logo

logo.jpg

Advertisement

ДАРХАД НУТГААС МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН ТӨРЛӨӨ.

ДАРХАД НУТГААС МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН ТӨРЛӨӨ.

Монгол Улсын бөөгийн гол нутаг болсон Дархадаас Монгол бөөгийн Их удган тодров. Монгол бөөгийн уламжлалыг авч яваа Дархад нутгийн уугуул удган Б.Бадамсүрэн Монгол бөөгийн Их удган цол авлаа. 
Тэрээр Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын тахилгад толгойлон бөөлж, уламжлалт Монгол бөөг хэрхэн агуулж яваагаа харуулсан билээ. Өнөөдөр Монгол бөөгийн цолны асуудлаар иргэд маргаан их гаргадаг ч, монгол бөөгийн уламжлалыг хэрхэн агуулж яваагаа нэгдсэн их тахилгад бөөлж харуулж чаддаг, бас олон түмний өмнө өөрөө биеэрээ баталж чаддаг, бөөгийн олон чадвараа бөөгийн олон арга хэмжээний үеэр харуулдаг, зохион байгуулах, бусдыг манлайлах гээд өнөө цагийн улаач хүний чухал чанаруудыг эзэмшинээрээ ялгарч харагддаг. 
Монгол бөөгийн их удган Бадамсүрэндээ амжилт хүсье.

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

2017.11.07 Дугаар 76 Улаанбаатар хот

Цол олгох тухай

2017 оны 10 дугаар сарын 26-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг: Монгол бөөгийн Их Удган цолоор
Барнасангийн Бадамсүрэн-Дархан хотын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган 
олгосугай.

Барнасангийн БАДАМСҮРЭН

МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДАРХАН УУЛ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАГЧ сонгуультай .

Монгол бөөгийн Дархадын Бөмбөгөрийн тээхийн удам, Хөвсгөл аймшийн Баянзүрх сумын харьяат, Уйгар зайран Баяндэлгэрийн Рэнчингийн зээ охин. 
• 2012.04.20-ны өдрийн МБНЭ-ийг байгуулах Анхдугаар Дээд хуралдайн хуралдаанд оролцсон.
• 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. 
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон. 
• 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон.
• 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон.
• 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон.
• 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон.
• 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгад оролцсон. 
• 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон.
• 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон. 
• 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд Дархан Уул аймгийн төлөөлгчдийг удирдаж оролцсон.
• 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн. 
• 2015, 2016,2017 онд зохион байгуулсан МБНЭ-ийн нэгдсэн сургалтанд багшилсан. 
• Дархан хотод мод тарих, усжуулах арга хэмжээг 2 жил дараалан удирдаж хийсэн.
 МБНЭ-ийн Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
 Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан. 
 “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
 “Алтан шонхор” медалиар медалиар шагнагдсан.

Comments