logo

logo.jpg

Advertisement

Л.Одончимэд: Бямбын Ринчен судлалын олон улсын төв байгуулах нь чухал

Л.Одончимэд: Бямбын Ринчен судлалын олон улсын төв байгуулах нь чухал
 
Хэвлэл, мэдээллийн орчноос ажиглаж байхад та сүүлийн  үед  Б.Ринчен  гуайн  тухай л  яриад  байгаа харагдах  юм.  Энд  бидний  хөөрөлдөх  сэдвийн  сэжүүр байна гэж бодож байна?
–Та зөв ажиглажээ. “Эх орончдоо умартваас, Монгол золбинцагаачдын гэр болно. Эрдэмтэн, авьяастнаа мартваас эргүүмунхагийн туурь болно. Эх хэл, бичиг соёлоо мартваас илжиг,луусны үүр болно” гэж Ринчен гуайн үнэнч шавь ТангадынГалсан багш бичсэн шүү дээ. Тэгээд ч түмэн олон, төр засагРинчен гуайн 110 жилийн ойг бүтэн жилийн турш учир утга төгстэмдэглэлээ. Бидний үеийнхэн цөмөөрөө Ринчен гуайг ямарнэг хэмжээнд шүтэн бишрэгчид байсан. Миний хувьд зөвхөншүтэн бишрээд зогсохгүй “далд судлаач” байсан гэж хэлжболно. “Учир холбогдолгүй зүйл гэж огт байдаггүй” гэсэн нэгмэргэн үг байдаг. Анагаах ухааны Соёлч дээд сургуульд сурчбайхад 1965 онд анх бид Ринчен гуайг урьж уулзалт хийсэн.Тэр уулзалтаар их эрдэмтний малгай нь алга болсон. Тэр болхулгай биш. Шүтэн бишрэх үйл байсан гэж боддог. Одоо тэркаракул малгай хэн нэгнийд байгаа. “Үүрийн туяа”, “Заан залуудай”, “Бэр цэцэг”  гээд  олон  зохиолыг  нь уншчихсан  биднар ч тэр  буурлаас  элдвийг  асуусан.  Би саваагүйтээд “та олонхэл мэддэг гэсэн,  одоо ямар хэл  сурч  байгаа  вэ”  гэж асуухад “грек хэлийг хальтилж байна”  гэж хариулсныг мартаагүй явна. 1974 онд аспирантурт суралцахаар Прага хотодочлоо. Тэнд монгол судлаач, Ринчен гуайн шавь доктор Иржи Шиматай танилцлаа. Тэдний гэрийн номын санд биРинчен гуайтай зохиол бүтээлээр нь хоёр дахиа уулзсан юм. Тэднийд бас Зүүн Европын зарим орны монголчэрдэмтэдтэй танилцлаа. Ринчен гуайн анд Поух гуай ч амьд сэрүүн байлаа. Шима, Вацек нарын санаачилгаарКарлын их сургуульд монгол хэлний анги нээгдэж Чой.Лувсанжав гуай уригдаж очлоо. Бас ач хүү Ганибал ньПрагад ЭСЯ–нд  ажиллах болов.  Ийм орчин бүрдэж би Ринчен гуайг ихэд сонирхож, ном бүтээлийг нь уншижчадлаараа цуглуулж ирсэн юм. Бас түүний егөөдсөн ёжтой яриаг цуглуулж байлаа. Далаад оны сүүлчээр НамынТөв Хорооны шинжлэх ухаан хариуцсан хэлтэст ажиллах болж, академичид, ахмад эрдэмтдийн бүтээлтэйтанилцах сайхан боломж олдсон юм. Яг энэ үеэр “Намын амьдрал” сэтгүүлд Ринчен гуайн тухай гүтгэлгийнматериал нийтлэгдэж, бас Ширэндэв гуайн “Хангайн уулын хүү” номыг шатаахад би дотроо өмөөрч, шийтгэлногдуулж байгаа намын байгууллагын өмнөөс ичиж явсан