logo

logo.jpg

Advertisement

АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ӨРНӨСӨН ГЕРМАН ОРОН

 
  АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ӨРНӨСӨН ГЕРМАН ОРОН

Германд байсан долоо хоног ажил хэрэгч уулзалт өрнөсөн ачаалал ихтэй өдрүүд байлаа. Щвропын улсуудын эдийн засаг нийгэмд учирч байгаа бэрхшээлүүд түүнийг даван туулах талаар хийгдэж байгаа ажлуудаа ярилцана. Эдийн засгийн хөгжлийн явц байдал, ажиллах хүчний дутагдал, цагаачлалын их урсгал, түүнийг зохицуулах шаардлага, түүнээс улбаатай хүн амын өсөлт, хүн ам зүйн бодлого алдагдаж буй байдал, гоц халдварт өвчний тархалт, нийгмийн аюулгүй байдал, террорист халдлага зэрэг олон тулгамдсан асуудлыг хамтран шийдэх арга бололцоо, боломжийг хэлэлцэнэ.
            Ийм зүйл ярилцаж байхад мэргэжилдээ эзэн болсон мэргэжилтнүүдийн яриаг сонсоход маш сайхан мэдрэмж төрнө. ХБНГУ-ын Холбооны тагнуулын төвийн удирдлагын дарга Ева Шультайс гэх эмэгтэй, Францын департаментийн Ерөнхий захирал Жан Франсуа Клэр, Белгийн цагаачлалын асуудал хариуцсан элчин сайд Руди Вестерем зэрэг ажил мэргэжилдээ эзэн болсон хүмүүстэй уулзахад үнэхээр сайхан. Мянга сонсноос нэг үз гэдэг. Одоогийн Монголын мэргэжилтнүүдтэй харьцуулахаар “сонин” л байдаг юм. Тэгээд олон улсад зочилж, мэргэжлийн хувьд өссөн ч гэлээ улс нь мэргэжилтнээ ашиглахгүй бол бүх зүйл “хоосон” хөөс болоод замхарна.
Мюнхен хотоор аяллаа. Мюнхен Германы Бавари мужийн нийслэл юм. Баварийн Альпийн хойд талд, Исар голын эрэгт орших тус хот нь Германдаа  БерлинХамбургийн дараа гуравт орох том хот болно.
 Хотын захиргаанаас гаргасан хязгаарлалтын улмаас 1.5 сая хүн л тус хотод оршин суудаг ч АугсбургИнголштадтРозенхаймЛандсхут зэрэг хотуудыг оролцуулаад, Мюнхений метрополитанд 5 сая гаруй хүн амьдардаг. Хотын нэр Мюнхен  нь Хуучин Герман хэлний "лам нар" гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд тус хотыг байгуулсан Бенедиктиний ордерын лам нараас улбаатай аж. Иймээс ч тус хотын сүлдэнд ламын зураг байдаг билээ. Хар, алтлаг өнгүүд нь Ариун Ромын эзэнт гүрний өнгө байсан бөгөөд Баварийн Людвигийн үеэс хотын өнгө болон дээдлэгдэх болсон байна. Шар айрагны баяр Мюнхен хотод анх 1810 оны аравдугаар сард зохиогдож байжээ.
            Герман шар айраг, шарсан маханд дуртай 6 сая гаруй зочин шар айрагны баярт оролцжээ. Баярт оролцохоор Мюнхенд ирсэн зургаан хүн тутмын нэг нь гадаадын иргэн байдаг байна. Бавари мужийн нийслэл Түүх сөхвөл нутгийн язгууртан хос хуримынхаа үеэр хүн бүрийг шар айргаар дайлж, морь уралдуулан цэнгэсэн нь Октоберфест баярын үүсэл болсон юм. Энэ үеэр охид бүсгүйчүүд Баварийн ард иргэдийн үндэсний хувцсаар гоёж, олны нүдийг баясгадаг байна.
Мюнхенийхтэй адил шар айрагны баяр дэлхийн 2000 гаруй цэгт зэрэг явагддаг учраас Мюнхен, Бавари гэдэг нэр нэг ёсны брэнд болсон гэж болох юм. Жил бүр энэ баярын дараа мянган тонн хог гардаг бөгөөд баярын үеэр өглөө болгон өмнөх өдрийн хогийн цэвэрлэдэг байжээ.
                                                Д.Жаргалсайхан

Comments