс хичнээн хүнд хэцүүг энэ үйл харууллаа” гэж онцлон тэмдэглэсэн билээ.
Бурхан халдун хайрханы Лусын тахилгыг Монгол бөөгийн  дархан удган Д.Энхжаргалын шавь Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлж бөөлсан билээ. Наран жин үдийг заах цагт их хэнгэргийн дуун орчинд түгэж, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлон бөөлж эхэллээ. Тува аялгуугаар тамлага, дуудлагаа өргөж Лусын их тахилга цаг гаруй үргэлжилсэн.
Бурхан халдун хайрханы Лусын тахилгад толгойлж бөөлсөн П.Батжаргал нь 2014.04.18-ны өдөр, Дугаар 28 захирамжаар Монгол бөөгийн их зайран цол хүртжээ. Тэрээр МБНЭ-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэн сайжруулахын төлөө зүтгэж яваа, тэнгэр үзэлтэн, зүтгэлтэн нарын нэг юм.                       

МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагчийн сонгуультай. Тува үндэстэн өвөө  Төвөсөг /халзан/ зайрангийн удмын зайран, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат билээ.

·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилга, Нарны Тахилгад оролцсон.

·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ын арга  хэмжээнд оролцсон.

·         2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгын хайрханы тахилгад  толгойлж бөөлсөн.

·         2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.

·         2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. .

·         2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.

·         2016.08.10 -ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг зохион байгуулсан. 

·         2017.05.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.

·         -Төрийн дээд шагнал Алтан гадас одон

·         -МБНЭ-иын “Долоон өвгөн од” одон,

·         -МБНЭ-ийн Хүрэл”, “Мөнгө”, “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

·         -2015 оны “Шилдэгийн шилдэг зайран” цом, алдар хүртэж байсан.

 

Бурхан халдун хайрханы Лусын тахилга амжилттай болж өнгөрсөн. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал өөрийн чадвараа цугларсан олон харуулж чадсан.

Цаашдаа анхаарал асуудлууд байна. Энэ бол сахилга, дэг журам, ёс зүйн асуудал юм.  Нэгдсэн тахилга хийх улаач нар олон сарын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайгаас томилогддог. Тэгээд бэлтгэл ажил ил, далд олон хэлбэрээр өрнөдөг.  Өөрөөр хэлбэл цаг хугацаа, бэлтгэл шаардсан ажиллагаа ундарна. Олон сарын өмнөөс онгодоо илгээн мэдээ авч, хэрхэн бөөлөх, ямар идээ, ундаа бэлтгэх гээд  их зүйл хийгддэг.

Гэтэл тахилгад ирчихээд сэтгэл нь хөөрдөг ч юмуу, би бөөлнө гэх улаач гарч ирдэг болсон. Тэгээд маргаан, “тэмцэл” өрнүүлж, улмаар уйлж унжин хийгдэж байгаа тахилгын нүүр “царайнд” сэв суулгах юм. Тэгээд тавьж байгаа шаардлага нь “хэрүүл” мэт харагдахаар болчих юм.

Бид цөөнгүй жил хамтын шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж сурах гэж оролдож байна. Тахилгыг удирдаж байгаа надад хэмээс хэтэрсэн тулгалт битгий хийж байгаа ч гэж хүсж байна.

Нэгэнт хамтын шийдвэр гарчихаад байхад өөрийн дураар авирлаж, өөрийн хүсэлтээ бусдад тулгах нь “мулгуй” зүйл юм. Бас нэгэнт баталсан ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчин олон жил уламжлаад ирсэн дэг журмыг зөрчих тулгалт хийх, түүнийг хэлж зөвлөсөн анд нараа “буруутгах” нь цаашдаа байгууллагын үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Бидний онгодуудын айлдвар, цэц мэргэн байж, үйл нь ариун, үйлс нь улам дэлгэрч явах болтугай.

Мөнх тэнгэрийн дор Эзэн Чингис хааны минь ариун сүнс ивээх болтугай.

 

                                     Д.Жаргалсайхан

 

 
 

Comments