юм. Өвгөнөөс хойш ч Ринчен гуайн тухай үргэлж уншиж,бас домог болсон энэ гэр бүлийнхэнтэй танилцах гэсэн хүсэл маань алхам алхмаар биелж Индра гуайтайхамтарч “Алтан тэмээ” төв байгуулж, Барсболд гуайтай хамт “Үндсэн хууль” батлалцаж ойртож дотносох боломжолдсон юм. Тэгээд домогт эрдэмтний мэндэлсний 100 (2005 он) жилийн ойг хэрхэн тэмдэглэхийг хараад 110жилийг нь арай өөрөөр тэмдэглэхсэн гэж мөрөөдөж эхэлсэн юм. Яагаад гэвэл би тэр үед “Равжаа судлалын төв”байгуулаад, түүхэн хүмүүнийг тодруулахын учрыг бага ч гэсэн гадарлах болоод байсан цаг. Ринчен гуай болмонголд анх удаа “Саран Хөхөө” жүжиг болон Монголын сүм хийдийн дэргэдэх урлангийн тухай бичсэн эрдэмтэн юм. 110 жилийн ойн тухай бодол санаанаас гарахгүй явсаар 2012 оноос эхлэн “Соён гэгээрүүлэгч” теле­­визийнномын тухай нэвтрүүлгийн дугаар бүрт Ринчен гуайг заавал дурьдаж, 2013 онд Олон улсын УБИС дээр Ринченгуайн номын өргөөг нээх ёслолыг орон даяар сурталчилж, 2015  онд ТУ 9 телевизийн “Туурвихуйн урланд” булангаар түүний  тухай  баримтат  киноны  дайтай  нэвтрүүлэг хийсэн юм. Сэлэнгийн Алтанбулагт  болсон монгол хэлний олимпиад, Ринчений хөшөөний нээлт зэргийг олон нийтэд хүргэх гэж чармайж явлаа. Та бодвол энэбүхнийг ажигласан юм байна л даа.
–Ринчен гуайн 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэлийг хангахадтаныг гол үүрэг гүйцэтгэсэн гэж дуулсан. Энэ тухайд?
–Ринчен гуайн гарын шавь нар нь цөөрч, тарж бутраад хүч тарамдах болсон юм байна. Бас академи, их, дээдсургууль, Зохиолчдын хороо гээд олон газарт ажиллаж байсан болохоор тэр олон том толгойтой байгууллагынхүчийг хэрхэн зангидах сэтгүүлчид, зохиолчид, орчуулагчид, судлаачдад яаж хүрч ажиллах, үр хүүхдийнх нь зүгээстус дэм авах гээд нарийн төвөгтэй ажил байдаг юм байна. Энэ бүхнийг тооцоод Ринчен гуайн үнэнч шавьТангадын Галсан багштан намайг туслаач гэж хүссэн юм. Угаасаа миний сонирхож байсан асуудал болохоор би ччадах бүхнээ хийе  гэж бодоод Т.Галсан багш, академич Р.Барсболд, тэдний хүүхдүүдтэй зөвлөж байгаад тэрхурлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, мөнгө олох арга сүвэгчилж нэг ёсондоо менежментийг боловсруулаад,БСШУЯ, Академийн удирдлага, УБИС, хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч хэрэгжүүлсэн юм. Илтгэл тавихсудлаачид, шавь нарын ихэнх нь миний танилууд байсан болохоор нэг их зовлон байгаагүй. Мэдээж хурлынбэлтгэлийг ганцхан би хангачихсан хэрэг биш. Тусалсан гэж хэлж болно.
–Зохион байгуулагчдын хувьд шинэлэг, цаашид авууштай зүйл нэлээд анзаарагдсан?
