logo

logo.jpg

Advertisement

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ.

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ.

Багийн спорт бол хамтлагын эвсэл, нэг нэгнээ ойлгох, хамтарч нэгдэж ажиллахын тод илэрхийлэл байдаг. Түүн дотроо багаараа тоглон амжилт гаргана гэдэг бие, сэтгэлийн нэгдэл билээ. “МБНЭ-ийн таван жилийн ойн нэрэмжит”, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Бөөгийн зөвлөлийн зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 
Монголын түүхэнд анх удаа улаач нар биеийн тамирын багийн тэмцээн анхлан зохион байгуулж, хүч хурд, авхаалж, самбаагаа сорилоо.
Энэ удаагийн гар бөмбөгийн тэмцээнд Өмнөговь аймгаас Даланзадгад, Цогт Цэций сумын бөөгийн зөвлөл, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн баг, Залуучуудын зөвлөл, “Буриад”-ын баг, “Дангаа” баг тус тус багаа бүрдүүлж оролцсон байна. 
Гар бөмбөгийн тэмцээнд “Цогт Цэций” сумын баг бүх өрсөлдөгчөө хожиж анхны аварга баг боллоо. Дэд аваргаар Монгол бөөгийн их зайран Дангаасүрэнгийн дасгалжуулсан “Дангаа” баг шалгарлаа. Байр эзэлсэн багуудын шагналыг МБУНЭ-ийн баярын хурал, цэнгүүн дээр гардуулах ажээ.
Тэмцээний дараа залуучууд улиралдаа нэг удаа улаач нар нэгдэж спортын заал авч тэмцээн хийж байхаар тохиролцоно билээ. 
Б.Банзрагч

Comments