logo

logo.jpg

Advertisement

Лус нүдгүй учир удмаар нь хорлодог ажээ

Лус нүдгүй учир удмаар нь хорлодог ажээ

Эрт дээр үеэс өвөг дээдсүүд маань байгаль их дэлхий уул ус, хайрхан толгод, гол горхи болгон амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд тэдгээр эзэд нь Лус савдгууд билээ.

Ойролцоогоор лусын 8 аймаг ерөнхийд нь 3 лусад хуваадаг.Үүнд:
1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
3.Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
Лус хүнээ хэрхэн олж яаж шийтгэдэг вэ?
Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм.
Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэг ходоод эмэгтэй хүний сав өндгөвч элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.
Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу эрэмдэг саажилт болгодог.
Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.
Шинж тэмдэг нь:
Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг.Лусын савдаг харахад нүдгүй амгүй хамаргүй чихгүй ус мэт урсах үстэй, үүл мэт хөвөн шиг зөөлөн, эрэмдэг нүүрээ нуугаад харуулахгүй байдаг юм билээ. Бөө улаач нар лус савдагийн эзэн нь хүний дүрээр харагдах нь олонтой, лам хуврага билгийн мэлмийтэй хүмүүст амьтны дүрүүр харагддаг байна.Лус эхлээд 5 цулаар бариад аажим хүндэрсээр хавдар болно. Засал хийн аргадамгүй бол хортой хавдар болон эцсийн шатандаа найдваргүй болж байгаа нь тэр. Тэгэхээр арга, билэг 2- ыг заавал хэрэглээд үзэхэд илүүдэхгүй шүү ухаант ард минь. 
Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ.
Лусын амьтан -бөөгийн ертөнцөд ус чийгийн бүх амьтдыг лусын амьтад хэмээн үздэг,
Лусын гүйдэл -тодорхой орон зайн усны гадаргуу дээгүүр зам өөрчлөгдөхгүй шулуун замаар тогтмол гүйдэг үзүүр ёзоортой 2 зай хол ойр янз бүр байдаг байна,өвөл унтдаг.
Лусын овоо- Усны бэлчир болон булаг шандын эхний, түрүү хавьд байрлуулсан, орох үүдтэй , үүдийг нь өмнө зүг рүү харуулан барьсан чулуу, модон овоодыг лусын овоо гэнэ.
Лусын өнгө-Монгол бөөгийн онгод тэнгэрийг дуудах дуудллагад “Хар лус хамжаатангууд,Хөх лусыг хөлтөнгүүд, Цагаан лус дуудианчууд” хэмээн дууддаг.Хар лус нь газрын хар шороо, хөх лус нь ус, цагаан лус нь хий гэсэн санааг илэрхийлдэг байна.
Лусын хаад-Бөөгийн жаягаар лус гэдэг ойлголтыг бүхэлд нь “Лусын хаад” гэж ярьдаг. Ертөнцийн 6 их хаадын нэг нь Лусын ганц хаан аварга загас хэмээнэ.
Лусын хашаа-лусын хонхор бөөгийн зан үйлд тусгайлан хийдэг үйл байдаг 
Лус савдагаар хөлөлсөн бөө
Лус савдагтай нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг газар лусаар хөллөсөн бөө ийм бөөгийн увдсын хүч чадал харьцангүй өндөр хэмжээнд байдаг. Лусын эздийн дүр төрх бөө бүхэнд үзэгддэггүй ч гэсэн зарим бөөд үзэгдэхдээ хүний, амьтны дүрээр харагдах тохиолдол байна дан ганц байгалийн давтагдашгүй үзэгдэлээр лусыг хөдөлгөж байгаа нь ч лусаар хөллөсөн эрэгчин, эмэгчин лустай нөхцсөн бөө нар гэж тайлбарладаг.
Өргөл өргөхдөө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. Юунд өргөх байна түүнийгээ дуудах
2.Хэн өргөж байна өөрийгөө таниулах
3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг. Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:
-Хан их хайрхад
Хатан их лусад мин ээ
-........ жилтэй ........ би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа
-Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу? гэх мэт.
Бидний эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх олон тооны энерги байдаг бөгөөд эдгээр нь бүгд сайн сайхан юмс байдаггүй. Өөрийн хандаж өргөж байгаа юмсаа дуудаж өргөхгүй бол эдгээр болох болохгүй завсрын сүнснүүд таны өргөлөөр хооллоод өргөл тань хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй дүлий өргөл болох магдлалтай. Ер нь өргөл өргөнө гэдэг нь тухайн хүн тэнгэртэйгээ харьцаж байгаа үйлдэл юм. Эрт дээр үеэсээ өвгөд дээдэс маань өргөлөөрөө тэнгэр лусадтайгаа харьцаж өөрөө өөрийгөө засч чаддаг байжээ.
Өргөл өргөх, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн шалдан очиж байгаатай ялгаагүй байдаг. Ямар ч монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс байдаг,гэхдээ өргөлдөө малгайгаа авч магнайгаа харуулж байгаад өргөх нь зүйтэй юмаа. Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.
Монгол хүмүүс зөн совин сайтай . Алив үйл хийхэд хүн өөрийн зөн совингоо сайн сонсож, сайныг бодож, сайхныг сэтгэж хийвэл бүтэхгүй үйл, болохгүй ажил гэж байдаггүй гэдгийг санаж яваарай. За тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай .

Ж.Сондор

Comments