Нэгэнт домогт эрдэмтний мэндэлсний ой давхцаж байгаа болохоор эргэн дурсах зүйлийг анхаарсан. Монголкино үйлдвэрийн архив, төв телевизийн дүрс бичлэгийг хуулан авч хурлын үеэр үзүүлэх, түүхэн гэрэл зургийнүзэсгэлэн гаргах, гадаад, дотоодын шагнал хүндэтгэлийн гэрэгэ, ард түмний нүдэнд дасал болтол домог болжүлдсэн дээл, малгай, бүс, мянгын дугуйг оролцуулсан эд өлгий зүйлийн үзмэр тавих ажлыг ач хүү Б.Дэнзэн,Б.Лигдэн нар нь зохион байгуулж тусалсан. Улсын төв  номын сан, Олон улсын УБИС, шавь нар нь их эрдэмтнийном бүтээлийг бараг бүрэн эхээр нь дэлгэж тавьсан. Нэг хүн тийм их зүйл бичиж судалсан гэдгийг үзээд гадныхантөдийгүй монголчууд өөрсдөө гайхширч байсан. Хурлын эхний өдрийг Чингис зочид  буудалд, хоёр дахь өдрийгСэлэнгэд зохион байгуулсан. Сэлэнгэ, Алтан булагийнхныг тэр өдрүүдэд их эрдэмтнээрээ бахархацгааг,гадаадын­хан монголчууд эрдэм номтой хүнээ хэрхэн хүндэлдгийг үзэг гэж бодсон. Хэл зохиолын хүрээлэнгийнзахирал Л.Болд “Дуун ухааны хөмрөгийн сан” байгуулж бас их эрдэмтний эрд­мийн зэрэг горилсон бүтээлийг номболгож, цаана нь судалгаа шинжилгээний ажлын есөн боть ном тус, тус гаргасан. Т.Галсан багш бид хоёр “Бэрцэцэг”-ийг хоёр хэл дээр,  гурван  бичгээр дахин хэвлүүлж хандив өргөсөн. Хуралд оролцогчдын гар дээр ийм олонбүтээл тавина гэж хэн ч бодоогүй биз ээ. Гадаадын монголч эрдэмтэд ёстой башийсан байх аа. Хуралдоролцогчдын цүнхэнд бэлэг болгож өгөх бүтээл дэндүү арвин болсноос Т.Галсан багш Ринчен гуайн тухай “Аугаашооч Ринчений аянгын егөө үгс” хоёр боть номын нээлтээ МЗЭ–ийн ойг тохиолдуулан саяхан хийсэн. Ринченгуайн нэрийг сонссон бүхэн чих нь дэлдийж байгаад тусалсан даа. Чингис зочид буудал, автобус унаа бүгдхямдралтай үйлчилж байж БСШУЯ–ны өгсөн жаахан мөнгийг хүргэсэн байх.
Орчин үеийн шинжлэх ухааны өргөөг барьж, өрхийг таталцсан нэртэй эрдэмтэд маань улам л цөөрчбайх шиг. Тэдний үйл хэргийг залгамжлан авч хөгжүүлэх, амьдралын замнал, бүтээл туурвилыг ньсудлах ажил ер нь ямар түвшинд байна гэж та боддог вэ?
Энэ тухай ярихын өмнө төрөөс улс орноо хөгжүүлэхдээ шинжлэх ухааны ололтод тулгуурласан тууштай бодлогоболгож чадаж байгаа билүү гэдгийг хэлэх ёстой. Тэгвэл ерээд оны дундуур үнэ цэнэтэй бүхнийг өрсөлдөнхувьчилж аваад, хөгжлийн үндэс болсон шинжлэх ухааны байгууллагууд, тэнд ажиллаж байсан эрдэмтдийггаргуунд нь хаясан. Нэгэнт хүний толгойдохыг хувьчилж авч болохгүй болохоор эрдэмтэд маань модон ширээ,ширэн цүнх хоёртойгоо л үлдсэн байх. Тэр үед академи, хүрээлэнгүүдэд ажиллаж байсан эрдэмтэд чинь таныасуугаад байгаа ахмад үеийнхний эрдмийн өвийг залгамжлан авч хөгжүүлэхээр бэлтгэгдсэн байсан ч амьдрахынэрхээр мөр мөрөө хөөсөн. Ингээд залгамж холбоо алдагдахад Ринчен гуай, түүний үеийнхэн гэгдэх ахмадбуурлуудын мартагдашгүй гавъяат үйлс бүдгэрч эхэлсэн. Энэ хооронд орчин үеийн гэгдэх эрдэмтэн судлаачидолноор тодорч, өнгөрсөн цагийг үгүйсгэх улс төрийн номлолтой хамт шинжлэх ухаанаа ч, ахмад буурлуудаа чхайхрах хүнгүй болсон. Уран сайханчид гавъяат болж, улс төрчид эрдэмтэн болсон гэсэн шог яриа ч гарсан.
Төрөөс шинжлэх ухааныг сонирхохоо больсон. Яагаад гэвэл шинжлэх ухааны ололт нээлт бол тэр даруй мөнгөболчихдоггүй. Гэтэл төрийнхөн шууд мөнгө болох, бас хулуу хийж хумсалж болох зүйлийг л сонирхдог. Дөрөвхөнжилийн хугацаанд төр барихын хооронд тэр дөч тавин жилийн дараа үр дүн нь гарах шинжлэх ухааны судалгаагсонирхдог тэнэг улс төрч гэж хэн байх билээ. Байдал ийм байхад ахмад буурлуудын бүтээсэнд хандах хандлагаямар байгаа нь ойлгомжтой биз дээ. Ахмадын тухай ярьж цаг алдаж байхын оронд Америк, Японд нээлт хийсэнгэх амьдралд хэзээ ч хэрэгжихгүй юм сэдсэн залууст сая сая төгрөг өгч шоу хийж шинжлэх ухааныг дэмжсэн мэтхарагддаг заль хэрэглэх нь амар.
–Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бол?
–Эрдэм шинжилгээ­ний хурал бол чухамдаа эсгий туургатны баяр гэж хэлмээр оролцоо­той дэлгэр болсон. Хэлзохиолын хүрээлэн, УБИС–ийнхан гадаа­дын  эрдэмтдийг сайн  оролцуулж чад­сан. Академич Б.Цэрэн­сод­номоос эхлээд Ц.Шаг­дарсүрэн, Б.Сумъяабаатар,  С.Дулам гээд доктор, Го.Аким, Т.Галсан нарын шавь нар ньсонирхолтой илтгэл тавьсан. Үнэндээ бол ойд нь зориулж юу ч хийгээгүй боловч төрийн томчуул илгээлт өгчиндэрийг ашиглахаа яалаа гэж мартахав.
Би илтгэлийн чанар чансааны талаар дүгнэлт өгөх хэмжээний хүн биш. Тэр судлаачдын дэргэд сайн дурын урансайханчийн хэмжээний л сонирхогч. Гэхдээ судалгаа шинжилгээний ажил хийж үзсэн хүний хувьд Ринчен гуайнэхлүүлсэн олон судалгааг үргэлжлүүлж, түүний санаа сэдлийг ажил хэрэг болгосон үр дүнгийн тухаи сонсож,цаашид үнэтэй саналууд дэвшүүлнэ гэж харж байсан. Доктор С.Байгатсайхан болон гадаадын зарим эрдэмтдийнилтгэлийг эс тооцвол санасанд хүрсэн илтгэл цөөхөн байлаа. Үг хатуу ч үнэнийг сонсоход сайхан байдаг. Манайговийнхон ямарч ган зуд болсон нүүхгүй хэдэн хармаг шар модны довоо л хожуул болтол нь мэрээд суугаадбайдаг. Түүний адил Ринчен гуайн хийсэн бүтээснийг нааш нь цааш нь эргэлдүүлээд, “тухайн тухай”-гаас хэтрээгүй, цэвэр эрдмийн гэхээсээ  илүү  дурсамж  санамж голлосон яриа өрнөснийг хэлэх нь цаашдын үйлсэд хэрэгтэй болов уу  гэж бодно. Ер нь ганцхан Ринчен гуай ч биш ахмад эрдэмтэд, зохиолчдын ойд зориулсанхурлууд ч нэг тиймэрхүү арга барилаас салахгүй, чангахан хэл­бэл асуудлынхаа гүнд орж  ээдрээ зангилаагтайлахгүй мөлийлгөөд байдаг болчихсон юм. Энэ нь ердөө л судалгаа хийхгүй байгаа юм байна гэж үзэхэдхүргэдэг. Үгүй ядахдаа болсон болоогүйг шуудхан хэлчихдэг Ринчен гуай болон бусад ахмадын арга барилыгэзэмшээсэй билээ гэж бодогдсон шүү.
Эрдэм шинжилгээний хуралд бэлтгэхээс эхлээд хурал тойрсон олон ажлын амжилттай болгоход С.Баярцогт сайд,орлогч сайд асан Тулга, Сэлэнгэ аймгийн засаг дарга Бүрэнбат, академич Р.Барсболд, ач хүү Б.Дэнзэн, Б.Линдэннар их үүрэг гүйцэтгэсэн. С.Баярцогт сайд Ринчен гуайн суралцаж байсан Алтанбулагийн сургуулийн дэргэдтүүний хүрэл цээж хөшөөг босгох, Т.Галсангийн хоёр боть номыг хэвлүүлэх зардлыг шийдвэрлэж өгсөн. Эх орончэрдэмтэн Ринчений нутгаас УИХд сонгогдсон эрхэм гишүүн, Засгийн газрын ХЭГын дарга С.Баярцогт Рибагшийн хөшөөний дэргэд 1-12 дугаар ангийн бүх хүүхэд  “Монгол хэл”  шүлэг  уншихыг, Ардын уран зохиолчТ.Галсан Ри багшийнхаа цэцэн цэлмэг, оноч мэргэн егөө ярихыг сонсоод сэтгэл нь ихэд догдолсон бололтой“Манай нутгийнхан эрдэмтнийхээ тухай эрээд олдохгүй судартай болог.Би айл өрх бүхэнд хүргэнэ” гэж амлажбайсан шүү. Ямар ч хүн нутагтаа худал буян амладаггүй. Ринчен гуайн хэлснээр “Монголын за андгаар буй за. Эрдэм оюуныг дээдлэгч төрийн түшээ гэж шалгаруулбал тэр түрүүлэх учиртай.
