logo

logo.jpg

Advertisement

ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫГ ТӨРҮҮЛСЭН ТЭНХИМ

ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫГ ТӨРҮҮЛСЭН ТЭНХИМ

Монгол Улсын түүхэнд засаглалын тэргүүн, хоёр ерөнхий сайдыг төрүүлсэн тэнхим гэхээр хүмүүст содон сонсогдож байгаа юм. Алдар гавьяаны баялаг түүх, дайсин уламжлалтай ҮБХИС-ын Нийгэм хүмүүнлэгийн тэнхим үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, дээд боловсролтой цэргийн улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү тэнхимийн 20 гаруй удаагийн төгсөлтөөр 1500 офицер, улс төрийн ажилтан сурган бэлтгэжээ. Энэхүү тэнхимтэй шууд холбоотой, эндээс төрсөн алдартангуудын заримыг дурьдая.
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, хшууч генерал Н.Жалбажав, Монгол Улсын гавьяат багш Б.Галиндэв, Монгол Улсын гавьяат багш, зэвсэгт хүчний хурандаа Б.Банзрагч, ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд, Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан, БХЯ-ны төрийн мнарийн бичгийн дарга асан Б.Батсайхан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Бригадын генерал Г.Сайханбаяр нар энэхүү тэнхимтэй хувь заяа нь холбогдсон байдаг. 
Энэ тэнхимын тухай ярих болоход Улаанхуарангийн арван марксистууд гэж нэрлэгдэж явсан Л.Дамбийням, Б.Гова, Ш.Сандагсүрэн, Б.Банзрагч, Т.Лувсандорж, Ч.Лувсандорж, С,Сандуйжав, Ё.Моголцог, Д.Даваадорж, Ж.Чадраабал нарын тухай дурсах болдог. Олон мянган шавь нарыг Зэвсэгт хүчинд бэлтгэсэн алдартай багш нар юм. 
ҮБХИС-ын Нийгэм хүмүүнлэгийн тэнхим үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, дээд боловсролтой цэргийн улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус сургуулийн “хүндэт доктор” цол гардуулах ажиллагаа болж өнгөрсөн.
Энэхүү тэнхимийн төгсөгч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы тухай сонирхсон юм. Зэвсэгт хүчний төв хэвлэл болох “Соёмбо” сонинд “Нийгэм хүмүүнлэгийн тэнхим-50 жил” нүүрт “Бидний бахархал” буланд түүний зураг тавигдсан байсан.
Мөн Нийгэм хүмүүнлэгийн тэнхим-50 жил зориулсан “Ардын цэргийн нийгэм улс төрийн Амьдралын халуун голомт” номонд тус сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт, алтан медальтай төгссөн, ахлагч Д.Жаргалсайхан хэмээн бичсэн байсан. Д.Жаргалсайхан хувиасаа 500 мянган төгрөгийг “Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтныг дэмжих сан”-д хандивлаж, тэнхимдээ хэвлэлийн өнгөт принтер өгсөн байна. 
Цэргийнхэний гаргадаг “Улаан одхон” сонинд “Цэргийн улс төрийнхний хүрээгүй албан тушаал алга” гэсэн өгүүлэгт Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайханы тухай өгүүлсэн байна.
Цэргийнхэн эгнэн жагсаад байлдааны тугаа залах, үе үеийн төгсөгчид тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, хүндэтгэлийн жагсаалын ажиллагаа, Монгол Улсын Ерөнхий сайдыг угтах хүндэт харуулын ёслол, баярын хурал, концерт гээд олон сайхан тэмдэглэлт үйл явдал өрнөлөө.
Б.Цэлмүүн

 

Comments