logo

logo.jpg

Advertisement

Ес. Баяртай, Ольхон арал МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР-тэмдэглэлийн үргэлжлэл

Ес. Баяртай, Ольхон арал
МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР-тэмдэглэлийн үргэлжлэл

Өглөө бид эртлэн босоод Олхун арлын хаалга болох усан боомтын хаалганы зүг хөдлөв. Энд бараг 3-4 км урт автомашины цуваа хөвөрнө. Өдөржин их дугаарын тоосонд өдрийг өнгөрүүллэв. Хоолны газарт орлого сайн ордог шинжтэй. Учир нь 10 ширхэг хуушуур, пришки ундаатай хамт авахад 70 мянган төгрөг болов. Ийнхүү тодорхой бичсэн нь дараа энэ чиглэлд аялагчдад сануулах зорилго агуулав. Ольхон арал (буриадаар: Ойхон) Байгал нуурын хамгийн том арал юм. Буриадын бүрэлдэхүүнд байсан уг арлыг 1937 онд Эрхүү мужид оруулжээ
Ольхон арал, Буриадаар Ойхон арал гэж нэрлэгддэг энэхүү үзэсгэлэнт газар нь Байгаль нуурын хамгийн том арал ажээ. Анх Буриадын бүрэлдэхүүнд байсан уг арал 1937 онд Эрхүү мужийн харъяанд орсон гэдэг.
Дэлхийн нийт цэвэр усны 20 хувийг бүрдүүлдэг Байгаль нуурын төв хэсэгт оршдог тус арлын урт нь 72 км юм. Цаг уурчдын тодорхойлсноор тус арал нь нутгийн бусад хэсгээс илүү нарлаг, тааламжтай уур амьсгалтай аж. Энд тал, шилмүүст төгөл, элсэн жалга, модтой өндөрлөгүүд бий. Ольхон аралд нэгэн нууцлагдмал, өвөрмөц хад байдаг бөгөөд хүмүүс Бурхан хад, Бөөгийн хад зэргээр нэрлэж иржээ. Тус хад нь далай руугаа түрж байрласан тун өвөрмөг тогтоцтой юм байна. 
“Бөөгийн домог” романыг бичсэн зохиолч Г.Аюурзана энэ хадны талаар нэгэн ярилцлагадаа “Эртнээс нааш бөөгийн гол шүтээн гэгдэж ирсэн газар. Очсон хүн бүр ямар нэгэн сайхан эрчим хүчийг мэдэрдэг. 
Тэр хадыг тойрч гороолчихоод унтахад этгээд юмс зүүдэлдэг тийм сонин газар гэгддэг л дээ. Бөөгийн тухай романы үйл явдал өрнөхөд хамгийн тохиромжтой газар гэж би сонгож авсан. Улаан хувьсгалаас өмнө бол энэ арал Төв Азийн бөөгийн сүүлчийн амьд голомт байсан юм билээ” гэж дурджээ.
Байгаль нуур бүх талаараа гайхамшигтай. Дэлхийн цэнгэг уст нууруудын усан сангийн 20%-ийг агуулдаг энэ үзэсгэлэнт нуур 50 метрийн гүнд байгаа зүйлийг төвөггүй харж болохоор тийм тунгалаг устай ажээ. Түүнээс гадна хялбархан тайлбарлаж болохооргүй хэд хэдэн сонирхолтой үзэгдэл энд болдог.
Байгаль нуурын мөс их хачирхалтай. Мөсөн бүрхүүлийн өвөрмөгц сонин хэлбэр зөвхөн энд л ажиглагддаг. 
Загасчилахаар гарсан нутгийн иргэд энд байх ёсгүй зүйлүүдийг харуулдаг хачин сонин зэрэглээтэй тааралдах нь олонтаа. Нуурын гүн дэх ус аагим халуун зуны цагт ч гэсэн халдаггүй байна, харин нуурын толион дээр бүлээн ус байдаг. Өөр өөр нягттай агаарын давхарга нарны гэрлийг хугалснаар зэрэглээ үүснэ.
Цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран зарим үед нууран дээр аймшигт эргүүлэг үүсдэг. Энэ үзэгдэл жилд 1-2 удаа болдог аж. Нутгийн оршин суугчид “нүгэлтнүүдийн сүнсийг сорон аваачих тамын хаалга нээгдэв” хэмээн итгэдэг гэнэ. Энэ үзэгдлийг эрдэмтэд 2 янзаар тайлбарлаж байна. Нуурын ёроолд үе үе ан цав, нүх гарч хурдан хугацааны дотор усаар дүүрдэг нь гадаргуу дээр эргүүлэг үүсэх шалтгаан болдог байх. Нөгөө талаар, яг энд өөд өөдөөсөө довтлох 2 янзын урсгал уулздаг байж болзошгүй гэнэ.
Яг л Бермудын гурвалжин шиг эгэл биш нэгэн бүс Байгаль нууранд байдаг. Энд тоног төхөөрөмж ажиллахаа болино, бөмбөгөн цахилгаан мэт гэрэлтэгч бөмбөлгүүд гарч ирнэ, цаг агаар огцом өөрчлөгдөнө. Мөн цаг хугацааны өөрчлөлтөнд орсон гэж энд ирсэн зарим хүмүүс ярьдаг аж.
Байгаль нуурын мөсөн гадаргуу дээр үе үе гарч ирдэг аварга том цагаригнуудыг зөвхөн агаараас л харж болно. Гэхдээ жил бүр өөр өөр газарт гарч ирдэг аж. Эдгээр цагаригийг нуурын ёроолоос дээш шидэгдсэн байгалийн хийтэй холбон тайлбарладаг. 
Харин Байгаль нуурын ус маш эрчимтэй гэрэлтдэг бөгөөд энэ процесс бараг сар үргэлжилдэг байна. Нүдэнд үл үзэгдэх гэрлийн урсгалыг тусгай төхөөрөмж ашиглан хардаг. Нуурын усны гэрэлтэх чанар янз бүр, гүндээ харьцангуй бага, харин 11-1-р сарын дунд үе хүртэл маш хурцаар гэрэлтдэг ажээ.
«Ольхон арлын ургамлууд» ургамлын цайны цуглуулгыг Байгал нуурын голд орших нууцлаг увидаст Ольхон арал дээр ургадаг олон зүйлийн зэрлэг ургамлаар хийдэг. Цайны найрлаганд ордог эмийн ургамлуудыг сонгон авахдаа тэдгээр ургамлууд нь хоорондоо нэгдсэн үед организмд хамгийн их ашигтайгаар нөлөөлж, цайнд тааламжтай сайхан амт оруулдаг тэрхүү шинж чанарыг нь тооцож үзсэн.

Comments