–Та бол Равжаа суд­лалыг гаргаж ирээд өдий зэрэг­тэй хөгжүүлсэн турш­лагатай эрдэмтэн.  Тэ­гэ­хээрРинчен гуайн та­лаар  цаашид  юу хийхийг  санал  болгомоор байна?
Хоёр зуугаад жилийн өмнөх түүхэн хүнийг судалж болсон юм чинь бидний дунд амьдарч байсан суутныамьдрал, бүтээл туурвилыг тод­руулах, өвлөн залгамж­лахад бололцоо их бий гэж боддог. Шавь нар нь, мөнсудлаачид дор дороо л нэг бодолтой явдаг бизээ. Ринчен гуайг маш олон салбарт хүчээ сорьж, арилшгүй тодмөрөө үлдээсэн Монголын төдийгүй дэлхийн зиндаанд хүрсэн анхны эрдэмтэн гэж үздэг. Тэр олон салбартүлдээсэн судалгаа шинжилгээг үргэлжлүүлж, тэр хүчийг нэгтгэн зангидах ажил дутагдаж байгаа нь саяын хуралдбэлтгэх явцад харагдсан.
Тиймээс Бямбын Ринчен судлалын олон улсын төв байгуулах саналыг би тэр хуралд оруулсан. Гадаад, дотоо­дын эрдэмтэн мэргэд их дэмжсэн.  Үр хүүхдүүд нь ч дэмжиж байгаа.  Энэ төвийг хэрхэн байгуулж, яаж ажиллуулахтухай менеж­ментийг би боловс­руулаад  байна.  Энэ бол цэвэр төрийн бус байгууллага байна. Төрөөс горьдох юмбайхгүй. Хоёрдугаарт, Ринчен гуайн ном соёлын өв, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг нэг дор цуглуулж,Галсан багшийн хэлснээр гадаад дотоо­дынхонд үзүүлдэг ‘Тайхуулгын ордон”-г бай­гуулах  хэрэгтэй гэж бодно. Гадаадад бол “Гэр музей” гэж жуулчдад үзүүлдэг гол үзмэр байдаг.  Ном зохиолыг нь нэг дор цуглуулах талааршавь Ц.Шагдарсүрэн, Б.Сумъяабазар нар үр хүүхдүүдтэй нь хамтраад УБИС дээр эхний алхмыг хийсэн байгаа.Сууж байсан сууц нь харин Уушийн газар болсон юм билээ. Тэгэхлээр Улаанбаатар хотын захиргаа санаачлаадтэр Уушийн газарт нь өөр байр гаргаж өгөөд, эхний ээлжинд “Гэр музей”-г нь байгуулахыг бид хүсэлт болгосон. Хувь хүний өмчид хөндлөнгөөс оролдох эрх бидэнд байхгүй. Саналаа хэлэх эрх бол бий. Тэр хүмүүсийн сэтгэлмэдэх асуудал юм даа. Гуравдугаарт, манай оюуны өмчийн хуулийг хэрэгжүүлэх ажил сулаас болж ганцханРинчен гуай биш, нөгөө сайн эцгийн нэрийг гурав зарж иднэ гэдэг болж байна. Хэрэв шударгаар татвар авдагсанбол гурван үеэ тэжээх оюуны өмч бий болгосон хүмүүсийн үр хүүхэд нь тарчигхан амьдарч байгаа жишээ олныгбид мэднэ. Баяжихгүй юмаа гэхэд ном зохиолыг нь дахин хэвлүүлж, судалгаа шинжилгээг нь үргэлжлүүлэххэмжээний мөнгө бос­гох боломжийг тэд маань үлдээсэн байдаг. Энэ бол эрдэм оюуны хүрээнийнхний бодох асууд­лын нэг мөн. Тийм ээ, Монголын төр ч, түмэн олон ч эх орончдоо, эрдэмтэн мэргэдээ  үеийн үед мартах ёсгүй.
 

Comments