logo

logo.jpg

Advertisement

АГАРЫН ХАЙРХАН

АГАРЫН ХАЙРХАНЫ ДОМОГ
 
 Амаажий удган бол Дархадын алдарт удган Агарын хайрханы шүтээн болсон Баглаан удганы охин  юм. Удган эрхэт Дархад ястай бөгөөд үнэг болон хувирдаг ид шидтэй байсан гэлцдэг.
 
Дархадын гурван отгийн төлөөний хүмүүс Богдод мөргөхөөр ачаа хөсөгтэй Хийтийн амаар Бэлтэс гол гарах гэж ирэхэд нь харуулын занги үл зөвшөөрч гэнэ. Мөргөлчдийг ахлаж явсан хүн нэг хурдан элч томилж Судагийн Хайрханыг тахиж, зам шулуутгуулж ир” гэж мордуулжээ. Тэр элч “Чи Дархад нутгийг хардаг юм бол харах цаг чинь боллоо. Харуулын занги биднийг саатуулав. Идтэй юм бол идээ үзүүл. Биднийг харж үз” гэж Амаажий удганд хэлээд буцав.
 
 Буцах замд элчийн морь бусгаж туйлахад эргээд харвал хар морьтой хэнгэргээ элгэндээ тэвэрсэн, орвоо сунган барьсан бөө давхин өнгөрөв. Дээр нь ч хэнгэрэг тас хийж, салхи шиг л алга болов. Тэр элч мөргөлчид дээр ирэхэд “За юу болов” гэж асуухад “Судгийн хайрханыг тахиулаад ирлээ” гэв.
 
 Тэр мөчид харуулын занги гурван настай хүүгээ дагуулан Хонгогчин гэдэг газар айлд архидаж байтал нохой боргон хуцаж, их дуу чимээ гарав. Гэрийн эзэгтэй гарч хараад:
 “Уяан дээр янзын аймшигтай юм ирсэн байна” гэв. Харуулын занги тэвдэж гараад мориныхоо цулбуурыг хутгаараа тас огтолж хүүгээ дүүрээд гэрийн зүг зугтан давхив. Харуулын занги Хулагчин уруудаж явтал, Амаажий удганы аянгын тэг татсан боловч занги гэрийнхээ гадаа хүрчээ. Занги мориноосоо буун гэрийн зүг гүйх зуур зангийг аянга ниргэж хүү аврагдсан бав.
 
Маргааш нь мөргөлчид Бэлтэс голыг гаталж аян замдаа шуударсан гэлцдэг.
 

Comments