logo

logo.jpg

Advertisement

монгол бөөгийн ёс зүй №5 Өргөл барьцын ёс зүй

Өргөл барьцын ёс зүй

  1. Бөө улаач өөрийн хөдөлмөр болох онгод тэнгэрийн үйлээ хийгээд хийсэн үйлийнхээ хариу болгож ажлын хөлс буюу өргөл барьцыг авдаг. Энэ ертөнц дээр бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Иймээс өргөл барьц бол заавал байх ёстой зүйл мөнөөс мөн.
  2. Бөө улаач аливаа хүний заслыг хийхдээ авахын тулд шунан тэмүүлэх, шунаг сэтгэл, мунхаг хүсэл тачаалаас ангид байж, түмэн олны тусын тулд чин шударга, хүнлэг нинжин сэтгэлээр үйлийг хийх хэрэгтэй.

Шунал ихэдвэл
Шулам болно гэдэг зүйл үг байдаг. Шулам шиг хүнийг ариун онгод тэнгэр хаяна.

  1. Бөө улаач өргөл барьц авахдаа нэг хэвийн тогтсон хатуу үнэ ханш тогтоож болохгүй. Мөнгөн орлогын хойноос хэт хөөцөлдөж шунавал онгодын шид увидас сулардаг гэдгийг хатуу санах.

Амиа бодсон сэтгэлд
Ад шүгэлдэг
Олноо бодсон сэтгэлд
Онгодын хишиг буян хур мэт
Хуралдан буудаг (Онгод тэнгэрийн айлдвараас)

  1. Бөө улаач өргөл барьц авахдаа тахүнийхээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зан үйлд тохирсон барьцыг авах. Гэвч хүний баярлаж талархсан сэтгэлийн өргөлд хязгаар байдаггүй. Өргөл барьцыг өгөхдөө аливаа хүмүүн нь харамсаж харамласан сэтгэлээр өгөхийг цээрлэх. Харин чин сэтгэлийн угаас хүндэтгэн өгсөн өргөл байх ёстой.

Хараал жатга хариулах, олон хүний хэл ам дарах, онгод тэнгэртэй холбоотой зам засах зэрэг маш хэцүү хатуу бэрх заслыг хийгч улаачийн аминд халтай заслууд байдаг ба аргагүй тохиолдолд онгод тэнгэрийн хүсэлтийг харгалзан үзэж өргөл барьцыг авдаг.

Comments