logo

logo.jpg

Advertisement

ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТ БОЛОВ

                                             ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТ БОЛОВ

            Дархан хотод Монгол, Солонгос, Турк төлөөлөл оролцсон уулзалт болж өнгөрлөө. Монгол гэрт болсон уулзалт даруухан боловч ажил хэрэгч байж чадсан билээ.
Одоогоос хорь орчим жилийн өмнө сургалтаа эхэлсэн олон улсын сургуулийн хамт олон хүрсэн амжилтын талаар тодорхой жишээтэйгээр ярьсан бол Дархан уул аймгийн ШУТИС-ын захирал Батбаатар, сургуулийнхаа талаар дэлэгрэнгүй мэдээлж, боловсролын сургуулиудын дунд хамтарсан техникын мэдлэгийн тэмцээн хийх талаар санал дэвшүүлж, тохиролцов.
            МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы санаачилгаар хийсэн уулзалтад мөнх тэнгэр шүтлэгтэн нарыг төлөөлж, Х.Бадамсүрэн, Мялдорж нар оролцлоо. Уулзалт ярилцлага бие биентэйгээ танилцсан, ажил хэрэгч болж өнгөрлөө.
 
            

Comments