logo

logo.jpg

Advertisement

САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ.

 
                              САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ.

МБНЭ-ийн байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд Залуучуудын зөвлөлийн нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо. Тэмцээнд хүрэлцэн ирсэн багууд хоорондоо хүч хурд, авхаалж самбаагаа сорин тэмцэлдлээ.
Багийнтэмцээн гол ач холбогдол нь хамт олныг хооронд нь танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Сагсан бөмбөгийн тэмцээнд долоон баг оролцлоо. Тэмцээн нь сугалаа сугалж хасагдах журмаар явагдсан. 
Эхний тойрогт Даланзадгад-Цогт Цэций, Залуучууд-Дархан, Төв-Дангаа багууд таарч, Буриад баг гоц мөргөсөн. Анхны ялалтаа Цогт-Цэций, Залуучууд, Дангаа багууд авсан бөгөөд сугалаа сугалж, Цогт Цэций-Залуучууд, Дангаа-Буриад баг тоглож, аваргын төлөө Цогт Цэций-Дангаа баг шалгарч үлдсэн байна.
Аваргын төлөө хоёр баг эн тэнцүүхэн хүчтэй өрсөлдөж тэнцүү тоотой төгссөн бөгөөд аваргын төлөөх тэмцэл тоглолтын сүүлчийн мөчид авсан оноогоор Дангаа баг ялалт авлаа.
Ийнхүү аварга багаар “Дангаа” баг шалгарч, Цогт Цэций баг удааллаа.
Монголын тэнгэр үзэлтнүүд, улаач нарын дунд зохиогдсон анхны тэмцээн ийнхүү н амжилттай болж өнгөрлөө.
                                    Б.Банзрагч
 
 
 

Comments