logo

logo.jpg

Advertisement

​Үхлийн дараа гурван минут амьдрал үргэлжилдэг

Үхлийн дараа гурван минут амьдрал үргэлжилдэг
 
Британийн эрдэмтэд удаан хугацаанд туршилт явуулсны эцэст, хүнийг нас барсны дараа хамгийн багадаа гурван минут орчим хугацаанд амьдрал нь үргэлжилсээр байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Британийн Саутхемптоны Их сургуулийн эрдэмтэд өөрсдийн хийсэн туршилт дээр үндэслэн ийм мэдэгдэл хийсэн аж. Тэд 2000 гаруй хүнийг туршилтад хамруулсан байна. Тэдгээр хүмүүс зүгээр энгийн хүмүүс биш бөгөөд урд нь бүгдээрээ ямар нэг хэмжээгээр клиник үхэлд орж байсан тухайгаа эрдэмтдэд ярьсан аж.
Тэдний 40 хувь нь клиник үхэлд орсон үедээ эргэн тойронд болж байгаа үйл явдлыг харж мэдэрч байсан гэнэ. Тархины үхжил бүртгэгдсэнээс хойш дор хаяж гурван минутын турш болсон явдлыг тэд дурсан санаж байжээ. Тэдний зүрх зогссоноос хойш амьгүй биеийнх нь эргэн тойронд болж байгаа үйл явцыг тэд харж, сонсож байсан тухайгаа мөн ярьсан байна.  
 
Д.Мөрөн
 

Comments